| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2018/0075/Э |
| Дугаар | 369 |
| Огноо | 2018-10-18 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 369
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2018/0075/Э/
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Шүүгдэгч М.Н-, Б.А- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Н, Г.А нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1818000850067 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автогрэйдэрийн операторч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, эхнэр, 2 хүүхдийн хамтаар, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, М.Н,
Монгол Улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, дүү нарын хамтаар оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Г.А
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас М.Н Г.А, нарыг бүлэглэн, 3 удаагийн үйлдлээр учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.А М.Н, нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 09-нөөс 2017 оны 12 дугаар сарын 10-нд шилжих шөнийн 02 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр 3, 4 дүгээр байрны хооронд байх авто машины зогсоол дээр байрлуулан тавьсан иргэн Ч.Жы эзэмшлийн ******* улсын дугаартай цайвар цэнхэр өнгийн “Toyota Prius-20” маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн мэдрэгчтэй янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, өргөгч /дамократ/, 12,14-ийн дорцов зэргийг хэрэглэж хулгайлан авч 515,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан,
2018 оны 01 дүгээр сарын 16-наас 19-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Монгол хотхон”-ы 66/Ё байрны автомашины зогсоолд байрлуулсан иргэн Д.Бын эзэмшлийн ******* улсын дугаартай “Toyota Prius-20” маркийн автомашины зөөлөн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, өргөгч /дамократ/, 12, 14-ийн дорцов зэргийг хэрэглэж хулгайлан авч 280,000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан,
2018 оны 01 дүгээр сарын 20-ноос 2018 оны 01 дүгээр сарын 21-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэр 27 дугаар байрны гадна авто машины зогсоол дээр байрлуулан тавьсан иргэн Т.Гын эзэмшлийн ******* улсын дугаартай саарал өнгийн “Toyota Prius-20” маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн мэдрэгчтэй янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, өргөгч /домкрат/, 12, 14-ийн дорцов зэргийг хэрэглэж хулгайлан авч 450.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь:
Хохирогч Ч.Жы “...Би 2017 оны 12 дугаар сарын 08-ны орой 19 цагийн үед өөрийн эзэмшлийн 64-92 УБЧ улсын дугаартай тоёота Приус маркийн тээврийн хэрэгслээ Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх 3-4 дүгээр байрны хооронд байдаг автомашины зогсоол дээр тавьсан. 2017 оны 12-р сарын 10-ны өглөө машинаа асаатал миний машин пажигнаж дуугараад байсан. Тэгэхээр нь би гайхаад машинаа унтрааж байгаад асаатал дахиад пижигнээд дуугарахаар нь гайхаад машиныхаа доогуур хартал машины янданг тайраад аваад явчихсан байсан юм. Тэгээд би цагдаад мэдэгдсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 23-24-р хуудас/,
Хохирогч Д.Бын “...Би 2018 оны 01-р сарын 16-ны орой 18 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо “Монгол хотхон”-ы 66/ё байрны ертөнцийн зүгээр хойд талын автомашины зогсоол дээр өөрийн эзэмшлийн******* улсын дугаартай саарал өнгийн Приус-20 маркийн автомашинаа тавьсан юм. Тэгээд өнөөдөр буюу 19-ний өдөр 12 цаг болж байхад машин дээрээ ирэхэд миний автомашины зөөлөн яндан хулгайд алдагдсан байхаар нь 102 дугаарт залган дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 27-р хуудас/,
Хохирогч Т.Гын “...Намайг Өвөрхангай аймагт явж байтал манай дүү Т.Буяндэлгэр над руу 2018 оны 01 сарын 21-ний өдөр утасдаж “таны машины янданг урьд шөнө хулгайд алдчихлаа. Би 27-р байрны гадаа машины зогсоол дээр тавьчихсан байсан юм. Цагдаад мэдэгдчихсэн байгаа” гэж хэлсэн. Тэгээд би машины янданг хулгайч авсан талаар мэдсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 73-р хуудас/,
Гэрч Т.Буяндэлгэрийн “...Би 2018 оны 01 сарын 16-ны өдөр өөрийн төрсөн ах ******* Приус маркийн машиныг нь хөдөө яваад иртэл нь түр унаж хэрэглэж байхаар авч үлдсэн юм. 2018 оны 01 сарын 20-ны орой 17 цагийн үед хуучин хорооллын 27-р байрны гадаа зогсоол дээр цоожилж тавьчихаад 2018 оны 01 сарын 21-ний өдөр 14 цагийн үед гарч ирээд машиныг асаагаад унаад явах гэтэл сонин дуугараад байсан. Тэгээд би доошоо тонгойгоод хартал машины доороос нь янданг нь боолтоор нь тайлаад аваад явчихсан байсан. Тэгээд би ахынхаа машины янданг хулгайд алдчихсан гээд цагдаа руу мэдэгдсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 75-р хуудас/,
Цагдаагийн дэслэгч М.Анхболдын 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр бичсэн “Үүрэг гүйцэтгэх хугацаанд Дархан сумын 13 дугаар багийн төвд байрладаг хяналтын камерыг шалгахад Дархан сумын 13 дугаар баг, 27 дугаар байрны урд талаас 03-40 цагт саарал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй 3 эрэгтэй хүн уг хэргийг үйлдсэн байж болзошгүй бичлэг илэрсэн” гэх илтгэх хуудас /1-р хх-ийн 134-р хуудас/,
*******, нарын үйлдлийн улмаас хохирогч Т.Гад 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон “Капитал зууч” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн эд зүйл үнэлсэн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 83-84-р хуудас/,
*******, нарын үйлдлийн улмаас хохирогч Ч.Жд 515,000 /таван зуун арван таван мянга/ төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон “Капитал зууч” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн эд зүйл үнэлсэн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 28-29-р хуудас/,
Дамно ХХК-ийн Б31-19-1033 дугаартай “...Д.Бын автомашины зөөлөн яндан 280,000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 106-р хуудас/,
Д.Б,Ч.Ж, Т.Г нарын машины янданг хулгайлан авсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 16-21, 1-р хавтаст хэргийн 56-62-р хуудас/,
Хохирогч Т.Г, Ч.Ж нарт эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 66-р хуудас/,
Шүүгдэгч гийн мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би буруутай үйлдэл хийсэндээ гэмшиж ухамсарлаж байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 38-39-р хуудас/,
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би бусдын эд зйл хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40-41-р хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мөн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нар нь учрах саадыг арилгах зорилгоор машины доогуур орж янданг тайлах зэрэгт өргөгч дамократ, түлхүүр зэргийг ашиглан 3 удаагийг үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлжээ.
Иймд ,******* нарыг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч нийт 3 удаагийн үйлдлээр 1,245,000 төгрөгийг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Ж, Т.Г нарт учирсан хохирлыг, хохирогч Д.Бын хохирлыг шүүхийн шатанд төлсөн байх тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” байдлыг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс удаа, бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч нарт мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7-р зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж, ,******* нарын хувийн байдал, учирсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч нарын цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд нь тооцон оруулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн үүргэвчтэй цүнх, домкрат 1 ширхэг, дроцов 3 ширхэг, 12, 14-ны түлхүүр 2 ширхэг, пронцус 1 ширхэг, нэмэх хасах хэлбэртэй овьтерк 1 ширхэг, тусгай түлхүүр 9 ширхэг, 22,12,10, 8-н дроцов 6 ширхэг зэрэг багажнуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар , М.Н, Г.А нарт 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Н, Г.А нарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар , М.Н, Г.А нарын энэ хэрэгт цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг хорих ялын 2 хоногоор тооцож хорих ялаас хассугай.
5. Шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн үүргэвчтэй цүнх, домкрат 1 ширхэг, дроцов 3 ширхэг, 12, 14-ны түлхүүр 2 ширхэг, пронцус 1 ширхэг, нэмэх хасах хэлбэртэй овьтерк 1 ширхэг, тусгай түлхүүр 9 ширхэг, 22,12,10,8-н дроцов 6 ширхэг зэрэг багажнуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Н, Г.А нарт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД