| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2018/0337/Э |
| Дугаар | 2018\ШЦТ\364 |
| Огноо | 2018-10-16 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.2., |
| Улсын яллагч | Н.Идэр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 2018\ШЦТ\364
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2018/0337/Э/
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,
Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,
Шүүгдэгч С.Т- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Т-т холбогдох 1818007180413 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, экологийн менежмент мэргэжилтэй, Юнивишн ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь салбарт инженер ажилтай, ам бүл 4, аав, ээж, охины хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, С.Т
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас С.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Т- нь 2018 оны 09 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 18 дугаар багийн нутаг Улаанбаатар-Дархан чиглэлийн төв засмал зам дээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ Тоёота приус-20 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7, 2.1, 9.2-т заасан заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж уг автомашинд сууж явсан зорчигч С.Д-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-9/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 29/,
Хохирогч С.Д-ын “...2018 оны 09 дүгээр сарын 08-ны орой 00 цаг болж байхад Тэнгис өөрийн приус 20 маркийн машинтай миний машин суучихсан байсныг чирэх гэж ирсэн. Гэтэл торос нь тасраад болохгүй болохоор нь миний машиныг үлдээгээд би Тэнгисийн машинд суугаад Дарханы төв орохоор явсан. Тэнгис ирэхдээ бага зэрэг пиво уусан гээд бага зэрэг үнэртэж байсан, ... Нэг ухаан орсон чинь машин нь өнхрөөд дээшээ харчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18/,
Гэрч ******* “...Дархан-Уул аймаг орчихоод Эрдэнэт руу буцаж явах замд приус машин онхолдсон байсан. Би эхэндээ хүн байхгүй байна гэж бодсон ч хүн хөдлөх шиг болохоор нь зогсож цагдаа болон эмнэлэг дуудсан” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/,
Зам тээврийн ослын талаарх “...Жолооч С.Т- нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7 “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврйин хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 9.2 жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг зөрчсөн” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34/,
Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 937 дугаартай “...С.Д-ын биед аарцагны умдаг-суудал ясны зүүн хэсгийн битүү хугарал, цээжний баруун тал, 2 хөлний зөөлөн эдийн зулгаралт тогтоогдлоо. Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно” гэх дүгнэлт /хх-ийн 39/,
Шүүгдэгч С.Т-ийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Иймд С.Т-ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг “согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ” үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч С.Д- нь хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Ял, эрүүгийн хариуцлага бусад байдлын талаар:
С.Т-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4-р зүйлд заасан журмаар шийвэрлүүлэхээр шилжүүлсэн ба хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцлүүд бүрэн хангагдсан, прокурор ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэх санал болгож шүүгдэгч уг саналыг хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10-р зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7-р зүйлийн 2 дахь хэсэгт эрх хасах ялыг тусгай ангид заасан тохиолдолд заавал оногдуулахаар заасан тул тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар С.Т-ийг оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189-р зүйлд зааснаар ялтанд хяналт тавих үүргийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.
4.Шүүгдэгч С.Т-т шийтгэл тогтоол гарах үед гаргуулах төлбөргүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД