| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2018/0358/Э/ |
| Дугаар | 2018/ШЦТ/363 |
| Огноо | 2018-12-19 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Г.Сэндсэнсүрэн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 2018/ШЦТ/363
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Манлайбаяр,
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж,
Шүүгдэгч Б.Энарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баатарын Б.Эхолбогдох эрүүгийн 1838004060373 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.Энь 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Тоом багийн Тусгалт гэх газраас зөвшөөрөлгүй 35 ширхэг мод буюу 12,018 метр куб мод бэлтгэж 4.413.009 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Тоом багийн Тусгалт гэх газраас зөвшөөрөлгүй 35 ширхэг мод буюу 12,018 метр куб мод бэлтгэж 4.413.009 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Эмөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Тоом багт мод бэлтгэж Хатгалын Нямдорж гэдэг хүний машинаар ачуулж Хатгалд буулгасан. Би 35 ширхэг босоо мод унагааж бэлтгээд гол хувааж 70 гаран мод болгосон. Миний бэлтгэсэн модыг гоожингүй гээд Улаан-Уул сумын байгаль хамгаалагч хураасан...Би уг нь гоожин бүтэхээр болсон байна гэж ойлгоод модоо бэлтгэсэн...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 33-39 дүгээр хуудас/,
Хохирогч Т.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “ 2018 оны 04 дүгээр сард Б.Эгэдэг хүн хууль бусаар мод бэлтгэсэн хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцуулахаар Улаан-Уул сумын ЗДТГ-аас шийдвэр гарсан. Би энэ дагуу хүрээлэн буй орчинд учирсан хохирлыг Улаан-Уул сумын ЗДТГ-ын өмнөөс нэхэмжлэгчээр энэ хэрэгт оролцож байгаа ...Хүрээлэн буй орчинд ямар хэмжээний хохирол учруулсныг мэргэжпийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 44-45 дугаар хуудас/,
Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр би сумын хэсгийн цагдаа Мөнх-Очиртой хамт эргүүл шалгалтын үүрэг гүйцэтгээд явж байхад Тоом багийн нутаг дэвсгэр Тусгалтын нарийн өвөр гэх газар ойд мод бэлтгээд тээврийн хэрэгсэл дээр ачиж байгааг илрүүлсэн. Тухайн үед Зил-130 маркийн тээврийн хэрэгсэл дээр гол хувааж бэлтгэсэн 10 ширхэг мод ачсан. Модны захад 25 ширхэг модыг цагаалж бэлтгэсэн байсан. Биднийг очиход УАЗ-469 машинаар сүүлийн модоо цагаалаад гарч ирж байсан. Тухайн үед Энх-Амгалантай уулзахад манай аав, ээж хоёр энэ модны эрхийн бичгийг авчихсан байх ёстой гэж байсан ...Маргааш нь Мөнх-Очир цагдаагийн хамт мод бэлтгэсэн газар очиж үзэхэд 5 га орчим талбайд 77 ширхэг босоо нойтон мод унагаасан болох нь илэрсэн. Би хожуул бүрийн тоолж зургаар бэхжүүлсэн...Одоо манай суманд гол хуваасан 47, гол хуваагаагүй бөөрөнхийгөөрөө 34 ширхэг мод хураагдсан байна. Нийт 77 ширхэг модны хожуул байгаа боловч хураагдсан хожуулын тоотой харьцуулахад бага байгаа. Мод дутуу байсан учраас хаана яав гэж сурахад Хатгал тосгонд байх Энх-Амгалангийн хашаанд гол хуваасан 35 ширхэг мод байгааг Хатгал тосгоны улсын байцаагч Батбаяр гэдэг хүн илрүүлсэн..” гэх мэдүүлэг /ХХ-ийн 46-51 дүгээр хуудас/,
Гэрч Б.Э- мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Энх- Амгалангийн аав ээж надтай уулзаад бид хоёр байгаль хамгаалагчтай уулзаж эрхийн бичиг авахаар боллоо. Чиний данс руу эрхийн бичигний мөнгө хийчихье. Намайг эрхийн бичгийг аваад явуулаач гэж гуйсан. Би Батбаясах гэж байгаль хамгаалагчтай уулзаад Баатар гэж хүн чамтай уулзсан гэнэ, модны эрхийн бичигний мөнгө хаашаа шилжүүлэх талаар асуухад Батбаясах байгаль хамгаалагч би мэдэхгүй. Тоом баг руу талбай тусгаарлаагүй юм байна. Та Цолмон байгаль хамгаалагчтай уулзаад эрхийн бичигээ ав. Одоо ээлжийн амралттай байгаа гэсэн. Тэгээд би Баатарлуу ярьж эрхийн бичиг өгөхгүй гэж байна. Цолмон байгаль хамгаалагчтай холбогд гэдгийг хэлсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 52-53 дугаар хуудас/,
Гэрч Ч.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.Эгэж залуугийн хашаа руу ороход хашаан дотор 7 метрийн урттай гол хуваасан 34 ширхэг мод байхтай таарсан ...Тухайн үед Энх-Амгалангийн эхнэртэй уулзаж ямар учиртай мод болох талаар асуухад өнгөрсөн 3 дугаар сард буусан мод гэхээр нь хаанаас авчирсан юм бэ гэхэд тэрийг мэдэхгүй гэсэн ...Энх-Амгалантай уулзаж ямар учиртай мод болохыг дахин сайн асуухад Улаан-Уул сумаас оруулж ирсэн мод, Улаан-Уулын Батчимэг байцаагчид бэлтгэсэн модоо хураалгасан. Миний асуудлыг аймгийн цагдаа руу шилжүүлсэн. Тэр асуудлаараа шалгагдаж байгаа гэсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 54-56 дугаар хуудас/,
Гэрч П.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”... Энх- Амгалангийн ээж болох Цэрмаа гэдэг хүн над руу Батбаясахын утсаар залгаад Тоом багийн нутгаас хашааны модны зөвшөөрөл авах гэсэн юм гэхээр нь би ийм боломж байхгүй, намайг очсоны дараа наад асуудлаа яриарай мод бэлтгэх боломжгүй гэж хэлээд утсаа тасалсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 57-58 дугаар хуудас/,
Гэрч Н.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.Эгэдэг хүний аав, ээж нь манай ажил дээр ирээд Тоом багаас мод бэлтгэмээр байна эрхийн бичиг авъя гэхээр нь би мэдэхгүй байна. Тоом багийг хариуцсан байгаль хамгаалагч Цолмонгоос асуу гээд утасны дугаарыг нь өгч яриулсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 59-60 дугаар хуудас/,
Гэрч Г.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.Энадтай тааралдаад та Улаан-Уул сумаас мод ачиж Хатгалд буулгаж өгөөч би хөлс мөнгийг нь өгье гэхээр нь би зөвшөөрөөд Улаан- Уул сумруу явж Тусгалт гэх газраас мод ачсан. Мод ачих газрыг Б.Эзааж өгсөн. Мод ачсан газарт очиход гол хуваачихсан 34 билүү 35 ширхэг 8 метрийн урттай модыг модны захад цагаалаад гаргаад ирсэн байсан. Тэр модыг би ачаад Хатгал тосгонд оруулж буулгаж өгсөн. Тэгээд удалгүй 2018 оны 04 дүгээр сарын 10-ны үеэр дахиж явж өгөөч гээд гуйгаад байхаар нь дахиж явж өмнө ачсан газартаа очиж тэндээс модоо ачиж байхад сумын байцаагч гэж эмэгтэй цагдаатай хамт ирээд зөвшөөрөлгүй мод бэлтгэлээ гээд ачсан модоо Улаан-Уул сумын төв рүү оруул гэхээр нь би сумын төв рүү оруулж өгсөн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 61-62 дугаар хуудас/,
Гэрч Х.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Батбаясах байгаль хамгаалагч нэг номон дээрээс юм хараад бодож байснаа торхны модны эрхийн бичиг 350.000 төгрөг болох юм байна. Энэ мөнгийг тушаачихвал эрхийн бичгийг бичээд өгий гэсэн...Эхнэр бид хоёр Б.Эруу яриад эрхийн бичиг авахаар болчихлоо гэж хэлсэн. Харин нөгөөдөр нь Эрдэнэ гэж хүн рүү Батбаясахын тушаагаарай гэсэн мөнгийг дансаар нь явуулаад очоод эрхийн бичгээ авах гэтэл түлээний эрхийн бичиг бичиж өгөөд торхны модны эрхийн бичиг бичиж өгөөгүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 63-64 дүгээр хуудас/,
Гэрч Г.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Батбаясах байгаль хамгаалагч торхны модны эрхийн бичиг 350.000 төгрөг болох юм байна. Энэ мөнгийг тушаачихвал эрхийн бичгийг бичээд өгий гэсэн... Харин нөгөөдөр нь Эрдэнэ гэж хүн рүү Батбаясахын тушаагаарай гэсэн мөнгийг дансаар нь явуулаад очоод эрхийн бичгээ авах гэтэл түлээний эрхийн бичиг бичиж өгөөд торхны модны эрхийн бичиг бичиж өгөөгүй байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 65-67 дугаар хуудас/,
Гэрч Ч.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Улаан-Уул сумын цагдаагаар ажиллаж байхад сумын байгаль хамгаалагч Батчимэг надтай уулзаад Тусгалт гэх газарт мод бэлтгээд тээвэрлэж магадгүй сураг гарлаа тийшээ хамт шалгалтаар явья гэсний дагуу би хамт явсан ... очиход чиргүүлтэй Зил-131 маркийн машин дээр 4 хүн гол хуваасан торхны мод ачиж байсан. Бид нарыг очиход Б.Эгэх хүн УАЗ 469 маркийн машинаар мод гол хуваасан мод цагаалаад чирж гаргаж ирж байсан. Батчимэг бид хоёр очоод ямар учиртай мод ачиж байгаа болон модны бичиг баримт байгаа талаар тодруулахад Б.Эгэдэг залуу манай аав сумын төв ороод модны эрхийн бичиг авсан гэж хэлсэн. Тэгэхээр нь Батчимэг хэрэглээний модны эрхийн бичиг олгогдоогүй гэж байсан. Тэр өдөр машин дээр ачсан байсан 10 орчим модыг мод ачсан байсан тээврийн хэрэгслээр хамт оруулж түр саатуулсан....” гэх мэдүүлэг /ХХ-ийн 70-71 дүгээр хуудас/,
Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын эхээр Улаан-уул сумын Тоом буюу 2 дугаар багийн Балбараг гэдэг газар ууланд Б.Эахтай 35 ширхэг мод унагааж голоор нь хуваасан ...Б.Эах энэ модны гоожинг авчихсан, зөвшөөрөлтэй модоо бэлтгэж байгаа, ямар нэг асуудал болохгүй гэхээр нь би мод унагаалцаж өгсөн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 74 дүгээр хуудас/,
Гэрч П.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны төвд явж байгаад Энх-Амгалантай таарсан чинь би Улаан-Уул сумаас мод ачиж авчрах гэсэн юм, ачилцаад өгөөч би чамд хөлс мөнгийг чинь өгье гэхээр нь зөвшөөрөөд бид нар Нямдорж гэх хүний Зил-131 маркийн тээврийн хэрэгслээр жолооч Нямдорж, Б.Эбид 3 Улаан-Уул сум руу явсан. Тэгээд мод ачих газарт очиход гол хуваасан нийт 30 гаран тооны мод байсан бөгөөд тэр модыг ачиж байхад Улаан-Уул сумын байгаль хамгаалагч, цагдаа нар ирээд ачсан модыг хурааж аваад Улаан-Уул сумын ЗДТГ-ын хашаанд буулгасан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 75-76 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн Баяншишгэд сум дундын ойн ангийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн дүгнэлтэд:
Хөрөнгө үнэлсэн тайлан /ХХ-ийн 104 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.ЭЭрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн 1838004060373 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Б.Энь урьд 2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2 жилээр тэнсэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /ХХ-ийн 117-120 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Энь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Б.Энх-Амгалангаас 4.413.009 төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын тамгын газарт олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ... улсын дугаартай УАЗ-469 маркийн авто машины үнэ 4.000.000 төгрөг, ... улсын дугаартай Зил-131 маркийн авто машины үнэ 2.500.000 төгрөг нийт 6.500.000 төгрөгийг шүүгдэгч Б.Энх-Амгалангаас гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Эрүүгийн 1838004060373 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд голоор нь хуваасан 33 ширхэг мод, Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд гол хуваасан 47 ширхэг мод, нийт гол хуваасан 80 ширхэг модыг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Эзөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Энх-Амгалангаас 4.413.009 /дөрвөн сая дөрвөн зуун арван гурван мянга есөн/ төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын тамгын газарт олгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт битүүмжлэгдсэн Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд гол хуваасан 33 /гучин гурав/ ширхэг мод, Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд гол хуваасан 47 /дөчин долоо/ ширхэг мод нийт гол хуваасан 80 /ная/ ширхэг модыг хурааж улсын орлогод оруулахыг, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ... улсын дугаартай УАЗ-469 маркийн авто машины үнэ 4.000.000 /дөрван сая/ төгрөг, ... улсын дугаартай Зил-131 маркийн авто машины үнэ 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг нийт 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж улсын орлогод тус тус оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн 1838004060373 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б.Эурьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР