Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 533

 

                   

 

 

                  

 

 

 

 

 

                                                                                                  

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, шүүгч С.Базарханд, Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй, иргэдийн төлөөлөгч Д.Нарангэрэл, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг, улсын яллагч Ц.Отгонсүрэн, хохирогч Н.А, шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Д.Одонтунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1720000720129 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Хэнтий амгийн 0000000 суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Дархан-Уул аймгийн 00000000000000000000тоотод оршин суух хаягтай боловч Баянзүрх дүүргийн 0000000000000000000000 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Э.Б /РД: 000000000000/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.Б нь 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард улсын Өвөр Монголын өөртөө засах орны Шилийн гол аймгийн Эрээн хотод хохирогч Н.Аыг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зодож, биед нь баруун чамархайн ясны цөмөрсөн хугарал, уг хугарлаас доош баруун чамархайн хөхлөг сэртэн рүү үргэжилсэн шугаман хугарал, зүүн чамархай, духны дэлбэнгийн тархины эд дэх цус хуралт, няцрал, зүүн чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, цусан хурааг авах мэс заслын дараах байдал, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун чамархайн хуйх, нүүрний баруун хэсэг, уруулд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

Хохирогч Н.А: “...ӨМӨЗО-нд ажиллаад Монгол руу явахад бид нарт зардал гэж нэг хүний 70 юань өгсөн. Уг хэрэг нь 2017 оны 08 дугаар сарын 12-ны шөнө болсон. Өдөр нь Д.Ш бид хоёр өрөөндөө үлдээд 2-3 шил архи хувааж уусан. Бусад нь талбай руу явсан. Өглөө 10 цагийн үед сэрэхэд миний чихнээс цус гарсан байсан. Мөн ор, дэр бусад эд зүйл цус болсон, өрөөнд хагархай архины шилнүүд байсан. Би юу болсон талаар Д.Шоос асуухад чамайг Э.Б архины шилээр цохисон байх гэж хэлсэн. Миний чихнээс цус гоожоод тогтохгүй байсан. 11 цагийн үед Монголын хил дээр ирсэн бөгөөд нэг мэдэхэд замын хажуу талын элсэн дээр өөрийнхөө цүнхийг дэрлээд унтаад өгсөн байсан. Сэрээд Насанбат ахаас Э.Быг асуухад явчихсан гэж хэлсэн. Хилээр гарах мөнгө байхгүй унаа хайж байтал хадам ах БатЦтэй таарч машинд нь суугаад Монголын хил дээр ирж тамгаа даруулаад Монголын хилээс Замын-Үүд хүртэл таксигаар ирсэн бөгөөд Замын-Үүд дээр бууснаа санаж байна. Цааш юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг мэдэхэд эмнэлэгт хэвтэж байсан. Миний хувьд байнга эм ууж, эмчилгээ хийлгэж байгаа. Уг хэргийн улмаас хөдөлмөрийн чадвараа 79 хувиар алдаж, групп тогтоолгосон. ...Хохиролд 5,000,000 төгрөг авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүгдэгч Э.Б: “...2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр бид нар ӨМӨЗО-ноос хөдөлмөрийн хөлсөө авч чадалгүй БНХАУ-ын Эрээн хотод орж ирсэн. Гэр лүүгээ харих мөнгөгүй болсон залуучууд сэтгэл санаагаар унаж архи авч уусан. Нэг мэдэхэд хоёр өдөр болсон байсан. Тухайн үед Н.А, Ц.Б нарыг муудалцахад би салгаж авсан бөгөөд “Эрээн” хотод байхдаа Н.А, Д.Ш бид гурав нэг өрөөнд хамт байсан. Н.Атой хэвийн харилцаатай байсан. Тухайн өдөр байрлаж байсан өрөө рүү ортол Н.А миний цүнхийг дэрлээд унтаж байхаар нь цүнхнээсээ юм аваад гарах гэтэл Н.А босч ирээд намайг хаашаа явах гэж байгаа юм, намайг хаяж явах гээд байгаа юм уу гэж хэлэхээр нь би юу яриад байгаа юм бэ гэж хэлэхэд Н.А над руу дөхөж ирэхээр нь өөрөөсөө холдуулах зорилгоор түлхэхэд орон дээр унасан. Хажууд Д.Ш хараад зогсож байсан. Тухайн үед Н.А унтаж байгаад сэрсэн учир өөрийн биеийг хамгаалах боломжтой байсан. Бид хоёр хоорондоо маргалдаж, мууцалдаагүй. Миний хувьд хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байхад нь огт зодоогүй. Гадуур явж байгаад орой өрөөндөө ирэхэд Н.А чи намайг цохисон юм уу гэж асуухаар нь би цохиогүй. Чи над руу дайраад байхаар нь би чамайг түлхэж унагаачихаад гараад явсан гэж хэлсэн. Н.А, Насанбат бид гурав хилээр гарахаар явж байхад Н.А дотор муухайраад байна гэж хэлсэн бөгөөд машин хүлээгээд зогсож байтал таталт өгч цементен дээр ухаан алдаж унасан. Н.Аыг босгож ирээд зүгээр үү гэж асуухад би зүгээр гэж хэлсэн. Тэгээд бид нар БНХАУ-ын хилээр гараад Монгол Улс руу орж ирсэн. ...Хохиролд 5,000,000 төгрөг төлсөн, ажилд ороод тогтмол орлоготой болсон, бага насны хүүхэдтэй, эхнэр дахиад жирэмсэн тул дээрх нөхцөл байдлуудыг харгалзан торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Н.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Эрээн хотоос цааш ...зам засварын ажил хийж байгаад 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотод хамт ажиллаж байсан залуучуудын хамт ирсэн бөгөөд гурван залуу нь шууд Монгол руу гарч, надтай хамт долоон залуу үлдээд Эрээн хотод хувь хүний байранд гурав хоносон. Бид нар тухайн үед хоёр, хоёроороо нэг өрөөнд байрлаж, гурав хоног орой бүр архи уусан. 2017 оны 08 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө би их согтсон байсан. 2017 оны 08 дугаар сарын 13-ны өглөө хажуу өрөөнд байрлаж байсан Э.Баа гэх залуу намайг дуудаж босгосон. Намайг сэрэхэд миний баруун чихнээс цус гарч миний пудволк, шорт зэрэг өмсөж  байсан хувцас цус болсон байсан. Э.Баа “чи бид хоёр урд шөнө муудаад чи намайг боож унагахаар нь би чамайг цохьсон” гэж хэлсэн, тухайн үед миний бие эвгүй байсан болохоор нь би өрөөндөө ороод унтчихсан, хүмүүс намайг дуудаж сэрээсэн. Надтай хамт явж байсан хүмүүс намайг орхиод Монгол руу гарсан, би мөнгөгүй байсан учир унаа хайж яваад эхнэрийнхээ ах Цтэй таараад хамт хилээр гарч ирсэн. Би хилээр нэвтэрч байхдаа өөрийн мэдэлгүй унтаад байсан,  Монголд орж ирээд Ц ахаас 3000 төгрөг авч нийтийн унаанд сууж Замын-Үүдийн вокзал дээр ирээд цааш юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг сэрэхэд аймгийн эмнэлэгт хэвтэж байсан, 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр тархины хагалгаанд орсон. ...2017 оны 08 дугаар сарын 13-ны өглөө Э.Б намайг босоод, хажуу өрөөнд ороод ир гэж дуудсан. Тэгээд босоод очиход Э.Б, А, С, Д.Ш нар архи ууж байх шиг байсан, Э.Б надад “урд шөнө чи бид хоёр муудалцаад би чамайг боож унагаагаад цохисон, бие чинь гайгүй юу, архи уух уу” гэж, Д.Ш“чамайг газар унтаж байхаар чинь бид нар орон дээр тавьсан” гэж хэлсэн. Намайг өглөө босоход баруун чихнээс их хэмжээний цус гарчихсан ор, хөнжил, шал цус болчихсон байсан. ...Би одоо татаж унадаг өвчтэй болсон, эмчилгээний зардалд 5,000,000 орчим төгрөг зарцуулсан...” /1-р хх-ийн 18-20, 22-24, 25-26, 28-29/ гэсэн,

 

Гэрч Ц.Бмөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Эрээн хотод 8 дугаар сарын 10-нд ирээд анх байрласан байрандаа хувцас, хөнжлөө тавиад, хоол идэх гээд би, Батнасан, Э.Баа, С, А бид тав Зээл рүү, Х, Т, Саагийн нар Замын-Үүд рүү явсан, Н.А, Ш хоёр байрандаа архи уугаад үлдсэн. Тэгээд бид тав хоол идсэнийхээ дараа Зээлийн хажуугийн мод руу орж гурван шил архи хувааж уугаад байр руугаа очиж Н.А, Ш хоёртой үргэлжлүүлэн архи ууцгаасан. ...Маргааш нь байр луу очиход А ганцаараа унтаж байсан ба тэд нар бүгд Замын-Үүд рүү явсан гэж хэлсэн. ...Бид найм нийт дөрвөн өрөөнд байрласан. Хаалгаар ороод урд талын өрөөнд Н.А, Ш, Э.Б нар байрлаад, хоёр дахь өрөөнд Х, А нар байрласан. Бид нар Н.А, Ш, Э.Б нарын өрөөнд архи уудаг байсан. ...Миний хөлд Э.Б сууж байснаа том өрөө рүү явсан. Э.Баа Н.Аыг босоод архинд яваад ир гэхэд Н.А чадахгүй гэх шиг болсон. Би хажуугийн том өрөө рүү ороход Э.Б Н.Аыг хананд наагаад заамдчихсан байснаа өөр рүүгээ татаад буцаагаад хана руу түлхэж толгойн ар хэсгээр нь мөргүүлсэн. Тэгэхээр нь би очоод боль гээд салгахад Н.А газар унаж, Э.Баа гараад явсан. Н.Аыг босгох гэхэд хурхираад байхаар нь өргөж орон дээр гаргахад толгойн ар хэсгээс нь цус гарсан байсан. Тэгэхээр нь ...цамц аваад толгой доор нь дэрлүүлсэн, сэрээх гэхэд сэрэхгүй, шал цус болсон байсан...” /1-р хх-ийн 51-52, 53-55, 57-59/ гэсэн,

 

Гэрч Ж.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Эрээн хотод байхдаа эзэнгүй, хуучин, балгас болчихсон шахуу байшинд Ц.Б ах болон түүний найз зургаан хүнтэй хамт гурваас дөрөв хоносон. Ц.Б ах болон түүний найз нар тэр балгасанд гурав, дөрвөн хоног архидаж хоносон. ...Тэгтэл нэг өдөр Н.А, Э.Баа ах нар хоорондоо сүрхий хэрэлдээд байсан. ...Хоорондоо зодолдож байхыг бол хараагүй, хоёр талын орондоо хоёулаа тусдаа хэвтчихсэн хэрэлдээд байсан...” /1-р хх-ийн 44-45/ гэсэн,

 

Гэрч А.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Архи уусан хоёр дахь өдрийн орой өрөөндөө ганцаараа хэвтэж байхад нөгөө хэд өрөөндөө сууж байхдаа нэг нь зодолдоогүй шүү, зодоон байхгүй шүү гэж ярьж байхыг сонссон талаараа Батнасанд хэлсэн...” /1-р хх-ийн 62-64/ гэсэн,

 

Гэрч А.Бмөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 08 дугаар сарын 12-нд Н.А Э.Баатай архи ууж байгаад хоорондоо муудалцаж зодолдсон гэдгийг Замын-Үүдэд орж ирээд мэдсэн. ...Би Стэй нэг өрөөнд, Н.А, Э.Баа, А нар нэг өрөөнд хамт байсан ...08 дугаар сарын 13-нд 5, 5-аараа хоёр хэсэг болж Монголд орж ирсэн. Би Н.А, Э.Баа, Ш нарын хамт Хятадын хил дээр ...замын хажууд сууж байгаад Н.А ард явж байгаад хөл гар нь сарвагнаад татахаар нь Э.Баа гараас нь барьж авах гээд хүрч амжаагүй байхад Н.А толгой хэсгээрээ газар асфальтан зам дээр унаад өгсөн.  ...С Замын-Үүдэд орж ирсэн байхад Э.Баа, Н.А хоёр муудсан гэж надад хэлж байсан. ...Татаж унасан үед Н.Аын баруун талын чихнээс цус гарч байсан, Э.Баа малгайгаа тайлж цус гарсан чихийг дарсан...” /1-р хх-ийн 46-47, 48-50/ гэсэн,

 

Гэрч Д.Шмөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Бид анх буусан байрандаа ирэхэд Н.А бид хоёроос бусад нь хоол иднэ гээд Зээл рүү явсан, бид хоёр үлдээд хоёр шил архи хувааж уусан. ...Нөгөө хэдийгээ байхаар нь гараад талбай дээр таарч тэндээ хоёр шил архи уугаад байрандаа буцаж ирсэн. ...Бид байрандаа 3 литрийн савалгаатай гурван шил архи хувааж уугаад 00 цаг орчим тасраад унасан. ...Эмнэлэгт хүргэгдсэн өдрийнх нь маргааш С, Насаа ах хоёр ирээд өчигдөр Н.А Хятадын хил дээр татаж унахаар нь үнэртэй ус үнэртүүлж босгосон, Замын-Үүдэд ирээд вокзал дээр бас татаж унаж эмнэлэг дээр ирсэн гэж хэлсэн...” /1-р хх-ийн 32-34/ гэсэн,

 

Гэрч Ө.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Шд хувцас, гар утсаа өгчихсөн байсан учраас авах гээд гэрт нь очиход Н.А, Э.Б хоёр муудалцсан юм шиг байна лээ, Н.А хил дээр ухаан алдаж унасан, Дорноговь аймгийн төвд очиж бөөн асуудал болсон гэсэн гэж надад хэлсэн...” /1-р хх-ийн 75-76/ гэсэн,

 

Гэрч Б.Тмөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр орон нутгийн суудлын орчим Замын-Үүд сум 1 дүгээр баг, төв талбай дээр өөрийн эстима маркийн 0000УНҮ улсын дугаартай машин дотор ганцаараа сууж байхад хүмүүс бөөгнөрөөд байхаар нь харахад саарал өнгийн өмд, хөх өнгийн углааштай, футболктой, 30 орчим насны эрэгтэй хүн газар уначихсан, чихнээс нь цус гарсан харагдсан...” /1-р хх-ийн 36/ гэсэн,

 

Гэрч Ж.Бмөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 18 цагийн үед Замын-Үүд сум, 1 дүгээр баг, Төв талбай дээр ...эмнэлгийн машин ирээд зогсохоор нь машинаасаа бууж очиход саарал өнгийн футболктой, саарал өнгийн биеийн тамирын өмдтэй, хөлдөө хөх өнгийн углааштай залуу ...баруун чихнаас цус гарсан байсан...” /1-р хх-ийн 37/ гэсэн,

 

Гэрч Д.Гмөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 08 дугаар сарын 13-ны 18 цагийн үед Замын-Үүд сумын 1 дүгээр баг, Төв талбай дээр зогсож байхад 30 орчим насны, эрэгтэй, саарал өнгийн футболктой, цэнхэр өнгийн углааштай, цайвардуу өнгийн өмдтэй залуу талбай дээр татаад унасан. Тухайн үед пид гэх чимээ гарахаар нь эргэж харахад хоёр гар нь цээжин дээрээ татсан, хөл шулуун болсон хамаг бие нь чангарсан, толгойн дагз хэсгээрээ унасан байдалтай, толгой хэсгээс нь цус гарч байсан. ...Тэр хүнийг хүн цохиогүй, унахдаа их чанга дуутай унасан...” /1-р хх-ийн 38-39/ гэсэн,

 

Гэрч Ч.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр эхнэр Эийн хамт Эрээн хот руу гарсан. Тэгээд үдээс хойш 16 цагийн үед Хятадын хил дээр хүн нэмж суулгах гээд байж байхад хилийн хашааны гадна Н.А ганцаараа зогсож байсан. Тэгэхээр нь дуудаад машиндаа суулгасан. ...Н.А жолоочийн эсрэг талын суудал дээр суусан. Тэгээд Эрээн хотод ажил хийх гээд ирсэн боловч цагдаад хөөгдөөд чадсангүй, Эрээнд хэд хоног архи уусан гээд ярьж байсан. Намайг харахад Н.Аын баруун чихнээс нь цус урсаад хатчихсан байдалтай байсан. Би “наад чихнээс чинь цус гарч байна ш дээ” гэхэд “мэдэхгүй, ингээд гараад байгаа юм” гэж хэлсэн. ...Бид хоёр гааль дээр машинаа шалгуулна удаж магадгүй гээд Н.Ат такси бариад явж бай гэж хэлээд 3,000 төгрөг өгөөд явуулсан...” /1-р хх-ийн 67-68/ гэсэн,

 

Гэрч Ц.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Цийн хамт Замын-Үүд сум руу орох гээд БНХАУ-ын хил дээр 16 цагийн орчим зогсож байхад манай баз дүү Н.А ганцаараан, ачаагүй, хилийн наана зогсож байгаад машинд ирж суусан. Н.Аын штамб даруулах гээд машинаас буугаад дотогш орж, хил нэвтрэх шар хуудас бөглөх гэхэд нэрээ бичиж чадахгүй сонин байдалтай байсан. ...Монголын хилээр ороод ...нөхөр бид хоёр ажилтай байсан учир таксины мөнгө өгөөд явуулсан. ...Н.Аын баруун чихнээс цус гоожоод хацрыг нь дагаж урсаад хатчихсан байсан, Ц чихнээс чинь цус гарчихсан байна гэж хэлэхэд “өө тийм байна” гэсэн. Баруун хацар дээр нь хүнд цохиулчихсан гэмээр шалбараад, улайчихсан байсан...” /1-р хх-ийн 70, 71-72/ гэсэн,

 

Гэрч Ч.Смөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Эмч эмнэлэг дээр 18 цагийн үед ирсэн, тархиндаа гавлын ясны цууралт, цус хуралттай байна, амь насанд нь халтай та нар яаралтай Сайншанд руу авч явах уу гэхээр нь бид явч явсан. ...Замын-Үүд сумын мэс заслын эмч баруун ташаан дээрээ хөхөрсөн, хоёр тохой шалбарч, зулгарсан, цээжний баруун талд улайсан, духны зүүн тал хавдсан, духны баруун талд шалбарсан байна гэсэн, энэ гэмтэл нь гадны нөлөөтэй байна гэсэн...” /1-р хх-ийн 40-41/ гэсэн,

 

Гэрч Ш.Ёмөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 18 цаг 40 минутанд “Вокзалын төв талбай дээр ухаангүй хүн хэвтэж байна” гэх дуудлагын дагуу очиход дуудлага өгсөн хүн байхгүй байсан. Намайг очих үед өвчтөн дээшээ харчихсан, баруун талын чихнээс нь цус гарчихсан, орчиндоо харьцаагүй болчихсон хэвтэж байсан. Би жолоочийн хамтаар налискан дээр өргөж машинаар тээвэрлэж эмнэлэгт авчирсан. Эмнэлэгт авчирч О.Бэмчид хүлээлгэж өгсөнөөр өвчтөнд үзүүлсэн анхны тусламж үйлчилгээ дууссан. Намайг очих үед баруун талын чихнээс цус гарч хатсан байсан. Зүүн талын нүд нь бага зэрэг хавдсан. Амнаас нь маш их хэмжээний архи үнэртэж байсан. Өөр ил харагдах гэмтэл шархыг анзаарч хараагүй. Чихнээс цус гарч хатсан нь ойролцоогоор 5-6 цаг болсон байх боломжтой. Намайг дуудлагаар очих үед Н.А нь цементэн дээр нүүр хэсгээрээ харсан, дагз хэсэг нь цементэн тавцан дээр байрласан харагдаж байсан. Халааснаас нь гадаад паспорт уначихсан байсныг харж хэн болохыг нь тогтоосон. Унасан газарт нь ямар нэгэн цусны толбо байгаагүй. Өвчтөн Н.А нь өөрөө эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байх явцад орчиндоо харьцаа муутай байсан тул ямар нэгэн байдлаар өвчтөнтэй харилцаагүй...” /1-р хх-ийн 105-106/ гэсэн,

 

Гэрч О.Бмөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр ...ухаангүй байдалтай хүргэгдэж ирсэн Н.А нь өөрийн ухаангүй, заавар биелүүлэх боломжгүй, асуултанд хариулахгүй байдалтай ирсэн. Түүний биед үзлэг хийхэд баруун чихний дэлбэн хөхөрч цус хурсан, баруун чамархай хавантай, цус хуралт үүссэн, баруун чихнээс цус хурсан, ташааны баруун хэсэгт бага зэрэг зулгарсан байдалтай байсан, өөр ил харагдах том хэмжээний шарх гэмтэлгүй байсан. ...Үзлэгийн явцад тархины битүү гэмтэл, суурь ясны хугарал байж магадгүй гэж сэжиглэн тархины хаван хөөх, цус тогтоох өвдөлт намдаах зэрэг эмчилгээ хийсэн. Эмчилгээ хийснээс 2-3 цагийн дараа өвдөлт мэдрэх, зааварчилгаа биелүүлэх зэрэг өөрчлөлт бага зэрэг гарсан, гүйцэд ухаан ороогүй...” /1-р хх-ийн 80-81, 82-83/ гэсэн,

 

Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Н.Аын нь мэс заслын өмнө биеийн байдал нь хүнд, асуусан асуултанд хариулахгүй, орчинтойгоо харьцах харилцаа сул байсан.  Мэс заслын дараа биеийн байдал сайжирч эмнэлгээс гарсан. ...Н.Аын толгойд ил харагдах гэмтэл шарх байгаагүй, баруун чихнээс нь цус гарсан байдалтай байсан бөгөөд гавал тархины тодосгогчгүй, компьютер томографийн шинжилгээнд оруулахад их тархины зүүн талд бөмбөлгийн чамархайн дэлбэнд 2.4х4.4 см цус хуралттай баруун талын чамархайн яс цөмөрсөн, хугаралтай суурь ясны урд хэсгээр цууралттай, зүүн нүдний ухархайн дотор хана хугарсан, тархи хавантай байсан. ...Н.Аын нүүрний баруун талаар нэлэнхүйдээ хаван хавдартай, хөхөрч няцарсан, баруун чихнээс цус гарсан уруул хавантай байсан...” /1-р хх-ийн 99-100/ гэсэн,

 

Гэрч Х.Эмөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн төвд Замын-Үүд сумаас ухаангүй хүн ирсэн. ...2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гавлын хөндий нээх мэс засалд эмч Гын хамт орсон, хагалгааны дараа буюу тодорхой хугацаанд эмийн эмчилгээ хийгдэж байсан. ...Өвчний түүхээс харахад баруун талын нүүр орчмоор хаван хавдартай, хөхөрч няцарсан, баруун чихнээс цус гарсан, уруул хавантай байсан байна. ...Нүүрний баруун хэсэгт зөөлөн эдийн няцрал, уруулын зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтэл үүссэн, гэмтэл нь баруун талдаа байсан...” /1-р хх-ийн 84-85/ гэсэн,

 

Шинжээч эмч П.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Н.А нь гавлын баруун талын чамархай яс цөмөрсөн хугарал, суурь ясны урд хэсгээр цууралт, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хатуу хальсан доорх цус хуралт гэмтэл авсаны дараа ойр зуурын хөдөлгөөн хийх ба хатуу хальсан доорх цус хуралтын хэмжээнээс хамаарч /тархины дарагдлаас/ үйлдэл хийх чадвар янз бүр байдаг. Тархины судас хагарсанаас болж хатуу хальсан доор цус хурна, гэмтсэн судасны диаметрээс болж цус хуралт аажмаар үүсэх, хурдан үүсэх нь хамаарна. Нарийн диаметртэй  судас гэмтсэн тохиолдолд цус бага багаар гарч эхэн үедээ толгой өвдөх, дүүрэх шинж тэмдэг илэрч аажмаар тархийг дарснаас болж цус хуралтын хэмжээ ихсэж ухаан алдаж унана. Н.Аын хатуу хальсан доорх цус хуралт гэмтлийн гэмтсэн судасны диаметрийг тогтоох боломжгүй, мэс заслын тэмдэглэлд үүний талаар дурдаагүй байсан. Н.Аын биед үүссэн гэмтлийн байршлыг харахад нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр эдгээр гэмтлийг авсан байх боломжтой. Дээрх гэмтлийг нэг доор авсан хүн удаан явах боломжгүй, харин гавлын баруун талын чамархайн яс цөмөрсөн хугарал, хатуу хальсан доорх цус хуралт гэмтэл нь голцуу нэг хүчин зүйлийн үйлчлэлээр нэг доор үүсэх нь олон байдаг ба энэ гэмтлийг авсаны дараа удаан хугацаагаар буюу 2-3 хоногийн хугацаанд идэвхтэй үйлдэл хийх, ярих, хөдөлгөөн хийх тохиолдол байдаг. Зарим тохиолдолд богино хугацаанд буюу хэдэн минут, хэсэг секундын дотор ухаан алдаж унах, үйлдэл хийх чадваргүй болдог. Дээрх гэмтлийг яг хэзээ авсаныг тогтоох боломжгүй ба суурь ясны гэмтэл авсан тохиолдолд үйлдэл хийх боломжгүй ухаан алддаг. Дээрх гэмтлүүдийг асфальтан зам дээр унаад авах боломжтой...” /1-р хх-ийн 112-113/ гэсэн,

 

Шүүгдэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Н.Атой муудалцаж, зодолдсон асуудал байхгүй. Н.А согтуу босч ирээд над руу дайраад байхаар нь би гарыг нь тавиулаад өөрөөсөө холдуулж түлхсэн, өөрөөр ямар нэг байдлаар гар хүрч, зодож, цохиогүй. ...Би Н.Аыг өөрөөсөө холдуулж түлхэхэд модон орон дээр ...дагзаараа савж унасан. Тэгэхэд биенээс нь цус гарч, биед нь гэмтэл учирсан асуудал огт болоогүй. ...2017 оны 08 дугаар сарын 13-ны өглөө босч ирээд Н.Аоо чи над руу согтуу орилж чарлаж дайрсан шүү, би согтуу болохоор чинь гар хүрээгүй, цохиж, зодоогүй гэж хэлэхэд за, би ойлголоо, согтуу орилж дайрсан бол уучлаарай гэсэн. ...Би Н.Аыг архинд яваад ир гэж хэлээгүй, харин өрөөнөөсөө юм аваад гарах гэхэд Н.А намайг татаад, элдэв янзын үгээр дайрч, чи намайг өдөөд уур хүргээд байгаа шүү гэж хэлэхээр нь би заамдаж аваад хойш нь түлхсэн. Түлхэх үед хананд саваад газарт унасан. Тэгэхээр нь би шууд орхиод гараад явсан, санаатайгаар муудалцаж, цохиж зодсон асуудал байхгүй. Би тухайн үед Н.Аыг хүнд гэмтэнэ гэж бодоогүй, хүнд гэмтэл учруулах гэсэн санаа байгаагүй. ...Н.А газарт унах үедээ нүүрний баруун хэсэг, урд талаараа унасан. Тэгэхээр унах үедээ дээрх гэмтлийг авсан гэж бодож байна. ...Н.Аын энгэрээс нь хоёр гараараа заамдаж байгаад түлхсэн, нүүрний хэсэгт нь цохиж өшиглөөгүй, түлхэх үед ар дагз хэсгээрээ хана мөргөөд шалан дээр нүүрний баруун хэсгээрээ унасан. Тухайн үед цээж хэсгээрээ орны булан мөргөж, толгойгоороо шалан дээр унасан...” /2-р хх-ийн 29-30/ гэсэн мэдүүлгүүд,

 

Дорноговь аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн №293 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Н.Аын биед гавал баруун талын чамархайн яс цөмөрсөн хугарал, суурь ясны урд хэсгээр цууралт, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хатуу хальсан доорх цус хуралт, нүүрний баруун хэсгээр зөөлөн эдийн няцрал, уруулын зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүдийн гавал баруун талын чамархайн яс цөмөрсөн хугарал, суурь ясны урд хэсгээр цууралт, хатуу хальсан доорх цус хуралт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, нүүрний баруун хэсгээр зөөлөн эдийн няцрал, уруулын зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Хүнд гэмтэл нь эрүүл мэндийг сарниулах хугацаа ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, төгсгөлийн байдлаас хамаарна...” /1-р хх-ийн 109/ гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №1091 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Н.Аын эрүүл мэндэд баруун чамархайн хөхлөг сэртэн рүү үргэлжилсэн шугаман хугарал, уг хугарлаас доош баруун чамархайн хөхлөг сэртэн рүү үргэжилсэн шугаман хугарал, зүүн чамархай, духны дэлбэнгийн тархины эд дэх цус хуралт, няцрал, зүүн чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, цусан хурааг авах мэс заслын дараах байдал /2017 оны 08 дугаар сарын 18/, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун чамархайн хуйх, нүүрний баруун хэсэг, уруулд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэргийг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

2. Н.Аын биед учирсан баруун чамархайн ясны цөмөрсөн хугарал, уг хугарлаас доош баруун чамархайн хөхлөг сэртэн рүү үргэлжилсэн шугаман хугарал, зүүн чамархай, духны дэлбэнгийн тархины эд дэх цус хуралт, няцрал  зүүн чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, цусан хурааг авах мэс заслын дараах байдал /2017 оны 08 дугаар сарын 18/, зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь унах үед үүсэх боломжгүй. Н.Аын биед учирсан баруун чамархайн хөхлөг сэртэн рүү үргэлжилсэн шугаман хугарал, зүүн чамархай, духны дэлбэнгийн тархины эд дэх цус хуралт, няцрал, зүүн чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, цус хурааг авах мэс заслын дараах байдал /2017 оны 08 дугаар сарын 18/, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хязгаарлагдмал гадаргуутай мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Н.Аын биед учирсан нүүрний баруун хэсэг, уруулд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу унах, цохих, цохигдох, өшиглөх үед аль алинд нь үүсэх боломжтой.

3. Н.Аын эрүүл мэндэд учирсан зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал  гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, газарт толгойгоороо ухаан алдаж унах үед үүсэх боломжгүй.

4. Н.Аын эрүүл мэндэд учирсан баруун чамархайн ясны цөмөрсөн хугарал, уг хугарлаас доош баруун чамархайн хөхлөг сэртэн рүү үргэлжилсэн шугаман хугарал, зүүн чамархайн, духны дэлбэнгийн тархины эд дэх цус хуралт, няцрал, зүүн чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доторх цусан хураа, цусан хурааг авсан мэс заслын дараах байдал /2017 оны 08 дугаар сарын 18/, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь унах үед үүсэх боломжгүй. Харин нүүрний баруун хэсэг, уруулд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу унах, цохих, цохигдох, өшиглөх үед аль алинд үүсэх боломжтой.

5. Н.Аын нүүрний баруун хэсэг зөөлөн эдийн няцрал, уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу унах, цохих, өшиглөх үед аль алинд нь үүсэх боломжтой. Эмнэлгийн бичиг баримтанд дээрх гэмтлийн хэмжээ, байрлалыг нарийн тусгаагүй байгаа тул нүүрний дийлэнх хэсгийн талбайг хамарсан эсэхийг тогтоох боломжгүй байна.

6. Н.Аын эрүүл мэндэд учирсан баруун чамархайн ясны цөмөрсөн хугарал, уг хугарлаас доош баруун чамархайн хөхлөг сэртэн рүү үргэлжилсэн шугаман хугарал, зүүн чамархай, духны дэлбэнгийн тархины эд дэх цус хуралт, няцрал, зүүн чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, цусан хурааг авах мэс заслын дараах байдал /2017 оны 08 дугаар сарын 18/ гэмтлүүд нь нэг болон түүнээс дээш удаагийн хязгаарлагдмал гадаргуутай мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, хатуу гадаргуутай газар дээр 2 удаа унах үед үүсэх боломжтой.

7. Н.Аын эрүүл мэндэд учирсан зүүн чамархай, духны дэлбэнгийн тархины эд дэх цус хуралт, няцрал гэмтэл нь баруун чамархайн ясны цөмөрсөн хугарал, уг хугарлаас доош баруун чамархайн хөхлөг сэртэн рүү үргэлжилсэн шугаман хугарал гэмтэлтэй шалтгаант холбоотой, нэг удаагийн хүчний үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдэнэ.

8. Дээрхи гавал тархины гэмтлийг авсан хүн цусан хураа аажмаар нэмэгдэж тархийг дарах хүртэл идэвхитэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой, хугацаа нь тохиолдол бүрт харилцан адилгүй байдаг. Хатуу хальсан доорх цусан хураа гэмтэл нь цохилтын хүчний улмаас үүснэ. Ихэвчлэн тархины гүүрний хураагуур судасны гэмтлийн улмаас үүсдэг болно.

9. Зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал гэмтлийн үед тухайн хэсэг газраар өвдөж, зовиурлана. Мөн хавдаж, овойж цус хурж болно. Уг гэмтлийн үед гавал тархинд ямар нэгэн гэмтэл давхар үүсэхийг үгүйсгэхгүй.

10. Н.Аын биед учирсан чамархай, духны дэлбэнгийн тархины эд дэх цус хуралт, няцрал гэмтэл нь ямар нэгэн гадны хүчин зүйл үйлчлээгүй тохиолдолд үүсэх боломжгүй, дээрх гэмтлийг авсан хүн толгой өвдөх, толгой эргэх, дотор муухайрах гэх мэт гавал тархины гэмтлийн шинжүүд илэрч болно. Энэ үед идэвхитэй үйлдэл хийх боломжтой...”  /1-р хх-ийн 119-121/ гэсэн дүгнэлтүүд,

 

- Н.Аын өвчний түүх /1-р хх-ийн 124-220, 238-243/,

- Хохирлын баримтууд /1-р хх-ийн 221-237/,

- Дорноговь аймгийн эрүүл, мэнд нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /1-р хх-ийн 240/,

- Шүүгдэгч Э.Бын ял шийтэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /2-р хх-ийн 50, 53-54, 58/,

- Монгол улсын хилээр нэвтэрсэн тухай лавлагаа /2-р хх-ийн 62-63/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг Хсан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ж\урмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Э.Бт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Э.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар буюу “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болох “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэж бие махбодийн болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдийн эсрэг идэвхитэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг гэмт этгээд ухамсарлаж, гэмт хэрэг үйлдэхдээ энэ байдлыг ашигласныг ойлгосон байхыг хэлэх юм.

Гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд шүүгдэгч Э.Б, хохирогч Н.А нарын хэн аль нь согтууруулах ундааны зүйлийг их хэмжээгээр, олон хоног дараалан хэрэглэсэн байсан нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдох бөгөөд гэрч Ц.Бгийн “...Э.Баа Н.Аыг босоод архинд яваад ир гэхэд Н.А чадахгүй гэх шиг болсон. Би хажуугийн том өрөө рүү ороход Э.Б Н.Аыг хананд наагаад заамдчихсан байснаа өөр рүүгээ татаад буцаагаад хана руу түлхэж толгойн ар хэсгээр нь мөргүүлсэн...” /1-р хх-ийн 57-59/ гэсэн, гэрч Ж.Хын “...Ц.Бах болон түүний найз нар тэр балгасанд гурав, дөрвөн хоног архидаж хоносон. ...Тэгтэл нэг өдөр Н.А, Э.Баа ах нар хоорондоо сүрхий хэрэлдээд байсан...” /1-р хх-ийн 44-45/ гэсэн мэдүүлгээр хохирогч Н.А бусадтай маргалдах, өрөө хэсэх, архи уух гэх мэт идэвхитэй үйлдэл хөдөлгөөнтэй байснаас хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй байсан гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна. Иймд Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгч Э.Б нь 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард улсын Өвөр Монголын өөртөө засах орны Шилийн гол аймгийн Эрээн хотод хохирогч Н.Аыг зодож, эрүүл мэндэд нь баруун чамархайн ясны цөмөрсөн хугарал, уг хугарлаас доош баруун чамархайн хөхлөг сэртэн рүү үргэжилсэн шугаман хугарал, зүүн чамархай, духны дэлбэнгийн тархины эд дэх цус хуралт, няцрал, зүүн чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, цусан хурааг авах мэс заслын дараах байдал, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун чамархайн хуйх, нүүрний баруун хэсэг, уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Н.Аын “...2017 оны 08 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө би их согтсон байсан. ...2017 оны 08 дугаар сарын 13-ны өглөө Э.Б намайг босоод, хажуу өрөөнд ороод ир гэж дуудсан. Тэгээд босоод очиход Э.Б, А, С, Д.Шнар архи ууж байх шиг байсан, Э.Б надад “урд шөнө чи бид хоёр муудалцаад би чамайг боож унагаагаад цохисон, бие чинь гайгүй юу, архи уух уу” гэж, Д.Ш“чамайг газар унтаж байхаар чинь бид нар орон дээр тавьсан” гэж хэлсэн. Намайг өглөө босоход баруун чихнээс их хэмжээний цус гарчихсан ор, хөнжил, шал цус болчихсон байсан. ...Би одоо татаж унадаг өвчтэй болсон, эмчилгээний зардалд 5,000,000 орчим төгрөг зарцуулсан...” /1-р хх-ийн 18-20, 22-24, 25-26, 28-29/ гэсэн,

Гэрч Ц.Бгийн “...Бид нар Н.А, Ш, Э.Б нарын өрөөнд архи уудаг байсан. ...Миний хөлд Э.Б сууж байснаа том өрөө рүү явсан. Э.Баа Н.Аыг босоод архинд яваад ир гэхэд Н.А чадахгүй гэх шиг болсон. Би хажуугийн том өрөө рүү ороход Э.Б Н.Аыг хананд наагаад заамдчихсан байснаа өөр рүүгээ татаад буцаагаад хана руу түлхэж толгойн ар хэсгээр нь мөргүүлсэн. Тэгэхээр нь би очоод боль гээд салгахад Н.А газар унаж, Э.Баа гараад явсан. Н.Аыг босгох гэхэд хурхираад байхаар нь өргөж орон дээр гаргахад толгойн ар хэсгээс нь цус гарсан байсан. Тэгэхээр нь ...цамц аваад толгой доор нь дэрлүүлсэн, сэрээх гэхэд сэрэхгүй, шал цус болсон байсан...” /1-р хх-ийн 51-52, 53-55, 57-59/ гэсэн,

Гэрч Ж.Хын “...Эрээн хотод байхдаа эзэнгүй, хуучин, балгас болчихсон шахуу байшинд Ц.Б ах болон түүний найз зургаан хүнтэй хамт гурваас дөрөв хоносон. ...Тэгтэл нэг өдөр Н.А, Э.Баа ах нар хоорондоо сүрхий хэрэлдээд байсан. ...Хоорондоо зодолдож байхыг бол хараагүй, хоёр талын орондоо хоёулаа тусдаа хэвтчихсэн хэрэлдээд байсан...” /1-р хх-ийн 44-45/ гэсэн,

Гэрч А.Сгийн: “...Архи уусан хоёр дахь өдрийн орой өрөөндөө ганцаараа хэвтэж байхад нөгөө хэд өрөөндөө сууж байхдаа нэг нь зодолдоогүй шүү, зодоон байхгүй шүү гэж ярьж байхыг сонссон талаараа Батнасанд хэлсэн...” /1-р хх-ийн 62-64/ гэсэн,

Гэрч А.Бийн “...2017 оны 08 дугаар сарын 12-нд Н.А Э.Баатай архи ууж байгаад хоорондоо муудалцаж зодолдсон гэдгийг Замын-Үүдэд орж ирээд мэдсэн. ...Би Н.А, Э.Баа, Ш нарын хамт Хятадын хил дээр ...замын хажууд сууж байгаад Н.А ард явж байгаад хөл гар нь сарваганаад татахаар нь Э.Баа гараас нь барьж авах гээд хүрч амжаагүй байхад Н.А толгой хэсгээрээ газар асфальтан зам дээр унаад өгсөн.  ...С Замын-Үүдэд орж ирсэн байхад Э.Баа, Н.А хоёр муудсан гэж надад хэлж байсан. ...Татаж унасан үед Н.Аын баруун талын чихнээс цус гарч байсан, Э.Баа малгайгаа тайлж цус гарсан чихийг дарсан...” /1-р хх-ийн 46-47, 48-50/ гэсэн,

Гэрч Ө.Аын : “...Би Шд хувцас, гар утсаа өгчихсөн байсан учраас авах гээд гэрт нь очиход Н.А, Э.Б хоёр муудалцсан юм шиг байна лээ, Н.А хил дээр ухаан алдаж унасан ...гэж надад хэлсэн...” /1-р хх-ийн 75-76/ гэсэн,

Гэрч Б.Тийн “...2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр орон нутгийн суудлын орчим Замын-Үүд сум 1 дүгээр баг, төв талбай дээр ...саарал өнгийн өмд, хөх өнгийн углааштай, футболктой, 30 орчим насны эрэгтэй хүн газар уначихсан, чихнээс нь цус гарсан харагдсан...” /1-р хх-ийн 36/ гэсэн,

Гэрч Д.Гийн “...2017 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 18 цагийн үед Замын-Үүд сумын 1 дүгээр баг, Төв талбай дээр зогсож байхад 30 орчим насны, эрэгтэй, саарал өнгийн футболктой, цэнхэр өнгийн углааштай, цайвардуу өнгийн өмдтэй залуу талбай дээр татаад унасан. Тухайн үед пид гэх чимээ гарахаар нь эргэж харахад хоёр гар нь цээжин дээрээ татсан, хөл шулуун болсон хамаг бие нь чангарсан, толгойн дагз хэсгээрээ унасан байдалтай, толгой хэсгээс нь цус гарч байсан...” /1-р хх-ийн 38-39/ гэсэн,

Гэрч Ч.Цийн “...2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр ...хилийн хашааны гадна Н.А ганцаараа зогсож байсан. ...Намайг харахад Н.Аын баруун чихнээс нь цус урсаад хатчихсан байдалтай байсан. Би “наад чихнээс чинь цус гарч байна ш дээ” гэхэд “мэдэхгүй, ингээд гараад байгаа юм” гэж хэлсэн...” /1-р хх-ийн 67-68/ гэсэн,

Гэрч Ц.Эийн “...2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр ...Н.А ганцаараа, ачаагүй, хилийн наана зогсож байгаад машинд ирж суусан. Н.Аын штамб даруулах гээд машинаас буугаад дотогш орж, хил нэвтрэх шар хуудас бөглөх гэхэд нэрээ бичиж чадахгүй сонин байдалтай байсан. ...Н.Аын баруун чихнээс цус гоожоод хацрыг нь дагаж урсаад хатчихсан байсан, Ц чихнээс чинь цус гарчихсан байна гэж хэлэхэд “өө тийм байна” гэсэн. Баруун хацар дээр нь хүнд цохиулчихсан гэмээр шалбараад, улайчихсан байсан...” /1-р хх-ийн 70, 71-72/ гэсэн,

Гэрч Ч.Сын “...Замын-Үүд сумын мэс заслын эмч баруун ташаан дээрээ хөхөрсөн, хоёр тохой шалбарч, зулгарсан, цээжний баруун талд улайсан, духны зүүн тал хавдсан, духны баруун талд шалбарсан байна гэсэн, энэ гэмтэл нь гадны нөлөөтэй байна гэсэн...” /1-р хх-ийн 40-41/ гэсэн,

Гэрч Ш.Ёийн “...2017 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 18 цаг 40 минутанд ...намайг очих үед өвчтөн дээшээ харчихсан, баруун талын чихнээс нь цус гарчихсан, орчиндоо харьцаагүй болчихсон хэвтэж байсан. ...Баруун талын чихнээс цус гарч хатсан байсан. Зүүн талын нүд нь бага зэрэг хавдсан. Амнаас нь маш их хэмжээний архи үнэртэж байсан. Өөр ил харагдах гэмтэл шархыг анзаарч хараагүй. Чихнээс цус гарч хатсан нь ойролцоогоор 5-6 цаг болсон байх боломжтой. Намайг дуудлагаар очих үед Н.А нь цементэн дээр нүүр хэсгээрээ харсан, дагз хэсэг нь цементэн тавцан дээр байрласан харагдаж байсан...” /1-р хх-ийн 105-106/ гэсэн,

Гэрч О.Бийн “...2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр ...ухаангүй байдалтай хүргэгдэж ирсэн Н.А нь өөрийн ухаангүй, заавар биелүүлэх боломжгүй, асуултанд хариулахгүй байдалтай ирсэн. Түүний биед үзлэг хийхэд баруун чихний дэлбэн хөхөрч цус хурсан, баруун чамархай хавантай, цус хуралт үүссэн, баруун чихнээс цус гарсан, ташааны баруун хэсэгт бага зэрэг зулгарсан байдалтай байсан, өөр ил харагдах том хэмжээний шарх гэмтэлгүй байсан. ...Үзлэгийн явцад тархины битүү гэмтэл, суурь ясны хугарал байж магадгүй гэж сэжиглэн тархины хаван хөөх, цус тогтоох өвдөлт намдаах зэрэг эмчилгээ хийсэн. Эмчилгээ хийснээс 2-3 цагийн дараа өвдөлт мэдрэх, зааварчилгаа биелүүлэх зэрэг өөрчлөлт бага зэрэг гарсан, гүйцэд ухаан ороогүй...” /1-р хх-ийн 80-81, 82-83/ гэсэн,

Шинжээч эмч П.Ггийн “...Н.А нь гавлын баруун талын чамархай яс цөмөрсөн хугарал, суурь ясны урд хэсгээр цууралт, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хатуу хальсан доорх цус хуралт гэмтэл авсаны дараа ойр зуурын хөдөлгөөн хийх ба хатуу хальсан доорх цус хуралтын хэмжээнээс хамаарч /тархины дарагдлаас/ үйлдэл хийх чадвар янз бүр байдаг. Тархины судас хагарсанаас болж хатуу хальсан доор цус хурна, гэмтсэн судасны диаметрээс болж цус хуралт аажмаар үүсэх, хурдан үүсэх нь хамаарна. Нарийн диаметртэй  судас гэмтсэн тохиолдолд цус бага багаар гарч эхэн үедээ толгой өвдөх, дүүрэх шинж тэмдэг илэрч аажмаар тархийг дарснаас болж цус хуралтын хэмжээ ихсэж ухаан алдаж унана. Н.Алтар-Очирын биед үүссэн гэмтлийн байршлыг харахад нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр эдгээр гэмтлийг авсан байх боломжтой. Дээрх гэмтлийг нэг доор авсан хүн удаан явах боломжгүй, харин гавлын баруун талын чамархайн яс цөмөрсөн хугарал, хатуу хальсан доорх цус хуралт гэмтэл нь голцуу нэг хүчин зүйлийн үйлчлэлээр нэг доор үүсэх нь олон байдаг ба энэ гэмтлийг авсаны дараа удаан хугацаагаар буюу 2-3 хоногийн хугацаанд идэвхтэй үйлдэл хийх, ярих, хөдөлгөөн хийх тохиолдол байдаг...” /1-р хх-ийн 112-113/ гэсэн мэдүүлгүүд,

Дорноговь аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны №293 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Н.Аын биед гавал баруун талын чамархайн яс цөмөрсөн хугарал, суурь ясны урд хэсгээр цууралт, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хатуу хальсан доорх цус хуралт, нүүрний баруун хэсгээр зөөлөн эдийн няцрал, уруулын зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүдийн гавал баруун талын чамархайн яс цөмөрсөн хугарал, суурь ясны урд хэсгээр цууралт, хатуу хальсан доорх цус хуралт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, нүүрний баруун хэсгээр зөөлөн эдийн няцрал, уруулын зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /1-р хх-ийн 109/ гэсэн,

Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны №1091 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Н.Аын эрүүл мэндэд баруун чамархайн хөхлөг сэртэн рүү үргэлжилсэн шугаман хугарал, уг хугарлаас доош баруун чамархайн хөхлөг сэртэн рүү үргэжилсэн шугаман хугарал, зүүн чамархай, духны дэлбэнгийн тархины эд дэх цус хуралт, няцрал, зүүн чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, цусан хурааг авах мэс заслын дараах байдал /2017 оны 08 дугаар сарын 18/, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун чамархайн хуйх, нүүрний баруун хэсэг, уруулд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэргийг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

2. Н.Аын биед учирсан баруун чамархайн ясны цөмөрсөн хугарал, уг хугарлаас доош баруун чамархайн хөхлөг сэртэн рүү үргэлжилсэн шугаман хугарал, зүүн чамархай, духны дэлбэнгийн тархины эд дэх цус хуралт, няцрал  зүүн чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, цусан хурааг авах мэс заслын дараах байдал /2017 оны 08 дугаар сарын 18/, зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь унах үед үүсэх боломжгүй. Н.Аын биед учирсан баруун чамархайн хөхлөг сэртэн рүү үргэлжилсэн шугаман хугарал, зүүн чамархай, духны дэлбэнгийн тархины эд дэх цус хуралт, няцрал, зүүн чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, цусан хурааг авах мэс заслын дараах байдал /2017 оны 08 дугаар сарын 18/, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хязгаарлагдмал гадаргуутай мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Н.Аын биед учирсан нүүрний баруун хэсэг, уруулд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу унах, цохих, цохигдох, өшиглөх үед аль алинд нь үүсэх боломжтой.

3. Н.Аын эрүүл мэндэд учирсан зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал  гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, газарт толгойгоороо ухаан алдаж унах үед үүсэх боломжгүй.

4. Н.Аын эрүүл мэндэд учирсан баруун чамархайн ясны цөмөрсөн хугарал, уг хугарлаас доош баруун чамархайн хөхлөг сэртэн рүү үргэлжилсэн шугаман хугарал, зүүн чамархайн, духны дэлбэнгийн тархины эд дэх цус хуралт, няцрал, зүүн чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доторх цусан хураа, цусан хурааг авсан мэс заслын дараах байдал /2017 оны 08 дугаар сарын 18/, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь унах үед үүсэх боломжгүй. Харин нүүрний баруун хэсэг, уруулд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу унах, цохих, цохигдох, өшиглөх үед аль алинд үүсэх боломжтой.

...6. Н.Аын эрүүл мэндэд учирсан баруун чамархайн ясны цөмөрсөн хугарал, уг хугарлаас доош баруун чамархайн хөхлөг сэртэн рүү үргэлжилсэн шугаман хугарал, зүүн чамархай, духны дэлбэнгийн тархины эд дэх цус хуралт, няцрал, зүүн чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, цусан хурааг авах мэс заслын дараах байдал /2017 оны 08 дугаар сарын 18/ гэмтлүүд нь нэг болон түүнээс дээш удаагийн хязгаарлагдмал гадаргуутай мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, хатуу гадаргуутай газар дээр 2 удаа унах үед үүсэх боломжтой.

7. Н.Аын эрүүл мэндэд учирсан зүүн чамархай, духны дэлбэнгийн тархины эд дэх цус хуралт, няцрал гэмтэл нь баруун чамархайн ясны цөмөрсөн хугарал, уг хугарлаас доош баруун чамархайн хөхлөг сэртэн рүү үргэлжилсэн шугаман хугарал гэмтэлтэй шалтгаант холбоотой, нэг удаагийн хүчний үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдэнэ.

8. Дээрхи гавал тархины гэмтлийг авсан хүн цусан хураа аажмаар нэмэгдэж тархийг дарах хүртэл идэвхитэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой, хугацаа нь тохиолдол бүрт харилцан адилгүй байдаг. Хатуу хальсан доорх цусан хураа гэмтэл нь цохилтын хүчний улмаас үүснэ. Ихэвчлэн тархины гүүрний хураагуур судасны гэмтлийн улмаас үүсдэг болно.

9. Зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал гэмтлийн үед тухайн хэсэг газраар өвдөж, зовиурлана. Мөн хавдаж, овойж цус хурж болно. Уг гэмтлийн үед гавал тархинд ямар нэгэн гэмтэл давхар үүсэхийг үгүйсгэхгүй.

10. Н.Аын биед учирсан чамархай, духны дэлбэнгийн тархины эд дэх цус хуралт, няцрал гэмтэл нь ямар нэгэн гадны хүчин зүйл үйлчлээгүй тохиолдолд үүсэх боломжгүй, дээрх гэмтлийг авсан хүн толгой өвдөх, толгой эргэх, дотор муухайрах гэх мэт гавал тархины гэмтлийн шинжүүд илэрч болно. Энэ үед идэвхитэй үйлдэл хийх боломжтой...”  /1-р хх-ийн 119-121/ гэсэн дүгнэлтүүд, хохирогч Н.Аын өвчний түүх /1-р хх-ийн 124-220, 238-243/, Дорноговь аймгийн эрүүл, мэнд нийгмийн даатгалын хэлтэсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /1-р хх-ийн 240/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Э.Бын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Н.Аын эрүүл мэндэд баруун чамархайн хөхлөг сэртэн рүү үргэлжилсэн шугаман хугарал, уг хугарлаас доош баруун чамархайн хөхлөг сэртэн рүү үргэжилсэн шугаман хугарал, зүүн чамархай, духны дэлбэнгийн тархины эд дэх цус хуралт, няцрал, зүүн чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, цусан хурааг авах мэс заслын дараах байдал /2017 оны 08 дугаар сарын 18/, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун чамархайн хуйх, нүүрний баруун хэсэг, уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол учирчээ.  

Хохирогч Н.А эмчилгээний зардал 5,000,000 төгрөг нэхэмжилснийг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд төлж барагдуулсан /2-р хх-ийн 167/, хохирогч Н.А гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна. Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан тул цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Э.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгчийн ажил эрхлэлт, ар гэрийн нөхцөл байдал, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй түүний хувийн байдлуудыг харгалзан хуульд зааснаар торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 5 /тав/ хоног цагдан хоригдсон бөгөөд 1 хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 15,000 төгрөгөөр тооцож 75 нэгж /15,000х5=75,000/ буюу 75,000 төгрөгийг түүнд оногдуулсан торгуулийн ялаас Хч тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн 1720000720129 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоохоор хуульчилсан бөгөөд шүүгдэгч Э.Б 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн “Түвшин гэгээ” ХХК-д тогоочоор ажилд орсон, 1,700,000 төгрөгийн цалин авдаг талаарх баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгснөөс /2-р хх-ийн 161-163/ дүгнэхэд түүнд оногдуулсан торгуулийн ялыг хуульд зааснаар хоёр жилийн хугацаанд төлөхөөр хугацаа тогтоох нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн прокурорын газраас Э.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй. 

 

2. Шүүгдэгч Э.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангий 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Быг 10,500 /арван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 10,500,000 /арван сая, таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бын цагдан хоригдсон 05 /тав/ хоногийн нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 15,000 /арван таван мянга/ төгрөгөөр тооцож далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 75,000 /далан таван мянга/ төгрөгийг түүнд оногдуулсан 10,500,000 төгрөгийн торгуулийн ялаас Хч /10,500,000-75,000=10,425,000/ 10,425,000 /арван сая дөрвөн зуун хорин таван мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоосугай.

 

5. Шүүгдэгч Э.Бт оногдуулсан 10,425,000 /арван сая, дөрвөн зуун хорин таван мянга/ төгрөгийн торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Э.Б торгох ялыг 02 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван тав нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь хохирогч Н.Ат эмчилгээний зардалтай холбоотой хохиролд 5,000,000 /таван сая/ төгрөг төлснийг дурдаж, шаардлагатай гэж үзвэл хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

8. Эрүүгийн 1720000720129 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Н.А гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.АЛТАНЖИГҮҮР

 

            ШҮҮГЧИД                                                                 С.БАЗАРХАНД

 

                                                                                    Х.ОДБАЯР