| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намдагийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 179/2018/0356/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/359 |
| Огноо | 2018-12-13 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 2018/ШЦТ/359
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Манлайбаяр,
Улсын яллагч П.Итгэл,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,
Шүүгдэгч Э.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналтай ирүүлсэн Э.У-д холбогдох эрүүгийн 1838008270419 дугаар хэргийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хялбаршуулсан журмаар хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Э.У.
Шүүгдэгч Э.У нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний орой 20 цагийн үед Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг “Далан” гэх газраас гарал үүслийн гэрчилгээгүйгээр 3.6 м.куб хэмжээтэй шинэс мод бэлтгэн тээвэрлэж хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.У нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний орой 20 цагийн үед Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг “Далан” гэх газраас гарал үүслийн гэрчилгээгүйгээр 3.6 м.куб хэмжээтэй шинэс мод бэлтгэн экологи эдийн засагт 102.600 төгрөгийн хохирол учруулж хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Э.У-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 01-ний өглөө Хужиртын даваанд байх гэрээсээ гараад Алаг-Эрдэнэ сумын “Далан” гэх газар очиж хамаатны ах Б-тай мод бэлтгээд бэлтгэсэн модоо өөрийн эзэмшлийн ... ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачаад 2018 оны 11 дүгээр сарын 01-ний орой 20 цагийн үед “Далан” гэх газраас Хужиртын даваанд байх гэр рүүгээ явж байгаад Мөрөн-Хатгал чиглэлийн засмал зам дээр явж байгаад цагдаагийн албан хаагчид шалгуулсан. ...би мод модон бүтээгдэхүүн тээвэрлэх гарал үүслийн гэрчилгээ аваагүй, харин мод бэлтгэх эрхийн бичиг байгаа. ...Учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,
Хохирогч Ө.Ч-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Э.У-н мод бэлтгэсэн газар нь Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр болох Хужиртын даваанаас хойд зүгт 10 километр орчимд байдаг. ...Э.У хохирлоо төлвөл ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум дундын ойн ангийн инженер Ц.Эрдэнэчимэгийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн: “Иргэн Э.У-н бэлтгэсэн модыг хэмжихэд 10-35 сантиметрийн диаметртэй, 3.6м3 хэмжээтэй, түлшний зориулалтаар тайрч бэлтгэсэн хуурай шинэс мод болох нь тогтоогдов. ...экологи эдийн засгийн үнэлгээ 102.600 төгрөг“ гэх дүгнэлт /хх-ийн 27 дугаар хуудас/ зэрэг дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Шүүгдэгч Э.У нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байна.
Иймд шүүгдэгч Э.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэж тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.У нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч нь хохиролд 102.600 /нэг зуун хоёр мянга зургаан зуу/ төгрөгийг төлж барагдуулсан тухай ХААН банкны орлогын мэдүүлгийн баримт /хх-ийн 41 дүгээр хуудас/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Э.У-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн 1838008270419 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3.6м3 хэмжээтэй хуурай шинэс модыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулж, ... ХӨВ улсын дугаартай Lite Ace маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 40 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг тээврийн хэрэгслийг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НЯМСҮРЭН