Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 768

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч А.Алтанхуяг, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,  

нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч А.Ганзориг,

иргэдийн төлөөлөгч Ц.Ариунаа

шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл,

шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас ____________ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар, _____________-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн ________ дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ______

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _____________

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч П.Б, Ц.О нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Баганарангийн Б.Э-Б.Э-Б.Э-Б.Э-..тоотод оршин суух иргэн Д.С-гийн байнга оршин суух өвлийн сууцны вакум цонхыг түлхэн, нууцаар хууль бусаар нэвтэрч Шарп маркийн зурагт, өсгөгч, 2 ширхэг хөөрөг, Нокиа маркийн гар утас, металл тоногтой эмээл зэрэг эд зүйлсийг хулгайлан 1.220.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ц.О нь 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо Горькийн 21-709 тоотод Ц.Т-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн Ц.Т-ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсан үедээ биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн,

Мөн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 21 дүгээр хороо Горькийн 21-709 тоотод “би хужаа хүн, танай муу Увс юу юм, 1 сая хүрэхгүй хүнтэй, манайхан бол миллиард хүнтэй, чам шиг өвгөнийг хэрчээд хаяхад надад юу ч биш” гэж дайрч Б.Б-ын толгой, баруун чих, баруун бугалга, хоёр сарвуу, баруун гуя, баруун шилбэнд заазуураар зүсч, бүсэлхий, хоёр эгэм, цээж, зүүн бугалга, хоёр шуу, гуяны зулгаралт, хоёр бугалганы цус хуралт бүхий гэмтлийг сэрээгээр хатгаж учруулсан буюу олон тооны шарх гэмтэл учруулж онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл санаатай хийсэн боловч түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй буюу хүнийг алах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Б мэдүүлэхдээ:

“Б.Э-Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүйБ.Э-” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.О мэдүүлэхдээ:

“Б.Э-Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Эргээ ах, би, эхнэр, нөхөр хоёртой хамт архи ууж байгаад тэр айлаас гараад Эргээ ах явсан ба эхнэр, нөхөр хоёр надтай хамт үлдээд мөнгө байна уу гэж асуухаар нь би мөнгө байна гээд архи, хиам зэрэг хоолны зүйл аваад эхнэр, нөхөр хоёр манайд очъё гээд гэрт нь очоод архиа хувааж уучихаад 00 цагийн үед дахиад архинд гараад архи аваад гэрт нь очоод бид гурав архиа хувааж ууж дуусчихаад амрая гээд байж байтал нөхөр нь маргааш зайсан явж хүнээс 100.000 авна гэхээр нь би 100.000 төгрөг авах юм уу маргааш хамт явах уу дүүд нь унааны мөнгө байгаа гэж хэлэхэд “би 100.000 төгрөг яриагүй байна. 100.000 доллар ярьж байна мангар бацаан гэж хэлээд намайг цохихоор нь би маргалдаад хажууд заазуур байхаар нь аваад гар руу нь ишээр нь 2 удаа цохисон. Тэгээд маргалдаад ноцолдох үед заазуураар исгэсэн байсан. Ноцолдож байгаад арай гэж салаад гарч яваад худагны хажууд тамхи татаж байгаад дүүгийндээ очсон. Дүүгийндээ байж байгаад дүүгийнхээ машинд сууж доошоо буугаад нөгөө ахын гэрт очсон чинь эгч ганцаараа байсан. Эгч надаас архины мөнгө байна уу гээд өөрт байсан 6600 төгрөгөө өгөөд явуулахад эгч архи авчраад бид хоёр нэг, хоёр татаад байж байхад Т- намайг одоо чи харьж яах гээд байгаа юм гээд миний хажуугаар ороод өмдөө тайлсанБ.Э-” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч П.Бын өгсөн:

“Б.Э-Би О гэдэг багын найзтайгаа 2018 оны 4 сарын 20-нд манай аав Пгийн гэрт уулзсан. Тэгээд 1 шил архи хувааж уугаад хамт гадагшаа гарсан. Тэгээд явж байхад О гудамжинд нэг айл заагаад энэ айл эзэнгүй байна намайг орчих гэсэн. Тэгэхээр нь хашааг нь ганцаар давж ороод О хашааны гадна үлдээд би байшингийн вакум цонхыг түлхэхэд цонх нь онгорхой байхаар нь дотогшоо ороод орны толгой дээр байсан эмээл, хар хавтгай дэлгэцтэй зурагт, шкафан дээр байсан 2 ширхэг даалимбатай хөөрөг, нэг саарал өнгийн гадаргуутай товчлууртай NOKIA утсыг аваад цонхоор гаргаад эхлээд От эмээлийг нь хашаа давуулж өгөөд дараа нь зурагтыг нь хашаа давуулж өгөөд би хашаа давж буцаж гараад Оын авч явсан саарал өнгийн дээлэнд боогоод гудамж өгсөөд явж байхад алаг машинтай цагдаад сааТ-агдсан. Тэгээд хулгай хийсэн айлаа зааж өгөөд цагдаа дээр ирж авсан эд зүйлээ хураалгаад эрүүлжүүлэх байранд сааТ-агдсан. Хулгай хийх үед О гадаа байсан. Хашаа болон байшин руу орсон зүйл байхгүйБ.Э-” гэх мэдүүлэг/1-p хх-н 44, 49-52, 2-р хх-н 162-165/,

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ц.Оын өгсөн:

“Б.Э-2018 оны 04 сарын 22-ны үдээс хойш Хорооллын хойно байх харанхуй гэж газар явж байгаад толгойтод байсан Эргээ ахтай 16 цагийн үед таараад бид хоёр юм ярьж зогсож байгаад ийшээ манай найзынд хамт очъё гэхээр нь би хамт явсан. Тэгээд бид хоёр нэг их хол явалгүй Эргээ ахын найзынд очсон ба ороход 3 хүн байсан ба тэр гурав 0.75 литрийн Стандарт архи ууж байсан. Тухайн ууж байсан архи нь талдаа орчихсон байсан ба Эргээ бид хоёр ороод тухайн архийг хамт уусан. Тэгээд тэр айлаас Эргээ ах, би бас эхнэр нөхөр хоёртой бид дөрөв гараад Эргээ ах хойшоо явсан ба эхнэр, нөхөр хоёр надтай хамт үлдээд мөнгө байна уу гэхэд би байна гэж хэлсэн. Тэгвэл манай гэрт очъё, чи ганц юм авчихгүй юу гэхээр нь би тэр ах, эгч хоёрын гэрийнх нь доор байсан дэлгүүрээс 2 шил 0.75 литрийн Стандарт архи, 3 чанадаг гоймон, хиам, өндөг зэрэг юм авсан. Тэгээд гэрт нь ороход 18 цаг өнгөрч байсан ба гоймонгоо чанаж идээд нөгөө авсан 2 шил архиа хувааж ууж дуусчихаад би явах гэхэд намайг тэр эгч хоночихоод яв гэж хэлсэн ба 00 цаг өнгөрчихсөн байсан учир би тэр эгчийн нөхөртэй хамт гэрээс нь гарч доошоо алхаж яваад Гэмтлийн эмнэлгийн орчимоос такси барьж Саппорогийн хойд талын зам дагуу байх дэлгүүрт очиж 1 шил 0.75 граммын Стандарт архи аваад буцаж таксигаараа яваад гэрт нь ирсэн. Гэрт нь ирэхэд 01 цаг өнгөрч байсан санагдаж байна, авч ирсэн 1 шил архиа бид гурав хувааж уугаад дуусчихаад амрая гээд байж байтал тэр эгчийн нөхөр нь маргааш зайсан явж хүнээс 100.000 авна гэхээр нь та 100.000 төгрөг авах гэж байгаа юм уу, тэгвэл маргааш хамт явъя, дүүд нь унааны мөнгө байгаа гэхэд би 100.000 төгрөг яриагүй, 100.000 доллар ярьж байна мангар бацаан гэхээр нь би босч ирээд мөр рүү нь гараараа цохиход өөдөөс мэдэхгүй хэлээр юм яриад байхаар нь газар байсан ган сэрээг аваад, би тэр ахын баруун, зүүн мөр рүү нь хатгасан ба хажууд мах идэж байсан заазуур байхаар нь би тэр заазуурыг авч бариулны ар хэсгээр гар руу нь 2 удаа цохиод тэгээд би больсон. Тэгээд тэр ах ч юм дугарахгүй болохоор нь би жаахан байж байгаад 30-40 минут хэртэй сууж байгаад өглөө эрт дүү Соронзонболдын гэрт очсон. Тэндээ байж байгаад би 20-30 минут орчим болоод дүүгийнхээ машинд сууж доошоо буугаад зам дээр буучихаад нөгөө ах, эгчийн гэрт яваад ороход нөгөө эгч ганцаараа байсан ба би өөрт байсан 6600 төгрөгийг тэр эгчид өгч гаргахад гараад Шим гээд 0.5 граммын архи оруулж ирсэн. Тэр архинаас бид хоёр нэг нэг татчихаад тэгээд тэр эгч намайг оролдоод байхаар нь би тэр эгчийн өмдийг нь дотоожтой нь тайлаад хурьцал үйлдсэн. Хурьцал үйлдээд байж байтал цагдаа нар орж ирсэн ба тэр эгчийн нөхөр нь хамт явж байсан. Тэгээд би цагдаад баригдаад машин дотор суусан.

Би Б-ыг заазуурны бариулны хойд хэсгээр 2 удаа л цохисон. Би тэр заазуурыг нь Б-ын гэрээс гарахдаа авч гараад дүүгийндээ очсон ба ширээн дээр нь тавьчихсан байсан. Тэгээд дүүгийн найз нь гараад ирэхээр нь цус болсон гар нүүрээ угаачихаад дүүтэйгээ хамт гарсан. Би Т-тай бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч хэрэглээгүй. Т- өөрөө намайг шөнөөс нь эхлээд хоночихоод яв, гар хуруунаас бариад байсан юм. Би өглөө орж ирэхэд Т-ын нөхөр нь байхгүй ганцаараа байж байсан ба намайг ганц юмны мөнгө байна уу гэж асуухаар нь би карманд байсан 6.300 төгрөгөө өгөөд Т- гарч архи авч ирсэн. Тэгээд тэр архинаасаа 1, 1 татаад би Т-ын өмдийг нь өвдөг xүpтэл нь тайлаад араас нь бэлэг эрхтэнээ хийх гэхэд болохгүй байхаар нь Т-ыг дээш нь харуулж хэвтүүлээд Т-ын хөлийг дээш нь өргөж байгаад би бэлэг эрхтнээ шургуулсан. Тэгээд 5 минут болоогүй байтал нөхөр нь цагдаа дагуулаад ороод ирсэн. Би Б- ахыг заазуурдсан, Т- эгч надаас мөнгө байна уу гэхэд нь мөнгө өгч гаргаж архи авч уусан, бэлгийн харьцаанд орсон гэдгээ хүлээн зөвшөөрч байнаБ.Э-” гэх мэдүүлэг /1-р хх-н 169-171, 208-210, 226-227/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Д.С-гийн өгсөн:

            “Б.Э-Би СХД-ийн 3 дугаар хороо Бага наран Б.Э-Б.Э-Б.Э-Б.Э-..тоотод 1986 оноос эхлэн тасралтгүй амьдарч байна. Одоо гэртээ хүү Бат-Эрдэнэ, бэр Энхцэцэг нарын хамт амьдардаг. Тэгээд 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өглөө 07 цаг өнгөрч байхад ажилдаа яваад гэрт хүн үлдээгүй. Тэгсэн манай хөрш айл А-ын хүүхдэд нь цагдаа хэлээд надад мэдэгдэхээр нь би гэртээ ирсэн. Тэгээд гэр лүүгээ ороход байшингийн хаалга ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй том өрөөний вакум цонх онгорхой байсан ба ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Гэр доторх эд зүйлээ бүртгэхэд Хар өнгийн хавтгай дэлгэцтэй SHARP маркын 32 инчийн зурагт 1 ширхэг зурагтын тавиур дээр байсан, хар өнгийн удирдлагын хамт, Хар өнгийн EDIFIER гэсэн бичигтэй өсгөгч 1 ширхэг, зурагтны хажууд байсан, Саарал өнгийн товчлууртай, дэлгэц нь хагархай, NOKIA маркын гар утас 1 ширхэг шкафан дээр байсан, жижиг ногоон өнгийн эх биетэй улаан толгойтой хөөрөг 1 ширхэг, улаан эмжээртэй ногоон торгон жижиг даалимбатай хамт, дунд гарын улаан хүрэн өнгийн биетэй улаан толгойтой, шар өнгийн нуухтай, чулуун хөөрөг 1 ширхэг, ногоон өнгийн том даалимбатай стикен дотор байсан, хүрэн өнгийн гөлөмтэй, шар өнгийн модтой, цайвар металл тоногтой, 3 ширхэг эсгий тохомтой, суран оломтой, төмөр дөрөөтэй эмээл 1 ширхэг том өрөөнд, 0,5 гр Чингис архи бүтэн 1 шил бурхан тахилын хажууд байсан эд зүйл тус тус алдагдсан байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Алдсан эд зүйлээ бүрэн бүтэн олж авсандаа баяртай байнаБ.Э-” гэх мэдүүлэг /1-р хх-н 16-17/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Т-ын өгсөн:

            “Б.Э-2018 оны 4 сарын 20-ны өдрөөс эхлээд санагдаж байна. Б- бид хоёр архи ууж эхэлсэн. Бид хоёр гэртээ л хоёулаа архи уугаад байсан юм. Тэгээд 04 сарын 22-ны өдөр бид хоёр 11-12 цагийн үед гэрийн хажуу талын дэлгүүр орж архи зээлж авч уусан. Тухайн газар Б- иргэний үнэмлэхүүдээ тавьж 0.5 граммын архи авч уусан. Яг хэдийг авсан гэдгээ мэдэхгүй байна. Бид хоёр уг авсан архинуудаа гэртээ л уугаад байсан. Тэгээд архи ууж яваад дөнгөж танилцсан нэг айлын гэрт очиж архи уусан ба тэр айлд очихдоо миний гар утсыг дэлгүүрт архинд тавьж 1 шил архи аваад тэдний гэрт уусан. Ууж байсан айлаа бол зааж өгч мэдэхгүй байна. Тэгтэл тэднийд ууж байхад гаднаас 2 хүн орж ирж танилцаж ууж байсан архиа хувааж уугаад нөхөр бид хоёр тэр айлаас гарахад О дагаж гараад мөнгө харуулаад байсан ба танай гэрт очъё гэхээр нь Б- тэг тэг гэж хэлээд тэр залууг дагуулж гэртээ очсон. Очих замдаа дэлгүүрээс 1 шил архи авсан ба аль дэлгүүрээс авсан гэдгээ санахгүй байна. Гэрт очиход яг хэдэн цаг болж байсан гэдгийг би санахгүй байна. Тэгээд бид гурав нөгөө авсан 0.75 граммын архиа уугаад байж байсан ба би цаашаа санахгүй байна. Тэгээд юм яриад байж байхад Б- өөрийгөө Увс аймгийнх гэхэд би хужаа хүн байна, манай хужаа нар хэдэн мянган хүнтэй, танай Монгол цөөхөн хүн амтай гэж Б- руу дайрсан байгаа юм, тэгээд заазуур барьж аваад Б-г газар хэвтүүлж байгаад заазуураар толгой руу нь цохиод байсан ба хоолойг нь хэрчих гээд байхаар нь Б- өөрийгөө хамгаалж гараараа хаахад гарыг нь цавччихсан гэсэн. Намайг салгах гээд очиход миний толгой руу цохиод унагачихсан ба би цохиулаад босож чадахгүй тэр чигтээ хэвтчихсэн. Тэгээд Б-г гуя, гар, толгой руу нь баахан цохиж зүссэн ба Б- арай гэж түлхэж босоод гараад зугтчихсан гэсэн. Тэгээд тэр гүүр хүртэл гүйгээд нэг хүнээр цагдаа дуудуулсан гэсэн. Цагдаа дуудаад ирэхэд нь тэр залуу надтай бэлгийн харьцаанд орж байсан гэсэн. Миний санаж байгаагаар гэвэл гэнэт ухаан орох үед цагдаа нар орж ирсэн байсан ба буцаж яаж явсан, хэзээ явсан гэдгийг бол мэдэхгүй байнаБ.Э-” гэх мэдүүлэг /1-р хх-н 192-194/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Б.Б-ын өгсөн:

            “Б.Э-2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр архи ууж байгаад мөнгөгүй болж эхнэр Т-ын утсыг би гудамжинд явсан хүнд 10.000 төгрөгөөр зараад 0,75 литрийн архи аваад манайд очиж ууя гээд тэр залууг дагаж гэрт нь архи уусан. Архиа уугаад бид 3 сууж байтал гаднаас 2 залуу орж ирсэн. Бид 5 нийлж үлдсэн архиа ууж дуусгасан. Тэгээд тэднийхээс гарахад 12 цаг болж байсан байх. Гараад гэр рүүгээ явж байтал нөгөө айлд ороод архи ууж байхад гаднаас орж ирсэн 2 залуугийн нэг нь араас дагаж яваад байсан. Гэртээ ирэхийн орчимд Түшиг дэлгүүрийн орчимд Т- бид хоёрыг тэр залуу гүйцэж ирээд танайх хаана вэ, надад мөнгө байна, гурвуулаа ганц юм аваад хуваагаад уучихъя гээд мөнгө харуулахаар нь за тэг гэж зөвшөөрөөд дэлгүүр орж 0,5 литрийн 1 шил архи, 1 кола ундаа аваад манай гэрт орсон. Тэгээд гэрт ороод юм хийж идэхээр болж байсан элэг, сүүл шарж тэр залуу гоймон авч бид нар чанаж идсэн. Тэгээд архиа ууж дуусаад байж байтал 24 цагийн үед гарчихаад ирье гээд гарч явсан ба удалгүй 0,5 литрийн архи оруулж ирж нэг нэг татчихаад байж байтал манай эхнэр тасарсан. Би тэр залуутай архи уусан. Архиа ууж байхад тэр залуу надаас аль нутаг вэ гэж асуухад Улаанбаатар хотынх, аав маань Увс аймгийн хүн гэхэд би хужаа хүн, танай муу Увс юу юм, 1 сая хүрэхгүй хүнтэй, танай Монгол 3 сая хүнтэй, манайхан бол миллиард хүнтэй чам шиг өвгөнийг хэрчээд хаяхад надад юу ч биш гээд хэлэхээр нь би тэр залууг чи юу гэнээ гээд босох гэтэл цээж рүү намайг өшиглөж унагаад миний дээр гарч дараад ширээн дээр байсан ногоон иштэй хурц иртэй заазуураар миний толгой руу заазуурдахад нь би бултахад миний баруун чихийг цавчсан. Тэгээд би гараараа хааж эхлэхэд миний баруун гарыг зүсэж эхэлсэн, тэгээд хаагаад байхад баруун хөлний дотор гадна талаар нь зүсэж эхэлсэн. Тэр үед манай эхнэр Т- сэрж чи манай өвгөнийг аллаа гээд хэлээд босч ирэхэд эхнэрийг нүүр рүү нь цохиод, нэг өшиглөхөд Т- унасан. Эргэж ирээд цавчих гэхэд нь би хөлөөрөө /зүүн/ тэр залуугийн толгой орчимд өшиглөж босоод гарах гэж зугатахад миний тархи руу араас 2 удаа заазуурдсан. Би гарч гүйгээд 400 метр орчим хөлөө чирж яваад нэг АОС таарахаар нь хаалгыг нь тогшиж цагдаа дуудуулсан.

            Тэгээд удалгүй цагдаа ирж би гэрээ зааж өгч ороход манай эхнэр Т-ыг цонхны доор хүчиндэж байсан. Тэгээд цагдаа орж ирж чи яаж байгаа юм гэхэд энэ өөрөө гуйсан юм гээд өмдөө татаж босч ирсэн. Манай эхнэр Т-ын нүд нь цэхийсэн байдалтай хэвтэж байсанБ.Э-” гэх мэдүүлэг /1-р хх-н 234-236/,   

 

            Мөрдөн байцаалтад гэрч О.Одбаярын өгсөн:

“Б.Э-2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр өглөө 08 цагаас орой 19 цаг хүртэл Сэлбэ 113 чиглэл буюу СХД-ийн 4, 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт машинт эргүүлийн үүргийг цагдаа жолооч цагдаагийн ахлах ахлагч Б-ын хамт гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд хяналт шалгалт хийж явахад СХД-ийн 3 дугаар хороо Бага нарангийн Б.Э-Б.Э-Б.Э-Б.Э-..тоотоос эд зүйл аваад явж байсан 2 эрэгтэй хүнийг сааТ-ж бичиг баримтыг нь шалгахад П овогтой Б, Ц овогтой О нар байсныг тогтоон авч явсан эд зүйлийг түр хураан авч цагдаагийн хэлтсийн ерөнхий жижүүрт хүлээлгэн өгсөн. Тухайн үед тэр 2 хүн архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учир эрүүлжүүлэх байранд сааТ-сан. Анх сааТ-ан шалгахад хэргийн талаар П.Б нь ярихдаа гэрээ нүүлгээд явж байна гээд айлаас хулгай хийсэн зүйл байхгүй гэж хэлсэн. Тэгээд шалгахад СХД-ийн 3-р хороо Бага наран Б.Э-Б.Э-Б.Э-Б.Э-..тоот хашааг П.Б нь давж ороод байшингийн вакум цонхыг нээж эд зүйл хулгайлсан нь тогтоогдсон.

П.Б, Ц.О нарын Бага нарангийн 22 дугаар гудамжинд явж байхад нь сааТ-ахад Б нь гэрээ нүүлгээд явж байна гэсэн ба шалгаад юу юу авч яваа талаар тодруулаад Оаас тусад нь асуухад Быг айлаас хулгай хийсэн гэдгийг хэлээд хулгай хийсэн айлыг зааж өгсөн. Б нь хулгайлсан хөөрөг болон гар утсыг От хэлэлгүй өөрийн биедээ нуусан байсан бөгөөд машинаас буухдаа гар утас болон машины шалан дээр хаясан байсан. Б нь Оыг хулгай хийхэд оролцсон гэж хэлээгүй. Эд зүйл хулгайлсан айлын гудамжнаас замын эсрэг талд явж байсныг буцаж заалгаж очсон. Тэгээд тухайн эд зүйл алдсан айлын урд талын айлын хүүхдээс хэнийх гэдэг айл болохыг тодруулахад мэдэхгүй байсан. Харин дараа нь 2 хүнийг хулгайлсан эд зүйлийн хамт жижүүрт хүлээлгэж өгөөд буцаад эргүүлд явж байхад тухайн айлын эзэд ирсэн байсан тул мэдэгдсэнБ.Э-” гэх мэдүүлэг /1-р хх-н 25/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.С-ын өгсөн:

“Б.Э-2018 оны 4 дүгээр сарын 23-ны өглөө гэртээ буюу БГД-н 21-р хороо Горькийн 28-124 тоотод унтаж байхад 05 цаг 50 минутын үед хаалга онгойгоод хүн орж ирэхээр нь би босоод хартал гал тогооны өрөөнд сандал дээр О ах сууж байсан. Нүүр, гар, хувцас хунар нь бөөн цус болчихсон сууж байсан. Тэгэхээр нь би яачихсан юм бэ гэж асуухад О ах надад хүнтэй зодоон хийчихлээ, танай доохон талд айлд зодолдчихлоо гэж хэлэхээр нь би нүүр, гараа угаа гэж хэлчихээд ус халааж гадаа гаргаж нүүр гарыг нь угаалгасан. Тэгээд цай чанаад цай унд уулгачихаад би хүүхдүүдээ ээж Оюунцэцэгийнд эхнэр 2 хүүхдээ хүргэж өгөхөөр гэрээс 06 цаг 50 минутанд гарсан. Гарахад О ах машинд сууж доошоо бууж байгаад 609 дүгээр худгийн хажууханд буугаад ах нь явлаа гэж хэлээд явсанБ.Э-” гэх мэдүүлэг /1-р хх-н 195х/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Э-ийн өгсөн:

“Б.Э-2018 оны 4 дүгээр сарын 23-ны өглөө 09:30 цагийн үед Гэмтлийн эмнэлгээс над руу залгаад би гэмтлийн эмнэлгийн эмч байна, Б-ын хүү мөн үү гэхээр нь тийм байна гэхэд намайг яаралтай хүрээд ир гэсэн. Яваад очиход хүлээн авахад манай аав хэвтэж байсан ба эмчтэй нь уулзахад өглөө эрт яаралтай хагалгаанд орсон байгаа. Одоо яаралтай хэвтүүлэх хэрэгтэй байна гэхээр нь эхнэрээ дуудаж 6 давхарт гар, сарвууны тасагт аавыгаа хэвтүүлсэн. Хэвтүүлэхийн өмнө би ааваас юу болсон талаар асуухад надад хэлэхдээ өглөө эрт нэг залуутай дэлгүүрийн үүдэнд таараад архи уух уу гэж тэр залуу асуухаар нь тэгье гэж аав хэлсэн юм шиг байгаа юм, тэгэхэд тэр залуу танайд очиж архи ууя гэхээр нь аав тэгье гээд дагуулж гэртээ ирсэн юм билээ. Архи уучихаад тэр залууг аав за миний хүү одоо яв яв гэхэд нь тэр залуу би хужаа байна, өмхий Монгол минь гээд намайг заазуурдаад байсан гэсэн. Би амь тэмцэж гэрээсээ зугтаж гараад доошоо гүүр хүртэл гүйгээд айлын хаалга нүдээд хаалгаа онгойлгохоор нь өвөөдөө цагдаа дуудаад өгөөч, үхлээ гэж хэлэхэд нь цагдаа дуудаж өгсөн юм билээ. Аав надад ээж чинь гайгүй юу, ээж дээрээ оч гэсэн. Тэгээд би аав, ээжийн амьдарч байсан гэрт юу болсон талаар мэдэх гэж очсон. Очиход гэрийн гадна цагдаагийн фургон машин ирчихсэн зогсож байсан ба би байшин руу орохоор дөхөж очиход бүүр гадна үүднээс эхлээд цус дусалчихсан байсан ба байшин руу ороход газраар болон ханаар цус болчихсон, нэг дор их хэмжээгээр цус болсон газар ч байсан. Үүдний хэсэгт байх зуухны хажууд буюу зүүн талд нь манай ээж Т- ухаангүй согтуу байдалтай хэвтэж байсан. Сэрээх гэж үзэхэд сэргэхгүй байсан ба дуудлагаар ирсэн байсан цагдаа надтай уулзаж болсон асуудлын талаар хэлсэн. Тэгээд яг юу болсон гэж асуухад олигтой юм бас надад хэлж өгөхгүй байсан. Цагдаа нар явсны дараа 14-15 цагийн үед ээж сэргээд босч ирсэн ба ээжээс юу болсон талаар асуухад мэдэхгүй байна, нэг залуу орж ирж уусан, миний өвгөнийг заазуурдаад байна, зодоод байна, болиочээ гээд би хэлж байсан санагдаж байна, тэгээд санахгүй байна гэж хэлж байсан. Тэгээд байж байтал ээж 4 сарын 25-ны өдөр надад хөл нь хөхөрсөн, цээжин дээр нь хөхөрсөн байсан гэдгийг надад хэлсэнБ.Э-” гэх мэдүүлэг /1-р хх-н 202-203/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Э-ы өгсөн:

“Б.Э-2018 оны 04 сарын 22-23-ны өдөр Бугат-113 чиглэл дээр 24 цагийн үүргийг цагдаа жолооч цагдаагийн ахлах ахлагч Б-ын хамт үүрэг гүйцэтгэсэн 2018 оны 04 сарын 23-ны өглөө 07 цаг 07 минутанд Баянгол дүүргийн 21-р хорооны гүүрний урд 5 давхар байшингийн орчимд зодуулсан хүн байна гэж дуудлага ирсэн. Тухайн дуудлагын дагуу Б- бид хоёр 07 цаг 10 минутанд шалгасан. Шалгахад Б.Б- гэх хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, толгой нь хагарсан, хувцас нь цус болсон байдалтай зогсож байсан. Уг хүнээс юу болсон талаар асуухад шөнөжин зодууллаа гээд байсан ба одоо тэр залуу манай гэрт манай эхнэрийг алчихсан ч байж магадгүй гэж гэрийг нь заалгахад БГД 21-р хороо Горькийн 21-709 тоот хашаа байшинг зааж очсон. Гэрт нь очиход хашаанд нь 2 байшин байсан ба урд талынх нь шавраар өнгөлсөн байшинд яваад ороход Б- миний урд, миний ард ахлах ахлагч Б- албаны хэрэгцээний Таб дээр бичлэг хийгээд орсон. Гэрт нь ороход гэр нь бөөн цус болчихсон, эд зүйлс нь, аяга шанага нь хагарсан байдалтай байсан ба шалан дээр нөгөө О гэх залуу Б-ын эхнэртэй хурьцал үйлдээд байж байсан. Бид нарыг ороход босоод өмдөө татчихсан. Тэгээд О хэлэхдээ би энэ хүнийг Хятад гэж бодсон, энэ муу хятадаар яриад байсан, нэг ч гэсэн хятадыг алчихая гэж бодсон дутуудуулчихсан байна, гүйцээх байсан юм гэж орилоод байсан. Харин нөгөө эмэгтэй намайг энэ шаачихлаа гээд орилоод байсан ба хэсэг хугацааны дараа тасраад унтчихсан. Бид нарыг ороход уугаагүй 0.75 граммын хувийн үйлдвэрийн архи байсан. Тэгээд бүрэлдэхүүн дуудаж хэргийн газрыг хамгаалалт авч нөгөө гэмтсэн байсан өвгөн Б-ыг 103 дуудаж эмчид үзүүлж хүлээлгэж өгсөн ба эхнэрийг нь хамт өгч явуулах гэхэд согтуу байна гээд авч яваагүй. Б- нь болсон явдлыг мэдээд, хэлээд байсан. Болсон асуудлыг бүгдийг тодорхой ярьж байсан. Эхнэр Т- нь бид нарыг орж ирэхэд л намайг шаачихлаа гэж орилж байснаас биш яг юу болсон гэдгийг мэдэхээргүй согтуу байсан. О болохоор ерөнхийдөө юмаа мэдэх хэмжээний л байсанБ.Э-” гэх мэдүүлэг /2-р хх-н 35/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шинжээчийн _________ тоот: 

           1. 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр СХД-ийн 3-р хороо Бага наран Б.Э-Б.Э-Б.Э-Б.Э-..тоотод хулгай орж эд зүйлс алдагдсан гэх хэргийн газраас бэхжүүлэн ирүүлсэн 2 ширхэг гарын мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

           2. Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан гарын мөр нь MN000220002536 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн П овогтой Бын зүүн гарын ядам хурууны хээнүүдтэй тохирч байна. Харин 2 гэж дугаарласан гарын мөр нь Папилон санд бүртгэгдсэн гарын дардасуудтай болон илрээгүй хэргийн газраас илрүүлж, бэхжүүлж авсан гарын мөрүүдтэй тохирохгүй байна.

           3. Тохирч буй шинж тэмдэгүүдийг зураг №1, 2 дээрээс харна уу гэх дүгнэлт /1-р хх-н 33-35/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн шинжээчийн _____________ тоот: 

1. Б.Б-ын биед толгой, 2 гарын бугалга, шуу, сарвуу, 2 хөлийн гуя, шилбэний олон тооны зүсэгдсэн, цавчигдсан шарх, цус хуралт, их биеийн зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт /1-р хх-н 239/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн _____________тоот: 

1. Ц.Т-ын биед өвчүү, зүүн далны хэсэг, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.6. Ц.Т-ын үтрээний арчдас, наалдцанд биологийн шинжилгээгээр эр бэлгийн эс илрээгүй байна.

5. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

7. Ц.Т- нь бактериологийн шинжилгээгээр бэлгийн замын халдварт заг хүйтэн өвчтэй байна.

8. Ц.Т-ын цусанд химийн шинжилгээгээр спиртийн зүйл илрээгүй байна гэх дүгнэлт /1-р хх-н 243/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн _____ тоот: 

1. Шинжилгээнд ирүүлсэн цамцанд 29мм, 9мм, 35мм, 60мм, 17мм, 20мм, цагаан майканд 9мм хурц иртэй зүйлээр зургаан удаагийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэлтүүд гарсан байна. Мөн цамцанд 67 мм татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас гарсан шинэ урагдалт гарсан байна.

2. Бусад хувцаснууд гэмтэлгүй байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн 1,2-гэж дугаарласан сэрээнүүдэд утаслаг ширхэг байхгүй байна.

4. Шинжилгээнд ирүүлсэн цамцыг вискоз ширхэгт, ноосон ширхэгт, синтетик ширхэгт, цагаан майкыг ноосны хольцтой ацетат ширхэгт материалаар сүлжсэн ба хутганы ажлын хэсгээс бэхжүүлсэн утаслаг ширхэгтүүд нь ноосон ширхэгт, ноосны хольцтой ширхэгт, вискоз ширхэгт материалын сэмэрдэсүүд байгаа нь хувцаснуудад гарсан зүсэлтүүд нь шинжилгээнд ирүүлсэн хутгаар үүссэн байх боломжтой байна гэх дүгнэлт /2-р хх-н 2-7/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн ________ тоот: 

1. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №5330 тоот дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна. Дээрх дүгнэлтийг гаргах үед баруун шилбэний тахилзуурын мэдрэлийн гэмтэл оношлогдоогүй байсан байна.

2. Б.Б-ын биед баруун шилбэний тахилзуурын мэдрэл гэмтээсэн зүсэгдсэн шарх, толгой, баруун чих, баруун бугалга, хоёр сарвуу баруун гуянд шарх, бүсэлхий, хоёр эгэм, цээж, зүүн бугалга, хоёр шуу, гуянд зулгаралт, хоёр бугалганд цус хуралт, баруун тавхайд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Баруун шилбэний тахилзуурын мэдрэл гэмтээсэн шарх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Толгой, баруун чих, баруун бугалга, хоёр сарвуу, баруун гуяны шарх, баруун тавхайн зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус, тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бүсэлхий, хоёр эгэм, цээж, зүүн бугалга, хоёр шуу, гуяны зулгаралт, хоёр бугалганы цус хуралт гэмтлүүд нь тус, тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх шарх гэмтлүүд нь ир ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

4. Дээрх гэмтлүүдийг авсны дараа идэвхитэй хөдөлгөөн хийж явах боломжтой.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн, эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /2-р хх-н 32-33/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн ______ тоот:

1. Ц.О нь сэтгэлийн ямар нэгэн өвчингүй байна.

2. Ц.О нь 2018-04-20 өдрөөс өмнө, дараа нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

3. Ц.О нь өөрийн хийж буй үйлдэл, болж буй үйл явдлын талаар ухамсарлан ойлгох, бусдад үнэн зөвөөр ярьж ойлгуулж, мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Ц.О нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна, хэрэг хариуцах чадвартай байна гэх дүгнэлт /2-р хх-н 179-180/,

 

            - Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Бага нарангийн Б.Э-Б.Э-Б.Э-Б.Э-..тоотод хийсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 3-6/,

            - Хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 11-13/,

            -   Хураан авсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-н 14/,

             - Баянгол дүүргийн 21 дүгээр хороо Горькийн 21-709 тоотод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 182-189/,

            - Дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-н 219-214/,

 

            Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 58х/

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 61, 100, 2-р хх-н 36/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч П.Б нь Ц.Отай бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Баганарангийн Б.Э-Б.Э-Б.Э-Б.Э-..тоотод оршин суух иргэн Д.С-гийн байнга оршин суух өвлийн сууцны вакум цонхыг түлхэн, нууцаар хууль бусаар нэвтэрч Шарп маркийн зурагт, өсгөгч, 2 ширхэг хөөрөг, Нокиа маркийн гар утас, металл тоногтой эмээл зэрэг эд зүйлсийг хулгайлан 1.220.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч П.Бын “Б.Э-Би О гэдэг багын найзтайгаа 2018 оны 4 сарын 20-нд манай аав Пгийн гэрт уулзсан. Тэгээд 1 шил архи хувааж уугаад хамт гадагшаа гарсан. Тэгээд явж байхад О гудамжинд нэг айл заагаад энэ айл эзэнгүй байна намайг орчих гэсэн. Тэгэхээр нь хашааг нь ганцаар давж ороод О хашааны гадна үлдээд би байшингийн вакум цонхыг түлхэхэд цонх нь онгорхой байхаар нь дотогшоо ороод орны толгой дээр байсан эмээл, хар хавтгай дэлгэцтэй зурагт, шкафан дээр байсан 2 ширхэг даалимбатай хөөрөг, нэг саарал өнгийн гадаргуутай товчлууртай NOKIA утсыг аваад цонхоор гаргаад эхлээд От эмээлийг нь хашаа давуулж өгөөд дараа нь зурагтыг нь хашаа давуулж өгөөд би хашаа давж буцаж гараад Оын авч явсан саарал өнгийн дээлэнд боогоод гудамж өгсөөд явж байхад алаг машинтай цагдаад сааТ-агдсанБ.Э-” гэх мэдүүлэг,

хохирогч Д.С-гийн “Б.Э-Би СХД-ийн 3 дугаар хороо Бага наран Б.Э-Б.Э-Б.Э-Б.Э-..тоотод 1986 оноос эхлэн тасралтгүй амьдарч байна. Б.Э- Тэгээд 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өглөө 07 цаг өнгөрч байхад ажилдаа яваад гэрт хүн үлдээгүй. Тэгсэн манай хөрш айл А-ын хүүхдэд нь цагдаа хэлээд надад мэдэгдэхээр нь би гэртээ ирсэн. Тэгээд гэр лүүгээ ороход байшингийн хаалга ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй том өрөөний вакум цонх онгорхой байсан ба ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Гэр доторх эд зүйлээ бүртгэхэд Хар өнгийн хавтгай дэлгэцтэй SHARP маркын 32 инчийн зурагт 1 ширхэг зурагтын тавиур дээр байсан, хар өнгийн удирдлагын хамт, Хар өнгийн EDIFIER гэсэн бичигтэй өсгөгч 1 ширхэг, зурагтны хажууд байсан, Саарал өнгийн товчлууртай, дэлгэц нь хагархай, NOKIA маркын гар утас 1 ширхэг шкафан дээр байсан, жижиг ногоон өнгийн эх биетэй улаан толгойтой хөөрөг 1 ширхэг, улаан эмжээртэй ногоон торгон жижиг даалимбатай хамт, дунд гарын улаан хүрэн өнгийн биетэй улаан толгойтой, шар өнгийн нуухтай, чулуун хөөрөг 1 ширхэг, ногоон өнгийн том даалимбатай стикен дотор байсан, хүрэн өнгийн гөлөмтэй, шар өнгийн модтой, цайвар металл тоногтой, 3 ширхэг эсгий тохомтой, суран оломтой, төмөр дөрөөтэй эмээл 1 ширхэг том өрөөнд, 0,5 гр Чингис архи бүтэн 1 шил бурхан тахилын хажууд байсан эд зүйл тус тус алдагдсан байсанБ.Э-” гэх мэдүүлэг,

            гэрч О.Одбаярын “Б.Э-2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр өглөө 08 цагаас орой 19 цаг хүртэл Сэлбэ 113 чиглэл буюу СХД-ийн 4, 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт машинт эргүүлийн үүргийг цагдаа жолооч цагдаагийн ахлах ахлагч Б-ын хамт гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд хяналт шалгалт хийж явахад СХД-ийн 3 дугаар хороо Бага нарангийн Б.Э-Б.Э-Б.Э-Б.Э-..тоотоос эд зүйл аваад явж байсан 2 эрэгтэй хүнийг сааТ-ж бичиг баримтыг нь шалгахад П овогтой Б, Ц овогтой О нар байсныг тогтоон авч явсан эд зүйлийг түр хураан авч цагдаагийн хэлтсийн ерөнхий жижүүрт хүлээлгэн өгсөнБ.Э-” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шинжээчийн 04/153 тоот дүгнэлт, Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Бага нарангийн Б.Э-Б.Э-Б.Э-Б.Э-..тоотод хийсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хураан авсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Сонгинохайрхан прокурорын газраас П.Бт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч П.Быг бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ц.О нь П.Бтай бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Баганарангийн Б.Э-Б.Э-Б.Э-Б.Э-..тоотод оршин суух иргэн Д.С-гийн байнга оршин суух өвлийн сууцны вакум цонхыг түлхэн, нууцаар хууль бусаар нэвтэрч Шарп маркийн зурагт, өсгөгч, 2 ширхэг хөөрөг, Нокиа маркийн гар утас, металл тоногтой эмээл зэрэг эд зүйлсийг хулгайлан 1.220.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо Горькийн 21-709 тоотод Ц.Т-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн Ц.Т-ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсан үедээ биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн,

2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 21 дүгээр хороо Горькийн 21-709 тоотод “би хужаа хүн, танай муу Увс юу юм, 1 сая хүрэхгүй хүнтэй, манайхан бол миллиард хүнтэй, чам шиг өвгөнийг хэрчээд хаяхад надад юу ч биш” гэж дайрч Б.Б-ын толгой, баруун чих, баруун бугалга, хоёр сарвуу, баруун гуя, баруун шилбэнд заазуураар зүсч, бүсэлхий, хоёр эгэм, цээж, зүүн бугалга, хоёр шуу, гуяны зулгаралт, хоёр бугалганы цус хуралт бүхий гэмтлийг сэрээгээр хатгаж олон тооны шарх гэмтэл учруулж онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл санаатай хийсэн боловч түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас буюу хохирогч зугтаж чадсанаар гэмт хэрэг төгсөөгүй тул хүнийг алах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч П.Бын “Б.Э-Би О гэдэг багын найзтайгаа 2018 оны 4 сарын 20-нд манай аав Пгийн гэрт уулзсан. Тэгээд 1 шил архи хувааж уугаад хамт гадагшаа гарсан. Тэгээд явж байхад О гудамжинд нэг айл заагаад энэ айл эзэнгүй байна намайг орчих гэсэн. Тэгэхээр нь хашааг нь ганцаар давж ороод О хашааны гадна үлдээд би байшингийн вакум цонхыг түлхэхэд цонх нь онгорхой байхаар нь дотогшоо ороод орны толгой дээр байсан эмээл, хар хавтгай дэлгэцтэй зурагт, шкафан дээр байсан 2 ширхэг даалимбатай хөөрөг, нэг саарал өнгийн гадаргуутай товчлууртай NOKIA утсыг аваад цонхоор гаргаад эхлээд От эмээлийг нь хашаа давуулж өгөөд дараа нь зурагтыг нь хашаа давуулж өгөөд би хашаа давж буцаж гараад Оын авч явсан саарал өнгийн дээлэнд боогоод гудамж өгсөөд явж байхад алаг машинтай цагдаад сааТ-агдсан. Тэгээд хулгай хийсэн айлаа зааж өгөөд цагдаа дээр ирж авсан эд зүйлээ хураалгаад эрүүлжүүлэх байранд сааТ-агдсанБ.Э-” гэх мэдүүлэг,

            хохирогч Д.С-гийн “Б.Э-Би СХД-ийн 3 дугаар хороо Бага наран Б.Э-Б.Э-Б.Э-Б.Э-..тоотод 1986 оноос эхлэн тасралтгүй амьдарч байна. Б.Э-2018 оны 4 дүгээр сарын 20-ны өглөө 07 цаг өнгөрч байхад ажилдаа яваад гэрт хүн үлдээгүй. Тэгсэн манай хөрш айл А-ын хүүхдэд нь цагдаа хэлээд надад мэдэгдэхээр нь би гэртээ ирсэн. Тэгээд гэр лүүгээ ороход байшингийн хаалга ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй том өрөөний вакум цонх онгорхой байсан ба ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Гэр доторх эд зүйлээ бүртгэхэд Хар өнгийн хавтгай дэлгэцтэй SHARP маркын 32 инчийн зурагт 1 ширхэг зурагтын тавиур дээр байсан, хар өнгийн удирдлагын хамт, Хар өнгийн EDIFIER гэсэн бичигтэй өсгөгч 1 ширхэг, зурагтны хажууд байсан, Саарал өнгийн товчлууртай, дэлгэц нь хагархай, NOKIA маркын гар утас 1 ширхэг шкафан дээр байсан, жижиг ногоон өнгийн эх биетэй улаан толгойтой хөөрөг 1 ширхэг, улаан эмжээртэй ногоон торгон жижиг даалимбатай хамт, дунд гарын улаан хүрэн өнгийн биетэй улаан толгойтой, шар өнгийн нуухтай, чулуун хөөрөг 1 ширхэг, ногоон өнгийн том даалимбатай стикен дотор байсан, хүрэн өнгийн гөлөмтэй, шар өнгийн модтой, цайвар металл тоногтой, 3 ширхэг эсгий тохомтой, суран оломтой, төмөр дөрөөтэй эмээл 1 ширхэг том өрөөнд, 0,5 гр Чингис архи бүтэн 1 шил бурхан тахилын хажууд байсан эд зүйл тус тус алдагдсан байсанБ.Э-” гэх мэдүүлэг,

гэрч О.Одбаярын “Б.Э-2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр өглөө 08 цагаас орой 19 цаг хүртэл Сэлбэ 113 чиглэл буюу СХД-ийн 4, 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт машинт эргүүлийн үүргийг цагдаа жолооч цагдаагийн ахлах ахлагч Б-ын хамт гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд хяналт шалгалт хийж явахад СХД-ийн 3 дугаар хороо Бага нарангийн Б.Э-Б.Э-Б.Э-Б.Э-..тоотоос эд зүйл аваад явж байсан 2 эрэгтэй хүнийг сааТ-ж бичиг баримтыг нь шалгахад П овогтой Б, Ц овогтой О нар байсныг тогтоон авч явсан эд зүйлийг түр хураан авч цагдаагийн хэлтсийн ерөнхий жижүүрт хүлээлгэн өгсөнБ.Э-” гэх мэдүүлэг,

шүүгдэгч Ц.Оын “Б.Э-эгчийн өмдийг нь дотоожтой нь тайлаад хурьцал үйлдсэн. Хурьцал үйлдээд байж байтал цагдаа нар орж ирсэн ба тэр эгчийн нөхөр нь хамт явж байсан. Тэгээд би цагдаад баригдаад машин дотор сууж байсан. Хурьцал үйлдээд 5 минут орчим л болж байсан.

Би Б-ыг заазуурны бариулны хойд хэсэгээр 2 удаа л цохисон. Б.Э- Би Б- ахыг заазуурдсан, Т- эгч надаас мөнгө байна уу гэхэд нь мөнгө өгч гаргаж архи авч уусан, бэлгийн харьцаанд орсон гэдээ хүлээн зөвшөөрч байнаБ.Э-” гэх мэдүүлэг,

            хохирогч Ц.Т-ын “Б.Э-2018 оны 04 сарын 22-ны өдөр бид хоёр 11-12 цагийн үед гэрийн хажуу талын дэлгүүр орж архи зээлж авч уусан. Тухайн газар Б- иргэний үнэмлэхүүдээ тавьж 0.5 граммын архи авч уусан. Яг хэдийг авсан гэдгээ мэдэхгүй байна. Бид хоёр уг авсан архинуудаа гэртээ л уугаад байсан. Тэгээд архи ууж яваад дөнгөж танилцсан нэг айлын гэрт очиж архи уусан ба тэр айлд очихдоо миний гар утсыг дэлгүүрт архинд тавьж 1 шил архи аваад тэдний гэрт уусан. Ууж байсан айлаа бол зааж өгч мэдэхгүй байна. Тэгтэл тэднийд ууж байхад гаднаас 2 хүн орж ирж танилцаж ууж байсан архиа хувааж уугаад нөхөр бид хоёр тэр айлаас гарахад О дагаж гараад мөнгө харуулаад байсан ба танай гэрт очъё гэхээр нь Б- тэг тэг гэж хэлээд тэр залууг дагуулж гэртээ очсон. Очих замдаа дэлгүүрээс 1 шил архи авсан ба аль дэлгүүрээс авсан гэдгээ санахгүй байна. Гэрт очиход яг хэдэн цаг болж байсан гэдгийг би санахгүй байна. Тэгээд бид гурав нөгөө авсан 0.75 граммын архиа уугаад байж байсан ба би цаашаа санахгүй байна. Тэгээд юм яриад байж байхад Б- өөрийгөө Увс аймгийнх гэхэд би хужаа хүн байна, манай хужаа нар хэдэн мянган хүнтэй, танай Монгол цөөхөн хүн амтай гэж Б- руу дайрсан байгаа юм, тэгээд заазуур барьж аваад Б-г газар хэвтүүлж байгаад заазуураар толгой руу нь цохиод байсан ба хоолойг нь хэрчих гээд байхаар нь Б- өөрийгөө хамгаалж гараараа хаахад гарыг нь цавччихсан гэсэн. Намайг салгах гээд очиход миний толгой руу цохиод унагачихсан ба би цохиулаад босож чадахгүй тэр чигтээ хэвтчихсэн. Тэгээд Б-г гуя, гар, толгой руу нь баахан цохиж зүссэн ба Б- арай гэж түлхэж босоод гараад зугтчихсан гэсэн. Тэгээд тэр гүүр хүртэл гүйгээд нэг хүнээр цагдаа дуудуулсан гэсэн. Цагдаа дуудаад ирэхэд нь тэр залуу надтай бэлгийн харьцаанд орж байсан гэсэнБ.Э-” гэх мэдүүлэг,

            хохирогч Б.Б-ын “Б.Э-2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр архи ууж байгаад мөнгөгүй болж эхнэр Т-ын утсыг би гудамжинд явсан хүнд 10.000 төгрөгөөр зараад 0,75 литрийн архи аваад манайд очиж ууя гээд тэр залууг дагаж гэрт нь архи уусан. Архиа уугаад бид 3 сууж байтал гаднаас 2 залуу орж ирсэн. Бид 5 нийлж үлдсэн архиа ууж дуусгасан. Тэгээд тэднийхээс гарахад 12 цаг болж байсан байх. Гараад гэр рүүгээ явж байтал нөгөө айлд ороод архи ууж байхад гаднаас орж ирсэн 2 залуугийн нэг нь араас дагаж яваад байсан. Гэртээ ирэхийн орчимд Түшиг дэлгүүрийн орчимд Т- бид хоёрыг тэр залуу гүйцэж ирээд танайх хаана вэ, надад мөнгө байна, гурвуулаа ганц юм аваад хуваагаад уучихъя гээд мөнгө харуулахаар нь за тэг гэж зөвшөөрөөд дэлгүүр орж 0,5 литрийн 1 шил архи, 1 кола ундаа аваад манай гэрт орсон. Б.Э-Архиа ууж байхад тэр залуу надаас аль нутаг вэ гэж асуухад Улаанбаатар хотынх, аав маань Увс аймгийн хүн гэхэд би хужаа хүн, танай муу Увс юу юм, 1 сая хүрэхгүй хүнтэй, танай Монгол 3 сая хүнтэй, манайхан бол миллиард хүнтэй чам шиг өвгөнийг хэрчээд хаяхад надад юу ч биш гээд хэлэхээр нь би тэр залууг чи юу гэнээ гээд босох гэтэл цээж рүү намайг өшиглөж унагаад миний дээр гарч дараад ширээн дээр байсан ногоон иштэй хурц иртэй заазуураар миний толгой руу заазуурдахад нь би бултахад миний баруун чихийг цавчсан. Тэгээд би гараараа хааж эхлэхэд миний баруун гарыг зүсэж эхэлсэн, тэгээд хаагаад байхад баруун хөлний дотор гадна талаар нь зүсэж эхэлсэн. Тэр үед манай эхнэр Т- сэрж чи манай өвгөнийг аллаа гээд хэлээд босч ирэхэд эхнэрийг нүүр рүү нь цохиод, нэг өшиглөхөд Т- унасан. Эргэж ирээд цавчих гэтэл нь би хөлөөрөө /зүүн/ тэр залуугийн толгой орчимд өшиглөж босоод гарах гэж зугтахад миний тархи руу араас 2 удаа заазуурдсан. Б.Э-удалгүй цагдаа ирж би гэрээ зааж өгч ороход манай эхнэр Т-ыг цонхны доор хүчиндэж байсанБ.Э-” гэх мэдүүлэг,   

гэрч Ц.С-ын “Б.Э-2018 оны 4 дүгээр сарын 23-ны өглөө гэртээ буюу БГД-н 21-р хороо Горькийн 28-124 тоотод унтаж байхад 05 цаг 50 минутын үед хаалга онгойгоод хүн орж ирэхээр нь би босоод хартал гал тогооны өрөөнд сандал дээр О ах сууж байсан. Нүүр, гар, хувцас хунар нь бөөн цус болчихсон сууж байсан. Тэгэхээр нь би яачихсан юм бэ гэж асуухад О ах надад хүнтэй зодоон хийчихлээ, танай доохон талд айлд зодолдчихлоо гэж хэлэхээр нь би нүүр, гараа угаа гэж хэлчихээд ус халааж гадаа гаргаж нүүр гарыг нь угаалгасанБ.Э-” гэх мэдүүлэг,

гэрч Б.Э-ийн “Б.Э-2018 оны 4 дүгээр сарын 23-ны өглөө 09:30 цагийн үед Гэмтлийн эмнэлгээс над руу залгаад би гэмтлийн эмнэлгийн эмч байна, Б-ын хүү мөн ү үгэхээр нь тийм байна гэхэд намайг яаралтай хүрээд ир гэсэн. Яваад очиход хүлээн авахад манай аав хэвтэж байсан ба эмчтэй нь уулзахад өглөө эрт яаралтай хагалгаанд орсон байгааБ.Э-” гэх мэдүүлэг,

гэрч Д.Э-ы “Б.Э-2018 оны 04 сарын 22-23-ны өдөр Бугат-113 чиглэл дээр 24 цагийн үүргийг цагдаа жолооч цагдаагийн ахлах ахлагч Баяртопгохын хамт үүрэг гүйцэтгэсэна 2018 оны 04 сарын 23-ны өглөө 07 цаг 07 минутанд Баянгол дүүргийн 21-р хорооны гүүрний урд 5 давхар байшингийн орчимд зодуулсан хүн байна гэж дуудлага ирсэн. Тухайн дуудлагын дагуу Б- бид хоёр 07 цаг 10 минутанд шалгасан. Шалгахад Б.Б- гэх хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, толгой нь хагарсан, хувцас нь цус болсон байдалтай зогсож байсан. Уг хүнээс юу болсон талаар асуухад шөнөжин зодууллаа гээд байсан ба одоо тэр залуу манай гэрт манай эхнэрийг алчихсан ч байж магадгүй гэж гэрийг нь заалгахад БГД 21-р хороо Горькийн 21-709 тоот хашаа байшинг зааж очсон. Гэрт нь очиход хашаанд нь 2 байшин байсан ба урд талынх нь шавраар өнгөлсөн байшинд яваад ороход Б- миний урд, миний ард ахлах ахлагч Б- албаны хэрэгцээний Таб дээр бичлэг хийгээд орсон. Гэрт нь ороход гэр нь бөөн цус болчихсон, эд зүйлс нь, аяга шанага нь хагарсан байдалтай байсан ба шалан дээр нөгөө О гэх залуу Б-ын эхнэртэй хурьцал үйлдээд байж байсан. Бид нарыг ороход босоод өмдөө татчихсан. Тэгээд О хэлэхдээ би энэ хүнийг Хятад гэж бодсон, энэ муу хятадаар яриад байсан, нэг ч гэсэн хятадыг алчихая гэж бодсон дутуудуулчихсан байна, гүйцээх байсан юм гэж орилоод байсанБ.Э-” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шинжээчийн 04/153 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн шинжээчийн 5330 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн 5429 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн 3160 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн 699 тоот дүгнэлт, Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Бага нарангийн Б.Э-Б.Э-Б.Э-Б.Э-..тоотод хийсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хураан авсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Баянгол дүүргийн 21 дүгээр хороо Горькийн 21-709 тоотод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-н 219-214/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ц.Оын өмгөөлөгч Б.Оюунгэрэлийн шүүх хуралдаанд гаргасан “Б.Э-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасныг тус тус хэрэгсэхгүй болгох..” тухай саналыг гаргасан боловч шүүгдэгч Ц.О нь хохирогч Б.Б-од хөнгөн, хүндэвтэр зэргийн олон тооны шарх гэмтэл учруулан довтолгооноо үргэлжүүлсэн боловч хүсэл зоригоос нь үл хамааран үйлдлээ бүрэн төгсгөж чадаагүй болох нь гэрч Д.Э-ы “Б.Э-Тэгээд О хэлэхдээ би энэ хүнийг Хятад гэж бодсон, энэ муу хятадаар яриад байсан, нэг ч гэсэн хятадыг алчихая гэж бодсон дутуудуулчихсан байна, гүйцээх байсан юм гэж орилоод байсанБ.Э-” гэх мэдүүлэгБ.Э-” гэх мэдүүлэг болон гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүдээр хангалттай нотлогдсон байх тул өмгөөлөгчийн саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Ц.От холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Ц.Оыг хүнийг алах гэмт хэргийг үйлдэхийг завдсан, хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч П.Бтай бүлэглэн орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хавтаст хэрэгт хохирогч Д.С- “Б.Э-Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүйБ.Э-” гэх мэдүүлэг /1-р хх-н 16-17/ өгсөн, хохирогч Ц.Т-, Б.Б- нар нь хавтаст хэрэгт баримтаар хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч П.Б, Ц.О нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг, хохирогч Ц.Т-, Б.Б- нар нь бусад нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч П.Бт 3 жил 6 сарын хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Ц.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 10 /арван/ жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 /гурав/ жил хорих ял оногдуулж нийт ялыг нэмж нэгтгэн 16 жил 3 сарын хорих ял оногдуулж уг ялыг хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлэх саналыг гаргалаа.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Ц.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 5 /таван/ жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял,

шүүгдэгч Ц.Оын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон үйлдэл оролцоог нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жил хорих ял,

шүүгдэгч П.Б уг гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг оролцоог нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 /гурав/ жил хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтуудад зааснаар шүүгдэгч Ц.От оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 8 цагийг 1 хоног хорих ялд шилжүүлэн 30 /гуч/ хоногийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 5 /таван/ жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жил хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 8 /найман/ жил 30 /гуч/ хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Ц.О, П.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сэрээ, 1 ширхэг заазуур, 1 ширхэг Сиди, цагаан өнгийн дал майк, 1 ширхэг, хавар намрын эрэгтэй размер тодорхойгүй богино түрийтэй, ботинк 1, бор өнгийн хилэн өмд 1, саарал өнгийн дөрвөлжин шоо дүрс бүхий энгэртээ ханцуй, зах хэсэг саарал хар судалтай цамц зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Оын цагдан хоригдсон 72 хоног, П.Бын цагдан хоригдсон 73 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тоолох нь зүйтэй.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Цын Оыг хүнийг алах гэмт хэргийг үйлдэхийг завдсан, хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,  

шүүгдэгч Боржигон овогт Цын О, Боржигон овогт Пгийн Б нарыг бүлэглэн орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Ц.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 5 /таван/ жил хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жил хорих ял,

Шүүгдэгч П.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 /гурав/ жил хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтуудад зааснаар шүүгдэгч Ц.От оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 8 цагийг 1 хоног хорих ялд шилжүүлэн 30 /гуч/ хоног хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 5 /таван/ жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жил хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 8 /найман/ жил 30 /гуч/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Ц.О, П.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.О, П.Б нарын цагдан хоригдсон хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тоолсугай.

6. Шүүгдэгч нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.Т-, Б.Б- нар нь бусад нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сэрээ, 1 ширхэг заазуур, 1 ширхэг Сиди, цагаан өнгийн дал майк, 1 ширхэг, хавар намрын эрэгтэй размер тодорхойгүй богино түрийтэй, ботинк 1, бор өнгийн хилэн өмд 1, саарал өнгийн дөрвөлжин шоо дүрс бүхий энгэртээ ханцуй, зах хэсэг саарал хар судалтай цамц зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Шүүгдэгч Ц.О, П.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тэдгээрийн эдлэх ялыг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол

 

Ц.О, П.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

           

                   ШҮҮГЧИД                                  А.АЛТАНХУЯГ

                       

                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ