| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2018/0070/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/79 |
| Огноо | 2018-10-24 |
| Зүйл хэсэг | 12.1.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 2018/ШЦТ/79
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж
Нарийн бичгийн дарга: А.Батцог,
Улсын яллагч: Д.Алимаа,
Хохирогчийн өмгөөлөгч: С.Мядагмаа,
Шүүгдэгч: Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогтой Б-ы Г-т холбогдох эрүүгийн 201615010146 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1988 оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Архангай аймгийн ..... гэх газар оршин суух, гавъяа шагналгүй,
-Өвөрхангай аймаг дахь 2 дугаар шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,
-Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, Б овогтой Б-ы Г,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Б.Г нь 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр багийн нутагт хохирогч Д.О-т хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэмшиж байна гэв.
Хохирогч Д.О-т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"...Тухайн өдөр манай аав, ээж хоёр хөдөөнөөс Хархорин сум явчихсан би гэрт ганцаараа байсан. Манай гэрт Г, У хоёр тус тусдаа мотоцикльтой ирсэн. Надаас тэр хоёр монгол архи нэхээд байсан. Би Г, У хоёрт архи байхгүй гэж хэлсэн. Тэрний дараагаар У, Г хоёр манай гэрээс урагш хөдлөөд явсан. Тэгэхээр нь би явган хониндоо явж байхад Г буцаж над дээр мотоцикльтойгоо ирсэн. Тэгээд мотоциклиосоо бууж ирээд шууд намайг хүчиндсэн. Намайг хүчиндэж байхдаа Н юу юм бэ? гэж хэлээд байсан. Намайг хүчиндэхийн өмнө үсдэж шороон дээр чирээд жалганд оруулан хүчиндсэн. Хүчиндэх явцдаа миний өмсөж явсан бүх хувцасыг Г тайлсан. ...аавын ах Ж газрын доод талд автомашинтай ирсэн. Тэгтэл Г улаан өнгийн мустанг-5 маркийн мотоциклио унаад зугтааж явсан. Харин би Ж ах дээр очсон…” гэх мэдүүлэг /хх-ийн 51-53 дугаар хуудас/,
Хохирогч Д.О-ийн мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн:
“...Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ сандраад зарим нэг зүйлсээ дутуу ярьчихсан байна лээ. Г мотоцикльтойгоо намайг явган явж байхад ирээд хонинд хамт мотоцикльтой явъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би Г-ийн мотоциклий ар талаар сундалж мотоцикльтой нь явж байхад Г миний гарыг оролдож эхлэхээр нь би бууя гэж хэлсэн. Тэгсэн чинь зогсохгүй яваад байснаа зогсож мотоциклиосоо бууж Г эхэлж өөрийнхөө өмдийг тайлсан. Тэгэхээр нь би боль гэж хэлсэн. Тэгсэн чинь шууд дайраад оролдож намайг үсдэж чирээд миний гарыг хөх болгосон. Тэгснээ шүдээрээ миний биеийг хазаад байсан. Тэр үед урт иштэй хутга гаргаж ирээд намайг ална шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би айчихсан юм. Намайг хүчиндэж дуусаад хувцас хунар бүгдийг тайлчихсан байхад У морьтой ирсэн. Тэгснээ инээж байгаад явсан. У-г яваад өгсний дараа Г намайг дахин оролдож миний бэлэг эрхтэнд гараа хийгээд байсан. Тэгээд ахиж хүчиндсэн. Намайг ална шүү гэж хэлээд хутга гаргаж ирэхээр нь үнэндээ маш их айсан юм. ...У-г морьтой ирээд явсаны дараа намайг Г хүчиндэж байхад Г-ийн үрийн шингэн гарч байсан юм. Тэгээд үйл явдал дуусчихсан бид шалдан байхад Ж ах, А эгч хоёр газрын доороос ирж байгааг хараад Г хувцасаа өмсөж мотоциклио унаад зугтаасан. Зугтаахдаа бүсэндээ байсан суран ташуурыг орхиж зугтаасан. ...Өмгөөлөгчийн мөнгө болон ирж очсон бензин тосны зардлыг нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,
Гэрч Д.Ж-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“.. Манай дүү Д тухай өдөр гэр бүлийнхээ хүн болох Т-тай хамт Хархорин сумын төв явсан. Хархорин сумын төв явахдаа надад гэрт охин У үлдсэн та харж байгаарай гэж хэлсэн юм. Би 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 16-17 цагийн орчимд Д-ийн гэрт очтол У байхгүй байсан. Тэр “Их саруул”-ын зүг автомашинтайгаа явсан. Ойролцоогоор 500-600 метр зайд очиж Уг хартал Г-ийн мотоцикль харагдсан. Мотоциклиос газрын доод талд Г У-гийн дээр гараад ноцолдож байсан. Иймд би Г-ийг боль гэж хэлсэн. Г босоод мотоциклио асааж цааш явсан. Харин охин У над дээр ирсэн. У-гийн өмсөж явсан цагаан өнгийн цамц зэрэг нь шороо өвс болчихсон байсан. ...Би тэрийг сайн хараагүй. Уг газар жоохон хонхор газар байсан. Би Г-ийн мотоциклийг хараад зогсож харсан юм. Г бол хар өнгийн хувцастай байсан. ... У надад ямар нэгэн зүйл яриагүй. Уйлаад л автомашинд суусан. Би гэрт ирээд утсаар аав, ээж хоёрт нь хэлсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-56 дугаар хуудас/,
Гэрч Э.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“... Манайд ирсэнийхээ дараа Баянголын урд байх Д ахын гэрт Г очсон. Д ахын гэрт тухайн үед охин У буюу О ганцаараа байсан. О-ийг гэртээ ганцаараа байсныг мэдэж байсан учраас манай гэрт байсан У гэх залууг голын урд байх Д ахын гэрт очоод ир гэж хэлсэн. Учир нь У-г Г айлгаж магадгүй гэж хэлээд нөхрийнхөө мотоциклийг унуулж явулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-59 дүгээр хуудас/,
Гэрч А.А-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“... Намайг харахад О-ийн дээд талд Г дарчихсан оролдож байсан. О-ийн өмсөж явсан хувцас шороо болчихсон өмд нь шувтарсан байсан. О бид хоёрыг хараад уйлаад баййсан. Г нь нөхөр бид хоёрыг хараад зугтаасан. Зугтаахдаа ташуураа орхичихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 дугаар хуудас/,
Гэрч Д.О-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Тухайн өдрийн 17 цаг өнгөрч байхад манай хамаатангийн ах, эгч хоёр утсаар ярьсан. Танай дүү О нь Архангай аймгийн Хотонт сумын харъяат Г-т хүчиндүүлсэн байна гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаж дуудлага өгсөн. Намайг Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвөөс гараад хөдөө Хархорин сумын Нарийн хүр багийн нутаг Баянголын аманд байх Ж ахын гэрт очиход О-ийн үс нь арзайчихсан, хувцасыг нь тайлан үзтэл нурууны ар хэсэг тэр чигээрэй зулгарсан. Хоёр талын өгзөг, баруун өвдөгний хажуу тал хөхөрсөн баруун гарын бугалга хэсэг нь хөхөрсөн байсан. ...Д.О нь 2010 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төрж байсан. Нөхөр гэж хүн байхгүй. Сүүлийн үед шинээр найзтай болж байгаа. ...О, Г хоёр бие биенээ зүс мэдэх байх. Би О-ээс тусдаа байдаг болохоор ямар харилцаа холбоотой байдаг талаа сайн мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар хуудас/,
Гэрч Ж.Ж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“... Д ахын гэрээс гараад урагш морьтой явж Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр багийн нутаг “Их саруул” гэх газраас хонь туугаад гаргаж иртэл уулын энгэр хэсэгт Б.Г-ийн улаан өнгийн мустанг-5 маркийн мотоцикль байсан. У-гийн өмсөж явсан хувцасыг Г тайлчихсан шинжтэй байсан. Тэгэхээр нь би бэлгийн харьцаанд орж байгаа юм байна гэж бодоод яваад өгсөн. Би Г О-ийг хүчиндсэн талаар мэдэхгүй. Ямар ч байсан Г У-гийн дээр гарчихсан хөдлөөд байсан. ....Би Г буюу Г, О буюу У нарыг сайн мэднэ. Тэр хоёрыг хөдөө хээр уулын жалганд унтаж байхаар нь санаа зовсон. Нутгийн хүмүүс надад цагдаа нар чамайг хайгаад байна гэхлээр л би Хархорин сумын нутгаас явсан. Яг үнэндээ Г, О-ийг хүчиндсэнийг мэдэхгүй байна. Ямар ч байсан Оийн дээр Г гарчихсан хөдлөөд байсан. Эр эмийн бэлгийн харьцаанд би хөндлөнгөөс оролцохийг хүсэхгүй байсан болохоор нутгаас явж байгаад буцаж ирлээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 212 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №112 тоот актын:
“...1. Д.О-ийн биед нуруу, баруун ташаанд зулгаралт, баруун гарын бугалга, зүүн гарын бугалгагт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгндэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Урьд нь бэлгийн харьцаанд орж байсан байна.
5. Охин хальсны хуучин урагдал болон 2010 онд төрсөн байна.
6. Охин хальс хуучин гэмтэлтэй байна ...” гэх дүгнэлт /хх-ийн 71 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүгдэгч Б.Г нь 2016 оны 09 дүгээр сарын 15-ы өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр багийн нутагт хохирогч Д.О-т хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн болох нь
Хохирогч Д.О-ийн хэрхэн хохирсон талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Д.Ж, Э.Н, А.А, Д.О-, Ж.Ж нарын /хх-54-56, 57-59, 61-62, 66-67, 212 дугаар хуудас/ мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №112 тоот актын: “...1. Д.О-ийн биед нуруу, баруун ташаанд зулгаралт, баруун гарын бугалга, зүүн гарын бугалгагт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгндэнэ. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Урьд нь бэлгийн харьцаанд орж байсан байна. 5. Охин хальсны хуучин урагдал болон 2010 онд төрсөн байна. 6. Охин хальс хуучин гэмтэлтэй байна ...” гэх дүгнэлт /хх-ийн 71 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Г-ийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч Б.Г-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүчиндэх гэмт хэргийн шинжийг хангасан тэрээр гэм буруутай байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Г-ийн үйлдсэн гэмт хэргийн шинж, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулж ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч Д.О нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт 84 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгчийн бичгийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Гочигт 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг ташуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогтой Б-ы Г-ийг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар Б.Г-ийг 01 /нэг/ жилийн хугаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Б.Г-т оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар Б.Г-ийн
цагдан хоригдсон нийт 84 /наян дөрөв/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг ташуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Б.Г-т буцаан олгосугай.
6. Б.Г нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар Б.Г-т урьд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Г-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.САРАНТУЯА