Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 212/МА2023/00036

 

 

     

 

 

   

                         

 

 

Л.Б нарын 21 хүний нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШШ2022/01116 дугаар шийдвэртэй,

1. ****оршин суух Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газарт *** ажилтай Ж овогт Л Б;

2. ***** оршин суух Бугат сумын Мал эмнэлгийн тасагт *** ажилтай Ш  овогт Н  Н ;

3. **** оршин суух Сагсай сумын Мал эмнэлгийн тасагт ***** ажилтай С  овогт Б  Н ;

4. *****оршин суух Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газарт ***** ажилтай М  овогт А  Б;

5. **** оршин суух Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газарт **** ажилтай Ш  овогт Х  Б ;

6. ***** оршин суух Булган сумын Мал эмнэлгийн тасгийн **** ажилтай С  овогт С   Х

7. ***** оршин суух Булган сумын Мал эмнэлгийн тасгийн **** ажилтай М  овогт Д А;

8. ***** оршин суух Өлгий сумын ЗДТГ-ын *****ажилтай С  овогт М  Б ;

9. **** оршин суух Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газарт **** ажилтай С  овогт А  Х ;

10. **** оршин суух Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газарт **** ажилтай Ш  овогт Х  М ;

11. **** оршин суух Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газарт ****ажилтай Ж  овогт Х  Х ;

12. **** оршин суух Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газарт *** ажилтай Б  овогт А  Е ;

13. **** оршин суух Дэлүүн сумын Мал эмнэлгийн тасгийн *** ажилтай, Ж овогт С  С ;

14. **** оршин суух Дэлүүн сумын Мал эмнэлгийн тасгийн **** ажилтай М  овогт И  С ;

15. ***** оршин суух Дэлүүн сумын 6 дугаар багийн **** ажилтай Т  овогт К  Б ;

 

16. ***** оршин суух Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газарт **** ажилтай Т  овогт Т  Е и;

17. **** оршин суух Дэлүүн сумын 7 дугаар багт **** ажилтай И  овогт А  М ;

18. **** оршин суух Дэлүүн сумын 12 дугаар багийн **** ажилтай М  овогт С  Б ;

19. ***** оршин суух Дэлүүн сумын 5 дугаар багийн ***ажилтай М  овогт Х  А ;

20. **** оршин суух Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газарт ***ажилтай, Б  овогт П  Ж ;

21. ***** оршин суух Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газарт *** ажилтай Т  овогт А  А  нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох,

 

Баян-Өлгий аймгийн Булган, Дэлүүн сумуудад 2021 онд гарсан малын гоц халдварт шүлхий өвчний голомтод ажилласан мэргэжлийн багийн эмч, мэргэжилтэн, албан хаагч нэр бүхий 21 хүний томилолтын зардал нийт 19404000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нар болох Л.Б  2088000 төгрөг, Н.Н  360000 төгрөг, Н.Н  756000 төгрөг, А.Б  1584000 төгрөг, Х.Б  1980000 төгрөг, С.Х  792000 төгрөг, Д.А  792000 төгрөг, М.Б  756000 төгрөг, А.Х  1440000 төгрөг, Х.М  360000 төгрөг, Х.Х  936000 төгрөг, А.Е  1080000 төгрөг, С.С  864000 төгрөг, И.С  864000 төгрөг, К.Б  252000 төгрөг, Т.Е  936000 төгрөг, А.М 252000 төгрөг, С.Бахытрайманд 576000 төгрөг, Х.А  252000 төгрөг, П.Ж  1620000 төгрөг, А.А  864000 төгрөг тус тус олгох тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Бахытбек, нэхэмжлэгч Л.Б , М.Б, Т.Е, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Х.Зулхаш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1. Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Дорноговь аймгуудад гарсантай холбогдуулан гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн “Мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг хориглох тухай” А\561 дугаартай захирамж гарсан.

1.2. 2021 оны 7 дугаар сарын 05-аас 2021 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд мал, амьтан оруулах шилжих хөдөлгөөнийг хориглох арга хэмжээ аваад байхад, 2021 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн Булган сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэрээс шүлхий өвчний голомт илэрч, манай аймгийн Булан сумын хил залгаа Улаанхус баг эрсдэлийн байдалд, голомтод өртөх магадлал өндөр байсан учир Булган сумын Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн “Хязгаарлалтын дэглэм тогтоох тухай” А\77 тоот захирамж гаргуулан “Хязгаарлалтын дэглэм”-д шилжүүлж, мөн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, дархлаажуулалтын ажлыг зохион байгуулах” А\82 дугаартай захирамж гаргаж, комисс томилон улмаар Булган сумын Улаанхус багийн 29526 толгой малыг вакцинжуулалтад хамруулсан боловч тус багийн малчид О.А, О.Р нарын үхэр сүргээс шүлхий өвчний шинж тэмдэг илэрч, шүлхий өвчин лабораторийн шинжилгээгээр батлагдсан учир онцгой комисс хуралдан Булган сумын Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн “Хорио цээрийн дэглэм тогтоох” А\83 дугаартай захирамжаар хорио цээрийн дэглэмд шилжин ажилласан.

1.3. Голомтын бүсэд томилогдсон комисс 2021 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 2021 оны 8 дугаар сарын 31-ний хүртэл ээлж солилцох журмаар ажиллаж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн. Энэ талаар Булган сумын гоц халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээний хүрээнд хийгдсэн ажлын тайланд бүрэн тусгагдсан.

1.4. Гоц халдварт шүлхий өвчний голомт бүхий Булган сумтай хил залгаа Дэлүүн сумын иргэдийн малд тандалт судалгаа, цусны дээж авснаар Дэлүүн сумын иргэн С.Х, Т.К нарын хот айлаас өвчний шинж тэмдэг илэрсэн учир байнгын пост томилон, хөдөлгөөнт эрүүл ажиллуулан байж, вакцинжуулалт хийж, улмаар Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн “Хорио цээрийн дэглэм тогтоох тухай” А\87 дугаар захирамж гаргуулан хорио цээрийн дэглэмд шилжин ажилласан юм.

1.5. Энэ хугацаанд хийж гүйцэтгэх ажлын тайланд тодорхой тусгасан юм. Энэхүү Баян-Өлгий аймгийн Булган, Дэлүүн сумуудад гарсан гоц халдварт шүлхий өвчний голомтод эрх бүхий байгууллагын шийдвэрээр томилогдсон болон бусад сумуудаас дайчлан ажилласан малын эмч мэргэжилтнүүд нь голомтын бүсэд ажилласан нөхцөлд Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэг, Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.4, 33 дугаар зүйлийн 33.1.5, 33.1.5.1 дэх хэсэгт зааснаар томилолтын зардлыг ердийн үеийнхээс гурав дахин нэмэгдүүлэн олгоно гэсэн заалтыг үндэслэн хариуцагч тал ажилласан хоногоор тооцож томилолтын зардал олгохгүй байх тул аргагүй эрхэнд шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

1.6. Нэхэмжлэгч Л.Б Булган суманд 35 хоног, Дэлүүн суманд 23 хоног буюу бүгд 58 хоногт (58 хоног х 36000) 2088000 төгрөг, Н.Н  Булган суманд 10 хоногт (10 хоног х 36000) 360000 төгрөг, Н.Н  Булган суманд 21 хоногт (21 хоног х 36000) 756000 төгрөг, А.Б  Булган суманд 23 хоног, Дэлүүн суманд 21 хоног буюу нийт 44 хоногт (44 хоног х 36000) 1584000 төгрөг, Х.Б  Булган суманд 40 хоног, Дэлүүн суманд 15 хоног нийт 55 хоногт (55 хоног х 36000) 1980000 төгрөг, С.Х  Булган суманд 22 хоногт (22 хоног х 36000) 792000 төгрөг, Д.А Булган суманд 22 хоногт (22 хоног х 36000) 792000 төгрөг, М.Б  Булган суманд 21 хоногт (21 хоног х 36000) 756000 төгрөг, А.Х Булган суманд 40 хоног (40 хоног х 36000) 1440000 төгрөг, Х.М  Булган суманд 10 хоногт (10 хоног х 36000) 360000 төгрөг, Х.  Дэлүүн суманд 26 хоногт (26 хоног х 36000) 936000 төгрөг, А.Е  Дэлүүн суманд 30 хоногт (30 хоног х 36000) 1080000 төгрөг; С.С  Дэлүүн суманд 24 хоногт (24 хоног х 36000) 864000 төгрөг, И.С  Дэлүүн суманд 24 хоногт (24 хоног х 36000) 864000 төгрөг, К.Б  Дэлүүн суманд 7 хоногт (7 хоног х 36000) 252000 төгрөг, Т.Е  Дэлүүн суманд 26 хоногт (26 хоног х 36000) 936000 төгрөг, А.М  Дэлүүн суманд 7 хоногт (7 хоног х 36000) 252000 төгрөг, С.Бахытрайман Дэлүүн суманд 16 хоногт (16 хоног х 36000) 576000 төгрөг, Х.А  Дэлүүн суманд 7 хоногт (7 хоног х 36000) 252000 төгрөг, П.Ж  Булган суманд 45 хоногт (45 хоног х 36000) 1620000 төгрөг, А.А  Булган суманд 24 хоногт (24 хоног х 36000) 864000 төгрөг буюу нийт 21 албан тушаалтны томилолтын зардал 19404000 төгрөгийн тооцоо гарч байна.

1.7. Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын төсвөөс 19404000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Б д 58 хоногийн томилолтын мөнгө 2088000 төгрөг, Н.Н д 10 хоногийн томилолтын мөнгө 360000 төгрөг, Н.Н д 21 хоногийн томилолтын мөнгө 756000 төгрөг, А.Б д 44 хоногийн томилолтын мөнгө 1584000 төгрөг, Х.Б д 55 хоногийн томилолтын мөнгө 1980000 төгрөг, С.Х т 22 хоногийн томилолтын мөнгө 792000 төгрөг, Д.А д 22 хоногийн томилолтын мөнгө 792000 төгрөг, М.Б т 21 хоногийн томилолтын мөнгө 756000 төгрөг, А.Х д 40 хоногийн томилолтын мөнгө 1440000 төгрөг, Х.М т 10 хоногийн томилолтын мөнгө 360000 төгрөг, Х.Х т 26 хоногийн томилолтын мөнгө 936000 төгрөг, А.Е д 30 хоногийн томилолтын мөнгө 1080000 төгрөг, С. т 24 хоногийн томилолтын мөнгө 864000 төгрөг, И.С д 24 хоногийн томилолтын мөнгө 864000 төгрөг, К.Б д 7 хоногийн томилолтын мөнгө 252000 төгрөг, Т.Е д 26 хоногийн томилолтын мөгнгө 936000 төгрөг, А.М т 7 хоногийн томилолтын мөнгө 252000 төгрөг, С.Б нд 16 хоногийн томилолтын мөнгө 576000 төгрөг, Х.А т 7 хоногийн томилолтын мөнгө 252000 төгрөг, П.Ж д 45 хоногийн томилолтын мөнгө 1620000 төгрөг, А.А т 24 хоногийн томилолтын мөнгө 864000 төгрөг буюу нийт 21 албан тушаалтны томилолтын мөнгө олгож өгөхийг хүссэн байна.

 

2. Хариуцагчаас хуулийн хугацаанд хариу тайлбар гаргаагүй.

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШШ2022/01116 дугаар шийдвэрээр 1.Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс Баян-Өлгий аймгийн Булган, Дэлүүн сумуудад 2021 онд гарсан малын гоц халдварт шүлхий өвчний голомтод ажилласан албан хаагч нарын томилолтын зардал нийт 19404000 (арван өсөн сая дөрвөн зуун дөрвөн мянган) төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Б д 2088000 (хоёр сая наян найман мянган) төгрөг, Н.Н д 360000 (гучин зургаан мянган) төгрөг, Н.Н д 756000 (долоон зуун тавин зургаан мянган) төгрөг, А.Б д 1584000 (нэг сая таван зуун наян дөрвөн мянган) төгрөг, Х.Б д 1980000 (нэг сая есөн зуун наян мянган) төгрөг, С.Х т 792000 (долоон зуун ерэн хоёр мянган) төгрөг, Д.А д 792000 (долоон зуун ерэн хоёр мянган) төгрөг, М.Б д 756000 (долоон зуун тавин зургаан мянган) төгрөг, А.Х д 1440000 (нэг сая дөрвөн зуун дөчин мянган) төгрөг, Х.М т 360000 (гурван зуун жаран мянган) төгрөг, Х.Х д 936000 (есөн зуун гучин зурган мянган) төгрөг, А.Е д 1080000 (нэг сая наян мянган) төгрөг, С.С т 864000 (найман зуун жаран дөрвөн) төгрөг, И.С д 864000 (найман зуун жаран дөрвөн мянган) төгрөг, К.Б д 252000 (хоёр зуун тавин хоёр мянган) төгрөг, Т.Е д 936000 (есөн зуун гучин зургаан мянган) төгрөг, А.М т 252000 (хоёр зуун тавин хоёр мянган) төгрөг, С.Б д 576000 (таван зуун далан зургаан мянган) төгрөг, Х.А т 252000 (хоёр зуун тавин хоёр мянган) төгрөг, П.Ж д 1620000 (нэг сая зургаан зуун хорин мянган) төгрөг, А.А т 864000 (найман зуун жаран дөрвөн мянган) төгрөг тус тус олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамж 254970 (хоёр зуун тавин дөрвөн мянга есөн зуун далан) төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:  

4.1. Нэр бүхий иргэний гомдлын дагуу Засаг даргаар ажиллаж байсан Д.Б-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.М намайг томилсон. 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралд оролцох боломж байсан боловч цаг тулгаж ярьсан учир тухайн өдөр шүүх хуралд оролцохоор очиход шүүх хурал эхэлсэн байсан.

4.2. Мөн нэр бүхий 21 албан хаагч нарын томилолтын зардлыг орон нутгаас нэхэмжилснийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Ажиллаж байгаа албан байгууллагын төсвөөс гаргуулан авах ёстой байсан юм.

4.3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчмыг алдагдуулсан хууль бус шийдвэр гаргалаа гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсье.

 

5. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 

5.1. Нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна. Хариуцагчид нэхэмжлэлийг хуулийн хугацаанд гардуулж өгсөн байгаа. Нотлох баримт бүрдүүлэх, тайлбар гаргах боломжоор бүрэн хангасан байгаа. Хариуцагч талд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцож чадаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол тухайн хэргийг нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэх үндэслэлээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн.

5.2. Гомдлын бас нэг үндэслэл болгож хорио цээрийн үед ажилласан хугацааны томилолтын зардлыг өөрсдийн байгууллагын төсвөөс гаргуулах мэтээр давж заалдах гомдолд дурдсан байна. Гэтэл тухайн Мал эмнэлгийн төсөвт гамшгийн эрсдэлээс хамгаалах хөрөнгө тусгагдаагүй. Үүнийг Гамшгаас хамгаалах тухай хууль болон малын эрүүл мэндийн тухай хуульд уг асуудлыг зохицуулсан заалт байгаа. Өөрөөр хэлбэл Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-т “нутаг дэвсгэрийн хэмжээнд гамшгаас хамгаалах арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, удирдах, хэрэгжүүлэх”, 32.1.3-т “гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийн эх үүсвэр, гамшгаас хамгаалах болон орон нутгийн нөөцийг бүрдүүлэх, түүнийг захиран зарцуулах”  гэж заасан. Мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-т “Аймаг, нийслэл, сум дүүрэг нь тухайн жилийн төсвийн 1.0 хувийг орон нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах санд тусгаж, гамшгаас хамгаалах арга хэмжээнд зарцуулна.” гэж заасан. Мөн Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т “Мал эмнэлгийн үйлчилгээний дараах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ” гэж заасан. Мөн хуулийн 33.1.5-т “гоц халдварт өвчин гарсан үед энэ хуулийн 19.1, 19.3-т заасны дагуу байгуулагдсан мэргэжлийн баг, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд дайчлагдан ажилласан малын эмч, мэргэжилтэн, албан хаагч, иргэдэд олгох дараах зардал” гэж заасан. Мөн 33 дугаар зүйлийн 1.5.1-т “ердийн үеийнхээс гурав дахин нэмэгдүүлсэн томилолтын зардал” гэж заасан нь Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50.2 дахь хэсэгт мөн адил тусгалаа олсон байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

            6. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянан үзээд, давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв. 

 

            7. Нэхэмжлэгч Т.Е, А.М, С.Б, Х.А, П.Ж, А.АЛ.Б, Н.Н Н.Н А.Б Х.Б С.Х Д.А М.Б А.Х А.Е С.С И.С К.Бр нарын хариуцагч аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Баян-Өлгий аймгийн Булган, Дэлүүн сумуудад 2021 онд гарсан малын гоц халдварт шүлхий өвчний голомтод ажилласан мэргэжлийн багийн эмч, мэргэжилтэн, албан хаагч нэр бүхий 21 хүний томилолтын зардал нийт 19404000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            8. Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу талуудаас гаргаж өгсөн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

            8.1. Мал, амьтны гоц халдварт өвчин гарсан Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Дорноговь аймгуудаас өвчний халдвар тархах эрсдэл өндөр байгаа тул 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд тус аймагт баруун таван аймгаас бусад аймгуудад мал, амьтан оруулах, шилжилт хөдөлгөөн хийхийг хориглож, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, шилжилт хөдөлгөөний хяналтыг өндөржүүлэн захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Мал эмнэлгийн газар болон бүх сум, багийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгож Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч С.Хонаев 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр №А\561 дугаартай захирамжийг,

            8.2. Улмаар Булган, Дэлүүн суманд Шүлхий өвчин оношлогдсон, тархалтын хүрээ нэмэгдэж байгаа тул халдварыг таслан зогсоох, голомтыг устгах, халдвар дамжин тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн аймгийн хэмжээнд мал амьтны хөдөлгөөнд хорио цээрийн дэглэм тогтоон, малын гоц халдварт Шүлхий өвчин гарсан бүсийн айл өрхүүдийн хөдөлгөөнийг бүрэн зогсоож, 2021 оны 9 дүгээр сарын 01-ээс эхлэн 2021 оныг дуустал гаднын аймаг, сум болон тус аймгийн бусад сумуудаас өөрийн сумын нутаг дэвсгэрт мал оруулах, дамжин өнгөрүүлэхийг бүрэн хориглож, Булган, Дэлүүн сумаас гарах, орох гол зам, цэгүүдэд шалган нэвтрүүлэх пост байгуулж, байнгын ажиллагаанд оруулж ажиллахыг Булган сумын Засаг дарга /Б.Е /, Дэлүүн сумын Засаг дарга /А.Н / нарт үүрэг болгож, малын гоц халдварт Шүлхий өвчинтэй, тэмцэх хариу арга хэмжээ авах, хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлэх, тархвар зүйн судалгаа, халдваргүйтгэл, дархлаажуулах, халдварыг таслан зогсоох, голомтыг устгах үйл ажиллагааг эрчимжүүлж ажиллахыг аймгийн Мал эмнэлгийн газар /А.А /, Булган сумын Засаг дарга /Б.Е /, Дэлүүн сумын Засаг дарга /А.Н / нарт үүрэг болгож, мөн Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч С.Х  2021 оны 9 дугаар сарын 01-ний өдөр №А\718 дугаартай захирамжийг,

            8.3. Улмаар Булган, Дэлүүн сумдад гарсан халдварыг таслан зогсоох, халдвар дамжин тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн аймгийн хэмжээнд хорио цээрийн дэглэм тогтоож, Малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх, хариу арга хэмжээ авах, хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлэн тархвар зүйн судалгаа, халдваргүйтгэл, дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлж, халдварын тархалтыг таслан зогсоох арга хэмжээ авч ажиллахыг Мал эмнэлгийн газар (А.А ), Булган сумын Засаг дарга (Б.Е ), Дэлүүн сумын Засаг дарга (А.Н ) нарт үүрэг болгож Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Б 2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр №А\744 дугаартай “Хорио цээрийн дэглэм тогтоох тухай” захирамжуудыг тус тус гаргажээ.  

            8.4. Улмаар Баян-Өлгий аймгийн Булган, Дэлүүн сумдад малын гоц халдварт шүлхий өвчин гарч, тархалтын хүрээ, халдварыг таслан зогсоох, халдвар дамжин тархахаас урьдчилан сэргийлэх, малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх, хариу арга хэмжээ авах, хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлэн тархвар зүйн судалгаа, халдваргүйжүүлэлт, дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэн, халдварын тархалтыг таслан зогсоох арга хэмжээ авахаар Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газрын даргын олгосон албан томилолтоор:

- нэхэмжлэгч Л.Б 4 удаа олгосон албан томилолтоор нийт 68 хоног /нэхэмжлэгч 58 хоногийн томилолтын мөнгө нэхэмжилсэн/,

-нэхэмжлэгч Бугат сумын **** Н.Н 1 удаа олгосон албан томилолтоор 10 хоног,

-нэхэмжлэгч Сагсай сумын **** Б.Н1 удаа олгосон албан томилолтоор 21 хоног,

- нэхэмжлэгч тус газрын **** А.Б 2 удаа олгосон албан томилолтоор 44 хоног,

-нэхэмжлэгч тус газрын *** Х.Б 2 удаа олгосон албан томилолтоор 55 хоног,

-нэхэмжлэгч тус газрын тасгийн **** С.Х 1 удаа олгосон албан томилолтоор 22 хоног,

-нэхэмжлэгч тус газрын *** Д.А 1 удаа олгосон албан томилолтоор 22 хоног,

-нэхэмжлэгч Өлгий сумын *** М.Б 1 удаа олгосон албан томилолтоор 21 хоног,

-нэхэмжлэгч тус газрын *** А.Х 1 удаа олгосон албан томилолтоор 40 хоног,

-нэхэмжлэгч тус газрын *** Х.М 1 удаа олгосон албан томилолтоор 10 хоног,

-нэхэмжлэгч тус газрын **** П.Ж 1 удаа олгосон албан томилолтоор 45 хоног,  

-нэхэмжлэгч тус газрын ***Х.Х1 удаа олгосон албан томилолтоор 26 хоног, 

-нэхэмжлэгч тус газрын *** А.Е  1 удаа олгосон албан томилолтоор 30 хоног, 

-нэхэмжлэгч тус газрын мал эмнэлгийн *** Т.Е  1 удаа олгосон албан томилолтоор 26 хоног, 

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргын олгосон албан томилолтоор: 

            - нэхэмжлэгч тус сумын *** С.С  1 удаа олгосон албан томилолтоор 24 хоног, 

            - нэхэмжлэгч тус сумын **** И.С  1 удаа олгосон албан томилолтоор 24 хоног,

            -нэхэмжлэгч тус сумын **** К.Б   1 удаа олгосон албан томилолтоор 7 хоног,

            -нэхэмжлэгч *** А.М   1 удаа олгосон албан томилолтоор 7 хоног,

            -нэхэмжлэгч *** С. Б 1 удаа олгосон албан томилолтоор 16 хоног,

-нэхэмжлэгч *** Х.А  1 удаа олгосон албан томилолтоор 7 хоног,

- Баян-Өлгий аймгийн Засаг даргын олгосон албан томилолтоор нэхэмжлэгч  тус аймгийн Мал эмнэлгийн газрын **** А.А  1 удаа 24 хоног тус тус ажилласан нь нотлогджээ.

 

            9. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалтаар “аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлэн ажиллах ба бүрэн эрхийнхээ хүрээнд нутаг дэвсгэрийн хэмжээнд гамшгаас хамгаалах арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, удирдах, хэрэгжүүлэх үүрэгтэй” гэж, мөн Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.4-д “мал, амьтны гоц халдварт өвчний голомтод, энэ хуулийн 19.1, 19.3-т заасан мэргэжлийн баг, ангийн бүрэлдэхүүнд дайчлагдан ажиллах бол хөдөлмөр хамгаалалтын хувцас, хэрэглэлээр хангах, томилолтын зардлыг ердийн үеийнхээс гурав дахин нэмэгдүүлж дайчилгааг зохион байгуулсан байгууллагаас олгох”  гэж тус тус хуульчилсан байх тул анхан шатны шүүхийн “хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга нэхэмжлэгч нарын шүлхийн голомтод ажилласан томилолтын зардлыг хариуцах ёстой” гэсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй. 

 

            10. Түүнчлэн Монгол Улсын Сангийн сайдын Зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай 2011 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 132 дугаартай тушаалаар төрийн албан хаагчийн албан томилолтын зам хоногийн зардлыг суманд 12000 төгрөгөөр тогтоосон  бөгөөд дээрх нэр бүхий 21 нэхэмжлэгчийн албан томилолтоор ажилласан хоногийг дээрх хуульд зааснаар 3 дахин нэмэгдүүлэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

           

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “(1) 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралд оролцох боломж байсан боловч цаг тулгаж ярьсан учир тухайн өдөр шүүх хуралд оролцохоор очиход шүүх хурал эхэлсэн байсан. (2) Мөн нэр бүхий 21 албан хаагч нарын томилолтын зардлыг орон нутгаас нэхэмжилснийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Ажиллаж байгаа албан байгууллагын төсвөөс гаргуулан авах ёстой байсан. (3)Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчмыг алдагдуулсан хууль бус шийдвэр гаргасан гэх гомдлуудыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. Учир нь: (1) Анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Б.Ардабек нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. М 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг 00 минутад болох шүүх хуралдааны товыг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр мэдэгдсэн байх бөгөөд /ХХ-ийн 95 дахь тал/ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М хурлын товтой танилцаж гарын үсэг зуржээ. Түүнчлэн шүүхээс тухайн хурал болох өдөр, хурлын товыг дахин сануулах үүрэг хүлээхгүй. Иймд энэ талаар гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй.

(2) Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг хариуцагч өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хариуцагчийн татгалзал нотлогдон тогтоогдохгүй байна.

(3) Анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу талуудаас гаргаж өгсөн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх тул хариуцагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШШ2022/01116 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М  давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

 

ШҮҮГЧ                                                                        Д.КӨБЕШ