Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 97

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш

Улсын яллагч Н.Бадам, 

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

     Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1833000000072 тоот хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 0-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрсөн, 37 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, 60 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай, группт байдаг, Дархан-Уул аймгийн Дархан сум, 3-р баг Хараагийн 2-22 тоотод оршин суух хаягтай, Боржигон овогт *******, РД/М-/.

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч  ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутагт иргэн *******тэй маргалдан улмаар зүүн гарын шуунд нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/     

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд:

  1. 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-9 дугаар хуудас/,
  2. Хохирогч *******ийн мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/
  3. Гэрч Т.Түвшинбаярын мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/,
  4. Гэрч О.Эрдэнэбулганы мэдүүлэг /хх-ийн 29-р  хуудас/,
  5. Яллагдагч Т.Мөнхтүвшингийн мэдүүлэг /хх-ийн 44-45-р  хуудас/,
  6. Согтуурал хэмжсэн тодорхойлолт /хх-ийн 49-р  хуудас/,
  7. Хохирогч *******ийн хүсэлт /хх-ийн 35-р  хуудас/,
  8. Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах

комисын шийдвэр /хх-ийн 48-р хуудас/

            9. Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1058 тоот  шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-р  хуудас/,

            10. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 50-р хуудас/ зэргийг уншиж сонсгон шинжлэн хэлэлцүүлэв.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нотлогдож буй байдал болон гэм буруугийн талаар:  

Шүүгдэгч  ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутагт иргэн *******тэй маргалдан улмаар зүүн гарын шуунд нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

1. Хохирогч *******ийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Мөнхтүвшин орйд ирээгүй юм чинь гээд эхнэр Цэрмаа бид хоёр 2 Сэлэнгэ гэх нэртэй дэлгүүрээс 0.75 литрийн хараа нэртэй архи аваад буцаж гэртээ очоод мах чанаад, хоол хийж өгсөн. Авсан архиа Бармагнай, Мөнхтүвшин бид 3 уугаад, чанасан махаа идээд сууж байтал Мөнхтүвшин савтай чанасан мах дотор байсан хар иштнй хутгыг шүүрч аваад миний зүүн гарын шуу хэсэг рүү хатгах шиг л болсон. Тухайн үед надад ямар ч өвчин мэдэгдээгүй ба гэнэт л зүүн гарын шуу хавиас цус олгоодоод гараад ирсэн. Би шууд Сайхан сумын эмнэлэг рүү явж үзүүлсэн ба эмч 2 газарт хутгалуулсан байна гэж хэлээд боож өгсөн  ... гэх мэдүүлэг /хх-ийн 33-р  хуудас/

            2. Наманд хүрээгүй гэрч Т.Түвшинбаярын мөрдөн байцаалтад өгсөн: ...Би Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багт сургуульд сурдаг ба 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хичээлээ тарчихаад гэр лүү орсон чинь Мөнхтүвшин ах Бармагнай ахтай хамт манай гэрт ирчихсэн архи угаад сууж байсан. Бас манай эмээ Нэргүй орон дээр хэвтэж байсан. Намайг гэрт ороход Мөнхтүвшин ах хаачаад ирэв, аав, ээж 2 чинь эмээгээ хаяаад хаашаа явчихав, ямар нэг хүн үлдэхгүй яасан юм бэ гэж хэлэхээр нь аав, ээж 2 хөрзөнд явна гэсэн би хичээлээ тараад ирж байна гэж хэлсэн. Мөнхтүвшин ах Байрмагнай ахтай уугаад уугаад сууж байсан ба аав, ээж 2 гаднаас ороод ирсэн чинь Мөнхтүвшин ах аав, ээж хоёрт хандан та нар ээжийг минь ганцааранг нь хаяж явлаа гээд уурлаад байх шиг байсан. Ээж гоймонтой шөл хийгээд бас мах чанаж өгөөд аавтай цуг дэлгүүр гараад дахиад архи авчраад Мөнхтүвшин ахад өгсөн. Би тухайн үед хичээлээ хийж сууж байсан. Намайг хичээлээ хийгээд сууж байхад ээж яагаад чи тэгж байгаа юм бэ гээд орилхоор нь би айсандаа болоод хэвтэрт байдаг эмээгийнхээ цаагуур ороод буруу хараад хэвтчихсэн. Намайг хэвтэж байхад аав, ээж, ах нар гараад явсан байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/,

3. Гэрч О.Эрдэнэбулганы мөрдөн байцаалтад өгсөн: ...Би Батцэнгэл гэдэг хүнийг үзсэн. Иргэн Батцэнгэл нь архи сонтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай бага зэргийн архи үнэртүүлсэн, зүүн гарны шууны тохойноос дээш бугалаганы доод 3/1 хэсэгт чангалуур тавьсан байдалтай, зүүн шууны дээд 3/1 дотор талдаа 1.5 см орчим зүсэгдсэн байх боломжтой шархтай гүн нь 3-4 см орчим, хавдсан байдалтай, зүүн шууны гадна талд 1.5 см орчим зүсэгдсэн байх боломжтой шархтай гүн нь 2-3 см орчим байсан. Ирж үзүүлэхдээ цус нь тогтсон байдалтай басан. Өөр ил харагдах шарх сорви бол байгаагүй ...гэх мэдүүлэг /хх-ийн 29 хуудас/,

4. Яллагдагч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Баярмагнай ахтай хамт уугаад байж байтал эгч Цэрмаа, хүргэн ах Батцэнгэл нар гаднаас орж ирэхээр нь би ээжийг яагаад ганцааранг нь ориж явсан юм бэ өвчтэй хүн шүү дээ гэсэн чинь хөрзөнд яваад ирлээ гэж хэлсэн. Түүнээс хойш би ер нь уусан архинаасаа болоод болсон явдлын талаар сайн санахгүй байгаа. Ямарч байсан нэг хартал Хөтөлийн цагдаа дээр ирчихсэн байсан ба тэр үед л ухаан санаа гайгүй эрүүл болж байсан.

...Би хүлээн зөвшөөрч байна.

5. Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1058 тоот  шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

-*******ийн биед зүүн шууны шарх, зөөлөөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

-Дээрхи гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

-Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 18 хуудас/,

6. Хохирогч *******ийн мөрдөн байцаалтанд өгсөн хүсэлт: ...Орхон аймгийн Баян-Өндөр сумын 9-р баг шанд 20 гудамж 15 тоотод оршин суугч ******* ГИ76010914 би Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3 дугаар баг Номгон төв хэсэг гудамж 11 тоот хаягт оршин суух ******* МФ81031413-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас муудалцан харилцан зодолдсоны улмаас биедээ хөнгөн зэргийн гэмтэл авсан. Бид учир зүйгээ олж, хоорондоо эвлэрсэн тул *******д гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болно. Биеийн эрүүл мэнд хэвийн болсон. Иймд *******г эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэх хүсэлт зэргээр үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд байх тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой гэж шүүх үнэлж дүгнэв.

Шүүгдэгч *******д холбогдуулан Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд хэргээ хялбаршуулан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасаныг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5-д зааснаар хэргийг шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч *******г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /500.000 төгрөг/ торгох ялаар шийтгэх нь  үндэслэлтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн  5-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаа буюу 3 сарын хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч *******д мэдэгдэх нь зүйтэй байна.

 

 Хохирогч ******* шүүх хуралдаанд оролцоогүй боловч шүүхэд ирүүлсэн “Орхон аймгийн Баян-Өндөр сумын 9-р баг шанд 20 гудамж 15 тоотод оршин суугч ******* ГИ76010914 би Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3 дугаар баг Номгон төв хэсэг гудамж 11 тоот хаягт оршин суух ******* МФ81031413-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас муудалцан харилцан зодолдсоны улмаас биедээ хөнгөн зэргийн гэмтэл авсан. Бид учир зүйгээ олж, хоорондоо эвлэрсэн тул *******д гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болно. Биеийн эрүүл мэнд хэвийн болсон. Иймд *******г эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэх хүсэлтийг ирүүлсэн тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн иштэй, ишний гадуур хар өнгийн лентээр ороосон, саарал өнгийн ажлын хэсэгтэй, ажлын хэсэгтэй, ажлын хэсэг цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1,  5, 7, 8, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4,  36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1.Шүүгдэгч Боржигон овогт *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй /таван зуу/ тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаа буюу 3 сарын /гурав/ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ДЭЛГЭРСАЙХАН