Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 00008

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Ганчимэг би Х.М****************-ын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох "Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах" шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.М**************** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай тогтоол нь миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байгаа тул хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид шүүхэд гаргасан тайлбартаа: “Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Шувуут багийн малын эмч Халиужий овогтой Мягмаржавын нэхэмжлэлийг хүлээн авлаа. 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Шувуут багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоолыг хүчингүй болгосон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Х.М**************** шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Алаг-Эрдэнэ сумын Шувуут багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосон тул миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татггалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэн Х.М**************** Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан "Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах" шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.  

Хариуцагч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосон байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид нэхэмжлэгч Х.М****************-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосны учир нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байх тул, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй, 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүйг тус тус дурдах зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 69 дүгээр зүйлийн 69.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдээс 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.М****************-т олгохоор шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон       

ЗАХИРАМЖЛАХ  нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан гаргасан "Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах" шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгч Х.М****************-ын татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй  болгосугай.   

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 69 дүгээр зүйлийн 69.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдээс 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.М****************-т олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                 Ж.ГАНЧИМЭГ