Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2017/0439/З |
Дугаар | 221/МА2019/0078 |
Огноо | 2019-02-13 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2019/0078
2019 оны 02 сарын 13 өдөр |
Дугаар 221/МА2019/0078 |
Улаанбаатар хот |
“М”,
“У”-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0633 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нарын давж заалдах гомдлоор, “М”, “У”-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч “М”, “У”-ийн Удирдах зөвлөлийн дарга Л.М 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/88 дугаар тушаалаар М-ийн 4719.4 м.кв, 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/128 дугаар тушаалаар 15238 м.кв нийт 19957.4 м.кв газар цуцалсан нь хууль бус байсан болохыг тогтоолгох, авто зогсоол баригдаагүй 7210.87 м.кв газрыг буцааж олгохыг даалгах, авто зогсоол баригдсан 12746.53 м.кв газрыг ижил төстэй чанар алдахгүй газар олгож өгөхийг даалгуулах; А/88 дугаар тушаалаар “У”-ийн газраас 6567,5 м.кв, А/128 дугаар тушаалаар 4155 м.кв нийт 10722.5 м.кв газар цуцалсан нь хууль бус байсан болохыг тогтоолгох, авто зам, зогсоол баригдаагүй 10720.5 м.кв газрыг буцааж олгохыг даалгах, авто зам, зогсоол баригдсан 1.08 м.кв, 0.92 м.кв газрыг ижил төстэй чанар алдагдахгүй газар олгож өгөхийг хариуцагчид даалгах”-ыг хүсчээ.
Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0633 дугаар шийдвэрээр:
“Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/88, 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/128 дугаар тушаалуудын “М”, “У”-д холбогдох хэсгүүдийг тус тус 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, хуульд нийцүүлэн дахин шинэ акт гаргахыг даалгаж”, нэхэмжлэгч “М”-ийн авто зогсоол баригдаагүй 7210.87 м.кв газрыг буцааж олгохыг, авто зогсоол баригдсан 12746.53 м.кв газрыг ижил төстэй чанар алдахгүй газар олгож өгөхийг даалгах, “У”-ийн “авто зам, зогсоол баригдаагүй 10720.5 м.кв газрыг буцааж олгохыг, авто зам, зогсоол баригдсан 1.08 м.кв, 0.92 м.кв газрыг ижил төстэй чанар алдахгүй газар олгож өгөхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн үлдсэн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас дахин шинээр захиргааны акт гаргаагүй тохиолдолд Сайдын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/88, 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/128 дугаар тушаалуудын “М”, “У”-д холбогдох хэсгүүд хүчингүй болохыг дурдаж” шийдвэрлэжээ.
Гурав. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...1.Шүүхийн шийдвэр хууль ёсны бус харин оролцогч нарын хооронд үүссэн асуудлыг шийдвэрлэх арга замыг хайсан мэтээр харагдаж байна.
Тухайлбал шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт /9 дүгээр тал/ “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайд шүүхийн шийдвэрийг биелүүлж, дахин шинэ акт гаргахдаа нэхэмжлэгч “М”, “У”-ийн маргаан бүхий газарт хөндөгдсөн 3 га газрыг ашиглах эрх нь сэргээгдэн хуулийн хүрээнд хадгалагдан үлдэх байдлаар шийдвэрлэх үүрэгтэй болно...” гэж заасан нь 7 дугаар талд дурдсан “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын энэхүү шийдвэр хуулийн дагуу газар ашиглагч этгээдийн ашиглаж байгаа талбайгаас тодорхой хэмжээний газрыг хэсэгчлэн цуцлахдаа Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн газар ашиглах эрхийг цуцлах талаарх зохицуулалтуудад үндэслээгүй, зөвхөн Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг ноцтой зөрчсөн ойлгомжгүй шийдвэр болжээ...” гэсэнтэй, мөн 8 дугаар талд дурдсан “...Сайдын тушаал Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1-д заасан заалтыг үндэслэсэн нь нэхэмжлэгчийн ашиглаж байгаа газраас хэсэгчлэн цуцлах эрх зүйн ямар үндэслэл байсныг баримтлаагүй, нэхэмжлэгч газар ашиглах явцдаа Газрын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн заалтыг ноцтой зөрчсөн эсэх үйл баримтад үндэслээгүй нь уг захиргааны акт хууль зүйн үндэслэлтэй гарсан гэх боломжгүй байна. ...Өөрөөр хэлбэл маргаан бүхий А/88 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн ашиглаж байсан газраас хэсэгчлэн цуцалсан шийдвэр холбогдох хууль журамд үндэслээгүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж дүгнэв...” гэсэнтэй тус тус зөрчилдөж байна.
2.Түүнээс гадна хариуцагчийг “...Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэгч захиргааны байгууллага Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар хуулийн дагуу ашиглаж байгаа газрыг нийгмийн зайлшгүй шаардлагыг үндэслэн нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд ашиглаж, шийдвэр гаргах эрхтэй боловч хуулийн энэ заалт, иргэн аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийг цуцлах үндэслэл болохгүй...” гэж дүгнэсэн.
3.Эдгээрээс харахад шүүх “нэхэмжлэгч нарын зөрчигдсөн эрхийг сэргээх нь зүйтэй” гэж үзэж байгаа атлаа нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлээгүй учраас давж заалдах гомдол гаргаж байна.
4.Түүнчлэн захиргааны байгууллага өөрийн буруутай үйлдлээ хүлээхгүй, өнөөдрийг хүртэл бидэнтэй харилцахгүй, хамтран ажиллах гэсэн саналыг хүлээн авахгүй байгаа бөгөөд төрийн байгууллагаас “...та нарын гомдол хүсэлтийг шийдвэрлэх шаардлагагүй, шүүхийн шийдвэр ч бидэнд хамаарахгүй” гэж үл тоож байгаа учраас хуулийн өмнө жирийн иргэн, аж ахуйн нэгж, төрийн байгууллага бүгд ижил тэгш эрхтэй болохыг ойлгуулах үүднээс шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, зөрчигдсөн эрхийг минь сэргээж өгнө үү” гэжээ.
Дөрөв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б дээрх шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Анхан шатны шүүх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/88, А/128 дугаар тушаалуудыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг даалгасан хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Газрын тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар:
“Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн “Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах, эрх олгох тухай” А/88 дугаар тушаал, 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах, эрх олгох тухай” А/128 дугаар тушаалуудад Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримталсан нь хуульд нийцээгүй” гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.
Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Засгийн газар нийгмийн зайлшгүй шаардлагыг үндэслэн бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг уг шаардлага арилтал захиргааны журмаар нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд төлбөртэй буюу төлбөргүйгээр ашиглах тухай шийдвэр гаргаж болно” гэж заасанд дүгнэлт хийн “энэ заалт газар цуцлах үндэслэл биш хуульд нийцээгүй” гэж үзжээ. Энэхүү үндэслэл нь хуулийг илтэд буруу хэрэглэн тайлбарласан гэж үзэх үндэслэлтэй юм.
Учир нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2-т “Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана” гэж заасан нь Сайд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, Улсын Их Хурал, Засгийн газар, тэдгээрээс гаргасан бусад шийдвэрт нийцүүлж тушаал гаргах бүрэн эрхтэйг харуулж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн”, 4 дэх хэсэгт “Төр газрын эзэнд газартай нь холбогдсон үүрэг хүлээлгэх, улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор газрыг солих буюу эргүүлэн авах, уг газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашиглавал хураан авч болно” гэж тус тус заасан нь төр үндэсний эрх ашиг, ард түмний нийтлэг ашиг сонирхол, байгаль орчны нөхцөл байдал зэргийг харгалзан шаардлага гарвал тухайн газрыг өмчилж, эзэмшиж, ашиглаж буй этгээдээс хураан авах, эргүүлэн авах бүрэн эрхтэйг харуулж байна. Тусгай хамгаалалттай газар нутаг нь төрийн өмч мөн юм.
Анхан шатны шүүх өмчлөгч, ашиглагч нарын эрх ашгийн харилцаа, ойлголтод үнэлэлт, дүгнэлт өгөөгүй нь нэхэмжлэгч талыг хэт баримталсан гэж үзэх үндэслэлтэй. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг хэлнэ” гэж, 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн” гэж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 7 дугаар бүлэгт зөвхөн газрыг ашиглаж болохоор заасан.
Тухайлбал “энэ хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан газар ашиглах тухай гэрээний хугацаа 5 жилээс илүүгүй байх бөгөөд уг гэрээг нэг удаад сунгах хугацаа 5 жилээс илүүгүй байна” гэж заасан байдаг.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн улмаас төрийн буюу өмчлөгчийн эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгаа бөгөөд энэ талаар дүгнэлт өгөхгүй байгаа нь хууль тогтоомжийг илтэд зөрчиж байна.
Засгийн газрын 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 20 дугаар хуралдааны тэмдэглэлд “Богдхан уулын дархан цаазат газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт иргэд болон дотоод, гадаадын жуулчдын амрах нөхцөл боломжийг бүрдүүлсэн нийтийн бие засах газар, авто болон дугуйн зогсоолын цогцолбор, онцгой шаардлага гарвал түргэн тусламж, цагдаа зэрэг шуурхай албаны үйлчилгээг саадгүй хүргэх авто замын дэд бүтцийг барих газрын асуудлыг шийдвэрлэж, цогцолбор болон замын ажлыг Үндэсний их баяр
Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 0633 дугаартай шийдвэрийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/88, А/128 дугаатай тушаалыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг даалгасан хэсгийг хүчингүй болгож өгнө үү. |
наадмаас өмнө шийдэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Сангийн сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, аймгийн Засаг нарт тус тус даалгаж” шийдвэрлэсэн. Үүний дагуу Засгийн газрын шийдвэрийг биелүүлж Сайдын шийдвэр гаргасан.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0633 дугаар шийдвэрийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/88, А/128 дугаар тушаалуудыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг даалгасан хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Анхан шатны шүүхээс маргаан бүхий тушаалуудыг дахин акт гартал 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь шийдлийн хувьд зөв боловч шийдвэрийн үндэслэх хэсэгт зөвхөн тушаалд үндэслэсэн хуулийн зүйл, заалтыг л зөвтгүүлэхийн тулд түдгэлзүүлж буй мэт дүгнэлт хийсэн нь, түүнчлэн нэхэмжлэлийн “даалгах шаардлага”-уудыг хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасан “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлэх” тухай зохицуулалтад нийцээгүйгээс гадна эдгээр дүгнэлтүүд нь уялдаа холбоогүй, зөрчилтэй болжээ.
Өөрөөр хэлбэл “…Сайдын 2017 оны А/88 дугаар тушаал гарахдаа Газрын тухай болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн газар ашиглах эрхийг цуцлах заалтуудад үндэслээгүй, мөн 2017 оны А/128 дугаар тушаалын үндэслэл болсон Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийн “Засгийн газар нийгмийн зайлшгүй шаардлагыг үндэслэн бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг уг шаардлага арилтал захиргааны журмаар нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд төлбөртэй буюу төлбөргүйгээр ашиглах тухай шийдвэр гаргаж болно” гэсэн зохицуулалт нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг цуцлахад хамааралгүй, иймд хуулийн зөв заалтыг баримтлан дахин шинээр захиргааны акт гаргах нь зүйтэй…” гэж дүгнэснээс үзэхэд маргаан бүхий тушаалын хэлбэрийн хувьд гаргасан алдааг хариуцагчаар өөрөөр нь зөвтгүүлэхэд чиглэгдсэн мэт;
гэтэл “…дахин шинээр захиргааны акт гаргахдаа нэхэмжлэгчдийн цуцлагдсан нийт 3 га газрыг сэргээж, хуулийн хүрээнд хадгалагдаж үлдэх байдлаар шийдвэрлэх үүрэгтэй…” гэж дүгнэснээс үзэхэд зөвхөн хэлбэрийн бус агуулгын хувьд буюу нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн шийдвэр гаргуулахад чиглэгдсэн мэт боловч нэхэмжлэлийн “авто зогсоол баригдаагүй газрыг буцаан олгохыг, авто зогсоол баригдсан газрын хэмжээтэй дүйцэхүйц газрыг ашиглах эрх олгохыг даалгах” шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, эдгээр дүгнэлтүүд өөр хоорондоо зөрчилдсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэнгүй.
Богдхан уулын Зайсангийн аман дахь нэхэмжлэгчдэд олгогдсон газар нь Улаанбаатар хотод аялал жуулчлалын зориулалтаар ашиглагдаж буй цөөхөн газруудын нэг гэдэг нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд иргэдийг ая тухтай амарч зугаалахад нэхэмжлэгчдийн зүгээс ямарваа хэлбэрээр саад учруулсан нөхцөл байдал тогтоогдоогүй, харин ч Засгийн газрын 2015 оны 324 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр улсын төсвөөс ямар ч зардал гаргуулалгүйгээр аялал жуулчлалын гол чиглэлийн дагуу авто зогсоол, нийтийн бие засах газрыг өөрийн хөрөнгөөр барьж байгуулах саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад гаргаж байсан болох нь 1-р хавтаст хэргийн 60 дахь талд авагдсан “Хамтран ажиллах тухай” албан бичгээр тогтоогдож байна.
Үүнээс гадна маргаан бүхий тушаалуудын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 3772 дугаар захирамж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд хүчинтэй байхад, мөн албадан гүйцэтгүүлэх захирамж гарч, гүйцэтгэх хуудас бичигдсэн байхад хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийг үл хайхран нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 6/11 дүгээр тогтоолоор Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд аялал жуулчлалын авто замын шинэчлэлийн ажилд төсөвлөгдсөн 2.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 12.746 м.кв талбайд авто зогсоол баригдсан;
-маргаан бүхий тушаалуудын 3 дахь заалтаар тохижилт хийгдсэн газрыг хариуцан хамгаалах чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулахыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд үүрэг болгосон боловч хэрэгжээгүй, өөрөөр хэлбэл энэхүү зогсоолын ашиглалт, хамгаалалтыг асуудал хэрхэн шийдвэрлэгдэх нь одоогоор тодорхойгүй;
-хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гуравдагч этгээд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон нэхэмжлэгчдийн хооронд энэхүү маргааныг хэрхэн шийдвэрлэх талаар “Хамтран ажиллах гэрээ” байгуулагдсан;
-давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б гаргасан “…нэхэмжлэгч нарт авто зогсоол баригдаагүй газрыг нь буцаан олгох, мөн авто зогсоол баригдсан газрын хэмжээтэй дүйцэхүйц газрыг нөхөн олгохыг яамны зүгээс зөвшөөрч байгаа, гагцхүү одоогийн авто зогсоол хоорондын жижиг зайг хараахан тохиролцож чадаагүй байна…” гэсэн тайлбар зэргээс тус тус үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэрт дүгнэсэнчилэн “актад үндэслэсэн хуулийн заалтыг зөвтгөх” бус харин нэхэмжлэгчдийн эрх, хуулийн ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх байдлаар хэргийн нөхцөл байдлыг судалж, хариуцагчийн зүгээс дахин шинээр захиргааны акт гаргах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/88, 5 дугаар сарын 16-ны өдрийн А/128 дугаар тушаалуудаар нэхэмжлэгч М-н газраас 19.957.4 м.кв, У газраас 10.722.5 м.кв, нийтдээ 30.679.9 м.кв буюу 3.06 га газар ашиглах эрхийг цуцалсан боловч бодит байдалд хийгдсэн авто зогсоол нь зөвхөн М цуцалсан 1.9 га газрын 1.2 га-д хамаарч байх тул тохижилт хийгдээгүй У 1.07 га, М 0.7 га, нийт 1.77 га газрын ашиглах эрхийг буцаан сэргээх, мөн авто зогсоол баригдсан 1.2 га газартай дүйцэхүйц хэмжээний газрыг бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүйгээр дээрх “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу өөр байршилд олгох асуудал нь хариуцагчийн бүрэн эрхэд хамаарах тул маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэж буй энэ тохиолдолд нэхэмжлэлийн “авто зогсоол баригдаагүй газрыг болон авто зогсоол хийгдсэн талбайтай дүйцэх газрыг тус тус буцаан олгохыг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу.
Үндсэндээ дахин шинээр захиргааны акт гаргах явцад анхан шатны шүүхийн хэрэгсэхгүй болгосон шаардлагууд бүхэлдээ хангагдах боломжтой, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс ч энэхүү нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч байхад дахин шинээр акт гаргах хариуцагчийн эрхийг “хязгаарлах” байдлаар “зөрчилтэй дүгнэлт хийсэн” гэх нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд анхнаасаа нэхэмжлэгчдийн газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлахдаа харилцан тохиролцох ажиллагаа явуулаагүй, магадгүй төсвийн хөрөнгө оруулалгүйгээр ч авто зогсоол, нийтийн бие засах газар баригдах боломжийг “ашиглалгүйгээр” тушаал гаргасан нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Газрын тухай хуультай нийцээгүй боловч бодит байдалд 1.2 га газарт авто зогсоол баригдсан, энэ нь нийтийн эрх ашигт нийцсэн төдийгүй хариуцагчаас нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээхээ илэрхийлж буй энэ тохиолдолд маргаан бүхий тушаалуудыг түдгэлзүүлэх байдлаар хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.
Хариуцагчаас Газрын тухай болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгчдийн газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлаагүй, харин Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Улаанбаатар хотын иргэдийг ая тухтай амарч зугаалахад зориулан авто машин болон дугуйн зогсоолын цогцолбор, үйлчилгээ, нийтийн бие засах газар байгуулах зорилгоор нэхэмжлэгчдийн ашиглах эрх бүхий газраас нийтийн эдэлбэрт 3 га газрыг “цуцлах” байдлаар эргүүлэн авсан байх тул Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-т заасан “улсын тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан газрыг …эргүүлэн авах тохиолдолд нөхөх олговор олгох” зохицуулалтыг энэхүү маргааныг шийдвэрлэхэд хэрэглэх боломжтой.
Түүнчлэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд ашиглахдаа газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцож, гэрээ байгуулах шаардлагыг ч хариуцагчаас биелүүлээгүй байх тул шийдвэрт хууль хэрэглээний болон шийдлийн, мөн заалт нэмсэн өөрчлөлт оруулав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0633 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1.Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3, 46 дугаар зүйлийн 46.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1/, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/88 дугаар тушаалын нэхэмжлэгч М, У холбогдох хэсгийг, мөн оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/128 дугаар тушаалыг бүхэлд нь дахин шинээр захиргааны акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж, 2 дахь заалтын дугаарыг “3” гэж тус тус өөрчлөн, “2.Нэхэмжлэгч М, У нарын “…авто зогсоол баригдаагүй нийт 17.931.37 м.кв газрыг буцаан олгохыг, мөн М сургуулийн “…авто зогсоол баригдсан 12.746.53 м.кв газартай дүйцэхүйц ижил төстэй газар олгохыг тус тус хариуцагчид даалгах” шаардлагууд нь энэхүү магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын хүрээнд хариуцагчаас дахин шинээр захиргааны акт гаргахад нэг мөр шийдвэрлэгдэх боломжтой болохыг дурдсугай” гэсэн заалт нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН