Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 57

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, Ерөнхий шүүгч М.Энхмандах, шүүгч С.Байгальмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ

Улсын яллагч А.Тунгалагтуяа

Иргэдийн төлөөлөгч Т.Шинэбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гангантөгс

Шүүгдэгч Н.А нарыг оролцуулан Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.А холбогдох 1839000000205 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн гэх Н.А

Шүүгдэгч Н.А нь 2018 оны 8 дугаар сарын 24-ний орой 17 цагийн орчим иргэн Б.Б 4 ханатай монгол гэрт бага насны хүүхэд болох Б.Б хүч хэрэглэн бэлэг эрхтэн рүү хуруугаа хийж бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

                                                                                                 Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Насанд хүрээгүй хохирогч Б.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...08 дугаар сарын 24-ний өдөр, орой манайх хоолоо хийгээд байж байсан чинь манайд нэг танихгүй хүн морьтой ирсэн. Тэгээд тэр ах манайд хоол идээд манай аавтай морины талаар яриад байсан. Тэр хүн морь хайж яваа гэж ярьж байсан, бид нар хоол идээд дууссаны дараа манай аав үхрэндээ морьтой явсан. Дараа нь манай ээж дүү Батчимэг хоёр хониндоо явган яваад өгсөн. Харин тэр үед манайд ирсэн ах гэрийн гадаа хаяанд сууж байсан. Би гэртээ ганцаараа үлдээд аяга тавгаа угааж байсан чинь нөгөө ах манайд ороод ирсэн. Тэгээд тэр ах надаас миний нэрийг асуугаад, хэдэн настай вэ, ахын дүү хүнтэй үерхэж үзсэн үү гэж асуусан. Би тэр ахад нэрээ хэлээд, 12 настай гэдгээ хэлсэн бас өмнө нь хүнтэй үерхэж үзсэн гээд тэр ахад худлаа хэлсэн. Тэгээд угаасан аяга тавгаа хураах гээд байж байсан чинь тэр араас гэнэт ирээд намайг өргөөд манайд хойд талын орон дээр аваачаад намайг дээрээс дараад хэвтүүлсэн. Тэгээд тэр ах миний шортыг тайлах гээд байсан, би дотуураа бандааш өмсөөгүй байсан, би айгаад ааваа, ээжээ гээд хашгирсан, тэгээд бас тэр ахыг болиоч гээд орилсон тэгсэн чинь тэр ах миний амыг таглаад байсан. Намайг гараараа дарж байгаад нөгөө гараараа миний шортыг тайлаад шидсэн. Тэр ах миний юуг гараараа оролдоод байсан. Би өвдөөд байхаар нь болиоч гэж хашгирсан. Тэгсэн чинь тэр ах гараараа өмдөө оролдоод байсан. Би хөлөө татаад дээшээ болгосон чинь миний хөлийг татаад тэнийлгээд ахиад миний нөгөө юуг гараараа оролдоод байсан. Тэгээд би орилоод байсан чинь тэр ах болиод дээлээ янзалаад байсан. Тэгээд би орон дээрээ суугаад нөгөө ахыг яв гэж хэлсэн. Тэгсэн тэр ах миний урд газар суугаад ахыгаа уучлаарай, аав ээждээ битгий хэлээрэй гэж хэлээд яваад өгсөн. Тэр ахыг гэрээс гарсаны дараа шортоо буцааж өмсөөд ээжийн хонь руу явсан зүг рүү гүйгээд ээждээ очиж тэр ахыг тэгээд байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Манайх Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг, Хаалга гэх газар малтайгаа нүүж ирээд удаагүй байгаа, манайх өөрөө Багануур дүүргийн айл байгаа юм. Харин одоо Хаалга гэх газарт манайх болон хамаатны ах О-ын хамт гурван гэрээрээ нутаглаж байгаа. 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 17 цаг болж байхад манайд цагаан өнгийн морь унасан 20 гаран насны нэг эрэгтэй хүн ирсэн. Тэгээд тэр хүн анх ирэхдээ адуугаа хайж яваа гээд байсан, хүн ирсэн болохоор манай охин Б.Б  хоол хийгээд нөгөө хүнд өгсөн. Тэгээд тэр хүнтэй манай нөхөр Б.Б  сураглаж яваа адууных нь талаар ярилцаж байсан. Тэр хүн адуу харагдвал хэлээрэй гээд ………. гэсэн утасны дугаар өгөөд энэ миний байгаа Б гэдэг айлын дугаар шүү би өөрөө утасгүй байгаа гэж хэлж байсан. Тэгээд 17 цаг өнгөрч байхад манай нөхөр адуу, үхэр хоёроо хураана гээд гараад би өөрийн бага охин Б-ийг дагуулаад хонио хураахаар гарсан юм. Харин гэрт 12 настай охин Б.Б  хоол идсэн аяга тавгаа угаагаад үлдсэн. Намайг гэрээс гарахад нөгөө танихгүй хүн гэрээс гараад морь руугаа алхаж байгаа харагдсан. Тэгээд намайг гэрээсээ жаахан холдоод явсны дараа нөгөө хүн харагдахгүй болчихсон, унаж ирсэн морь нь бол манай гэрийн урд талд байж л байсан. Тэгээд бараг 1 цагийн дараа намайг хонио хураагаад буцаад ирэхэд нөгөө хүн манай гэрийн гаднаас мориндоо мордоод зүүн урагшаа явж байгаа харагдсан. Намайг гэр рүүгээ алхаад явж байтал манай охин Б.Б  урдаас уйлчихсан гүйж ирээд ээжээ саяны хүн чинь намайг оролдож байгаа явчихлаа гэж хэлээд уйлаад байсан. Тэгээд гэр рүүгээ очоод үзтэл манай хойморын орон дээр байсан хөнжлийн даавуун дээр эрэгтэй хүний үрийн шингэн юм шиг цагаан зүйл хатчихсан байсан. Тэгээд манай нөхөр нөгөө хүний араас морьтой явсан чинь олоогүй ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар хуудас/

Гэрч Б.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Манай 12 настай охин Б.Б  гэртээ аяга тавгаа угаах гээд үлдсэн. Манайд ирсэн залуу намайг үхрэндээ явах гэж байхад манай гэрийн хаяанд суучихсан урагшаа юм дурандаад удахгүй явах гэж байгаа бололтой сууж байсан. Тэгээд намайг ойролцоогоор 40-50 минутын дараа үхрээ туугаад ирж явтал манай эхнэр, 2 охин  намайг чиглээд ирж яваа харагдсан. Би тэр гурав дээр яваад очиход манай том охин уйлчихсан байсан. Эхнэр хэлэхдээ нөгөө саяны манайд ирсэн хүн хүчиндчихсэн юм шиг байна гэсэн. Тэгэхээр нь би нөгөө залуугийн араас морьтойгоо давхиад гэрээсээ зүүн тийш нэлээн яваад сүүлдээ бүр морь явахаа болиод буцаад гэртээ ирсэн. Гэртээ ирээд охиноосоо янз бүрийн юм асуугаагүй. Манай эхнэр л ярилцаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 дүгээр хуудас/

Гэрч Д.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2018 оны 6 дугаар сарын сүүлээс Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг “Хойд холбоо” гэх газар ирж манай малыг маллах болсон. А 3 хоногийн өмнө адуундаа явлаа гэж гараад одоог хүртэл ирээгүй байх шиг байна. Тэгээд би өнөөдөр өглөө өөрөө адуундаа явсан. Манай ах, эхнэр, дүү гурав урагшаа айлын адуунд нийлсэн адуугаа авч ирэхээр явсан. Тэр хойгуур А ирээд юм шиг байна лээ. 3 хоногийн өмнө адуундаа явахдаа өмсөөд явсан малгай нь орой намайг гэртээ ирэхэд байж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 дугаар хуудас/

Гэрч С.Д мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Манай хүү Н.А нь Увс аймагт төрсөн. Тэгээд 4 дүгээр анги хүртлээ сураад сургуулиас гарсан. Манайх 2008 он хүртэл айлын мал маллан амьдарч байгаад хот руу шилжиж амьдрах болсон. 2012 оноос манай хүү А  Хэнтий аймгийн Дархан суманд айлын мал маллах болсон юм. Би хүүгээ ийм хэрэг хийсэн гэдэгт нь итгэж ч чадахгүй байна. Амьдралын боломж тааруу учраас хүүдээ улсын өмгөөлөгч авах саналтай байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 дугаар хуудас/

Гэрч Н.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багт байх Холбоо гэх газарт М  гэдэг залуугийн адууг 2018 оны 5 дугаар сарын сүүлээс эхэлж маллаж байгаа. 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр би хүрэн халзан зүсмийн азаргатай адуугаа хайж яваад өөрийн байгаа Холбоо гэх газраас баруун хойш байх Баруун Хаалга гэх газарт очсон. Тэр хавиар адуугаа хайж байгаад орой 17 цагийн үед Эрдэнэ уулын зүүн доор байсан нэг айлд очсон. Тэнд 3 гэр байсан. Би хамгийн зүүн талын гэр рүү очиход гэрийн хүмүүс нь гэрийнхээ гадаа байсан. Тэнд нэг ах, нэг эгч 2 жаахан охин байсан нийтдээ 4 хүн байсан. Тэр гурван гэрийн дунд талын гэр нь жижиг илүү гэр, харин баруун талын том Монгол гэрт нь хүн байхгүй байсан. Тэгээд намайг очиход тэр айл цуйван хийсэн байсан. Намайг гэрийн эзэн ах хоол идээд яв гэж хэлсэн. Тэгээд хоол унд идэж дуусаад нөгөө гэрийн эзэн ах адуу, үхрэндээ явлаа гээд морьтой гэрээсээ зүүн хойшоо яваад өгсөн. Харин тэр айлын эгч нэг охинтойгоо хонь руугаа явлаа гээд гэрээсээ баруун хойшоо явган явсан. Гэрт нь хоёр охиных нь том охин нь гээд ягаан шорт өмссөн, ягаан цамцтай охин нь үлдсэн. Би тэр айлын ах эгч хоёрыг малдаа явах үед нь гэрийн гадаа мал дурандаад сууж байсан юм. Тэгээд айлын ах эгч хоёрыг гэрээсээ нэлээн холдоод явсаны дараа би нөгөө айлын гэр рүү ортол нөгөө гэрт үлдсэн охин аяга тавгаа угааж байсан. Тэгэхээр нь би нөгөө охиноос чамайг хэн гэдэг вэ, хэдэн настай вэ гэж асуусан. Тэгтэл нөгөө охин өөрийгөө Б.Б  гэж хэлээд 2006 онд төрсөн, одоо 12 настай гэж хэлсэн. Тэгэхээр нь би ахиад нөгөө охиноос чи найз бандитай юу, хүнтэй үерхэж үзсэн үү гэж асуусан чинь нөгөө охин хүнтэй үерхэж үзсэн гэж хэлсэн. Тэгээд би хэсэг байж байгаад нөгөө охин аяга тавгаа хураагаад зогсож байхад нь араас нь өргөөд гэрийн хойд талын орон дээр өргөж аваачаад дээш харуулж дарж хэвтүүлээд шортыг нь шувтлаад бас өөрийнхөө өмдийг шувтлаад боовоо ил гаргаад тэгээд нөгөө охинтой ноцолдоод нөгөө охины алыг энэ хуруугаараа /баруун гарын долоовор хурууг заав/ оролдож, нэг их гүнзгий хийлгүй мөчидхөн хийж гадна талаас нь оролдож байтал би өөрийн эрхгүй дур тавиад миний үрийн шингэн миний өмссөн байсан дээлийн хормой, нөгөө орон дээр дуссан. Тэгээд би дур тавьчихаад нөгөө охиныг орхисон. Нөгөө охин уйлаад байсан болохоор би нөгөө охиноос уучлалт гуйгаад ахын дүү намайг уучлаарай, ах нь ёстой буруу юм хийжээ, ахын дүү ээж аавдаа битгий хэлээрэй гэж хэлсэн. Тэгсэн нөгөө охин та яв гээд уйлаад байхаар нь би тэдний гэрээс гараад гадаа нь байсан морио унаад тэдний гэрээс зүүн урагшаа давхисан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 дүгээр хуудас/

Гэрч Н.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Манайхыг Хэнтий аймгийн Дархан суманд нүүж ирснээс хойш 2014-2017 оны 6 дугаар сар хүртэл А  манай малыг маллах болсон. Н.А нь төлөв даруу, их дуулгавартай хүүхэд байгаа юм. Би Н.А ыг нэг нутгийн хүний хүүхэд өөр дээрээ мал маллуулж байгаад тусад нь гаргаад айлын дайтай айл болгохыг зорьж төрийн банкны хадгаламжийн данс нээж 1 сая төгрөг хүртэл хийж өгсөн. Тэгээд хот орж морины хүүхэд олж ирнэ гэж яваад эргэж ирээгүй. Сураг сонсохнээ Баянхутаг сумын нутагт айлын адуу хариулдаг гэсэн. Өмнө нь манайхыг Дэлгэрхаан суманд отроор явж байхад нэг охинтой танилцаад үерхсэн юм шиг байна лээ. Энэ талаар сайн мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн №397 тоот шинжээчийн дүгнэлтэд:

-Б.Б ийн биед бэлэг эрхтний үтрээний үүдэвч, зүүн гарын 4-р хурууны хумстай хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь бэлэг эрхтний үүдэвч, зүүн гарын хумстай хэсгийн зөөлөн эдэд няцрал үүссэн байна.

-Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

-Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулаагүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ. /хх-ийн 46 дугаар хуудас/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн №20 тоот шинжээчийн дүгнэлтэд:

-Б.Б  нь бэлгийн халдварт өвчингүй байна гэжээ. /хх-ийн 52 дугаар хуудас/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн №8986 тоот шинжээчийн дүгнэлтэд:

-Шинжилгээнд ирүүлсэн дээлэн дээр цус болон үрийн шингэн илрээгүй.

-Даавууны хэсэг дээр үрийн шингэн илэрсэн. АВО системээр А/II/ бүлгийн харьяалалтай байна.

-Даавууны хэсэг дээр цус илрээгүй.

-Сэжигтэн Н.А ын гэх цус нь АВО системээр А /II/ бүлгийн харьяалалтай байна гэжээ. /хх-ийн 55 дугаар хуудас/

Шүүгдэгч Н.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Би нөгөө айлын гэр рүү ортол нөгөө гэрт үлдсэн охин аяга тавгаа угааж байсан. Тэгэхээр нь би нөгөө охиноос чамайг хэн гэдэг вэ, хэдэн настай вэ гэж асуусан. Тэгтэл нөгөө охин өөрийгөө Б.Б  гэж хэлээд 2006 онд төрсөн, одоо 12 настай гэж хэлсэн. Тэгэхээр нь би ахиад нөгөө охиноос чи найз бандитай юу, хүнтэй үерхэж үзсэн үү гэж асуусан чинь нөгөө охин хүнтэй үерхэж үзсэн гэж хэлсэн. Тэгээд би хэсэг байж байгаад нөгөө охин аяга тавгаа хураагаад зогсож байхад нь араас нь өргөөд гэрийн хойд талын орон дээр өргөж аваачаад дээш харуулж дарж хэвтүүлээд шортыг нь шувтлаад бас өөрийнхөө өмдийг шувтлаад боовоо ил гаргаад тэгээд нөгөө охинтой ноцолдоод нөгөө охины алыг энэ хуруугаараа /баруун гарын долоовор хурууг заав/ оролдож, нэг их гүнзгий хийлгүй мөчидхөн хийж гадна талаас нь оролдож байтал би өөрийн эрхгүй дур тавиад миний үрийн шингэн миний өмссөн байсан дээлийн хормой нөгөө орон дээр дуссан...” гэх мэдүүлэг /хх-ийн 76-78 дугаар хуудас/ шинжлэн судлав.

Шүүгдэгч Н.А нь 2018 оны 08 дугаар сарын 24 ний орой 17 цагийн орчим Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг “Хаалга” гэх газар иргэн Б.Б 4 ханатай монгол гэрт бага насны хүүхэд болох Б.Б хүч хэрэглэн бэлэг эрхтэн рүү хуруугаа хийж бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Н.А ыг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг хүч хэрэглэн бэлэг эрхтэн рүү нь хуруугаа хийж бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Н.А ын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гэрэлцэцэгт шүүгдэгч Н.А аас 400000 төгрөг шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан ба хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар нэхэмжлэл гаргаагүй байх тул шүүгдэгчийг хохирол төлбөргүй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Н.А д  ял оногдуулахад хуульд заасан хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гангантөгс нь шүүгдэгч Н.А д ял оногдуулахдаа эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан ял оногдуулж өгөхийг санал болгож байгаа боловч дээрхи зүйл заалтыг шүүх хэрэглэх боломжгүй байна гэж үзлээ.

Учир нь: Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заахдаа” эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн бол энэ заалтыг хэрэглэж болохоор заажээ. Гэтэл шүүгдэгч Н.А д ял оногдуулж байгаа  эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих” ял оногдуулж болох санкцитай байх тул хэрэглэх боломжгүй гэж үзсэн болно.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгч Н.А ыг бага насны хүүхдийг хүч хэрэглэж хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэсэн дүгнэлт гаргасан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.6, 36.2 дугаар зүйл,

 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  Т О Г Т О О Х нь:

 

1.  Шүүгдэгч Н.А ыг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-ыг 12 / арван хоёр / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А д оногдуулсан 12 / арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А ын цагдан хоригдсон 98 /ерэн найм/ хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.5

дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн дан даавуун дээл 1 ширхэг, ажлын хэсгийг даавуугаар ороосон хутга 1 ширхэг,  цагаан даавуун хэсгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслах А.Оюун-Эрдэнэд даалгасугай.

6. Шүүгдэгч Н.А нь энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.А д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                                         ДАРГАЛАГЧ                                   Р.БАТБАЯР

                                    ШҮҮГЧИД                                           С.БАЙГАЛЬМАА
                                                                                                М.ЭНХМАНДАХ