Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 211/МА2023/00039

 

 


                            

                                                                    211/МА2023/00039

                                         
                             
          Э ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний 
           хэргийн тухай


            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 
2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 129/ШШ2022/00764 дугаартай шийдвэртэй
Э ХХК /РД:......../-ийн нэхэмжлэлтэй
Ц ХХК /РД:.........../-д холбогдох 
523.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 
Хариуцагчийн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Ө нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн
шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн төлөөлөгч Б.Б /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч В.Г, нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов. 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарын агуулга:
1.1. Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Ц ХХК-д холбогдуулан 523.500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна. 
Б.Б, нөхөр Дийн хамт намайг хотоос уриад таван тэрбум төгрөгийн тендер авсан. Танай компани толгой компаниар оролц. Хамгийн их өртөгтэй бохир ус татан зайлуулах шугамын ажлыг Ц ХХК хийж гүйцэтгэнэ, харин үлдсэн ажлыг Э ХХК бусад компанитайгаа хамтарч хийж гүйцэтгэнэ гэсэн ажлын санал гаргасан учраас Э ХХК, Ц ХХК-ийн хооронд 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр бохир усны төв шугамын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх 01 дүгээр гэрээ байгуулагдсан. Уг ажил гүйцэтгэх гэрээ 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжлэхээр, гэрээгээр тохирсон нийт төсөв 625.000.000 төгрөг, үүнээс 300.000.000 төгрөгийг урьдчилж олгох, нийт ажлын 70 хувийг гүйцэтгэсний дараа 145.000.000 төгрөгийн үлдэгдэл 100.000.000 төгрөгийг улсын комисст хүлээлгэн өгсний дараа шилжүүлэхээр, гэрээт хугацаандаа ашиглалтад өгөөгүй бол хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги ногдуулахаар харилцан тохиролцсон. Э ХХК-ийн хувьд гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэхэд шаардагдах санхүүжилтийг гэрээнд заасан хугацааг баримтлахгүйгээр даруйд нь Ц ХХК-д урьдчилж өгч байсан. Т суманд байгаа албан газар, айл өрхийн бохир усны шугам сүлжээний ажлыг тэр чигээр нь Ц ХХК гүйцэтгэх байсан. Хариуцагч нь А аймгийн Т сумын бохир усны төв шугамын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэхдээ мэргэжлийн хүнээр хийлгээгүй өндөржилт алдсаны улмаас урсах ёстой ус нь урсахгүй, гүйхгүй байсан. Мөн худаг хөрсний усаар дүүрч битүүрчхээд байсан учраас дээрээс нь ус тавих боломжгүй болсон. Ц ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг Барилга байгууламжийн техникийн комисс “барилга байгууламж шугам сүлжээний ажил зохих зөвшөөрөл, зураг төслийн дагуу бүрэн хийгдэж дууссан боловч стандарт бус худаг тавьсан, цэвдэгтэй хөрсний ус доороосоо нэвтэрч байна, бохир усны шугамын 8 худаг хөрсний усаар дүүрсэн нь бохир усны шугамыг ашиглах боломжгүй байна” гэж дүгнэсэн. Тендерт ялсны дараа Янпил гэдэг захиралтай компаниар ажлын зураг хийлгэчхээд ажил хийж байх явцад Янпил өөрийн биеэр ирээд энэ цэвдэгтэй юм байна гээд геодезийн байгууллагаар дүгнэлт гаргуулсны дагуу ажлын зургийг өөрчилсөн. Үүний дагуу Ц ХХК шугамыг 150-н шар пийвэр хоолойгоор хийж байсныг өөрчлөөд төмөр хоолойгоор хий гэсний дагуу би Улаанбаатар хотоос төмөр хоолой авчирч өгөөд Ц ХХК төмөр хоолойгоор хийсэн. Төмөр хоолойгоор хийсэн шалтгаан нь цэвдэгтэй хөрс байсан учраас цэвдгийн гүнд нь оруулахгүй, цэвдгийн гүний өндөржилтөөс нь гаргаж байгаа гэдэг талаар Янпил гуай гүйцэтгэгч компаниудад маш тодорхой зөвлөмж өгсөн. Тухайн ажлын зургийг барилгын хөгжлийн төвөөр магадлалд оруулсан. Т сумын төв дэх чулуугүй, бэрхшээл багатай хэсэг нь стандартын дагуу бүрэн хийгдсэн. Ц ХХК 2014 онд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр тохирсон ажлаа хийж гүйцэтгээгүй 2 жил болсон учраас 2017 онд манай компани шүүхэд хандаж бид эвлэрч А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 129/ШШ2017/00290 дугаар захирамж гарсан боловч Ц ХХК шүүгчийн захирамжид заасан ажлыг шаардлага хангахаар хийж гүйцэтгээгүй. Ц ХХК-ийн хийж гүйцэтгэсэн бохир ус татан зайлуулах ажлыг гаднаас нь хараад шаардлага хангасан эсэхийг хэн ч мэдэх боломжгүй. Мэргэжлийн комиссын дүгнэлтээр Ц ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажил нь шаардлага хангаагүй байсан. А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 129/ШШ2017/00290 дугаар захирамжид заасан ажлыг хийж дууссан талаар Ц ХХК- албан тоот ирүүлэхээр нь манайх А аймгийн Засаг даргын Тамгын газарт хандаж Т сумын ажил иж бүрэн хийгдэж дууслаа улсын комисс томилж өгнө үү гэсэн албан хүсэлт өгөхөд техникийн хяналтын комисс томилогдсон. Техникийн хяналтын комисс Т суманд очоод энэ ажил шаардлага хангаагүй байна ажлаа засаж хий, дахин комисс дуудаж болно гэсэн зөвлөмж өгсний дагуу Ц ХХК гүйцэтгэсэн ажлаа дахиж хийгээд комисст өгье гэсэн боловч ажлаа хийгээгүй 2019 он хүрсэн учраас ВХХК-аар Ц ХХК-ийн хийгээгүй ажлыг дахин гүйцэтгүүлж комисст хүлээлгэж өгсөн. ВХХК гэрээгээр тохирсон ажлаа 2019 оны 08 дугаар сард хийж дуусгасан. Б.Б ВХХК-д ажлын санал тавьсан байсан. ВХХК-иас надтай утсаар холбогдсоноор би уг компанитай гэрээ байгуулж Ц ХХК-ийн хийх ажлыг ВХХК-аар дахин хийлгэх болсон. Ц ХХК-ийн хийсэн кольцо нь гар аргаар хийгдсэн учраас хөрсний ус нэвчсэн. Үүний улмаас худаг хоорондын дамжуулах хоолой дүүрч өвөл хөлдсөн. 1.5 километрт стандартын дагуу 30 худаг байх ёстой. Барилгын тухай хуулийг авч үзвэл 3 километрт 70-72 худаг байх ёстой. Ц ХХК-ийн хийсэн 70 худгаас шаардлага хангасан хэсгийнх нь шугамыг сольсон, худгийг нь солиогүй. Харин шаардлага хангаагүй 23 худгийг бүгдийг буулгаад стандарт хангасан кольцоогоор хийсэн. 8 худгийн тухайд ус урсгая гэхээр тухайн 8 худаг газрын гүний усаар дүүрчхээд ус урсахгүй байсан. Улсын комисс уг 8 худгийг шаардлага хангахгүй байна гэсэн. ВХХК-ийн ажилчид тухайн 8 худгийг газар дээр нь үзээд газар доорх шугамууд нь хөрсний усаар хөлдчихсөн байгаа учраас солихоос өөр аргагүй гэж тайлбарлаад газар доор хөлдсөн шугамуудыг нь сольсон. Тус компанийн худагт тавьсан кольцо нь үйлдвэрт захиалгаар хийлгэсэн хоорондоо хаймар жийргэвчтэй, ус түгжигчтэй, зузаан нь стандарт хангасан, ул бетон нь цемент бэхжүүлэгчээр холбогдсон байсан. Э ХХК нь В ХХК-д ажлын хөлсөнд 280.000.000 төгрөг шилжүүлсэн. Энэ 280.000.000 төгрөг болон Ц ХХК гэрээнд заасны дагуу хугацаанд нь ажлаа хийж гүйцэтгээгүй тул 243.500.000 төгрөгийн алданги нэхэмжилж байгаа. Ц ХХК-тай 2014 онд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 2.2, 4.2-т заасны дагуу Ц ХХК бохир ус татан зайлуулах ажлыг гүйцэтгэсэн, улсын комисс, техникийн комисс хүлээн авснаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх гэрээ биелэгдсэн гэж үзэх байсан. Гэтэл Ц ХХК-ийн хийсэн ажлыг улсын комисс хүлээж аваагүй, гэрээний дагуу хийгдээгүй ажлыг хийлгэхээр тохиролцсон 2017 оны шүүгчийн захирамж биелэгдээгүй учир ВХХК-аар Ц ХХК-ийн захирамжид заасан ажлыг хийлгүүлсэн. ВХХК-аар хийлгүүлсэн 280.000.000 төгрөгийн ажилд шүүгчийн захирамжид заасан ажлууд ч ордог, эдний гэрээгээр хийгээгүй бусад ажлууд ч орсон байгаа. Ц ХХК магадалшгүй ажлын зардлаа авмаар байна гэсэн тул 2017 оны 10 дугаар сарын 13-нд 17.000.000 төгрөг өгөх гэрээ байгуулсан бөгөөд энэ нь ажил гүйцэтгүүлэх гэрээ биш. Энэ 17.000.000 төгрөгийг өгөөд ч үр дүнд хүрээгүй. Шүүгчийн захирамжид заасан 123.800.000 төгрөгийн тавин хувийг Ц ХХК-д шилжүүлсэн, харин тавин хувийг нь өгөөгүй. Гэрээний дагуу гүйцэтгэх үүргийн үнийн дүн 625.000.000 төгрөг, үүний тавин хувь нь 312.500.000 төгрөг болно. 312.500.000 төгрөгийн анзыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу бодоход 243.500.000 төгрөг болж байгаа. Иргэний хуулийн 208 дугаар зүйлд заасны дагуу үүргээ хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүй учраас 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 22/2017 дугаар гэрээ болон А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 129/ШШ2017/00290 дугаар захирамжийн захирамжлах хэсгийн 4 дэх заалтад “хариуцагч захирамжийг сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг нэхэмжлэгч Э ХХК нь 256.900.516 төгрөгийг нэхэмжилж дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай” гэсэн байдаг. Уг захирамж хүчин төгөлдөр байгаа учраас Ц ХХК 243.500.000 төгрөгийн алдангийг хариуцах хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр Ц ХХК гэрээгээр хийх ёстой ажлынхаа 40 хувийг хийсэн нь тогтоогддог харин 60 хувийг хийгээгүй асуудал дээр алданги тооцож болно. Ц ХХК гэрээний үүргээ биелүүлээд гүйцэтгэсэн ажлаа улсын комисст хүлээлгэн өгөх ёстой байсан. Гэвч өөр компаниар гүйцэтгүүлээд улсын комисст хүлээлгэж өгсөн. 625.000.000 төгрөгөөс гүйцэтгэлийг нь тэнцүүлэн бодоод үзэхээр 250.000.000 төгрөгийн ажил хийсэн. Ц ХХК-ийн хийж гүйцэтгээгүй 375.000.000 төгрөгийн ажил байгаа. Ц ХХК нь гэрээнд заасны дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй, гэрээгээр заасан хугацаандаа биелүүлээгүй. Ийм учраас хариуцагч Ц ХХК нь алданги төлөх хууль зүйн үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл Ц ХХК-ийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алдангийг Ц ХХК-тай 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан 01 дугаартай гэрээний 2.2-т заасны дагуу 0.1 хувиар тооцоход 243.500.000 төгрөг болж байна. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг. Ц ХХК нь ажлынхаа үр дүнг гаргаж чадаагүй, гүйцэтгэх ажлын үр дүн нь биелэгдээгүй байдаг. Ц ХХК гэрээнд заасан үүргээ хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүй учраас Э ХХК, ВХХК-тай 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 04 дугаар гэрээ байгуулж, ажлын хөлсөнд 280.000.000 төгрөгийг ВХХК-д төлсөн. 280.000.000 төгрөг нь Ц ХХК гэрээнд заасан үүргээ хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүйтэй холбоотой хохирол. А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 129/ШШ2017/00290 дугаар захирамжид Ц ХХК 1.5 км шугамыг худгийн хамт хийж гүйцэтгэнэ гэж заасан байдаг. Шүүгчийн захирамжид зааснаар Ц ХХК 123.800.000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэх ёстой байсан. Ц ХХК шүүгчийн захирамжид заасан ажлыг хийсэн боловч шаардлага хангаагүй болохоор ВХХК-аар дахин хийж гүйцэтгүүлсэн ажлын хөлсөнд Э ХХК 280.000.000 төгрөг төлсөн. 280.000.000 төгрөг нь Ц ХХК-ийн гэрээний дагуу хийж гүйцэтгээгүй ажлыг хийж гүйцэтгэсэн зардал. Уг зардлыг Ц ХХК-аас гаргуулна. Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Ц ХХК-аас алданги 243.500.000 төгрөг, бусдаар гүйцэтгүүлсэн ажлын хөлс 280.000.000 төгрөг, нийт 523.500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. 

          2.    Хариуцагч талын нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбарын агуулга: 
Э ХХК нь эхлээд төртэй гэрээ байгуулсныхаа дараа Ц ХХК-тай бохир ус зайлуулах шугам барих гэрээ байгуулсан. Э ХХК 2014 онд гэрээ байгуулахдаа Ц ХХК-г ноцтой төөрөгдөлд оруулж гэрээ байгуулсан бөгөөд гэрээний хавсралтыг одоог хүртэл Ц ХХК-д өгөөгүй. Учир нь гэрээ байгуулах үед гэрээний салшгүй хэсэг болох цэвдэгтэй хөрсний талаарх мэдээлэл огт байгаагүй. Гэрээний дагуу 3.5 км урттай шугам тавих ёстой байсан боловч 2 км газарт шугам, худаг тавиад санхүүжилтийн мөнгө дууссан учир ажлаа зогсоосон. Э ХХК 250.000.000 төгрөг шилжүүлээгүй. Ц ХХК 1.5 км шугам, худаг ямар ч асуудалгүй хийж гүйцэтгэчхээд Э ХХК-аас ажлын хөлсөө авъя гэхэд 65.000.000 төгрөгийг нь өгөхгүй гэсэн. Яагаад өгөхгүй байгаа юм бэ гэхэд эхний 3 худгийн хооронд ус байна. Тэр усыг гаргаж янзлах хэрэгтэй гэж хэлсэн. Ц ХХК нь Э ХХК-аас магадлашгүй зардалд 17.000.000 төгрөг авч ус тасарсан 3 худгийг зассан. Ус нэвчсэн 3 худаг нь өмнө тавьсан 2 км шугамын худагт хамаарч байгаа болохоос сүүлд тавьсан 1.5 км шугам, худагт хамааралгүй. Уг 3 худгийг хийсэн ажил 2017 онд гарсан шүүхийн шийдвэр гарахаас өмнө хийгдсэн ажил. Гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардахад Э ХХК өгөхгүй байгаа. Энэ ажлыг хийхэд мэргэжлийн хяналтын албаны Б гэдэг хүн байнга байсан. Нэг худаг хийгээд дуусахад дараагийн худгийг хийх зөвшөөрлийг өгдөг. Ц ХХК нь Э ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний төлбөр авах эрхтэй. Харин Э ХХК Ц ХХК-аас төлбөр төлөхийг шаардах үндэслэлгүй. 3 худгийн ус дүүрсэн, 8 худаг болгож өргөтгөж хийсэн талаар би мэдэхгүй. Цэвдэгтэй хөрсний нөхцөл байдлаас шалтгаалж худаг дүүрсэн асуудал нь Ц ХХК-ийн 2 км шугам тавьсан ажилтай ямар ч хамааралгүй, Ц ХХК хийх ёстой ажлаа бүрэн хийж гүйцэтгэсэн. Ц ХХК гэрээнд заасан ажлыг 100 хувь хийж гүйцэтгэсэн талаар Н.Б, Ц ХХК-ийн инженер н.Ц нар гэрчийн мэдүүлэгтээ дурдсан байдаг. Ц ХХК хийж гүйцэтгэсэн 1.5 км шугам, худгийн талаар одоогоор ямар нэгэн гомдол, мэдээлэл гараагүй. Ц ХХК 1.5 км шугам, худаг тавихдаа нэг ч худаг дутуу тавиагүй, нэг км дутаагаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан Т суманд газар дээр нь очиж үзлэг хийж, 1.5 км байгаа эсэхийг тогтоохоор хэмжилт, тэмдэглэл үйлдсэн байгаа. Өөрөөр хэлбэл үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн шийдвэр гүйцэтгэгч н.Хатанбаатар гэдэг хүний гарын үсэгтэй тэмдэглэлээр Ц ХХК шүүгчийн захирамжид дурдсан ажлыг бүрэн гүйцэд хийснийг нотолно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар үзлэг хийх үед Э ХХК-ийн ажилтан н.О гэдэг хүн хамт явж байсан. Тухайн үед би өөрөө байлцсан. Ц ХХК гэрээнд заасан ажлаа хийж гүйцэтгэсэн талаар албан бичиг өгч байсан. А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 129/ШШ2017/00290 дугаар захирамжид заасан ажил болох 1.5 км шугамыг худгийн хамт бүрэн гүйцэд хийж гүйцэтгээд Барилга хот байгуулалтын мэргэжилтэн н.Б, Э ХХК-ийн инженер н.О, Ц ХХК-ийн инженерүүд байлцаж Э ХХК-д хүлээлгэж өгсөн. Гэрээнд заасан ажлыг стандартын дагуу хийсэн. Ц ХХК  нь төртэй гэрээ байгуулаагүй учраас улсын комисст хийж гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэж өгөхгүй, харин Э ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан учраас Э ХХК-д ажлаа хүлээлгэж өгсөн. 2017 оны 05 дугаар сараас өмнө 2 км шугамыг худгийн хамт хийж гүйцэтгэсэн боловч төсөв санхүүжилтийн маргаан үүсэж Э ХХК шүүхэд хандсан байсан ба бид нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрсэн. Шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2017 оны 05 дугаар сараас хойш 2 дугаар худгаас цэвэрлэх байгууламж хүртэл 1.5 км шугам, худгийн хамт хийж гүйцэтгэсэн. Уг шугамд ямар нэгэн гэмтэл ус дүүрсэн асуудал байгаагүй. Б.Б В ХХК-д ажлын санал тавьсан байсан гэх нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Өын тайлбар үндэслэлгүй, худал тайлбар. Учир нь Ц ХХК-аас В ХХК-тай огт холбогдож байгаагүй. 2019 онд Ц ХХК 1.5 км шугам, худаг тавиад Э ХХК-аас 123.800.000 төгрөг авах байснаас 61.800.000 төгрөг авсан. А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 129/ШШ2017/00290 дугаар захирамжид заасан ажлаа бүрэн хийсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Э ХХК нь Ц ХХК-тай 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр “А аймгийн Т сумын төвийн айл өрх, албан байгууллагыг цэвэр бохир, дулаанд холбох, цэвэрлэх байгууламж байгуулах ажлыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр гүйцэтгэх ШСА-2014/223 тоот гэрээт ажлын бохир усны төв шугамын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх” 01 дугаар гэрээ байгуулсан. Уг гэрээний 4.1-д гэрээт төсвийн ажлыг 625.000.000 төгрөгөөр үнэлсэн. Э ХХК ажил гүйцэтгэх гэрээний дагуу Ц ХХК-д гэрээгээр тохирсон 625.000.000 төгрөгөөс хэдэн төгрөг шилжүүлсэн нь тодорхойгүй байдаг. Мөн Ц ХХК-г ажил гүйцэтгээгүй гэж алданги 243.500.000 төгрөг, бусдаар гүйцэтгүүлсэн ажлын хөлс 280.000.000 төгрөг, нийт 523.500.000 төгрөг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “ажил гүйцэтгэх тухай” 22/2017 дугаар гэрээ байгуулагдсанаас хойш 1 жил 5 сарын дараа Э ХХК нь В ХХК-тай 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 04 дугаар гэрээ байгуулсан. Э ХХК-ийн В ХХК-тай байгуулсан гэрээ нь Ц ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажилтай болон Э ХХК, Ц ХХК-ийн байгуулсан 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ШСА-2014/223 тоот гэрээ, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 22/2017 тоот гэрээтэй ямар ч хамааралгүй. Ц ХХК-ийн урт хугацаанд хийж гүйцэтгэсэн 1.5 км шугам, худгийг В ХХК 4-5 сарын хугацаанд буюу богино хугацаанд хийж гүйцэтгээд Э ХХК-аас 280.000.000 төгрөг авсан нь эргэлзээтэй байна. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.1-д “Хугацаанд нь гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгч хүлээж аваагүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ” гэж, 223.2-т “Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ” гэж, 229 дүгээр зүйлийн 229.2-т “Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ” гэж, 351 дүгээр зүйлийн 351.2-т “Захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцно” гэж тус тус заасан байдаг. Ц ХХК-ийн хувьд гэрээнд заасан ажлаа хийж гүйцэтгэчхээд хүлээлгэж өгөхөөр Э ХХК-д удаа дараа хүсэлт, албан бичиг өгсөн боловч захиалагч тал болох Э ХХК гүйцэтгэсэн ажлыг хугацаанд нь хүлээж авахгүй байсан үйл баримт байдаг. 

           3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1, 227 дугаар зүйлийн 227.5-д зааснаар хариуцагч Ц ХХК-аас 61.900.000 /жаран нэгэн сая есөн зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэлийн энэ шаардлагаас 218.100.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжилсэн хариуцагч Ц ХХК-аас алданги 243.500.000 /хоёр зуун дөчин гурван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.775.450 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ц ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 467.450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгож, Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж, Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарлаж шийдвэрлэсэн байна. 

              3.    Хариуцагчийн төлөөлөгч Б.Бийн давж заалдах журмаар гаргасан 
гомдлын агуулга: А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 129/ШШ2022/00764 дугаартай шийдвэрийн зарим хэсэг буюу уг шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1, 227 дугаар зүйлийн 227.5-д зааснаар хариуцагч Ц ХХК-аас 61.900.000 /жаран нэгэн сая есөн зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгож...” гэх хэсгийг хүчингүй болгуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна. 

А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дээр дурдсан шийдвэрийн үндэслэх хэсэгт буюу уг шүүхийн шийдвэрийн 14 дүгээр хуудсанд бичигдсэн байгаа “А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 129/ШШ2017/00290 дугаартай захирамжид зааснаар Ц ХХК нь 123.800.000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгээгүй байсан гэж үзнэ. Мөн цааш нь “...” Ц ХХК-д олгосон 61.900.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, ...” гэжээ. 

           Энэ нь А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 129/ШШ2017/00290 дугаартай захирамжид зааснаар Ц ХХК нь 123.800.000 төгрөгийн ажлыг бүрэн хийж дуусгасан байх шүүхийн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн үгүйсгэсэн хууль бус шийдвэр гэж үзэж байна. 

          Уг хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, А аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын хяналтын мэргэжилтэн зэрэг хүмүүсийн бүх нотлох баримтад энэхүү ажлыг хийж гүйцэтгэсэн тухай тодорхой тусгасан байдаг. 
1. Барилга байгууламжийн техникийн комисс “барилга байгууламж, шугам сүлжээний ажил зохих зөвшөөрөл, зураг төслийн дагуу бүрэн хийгдэж дууссан” гэх,
2. А аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн А.Б “Ц ХХК ажлаа хийж дуусгасан” гэх мэдүүлэг, 
3. Гэрч Д.Цын “ажлаа бүрэн дуусгасан тухай мэдүүлэг”, 
4. Нэхэмжлэгч тал А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 129/ШШ2017/00290 дугаартай захирамжид зааснаар Ц ХХК нь ажлаа бүрэн хийсэн гэдэгтэй маргадаггүй. 
5. Нотлох баримтаар гарган өгсөн зурагт заасан ажил нь 2 дугаар худгаас хойш хийгдсэн байх бөгөөд энэ хэсэгт ус нэвчилт байхгүй байсан тул нэмэлт ажлыг ямар ч байгууллага огт хийгээгүй байна. 
6. ВХХК-ийн хийсэн ажил нь энэ шүүхийн шийдвэртэй огт холбоогүй. Байршлын хувьд шүүхийн шийдвэр гарахын өмнөх буюу 2 дугаар худгаас хойд талын худаг байдаг. Тухайн хоёр компанийн гэрээ нь “Цэвдэгтэй хөрсний ус нэвчилтийг зогсоох барилга угсралтын ажил гүйцэтгэх” гэсэн гэрээ байдаг. 
7. Мөн манай компани нь Улсын комисст хүлээлгэн өгөх үүрэгтэй бөгөөд энэ тухай төртэй байгуулсан гэрээ байхгүй. 

             Иймд Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 129/ШШ2022/00764 дугаартай шийдвэрийн зарим хэсэг буюу тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1, 227 дугаар зүйлийн 227.5-д зааснаар хариуцагч Ц ХХК-аас 61.900.000 /жаран нэгэн сая есөн зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгож” гэсэн хэсгийг хүчингүй болгож, уг шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү. Хариуцагч Ц ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч В.Г нар нь давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтийг үүгээр гаргаж байгаа болно. 

                   5. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Өын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Э ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц ХХК-д холбогдох иргэний хэргийг А  аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 129/ШШ2022/00764 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. 
               Хэргийн нөхцөл байдал: Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Ц ХХК-тай 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр “А аймгийн Т сумын төвийн айл өрх, албан байгууллагыг цэвэр бохир, дулаан холбох, цэвэрлэх байгууламж  байгуулах ажлыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр гүйцэтгэх ШСА-2014/223 тоот гэрээт ажлын бохир усны төв шугамын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх” 01 дүгээр гэрээг байгуулж, 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ажил хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Гэрээгээр тохирсон нийт төсөв 625.000.000 төгрөг байх бөгөөд үүнээс 300.000.000 төгрөгийг урьдчилж олгох, нийт ажлын 70 хувийг гүйцэтгэсний дараа 145.000.000 төгрөгийн үлдэгдэл, 100.000.000 төгрөгийг улсын комисст хүлээлгэн өгсний дараа шилжүүлэхээр, гэрээт хугацаандаа ашиглалтад өгөөгүй бол хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги  ногдуулахаар харилцан тохиролцсон. Э ХХК-ийн хувьд гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэхэд шаардагдах санхүүжилтийг гэрээнд заасан хугацааг баримтлахгүйгээр шаардлагатай нөхцөлд нь Ц ХХК-д урьдчилж өгч байсан. Тухайн үйл баримттай хариуцагч тал маргаагүй байдаг. 

                   Мөн Ц ХХК гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэж, гүйцэтгэсэн ажлыг барилга байгууламжийн техникийн комисс “Барилга байгууламж, шугам сүлжээний ажил зохих зөвшөөрөл, зураг төслийн дагуу хийж дууссан гэж мэдэгдсэн боловч газар дээрээ ашиглах боломжгүй стандарт бус худаг тавьсны улмаас хөрсний доороос болон хажуу завсраар нь нэвтэрч байсан тул техникийн комиссоос усны шугамын 8 худаг хөрсний усаар дүүрсэн нь бохир усны шугамыг ашиглах боломжгүй байна гэж дүгнэсэн байдаг. 

              Тухайн үйл баримттай хариуцагч тал маргаагүй байдаг. А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 129/ШШ2017/00290 дүгээр захирамжаар “Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн шийдвэрийг биелүүлээгүй болох нь шийдвэрийг албадан гүйцэтгүүлсэн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэргээр нотлогддог. Ц ХХК нь 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан гэрээний гүйцэтгэл хийгдсэн гэх боловч чанаргүй хийгдсэний улмаас техникийн комисс хүлээж аваагүй, үр дүнг чанар стандартын дагуу хийж гүйцэтгэж улсын комисст хүлээлгэн өгөхийг удаа дараа шаардсан боловч хийж гүйцэтгээгүй 2019 оныг хүрсэн учир ВХХК-тай 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр “Цэвдэгтэй хөрсөнд ус нэвчилтийг зогсоох барилга угсралтын ажил гүйцэтгэх” 04 дугаартай гэрээг байгуулж, Ц ХХК-ийн хийгээгүй ажлыг дахин гүйцэтгүүлж, комисст хүлээлгэж өгсөн. ВХХК гэрээгээр тохирсон ажлаа 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр улсын комисст хүлээлгэж өгснөөр захиалагч үр дүнг хүлээн авч гэрээ дуусгавар болсон байдаг. Б.Б өөрсдийн ажлыг гүйцээн хийж чадахгүй байсан тул өөрсдийн хийж гүйцэтгэх ажлыг ВХХК-аар гүйцэтгүүлэх санал тавьсан байсан. Тиймээс өөрийн хийж гүйцэтгэх ажлыг “В” ХХК-д шилжүүлсэн болох нь хариуцагч талын тайлбар болон Э ХХК, “В” ХХК-тай байгуулсан гэрээ зэргээр нотлогддог. 

                 Гомдлын агуулга: Э ХХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасны дагуу “Ажил гүйцэтгэх гэрээ”-г Ц ХХК-тай байгуулсан бөгөөд ажлын үр дүнг Ц ХХК 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн боловч тус үүргээ 2019 он хүртэл гүйцэтгээгүй учир Ц ХХК-ийн санал болгосон ВХХК-тай гэрээ байгуулж, гүйцэтгээгүй үүргийг гүйцэтгүүлж 280.000.000 төгрөгийн ажлын хөлс төлсөн. 

              Нэхэмжлэгч Э ХХК нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.5-д заасны дагуу “Үүрэг гүйцэтгэгч тодорхой ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэх үүргээ гүйцэтгээгүй, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч уг үүргийг өөрөө гүйцэтгэх буюу гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж учирсан хохирлыг арилгахыг шаардах эрхтэй” гэж заасны дагуу хариуцагч Ц ХХК-ийн гүйцэтгээгүй үүргийг гуравдагч этгээд буюу ВХХК-аар гүйцэтгүүлэхэд гаргасан зардал болох 280.000.000 төгрөг, гэрээгээр гүйцэтгээгүй үнийн дүнгийн хэмжээгээр хоногийн 0.1 хувийн алданги 243.000.000 төгрөг, нийт 523.500.000 төгрөг гаргуулахаар гаргасан шаардлагыг шүүгч хуульд нийцүүлэн бодитой дүгнэж чадаагүй байна. 

            Учир нь шүүгч шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 13 дугаар хуудаст “Нэхэмжлэгч Э ХХК, хариуцагч Ц ХХК-ийн 2014 онд байгуулсан “Бохир усны төв шугамын барилга угсралтын ажил гүйцэтгэх  гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийн талаарх маргааныг шүүх 2017 онд хянан шийдвэрлэснээр Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5-д зааснаар үүрэг дуусгавар болох боловч хариуцагч Ц ХХК нь шүүхийн шийдвэрт заасан ажлыг зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас нэхэмжлэгч уг ажлыг ВХХК-аар гүйцэтгүүлсэн нь Э ХХК, ВХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 04 дүгээр гэрээ, гэрч Б.Отгон-Эрдэнийн “А аймгийн Т суманд ариутгах, татуургын бохирын шугам солих ажлыг хийж гүйцэтгэсэн. Өмнө нь уг ажлыг хийсэн гэх компани гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэд хийгээгүй, стандарт байтугай л юм хийсэн байсан. Мэргэжлийн ямар ч мэдлэггүй хүмүүс хийсэн байсан. Бохирын шугамын налууг уруудуулах биш, 60 см өгсгөөд тавьсан байсан” гэх мэдүүлэг зэргээр тогтоогддог тул хариуцагч Ц ХХК-ийн зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлсэн хохирлоо нэхэмжлэгч Э ХХК Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1, 227 дугаар зүйлийн 227.5-д зааснаар шаардах эрхтэй” гэж дүгнэсэн байж тус шаардах эрхийг 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 129/ШШ2017/00290 дүгээр захирамжийг үндэслэл болгон хариуцагч Ц ХХК 123.800.000 төгрөгийн ажил хийж гүйцэтгээгүй байсан. Үүнээс нэхэмжлэгч 61.900.000 төгрөгийг хийж гүйцэтгэх ажилд шаардагдах төсөвт шилжүүлснийг гүйцэтгэсэн гэж үзэж, нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж тооцож байгаа нь шүүгч хуулийг буруу хэрэглэж байна гэж үзэхээр байна.

          Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4, 227.5-д үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө гүйцэтгэх эрхтэйг зааж өгсөн. Тэрээр үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй, эсхүл доголдолтой гүйцэтгэсэн, эсхүл хугацаанд нь гүйцэтгээгүй бол уг үүргийг өөрөө гүйцэтгэх буюу гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж, учирсан хохирлыг үүрэг гүйцэтгэгчээс шаардах, эсхүл тухайн үүргийн гүйцэтгэлийн оронд өөрөөс гарсан зардлыг нөхөн төлөхийг шаардах эрхтэй. Гэхдээ ийнхүү үүргийн гүйцэтгэлийг өөрөө хариуцахын тулд дараах урьдчилсан нөхцөл байдал үүссэн байх ёстой. Үүнд үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг дахин шаардах эрхтэй байх, мөн үүрэг гүйцэтгүүлэхээр нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүнгүй болсон, эсхүл Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн дагуу ийм нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй болсон байхыг шаарддаг. Иймд Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-д ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол нэмэлт хугацаа тогтоох, урьдчилан сануулах шаардлагагүй нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэлтэй юм. 

          2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 129/ШШ2017/00290 дүгээр шүүгчийн захирамж 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ВХХК хийж гүйцэтгэснээр үүргийн гүйцэтгэлийн үр дүнг хүлээн авсан. Нэхэмжлэгч тал гуравдагч этгээдээр тухайн ажлыг хийж гүйцэтгүүлээгүй бол өнөөдрийг хүртэл тус ажлын гүйцэтгэл хангагдаагүй байх байсан. 

         Гуравдагч этгээд ВХХК-тай байгуулсан гэрээгээр ажлын гүйцэтгэлд үүрэг гүйцэтгүүлэгч талаас 280.000.000 төгрөг өгөхөөр тохиролцон хөлсийг бүрэн төлж барагдуулсан болох нь дансны хуулга баримтаар нотлогдож байхад тухайн баримтыг огт үнэлээгүй нь шүүгч хэрэглэх ёстой хуулийг хэрэглэсэн боловч хэрэглээний үндэслэлээ хэргийн нөхцөл байдлаас гажуудуулж дүгнэсэн нь хууль хэрэглээний ноцтой зөрчил гаргасан гэж үзэхээр байна. 

         Мөн шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэг 7 дугаар хуудаст нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б хүсэлтээр Б.Оэс авсан гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн төлөөлөгч Б.Бийн хүсэлтээр Д.Цаас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн гэх боловч шүүх өөрийн бүрдүүлсэн нотлох баримтын хүрээнд үнэлэлт дүгнэлтийг гүйцэд дүгнээгүй, асуудлын хүрээг нарийн тодорхойлоогүй байна. Үүнээс дүгнэвэл шүүхээс ажиллагааг эхлүүлэхдээ 2017 оны шийдвэрийн хүрээнд асуудлыг шийдвэрлэхээр хандсан болох нь тодорхой харагдаж байна. 

             Иймд Э ХХК нь хариуцагч Ц ХХК-аас Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т “Доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Ц ХХК-аас ВХХК-аар гүйцэтгүүлсэн ажлын хөлс 280.000.000 төгрөгийг гаргуулах эрхтэй юм. Мөн гүйцэтгээгүй ажлын дүн гэрээний хугацаа хэтэрсэн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 40 хувь байсан талаар шинжээчийн дүгнэлт гарсан тул гүйцэтгээгүй үнийн дүнгийн хэмжээгээр хоногийн 0.1 хувийн алданги 243.000.000 төгрөг, нийт 523.500.000 төгрөг гаргуулахаар шаардсан тул анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн 61.900.000 төгрөгийг хасаж, нийт 461.600.000 төгрөгийг хариуцагч Ц ХХК-аас гаргуулан шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. 

                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

          1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв. 

          Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг хязгаарласан, зөрчсөн зөрчил гаргаагүй байна. 

           2. Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Ц ХХК-д холбогдуулан 523.500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан байна. 
 
          3. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Э ХХК, Ц ХХК-ийн хооронд 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр бохир усны төв шугамын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх 01 дүгээр гэрээ байгуулагдсан. Уг ажил гүйцэтгэх гэрээ 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжлэхээр, гэрээгээр тохирсон нийт төсөв 625.000.000 төгрөг үүнээс 300.000.000 төгрөгийг урьдчилж олгох, нийт ажлын 70 хувийг гүйцэтгэсний дараа 145.000.000 төгрөгийн үлдэгдэл 100.000.000 төгрөгийг улсын комисст хүлээлгэн өгсний дараа шилжүүлэхээр, гэрээт хугацаандаа ашиглалтад өгөөгүй бол хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги ногдуулахаар харилцан тохиролцсон. Э ХХК-ийн хувьд гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэхэд шаардагдах санхүүжилтийг гэрээнд заасан хугацааг баримтлахгүйгээр Ц ХХК-д урьдчилж өгч байсан. Т суманд байгаа албан газар, айл өрхийн бохир усны шугам сүлжээний ажлыг тэр чигээр нь Ц ХХК гүйцэтгэх байсан. Хариуцагч нь А аймгийн Т сумын бохир усны төв шугамын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэхдээ мэргэжлийн хүнээр хийлгээгүй өндөржилт алдсаны улмаас урсах ёстой ус нь урсахгүй, гүйхгүй байсан. Мөн худаг хөрсний усаар дүүрч битүүрчхээд байсан учраас дээрээс нь ус тавих боломжгүй болсон. Ц ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг Барилга байгууламжийн техникийн комисс “барилга байгууламж шугам сүлжээний ажил зохих зөвшөөрөл, зураг төслийн дагуу бүрэн хийгдэж дууссан боловч стандарт бус худаг тавьсан, цэвдэгтэй хөрсний ус доороосоо нэвтэрч байна, бохир усны шугамын 8 худаг хөрсний усаар дүүрсэн нь бохир усны шугамыг ашиглах боломжгүй байна” гэж дүгнэсэн. Би Улаанбаатар хотоос төмөр хоолой авчирч өгөөд Ц ХХК шугамаа төмөр хоолойгоор хийсэн. Төмөр хоолойгоор хийсэн шалтгаан нь цэвдэгтэй хөрс байсан учраас цэвдгийн гүнд нь оруулахгүй, цэвдгийн гүний өндөржилтөөс нь гаргаж байгаа гэдэг талаар Янпил гуай гүйцэтгэгч компаниудад маш тодорхой зөвлөмж өгсөн. Тухайн ажлын зургийг барилгын хөгжлийн төвөөр магадлалд оруулсан. Т сумын төв дэх чулуугүй, бэрхшээл багатай хэсэг нь стандартын дагуу бүрэн хийгдсэн. Ц ХХК 2014 онд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр тохирсон ажлаа хийж гүйцэтгээгүй 2 жил болсон учраас 2017 онд манай компани шүүхэд хандаж бид эвлэрч А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 129/ШШ2017/00290 дугаар захирамж гарсан боловч Ц ХХК шүүгчийн захирамжид заасны дагуу ажлаа шаардлага хангахаар хийж гүйцэтгээгүй. Ц ХХК-ийн хийж гүйцэтгэсэн бохир ус татан зайлуулах ажлыг гаднаас нь хараад шаардлага хангасан эсэхийг хэн ч мэдэх боломжгүй. Мэргэжлийн комиссын дүгнэлтээр Ц ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажил нь шаардлага хангаагүй байсан. Ц ХХК магадлашгүй ажлын зардлаа авмаар байна гэсэн тул 2017 оны 10 дугаар сарын 13-нд 17.000.000 төгрөг өгөх гэрээ байгуулсан бөгөөд энэ нь ажил гүйцэтгүүлэх гэрээ биш. Энэ 17.000.000 төгрөгийг өгөөд ч үр дүнд хүрээгүй. А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 129/ШШ2017/00290 дугаар захирамжид заасан ажлыг хийж дууссан талаар Ц ХХК-аас албан тоот ирүүлэхээр нь манайх А аймгийн Засаг даргын Тамгын газарт хандаж Т сумын ажил иж бүрэн хийгдэж дууслаа улсын комисс томилж өгнө үү гэсэн албан хүсэлт өгөхөд техникийн хяналтын комисс томилогдсон. Техникийн хяналтын комисс Т суманд очоод энэ ажил шаардлага хангаагүй байна, ажлаа засаж хий, дахин комисс дуудаж болно гэсэн зөвлөмж өгсний дагуу Ц ХХК гүйцэтгэсэн ажлаа дахиж хийгээд комисст өгье гэсэн боловч ажлаа хийгээгүй 2019 он хүрсэн учраас ВХХК-аар Ц ХХК-ийн хийгээгүй ажлыг дахин гүйцэтгүүлж комисст хүлээлгэж өгсөн. ВХХК гэрээгээр тохирсон ажлаа 2019 оны 08 дугаар сард хийж дуусгасан. Б.Б ВХХК-д ажлын санал тавьсан байсан. ВХХК-аас надтай утсаар холбогдсноор би уг компанитай гэрээ байгуулж Ц ХХК-ийн хийх ажлыг ВХХК-аар дахин хийлгэх болсон. Ц ХХК-ийн хийсэн кольцо нь гар аргаар хийгдсэн учраас хөрсний ус нэвчсэн. Үүний улмаас худаг хоорондын дамжуулах хоолой дүүрч өвөл хөлдсөн. 1.5 километрт стандартын дагуу 30 худаг байх ёстой. Барилгын тухай хуулийг авч үзвэл 3 километрт 70-72 худаг байх ёстой. Ц ХХК-ийн хийсэн 70 худгаас шаардлага хангасан хэсгийнх нь шугамыг сольсон, худгийг нь солиогүй. Харин шаардлага хангаагүй 23 худгийг бүгдийг буулгаад стандарт хангасан кольцоогоор хийсэн. 8 худгийн тухайд ус урсгая гэхээр тухайн 8 худаг газрын гүний усаар дүүрчхээд ус урсахгүй байсан. Улсын комисс уг 8 худгийг шаардлага хангахгүй байна гэсэн. ВХХК-ийн ажилчид тухайн 8 худгийг газар дээр нь үзээд газар доорх шугамууд нь хөрсний усаар хөлдчихсөн байгаа учраас солихоос өөр аргагүй гэж тайлбарлаад газар доор хөлдсөн шугамуудыг нь сольсон. Вкомпанийн худагт тавьсан кольцо нь үйлдвэрт захиалгаар хийлгэсэн хоорондоо хаймар жийргэвчтэй, ус түгжигчтэй, зузаан нь стандарт хангасан, ул бетон нь цемент бэхжүүлэгчээр холбогдсон байсан. Э ХХК нь ВХХК-д ажлын хөлсөнд 280.000.000 төгрөг шилжүүлсэн. Энэ 280.000.000 төгрөг болон Ц ХХК гэрээнд заасны дагуу хугацаанд нь ажлаа хийж гүйцэтгээгүй тул 243.500.000 төгрөгийн алданги нэхэмжилж байгаа. Ц ХХК-тай 2014 онд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 2.2, 4.2-т заасны дагуу Ц ХХК бохир ус татан зайлуулах ажлыг гүйцэтгэсэн, улсын комисс, техникийн комисс хүлээн авснаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх гэрээ биелэгдсэн гэж үзэх байсан. Гэтэл Ц ХХК-ийн хийсэн ажлыг улсын комисс хүлээж аваагүй, гэрээний дагуу хийгдээгүй ажлыг хийлгэх 2017 оны шүүгчийн захирамж биелэгдээгүй учир ВХХК-аар Ц ХХК-ийн захирамжид заасан ажлыг хийлгүүлсэн. Шүүгчийн захирамжид заасан 123.800.000 төгрөгийн тавин хувийг Ц ХХК-д шилжүүлсэн, харин тавин хувийг нь өгөөгүй. ВХХК-аар хийлгүүлсэн 280.000.000 төгрөгийн ажилд шүүгчийн захирамжид заасан ажлууд ч ордог, бусад ажлууд ч байгаа. Иймд Ц ХХК нь гэрээнд заасан ажлаа бүрэн хийгээгүйн улмаас ВХХК-аар хийлгүүлсэн 280.000.000 төгрөг, алданги 243.500.000 төгрөг, нийт 523.500.000 төгрөг нэхэмжилнэ...” гэж,
хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Э ХХК 2014 онд гэрээ байгуулахдаа Ц ХХК-ийг ноцтой төөрөгдөлд оруулж гэрээ байгуулсан бөгөөд гэрээний хавсралтыг одоог хүртэл Ц ХХК-д өгөөгүй. Учир нь гэрээ байгуулах үед цэвдэгтэй хөрсний талаар мэдээлэл огт байгаагүй. Гэрээний дагуу 3.5 км урттай шугам тавих ёстой байсан боловч 2 км газарт шугам, худаг тавиад санхүүжилтийн мөнгө дууссан учир ажлаа зогсоосон. Э ХХК 250.000.000 төгрөг шилжүүлээгүй. Ц ХХК 1.5 км шугам, худаг ямар ч асуудалгүй хийж гүйцэтгэчхээд Э ХХК-аас ажлын хөлсөө авъя гэхэд 65.000.000 төгрөгийг нь өгөхгүй гэсэн. Яагаад өгөхгүй байгаа юм бэ гэхэд эхний 3 худгийн хооронд ус байна. Тэр усыг гаргаж янзлах хэрэгтэй гэж хэлсэн. Ц ХХК нь Э ХХК-аас магадлашгүй зардалд 17.000.000 төгрөг авч ус тасарсан 3 худгийг зассан. Ус нэвчсэн 3 худаг нь өмнө тавьсан 2 км шугамын худагт хамаарч байгаа болохоос сүүлд тавьсан 1.5 км шугам, худагт хамааралгүй. Уг 3 худгийг хийсэн ажил 2017 онд гарсан шүүхийн шийдвэр гарахаас өмнө хийгдсэн ажил. Гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардахад Э ХХК өгөхгүй байгаа. Энэ ажлыг хийхэд мэргэжлийн хяналтын албаны Б гэдэг хүн байнга байсан. Нэг худаг хийгээд дуусахад дараагийн худгийг хийх зөвшөөрлийг өгдөг. Ц ХХК нь Э ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний төлбөр авах эрхтэй. Харин Э ХХК Ц ХХК-аас төлбөр төлөхийг шаардах үндэслэлгүй. 3 худгийн ус дүүрсэн, 8 худгийн талаар би мэдэхгүй. Цэвдэгтэй хөрсний нөхцөл байдлаас шалтгаалж худаг дүүрсэн асуудал нь Ц ХХК-ийн 2 км шугам тавьсан ажилтай ямар ч хамааралгүй, Ц ХХК хийх ёстой ажлаа бүрэн хийж гүйцэтгэсэн. Ц ХХК гэрээнд заасан ажлыг 100 хувь хийж гүйцэтгэсэн талаар Н.Б, Ц ХХК-ийн инженер н.Ц нар гэрчийн мэдүүлэгтээ дурдсан байдаг. Ц ХХК хийж гүйцэтгэсэн 1.5 км шугам, худгийн талаар одоогоор ямар нэгэн гомдол, мэдээлэл гараагүй. Ц ХХК 1.5 км шугам, худаг тавихдаа нэг ч худаг дутуу тавиагүй, нэг км дутаагаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан Т суманд газар дээр нь очиж үзлэг хийж, 1.5 км байгаа эсэхийг тогтоохоор хэмжилт, тэмдэглэл үйлдсэн байгаа. Өөрөөр хэлбэл үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн шийдвэр гүйцэтгэгч н.Х гэдэг хүний гарын үсэгтэй тэмдэглэлээр Ц ХХК шүүгчийн захирамжид дурдсан ажлыг бүрэн гүйцэд хийснийг нотолно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар үзлэг хийх үед Э ХХК-ийн ажилтан н.О гэдэг хүн хамт явж байсан. Тухайн үед би өөрөө байлцсан. Ц ХХК гэрээнд заасан ажлаа хийж гүйцэтгэсэн талаар албан бичиг өгч байсан. А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 129/ШШ2017/00290 дугаар захирамжид заасан ажил болох 1.5 км шугамыг худгийн хамт бүрэн гүйцэд хийж гүйцэтгээд Барилга хот байгуулалтын мэргэжилтэн н.Б, Э ХХК-ийн инженер н.О, Ц ХХК-ийн инженерүүд байлцаж Э ХХК-д хүлээлгэж өгсөн. Гэрээнд заасан ажлыг стандартын дагуу хийсэн. Ц ХХК  нь төртэй гэрээ байгуулаагүй учраас улсын комисст хийж гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэж өгөхгүй, харин Э ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан учраас Э ХХК-д ажлаа хүлээлгэж өгсөн. 2017 оны 5 сараас өмнө 2 км шугамыг худгийн хамт хийж гүйцэтгэсэн боловч төсөв санхүүжилтийн маргаан үүсэж Э ХХК шүүхэд хандсан байсан ба бид нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрсэн. Шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2017 оны 05 дугаар сараас хойш 2 дугаар худгаас цэвэрлэх байгууламж хүртэл 1.5 км шугам, худгийн хамт хийж гүйцэтгэсэн. Уг шугамд ямар нэгэн гэмтэл ус дүүрсэн асуудал байгаагүй. Б.Б ВХХК-д ажлын санал тавьсан байсан гэх нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Өын тайлбар үндэслэлгүй, худал тайлбар. Учир нь Ц ХХК-аас ВХХК-тай огт холбогдож байгаагүй. 2019 онд Ц ХХК 1.5 км шугам, худаг тавиад Э ХХК-аас 123.800.000 төгрөг авах байснаас 61.800.000 төгрөг авсан. А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 129/ШШ2017/00290 дугаар захирамжид заасан ажлаа бүрэн хийсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж тус тус тайлбарлажээ. 

         4. Хавтаст хэрэгт 
          4.1. Нэхэмжлэгч талаас:  
- “А аймгийн Т сумын төвийн айл өрх, албан байгууллагыг цэвэр бохир, дулаанд холбох, цэвэрлэх байгууламж байгуулах ажлыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр гүйцэтгэх ШСА-2014/223 тоот гэрээт ажлын бохир усны төв шугамын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх” 01 дугаар гэрээ,
- Э ХХК, Ц ХХК-ийн байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “ажил гүйцэтгэх тухай” 22/2017 дугаар гэрээ,
- Ц ХХК-ийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “ажлын гүйцэтгэлийн тухай” 69 тоот албан бичиг,
- Барилга байгууламжийн техникийн комиссын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дүгнэлт, 
- А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 129/ШШ2017/00290 дугаартай захирамж, 
- Э ХХК, ВХХК-ийн байгуулсан 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “цэвдэгтэй хөрсөнд ус нэвчилтийг зогсоох барилга угсралтын ажил гүйцэтгэх” 04 дугаартай гэрээ, 
- Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн №-ББАОК 2019/22 дугаар дүгнэлт,
- 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 12 дугаартай гэрээг дүгнэсэн акт,
- 2019 оны 05 дугаар сарын 22, 2019 оны 05 дугаар сарын 24, 2019 оны 06 дугаар сарын 07, 2019 оны 01 дүгээр сарын 03, 2019 оны 06 дугаар сарын 28, 2019 оны 07 дугаар сарын 09, 2019 оны 07 дугаар сарын 22, 2019 оны 07 дугаар сарын 31, 2022 оны 08 дугаар сарын 23, 2019 оны 08 дугаар сарын 28, 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт
- Ч.Өын ХААН банкны 5029136251 тоот дансны 2019 оны 05 дугаар сарын 24, 2019 оны 05 дугаар сарын 27, 2019 оны 06 дугаар сарын 07, 2019 оны 06 дугаар сарын 17, 2019 оны 06 дугаар сарын 28, 2019 оны 07 дугаар сарын 09, 2019 оны 07 дугаар сарын 22, 2019 оны 07 дугаар сарын 31, 2019 оны 08 дугаар сарын 23, 2019 оны 08 дугаар сарын 28, 2019 оны 09 дүгээр сарын 06, 2019 оны 12 дугаар сарын 31, 2019 оны 11 дүгээр сарын 25, 2020 оны 02 дугаар сарын 14, 2020 оны 02 дугаар сарын 17, 2020 оны 04 дүгээр сарын 17, 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, 
- Б.Отгон-Эрдэнийн ХААН банкны 5100009402 тоот дансны 2020 оны 01 дүгээр сарын 03, 2020 оны 01 дүгээр сарын 07, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн мэдээлэл,
- Н.С ХААН банкны 5135419308 тоот дансны 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хуулга, 
- ВХХК-ийн захирал Б.Од шилжүүлсэн мөнгөний жагсаалт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. 
4.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б хүсэлтээр Ц ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, А аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын гомдол бүхий Ц ХХК-д холбогдох хэрэг бүртгэлтийн 191200288 дугаар бүхий хавтаст хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “хүсэлтийн зарим хэсгийг хангах тухай” 398 дугаар захирамж, 2014 оны 03 дугаар сарын 22-ны өдөр шинжээч Л.Ц хууль тайлбарласан баримт, 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн шинжээчээр ажилласан тухай баримт /А аймаг дахь Шүүхийн Тамгын газрын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 356 тоот албан бичиг/ зэргийг анхан шатны шүүх бүрдүүлсэн.
4.3. Хариуцагчийн төлөөлөгч Б.Бийн хүсэлтээр А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 290 дүгээр захирамжтай хэргээс Ц ХХК-д Э ХХК-ийн төлсөн ажлын гүйцэтгэлийн санхүүжилтийн баримтууд, А аймгийн Архивын тасгийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 99 тоот тодорхойлолт, А аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 569 тоот албан бичиг зэргийг анхан шатны шүүх бүрдүүлсэн.
4.4. Хариуцагчийн өмгөөлөгч В.Гын хүсэлтээр барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн 2 дугаар хавсралт барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн №-ББАОК 2019/22 дүгнэлт /хуудсаар-42/, А аймаг Т сумын гадна ус хангамжийн ажлын зураг альбом I /хуудсаар 21/, А аймагт Т сумын 150 м3 усан сан, II өргөлтийн насос станц альбом II 2014 он /хуудсаар 100/, А аймаг Т сумын гадна дулаан хангамжийн ажлын зураг альбом VI 2014 он /хуудсаар 83/, А аймаг Т сумын 150 м3-ийн цэвэрлэх байгууламж альбом V / хуудсаар 45/, А аймаг Т сумын халаалтын тогооны ажлын зураг альбом VII /хуудсаар 48/, А аймаг Т сумын гадна цахилгаан хангамж альбом VIII /хуудсаар 70/ зэргийг анхан шатны шүүх бүрдүүлсэн. 
4.5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б хүсэлтээр Б.О авсан гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн төлөөлөгч Б.Бийн хүсэлтээр Д.Ц авсан гэрчийн мэдүүлгийг анхан шатны шүүх бүрдүүлсэн зэрэг тус тус баримууд авагджээ. 

5. Талууд 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр “А аймгийн Т сумын төвийн айл өрх, албан байгууллагыг цэвэр бохир, дулаан холбох, цэвэрлэх байгууламж  байгуулах ажлыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр гүйцэтгэх ШСА-2014/223 тоот гэрээт ажлын бохир усны төв шугамын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх” 01 дүгээр гэрээг байгуулж, 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ажил хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Гэрээгээр тохирсон нийт төсөв 625.000.000 төгрөг байх бөгөөд үүнээс 300.000.000 төгрөгийг урьдчилж олгох, нийт ажлын 70 хувийг гүйцэтгэсний дараа 145.000.000 төгрөгийн үлдэгдэл, 100.000.000 төгрөгийг улсын комисст хүлээлгэн өгсний дараа шилжүүлэхээр, гэрээт хугацаандаа ашиглалтад өгөөгүй бол хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги  ногдуулахаар харилцан тохиролцжээ. /1-р хх-ийн 9-10-р тал/

               6. А аймгийн Т сумын төвийн айл өрх, албан байгууллагыг цэвэр бохир, дулаанд холбох, цэвэрлэх байгууламж байгуулах ажлын “бохир усны төв шугамын барилга угсралтын ажил гүйцэтгэх” 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 01 тоот гэрээг нэхэмжлэгч Э ХХК, хариуцагч Ц ХХК нь харилцан тохиролцож байгуулсан, нэхэмжлэгч Э ХХК дээрх гэрээний дагуу хийгдээгүй ажлыг Ц ХХК-аар гүйцэтгүүлэхээр 2017 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан,
мөн А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 129/ШШ2017/00290 тоот захирамжаар “Ц ХХК нь бохир усны 1,5 км урт шугамын ажлыг худгийн хамт хийж гүйцэтгэнэ. 123.800.000 төгрөгийн шугам хоолойг Э ХХК хариуцан гаргах, энэхүү шугам хоолойн 123.800.000 төгрөгийн санхүүжилтийн 50 хувь буюу 61.900.000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө Ц ХХК-д Э ХХК шилжүүлснээр Ц ХХК 1,5 км урт бохир усны шугамын ажлыг хийж эхлэх, үлдэгдэл санхүүжилт 61.900.000 төгрөгийг ажил дуусаж барилгыг улсын комисст хүлээлгэн өгснөөс хойш 3-5 хоногт багтаан Ц ХХК-ийн дансанд шилжүүлэх, Ц ХХК-д төлөх ёстой 85.000.000 төгрөгийн үлдэгдэл санхүүжилтийн төсөвт багтаан Э ХХК нь бохир усны 2 насос станцыг барих ажлыг бүрэн хийж дуусгахаар эвлэрсэн” зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн  гэх үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй. 

            Харин нэхэмжлэгч Э ХХК нь шүүгчийн захирамжид заасан ажлыг гүйцэтгэсэн боловч шаардлага хангаагүй, техникийн комисс уг ажлыг хүлээж аваагүй учир ВХХК-аар уг ажлыг гүйцэтгүүлж 280.000.000 төгрөг төлсөн төлбөрийг, мөн Ц ХХК ажлаа хугацаанд нь хүлээлгэн өгөөгүй хугацаа хэтрүүлсэн учир алданги 243.500.000 төгрөг, нийт 523.500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ц ХХК нь “Гэрээ байгуулах үед цэвдэгтэй хөрсний талаарх мэдээлэл огт өгөөгүй, цэвдэгтэй хөрсний нөхцөл байдлаас шалтгаалж худаг дүүрсэн асуудал нь Ц ХХК-ийн 2 км шугам тавьсан ажилтай ямар ч хамааралгүй, Ц ХХК хийх ёстой ажлаа бүрэн хийж гүйцэтгэсэн. Манай компани ажлаа хийгээд Э ХХК-д хүлээлгэн өгнө, Э ХХК техникийн улсын комисст хүлээлгэн өгөх ёстой байсан” гэж эс зөвшөөрч маргасан байна. 

            7. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1, 227 дугаар зүйлийн 227.5-д зааснаар хариуцагч Ц ХХК-аас 61.900.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэлийн энэ шаардлагаас 218.100.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжилсэн хариуцагч Ц ХХК-аас алданги 243.500.000  төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч бүхэлд нь, харин нэхэмжлэгч хэрэгсэхгүй болгосон хэсэгтэй холбогдуулан тус тус эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна. 

           8. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. 

             9. Хариуцагчийн төлөөлөгч Б.Б, гэрч Д.Ц нар “шүүхийн шийдвэр гарснаас хойш 1,5 км бохирын шугам болон худгийг хийж гүйцэтгэсэн” гэж тайлбарлаж мэдүүлдэг боловч А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 129/ШШ2017/00290 дугаар захирамжид заасан ажлыг Ц ХХК зохих ёсоор гүйцэтгээгүй нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-н 97-98, 103-105, 121-р тал/ шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хх-н 100,101-р тал/ А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 02/975, 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 01/1042, 2018 оны 10 дугаар сарын 11-ний 01/1476, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 01/570 тоот албан бичиг, А аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 321, 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 386 тоот албан бичгээр тус тус тогтоогдож байх ба 2019 оны 05 дугаар  сарын 24-ний өдөр нэхэмжлэгч Э ХХК нь ВХХК-тай гэрээ байгуулж ажил гүйцэтгэхээс өмнө барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс Ц ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг хүлээж авсан нь нотлох баримтаар нотлогдоогүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна. 

          10. ВХХК-аар хийлгүүлсэн 280.000.000 төгрөгийн ажилд шүүгчийн захирамжид заасан ажлууд ч ордог, бусад ажлууд ч байгаа гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарладаг бөгөөд Ц ХХК-ийн хийх байсан бохир усны 1,5 км урт шугамыг худгийн хамт ВХХК-аар хийлгүүлсэн, энэ ажлыг гүйцэтгүүлэхэд 280.000.000 төгрөг зарцуулагдсан гэдэг нь нотлох баримтаар нотлогдохгүй байна гэж дүгнэн анхан шатны шүүх уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ. Энэ талаарх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй юм. 

            11. Хариуцагч Ц ХХК нь А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох, хүсэлт хангах тухай” 129/ШШ2017/00290 дугаартай захирамжид заасан ажлаа бүрэн хийсэн гэх гомдол нь Барилга байгууламжийн техникийн  комиссын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дүгнэлтээр үгүйсгэгдэж байна. /1-р хх-ийн 14-р тал/ 

           Тодруулбал Барилга байгууламжийн техникийн  комиссын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дүгнэлтээр ...бохир усны шугамын 8 худаг хөрсний усаар дүүрсэн нь бохир усны шугамыг ашиглах боломжгүй байна. Иймээс 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 18-г хүртэл бохир усны шугамын ажлыг гүйцээн хийх болон техникийн комиссын гишүүдийн өгсөн үүрэг даалгаврыг хийж гүйцэтгэх... гэж дүгнэжээ. 

                11.1. Нэхэмжлэгч Э ХХК нь дээрх комиссын дүгнэлтийг үндэслэн ШСА-2014/22 тоот гэрээт ажлын дутуу хэсэг болох ариутгах татуургын стандарт хангаагүй  шугамын хэсэг, түүний 23 худаг зэргийг шинээр хийх, цэвэрлэх байгууламжийн 1 худаг, 1 резервар болон бусад хэсгийг усны алдагдалгүй болгож байнгын ашиглалтад оруулан улсын комисст хүлээлгэн өгөхийн тулд ВХХК-тай 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Цэвдэгтэй хөрсөнд ус нэвчилтийг зогсоох барилга угсралтын ажил гүйцэтгэх” 04 дугаартай гэрээ /1-р хх-ийн 17-19-р тал/ байгуулж, гэрээгээр хүлээсэн үүргээ ВХХК гүйцэтгэснээр А аймгийн Т сумын төвийн шинэчлэл ажлын бохир усны төв болон салбар шугам цэвэрлэх байгууламжийн ажлыг ашиглалтад оруулах тухай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн №-ББАОК 2019/22 тоот дүгнэлт гарсан байна. /1-р хх-ийн 20-21-р тал/

            11.2. Нэхэмжлэгч Э ХХК нь ВХХК-тай байгуулсан 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 04 дугаартай гэрээнд заасны дагуу ажлын хөлсөнд 280.000.000 төгрөгийг төлсөн болох нь бэлэн мөнгөний орлогын баримт, банкны шилжүүлгийн мэдээлэл, банкны мөнгөн шилжүүлгийн баримт, депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /4-р хх-ийн 33-49-р тал/

            11.3. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр талууд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд энэ хуульд заасан нийтлэг журам үйлчилнэ” гэж заажээ. 
Өөрөөр хэлбэл Э ХХК, Ц ХХК нарын хооронд байгуулсан 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн №01 тоот гэрээ, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 22/2017 тоот гэрээнүүдэд зааснаар хариуцагч Ц ХХК нь хүлээсэн үүргээ бүрэн гүйцэд гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс шалтгаалан нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагчийн хүлээсэн үүргээ бүрэн гүйцэд гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй ажлыг нөхөн гүйцэтгүүлэхээр ВХХК-тай 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 04 тоот гэрээ байгуулж, ажлын хөлсөнд 280.000.000 төгрөг төлж хохирсон байна. 

           11.4. Иймд Э ХХК-д гэрээнээс шалтгаалан учирсан хохирол болох 280.000.000 төгрөгийг хариуцагч Ц ХХК-аас гаргах нь хууль ёсны зарчимд нийцнэ. 

           12. Дээрх хохиролтой холбоотой дүгнэлтээс үндэслэн үзэхэд анхан шатны шүүхийн “ нэхэмжлэгчийн төлөөлөгч “2014 онд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгээгүй ажлыг хийлгүүлэхээр 2017 онд Ц ХХК-д холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тайлбарладаг тул А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 129/ШШ2017/00290 дугаар захирамжид зааснаар Ц ХХК нь 123.800.000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгээгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүгчийн захирамжаар Ц ХХК-д өгөхөөр тохиролцсон 123.800.000 төгрөгөөс 61.900.000 төгрөг өгч үлдсэнийг өгөөгүй гэсэн тайлбартай хариуцагчийн төлөөлөгч маргаагүй, иймд дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1, 227 дугаар зүйлийн 227.5-д зааснаар шүүгчийн захирамжид заасан ажлыг гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч Э ХХК-аас хариуцагч Ц ХХК-д олгосон 61.900.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, энэ шаардлагаас 218.100.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна” гэх дүгнэлт нь хэргийн үйл баримттай нийцэхгүй байна. 


          13.1. Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Ц ХХК-аас 243.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэгчийн шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. 

        Э ХХК, Ц ХХК нарын хооронд байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Ажил гүйцэтгэх тухай” 22/2017 дугаартай гэрээнд зааснаар гүйцэтгэгч буюу хариуцагч нь ажлыг гэрээнд заасан хугацаанд, зохих ёсоор гүйцэтгээгүй бол нэхэмжлэгч уг гэрээний 2.8-д зааснаар алданги шаардах эрхтэй байна.

        Гэвч анхан шатны шүүх “А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 сарын 31-ний өдрийн 129/ШШ2017/00290 дугаар захирамжаар гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг шийдвэрлэснээр Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5-д зааснаар үүрэг дуусгавар болох тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрхгүй гэж үзлээ. Дээрх шүүгчийн захирамжид нэхэмжлэгчийн алданги нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсан нь алданги гаргуулах үндэслэл болохгүй” гэж дүгнэн нэхэмжлэгчийн алданги гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна. 

         Анхан шатны шүүх үйл баримтыг бүрэн тогтоож, хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйг давж заалдах шатны шүүх залруулж нэхэмжлэгчийн алданги гаргуулах шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй. 

          13.2. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт анзын гэрээг бичгээр хийхээр заасан бөгөөд талууд гэрээгээр анз тохиролцжээ. Хариуцагч нь талуудын хооронд 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 22/2017 тоот гэрээнд заасан ажлаас дутуу хэсэг болох ариутгах татуургын стандарт хангаагүй шугамын хэсэг, түүний 23 худаг зэргийг шинээр хийх, цэвэрлэх байгууламжийн 1 худаг, 1 резервар болон бусад хэсгийг усны алдагдалгүй болгох ажлыг гүйцэтгээгүй, нэхэмжлэгч тухайн ажлыг бусдаар гүйцэтгүүлж зардал гаргасан нь тогтоогдсон тул хариуцагч гүйцэтгээгүй үүргийн хэмжээгээр гэрээний хариуцлагыг хүлээх учиртай. А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 сарын 31-ний өдрийн 129/ШШ2017/00290 дугаартай захирамжаар гүйцэтгээгүй үүргийн дүнг 123.800.000 төгрөг байхаар тогтоосон  байна. Иймд гэрээний 2.8, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь зааснаар хариуцагчаас зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 123.800.000  төгрөгийн 50 хувь буюу 61.900.000 төгрөгийн алданги гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. 

             14. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, харин нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

              15. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон тул түүний гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 467.450 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасан тул түүний  давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.465.950 төгрөгөөс 1.867.450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, 598.500 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ. 

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

                                                               ТОГТООХ нь:

                1. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 129/ШШ2022/00764 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1, 227 дугаар зүйлийн 227.5-д зааснаар хариуцагч Ц ХХК-аас 61.900.000 /жаран нэгэн сая есөн зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэлийн энэ шаардлагаас 218.100.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1, 227 дугаар зүйлийн 227.5, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч           Ц ХХК-аас хохирол 280.000.000 /хоёр зуун наян сая/ төгрөг, алданги 61.900.000 /жаран нэгэн сая есөн зуун мянга/ төгрөг, нийт 341.900.000 /гурван зуун дөчин нэгэн сая есөн зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай” гэж, 
       2 дахь заалтын “Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжилсэн хариуцагч Ц ХХК-аас алданги 243.500.000 /хоёр зуун дөчин гурван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 181.600.000 /нэг зуун наян нэгэн сая зургаан зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,
        3 дахь заалтын “467.450” гэснийг “1.867.450” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

           2. Хариуцагч Ц ХХК-ийн төлөөлөгч Б.Бийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн 467.450 /дөрвөн зуун жаран долоон мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э ХХК-ийн төлөөлөгч Ч.Өын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 2.465.950 /хоёр сая дөрвөн зуун жаран таван мянга есөн зуун тавь/ төгрөгөөс 1.867.450 /нэг сая найман зуун жаран долоон мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, 598.500 /таван зуун ерэн найман мянга таван зуу/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж тус тус шийдвэрлэсүгэй. 

              3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.              

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                В.ЦЭЦЭНБИЛЭГ
                 ШҮҮГЧИД                          Т.ДАВААСҮРЭН
                                                      Н.ЭНХМАА