Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 1322

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батням,

улсын яллагч Ц.Гантулгабат,

шүүгдэгч Ё.У, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр /ҮД:0200/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ё.У-д холбогдох эрүүгийн 1706027120134 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Ё.У.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч Ё.У нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 143 дүгээр байрны В1 давхарт иргэн Ц.Дашдоржтой маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

       

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Ц.Дашдоржийн: “...Би “чи манай байранд ямар хамаатай юм бэ” гэхэд “би энэ гражид мөнгө төлдөг” гэхээр нь би “өдрийн 300 төгрөгөөр нэг машин тавиулахад энэ мөнгө чинь хаана ч хүрэлцэхгүй байна” гэхэд тэр залуу ямар ч үг сонсохыг хүсэхгүй “би мөнгө төлдөг” гээд над руу дөхөж ирээд намайг мөргөх гээд хүзүү рүү гараараа ёвроод байсан. Тэгэхээр нь би зөрүүлээд заамдаад авсан. Гэтэл уг залуу намайг бүсэлхийгээр тэвэрч аваад плитан шалан дээр намайг тонгороод, шидээд намайг газарт унангуут цээжин дээр өвдөглөөд дэвссэн. Энэ үед "Ганбаатар аа энэ хүнийг аваарай” гээд СӨХ-ны даргыг дуудсан Ганбаатар ирж салгасан. Гэтэл тэр залуу салаад босч ирэнгүүтээ намайг сугадаж аваад газарт унагаагаад нүүрэн тус газарт 4-5 удаа цохисон. Ганбаатар болон манай жижүүр авгай салгасан. Тэгээд Ганбаатар цагдаа дуудах гээд утсаараа залгаж байхад уг залуу цээжин биеийнхээ хувцсыг бүрэн тайлж, цээж нүцгэн над дээр ирээд дахин намайг сугадаад газарт шидээд ахин миний цээж рүү өшиглөөд байхаар нь би гараараа хамгаалтал миний толгой руу ирж өшиглөөд би ухаан алдсан. Сэрээд хартал намайг хүмүүс тойрчихсон, уг залуу хувцсаа өмсчихсөн байсан. Миний хажууд байсан хүмүүсийн хэлснээр би 4-5 минут орчим ухаан алдсан гэсэн. ...Би тэр залууг цохиж зодсон асуудал байхгүй. Энэ асуудлаас болж миний цээж амьсгаа авч болохгүй байна. Мөн хүний яриа давхар сонсогдоод байна. Шал мөргүүлж шидсэнэс болж миний нүүр зулгарсан байсан. Уг залуу намайг 3 удаа үүрч шидсэн. Гомдолтой байна. У гэх залуу миний зүүн нүд, зүүн хацар, шанаа цээж рүү гараараа цохиж мөн нүүр рүү өшиглөж энэ гэмтлүүдийг учруулсан. Мөн тэр залуу миний цээжин дээр өвдөглөж хүчтэй цохисон. Мөн цээжин дээр дэвссэний улмаас хавирга хугарсан. Би дээрх гэмтлийг авснаас хойш Грандмед эмнэлэгт 10 хоног хэвтсэн. ...Өмнөх шалгаж байсан байцаагч эмчилгээний задаргаа хэрэгтэй гэж хэлсэн. Тэгээд би Саранчимэг эмчтэй уулзаж байгаад эмчилгээний задаргаа авъя гэхэд гарах үеийн дүгнэлтийг хийж өгсөн. Саранчимэг эмч өөрөө эмнэлгийнхээ цахим сангаас харж гарах үеийн эпикриз болон дүгнэлтийг гаргаж өгсөн. ...Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Эмчилгээний зардал нэхэмжилж байна...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-13-15, 133-134/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Б.Ганбаатарын: “...Тэр залуу Дашдорж руу “чи юу юм” гээд дайрахаар нь Дашдорж “би удирдах зөвлөлийн дарга нь байна” гэж хэлсэн. Ингээд тэр 2 хоорондоо маргалдаад бие биенийгээ хэл амаар доромжилж харьцаж байснаа У Дашдоржийг цээжээрээ мөрлөж түлхсэн чинь Дашдорж Уыг өөрөөсөө холдуулж цээж рүү нь түлхсэн. У Дашдоржийн энгэрээс нь заамдаад Дашдорж зөрүүлээд хувцаснаас нь барьсан. Ингээд нилээн хоорондоо түлхэлцээд маргаж байснаа У Дашдожийг тонгорч унагаагаад доороо оруулчихаар нь би очоод голоор нь орж салгасан. Тэгээд тэр 2 бүр оволзоод Дашдорж уурлангуутаа 2-3 удаа ширүүн үг хэлсэн чинь У ахиж тонгорч унагаагаад цээжин дээр нь өвдөглөөд энгэрээс нь заамдаж байгаад газар хавсраад байсан. Энэ үед Дашдорж Уын куртикнээс нь зуураад 2 гараараа татсан. Тэр үед Уын хоолой нь жоохон боогдох шиг болсон боловч тавихгүй байсан. Ингээд би нилээн ноцолдож байж тэр хоёрыг салгасан. Тэр үед Дашдоржийн нүүр нь нилээн шороо болчихсон, уруулаас нь бага зэргийн цус шүүрсэн байсан санагдаж байна. Энэ асуудлын дараа У өөрийнхөө үүрч явсан цүнхээ галын элсний хайрцган дээр тавиад дээгүүрх хувцсаа тайлж эхэлсэн. Хувцсаа тайлж байх үедээ бид нарыг дарамталж “та нарыг бүгдийг чинь ална” гэсэн. Ингээд дээгүүрээ нүцгэлээд Дашдорж болон над руу ална гэж дайрсан. ...би гадагшаа хүн дуудахаар гараад утсаар цагдаа дуудчихаад ойр хавьд өөр туслах хүн байгаа эсэхийг хайсан боловч хүн олдоогүй. Ингээд буцаж орохоосоо өмнө гражийн хаалгаар тонгойж харсан чинь Дашдоржийг газар унагаачихсан эрүү хэсэг рүү нь У өшиглөж байгаа харагдсан. Тэр үед Дашдорж дагзаараа хойш газар савж байгаа нь гражийн үүдэнд байгаа надад сонсогдож байсан. Тэр үед Дашдорж ухаан алдсан юм шиг байна лээ...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-21-22/,

Мөрдөн байцаалтанд гэрч Б.Хүрэлбаатарын: “...Сүүлдээ бие биенийгээ заамдаад бор залуу буюу У нь шар өндөр залуу буюу Дашдоржийг тонгороод Дашдорж нуруугаараа газар унасан. Тэгсэн У нь Дашдоржийн дээрээс цохих гэж далайхаар нь Ганбаатар салгасан бөгөөд би машинаас бууж очоод жижүүр эгчтэй хажуунаас нь “хэл амаараа учраа ол” гэсэн чинь У нь ойлгож байгаа шинжгүй тэр Дашдорж руу дайраад байсан. Тэгээд уначихаад босоод ирэхээр нь би машин руугаа яваад машиндаа сууж байсан чинь У нь Дашдоржийг ахиад тонгорч унагаагаад Дашдорж нь унасан байхдаа Уыг заамдаад У нь Дашдоржийг унасан байхад нь дээрээс нь нүүр рүү нь гараараа цохиод, Ганбаатар ахиж голоор нь ороод салгаад Дашдорж ахиж босч ирээд У нь дээгүүрх бүх хувцсаа тайлаад хажууд нь байсан мотоцикл дээр тавиад ахиж Дашдоржийг барьж авч тонгорч унагаагаад дээр нь мордож суугаад дээрээс нь цохисон. Ганбаатар утсаар яриад цаашаа гүйсэн бөгөөд жижүүр эгч муухай орилохоор нь гүйгээд очсон чинь У Дашдоржийн нүүр рүү өшиглөөд Дашдорж тархиараа хойш газарт савж унасан. ...У дээр нь гарч заамдаад өвдгөөрөө цээжин дээр нь дараад босохгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-24-25/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Д.Цэцэгдолгорын: “...У бол манай нөхөр байгаа юм. Бид хоёр хамт амьдраад 7 жил болж байна. ...У нь оюутан байхаасаа анги хамт олондоо нэр хүндтэй, их нийтэч залуу байсан бөгөөд тийм хэрцгий догшин авир байхгүй. Хүнд гар хүрч байсан тохиолдол байхгүй. Ер нь хүндтэй муудалцдаггүй. У архи огт амсдаггүй, тамхи огт татдаггүй бөгөөд ер нь чөлөөт цагийг спорт зааланд эсхүл гэртээ өнгөрүүлдэг...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-26/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Г.Алтанцэцэгийн “...Ингээд тэр махлаг залуу Дашдоржийг энгэрээс нь заамдсан. Нэг харсан чинь Дашдоржийг газар унагаачихсан байхаар нь би хажууд нь очоод хүүе болиоч гэсэн чинь намайг тоохгүй, дийлдэхгүй Дашдоржийн дээр нь гараад суучихсан. Ингээд тэр махлаг залуу босч ирээд дээгүүрх курткээ тайлаад ахиад Дашдоржийг саваад унагаачихсан. Ингээд дээр нь гарчихаад өвдөглөөд, энгэрээс нь заамдаад татаад байсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-27/,

 

Мөрдөн байцаалтанд Ё.Уын яллагдагчаар: “...Би 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 19 цагийн үед санаж байна 143-р байрны гражид машинаа тавьчихаад явж байтал үйлчлэгч эгч явж байхаар нь би очоод “эгч ээ та энэ байрны үйлчлэгч харуул нь мөн үү” гэсэн чинь “мөн байна” гэж хэлэхээр нь би өмнө нь 2, 3 удаа граж руу орох гэтэл гражийн хаалга дотроосоо түгжээтэй орж чадаагүй, 20-30 минут хүлээсэн. Та утасныхаа дугаарыг гадаа тавьчихаж байж болдоггүй юм уу, түгжээтэй үед би тан руу залгачихаж байя” гэсэн чинь тэр эгч “би бараг ажлаасаа гарч байгаа” гэж яриад байж байхад СӨХ-ны дарга гэх залуу хүрээд ирсэн чинь тэр эгч “манай СӨХ-ны дарга энэ байна” гэж танилцуулахаар нь би СӨХ-ны даргад болсон явдлаа яриад байж байтал Дашдорж гэх хүн хажуунаас орж ирээд “чи 6000 төгрөг сард төлж байж 24 цагийн харуул хамгаалалт нэхдэг хэн бэ” гэхээр нь би “юу гэнээ би сард 6000 төгрөг биш 9000 төгрөг төлдөг чи зүгээр байгаарай” гэсэн чинь Дашдорж “энэ байрны гөлөгнүүд чинь ямар ч мөнгө төгрөг өгдөггүй юм” гэхээр нь би “тэр ямар хамаатай юм бэ би сар бүр мөнгөө төлдөг” гэж хэлсэн. Тэгсэн “энэ муу нохой юу мэддэг юм яв чи” гээд намайг хөөхөөр нь би “над шиг нохойн гөлөг олныг харсан уу” гэж хэлээд толгойгоо хөдөлгөөд дохьсон чинь миний нүүр буюу хамар руу цохихоор нь би бариад авсан чинь зөрүүлээд надтай барьцалдсан. Тэгсэн хажуунаас СӨХ-ны дарга болон хамт явж байсан 1 залуу нь миний гарыг нэг нэгээрээ куртикний шуунаас зуураад боль гэсэн мөртлөө намайг бариад Дашдорж нь хоолой боогоод би ухаан алдах шахахаар нь би нөгөө хоёрын гарыг нь тавиулаад Дашдоржийг тонгорч унагаагаад 2, 3 удаа намайг боохоор нь би Дашдоржийг унагааж би өөрийгөө хамгаалж байсан. Дашдорж хамгийн сүүлд намайг боогоод миний ухаан балартаад Дашдоржийг унагаасан. Унасных нь дараа цээжин дээр нь өвдөглөсөн бөгөөд миний куртикнээс зуураад хэвтээд байхаар нь цээжин дээр нь өвдөглөж гарыг нь тавиулсан. Над руу 3 залуу дайраад байсан болохоор нь тэр Дашдоржийг унагаасан. Хамгийн үнэн зөв мэдүүлэг өгөх хүн бол үйлчлэгч эмэгтэй байгаа бөгөөд тэр хүнийг гэрчээр асуулгамаар байна...

...Гражийн маргаанаас болоод Дашдорж эхлээд миний хамар руу цохиж гэмтээж боохоор нь 2-3 удаа тонгорч унагаасан. Өөр цохиж зодсон зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-67, 139/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн №12896 тоот:

1. Дашдоржийн биед зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, шанаа, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, нурууны зулгаралт, цээжний баруун талын 1, 5-р хавирганы хугарал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ гэсэн дүгнэлт /хх-35/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн №908 тоот:

1. 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн 12896 дугаартай дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна.

2. Ц.Дашдоржийн биед баруун 1, 2, 4, 5-р хавирганы хугарал, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, шанаа, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, нурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч М.Энхбаяр, Н.Энхцолмон, Т.Номинцэцэг гэсэн дүгнэлт /хх-158-159/,

 

Хохирогч Ц.Дашдоржийн компьютерт томографийн шинжилгээ /хх-36/, хохирлын баримтууд /хх-52-54/, Ц.Дашдоржийн Гранд мед эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /хх-70-83/,  

 

Ё.Уын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-44/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-45/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1369 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /хх-48-51/ зэрэг болно. 

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ё.У: “Би гэм буруугийн хувьд маргах зүйл байхгүй. Хохирлыг төлж барагдуулсан. Дахиж хүнтэй маргалдахгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэж мэдүүлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

I. Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ё.У нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 143 дүгээр байрны В1 давхарт иргэн Ц.Дашдоржтой маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Ц.Дашдоржийн: “...Тэгэхээр нь би зөрүүлээд заамдаад авсан. Гэтэл уг залуу намайг бүсэлхийгээр тэвэрч аваад плитан шалан дээр намайг тонгороод шидээд намайг газарт унангуут цээжин дээр өвдөглөөд дэвссэн...тэр залуу салаад босч ирэнгүүтээ намайг сугадаж аваад газарт унагаагаад нүүрэн тус газарт 4-5 удаа цохисон. Ганбаатар болон манай жижүүр авгай салгасан. Тэгээд Ганбаатар цагдаа дуудах гээд утсаараа залгаж байхад уг залуу цээжин биеийнхээ хувцсыг бүрэн тайлж, цээж нүцгэн над дээр ирээд дахин намайг сугадаад газарт шидээд ахин миний цээж рүү өшиглөөд байхаар нь би гараараа хамгаалтал миний толгой руу ирж өшиглөөд би ухаан алдсан. Сэрээд хартал намайг хүмүүс тойрчихсон, уг залуу хувцсаа өмсчихсөн байсан. Миний хажууд байсан хүмүүсийн хэлснээр би 4-5 минут орчим ухаан алдсан гэсэн. ...Би тэр залууг цохиж зодсон асуудал байхгүй. Энэ асуудлаас болж миний цээж амьсгаа авч болохгүй байна. Мөн хүний яриа давхар сонсогдоод байна. Шал мөргүүлж шидсэнэс болж миний нүүр зулгарсан байсан. Уг залуу намайг 3 удаа үүрч шидсэн. Гомдолтой байна. У гэх залуу миний зүүн нүд, зүүн хацар, шанаа цээж рүү гараараа цохиж мөн нүүр рүү өшиглөж энэ гэмтлүүдийг учруулсан. Мөн тэр залуу миний цээжин дээр өвдөглөж хүчтэй цохисон. Мөн цээжин дээр дэвссэний улмаас хавирга хугарсан. Би дээрх гэмтлийг авснаас хойш Грандмед эмнэлэгт 10 хоног хэвтсэн...Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Эмчилгээний зардал нэхэмжилж байна...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-13-15, 133-134/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Б.Ганбаатарын: “...Тэр залуу Дашдорж руу “чи юу юм” гээд дайрахаар нь Дашдорж “би удирдах зөвлөлийн дарга нь байна” гэж хэлсэн. Ингээд тэр 2 хоорондоо маргалдаад бие биенийгээ хэл амаар доромжилж харьцаж байснаа У Дашдоржийг цээжээрээ мөрлөж түлхсэн чинь Дашдорж Уыг өөрөөсөө холдуулж цээж рүү нь түлхсэн. У Дашдоржийн энгэрээс нь заамдаад Дашдорж зөрүүлээд хувцаснаас нь барьсан. Ингээд нилээн хоорондоо түлхэлцээд маргаж байснаа У Дашдожийг тонгорч унагаагаад доороо оруулчихаар нь би очоод голоор нь орж салгасан. Тэгээд тэр 2 бүр оволзоод Дашдорж уурлангуутаа 2-3 удаа ширүүн үг хэлсэн чинь У ахиж тонгорч унагаагаад цээжин дээр нь өвдөглөөд энгэрээс нь заамдаж байгаад газар хавсраад байсан. Энэ үед Дашдорж Уын куртикнээс нь зуураад 2 гараараа татсан. Тэр үед Уын хоолой нь жоохон боогдох шиг болсон боловч тавихгүй байсан. Ингээд би нилээн ноцолдож байж тэр хоёрыг салгасан. Тэр үед Дашдоржийн нүүр нь нилээн шороо болчихсон, уруулаас нь бага зэргийн цус шүүрсэн байсан санагдаж байна. Энэ асуудлын дараа У өөрийнхөө үүрч явсан цүнхээ галын элсний хайрцган дээр тавиад дээгүүрх хувцсаа тайлж эхэлсэн. Хувцсаа тайлж байх үедээ бид нарыг дарамталж “та нарыг бүгдийг чинь ална” гэсэн. Ингээд дээгүүрээ нүцгэлээд Дашдорж болон над руу ална гэж дайрсан. ...би гадагшаа хүн дуудахаар гараад утсаар цагдаа дуудчихаад ойр хавьд өөр туслах хүн байгаа эсэхийг хайсан боловч хүн олдоогүй. Ингээд буцаж орохоосоо өмнө гражийн хаалгаар тонгойж харсан чинь Дашдоржийг газар унагаачихсан эрүү хэсэг рүү нь У өшиглөж байгаа харагдсан. Тэр үед Дашдорж дагзаараа хойш газар савж байгаа нь гражийн үүдэнд байгаа надад сонсогдож байсан. Тэр үед Дашдорж ухаан алдсан юм шиг байна лээ...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-21-22/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Б.Хүрэлбаатарын: “...сүүлдээ бие биенийгээ заамдаад бор залуу буюу У нь шар өндөр залуу буюу Дашдоржийг тонгороод Дашдорж нуруугаараа газар унасан. Тэгсэн У нь Дашдоржийн дээрээс цохих гэж далайхаар нь Ганбаатар салгасан бөгөөд би машинаас бууж очоод жижүүр эгчтэй хажуунаас нь “хэл амаараа учраа ол” гэсэн чинь У нь ойлгож байгаа шинжгүй тэр Дашдорж руу дайраад байсан. Тэгээд уначихаад босоод ирэхээр нь би машин руугаа яваад машиндаа сууж байсан чинь У нь Дашдоржийг ахиад тонгорч унагаагаад Дашдорж нь унасан байхдаа Уыг заамдаад У нь Дашдоржийг унасан байхад нь дээрээс нь нүүр рүү нь гараараа цохиод Ганбаатар ахиж голоор нь ороод салгаад Дашдорж ахиж босч ирээд У нь дээгүүрх бүх хувцсаа тайлаад хажууд нь байсан мотоцикл дээр тавиад ахиж Дашдоржийг барьж авч тонгорч унагаагаад дээр нь мордож суугаад дээрээс нь цохисон. Ганбаатар утсаар яриад цаашаа гүйсэн бөгөөд жижүүр эгч муухай орилохоор нь гүйгээд очсон чинь У Дашдоржийн нүүр рүү өшиглөөд Дашдорж тархиараа хойш газарт савж унасан. ...У дээр нь гарч заамдаад өвдгөөрөө цээжин дээр нь дараад босохгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-24-25/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Г.Алтанцэцэгийн “...Ингээд тэр махлаг залуу Дашдоржийг энгэрээс нь заамдсан. Нэг харсан чинь Дашдоржийг газар унагаачихсан байхаар нь би хажууд нь очоод “хүүе болиоч” гэсэн чинь намайг тоохгүй, дийлдэхгүй Дашдоржийн дээр нь гараад суучихсан. Ингээд тэр махлаг залуу босч ирээд дээгүүрх курткээ тайлаад ахиад Дашдоржийг саваад унагаачихсан. Ингээд дээр нь гарчихаад өвдөглөөд, энгэрээс нь заамдаад татаад байсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-27/,

 

Мөрдөн байцаалтанд Ё.Уын яллагдагчаар: “...Миний нүүр буюу хамар руу цохихоор нь би бариад авсан чинь зөрүүлээд надтай барьцалдсан. Тэгсэн хажуунаас СӨХ-ны дарга болон хамт явж байсан 1 залуу нь миний гарыг нэг нэгээрээ куртикний шуунаас зуураад боль гэсэн мөртлөө намайг бариад Дашдорж нь хоолой боогоод би ухаан алдах шахахаар нь би нөгөө хоёрын гарыг нь тавиулаад Дашдоржийг тонгорч унагаасан. 2, 3 удаа намайг боохоор нь би Дашдоржийг унагааж би өөрийгөө хамгаалж байсан. Дашдорж хамгийн сүүлд намайг боогоод миний ухаан балартаад Дашдоржийг унагаасан. Унасных нь дараа цээжин дээр нь өвдөглөсөн бөгөөд миний куртикнээс зуураад хэвтээд байхаар нь цээжин дээр нь өвдөглөж гарыг нь тавиулсан. Над руу 3 залуу дайраад байсан болохоор нь тэр Дашдоржийг унагаасан. Хамгийн үнэн зөв мэдүүлэг өгөх хүн бол үйлчлэгч эмэгтэй байгаа бөгөөд тэр хүнийг гэрчээр асуулгамаар байна...

...Гражийн маргаанаас болоод Дашдорж эхлээд миний хамар руу цохиж гэмтээж боохоор нь 2-3 удаа тонгорч унагаасан. Өөр цохиж зодсон зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-67, 139/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн №12896 тоот: Дашдоржийн биед зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, шанаа, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, нурууны зулгаралт, цээжний баруун талын 1, 5-р хавирганы хугарал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-35/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн №908 тоот: 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн 12896 дугаартай дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна. Ц.Дашдоржийн биед баруун 1, 2, 4, 5-р хавирганы хугарал, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, шанаа, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, нурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-158-159/ зэргээр нотлогдон тогтоогдов.

 

Иймд улсын яллагчаас шүүгдэгч Ё.Уод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч нь улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Миний үйлчлүүлэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугийн хувьд маргах зүйлгүй. Бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн. Ё.У нь тодорхой эрхэлсэн ажилтай, өөрийн хийсэн үйлдэлдээ дүгнэлт хийж, гэм буруу дээрээ маргахгүй байгаа тул торгох ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хохирогч Ц.Дашдорж гомдол санал байхгүй, мөн шүүх хуралд өөрийн биеэр оролцохгүй талаарх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч Ё.Уыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Ё.Уод эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүхээс улсын яллагчийн дүгнэлт, мөн шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан саналыг хүлээн авч шүүгдэгч Ё.Уод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

III. Бусад асуудлаар:

Эрүүгийн 1706027120134 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ё.У-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ё.У-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ё.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

4. Ё.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ё.У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ОЛЗОД