Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 209

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ,

улсын яллагч С.Цэрэндалай,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

хохирогч Н.С,

гэрч З.Ч, М.У,

шинжээч эмч С.Төгсбуян,

шүүгдэгч Ц.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт Ц.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807005560193 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр ******* аймагт төрсөн, 24 настай, эмэгтэй, яс үндэс урианхай, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт *******, *******  тоотод оршин суух, регистрийн ********** дугаартай, ******* овогт Ц.О нь 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ******* *******д Стай тогны мөнгөнөөс үүдэлтэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг үснээс нь зулгаах, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ,

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Ц.О нь 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ******* *******д Н.Стай тогны мөнгөө өгсөнгүй гэх шалтгаанаар маргалдан 12 цагийн орчимд үстэж доошоо дарах, түлхэх зэргээр зодож эрүүл мэндэд тархи доргилт, хүзүү, баруун бугуйн үе, баруун өвдгөнд зулгаралт, баруун бугуй, баруун сарвуунд цус хуралт, хуйханд зөөлөн эдийн няцрал, үс уналт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл явдал болсон байна.           

            Энэхүү үйл явдал нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.О-ийн өгсөн: “2018 оны 09 дүгээр сарын 22-ны өглөө 08 цаг өнгөрч байхад С манай гэрт орж ирээд намайг айлд тог өглөө хэмээн харааж байгаад гараад явсан. Тэгэхээр нь би эгч рүүгээ утсаар залган учир байдлыг хэлтэл манай эгч С дээр очоод учрыг асууя гэж хэлсэн. 14 цагийн үед эгч маань гэртээ орж ирээд надтай юм ярьж сууж байгаад Стай уулзахаар гарч явсан. Дараа нь хашааны гадаа С болон манай эгч нар маргалдаж байсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгахаар очоод Сгийн үснээс нь хоромхон зуур татсан бөгөөд С бид хоёр нэг нэгнийхээ үснээс татсан. Тэгээд би удалгүй яваад өгсөн” гэх мэдүүлэг,

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Сгийн өгсөн: “2018 оны 09 дүгээр сарын 22-ны өглөө 09 цаг өнгөрөөд 10 цаг болж байхад Ц.*******ийн гэрт нь ороод айлд тог өгсөн талаар асуухад өөдөөс гар зайл гэж хөөгөөд тогны талаар ээж мэдэж байгаа гэж хариулсан. Би тэндээс гарч яваад ийн ээж рүү утсаар залгахад “танайх тогны мөнгөө өгөөгүй байж” гэж хэлэхээр нь би ар гэрийн гачигдалтай байгаа талаараа хэлээд орой нөхрийн цалин буухаар удалгүй тогны мөнгөө өгнө гэж хэлсэн.  Би тухайн өдрөө 12 цагийн үед  гэртээ ирээд гадаа байсан шуудай нүүрсээ зараад 20.000 төгрөгийг өгөх гээд Ц эгч рүү залгатал О-г Төрийн банкин дээр байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би 12 цагийн үед мөнгийг төрийн банкин дээр аваачиж өгсөн. Гэтэл мөнгийг нь өгчихөөд байхад эгч, дүү 2 надтай хэрүүл хийж үснээс зулгаасан. Тэгэхээр нь би тэр даруй цагдаа дуудсан бөгөөд шүүх эмнэлгийн шинжилгээ хийлгэх хэрэгтэй байна гэж хэлэхэд ******* гэдэг цагдаагийн ажилтан өнөөдөр ажлын бус өдөр тул шүүх эмнэлэг ажиллахгүй гэж хэлсэн болохоор нь би 1 дэх өдөр шүүх эмнэлэгт үзүүлсэн. Тухайн үед , У нар хоёулаа миний үснээс зулгаасан бөгөөд би өөрийн хүргэнийг машин дотроо байхад нь дуудаж гаргасан. Миний хүзүү зулгарсан асуудлын тухайд гэвэл би хүзүүндээ  мөнгөн гинж, сахиус зүүсэн байсан бөгөөд тасарсан байсан. Би Ц.О-н үснээс ширхэг үс ч унагаагаагүй. Мөн эгч, дүү хоёр намайг түлхэснээс болж би хашаа налж унан миний өвдөг, баруун гарын тохой шалбарсан. Анх намайг цагдаа дээр очиход П гэх цагдаагийн ажилтан миний бүх шархыг харсан. Учир нь хамгийн сүүлд бид нар зодолдсон даруйд би цагдаа дуудсан” гэх мэдүүлэг,

            Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч З.Чгийн өгсөн: “Энэ зодоон анх тогны асуудлаас болж үүссэн. С хэрэг болохын урьд өдөр нь манай гэрт орж ирсэн бөгөөд ирэхэд нь шинэ айл тог салаалсан талаар ярилцахад манайхаас гарч яваад ийнх рүү орж хэрүүл үүсгэсэн байсан. Дараа нь эдгээр хүмүүс хоорондоо зодолдож байх үед нь би хажууд нь хараад зогсож байсан. Тухайн үед Сгийн үснээс нь зулгаагаад тавьсан. Гэхдээ С О-г янхан, банзал гэх мэтээр дуудан маш их доромжилсон” гэх мэдүүлэг,

            Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч М.Уийн өгсөн: “Манай дүүг манай гэрт орж ирэн загнаж, элдэв зүйл хэлсэн гэсэн болохоор нь уулзах гэж очсон.  С над руу ална хэмээн зодох гэж дайрах үед ирж хохирогчийн үснээс нь хальт татаад бид хоёрыг салгасан. Энэ явдал маш хурдан болсон. Цагдаа дээр бид нар бүгдээрээ цаг шахуу хүлээж байх хугацаанд Сгийн бие дээр ямар нэгэн шарх сорив харагдаагүй. Цагдаа дээр О, С бид 3 очсон. Сг надаас салгахын тулд О хохирогчийн үснээс хальт зулгаасан.” гэх мэдүүлэг

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч С.Төгсбуянгийн өгсөн: “Тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Өвдөгөнд үүссэн зулгаралт нь цэгчилсэн зулгаралт байсан бөгөөд энэ нь тэгш, барзгар гадаргуутай зүйл дээр өвдгөөрөө унахад үүсдэг. Духны зүүн үстэй хэсэгт 2x2 хэмжээтэй талбайд хуйх ямар нэгэн гадны нөлөөллөөр унасан байсан.   Хүч үйлчлэлээс хамаарахгүйгээр сэгсэрэлтнээс үүдэж тархи доргино.” гэх мэдүүлэг болон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нарын судалсан:

   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08шэ/483 дугаар:

“1. Н.Сгийн биед тархи доргилт, хүзүү, баруун бугуйн үе, баруун өвдгөнд зулгаралт, баруун бугуй, баруун сарвуунд цус хуралт, хуйханд зөөлөн эдийн няцрал, үс уналт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тархи доргилт, баруун бугуй, баруун сарвуунд цус хуралт, хуйханд зөөлөн эдийн няцрал, үс уналт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хүзүү, баруун бугуйн үе, баруун өвдгөнд зулгаралт гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт,

/хх-ийн 25 дугаар хуудас/

Шүүгдэгч Ц.ийн хувийн байдлыг тогтоосон баримт зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч, шинжээч эмчийн өгсөн мэдүүлэг болон хохирогчийн өгсөн мэдүүлэг болон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нарын судалсан шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэргийг дүгнэхэд шүүгдэгч Ц. нь 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ******* *******д Н.Стай тогны мөнгөө өгсөнгүй гэх шалтгаанаар маргалдан 12 цагийн орчимд үстэж доошоо дарах, түлхэх зэргээр зодож эрүүл мэндэд тархи доргилт, хүзүү, баруун бугуйн үе, баруун өвдгөнд зулгаралт, баруун бугуй, баруун сарвуунд цус хуралт, хуйханд зөөлөн эдийн няцрал, үс уналт бүхий хөнгөн хохирол учруулан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг гэм буруутай гэж шүүх үзлээ.

   Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Ц.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц. нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь хохирогч эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.                      

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Ц.Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.О 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.О оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг 6 /зургаа/ сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг Ц.О мэдэгдсүгэй.

5. Ц.т нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Ц.О оногдуулсан торгох ял биелүүлэхийг Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасагт даалгасугай.

7. Хохирогч Н.С нь эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.     

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ц.О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.БАВУУ