Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 92

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн  шүүгч Г.Сарантуяа даргалж,

     Нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш,

     Улсын яллагч  Н.Бадам , 

     Шүүгдэгч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Чонос овогт *******т холбогдох  1833000000078 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 11-р сарын 30-ний өдөр хүлээн авч  шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 0000 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 2-р баг, Овоотын задгай, 10-13 тоотод оршин суух хаягтай, урьд Сэлэнгэ аймгийн Сум дундын 1-р шүүхийн 2002 оны 01-р сарын 25-ны өдрийн 21 тоот таслан  шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ялаар, 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр   Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 201 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан гэх Чонос овогт ******* /РД:МХ-/

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч  ******* нь 2018 оны 10 дугаар сарын 27 ноос 28 нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг Овоотын задгай гэх газарт иргэн *******ыг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/                                                                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч  ******* нь 2018 оны 10 дугаар сарын 27 ноос 28 нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг Овоотын задгай гэх газарт иргэн *******ыг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан  үйл баримт нь:

1.Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2018 оны 10 дугаар сарын 27 ноос 28 нд шилжих шөнө Амгаагийн гэрийн хашааны тэнд явж байхад Энхбаяр эхнэр Мөнгөнхолбоотой хамт машинтайгаа ирээд миний хажуугаар зогссон. Тэгээд юу болсныг би санахгүй. Нэг мэдсэн чинь Мөнгөнхолбоотой гичий нохой дээрээ тулаад хэрэлдэж байсан. Гэнэт Энхбаяр миний толгойн зүүн ард дагз орчим руу гараараа цохиод авсан ба би хажуу тийшээ унаад хэсэг ухаан алдсан...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 14-16-р хуудас/

2.Гэрч У.Мөнгөнхолбоогийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2018 оны 10 дугаар сарын 27 ноос 28 нд шилжих шөнө байсан. Хатнаа мотоцикльтой шал согтуу ирсэн. Тэгээд 1 Шил архи гаргаж ирээд манай нөхрийг уу гэж шахаад байсан. Энхбаяр уухгүй гэсэн чинь хамт архи ууна. Миний ард суу гээд байсан. Тэгээд манай нөхрийг суухгүй гэсэн чинь хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би хажуунаас нь ороод одоо харьж амар гээд хэлсэн чинь намайг янхан минь гэж хэлсэн чинь манай нөхөр намайг өмөөрөөд Хатнааг 2 удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 19-рт/

3.Шүүгдэгч  *******ын  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

Хатанбаатартай согтуу байхад нь тааралдсан. Намайг архи ууя, явъя гээд байхаар нь би уухгүй гэсэн. Гэтэл манай эхнэр ирээд чи юу хийгээд байгаа юм харьж унт гэхээр нь явах гэтэл манай эхнэрийг гичий банзал гэх мэтээр хэлээд байсан. Тэгэхээр нь би түлхэж өөрөөсөө холдуулчихаад явах гэтэл салж өгөхгүй байхаар нь түлхэж унагаагаад цохичихсон. Хохирол төлбөрт 143.000 төгрөг төлсөн гэсэн  мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Иргэн *******ын биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч *******ын хохирогчийн  нүүр, толгойн тус газар нь  гараараа цохисон  үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь  

2018 оны 10 дугаар сарын 31 ний өдрийн 1084 дугаартай Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн

1.*******ын биед тархи доргилт, зүүн хөмсөгний хэсэг, баруун зүүн хацар, баруун нүдний зовхи, зүүн чамархайн хуйх духанд зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна  гэсэн  дүгнэлтээр тогтоогдсон байна.  /хх-ийн 8-р хуудас/

 Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд гэм буруугийн шууд санаатай үйлдлээр халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл юм.

Прокуророос шүүгдэгч *******ын үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар зүйлчлэн  яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь хуулийн шаардлагад нийцсэн байна.

Иймд шүүхээс шүүгдэгч *******ыг бусдын биед хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч  байгаа болно.

Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирлын 143.000 төгрөгийн нотлох баримт бүрдүүлж, нэхэмжлэл гаргасан боловч “Бид учир зүйгээ олж хоорондоо эвлэрсэн тул хэн алиндаа гомдол санал нэхэмжлэх зүйлгүй болно” гэж тайлбар гаргасан байх тул хохирол нөхөн төлсөн гэж үзсэн  болно./х.х-ийн 17-рт, 28-рт/

Эрүүгийн хариуцлагын талаар :

******* хүний биед хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна .

Прокурор шүүгдэгч *******т  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт  зааснаар  хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаархи саналыг танилцуулж, гарын үсэг зуруулсан нь  хуульд нийцэж  байна.

Иймд прокурорын саналыг харгалзан шүүгдэгч *******т  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт  зааснаар  450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан болно.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн  4 дэхь хэсэгт зааснаар *******ын цалин хөлсгүй байдал, орлого олох боломжийг харгалзан  торгуулийн 450.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  06 сарын дотор хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоолоо.  

*******т ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч ******* Сэлэнгэ аймгийн Сум дундын 1-р шүүхийн 2002 оны 01-р сарын 25-ны өдрийн 21 тоот таслан  шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ялаар, 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр   Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 201 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзжээ. ******* нь хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг үйлдсэн нотлох баримтгүй тул   ялгүй болсон гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж  ирсэн CD-хэрэгт хавсаргаж, шүүгдэгч ******* бусдад төлөх төлбөргүй энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Хохирогч  шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дүгээр зүйлийн 7дахь хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн  5, 7, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 4,  36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт  заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Чонос овогт *******ыг хүний биед хөнгөн   хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг  450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгож шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар *******  торгуулийн 450.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  06 сарын дотор хэсэгчлэн төлж барагдуулсугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн  5 дах хэсэгт  зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******т  мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,бусдад төлөх төлбөргүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD-г хэрэгт хавсаргасугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийг  бичгээр үйлдэж, улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарт гардуулсугай.

 10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч  тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шүүхийн шийлвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэрүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж  заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.САРАНТУЯА