Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 964

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтлөн,

улсын яллагч Н.Дамбадаржаа

шүүгдэгч Э.М

хохирогч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, холбогдох эрүүгийн 1805050151027 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Э.М нь 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нью кар вош” авто угаалгын газрын гадна иргэн Б.Оийг “автомашины түлхүүр шидлээ” гэсэн шалтгаанаар хүч хэрэглэн халдаж нүүрэн тус газарт нь гараараа цохиж биед нь хамар ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт,  хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүнд цус хуралт, уруулын салстад язрал, хамрын зүүн угалзанд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.М шүүхийн хэлэлцүүлэгт: Яллах дүгнэлтийг зөвшөөрч байгаа. Гэхдээ Б.О миний машины түлхүүрийг шидсэн нь үнэн. Би хохирлыг төлж барагдуулна. Миний машиныг унаж явсан найз Анар өөрөө гэрчилгээг нь өгнө гэж хэлээд аваад явсан байсан. Надад ямар ч муу санаа байгаагүй, машин засуулахад 250.000 төгрөг өгчих гэж л хэлсэн. Би хэлэхдээ нэг хаалганыхаа мөнгө болох 250.000 төгрөгийг аваад салъя өөр авах юм байхгүй гэж хэлсэн. Нэгдэх өдөр замын цагдаагаас дуудаад ирэхэд О орж ирээд над руу салаавч гаргаад маргалдаж эхэлсэн асуудал байгаа гэв.

 

Хохирогч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт: 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 11 цагийн орчимд эхнэр хүүхдийн хамт салхинд гарах гээд Богд уул руу явах гээд явж байсан. Баянгол дүүргийн хажууд зүүн эргэх гээд зогсож байгаад хөдлөхдөө Анарын  унаж явсан машиныг шүргэсэн. Би тэр даруй 102 дугаар руу залгаад цагдаа дуудсан. Машины жолооч Анар надаа хэлэхдээ, би ажил явдалтай явж байна чи заавал ийм асуудал гаргах ёстой байсан юм уу гээд миний цээж рүү цохисон. Би хэлэхдээ ажил явдалтай байгаа бол чамайг хүндрүүлээд яах вэ, чиний машины хаалга 200.000 төгрөгөөр янзлуулах байх тохирох уу гэхэд тэр тэгье гэсэн. Би өөрийн машины жолооны үнэмлэх, бичиг баримтаа түүнд өгчихөөд хөдөлсөн чинь урд дугуйгаараа Анарын  унаж явсан машины хойд дугуйг нь шүргэсэн, тэгсэн хойд дугуй нь явахад хавирсан. Анар надад хэлэхдээ энэ машин өөр хүний машин байгаа эзэн дээр нь машиныг нь аваачаад өгье та хоёр учраа олчих уу би ажил явдал руугаа явлаа гэхэд нь би тэгье гээд Мы ажил руу явсан. Ажил дээр нь очоод Мтай хамт дэлгүүр дээр Мы машины татуурга, тэнхлэг тохиргоог 95.000 төгрөгөөр хийж өгсөн. Тэндээсээ гараад ветьнам авто засварын газар очиж машиныг нь оношлуулахад надаас 500.000 төгрөг нэхэхэд нь би 500.000 төгрөг өгөх боломж байхгүй, анхнаасаа Анартай 200.000 төгрөгөөр тохирсон. Анар ажил явдалтай байсан болохоор цагдаа дуудахгүй явсан, анхнаасаа цагдаагаа дуудаад 100.000 төгрөгөөр торгуулаад 5 оноогоо хасуулаад салах боломж байсан ажил гэж хэлэхэд. Намайг хохь чинь чи муу авто цагдаагаа дуудахгүй яасийн гэхэд нь би цагдаад дуудлагаа өгсөн байсан гэхэд. М надаас 250.000 төгрөг нэхэхэд нь би гэрт байсан 80.000 төгрөг дээрээ нэмж мөнгө олоод Мд 250.000 төгрөг өгсөн. Тэгсэн чинь М миний бичиг баримтыг өгөхгүй, надад байхгүй Анар ирээд аваад явсан гэхээр нь би яагаад өгөхгүй гэж байгаа вэ гэж асуухад. Чи Анараас уучлалт гуйгаад аваарай гэх хэлсэн. Тэгэхээр нь би Мы ширээн дээрээс нь машиных нь түлхүүрийг нь аваад явсан. Би ажлаасаа Мы машины түлхүүрийг нь аваад ажлынх нь гадаа очоод түлхүүрийг нь өгөх гэж байгаад газар унагасан. М намайг түлхүүр авч өг гэхээр нь би чи яасан сүртэй юм бэ гэж хэлэхэд М намайг чи яасан овоо пизда вэ гээд машины цонхоор орж ирээд намайг хэд хэдэн удаа цохисон. Би машинаа хөдөлгөх гэсэн чинь Мыг шүргэчих гээд хөдөлж чадаагүй. Холдохоор нь хөдөлсөн чинь араас гүйж ирээд хаалга онгойлгож байгаад дахин 2-оос 3 удаа цохихоор нь доошоо тонгойсон чинь дагз руу цохисон. Би тэндээс яваад Баянгол дүүргийн замын цагдаагийн хэлтэс дээр очсон. Хохирол төлбөрт нийтдээ 1.597.550 төгрөг нэхэмжилж байгаа гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Б.О мөрдөн байцаалтанд: 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 12.00 цагийн орчим Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын баруун талын замаар өөрийн 57-50 УНУ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Приус 30 маркийн машинтай хөдөлгөөнд оролцож Богд уул руу хүүхдээ салхинд гаргахаар явж байгаад зүүн тийшээ эргэх үйлдэл хийх гэж байгаад урдаас хойшоо явж байсан цагаан өнгийн Тоёота харейр маркийн машиныг зүүн  талаас нь мөргөж сэвтүүлсэн. Тухайн үед уг машиныг жолоодож явсан залуу намайг замын цагдаа дуудан шалгуулъя гэхэд би ажилтай яарч байна хоорондоо тохиролцьё гэж хэлээд миний машины гэрчилгээг аваад хамт авто засварын газар очиж  оношлуулахад дугуйны татуурга эвдэрсэн байна гэхэд нь 45.000 төгрөгөөр авч өгсөн. Мөн 50000 төгрөгөөр тэнхлэг тохиргоо хийлгэсэн. Тэндээс гараад “New” авто угаалгын газрын хашаанд байдаг ветьнам засварын газар хаалганы сэвийг нь  үзүүлэхэд 450.000 төгрөг гэж үнэлсэн өөр газар очсон ч адилхан үнэлсэн. Тэгэхээр нь би ийм өндөр үнэтэй байх байсан бол анхнаасаа замын цагдаагаар шалгуулах байсан ийм их мөнгө би өгч чадахгүй гэж хэлэхэд М тэгвэл 250.000 төгрөг өгчих гэхээр нь би гэрт байсан 80.000 төгрөгийг аваад Мы ажил дээр очоод бэлэн 80.000 төгрөг өгөөд данс руу нь 220.000 төгрөг шилжүүлчихээд машиныхаа тээврийн хэрэгслийн гэрчилгээг авья гэж хэлэхэд уг осол гарахад жолоодож явсан залуугаас ав гэж хэлсэн. Би юу яриад байгаа юм бэ саяхан чамд байсан шүү дээ гээд уурлаад заавал зодоон цохион хийх гээд байгаа юм уу гэхэд М намайг цаашаа бай гээд түлхсэн. Тэгэхээр нь би ажлын ширээний шүүгэннд зүүлгээтэй байсан авто машины түлхүүрийг Мыг харж байхад нь аваад өөрийн машиндаа суугаад явсан. Би явж байхдаа Мы 88114947 дугаарын утас руу залгаад бид хоёр жаахан маргалдсан. Тэгээд 2018 оны  9 сарын 18-ны өдрийн 11.00 цагт Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн ахмад Алтантөгс залгаад цагдаад ирж мэдүүлэг өг гэж дуудсан. Би замын цагдаад очиход М миний машины түлхүүр авч зугатсан анх тохиролцсон мөнгөний 60%-г барагдуулсан гэж өргөдөл гаргасан байсан. Алтантөгс байцаагч энэ хүний машины түлхүүрийг машины үнэлгээ хийлгэж ир гэсний үндсэн дээр би ажлын байранд очиж уг машины түлхүүрийг аваад Мы ажил дээр очоод машины түлхүүрээ ав гэж утас руу нь залгасан. Мыг түлхүүрээ авахаар ирж байхад нь машины цонхоор Мы машины түлхүүрийг унагаасан тэгэхэд М намайг түлхүүр авч өг пизда минь гээд машины цонхоор гар нь орж ирээд 2-3 удаа хамар эрүү толгойн оройн хэсэг цохисон. Бас машины хаалга онгойлгож байгаад мөн 2-3 удаа нүүрэн тус газар руу цохиж зодсон. Тэгээд ажлын хүмүүс гарч ирж салгасан.  /хх-ийн4- 5/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.Анар-Эрдэнэ мөрдөн байцаалтанд: 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр би Э.Мы машиныг унаж байгаад Баянгол дүүргийн баруун талд О гэх Приус 30 маркийн машинтай залуу тэмдэг зөрчин зүүн эргэх гэж байгаад миний унаж явсан Мы машиныг мөргөсөн асуудал байгаа. Тухайн үед ажилтай байсан болохоор Отэй хоорондоо тохиролцоод Мы ажил руу хамт явсан. Тэгээд Мы ажил дээр очоод нөгөө Приус-30 машинтай залууг Мтай уулзуулаад явсан. Надад тэр залуугийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь байсан. Гэрчилгээг нь Мы машины түлхүүрийг О гэдэг залуу аваад явсан хойно нь би Мд өгсөн. Тэр О гэдэг залуу ер нь их тавьтаргүй залуу байсан.  Залуу хүн байж надтай утсаар ярихдаа хүртэл пизда минь чи надтай 150.000 төгрөгөөр тохироо биз дээ гэж яриад, Мтай уулзахаараа гарсан хохиролоо барагдуулж чадахгүй дутуу өгсөн бололтой янз бүрийн юм яриад байсан гэсэн. Сүүлд угаалгын газрын ойр орчмын хүмүүс Мыг нэг хүнтэй маргалдаад байсан талаар ярьж байсан. Нэг залуу ирээд Мы машины түлхүүрийг шидээд тэрнээс болоод тэр машины түлхүүр шидсэн гэх маргаан болсон талаар ярьж байсан.  /хх-ийн 14-15/ гэх мэдүүлэг,

 

Гэрч М.Энхжаргал мөрдөн байцаалтанд: М бид хоёр ажил дээрээ байж байхад угаалгын газрынхаа хоёр давхарт юм хийж байгаад доошоо буугаад улаалгын газрынхаа гадаа жоохон юм хийж байгаад санаандгүй Мы машины зүг хартал, М нэг саарал өнгийн Приус-30 маркийн жолоочийн хаалган талд зогсож байсан бөгөөд би юу болоод байгаа юм бол гээд гайхаад очтол М машины түлхүүр авч өг гээд нөгөө жолоочид хэлээд харин Приусын жолооч рулныхээ ард хамраас нь цус гарчихсан сууж байсан. /хх-ийн 16/ гэх мэдүүлэг,

Сэжигтнээр Э.М мөрдөн байцаалтанд: Би өөрийн 90-34 УНЗ улсын дугаартай Тоёота Хариар маркийн авто машинаа танил нэрийг нь мэдэхгүй, хоч нь сахалт гээд ахад 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр өгч явуулсан бөгөөд сахалт ах Баянгол дүүргийн баруун талын замаар хойшоо 25 дугаар эмийн сангийн үулзвар чиглээд явж байхад, хойноос урагш чиглэлтэй явж байсан надад гомдол гаргаад байгаа О гээд залуу машинтайгаа хориглосон тэмдгээр зүүн эргэх гэж байгаад, миний машины зүүн талын хоёр хаалга, крыло, хойд дугуй зэргийг мөргөчихсөн байсан. Тэгээд сахалт ах над руу гар утсаараа залгаад, юу болсон талаар яриад ах нь, машин мөргөсөн хүнтэй тохиролцоод хамт дагуулаад очиж байна гэсэн. Тэгээд миний машиныг, өөрийнхөө машинаар мөргөсөн гэх О ирэхээр нь би ажлын газрынхаа хажууд байдаг ветьнам авто засварт машинаа оруулж үнэлгээ хийлгэтэл, миний машинд учирсан гэмтлийг 480,000 / дөрвөн зуун наян мянга / төгрөг болно гэсэн чинь О энэ арай үнэтэй байна, хоёулаа хоорондоо тохироод өөр хуурамч хэрэг зохиогоод би даатгалаа дуудчихмаар байна гэхээр нь би тийм юм гэж юу байсан юм бэ гэж хэлсэн бөгөөд О машинаараа миний машины хойд дугуйг мөргөсөнөөс болж хойд дугуйны тэнхлэг алдагдаж, хэвтээ татуургыг нь гэмтээсэн учраас солиулах шаардлагатай болоод тэр өдрөө О бид хоёр нилээн явж байж миний машины хэвтээ татуургыг янзлуулсан. Тэгээд бид хоёр миний машины бусад гэмтлүүдийг яаж янзлуулах талаар ярьтал, О чиний машинд учирсан гэмтлийн талаарх үнэлгээ жоохон их байна, гээд байхаар нь би чи итгэхгүй байгаа бол хоёулаа өөр газар очиж үнэлгээ хийлгэх үү гэсэн чинь О тэгье гээд бид хоёр өөр ветьнам авто засвар ороод үнэлгээ хийлгэтэл миний машины гэмтлийг 450.000 төгрөгөөр үнэлсэн. Тэгээд миний машинд үнэлгээ хийсэн ветьнамын гадаа О арай үнэтэй байна гэхээр нь би Оээс салахын тулд за, за чи миний машины хамгийн муухай болсон хаалганы засвар хэд болохоор байна тэрийг нь өгчих гээд нөгөө ветьнамаас дахиад асуутал 250.000  төгрөг болно гэхээр нь би Отгопүрэвээс тэр мөнгийг нь авахаар болсон. Тэгээд О надад 250.000 төгрөг өгөхдөө надад би бараг илүү мөнгө өгчихлөө, даатгалаа дуудсан бол надаас мөнгө гарахгүй байсан юм, ер нь бол хамгийн анх чиний машиныг унаж явсан хүн надаас гуйгаад уйлан дуугараад байхаар нь би тохирсоноос боллоо гээд сонин юм яриад явсан бөгөөд тэр даруй би нөгөө сахал ах руу залгаад та одоо тэр доор нь авто дуудаад хэмжилт хийлгээд, энэ залуугийн гаргасан хохирлыг даатгалаар нь гаргуулчихгүй, одоо энэ залуу чинь таныг гуйгаад, уйлан дуугараад байсан болохоор тохирлоо гээд сонин юм яриад явлаа гэсэн чинь сахал ах, за ахын дүү наад залуугынхаа 250.000 төгрөгийг нь авчих, тэгээд машиных нь тээврийн хэрэгсэлийн гэрчилгээг нь надад өгчих, ирээд авах үед нь надад байгаа гэж хэлээрэй гэж хэлээд утсаа таслаад ажлынхаа нэг хүнийг над руу явуулж Оийн авто машины гэрчилгээг авсан. Тэгээд О надад мөнгөө өгөх үед нь би машины гэрчилгээ чинь анх тохиролцсон гээд байгаа ахад байгаа, гар утас руу нь ярьж байгаад очоод авчихаарай гэж хэлээд От сахал ахын 91095454 гэсэн дугаарыг нь өгөөд өөрөө ажлаа хийгээд байж, байтал О манай ажлын гаднаас явахдаа миний машины хаалгыг онгойлгоод, дотор нь ороод байхаар нь би тухайн үед машиных нь гэрчилгээ, миний машинд байгаа гэж бодоод хайгаад байгаа юм байх гэж бодсон боловч ажлаасаа гартал О машинаа асаагаад явсан бөгөөд би өөрийнхөө машиныг шалгатал түлхүүрийг нь аваад явчихсан байсан. Тэгээд би Оийн гар утас руу нь залгаад чи машины түлхүүр авчирч өгөлдөө гэтэл О чи надад 100.000 төгрөг өгөөд аваарай, тэрнээс нааш чамтай ярих юм байхгүй гээд утсаа тасалсан бөгөөд надруу янз бүрийн үгтэй мессеж бичээд байсан. Тэгээд О миний машины түлхүүр аваад явсныг сахал ах мэдээд замын цагдаад анх юу болоод яасан талаар өргөдөл гаргаж байсан тул Баянгол дүүргийн Замын цагдаагаас О бид хоёрыг дуудсан. Тэгээд би замын цагдаа дээр очоод байцаагчийнх нь нэрийг мэдэхгүй байна, нэг байцаагчийн өрөөнд ортол сахал ахын гаргасан өргөдлийг шалгаж байсан замын байцаагч өрөөнөөс гарсан ба тэр гаднаас О орж ирээд, бид хоёр хоёулаа байхдаа би От чи машины түлхүүр өгөлдөө гэтэл О над руу салаавч гаргаад байсан бөгөөд замын байцаагч орж ирээд Оээс миний машины түлхүүр хаана байгаа талаар асуутал О миний машинд байгаа, гэтэл байцаагч машин нь хаана байгааг асуухад ажил дээр байгаа гэж хэлсэн даруй байцаагч От чи ажил руугаа яваад машинаасаа энэ Мы түлхүүрийг авчирч өг, тэгээд та хоёр энэ хойд талын үнэлгээ ороод ир гэж хэлсэн. Тэгээд би замын цагдаагаас гараад ажил дээрээ ирээд байж байтал О ажлын чинь гадаа ирчихсэн байна гараад ир гэхээр нь би гараад очтол, О машиныхаа цонхоор миний машины түлхүүрийг шидэхээр нь би Оийн машинд дөхөж очоод цонхоор нь чи яагаад хүний машины түлхүүр шиддэг юм бэ, авч өг гэтэл О надад чадахгүй гэж хэлээд дахиад салаавч гаргаад байхаар нь би миний уур хүрээд Оийг хэдэн удаа цохитол О хөдлөөд явсан. Тэгээд би замын цагдаа дээр очтол О замын цагдаагийн байцаагчийн өрөөнд хамраас нь цус гарчихсан сууж байсан бөгөөд замын цагдаагийн хэлтэс дээр бас хэв журмын цагдаа нар ирчихсэн бид хоёрыг шууд аваад хэлтэс дээрээ ирсэн. Тэгээд бид хоёр Баярмаа гэдэг байцаагч дээр юу болсон талаар мэдүүлэг өгөөд салсан бөгөөд маргааш нь 2018 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр миний машиныг үнэлгээний газар орж үнэлгээ хийлгэтэл 450.000 төгрөгөөр үнэлсэн. /хх-ийн 26/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11420 дугаартай дүгнэлтэд: Б.Оийн биед хамар ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүнд цус хуралт, уруулын салстад язрал, хамрын зүүн угалзанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /хх-ийн 21/

 

Сиди-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 28/, хохиролын  баримт /хх-ийн 30, 47-57/ зэрэг болно.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор:

Э.Мы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41/, оршин суугаа хорооны тодорхойлолт /хх-ийн 42/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нью кар вош” авто угаалгын газрын гадна Б.О нь Э.Мы автомашины түлхүүрийг шидсэнээс хоорондоо маргалдсан хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

 

Улмаар Э.М нь Б.Оийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж биед нь хамар ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүнд цус хуралт, уруулын салстад язрал, хамрын зүүн угалзанд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан:

хохирогч Б.Оийн”...М намайг түлхүүр авч өг пизда минь гээд машины цонхоор гар нь орж ирээд 2-3 удаа хамар эрүү толгойн оройн хэсэг цохисон. Бас машины хаалга онгойлгож байгаад мөн 2-3 удаа нүүрэн тус газар руу цохиж зодсон...” /хх-ийн 4-5/, гэрч Г.Анар-Эрдэнийн”...Мы ажил дээр очоод нөгөө Приус 30 машинтай залууг Мтай уулзуулаад явсан...” /хх-ийн 14-15/, гэрч М.Энхжаргалын”...М машины түлхүүр авч өг гээд нөгөө жолоочид хэлээд харин Приус машины жолооч рулныхээ ард хамраас нь цус гарчихсан сууж байсан...”/хх-ийн 16/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11420 дугаартай дүгнэлт /хх-ийн 21/, Сиди-нд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хохиролын баримтууд /хх-ийн 30, 47-48/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Түүнчлэн эдгээр бичгийн нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүргийг хүлээхгүй байх эрхтэй Э.Мы”...миний уур хүрээд Оийг хэдэн удаа цохитол О хөдлөөд явсан...” /хх-ийн 26/ гэсэн мэдүүлэг нь давхар батлагдаж хэргийн бодит үйл баримттай нийцэж  байх тул шүүх нотлох баримтаар үнэлсэн болно.

 

Прокуророос Э.Мд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч Э.Мыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов. 

 

Улсын яллагчаас Э.Мыг “Хүний мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн  эмчилгээний зардалтай холбогдох нийт 1.597.550 төгрөгийн үнийн дүн бүхий баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан байх тул Э.Маас гаргуулж хохирогч Б.От олгохоор шүүх шийдвэрлэлээ.  

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Э.Мыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Э.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

Түүнчлэн Э.Мы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг нь харгалзаж торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэлээ.