| Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхжаргалын Золбадрах |
| Хэргийн индекс | 112/2017/0006/З |
| Дугаар | 08 |
| Огноо | 2017-03-10 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 08
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Золбадрах би тус аймгийн ***** сумын иргэн *******гийн нэхэмжлэлтэй, тус аймгийн ******************* *******д холбогдох ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин,нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ***** ***** сум хариуцсан мэргэжилтний ажлын байранд ажиллаж байсан *******той харилцан тохиролцож хүүхдээ асрах чөлөө дууссаны дараа ажлын байраар хангах талаар ярилцан тохиролцсон гэжээ.
Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Хөдөлмөр халамжийн газрын дарга *******тай харилцан ярилцаж Дэлгэр сумын халамжийн байцаагчаар ажиллах хүсэлтийг тавьсан учир жирэмсэн амаржсаны хугацааг дуусгавар болгон ажилдаа орохоор тохиролцлоо. Иймд миний бие захиргааны хэргийн шүүхэд хандсан нэхэмжлэл маань бүрэн хангагдсан учир гомдолгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй ба хариуцагчийн тайлбар болон нэхэмжлэгчийн хариуцагчтай тохиролцсон шүүхэд хандсан нэхэмжлэл маань бүрэн хангагдсан учир гомдолгүй гэсэн тайлбар зэргээс үзэхэд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 “Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ нөхөн төлүүлэх шүүхийн зардал болон улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуулийн 47, 48 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэнэ”, хуулийн 47.6-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан бол хариуцагчийн төлөх шүүхийн зардлыг тавин хувиар хөнгөлнө” гэж зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь буюу 35100 төгрөгийг хариуцагчаар нөхөн төлүүлэхээр байгааг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын иргэн *******гийн нэхэмжлэлтэй, аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга *******д холбогдох ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх шаардлага бүхий захиргааны хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.ЗОЛБАДРАХ