| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 1722 |
| Огноо | 2018-12-17 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Э.Ундраххэрлэн |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 1722
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,
Улсын яллагч Э.Ундраххэрлэн,
Хохирогч Э.Буянжаргал,
Иргэний нэхэмжлэгч Х.Ерөөлтмаа, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Энх-Амгалан,
Иргэний хариуцагч Б.Нямсүрэн,
Шүүгдэгч Л.Т , түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Т од холбогдох эрүүгийн 1803 00530 0390 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар , хэрэг хариуцах чадвартай, Л.Т .
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Т нь 2018 оны 6 дугаар сарын 17-ны шөнийн 03 цаг 50 минутын орчимд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Санхүү эдийн засгийн их сургууль”-ийн урд замд “Неткапитал авто” ХХК-ны эзэмшлийн тoyota prius маркийн 86-93 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Э.Буянжаргал, явган зорчигч Х.Ерөөлтмаа нарыг мөргөж, улмаар Э.Буянжаргалын эрүүл мэндэд хүндэвтэр, Х.Ерөөлтмаагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Т мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн учир нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Буянжаргал мэдүүлэхдээ: “...Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Миний биед учирсан гэмтлийг Л.Т учруулсан. Би одоо 1.221.880 төгрөгийг эм тариа, эмчилгээнд, 1.299.208 төгрөгийг бензин тос, бусад зардалд, 350.000 төгрөгийг 10 хоног эмнэлэгт хэвтсэн ор хоногийн мөнгө, 330.000 эд зүйлийн үнэлгээ, нийт 3.201.880 төгрөгийг Л.Т оос нэхэмжилж байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Х.Ерөөлтмаа мэдүүлэхдээ: “...2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр ажлаа тараад зам хөндлөн гарах гэж яваад зам тээврийн осолд орсон. Миний биед учирсан гэмтлийг шүүгдэгч Л.Т учруулсан. Би 1.508.368 төгрөгийг эмчилгээ, эм тарианд, 2.404.162 төгрөгийг зам зардал, хоол хүнс бусад зүйлд зарцуулсан ба нийт 3.912.530 төгрөгийг Л.Т оос нэхэмжилж байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Б.Нямсүрэн мэдүүлэхдээ: “...Одоо машин манай хашаанд байгаа. Машиныг осол болсоноос хойш хөдөлгөөгүй байгаа. Л.Т бид хоёр нэг гэр бүлийн гишүүд. Тийм учраас машинд учирсан хохирлыг Л.Т оос нэхэмжлэхгүй. Хохирогч болон иргэний нэхэмжлэгчид учирсан баримттай хохирлыг хугацаа зааж өгвөл бага багаар төлнө.” гэв.
Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-13/, хохирогч Э.Буянжаргалын өгсөн мэдүүлэг /1хх-40-44/, иргэний нэхэмжлэгч Х.Ерөөлтмаагийн өгсөн мэдүүлэг /1хх-81-82, 2хх-1/, иргэний хариуцагч Б.Нямсүрэнгийн өгсөн мэдүүлэг /1хх-133/, гэрч Б.Мөнхбаярын өгсөн мэдүүлэг /1хх-140/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7749 дугаартай дүгнэлт /1хх-165/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7748 дугаартай дүгнэлт /1хх-170/, техникийн шинжээчийн №559 дугаартай дүгнэлт /1хх-217-218/, эд зүйлийн үнэлгээ /1хх-223, 226/, шүүгдэгч Л.Т ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2хх-7-9/, хохирол нэхэмжилсэн баримтууд /1хх-46-75, 84-118, 153-163, 2хх-10-18/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1хх-19-21/, түргэн тусламжийн дуудлагын хуудас /1хх-29/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-122/, бүртгэлийн маягт /1хх-124/, “Нэт Капитал” ХХК-ны албан бичиг /1хх-127/, шүүгдэгч Л.Т ын хувийн байдлын тухай баримтууд /1хх-144-145/, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт /1хх-146/, “Мөнгөн гүүр” эмнэлгийн хэт авианы оношлогоо /1хх-171-172/, өвчний түүх /1хх-183/, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн №132 дугаар дүгнэлт /1хх-194/, шүүгдэгч Л.Т ын ял шалгах хуудас /1хх-143/
зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Т нь 2018 оны 6 дугаар сарын 17-ны шөнийн 03 цаг 50 минутын орчимд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Санхүү эдийн засгийн их сургууль”-ийн урд замд "Неткапитал авто" ХХК-ны эзэмшлийн тoyota prius маркийн 86-93 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар гарцаар явж байвал зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Э.Буянжаргал, явган зорчигч Х.Ерөөлтмаа нарыг мөргөж, улмаар Э.Буянжаргалын эрүүл мэндэд хүндэвтэр, Х.Ерөөлтмаагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Э.Буянжаргалын өгсөн: “...Би 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 03 цаг 50 минутын орчимд ажлаа тараад дүү Х.Ерөөлтмаагийн хамт ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй зам хөндлөн гарах гээд автозамын тусгаарлах цагаан зурвас дээр зогсож байсан чинь баруунаас зүүн чиглэлтэй явж байсан автомашинд мөргүүлсэн. Бид 2 тусгаарлах цагаан зурвасан дээр зогсоод зүүнээс баруун чиглэлтэй замын зорчих хэсгээр ирж байсан автомашиныг хараад зогсож байтал автомашин миний биеийн зүүн талаас ирсэн. Тухайн үед би автомашинд мөргүүлээд шоконд орчихсон яг юу болсонг тодорхой санахгүй байсан юм. Уг мэдүүлэгт би зам хөндлөн гарахдаа явган хүний гарцгүй газраар зам хөндлөн гарсан гэж мэдүүлсэн бөгөөд хэд хоноод шокны байдлаасаа гараад юу болсонг тунгаан бодож байхад би Х.Ерөөлтмаагийн хамт ажлаасаа гараад Арслантай гүүрний зүүн талын явган хүний замаар зам хөндлөн гарсанаа санаж байна.” /1хх-40-44/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Х.Ерөөлтмаагийн өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 17:ны өдөр ажлаасаа тараад зам хөндлөн гарах гэж яваад зам тээврийн осолд орсон гэсэн би 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 22 цагаас хойш болсон үйл явдлыг санахгүй байгаа. Би ухаан орохдоо “Мөнгөнгүүр” эмнэлэгт ирээд тэргэнцэр дээр суучихсан шинжилгээ өгөөд яваад байсан. Ажлаасаа хэзээ гарсан, зам хөндлөн яаж гарсан, автомашин хаанаас ирж мөргөсөн, гэмтлийн эмнэлэгт хэрхэн хүргэгдснээ ч санахгүй байна. Миний толгойн орой хойд хэсэгт 9 см язралттай, зүүн гарын дунд хурууны шөрмөс тасарсан, зүүн талын ташаан толгой дээр зулгаралт, өвдөг, шагай тохойд зулгаралт үүссэн. Одоо "Мөнгөнгүүр" эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байна. Эмчилгээний зардалд 400.000-500.000 орчим мянган төгрөг эмчилгээнд зарцуулаад байна. Цаашид ямар эмчилгээ хийлгэхийг мэдэхгүй байна. Жолооч 200.000 гаран мянган төгрөгийг эмчилгээний зардалд өгсөн байна. Би дунд хурууны MRI зургийг тухай үед нь авахуулаагүй нь алдаа болсон байна иймд уг албан бичгийн хариуг хүлээн зөвшөөрч байна. /1хх-81-82, 2хх-1/ гэх
мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад иргэний хариуцагч Б.Нямсүрэнгийн өгсөн: “...Тоёота Приус маркийн 86-93 УБУ улсын дугаартай автомашин нь миний эзэмшлийнх бөгөөд 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр “Нет” капиталаас зээлийн гэрээ байгуулан худалдаж авч байсан юм. Уг автомашин нь миний нэр дээр байдаг боловч манай нөхөр Л.Т унаж ашигладаг юм. Жолоочийн хариуцлагын даатгал дээр Л.Т болон миний нэр бичээстэй байгаа. Миний эзэмшлийн тоёота приус маркийн 86-93 УБУ улсын дугаартай автомашинд ослын улмаас жолоочийн талын гэрэл хагарсан, буфер крылон нь эвдэрч хагарсан, урд салхивчны шил зуурсан, толь нь бүр байхгүй болчихсон байсан. Би тоёота приус маркийн 86-93 УБУ улсын дугаартай автомашинд эвдрэл хохиролын үнэлгээг хийлгэхгүй. Хохирол нэхэмжлэхгүй. Хохирол гаргаж өгсөн баримтын хэмжээнд төлж барагдуулахад татгалзах зүйл байхгүй. Гэхдээ тухайн 2 хүний хэлсэн мөнгийг бөөнд нь гаргаж өгөх боломжгүй байна. 2 хүний эмчилэгээний зардал гэж ойролцоогоор 1.800.000 орчим төгрөг болсон байгаа. Энэ зардлыг баримтаар гаргаж өгье.” /1хх-133/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Т.Мөнхбаярын өгсөн: “....2018 оны 6 дугаар сарын 17-ны 03 цаг 50 минутын орчимд тамхи татах гээд ажлынхаа үүд рүү гарч явтал ертөнцийн зүгээр урдаасаа хойш чиглэлтэй зам хөндлөн гарч явсан 2 эмэгтэйг баруунаасаа зүүн чиглэлтэй явж байсан Приус маркийн автомашин зорчих хэсгийн 3 дугаар эгнээ дээрээс мөргөөд явчихсан. Тэгээд эхний охин замын голын үргэлжилсэн цагаан зураасын 1-2 дугаар тасархай зураасны голд 2 дахь охин 4-5 дахь тасархай зураасны ойролцоо уначихсан байсан шиг санагдаж байна. Жолооч Санхүү эдийн засгийн их сургуулийн урд руу очоод зогссон бөгөөд тухайн үед нилээн ширүүн бороо орж байсан юм. Тэгээд жолооч залуу автомашинаасаа буугаад гүйж ирээд хамгийн эхний охиныг өргөөд автомашиндаа суулгасан буцаж ирээд нөгөө охиныг өргөх гэхээр нь би “чи ингэж болохгүй хэрвээ буруудвал чи өөрөө асуудалд орно, эхлээд түргэн, цагдаа дууд” гэсэн бөгөөд нилээн сандарчихсан байхаар нь би өөрийн 99692954 гэсэн дугаараас 103, 102 дуудлага мэдээлэл өгсөн. 5-6 минутын дараа түргэн тусламжийн автомашин ирж тухайн 2 явган зорчигчийг жолоочийн хамт аваад явсан бөгөөд мөргөсөн автомашиныг зогссон газартаа үлдээсэн. Би өглөө 6-7 цагийн хооронд унтаж амарсан. Тэр хооронд замын цагдаагийн хэргийн газрын бүрэлдэхүүн ирж хэмжилт хийж, автомашиныг авч явсан байсан. Тухайн 2 хүн нь явган хүний гарцаар ертөнцийн зүгээр урдаасаа хойш чиглэлтэй зам хөндлөн гарч байсан. /1хх-140/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн №7749 дугаартай дүгнэлтэд:
1. Э.Буянжаргалын биед зүүн талын дотор хавчаар ясны зөрөөгүй хөндлөн хугарал, тархи доргилт, зүүн чамархайн хуйх, хацар, зүүн нүдний' гадна булангийн зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хоёр тохой, баруун ташаа, шагайд зулгаралт, зүүн өгзөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо..
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
З. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан
хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” /1хх-165/
гэх дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн №7748 дугаартай дүгнэлтэд:
1. Х.Ерөөлтмаагийн биед тархи доргилт, зулайн хуйхны liiapx, цус хуралт, хэвлий ташааны цус хуралт, зулгаралт, зүүн өвдөг шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар зрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой./1хх-170/ гэх дүгнэлт,
Тээврийн цагдаагийн алба Замын цагдаагийн газрын 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн №559 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтэд:
1. Тоёота Приус маркийн 86-93 УБУ улсын дугаартай автомашйныг жолоодож явсан жолооч Л.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөнии дүрмийн 13.1 дэх заалт "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж. Хэрэв явган зорчигч уг гарцаар гарцаар явж байвал зам тавьж өгнө" гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна.
4. Уг зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээний байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. Мөн уг зам, замын байгууламж нь осопд нөлөөлөхүйц эвдрэл гэмтэлгүй байна. /1хх-217-218/ гэх дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн №4767 дугаартай дүгнэлтэд:
2. Шинжилгээнд ирүүлсэн “2018.6.17 САМЕRA 086mp4” гэсэн нэртэй дүрс бичлэгийн дэлгэцийн цагаар 03:44:47 секундэд явган зорчигч нар нь дэлгэцийн зүүнээс баруун тийш чиглэн зам хөндлөн гарч байна. Энэ дүрс бичлэгийн дэлгэцийн цагаар 03:45:03 секундэд дэлгэцийн цаанаас нааш чиглэн ирж байгаа автомашин нь явган зорчигч нарыг мөргөж байна.
3. Шинжилгээнд ирүүлсэн “2018.6.17 САМЕRA 086mp4” гэсэн нэртэй дүрс бичлэгт дүрслэгдсэн авто ослын дүрс нь бичлэгийн баруун дээд буланд жижиг хэмжээтэй дүрслэгдсэн, замын гэрэлтүүлэг нойтон зам дээр ойж замын тэмдэг, тэмдэглэгээ харагдахгүй байх тул зорчигчийн зам хөндлөн гарсан хэсгийн тэмдэг тэмдэглэгээг тодорхойлох боломжгүй байна.
4. Шинжилгээнд ирүүлсэн “2018.6.17 САМЕRA 086mp4” гэсэн нэртэй дүрс
бичлэгт дүрслэгдсэн авто осол гаргаж байгаа автомашин нь ташуу байрлалаас жижиг хэмжээтэй дүрслэгдсэн байх тул автомашины хурдыг тодорхойлох
боломжгүй байна.” /1хх-215-216/ гэх дүгнэлт,
-Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-6-8, 11-16/,
-Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-9-11, 17-18/,
-Жолооч, явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-19-21/,
-Тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /1хх-22/,
-Бичиг баримт түр хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /1хх-23/,
-Түргэн тусламжийн дуудлагын хуудас /1хх-29-30/,
-ЦЕГ-ын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дуудлагын лавлагааны хуудас /1хх-33-36/,
-Хохирол нэхэмжилсэн баримтууд /1хх-46-75, 84-118, 153-163, 2хх-10-18/,
-Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-122/,
-“Мөнгөн гүүр” эмнэлгийн хэт авиан оношлогоо, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-171-172, 173/,
-Гэмтэл согог судлалын төвийн Үндэсний төвийн өвчний түүх /1хх-175-185/,
-“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн №132 дугаартай дүгнэлт /1хх-193-202/,
-Эд зүйлийн үнэлгээ /1хх-223, 226/,
-Шүүгдэгч Л.Т ын ял шалгах хуудас /1хх-143/ болно.
Дээрхи нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Л.Т нь 2018 оны 6 дугаар сарын 17-ны шөнийн 03 цаг 50 минутын орчимд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Санхүү эдийн засгийн их сургууль”-ийн урд замд “Неткапитал авто” ХХК-ны эзэмшлийн тoyota prius маркийн 86-93 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Э.Буянжаргал, явган зорчигч Х.Ерөөлтмаа нарыг мөргөж, улмаар Э.Буянжаргалын эрүүл мэндэд хүндэвтэр, Х.Ерөөлтмаагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь хохирогч Э.Буянжаргал, иргэний нэхэмжлэгч Х.Ерөөлтмаа, иргэний хариуцагч Б.Нямсүрэн, гэрч Т.Мөнхбаяр, шүүгдэгч Л.Т ын гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, камерын бичлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7749, №7748 дугаартай дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны №559 дугаартай дүгнэлт, хохирол нэхэмжилсэн баримтууд болон хавтас хэрэгт цугларсан бусад бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч Л.Т ын 2018 оны 6 дугаар сарын 17-ны шөнийн 03 цаг 50 минутын орчимд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Санхүү эдийн засгийн их сургууль”-ийн урд замд “Неткапитал авто” ХХК-ны эзэмшлийн тoyota prius маркийн 86-93 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Э.Буянжаргал, явган зорчигч Х.Ерөөлтмаа нарыг мөргөж, улмаар Э.Буянжаргалын эрүүл мэндэд хүндэвтэр, Х.Ерөөлтмаагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Л.Т нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хөнгөн хохирол учруулсан гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан торгуулийн ял шийтгэх оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.
Шүүх хохирлын асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв. Үүнд:
Шүүгдэгч Л.Т нь хохирогч Э.Буянжаргалд 424.502 төгрөг, иргэний нэхэмжлэгч Х.Ерөөлтмаад 2.023.940 төгрөгийг тус тус нөхөн төлсөн байна.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэж заасан байх бөгөөд иргэний хариуцагч Б.Нямсүрэнгээс нийт 5.053.663 төгрөг гаргуулж, хохирогч Э.Буянжаргалд 2.245.197 төгрөг, иргэний нэхэмжлэгч Х.Ерөөлтмаад 2.808.466 төгрөгийг тус тус олгохоор тогтов.
Иргэний хариуцагч Б.Нямсүрэн нь гэм буруутай этгээдээс холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хохирогч Э.Буянжаргалын нэхэмжилсэн 1.000.400 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй тул хэрэгсэхгүй болгож, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдэхээр шийдвэрлэв.
Хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Л.Т ын 1114248 дугаартай жолооны үнэмлэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож, 2 ширхэг сидиг хэрэгт хадгалах нь зүйтэй байна.
Мөн энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Т нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Л.Т од нь шүүхээс оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар Л.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1114248 дугаартай жолооны үнэмлэхийг Л.Т од буцаан олгож, 2 ширхэг сидиг хэрэгт хадгалсугай.
7. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т зааснаар иргэний хариуцагч Б.Нямсүрэнгээс нийт 5.053.663 төгрөг гаргуулж, хохирогч Э.Буянжаргалд 2.245.197 төгрөг, иргэний нэхэмжлэгч Х.Ерөөлтмаад 2.808.466 төгрөгийг тус тус олгосугай.
8. Иргэний хариуцагч Б.Нямсүрэн нь гэм буруутай этгээдээс холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
9. Хохирогч Э.Буянжаргалын нэхэмжилсэн 1.000.400 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
10. Хохирогч Э.Буянжаргал, иргэний нэхэмжлэгч Х.Ерөөлтмаа нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Л.Т од урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
12. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
13. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Т од авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС