| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2018/00095/Э |
| Дугаар | 95 |
| Огноо | 2018-12-07 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрсайхан |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 95
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Сарантуяа даргалж, Нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш, Улсын яллагч Т.Дэлгэрсайхан, Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт *******д холбогдох 1833000000083 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 0000 оны 02 дугаар сарын 20-ний өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаан гагнуурчин мэргэжилтэй, хувиараа мах зардаг, ам бүл 4 эхнэр хүүхдүүдийн хамт ДарханУул аймгийн Дархан сумын 9-р баг 4-2-71 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Боржигон овогтой *******. /РД: ВГ-/ Үйлдсэн хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутагт иргэн *******гийн 1 тооны алдуул үхрийг завшиж 700000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч ******* нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутагт иргэн *******гийн 1 тооны алдуул үхрийг завшсан үйл баримт нь : 1.Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2018 оны 11 сарын 01-ний өдөр би үхэрнүүдээ бэлчээрт гаргаад өдөр 12 цагийн орчим Сайхан сум Номгон 3 дугаар багийн нутаг хуучин Петровис ШТС-ын урд төв асфалтан замын урд талд нэг үхэр хэвтэж байхаар нь очоод хартал баруун урд талынх нь хөл гэмтчихсэн явж чадахгүй байхаар нь би гэр лүүгээ машинаа авч ирж ачин гэж бодоод гэр лүүгээ яваад 2 цагийн үед би буцаад иртэл манай үхэр алга болчихсон байсан. Тухайн үед зам дээр зам янзалж байсан Сайхан сумын зам ангийн хүмүүс байсан юм. Тэд нар хэлэхдээ 1 эмэгтэй үхрийн хажууд зогсчихсон байсан. Тэгээд дараа нь байж байгаад нэг хартал цагаан өнгийн портер шиг машин ачаан дээгүүрээ бүхээгтэй машин ирчихсэн байж байгаад үхэр ачаад явсан улсын дугаарыг би хараагүй гэж надад хэлсэн..., ... Миний хохирлыг барагдуулсан. Андуурсан байна гэж хэлээд надад 700000 төгрөг хохирлын мөнгө гэж өгсөн. Надад одоо санал хүсэлт гомдол байхгүй гэсэн мэдүүлэг /хх-н 29-30 дугаар хуудас/, 2. Гэрч Д.Бямбын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2018 оны 11 дугаар сарын 01-ний өдөр орой бүрэнхий болчихсон байсан хэдэн цагт ирснийг би санахгүй байна *******, Т.Болормаа нар Дархан сум 6-р баг тээвэрчидийн 7-15 тоот манай гэрийн хашаанд өөрсдийн "Hyаndai" "Lebeiro" 06-44 ДАХ гэсэн тээврийн хэрэгсэл дээрээ шүдлэн насны хүрэн халзан баруун урд хөл нь доголчихсон 1 үхэр авч ирсэн. 1 cap гарангийн өмнө манай хашаанд *******, Т.Болормаа нар 4 үхэр авч ирсэн юм. Тэгээд үхэрнүүдийг буулгаж байтал 1 үхэр нь *******г мөргөөд хашаанаас гараад зугтчихсан юм тэр үхрээ олоод ирлээ гэж хэлсэн хаанаас олсоныг нь би асуугаагүй надад ч хэлээгүй. *******, Т.Болормаа нарын авч ирсэн хүрэн халзан үхрийг ******* бид хоёр 11 сарын 02-ны үүрээр 05 цагийн үед нядлаад *******, Т.Болормаа нар "Hyаndai" "Lebeiro" 06-44 ДАХ гэсэн тээврийн хэрэгсэл дээрээ ачаад аваад явсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-5-р хуудас/ 2 3. Гэрч С.Амарбаясгалангийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Би малын ченж хийдэг Дашцэрэн, Болормаа гэх хүмүүсийг таньдаг болоод 2-3 жип болж байна. Тэрнээс ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. 2018 оны 10 дугаар сар гаргаад санагдаж байна, би сайн санахгүй байна *******, Т.Болормаа нар манай Орхон суман дахь манай гэрт ирээд зарах үхэр байна уу гээд ирсэн. Би өөрийн 4 ширхэг үхрээ үзүүлээд эрээн нүүртэй үнээ, улаан халзан шүдлэн эр үхэр, сартай улаан шүдлэн эр үхэр, мөн нэг эр шүдлэн үхэр нийт 4 тооны үхрийг 2.5 сая төгрөгөөр зарсан. Тухайн үхэрнүүдийг зарах үед хажууд манай эхнэр Д.Отгонбаяр, ченж ******* түүний эхнэр Т.Болормаа, Шинээ гэх манай найз байж байгаад цуг үхэр ачилцсан юм. Тухайн өдрийн маргааш нь манай эхнэр лүү Т.Болормаа залгаад манай нөхрийг танайхаас авсан шүдлэн үхэр зугтчихлаа гэж хэлсэн байсан. Тэрнээс хойш холбоо бариагүй байж байгаад саяхан манай эхнэр Д.Отгонбаяртай яриад танайхаас аваад алдсан үхэр Сайхан сумын Номгон тосгоны ойролцоо нэг үхэр байна танайхаас авсан үхэр мөн эсэхийг үзээд өгөөч гээд манай эхнэрийг дагуулж очоод үзүүлсэн гэсэн. Манай эхнэр Д.Одбаяр ямар үхэр зарсаныг сайн мэдэхгүй болохоор очоод манай имтэй адил имтэй байхаар нь манай үхэрнүүдийн имтэй адилхан юм байна гэж хэлсэн байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7-р хуудас/ 4. Гэрч Д.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хөтөл суманд ажилтай явж байхад Болормаа залгаад нөгөө үхэр чинь Номгон суманд байна ирээд үзээд өгөөч гэж байсан би очиж чадахгүй гэхэд танай им ямар билээ гэхээр нь зүүн чих нь хойд талаасаа догол имтэй гэсэн. Тэгээд намайг Дашцэрэн ирж аваад очиж үзэхэд манай үхрийн имтэй адил имтэй байсан. Би үзсэн үхрээ зүсийг нь мэдэхгүй учраас мэдэхгүй гэдгээ хэлсэн. Би тэр хүмүүс манай үхэр мөн байна гэж хэлээгүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/, 5. Гэрч Э.Мөнхжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өглөө *******, Т.Болормаа нараас 08 цагийн үед 1 үхрийн мах авсан гэсэн мэдүүлэг /хх-н 9-10 дугаар хуудас/, 6. Гэрч Т.Болормаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Нөхөр бид хоёр 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумын Шийрийн бригад гэх газраас Амарбаясгалан гэх айлаас худалдан авсан 4 тооны үхрийнхээ 1 тооны буюу шүдлэн насны эр үхрийг Дархан-Уул аймагт ачиж аваачаад буулгаад хашаанд хаших гэж байгаад алдчихсан юм. Би эмэгтэй хүн болохоор мал ачиж буулгах ажиллагаанд оролцоод байдаггүй. Ерөнхийдөө санхүүг нь хариуцаад цуг явдаг учраас худалдан авч байгаа малын зүсийг тэр болгон анзаараад байдаггүй. Нөхөр бид хоёр 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Шийрийн бригад гэх газарт очоод явж байтал замд нэг үхэр хэвтэж байхаар нь алдсан үхэр маань байж магадгүй гэж бодоод очиж үзсэн. Учир нь тухайн үхрийг нутаг буцаж яваад замдаа байх магадлалтай гэж бодсон юм. Хээр хэвтэж байсан үхрийн баруун урд хөл нь гэмтчихсэн босож чадахгүй байсан. Тухайн үхрийг манай нөхөр нөгөө алдсан үхэр байж магадгүй гэж надад хэлсэн. Нас, зүс нь мөн шиг байна гэж хэлээд байхаар нь би алдсан үхрээ худалдан авч байсан "Амарбаясгалан" гэх залуутай утсаар ярих гэтэл холбогдохгүй утас нь холбогдохгүй байсан учраас түүний эхнэртэй нь утсаар холбогдож хээрээс олсон үхрээ тэднийхээс худалдан авсан үхэр мөн биш болохыг ялгуулах зорилгоор Отгонбаярыг хээрээс олсон үхрээ үзээд өгөхийг гуйгаад нөхрийгөө Отгонбаярыг аваад ир гэж Хөтөл явуулаад би өөрөө хөдөө хээр нөгөө үхрийнхөө хажууд харж үлдсэн. Отгонбаяр ирээд нас, зүс, им нь мөн байна. Зүсийг нь бас сайн мэдэхгүй байна гэж хэлсэн учраас би өөрийнхөө алдсан үхэр мөн байна гэж ойлгоод үхэрээ олчихлоо гэж бодоод өөрийн гар утсан дээр зураг дарж бичлэг хийсэн. Хэрэв би тэр үхрийг өөрийнхөө үхэр биш болохыг мэдсэн бол авч явахгүй байсан. Би өөрөө үхрийг зүс сайн мэдэхгүй, тогтоодоггүй учраас нөхрийгөө энэ манай алдсан үхэр мөн байна гэж хэлээд байхаар нь итгэчихсэн юм... гэсэн мэдүүлэг /ххн 13-15 дугаар хуудас/ 7.Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ..2018 оны 11 дүгээр сарын 01-нд эхнэр Болормаатайгаа Сэлэнгэ аймгийн Орхон сумын Шийрийн бригад руу явж байгаад Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон тосгоны 3 асфальтан замын орчимд явж байхад нэг доголсон үхэр хэвтэж байсан. Би өмнө нь 2018.09.26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон суманд оршин суух иргэн Амарбаясгалангаас 4 үхэр аваад тэр өдрөө Дархан оруулаад хашаандаа буулгаж байгаад нэг үхрийг нь мөргүүлээд алдсан юм. Номгоны тэнд хэвтэж байсан үхэр миний тэр алдсан үхэртэй адилхан зүстэй үхэр байсан. Тэгээд би худалдаж авсан хүний эхнэр рүү нь утасдсан чинь Хөтөлд байна гэхээр нь тэндээс очиж аваад танайхаас авсан үхэр энд байх шиг байна мөн үү гэхэд эм нь бол мөн байна, зүсийг нь мэдэхгүй байна. Зүсийг нь манай нөхрөөс асуу. Би зүс мэдэхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхнэрээ үхэрний хажууд үлдээчихээд буцаагаад Хөтөлд Отгонбаярыг хүргэж өгчихөөд эргэж ирж үхрээ ачаад авч явж Дарханы зах орж борлуулсан. Хүний алдуул мал авч явсан хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэмшиж байна, хохиролд 700.000 төгрөг төлсөн гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. Прокуророос шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь хуулийн шаардлагад нийцсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******гийн үйлдлээс хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол учирсан нь үнэлгээний комиссын шүдлэн эр үхэр 700.000 төгрөг гэж үнэлгээ тогтоосон актаар /х.хийн21-рт/ тогтоогдож, уг үнэлгээний дүгнэлтэд үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хэмжээг Эрүүгийн хуулиас тогтоосон бага хэмжээний хохирлоос дээш хэмжээнд хамаарч байна гэж үзсэн нь үндэслэл бүхий гэж шүүх үзлээ. Иймд шүүхээс шүүгдэгч *******г бусдын өмчлөлийн алдуул малыг завшсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч ******* нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болно. Шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 700.000 төгрөг төлсөн нь хохирогч *******гийн “Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3 дугаар баг_ Номгон төв хэсэг гудамж 0 тоот хаягт оршин суух Раднаасал Базаррагчаа МФ45070151 иргэн Дархан-Уул аймгийн Дархан сум 9-р баг, 4 хороолол, 2 байр, 71 тоотод оршин суух ******* ВГ72022010, Т.Болормаа ЗВ73050302 нараас 2018 оны 11 дүгээр сарын 21- ний өдөр хохирол төлбөр 700.000 төгрөг хүлээн авч, хохирлоо бүрэн барагдууллаа. Цаашид эдгээр хүмүүстэй холбогдуулж гаргах ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй болно” гэсэн тайлбар хүсэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байгаа тул хохирол нөхөн төлсөн гэж үзсэн болно./х.х-ийн 32-рт/ Эрүүгийн хариуцлагын талаар : *******г бусдын өмчлөлийн алдуул малыг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тул Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Прокурор шүүгдэгч *******д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэн, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаархи саналыг шүүгдэгчид танилцуулж, гарын үсэг зуруулсан нь хуульд нийцэж байна. Иймд прокурорын саналыг харгалзан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэлээ. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******г цалин хөлсгүй байдал, орлого олох боломжийг харгалзан торгуулийн 500.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 06 сарын дотор хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосон болно. *******д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 4 ******* нь иргэн *******гийн нэг тооны үхрийн 06-44 ДАХ улсын дугаартай “Хюндай Леберо” маркийн тээврийн хэрэгсэлээр тээвэрлэсэн бөгөөд тухайн тээврийн хэрэгсэл нь иргэн Т.Болормаагийн өмчлөлийнх болох нь тээврийн хэрэгсэлийн гэрчилгээгээр нотлогдож байна./х.х-ийн 69,70-рт/ Иргэн Т.Болормаа нь уг гэмт хэргийн талаар мэдсэн байдал тогтоогдоогүй тул түүний тээврийн хэрэгсэлийг хураан авах үндэслэлгүй байна гэж үзлээ. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх шүүгдэгчийг өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 7, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Боржигон овогт *******г бусдын өмчлөлийн алдуул малыг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 / таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* торгуулийн 500.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 06 сарын дотор хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******д мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД бичлэгийг хэрэгт хавсаргасугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийг бичгээр үйлдэж, улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарт гардуулсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шүүхийн шийлвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэрүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу 5 хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА