| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пагамын Туяат |
| Хэргийн индекс | 187/2018/0342/э |
| Дугаар | 578 |
| Огноо | 2018-11-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Эсэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 578
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг хөтлөн,
улсын яллагч Г.Эсэн,
шүүгдэгч Г.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц- овогт Г-гийн Д-д холбогдох эрүүгийн 000000000000 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 19// оны 0* дугаар сарын 0*-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, // настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, “Н” ХХК-нд албаны дарга ажилтай, ам бүл 0, эхнэр, 0 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо Ж-ы 00-000 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ц- овогт Г-гийн Д- /РД:**000000000/,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.Д- нь Хан-Уул дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Н” ХХК-ны байранд 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Т.А-тэй маргалдаж зодож түүний бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Г.Д-өөс: “...Тухайн өдөр төсөл удирдаж байсан бөгөөд Т.А-ийн багийн хүмүүс зөвлөгөө өгөөч гэж намайг өрөөндөө дуудсан. Зөвлөгөө өгөхөд Т.А- нилээн ууртай багийн хүмүүстэйгээ хэрэлдсэн байдалтай байсан. Би ажлаа буруу хийгээд байна гэж хэлээд аргыг нь зааж өгөхөд Т.А- намайг гар гэсэн. Миний хувьд багийг ахалж байгаа учир багийн гишүүндээ хөөгдөх үед сонин сэтгэдэл төрөөд “чи юу гээд хуцаад байгаа юм бэ” гэж хэлэхэд намайг Т.А- цохисон. Би зөрүүлээд цохиход хөнгөн гэмтэл учирсан. Болсон асуудалд харамсаж байна...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Хохирогч Т.А-ийн: “...2018 оын 05 дугаар сарын 18-ны өдрийн 17 цагийн орчим манай байгууллага дээр шалгалт ирэх гээд ажлаа бэлдэж байгаад Д-ийг дуудаж ажлаа асуух гэхэд ямар нэгэн шийдвэртэй хариу өгөхгүй байхаар нь чи бид нарыг мэргэжлийн удирдлагаар хангах ёстой биз дээ гэхэд чи юу хуцаад байгаан гэхээр нь би зүүн гараараа баруун хацар луу нь нэг удаа алгадсан тэгтэл гэнэт зууралдаад намайг цохиод авсан намайг хаана, хэдэн удаа цохисоныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-17 дугаар хуудас/,
Гэрч Т.А-гийн: “...2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 0 дугаар хороонд байрлах “Н” буюу ажил дээрээ байж байхад Д-, А- хоёр хоорондоо юм яриад байж байсан. Тэгтэл А-, Д- 2 зууралдаад ноцолдоод нэг нэгнээ толгой руу цохиж байсан. Цаанаас нь Ж- орж ирээд салгахад А-ийн нүүрийг нь харахад хамар нь баруун тийшээгээ мурийж, хөхөрсөн байдалтай байсан. Тэгээд А-ийг гэмтлийн эмнэлэг явуулсан. Тэр хоёр тухайн үед тэр өрөөнөөс гарна, гарахгүй гээд маргалдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-50 дугаар хуудас/,
Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №6573 тоот дүгнэлт /хх-ийн 20 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг
Шүүгдэгч Г.Д- нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 дүгээр хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 29 дүгээр хуудас/,
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28 дугаар хуудас/,
-Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 31 дүгээр хуудас/,
-Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 30 дугаар хуудас/,
-Ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 33 дугаар хуудас/,
-Боловсролын талаарх мэдээлэл /хх-ийн 34-36 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Г.Д-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:
Шүүгдэгч Г.Д- нь Хан-Уул дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Н” ХХК-ны байранд 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Т.А-тэй маргалдаж зодож түүний бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /хх-ийн 39-41 дүгээр хуудас/, хохирогч Т.А-ийн мэдүүлэг /хх-ийн 14-17 дугаар хуудас/, гэрч Т.А-гийн мэдүүлэг /хх-ийн 51-50 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн №6573 дугаартай:
Энэ хэргийн хохирогч Т.А-ийн биед учирсан “баруун, зүүн нүдний дотор булан ба доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч Г.Д-ий дээр дурьдсан тодорхой шалтгааны улмаас түүний нүүрэн тус газарт цохиж, зодсон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болохын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Түүнчлэн шүүгдэгч Г.Д- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй болохоо мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт тус тус илэрхийлсэн.
Иймд Хан-Уул дүүргийн Прокуророос шүүгдэгч Г.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний гэм буруутай дээрх үйлдэлд нь тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн болно.
Шүүх, шүүгдэгч Г.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэв.
Шүүгдэгч Г.Д- нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг нь харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, бусад байдал
Хохирогч Т.А- нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичгээр хүсэлт гаргаж илэрхийлсэн байх тул шүүгдэгч Г.Д-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Д- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.