Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 771

 

 

 

 

 

 

 

 

-

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Т.Сарантуяа, 

улсын яллагч Ж.Батхуяг,

шүүгдэгч О.О, түүний өмгөөлөгч Д.Тамир,

шүүгдэгч ..., түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ........... нарт холбогдох эрүүгийн ......... тоот дугаартай, 2 хавтас хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .

 

Шүүгдэгч ... нь “Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Ховор амьтны жагсаалт”-д орсон хүрэн баавгайн түүхий эдийг хадгалж, улмаар 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр худалдсан”,

Шүүгдэгч О.О нь “Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Ховор амьтны жагсаалт”-д орсон хүрэн баавгайн түүхий эдийг худалдан авч, улмаар Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хадгалсан, тээвэрлэсэн” гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.О мэдүүлэхдээ:

“...2018 оны 02 дугаар сарын 08 өдөр надтай хамт ажилладаг байсан ... залгаад манай нэг дүүд ангийн юм байна чи зараад өгч чадах уу гэж асуухаар нь мэдэхгүй би хүнээс асууж өгье гэж хэлсэн. Тэр үед ... залгахаар нь хүрэн баавгайн зүйлүүд байна гэсэн чи тэрийг зараад мөнгийг нь аваач гэж хэлсэн. Дараа нь ... над руу олон удаа залгаад баавгайн зүйлүүдээ аваад ирээч авах хүн байна гэхээр нь би хүүхдээ харж байна нөгөө хүн ч хаана байгаа нь мэдэгдэхгүй байна гэж хэлэхэд аваад ирээ би баттай хүнд зарахаар боллоо гэж хэлсэн. Би аваачиж өгөөд мөнгө төгрөг харахгүй ээ надад бензиний мөнгө өгөөрэй гэж хэлсэн. Би авна гэсэн хүн дээр яваад очиход эхнэр нөхөр хоёр байсан. Онгойлгоод харахад 7 ширхэг сарвуу өөр зүйлүүд байсан. Авна гэсэн хүмүүс “өө энэ чинь 8 ширхэг сарвуу гэсэн чинь 7 ширхэг байна” гэхээр нь 30 минутын дотор ... руу явсан. ...тай уулзахад өөр авах хүн байгаа гээд булан тойроод явсан буцаад цагдаа нартай ирээд баригдсан. Би шилжүүлсэн, зарсан зүйл байхгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ... мэдүүлэхдээ:

“...Манай нутгийн ... ах суманд явж байхад тааралдаад “ахад нь ангийн зүйлүүд байна авах хүн байвал мэдэж байгаарай” гэхээр нь хүнээс асууж өгье гээд хэлсэн. Тэгээд ... ахтай холбогдоод “та ангийн зүйл авах уу авах хүн байвал мэдэж байгаарай” гэж хэлэхэд хэсэг хугацааны дараа ...ын дугаарыг өгөөд ...тай холбогдоод ярьсан. Хэд хоногийн дараа над руу залгаад “ангийн юу байгаа вэ гээд асуухаар нь баавгайн эд эрхтэн байна гэж хэлэхэд аваад ирэх боломж байна уу энд хүн авна гээд байна” гэж хэлсэн. Тэгээд ... ахаас гуйгаад баавгайн эд эрхтэнг замын унаанд өгч явуулаад би тосож аваад ... руу залгаад ангийн зүйлүүдээ аваад ирлээ гэж хэлсэн. 2 хоногийн дараа нөгөө юмнууд чинь байгаа юу гээд асуухаар нь байгаа гэж хэлэхэд “би мөнгөө олоод авна” гэж хэлсэн. Тэгээд 2 хоногийн дараа залгахаар нь би эмнэлэг явах гэж байсан болохоор дүүгийндээ орхисон байгаа гээд дүүгийнхээ дугаарыг өгөөд ... авсан. Тухайн үед ... данс руу чинь мөнгө хийнэ гэж байсан. Би ...аас мөнгө аваагүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч ...ын өгсөн:

“...Манай танил ах ... гэж хүн байдаг, Батширээт сумын төв дээр амьдардаг, эхнэр нь сумынхаа захиргаанд ажилладаг гэж байсан. Би багаасаа л ... ахыг таньдаг. 40 гаран настай хүн байдаг. Манай сумаас 50 км зайтай байдаг. Тэгээд би өөрөө үндэсний бөхөөр барилддаг сумын заан цолтой болохоор зун найр наадам хэсээд нутгийнхаа сумуудаар явж барилддаг болохоор Батширээт, Дадал, Биндэр гээд гурван буриадын сумын ард иргэдийг их таньдаг. ... ах над руу 2017 оны 12 сарын сүүлээр 98630933 гэсэн дугаараас миний 98119986 гэсэн дугаар луу залгаад “ахад нь 7 ширхэг хүрэн баавгайн савар, доньд 1 ширхэг, баавгайны доод, дээд эрүү шүд, соёотойгоо 2 хос буюу 4 ширхэг, баавгайн тос 1 литр орчим, зэрлэг гахайны элэг 2 ширхэг зэрэг зүйлүүд байнаа, авах хүн байна уу асуугаад өгөөчээ” гэхээр нь би “хүнээс асууя" гэж хэлсэн. Тэгээд би Дорноговь аймгийн төв дээр амьдардаг танил ах ... ахын 88750004 96667139 гэсэн дугааруудын аль нэг рүү нь яриад “ангийн юм авах хүн байна уу" гэсэн чинь ... ах “ах нь нэг хүний дугаар өгье, чи өөрөө холбогдчих" гээд 91149292 гэсэн дугаар өгөөд ... гээд залуу байгаа хамт ажиллаж байсан танил дүү байгаа юм гэсэн. ...аас асуучих наадах чинь авч магадгүй гэж хэлсэн. Ингээд би ...ын 91149292 гэсэн дугаар луу залгаад “... ахын хуурай дүү байна, ангийн эд зүйлүүд байна, баавгайн савар шүд, гахайн элэг байна, авах хүн байна уу, авах уу” гэсэн чинь ... “за би хүн амьтантай яриад чам руу эргээд холбогдъё, удахгүй" гэж хэлсэн. Ингээд ... нэг их удалгүй “ангийнхаа юмнуудыг аваад ирээ, авъя, хотод байгаа юмуу” гэхээр нь би Батширээт суманд байгаа, хотод байхгүй, хэдээр авах вэ гэсэн чинь ... хотод аваад ир, бүгдийг нь шууд 3.500.000 төгрөгөөр авъя” гэж хэлсэн. Ингээд би ... ах руу яриад "нөгөө ангийн юмнуудыг чинь хотод 3.500.000 төгрөгөөр авъя гэж байна өгөх үү” гэсэн чинь ... “3.500.000 төгрөгөөр өгье, замын унаагаар өгөөд явуулъя, чи тосоод аваа” гэж хэлсэн. Ингээд нэг цаасан хайрцагтай зүйлийг Батширээт сумаас хот хооронд явдаг фургонд өгөөд явуулсан байсан. Жолоочийн нэр утсыг санахгүй байна, би жолоочтой нь холбогдоод очиж хайрцагтай баавгайны эд эрхтнүүдийг аваад нутгийн хуурай дүү ...тэй ... гэсэн дугаараар холбогдоод “ах нь танай балкон дээр хайрцагтай юм түр тавьчихъя хүн ирж авах байх” гэсэн чинь ... “тэгээ тэг” гэж хэлсэн. Би ...д баавгайны эд эрхтэнтэй хайрцаг тавьсан талаараа хэлээгүй, ... ч асуугаагүй, мэдээгүй. Ингээд би өөрөө Олимп хотхонд байрлах ...гийн найз охины найз Шижээгийн хажуу өрөөнд хамт амьдардаг гэрт оруулаад балкон дээр нь тавьсан. Ингээд би Биндэр сум руу яваад гэртээ байхад ... залгаад нөгөө юмаа авъя хаана байгаа вэ гэхээр нь би ...гийн дугаарыг өгөөд хэлээд авчих би ...д хэлчихье гэсэн. Ингээд би ...тэй утсаар яриад нэг залуу утсаар яриад нөгөө хайрцагтай юмыг авна гаргаад өгчихөө гэсэн. Тэгээд ... 2018 оны 01 сарын дундуур санаж байна хайрцагтай юмыг аваад над руу залгаад үзсэн бүгд байна дансаар мөнгийг чинь маргааш явуулъя гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 240-244/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч О.Оын өгсөн:

“...миний тээвэрлэж явсан хүрэн баавгайн хар хүрэн өнгийн зүстэй баавгайн сарвуу 7 ширхэг, эрүү, хоншоорын яс 5 ширхэг 1 ширхэг доньд буюу цөс нь миний бодож байгаагаар 2 баавгайн эд эрхтэн байх, харин ямар хүйсийн баавгайн эд эрхтэн болохыг би мэдэхгүй. Зэрлэг гахайн элэг нь 2 байсан хоёр гахайн элэг байх, мөн ямар хүйсийн гахайн элэг болохыг мэдэхгүй. Экологи-эдийн засгийн үнэлгээгээр эр баавгай 6.500.000 төгрөг, эм баавгай 7.500.000 төгрөг, зэрлэг гахай эр нь 700.000 төгрөг байдгийг, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар ховор амьтны зэрэглэлд хамаарах нэг нь эр, нөгөө нь эм бодгаль баавгай хүрэн баавгай байсныг ойлголоо, би бол тээвэрлэж явсан нь үнэн, төлбөрийн тухайд шүүхээс төлүүлэх шийдвэр гарвал төлөх бодолтой байна...” гэх мэдүүлэг /2-р хх-н 3-4/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч ...өгсөн:

“...Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолоор ховор амьтны жагсаалтыг баталсан бөгөөд тухайн жагсаалтад хүрэн баавгай орсон байдаг... 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн засгийн газрын 23 дугаар тогтоолоор амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг баталсан. Үүнд хүрэн баавгайн эр нь 6.500.000 төгрөг, эм нь 7.500.000 төгрөг, 1 нас хүртлэх бамбаруушийн үнэлгээг 70 хувиар тооцохоор байгаа. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 2-т экологи эдийн засгийн үнэлгээг нөхөн төлүүлэхдээ 2 дахин нэмж өсгөж тооцохоор заасан байдаг. Мөн тэдгээрийн түүхий эдийг Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 3-т зааснаар тухайн амьтны адил үнэлж нөхөн төлбөр тогтооно гэж заасан байдаг. Хэрвээ баавгайн нэг савар байвал нэг хүрэн баавгай агнасантай адилтгаж, экологи эдийн засгийн үнэлгээг хуулиараа тооцож төлүүлнэ. Энэ хэрэгт төрийн өмнөөс төлөөлөн оролцож байгаагийн хувьд гэм буруутай этгээдээр хохирлыг улсад бүрэн төлүүлж авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-н 31-32/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Б....ийн өгсөн:

“...2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр найз ... өөрийн 91149292 дугаараас миний 99970047 дугаар луу залгаад “Баавгайн 7 ширхэг савар доньд хүнд байна гэнээ, бэлэн мөнгөөр авах хүн байна уу мэдэж байгаарай” гэхээр нь би “хүнээс асууя” гээд багын найз ...ийн дугаар луу залгаад “Баавгайн савар авах хүн байна уу” гэсэн чинь “Мэдэхгүй ээ, гэхдээ ... дугаар луу залгаад үз, нэрийг нь Билэгт гэдэг” гэж хэлсэн. Тэр даруйдаа би Билэгтийн ... дугаар луу залгаад “Баавгайн савар, доньд авах уу” гэсэн чинь “Хэдэн ширхэг байгаа юм” гэхээр нь “7 ширхэг савар, доньд байна” гэсэн чинь өмнөөс “Хүнээс асуугаад хариу хэлье” гэсэн. Тэгээд хариу өгөхгүй байхаар нь 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 17 цагт хот руу явж байхдаа Билэгтийн ... дугаар луу залгаад “Баавгайн доньд, савар авах хүнээ олсон уу” гэсэн чинь “Авах хүн байна, Цэцэг төвийн үүдэнд уулзья” гэсэн. Ингээд Билэгттэй уулзахад “Нэг хүн авья гэсэн, би тэр хүнд итгэхгүй байна” гэхээр нь “Чи тэр хүнээ аль хир сайн таних уу” гэсэн чинь “Сайн танихгүй, чи гэхдээ дугаарыг нь аваад ярь” гээд надад нэг дугаар өгсөн. Уг дугаараа одоо санахгүй байна. Тэгээд тэр дугаар луу 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 11 цагийн үед залгаад “Баавгайн доньд, савар авах уу” гэсэн чинь “Авья, Богд Ар”-ын гадаа хүрээд ир” гэхээр нь би найз ... луу залгаад “Богд Ар”-ын гадаа хүрээд ирээ, мөнгөтэй хүн байна” гэсэн чинь “Би хүнээс юмаа авах гээд явж байна, удахгүй очлоо” гэсэн. Тэгээд удалгүй ... луу залгаад “Хаана явж байна” гэсэн чинь “Богд Ар”-ын замын урд талын караокены үүдэнд машинтайгаа зогсож байна гэсэн. Ингээд би ...ын машин дээр очоод цагдаа нарт баригдсан.

... өмнө нь 7 ширхэг баавгайн савар, доньд байгаа гэж байсан. Би сая цагдаад баригдах үедээ баавгайн савар, доньдийг харсан. Өмнө нь хараагүй. Хаанаас хэнээс авсныг би мэдэхгүй. Эдгээр баавгайн эд эрхтэн ...ын өөрийнх нь биш, дам дамандаа хүнээс авсан гэсэн. ... баавгайн савар, доньд авах хүн байна уу, чи олоод зараад өгвөл чамд мөнгө өгнө гэж хэлсэн. Баавгайн савар, доньд хүнд байгаа гэж байсан. Яг хэнд байгаагаа хэлээгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-н 40-41/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч ...ийн өгсөн:

            “...Би 5-6 жилийн өмнө цахилгааны ажил хийлгэхээр болоод цахилгаанчин ... гэх залуутай танилцаж одоог хүртэл гэр бүлийн найз нөхдийн харилцаатай байдаг. ... Оюутолгойн уурхайд цахилгаанчнаар ороод 6 cap орчим болж байгаа байх, эхнэр хүүхэд нь Улаанбаатар хотод байдаг. Ажлынхаа амралтын хоногоор ... хотод ирдэг. Гэр нь төв гандангийн зүүн хойд талд хашаа байшинд амьдардаг, утасны дугаар нь ..., эхнэр нь ... утасны дугаар нь .... ...ийн найз ... буюу ... гэх залуу бид гурав 2018 оны цагаан сарын өмнө гадуур уулзаад цахилгааны ажил хийх талаар ярилцаж байхад ... "чи хятад руу яваад байдаг гэсэн үү” гээд надад амьтны савар соёо, шилтэй шингэн зүйл, эрүү шанаа яс шиг юмнуудын зураг үзүүлээд энийг авах хүн байна уу гэхээр нь би “наадах чинь юу юм бэ” гэсэн чинь ... "баавгайн савар, соёо, тос нь байгаа юм, таньдаг хүн байна уу авах хүн байна уу” гэхээр нь би “чи зарах гээд байгаа юм уу” гэсэн чинь ... “үгүй би зарахгүй, манай таньдаг хүн зарах гээд байгаа юм” гэж хэлсэн. Би хүнээс асууж үзье гэж хэлсэн. Тэгээд нэг хальт таньдаг ахаасаа асуусан чинь хуулиар хориотой яах гээд байгаа юм гэж хэлсэн. Би ...гаас ямар хүнд тэр харуулсан эд эрхтэн нь байгаа талаар асуугаагүй, ... ч надад хэлээгүй. Энэ яриаг ... сонсож байсан ... бид хоёр л ...гийн анх баавгайны ярьсан яриаг сонссон. ... ...гийн харуулсан зүйлийг зарах гэж хүн амьтнаас асуугаагүй байхаа, бид хоёр нэг их ойшоогоогүй өнгөрсөн. Манай ... налайхад байсан гэсэн ... нь налайхынх юм шиг байна лээ, тэгээд л хоорондоо нэгнийгээ таньдаг юм шиг байна лээ. ... хаана амьдардаг, юу хийдэг талаар надад мэдэх зүйл байхгүй.

Миний асуусан гээд байгаа танил ах надад анчдын групп байдаг тэндээс олсон дугаар байна гээд нэг утасны дугаар надад өгөөд чи өөрөө яриад асуугаад үзэхгүй юу, авдаг үгүйг нь мэдэхгүй байна. Надад өгсөн дугаар нь 8030-тай юнителийн дугаар байсан сүүлийн оронг нь санахгүй байна. Би тэр дугаарыг нь ...д шууд өгсөн санагдаад байна, би өөрөө залгаж асуугаагүй санаж байна. Тэгсэн ... надаас "чи тэр хүнээ таньдаг юмуу, ямар шугамын хүн юм бэ” гэхээр нь би танихгүй хүнээс дугаарыг нь авсан чи өөрөө ярь, наадах чинь дэмий юм биш шүү, хуультай гэж байна гэж хэлсэн. Тэгээд ахиж ...тай холбогдоогүй уулзаагүй, баавгайн савар соёоны талаар ерөөсөө асуугаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-н 44-45/, 

 

Мөрдөн байцаалтад гэрч Х....-Эрдэний өгсөн:

“...Би Дорноговь аймагт төрж өсөөд тэндээ сургууль төгсөөд эхнэр гурван хүүхэдтэй. Аав ээж маань хөдөө малчин хийдэг. Би өөрөө мал маллаж байнга тусалж байдаг. 4-5 жилийн өмнө Дорноговь аймгийн Мандах суманд байдаг "Мандахын нуур нэртэй компанид ... гэх залуу кемп менежерийн ажил хийж байсан. Тэр үед би хоёр хүүхэддээ ажил байна уу гэж уулзахдаа ...тай танилцаад тухайн үедээ хоёр хүүхдээ уурхайд засварчингаар ажиллуулж байсан. Энэ үеэс л ...ыг таньдаг болоод өнөөдрийг хүрч байна. ...Биндэр суманд очиход Дорноговь аймагт байдаг Энхбаяр гэх залуугийн дүү нь ... болж таарсан. Ингээд 2018 оны 01 сарын үед ... утсаар над руу яриад “ах сонин юу байна, нэг ангийн юм борлуулмаар байна” гэхээр нь би "ангийн юм борлуулж мэдэхгүй ээ, ах нь тийм зүйл хийдэггүй” гэсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа ... гэнэт утсаар яриад юу хийж байна гээд асуугаад ярианы дундуур "миний таньдаг Хэнтий аймгийн Биндэр сумын Одгоо гэх залуу нэг ангийн юм зармаар байна. Би ямар ангийн зүйл болох талаар мэдэхгүй байна, гэхдээ чи сонирхоод зарна гэвэл би холбож өгье” гэсэн. Тэгсэн чинь ... сонирхъё утсыг нь өгөөч гэхээр нь би ...ын утасны дугаарыг өгсөн. Үүнээс хойш би ахиж ..., ... нартай холбогдоогүй байж байгаад саяхан ... утсаар яриад “ангийн юм зарах гэж байгаад цагдаад баригдсан таныг дуудах байхаа” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-н 49-50/,

 

 Мөрдөн байцаалтад гэрч Ч....гийн өгсөн:

“...... ах 2018 оны 01 сарын үед хотод манайд хааяа ирж хоноод байж байсан. Тэгээд ... ах Биндэр сум руугаа яваад над руу утсаар яриад танай балкон дээр хайрцагтай юм байгаа нэг хүн чам руу залгаад ирээд авнаа. Чиний утасны дугаарыг өгчихлөө гэсэн. Тэгээд би ... ахыг утсаар ингэж хэлэхээр нь за л гэж хэлсэн. Тэр хайрцагтай юманд юу байгаа талаар ... ахаас асуугаагүй мэдээгүй. Тэгээд удалгүй нэг танихгүй хүн утсаар яриад "танайх руу очиж байна. ... ярьсан уу хайрцагтай юм авъя, гэр чинь хаана вэ” гэхээр нь би гэрийнхээ хаягийг зааж өгөөд удалгүй хаалга тогшоод 170 см орчим өндөртэй, жаахан махлагдуу, бордуу царайтай, 35 орчим насны залуу орж ирээд би балкон дээрээс жижигхэн хайрцагтай битүү скочидсон юмыг нь гаргаж өгсөн. Тэр залуу надаас аваад нэг их олон юм яриагүй ... луу ярьчих гэж хэлж байсан. Би тэр дор нь ... ах руу хайрцагтай юмыг чинь өгөөд явууллаа гэж хэлсэн. Түүнээс хойш ... нэг хэсэг хотод манайхаар ирээгүй байж байгаад одоогоос 20 хоногийн өмнө ... ах утсаар яриад "чамайг цагдаагаас дуудаад байцаалт авах байх шүү болсон явдлынхаа талаар хэлээрэй, хөдөөнөөс хүн хайрцагтай юм явуулсан юмаа тэр нь тэгсэн чинь ангийн юм байсан юм шиг байнаа тэр талаар асууна гэсэн, гайгүй байх чи очоод хэлчихээрэй” гэсэн. Ингэж л тэр хайрцагтай зүйл нь ангийн зүйл байсан гэж мэдсэн, ... ахын ярианаас баавгайн эд зүйл байсан юм байна гэж бодсон...” гэх мэдүүлэг /хх-н 53-55/,

 

Мөрдөн байцаалтад гэрч ...ийн өгсөн:

“...Манай сумын 2016 оны наадмаар Биндэр сумын харьяат ... ирж барилдсан тэр үед нь танилцаад л хуурай ах дүүс болсон. Тэгээд л сумын наадмаар ... ирж барилдахдаа манайхаар орж гардаг хонож өнжөөд явдаг байсан. Хуурай ах дүүсийн л харилцаатай байдаг. Тэгээд 2018 оны 01 сарын үед ... утсаар яриад "танай сумын ... гэдэг айлаас хайрцагтай юм байгаа Улаанбаатар хот руу явуулаачээ” гэхээр нь би ямар ... вэ гэсэн чинь ... барилддаг ... гэхээр нь би ойлгосон. Тэгээд би ...а ахынд очоод "танд нэг шуудайтай юм байгаа гэнээ тэрэн дотор нэг хайрцагтай юм байгаа гэнээ тэрийг аваад хот руу явуулах гэсэн юмаа” гэсэн чинь ...а ах "...ын шуудайтай юм байгаа, шуудайн дотор нь үзье” гэсэн. Тэгээд шуудайг задлаад үзэхэд дотроос нь хайрцагтай юм гараад ирсэн. Бор цаасан хайрцагтай юм байсан, тэрийг нь аваад фургон машинтай Золбоо гэх жолоочид энийг ... гэдэг хүн хүлээж авна зардлыг нь тэндээс нь өгнө гээд дугаарыг нь бичиж өгсөн. Тэгээд ...т явуулсан шүү гэж хэлээд удалгүй ... хайрцагтай юмаа авсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 56-58/,

 

Шинжлэх ухааны академи ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн ... тоот:

          1. Шинжилгээнд ирүүлсэн хар хүрэн өнгийн үстэй 7 ширхэг савар, амьтны эрүүний яс мэт соёотой зүйл 5 ширхэг, гялгар ууттай ногоон саарал өнгийн мах мэт зүйл зэрэг нь Баавгайн овгийн Баавгайн төрөлд хамаарах Хүрэн баавгайн (ursus arctos Linnaeus,1758) 7 ширхэг сарвуу, эрүү, хоншоорын яс 5 ширхэг, 1 ширхэг доньд буюу цөс мөн болно. Мөн ногоон өнгийн гялгар ууттай мах мэт хүрэн бор 2 хэсэг зүйл нь Гахайн овгийн Гахайн төрөлд хамаарах Зэрлэг гахай (Sus scrofa Linnaeus 1758) 2 ширхэг элэг мөн болно. Эдгээр зэрлэг гахайн эд эрхтэнүүд нь нийт 2 бодгаль амьтных болно. Ногоон савтай тос мэт шингэн зүйлийг ямар амьтны тос болохыг мэдэх боломжгүй болно.

          2. Хүрэн баавгай нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Ховор амьтны жагсаалт-”д ховор зэрэглэлээр бүртгэгдсэн болно. Зэрлэг гахай нь ховор болон нэн ховор амьтны жагсаалтанд ороогүй агнуурын зүйл болно.

          3. Шинжилгээнд ирүүлсэн хүрэн баавгай, зэрлэг гахайн эд эрхтнүүдээр үхсэн болон агнагдсан болохыг тогтоох боломжгүй болно.

          4. Хүрэн баавгайн экологи-эдийн засгийн үнэлгээ нь эр бодгаль 6.500.000  төгрөг, эм бодгаль 7.500.000 төгрөг байдаг. Мөн зэрлэг гахайн экологи-эдийн засгийн үнэлгээ нь эр бодгаль 700.000 төгрөг, эм бодгаль 800.000 төгрөг байдаг байна.

          5. Шинжилгээнд ирүүлсэн хүрэн баавгай, зэрлэг гахайн эд эрхтнүүдээр агнагдсан хугацааг тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт /1-р хх-н 100-101/,

 

Шинжлэх ухааны академи ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн ... тоот:

            1. Шинжилгээнд ирүүлсэн хар хүрэн өнгийн үстэй 7 ширхэг савар, амьтны эрүүний яс мэт соёотой зүйл 5 ширхэг, гялгар ууттай ногоон саарал өнгийн мах мэт зүйл зэрэг нь Баавгайн овгийн Баавгайн төрөлд хамаарах Хүрэн баавгайн (ursus arctos Linnaeus,1758) 7 ширхэг сарвуу, эрүү, хоншоорын яс 5 ширхэг, 1 ширхэг доньд буюу цөс мөн болно. Эдгээр хүрэн баавгайн эд эрхтнүүд нь нийт 2 бодгаль амьтных болно. Мөн дээрх эрхтнүүдээс генетикийн дээж аван, ДНХ ялган Y хромосомын өвөрмөц хэсгийг полимеразын гинжин урвалаар олшруулсны үндсэн дээр эр, эмийг тодорхойлдог болно. Y хромосом нь зөвхөн эр амьтанд олширох бөгөөд эм амьтан нь Y хромосом олширдоггүй буюу байдаггүй. Дээрхи генетикийн шинжилгээний үр дүнгээр шинжилгээнд ирүүлсэн 7 ширхэг сарвууны  4 ширхэг нь эр үлдсэн 3 ширхэг сарвуу нь эм бодгаль. Хүрэн баавгайн эрүү, хоншоорын яс 5 ширхэг (нэг эрүүний яс голоороо  хувааагдсан учир 5 ширхэг байгаа бөгөөд уг нь нийт 2 ширхэг эрүү, 2 ширхэг хоншоор болно) байгаагийн 2 ширхэг нь эр, 2 ширхэг нь эм бодгалийнх байна. 1 ширхэг доньд буюу цөсөн дээр генетикийн шинжилгээг хийгээгүй болно.

            2. Мөн ногоон өнгийн гялгар ууттай мах мэт хүрэн бор 2 хэсэг зүйл нь Гахайн овгийн Гахайн төрөлд хамаарах Зэрлэг гахай (Sus scrofa Linnaeus 1758) 2 ширхэг элэг мөн болно. Эдгээр зэрлэг гахайн эд эрхтнүүд нь нийт 2 бодгаль амьтных болно. Мөн дээрх эрхтнүүдээс генетикийн дээж аван, ДНХ ялган Y хромосомын өвөрмөц хэсгийг полимеразын гинжин урвалаар олшруулсны үндсэн дээр эр, эмийг тодорхойлдог болно. Y хромосом нь зөвхөн эр амьтанд олширох бөгөөд эм амьтан нь Y хромосом олширдоггүй буюу байдаггүй. Дээрхи генетикийн шинжилгээний үр дүнгээр шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг элэг нь эр бодгаль байна гэх дүгнэлт /1-р хх-н 106-107/,

 

            - Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд /хх-н 13-18/,

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 205, 209/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /1-р хх-н 206, 210/,

- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 208, 211/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч ... нь “Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Ховор амьтны жагсаалт”-д орсон хүрэн баавгайн түүхий эдийг хадгалж, улмаар 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр худалдсан” гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч ...ын “...Манай танил ах ... гэж хүн байдаг, Батширээт сумын төв дээр амьдардаг, эхнэр нь сумынхаа захиргаанд ажилладаг гэж байсан. Би багаасаа л ... ахыг таньдаг. 40 гаран настай хүн байдаг. Манай сумаас 50 км зайтай байдаг. Тэгээд би өөрөө үндэсний бөхөөр барилддаг сумын заан цолтой болохоор зун найр наадам хэсээд нутгийнхаа сумуудаар явж барилддаг болохоор Батширээт, Дадал, Биндэр гээд гурван буриадын сумын ард иргэдийг их таньдаг. ... ах над руу 2017 оны 12 сарын сүүлээр 98630933 гэсэн дугаараас миний 98119986 гэсэн дугаар луу залгаад “ахад нь 7 ширхэг хүрэн баавгайн савар, доньд 1 ширхэг, баавгайны доод, дээд эрүү шүд, соёотойгоо 2 хос буюу 4 ширхэг, баавгайн тос 1 литр орчим, зэрлэг гахайны элэг 2 ширхэг зэрэг зүйлүүд байнаа, авах хүн байна уу асуугаад өгөөчээ” гэхээр нь би “хүнээс асууя" гэж хэлсэн. Тэгээд би Дорноговь аймгийн төв дээр амьдардаг танил ах ... ахын 88750004 96667139 гэсэн дугааруудын аль нэг рүү нь яриад “ангийн юм авах хүн байна уу" гэсэн чинь ... ах “ах нь нэг хүний дугаар өгье, чи өөрөө холбогдчих" гээд 91149292 гэсэн дугаар өгөөд ... гээд залуу байгаа хамт ажиллаж байсан танил дүү байгаа юм гэсэн. ...аас асуучих наадах чинь авч магадгүй гэж хэлсэн. Ингээд би ...ын 91149292 гэсэн дугаар луу залгаад “... ахын хуурай дүү байна, ангийн эд зүйлүүд байна, баавгайн савар шүд, гахайн элэг байна, авах хүн байна уу, авах уу” гэсэн чинь ... “за би хүн амьтантай яриад чам руу эргээд холбогдъё, удахгүй" гэж хэлсэн. Ингээд ... нэг их удалгүй “ангийнхаа юмнуудыг аваад ирээ, авъя, хотод байгаа юмуу” гэхээр нь би Батширээт суманд байгаа, хотод байхгүй, хэдээр авах вэ гэсэн чинь ... хотод аваад ир, бүгдийг нь шууд 3.500.000 төгрөгөөр авъя” гэж хэлсэн. Ингээд би ... ах руу яриад "нөгөө ангийн юмнуудыг чинь хотод 3.500.000 төгрөгөөр авъя гэж байна өгөх үү” гэсэн чинь ... “3.500.000 төгрөгөөр өгье, замын унаагаар өгөөд явуулъя, чи тосоод аваа” гэж хэлсэн. Ингээд нэг цаасан хайрцагтай зүйлийг Батширээт сумаас хот хооронд явдаг фургонд өгөөд явуулсан байсан. Жолоочийн нэр утсыг санахгүй байна, би жолоочтой нь холбогдоод очиж хайрцагтай баавгайны эд эрхтнүүдийг аваад нутгийн хуурай дүү ...тэй ... гэсэн дугаараар холбогдоод “ах нь танай балкон дээр хайрцагтай юм түр тавьчихъя хүн ирж авах байх” гэсэн чинь ... “тэгээ тэг” гэж хэлсэн. Би ...д баавгайны эд эрхтэнтэй хайрцаг тавьсан талаараа хэлээгүй, ... ч асуугаагүй, мэдээгүй. Ингээд би өөрөө Олимп хотхонд байрлах ...гийн найз охины найз Шижээгийн хажуу өрөөнд хамт амьдардаг гэрт оруулаад балкон дээр нь тавьсан. Ингээд би Биндэр сум руу яваад гэртээ байхад ... залгаад нөгөө юмаа авъя хаана байгаа вэ гэхээр нь би ...гийн дугаарыг өгөөд гэрийг нь зааж өгөөд хэлээд авчих би ...д хэлчихье гэсэн. Ингээд би ...тэй утсаар яриад нэг залуу утсаар яриад нөгөө хайрцагтай юмыг авна гаргаад өгчихөө гэсэн. Тэгээд ... 2018 оны 01 сарын дундуур санаж байна хайрцагтай юмыг аваад над руу залгаад үзсэн бүгд байна дансаар мөнгийг чинь маргааш явуулъя гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ч....гийн өгсөн “...... ах 2018 оны 01 сарын үед хотод манайд хааяа ирж хоноод байж байсан. Тэгээд ... ах Биндэр сум руугаа яваад над руу утсаар яриад танай балкон дээр хайрцагтай юм байгаа нэг хүн чам руу залгаад ирээд авнаа. Чиний утасны дугаарыг өгчихлөө гэсэн. Тэгээд би ... ахыг утсаар ингэж хэлэхээр нь за л гэж хэлсэн. Тэр хайрцагтай юманд юу байгаа талаар ... ахаас асуугаагүй мэдээгүй. Тэгээд удалгүй нэг танихгүй хүн утсаар яриад "танайх руу очиж байна. ... ярьсан уу хайрцагтай юм авъя, гэр чинь хаана вэ” гэхээр нь би гэрийнхээ хаягийг зааж өгөөд удалгүй хаалга тогшоод 170 см орчим өндөртэй, жаахан махлагдуу, бордуу царайтай, 35 орчим насны залуу орж ирээд би балкон дээрээс жижигхэн хайрцагтай битүү скочидсон юмыг нь гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг, Шинжлэх ухааны академи ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 09 тоот дүгнэлт, 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 17 тоот дүгнэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд /хх-н 13-18/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч О.О нь “Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Ховор амьтны жагсаалт”-д орсон хүрэн баавгайн түүхий эдийг худалдан авч, улмаар Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хадгалсан, тээвэрлэсэн” гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч ...ын “...... ах над руу 2017 оны 12 сарын сүүлээр 98630933 гэсэн дугаараас миний 98119986 гэсэн дугаар луу залгаад “ахад нь 7 ширхэг хүрэн баавгайн савар, доньд 1 ширхэг, баавгайны доод, дээд эрүү шүд, соёотойгоо 2 хос буюу 4 ширхэг, баавгайн тос 1 литр орчим, зэрлэг гахайны элэг 2 ширхэг зэрэг зүйлүүд байнаа, авах хүн байна уу асуугаад өгөөчээ” гэхээр нь би “хүнээс асууя" гэж хэлсэн. Тэгээд би Дорноговь аймгийн төв дээр амьдардаг танил ах ... ахын 88750004 96667139 гэсэн дугааруудын аль нэг рүү нь яриад “ангийн юм авах хүн байна уу" гэсэн чинь ... ах “ах нь нэг хүний дугаар өгье, чи өөрөө холбогдчих" гээд 91149292 гэсэн дугаар өгөөд ... гээд залуу байгаа хамт ажиллаж байсан танил дүү байгаа юм гэсэн. ...аас асуучих наадах чинь авч магадгүй гэж хэлсэн. ...... 2018 оны 01 сарын дундуур санаж байна хайрцагтай юмыг аваад над руу залгаад үзсэн бүгд байна дансаар мөнгийг чинь маргааш явуулъя гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б....ийн “...... луу залгаад “Хаана явж байна” гэсэн чинь “Богд Ар”-ын замын урд талын караокены үүдэнд машинтайгаа зогсож байна гэсэн. Ингээд би ...ын машин дээр очоод цагдаа нарт баригдсан.

... өмнө нь 7 ширхэг баавгайн савар, доньд байгаа гэж байсан. Би сая цагдаад баригдах үедээ баавгайн савар, доньдийг харсан. Өмнө нь хараагүй. Хаанаас хэнээс авсныг би мэдэхгүй. Эдгээр баавгайн эд эрхтэн ...ын өөрийнх нь биш, дам дамандаа хүнээс авсан гэсэн...” гэх мэдүүлэг, Шинжлэх ухааны академи ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 09 тоот дүгнэлт, 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 17 тоот дүгнэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд /хх-н 13-18/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...ыг ховор амьтны гаралтай түүхий эдийг хадгалсан, худалдсан, шүүгдэгч О.Оыг ховор амьтны гаралтай түүхий эдийг худалдан авсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч ..., түүний өмгөөлөгч Х.Баатарбилэгийн гаргасан “...шүүгдэгч ... нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдохгүй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн, шүүгдэгч О.Оын өмгөөлөгч Д.Тамирын гаргасан “...хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү...” гэсэн санал гаргасан боловч хэрэгт шалгагдвал зохих зүйлсийг бүрэн шалгасан байх тул шүүгдэгч нарын хувьд шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гаргасан саналыг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

 

            Хохирлын талаар

Шинжлэх ухааны академи ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирлын нийт 15.400.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус бүр 7.700.000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч ... нь шүүх хуралдаанд 2.000.000 төгрөгийг төрийн санд тушаасан баримт гаргаж өгсөн тул шүүгдэгч ...аас (7.700.000-2.000.000=5.700.000) 5.700.000 төгрөг гаргуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч ...т 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч О.От 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч нарын гэмшиж байгаа болон тэдгээрийн хувийн байдал, хохирол төлбөрөө тодорхой хэмжээгээр барагдуулсан зэргийг харгалзсан шүүгдэгч ...ыг 6.000 /зургаан мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч О.Оыг 7.000 /долоон мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч О.О, ... нарын үйлдэлд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрээн баавгайн сарвуу 7 ширхэг, эрүү, хоншоорын яс 5 ширхэг, доньд буюу цөс 1 ширхэг, элбэг тархацтай зэрлэг гахайн 2 ширхэг элэг, ямар амьтны тос эсэх нь тогтоогдоогүй ногоон өнгийн савтай тос мэт шингэн зүйл 1 ширхэг зэргийг Шинжлэх Ухааны Академийн Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэнд шилжүүлж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч . ...ыг ховор амьтны гаралтай түүхий эдийг хадгалсан, худалдсан, шүүгдэгч . ...ыг ховор амьтны гаралтай түүхий эдийг худалдан авсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...ыг 6.000 /зургаан мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч О.Оыг 7.000 /долоон мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ..., О.О нарын торгох ялыг биелүүлэх хугацааг 4 сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрээн баавгайн сарвуу 7 ширхэг, эрүү, хоншоорын яс 5 ширхэг, доньд буюу цөс 1 ширхэг, элбэг тархацтай зэрлэг гахайн 2 ширхэг элэг, ямар амьтны тос эсэх нь тогтоогдоогүй ногоон өнгийн савтай тос мэт шингэн зүйл 1 ширхэг зэргийг Шинжлэх Ухааны Академийн Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэнд шилжүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...аас 5.700.000 төгрөгийг, шүүгдэгч О.Оаас 7.700.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн Тоёота Приус маркийн 26-68 УНМ улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн Мөрдөгчийн 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ..., О.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХ-ЭРДЭНЭ