| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2018/0212/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/212 |
| Огноо | 2018-12-03 |
| Зүйл хэсэг | 162.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Машлай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 2018/ШЦТ/212
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ,
улсын яллагч Р.Машлай,
шүүгдэгч Т.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт Т.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807003440218 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, *******тай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, ******* дугаар ангид буудагч ажилтай, ам бүл 2, эхийн хамт, Улаанбаатар хот, ,, ******* тоотод оршин суух, регистрийн ******* дугаартай, овогт Т.П.
Холбогдсон гэмт хэргийн талаар: (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Яллагдагч Т.П нь 2018 оны 06 дугаар сарын 09-ний шөнө 03 цагийн орчимд ны нутаг дэвсгэр “” баарны гадна согтуугаар Л.Ог зодож түүний биед хамрын нуруу, баруун хацрын төвгөр, зүүн нүдний дээд, доод зовхи, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.П мэдүүлэг өгөхгүй гэв.
Мөрдөн байцаалтад хохирогч Л.Огийн өгсөн “...машины гадаа тамхи татаад зогсож байх үед эхэлж зүүн нүдэнд гараараа цохиж би нүдээ дараад доош тонгойх үед зүүн шанаанд ямар нэгэн хатуу зүйлээр цохиж газар унах үед өшиглөж эхэлсэн...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 17 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрч Н.Жгийн өгсөн: “...2018 оны 05 дугаар сард би өөрийн бичиг баримтаар Юнителээс ******* гэсэн шинэ дугаар худалдан авч өгч байсан” гэх мэдүүлэг,
/хх-ийн 23 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч Э.Бын өгсөн: “Птай хамт гараад машинд суугаад гэртээ харихаар явсан гэдгийг мэдэж байна түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна" гэх мэдүүлэг,
/хх-ийн 26 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад шүүгдэгч Т.Пгийн гэрчээр өгсөн “...Огийн нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж зодсон энэ үед О машиндаа суугаад хөдөлж байгаад жалга руу машин нь орсон учир би Б ахыг аваад явсан...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 31 дүгээр хуудас/
Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн №296 дугаар:
/хх-ийн 33 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, нэр бүхий яллагдагч болон шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүгдэгч Т.П нь 2018 оны 06 дугаар сарын 09-ний шөнө 03 цагийн орчимд ны нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг ын орчимд Л.Ог зодож эрүүл мэндэд нь хамрын нуруу, баруун хацрын төвгөр, зүүн нүдний дээд, доод зовхи, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн хохирогч Л.Огийн “...машины гадаа тамхи татаад зогсож байх үед эхэлж зүүн нүдэнд гараараа цохиж би нүдээ дараад доош тонгойх үед зүүн шанаанд ямар нэгэн хатуу зүйлээр цохиж газар унах үед өшиглөж эхэлсэн” гэх мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн №296 дугаар дүгнэлт /хх-33/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд нь тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөг торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох саналтай байна.” гэх,
Өөрөө өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгч тайлбар байхгүй гэжээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Т.П нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогдоогүй бөгөөд эдгээрийг харгалзан Т.Пг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
III. Бусад асуудлаар
Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Т.П цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт Т.Пг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Пг 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Пд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1, 162.4 дэх хэсэгт зааснаар Т.Пд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг дэх Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тасагт даалгасугай.
5. Т.П нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогчид 400.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ