Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 214

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал,
Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Хосбаяр,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч Б.Б, Д.Б, О.А нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллагдагч Б.Б, Д.Б, О.А нарт яллах дүгнэлт үйлдсэн, тэдгээрт холбогдох эрүүгийн 1830002030191 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

Нэг. Монгол Улсын иргэн 1986 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй Б.Б.

Хоёр. Монгол Улсын иргэн 1980 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Асгат суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Д” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 6, эх, ах нарын хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй Д.Б.

Гурав. Монгол Улсын иргэн 1983 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Сум дундын 19 дүгээр шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж байсан О.А.
Холбогдсон гэмт хэргийн талаар/яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч Б.Б, О.А, Д.Б нар нь бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг “Г” гэх газар байх “Т” уяачдын хорооллоос 11.15 метрийн урттай хашаа, төмөр дайман хаалга зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар, машин механизм ашиглан хулгайлж иргэн У.Хд 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 - Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр би Аыг гуйгаад өөрийнхөө хашаанд цуг юм хийж байсан. Бгийн гэр рүү очиж усны сав гагнуулчихаад ирье гээд Аыг дагуулаад тэднийд очсон. Бгоор гагнуур гуйж хийлгэж байгаа юм чинь гээд 1 шил архи аваад хамтдаа уусан. Би хашаандаа нэг байшин барьж байгаа юм. Байшин дутуу өрлөгийн элс хэрэгтэй байсан.  Бг хамт элсэнд явах уу гээд бид 3 хамт аймгийн урагшаа элс авдаг газар руу явсан. Аймгийн Нисэх буудлын хажуугаар гараад элс авдаг газар руу 17 километр явсан. Тэгээд элсээ ачаад аймаг руу явж байтал 5 километрт айлын тэнд эвдэрсэн. Нөгөө хашаатай харалдаа машин эвдэрсэн. Машинаа яаж янзлах уу гээд Аыг машин доогуурх шороогоо цэвэрлээд байж бай гээд Б бид хоёр мод чулуу хайхаар явсан. Зүүн тийшээ байсан айлын тэнд мод чулуу байгаа байх гээд явсан. Тэнд мод, чулуу байгаагүй баахан сул хашаа байсан. Тэгээд хугархай мод авч явсан. Б “ сул хашаа байна, авах уу “ гээд нэг урт хашааг чирээд авсан. Тухайн үед хашаануудын завсраар өвс ургасан хүн харахааргүй байсан. Тэгээд хашааг чирээд зүүн хойно аваачиж тавьсан. Би “ манайд дайман хаалга байхгүй “ гэж Бд хэлээд 1 дайман хаалгыг хашаа тавьсан газар аваачсан. Машинаа янзалчихаад  хашаа, дайман хаалга байгаа тэрийг очиж авъя гээд Аад хэлээд бид гурав хашаа хаалгаа өргөөд машиндаа ачсан. Би  машин жолоодож явсан. Манай хүргэн ах Тийн машин. Би хавраас хойш блокны машин аваад ойр зуурын хайрга чулуу зөөхдөө ахын машиныг унаж байсан юм. Хохирлыг төлсөн. Маш их гэмшиж байна. Дахиж ийм үйлдэл гаргахгүй гэдэгтээ бүрэн итгэлтэй байна...гэв.
 
- Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 06 сарын 26-ны өдөр А, Б нар юм гагнуулахаар ирсэн. Намайг цуг элсэнд яваад өгөөч гэхэд нь хамт явсан. Элс ачаад ирж байхад аймгаас зүүн урагшаа 10-аад километрт машины төвийн боолт хугарсан. Ганцхан домкраттай янзалж дийлэхгүй мод чулуу хайгаад явсан. Машин эвдэрсэн газраас 100 гаруй метрт нэг айл харагдахаар яваад очиход өвс нь дотор нурсан хашаа байсан. Энэ юун хашаа вэ гэж Боос асуухад, Б  мэдэхгүй гэсэн. Эндээс нэг хашаа явчих уу гэхэд тэг тэг гээд би нэг хашаа, Б нэг дайман хаалга авсан. Тэгээд бид 3 машинаа янзлаад ирж хашаа, хаалгаа ачаад авсан.Хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан, нэмж 200.000 төгрөг өгсөн. Одоо нэхэмжилсэн зүйлгүй...Маш их гэмшиж байна...гэв.

- Шүүгдэгч О.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 06 сарын 26-ны орой 21 цагт Бгоор  машиндаа юм гагнуулчихаад 0.75 литрийн 1 шил архи хувааж уусан. Гагнуураа хийж дуусчихаад Б элсэнд явах уу гээд бид гурав элсэнд явсан. Элс авдаг 1 дүгээр худаг гэх газар руу явсан. Аймгаас10 гаруй километрт байдаг. Элсээ ачаад буцаад аймаг руу явах замд машин эвдрээд би машинаа харж үлдсэн. Д.Б, Б.Б хоёр машин дугуйнд ивэх мод чулуу олж ирнэ гээд явсан. Эргэж ирээд машинаа янзлаад зүүн тийшээ очиж дайман хаалга, хашаа ачаад аймаг руу ирсэн. Б хаалгыг, Б хашааг нь  авсан. Би хулгайн хашаа, хаалга гэж мэдэж байсан. Б, Б 2 намайг хашаа хаалганаас өргөлцөөд өг гэхээр нь өргөлцөөд машинд ачсан. Би юм аваагүй. Хашаа, хаалгыг өгсөн гэсэн...гэв.

- Яллагдагч Б.Бийн: Би 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр найз О.Атай манай хүргэн ах Тийн эзэмшлийн 96-70 ӨВА улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгсэлтэй найз Бгийн гэрт очсон юм. Тэднийд авчирсан сав суулгаа гагнуулж байхдаа нэг шил “Ерөөл” нэртэй 0.75 литрийн архи хувааж ууж байхдаа би “ элсэнд явмаар байна, хамт яваад ирэх үү “ гэж Бгоос асуугаад бид гурав явсан. Баруун-Урт сумаас урагш ус дамжуулах Шовдолын 1 дүгээр худгийн урд талаас машиндаа элс ачаад буцаад явж байхад машины нумны төвийн боолт хугарчихсан. Машинаа янзлах гэтэл нэг домкраттай янзалж болохгүй байхаар нь ивэх мод чулуу хайж байгаад машинаас зүүн тийш 100 орчим метрт айлын хашаа харагдахаар нь Б бид хоёр явж А машин дээрээ үлдсэн юм. Б бид хоёр хашаа дээр очиж эвдэрхий мод чулуу хайж авчихаад явах гэтэл Б “энэ юун хашаа вэ, эзэнгүй юм биш үү, эндээс хэдэн хашаа авчих уу” гэхээр нь би зөвшөөрөөд бид хоёр 10 орчим метр урттай хашааг хашааны зүүн хойд талын захад аваачиж тавьчихаад,  би “ манайх хаалга байхгүй “ гээд төмөр дайман хаалга авч мөн хашаан дээрээ аваачиж тавьсан. Бид хоёр машин дээрээ ивэх мод чулуугаа авч очиж машинаа янзлаад эргэж хашаан дээрээ ирээд бэлдсэн хашаа, төмөр дайман хаалгаа ачиж явсан. Авчирсан хашаагаа Б авч, би дайман хаалгаа авсан. Харин А юу ч аваагүй бөгөөд хулгайн эд зүйл гэдгийг мэдэж байсан. Бид хоёрт тусалж өргөлцөж өгсөн. Хохирогч У.Хд хашаа, төмөр дайман хаалгыг буцааж өгсөн болохоор одоо хохирлын ямар нэгэн маргаан байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/

- Яллагдагч Д.Бгийн : 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр найз О.А, Б хоёр манай гэрт нь ирсэн. Тэр хоёр Пронтер маркийн машиныхаа тэвшин дээр ачиж ирсэн сав суулгаа гагнуулж байхдаа нэг шил “Ерөөл” нэртэй 0.75 литрийн архи гаргаад, бид гурав хувааж ууж байхад Б “элсэнд явмаар байна, хамт яваад ирэх үү” гэж надаас асуусан. Бид гурав Баруун-Урт сумаас урагш ус дамжуулах Шовдолын 1 дүгээр худгийн урд талаас машинд нь элс ачаад буцаад явж байхад машины нумны төвийн боолт хугарчихсан. Нэг домкраттай янзалж болохгүй байхаар нь ивэх мод чулуу хайж байгаад машинаас зүүн тийш 100 орчим метрт айлын хашаа харагдахаар нь Б бид хоёр хамт явсан. А машин дээрээ үлдсэн. Б бид хоёр хашаа дээр очиж эвдэрхий мод чулуу хайж авчихаад явах гэж байхдаа би “энэ юун хашаа вэ, эзэнгүй юм биш үү, эндээс хэдэн хашаа авчих уу” гэж асуухад Б зөвшөөрөхөөр нь бид хоёр 10 орчим метр урттай хашааг хашааны зүүн хойд талын захад аваачиж тавьчихаад явах гэхэд Б “ манайх хаалга байхгүй “ гээд тэндээс төмөр дайман хаалга авч мөн хашаан дээрээ аваачиж тавьсан. Бид хоёр машин дээрээ ивэх мод чулуугаа авч очиж машинаа янзлаад эргэж ирээд бэлдсэн хашаа, төмөр дайман хаалгаа ачиж явсан. Авчирсан хашаагаа би авч, Б дайман хаалгаа авсан. Харин А юу ч аваагүй бөгөөд хулгайн эд зүйл гэдгийг мэдэж байсан. Бид хоёрт тусалж өргөлцөж өгсөн юм. Хохирогч У.Хд хашаа, төмөр дайман хаалгыг буцааж өгсөн болохоор одоо хохирлын ямар нэгэн маргаан байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн  50-51/

- Яллагдагч О.Аын:2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр найз Бийнд гэрийнх нь ажил хийж байгаад бид хоёр Бийн хүргэн ахын эзэмшлийн Пронтер маркийн машинтай нь найз Бгийнд очсон юм. Тэгээд ачиж очсон сав суулгаа гагнуулж байхдаа нэг шил “Ерөөл” нэртэй 0.75 литрийн архи гаргаж ирээд тэрийг нь бид гурав хувааж уусан. Б “элсэнд явмаар байна, хамт яваад ирэх үү ” гэж Бгоос асуухад нь за гээд бид гурав Баруун-Урт сумаас урагш ус дамжуулах Шовдолын 1 дүгээр худгийн урд талаас машинд нь элс ачаад буцаад явж байхад машины нумны төвийн боолт хугарчихсан. Тэнд машиныг нь янзлах гэтэл нэг домкраттай янзалж болохгүй байхаар нь ивэх мод чулуу олж авчирахаар Б, Б хоёр яваад ирэхдээ мод, чулуу авчирч тэрүүгээр нь машинаа ивж янзлаад тэндээсээ зүүн тийш хөдлөөд хашаа, төмөр дайман хаалга машинд ачилцаж өгсөн. Авчирсан хашааг Б авч, Б дайман хаалгаа авсан. Харин би юу ч аваагүй бөгөөд хулгайн эд зүйл гэдгийг мэдэж байсан. Тэр хоёрт тусалж өргөлцөж өгсөн юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 57-58/

- Хохирогч У.Хгийн: 2018 оны 06 дугаар сарын 26-ны орой 21 цагийн үед Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг, аймгийн төвөөс урагшаа 14 км-т “Г” гэх газар “Т” хороололд байх миний өөрийн эзэмшлийн хашаанаас 11.15 метрийн урттай хашаа, төмөр дайман хаалга хулгайд алдагдсан юм. Тэгээд би манай хашааны сахиул болох Халтар гэх хөгшнөөс асуухад 96-70 ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй 3 залуу ачаад явсан гэсэн. Би хулгайд алдагдсан 11.15 метрийн урттай хашаагаа 200.000 мянган төгрөгөөр, төмөр дайман хаалгаа 400.000 мянган төгрөгөөр тус тус үнэлнэ. Өөр алдагдсан эд зүйл байхгүй. Хулгайд алдагдсан хашаа, төмөр дайман хаалгаа авсан болохоор одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 10/

- Гэрч Р.Тын: Миний санаж байгаагаар 2015 оны 09 сарын үед байх Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумандаа байхад Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын иргэн Х гэдэг залуу “адуу зарж явна, та машинаа зарчих” гэхээр нь би зөвшөөрөөд зарсан юм. Ингэхдээ бэлэн мөнгө өгөөгүй, зарж явсан адуунаас нь хоёр адуу авч нэг нь хээр зүсмийн нөгөөдөх саарал сартай даага мөн зээрд зүсмийн хязаалан насны үрээгээр сольж авсан юм. Одоо миний машиныг авсан хүний нэрийг санахгүй байна. Ямар ч байсан Сүхбаатар аймгийн хүн байсан. ...Миний машиныг аваад явсан хүний эзэмшлийн машин болсон гэсэн үг. Тэр үед нэрийг нь уул нь солиулна гээд аймгийн төв рүү миний иргэний үнэмлэхийг аваад явсан. Уг нь шилжүүлчихсэн байх ёстой юм...гэх мэдүүлэг /хх-ийн 23/  

- Гэрч Ц.Хын: 2015 оны 09 дүгээр сарын үеэр Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд явж байхдаа тус сумын иргэн Р.Т гэдэг хүнээс 96-70 ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 3 тооны хурдан адуугаар худалдаж аваад албан ёсоор шилжүүлэг хийлгэлгүйгээр итгэмжлэх бичүүлж худалдан авсан юм. Тэр цагаас хойш шилжүүлэг хийж чадахгүй явсаар байгаад 2015 оны 10 дугаар сарын эхээр Сүхбаатар аймгийн иргэн болох А.Ггэдэг найздаа 2 унагатай гүү, 10 эм ямаагаар зарсан юм. Мөн шилжүүлэг хийлгүйгээр зарсан. Тийм болохоор уг тээврийн хэрэгсэл А.Гын эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм” гэх мэдүүлэг /хх-ийн 24/

- Гэрч Р.Тийн: Би Баруун-Урт сумын 8 дугаар баг “Э” гэх газар нутагладаг юм. 2016 оны 05 сарын дундуур А.Г гэх залуугаас уг машиныг 1.800.000 мянган төгрөгөөр худалдаж авсан юм. Одоо уг 96-70 ӨВА улсын дугаартай ногоон өнгийн Пронтер маркийн тээврийн хэрэгсэл манай хадам Бид байгаа. Би хулгайн гэмт хэрэг үйлдээгүй. Миний машиныг манай хадам дүү Б өнгөрсөн өвлөөс хойш унаж байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/

-    Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-06-08/

-    Эд зүйлийн үнэлгээ /хх-25/

-    “А” ХХК-ийн гаргасан тээврийн хэрэгслийн үнэлгээ /хх-81-84/

 -  Б.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-60/,

- Б.Бийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-64/,

- Сүхбаатар аймгийн Баруун- Урт сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 9/470 тоот тодорхойлолт /хх-59/,

-  Д.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-66/,

-  Д.Бгийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-68/,

- Сүхбаатар аймгийн Баруун- Урт сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1/1065 тоот тодорхойлолт /хх-65/,

- О.Аын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-70/,

-  О.Аын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-72/,

- Сум дундын 19 дүгээр шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоол /хх-73-75/

- Сүхбаатар аймгийн Баруун- Урт сумын 5 дугаар багийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 5/689 тоот тодорхойлолт /хх-69/ зэргийг шинжлэн судлав.

Прокуророос шүүгдэгч Б.Б, О.А, Д.Б нарыг машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т  зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн ба шүүгдэгч нарт холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилж зүйлчлэх үндэстэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нарыг бусдын эд хөрөнгийг авахдаа машин механизм ашигласан гэж үзэх үндэслэлгүй буюу тэдгээрийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байна.     
Хэрэгт авагдсан нотох баримтуудыг үндэслэвэл, Б.Б, О.А, Д.Б нар хулгай хийх зорилгоор машинтай яваагүй, элсэнд явж буцах замдаа машин эвдэрсний улмаас дугуйн доор ивэх зүйл авахаар Б.Б, Д.Б нар машинаас 100 гаруй метр зайд байх “ Т ” уяачдын хороололд очиж, газарт унасан 11.15 метрийн урттай хашаа, төмөр дайман хаалгыг авахаар ярилцаж байрнаас зөөж өөр газарт бэлдэж тавьсан, машинаа зассаны дараа машинтайгаа ирж гурвуул хамт ачиж авч явсан нөхцөл байдал тогтоогдох бөгөөд тэдгээр нь учрах саадыг арилгах зорилгоор буюу хүнд зүйлийг зөөж тээвэрлэхээр машин механизм ашигласан байдал хэрэгт тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл, Б.Б, Д.Б нарын бусдын эд хөрөнгийг авах санаа нь “ Т ” уяачдын хороололд ирж хашаа, хаалгыг харснаар үүссэн, энэ даруйдаа хашаа, хаалгыг байрнаас зөөн, тавьж хулгайлах санаа, зорилгоо хэрэгжүүлсэн хийгээд энэ талаар мэдүүлж буй улсын яллагчийн “ Б, Б нар хашаа, дайман зэргийг тухайн газраас бэлтгэж орхиод машинаа янзалж ирээд ачиж явснаар тухайн гэмт хэргийг төгссөн. Хашаа, дайман хаалгыг өөр газарт аваачиж тавьснаар гэмт хэрэг төгсөхгүй. Шүүгдэгч нар машингүй явж байсан бол энэ гэмт хэргийг үйлдэхгүй байсан. Иймд шүүгдэгч нар учрах саадыг арилгах зорилгоор машин механизмыг ашиглаж бусдын хашаа, хаалгыг хулгайлсан “ гэх тайлбар үндэслэлгүй юм.
    Иймд хэргийн зүйлчлэлийн талаар маргаж байгаа өмгөөлөгчийн “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “ энэ хуулийн нэр томьёог ухагдахууныг тайлбарлахад захиргааны хэм хэмжээний актыг ашиглаж болно” гэсэн байдаг. Улсын дээд шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаартай тогтоолоор бол машин механизм хэрэглэсэн гэдгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах  үйлдлээ хөнгөвчилж, хулгайлах үйлдэлдээ хамгаалалт бэхэлгээг эвдэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгоно гэсэн. Миний 3 үйлчлүүлэгч бол тухайн хашаа, дайман хаалгыг авах гэж урьдчилан бэлтгэсэн, зориуд ярилцсан, тэр зүг рүү чиглэж явсан зүйлгүй. Тухайн машиныг элсэнд явах зорилгоор авч явж байсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож байна. Мөн шүүгдэгч нар хаалга, хашааг нь шилж сонгоод нурсан газраас гараараа зөөж баруун хойд талд гаргаснаар хулгайлах гэмт хэргийг төгссөн гэж үзэж байна.Тухайн тогтоолоор хулгайлах үйлдэл төгссөний дараа хэргийн газраас зөөж тээвэрлэхэд машин механизм ашигласан бол энэ ойлголт хамаарахгүй гэсэн байна. Шүүгдэгч нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. Иймд энэ гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү “ гэх санал, тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Б, О.А, Д.Б нар нь бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг “ Г” гэх газар байх “Т” уяачдын хорооллоос 11.15 метрийн урттай хашаа, төмөр дайман хаалга зэргийг авч иргэн У.Хд 600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Б.Б, Д.Б, О.А нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч У.Хгийн мэдүүлэг, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Сүхбаатар аймгийн Баруун- Урт сумын Эд зүйлийн үнэлгээ, “А” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 918/13 дугаартай Үнэлгээний дүгнэлт, гэрэл зураг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоосон гэж шүүх үзлээ.

Тухайн хэрэг гарсан байдлыг тодруулбал, шүүгдэгч Б.Б, Д.Б  нар нь машины дугуйнд ивэх мод чулуу хайж явахдаа бусдын модон хашаа, дайман хаалгыг хууль бусаар авч өөр газарт зөөж байрлуулан, улмаар эвдэрсэн машинаа засаж янзалсны дараа машинтайгаа ирж, шүүгдэгч О.Аын хамт машин дээрээ ачиж авч яван, модон хашааг Д.Б,  дайман хаалгыг Б.Б тус тус авсан нөхцөл, байдал тогтоогдоно.

Шүүгдэгч нар нь гэмт хэргийг хувийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор буюу шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.
Тэдгээр нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч авч болохгүйг буюу өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа бусдын хашаа, дайман хаалгыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдын өмчлөх эрхэд зориуд хохирол учруулжээ.
 
Шүүгдэгч О.А нь Б.Б, Д.Б  нарыг бусдын эд зүйлийг хулгайлж байна гэдгийг мэдсээр атлаа хашаа, дайман хаалгыг хамт ачиж, зөөж тээвэрлэн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж оролцжээ.

Шүүгдэгч Б.Б, Д.Б, О.А нарын бусдын хашаа, дайман хаалгыг авсан дээрх үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулах тул тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч У.Хд учирсан 600.000 төгрөгийн хохирол арилсан буюу модон хашаа, дайман хаалга түүнд биетээр буцаан олгогдсон, тэрээр нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэдгээ хэрэгт мэдүүлжээ.
 Сүхбаатар аймгийн Баруун- Урт сумын эд зүйлийн үнэлгээний комиссоос 11.15 метрийн урттай хашааг 200.000 төгрөгөөр, төмөр дайман хаалгыг 400.000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна /хх- 25/.

Шүүгдэгч нарын гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдал болно.
            
Б.Б, Д.Б, О.А  нар Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, бусдад бага бус хэмжээний хохирол учирсан, тэдгээрийн гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо зэргийг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан үзвэл тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.
                                                      
Б.Б, Д.Б, О.А нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б, О.А, Д.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар зүйлчилснийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Б.Б, О.А, Д.Б нарыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Д.Б 10/ арав/ сар, Б.Бийг 10/ арав/ сар, О.Аыг 6/ зургаа/ сарын хугацаагаар тус тус тэнссүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Д.Б, О.А нар дээрх тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тэдгээрт мэдэгдсүгэй.

5 Шүүхийн шатанд шүүгдэгч Б.Б, Д.Б, О.А нарт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч У.Хд хохирол төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.
    
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, ялтан, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.




ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН