Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2018/ШЦТ/01

 

                                                                                                                                                                                                                                                                             

 

 

 

 

       

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 äýõ хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж èð¿¿ëñýí Д.*******т холбогдох эрүүгийн 1804000000155 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар ñàðûí 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                           З.Ганцоож

 Улсын яллагч                                              Д.Аянагүл

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч     Д.*******

 Шүүгдэгч                                                 Д.******* нар оролцов.

 

Ø¿¿ãäýã÷: Ìîíãîë óëñûí èðãýí, 2000 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хот, ******* дүүрэгт төрсөн, эрэгтэй, 18 настай, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, ******* дүүргийн 3 дугаар хороо, 47 дугаар байрны 36 тоотод оршин суух, овгийн *******ийн ******* /РД:*******/

       

           Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Д.******* нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 19 цагийн үед ******* дүүргийн 3 дугаар хороо 38 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “*******” нэртэй кофе шопын зааланд “хөзрөө үлдээсэнгүй” гэх шалтгаанаар насанд хүрээгүй хохирогч Д.*******гийн нүүрэн тус газарт гараараа цохиж, толгойгоороо хамар луу нь мөргөж улмаар эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт õýðýãт õîëáîãäæýý.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Д.*******ийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 1-ний орой 19 цагийн үед 38 дугаар байрны кофе шопод *******тай хамт хөзөр тоглосон. Гэтэл ******* тоглож байснаа хөзрөө аваад явлаа гэхээр нь  наад хөзөр чинь 500 төгрөгийн үнэтэй ш дээ, хөзрөө үлдээчих гэж хэлсэн. ******* би энэ хөзрийг мөнгөөрөө авсан гээд байхаар  нь юун сүртэй юм бэ гэж хэлээд нэг удаа алгаж, цонх руу шахаж байгаад хамар луу нь нэг удаа мөргөсөн...” гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй хохирогч Д.*******ы хууль ёсны төлөөлөгч Д.*******ын шүүх хуралдаанд мэдүүлсэн “Энэ хоёр хүүхэд хоёулаа өнчин хүүхдүүд байгаа юм. Манай хүүхэд хамрын хагалгаанд орсон бөгөөд ******* нь эмчилгээний зардал 1.128.855 төгрөгийг төлж барагдуулсан. ******* луу ирж очсон замын зардал болон эмийн төлбөр 26.700 төгрөг нэхэмжилж байна. Гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч Д.*******гийн мэдүүлсэн: “...2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 19 цагийн үед найз Мөнх-Оргил, Тулга гэх найзуудтайгаа ******* дүүргийн 3 дугаар хороо, 38 дугаар байрны “*******” кофе шопод ороод Төгөлдөр гэдэг найзыгаа хүлээгээд сууж байхад ******* ах найз , *******, нэрийг нь мэдэхгүй дахиад 2 найзтайгаа буюу тавуулаа орж ирээд “хөзөртэй юм уу, хөзрөөрөө тоглуулчих” гэхээр нь бид нар хөзрөө өгөөд манай Тулга гэдэг найз тэд нартай цуг тоглосон. Мөнх-Оргил бид хоёр үүдний өрөөнд Төгөлдөрийг хүлээж байгаад ирэхгүй болохоор нь гэртээ харихаар хөзөр тоглож байсан хүмүүс дээр очоод Тулгааг “явъя” гэтэл ******* намайг “чи хөзрөө үлдээгээд яв” гэхээр нь би “хөзрөө авъя, мөнгөөрөө авсан юм” гэтэл “таван зуун төгрөг дээр горойгоод үхлээ юу” гэхээр нь би “таван зуун төгрөг чинь мөнгө шүү дээ ахаа” гэтэл ******* ах намайг “чи яасан том болсон юм бэ, миний урд ирээд зогс” гэхээр нь би “очихгүй” гэсэн чинь ******* ах “чи ямар овоо юм бэ?” гээд босож ирээд атгасан баруун гараараа миний зүүн шанаанд нэг удаа цохиод 2 гараараа заамдаж цонхонд шахаад цохих гэхээр нь хамгаалж, гарыг нь барихад толгойгоороо миний хамар луу нэг удаа мөргөөд буйдан руу намайг түлхсэн тэгтэл миний хамраас цус гараад хажууд байсан хүүхдүүд болиулсан. Тэгээд би цусаа арилгад байж байхад ******* ах “чи ахын дүү болоогүй шүү” гээд хэл амаар доромжлоод байхаар нь цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26/,

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Б.Энхтулгын мэдүүлсэн: “...2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 19 цагийн үед би үеийнхээ таван хүүхэдтэй ******* дүүргийн 3 дугаар хороо, 38 дугаар байрны “*******” нэртэй кофе шопын өрөөн дотор хөзөр тоглоод сууж байхад ******* ах орж ирээд “би тоглоё” гэсэн тэгтэл гаднаас ******* орж ирээд “гэдэс өлсөөд байна, хоёулаа явъя” гэсэн. Тэгтэл ******* *******д хандаад “хөзрөө үлдээгээд явчих, би дараа нь тогломоор байна” гэхэд ******* “хөзрийг би мөнгөөрөө авсан, хөзрөө аваад явмаар байна” гэхэд ******* ах “чи яасан сүртэй юм” гээд хөзрийн хайрцагийг ******* руу шидээд “чи наашаа хүрээд ир” гээд *******г дуудахад ******* очилгүй дуугүй зогсож байсан. ******* ах босож байх шиг болсон чинь хүн цохиж байгаа чимээ гараад харсан чинь ******* нүүрээ дараад зогсож байсан. Тэгээд ******* ах *******г заамдаад авахад ******* тэр ахыг бас зөрүүлээд заамдсан. Тэгээд ******* ах *******г буйдан руу шидэхэд кофе шопын эгч ирээд болиулсан. Тэгээд *******гийн хамраас цус гоожоод угаалгын өрөө орж угаасан. ******* ах гараараа хамар луу нь цохьсон тэрнээс болж цус гоожсон гэж бодсон. Би хамар луу нь мөргөж байгааг тэр үед анзаараагүй. Тухайн үед *******, , , өөр нэрийг нь мэдэхгүй манай үеийн 2 хүүхэд байсан. ******* өрөөнд ганцаараа орж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 27/

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №09шэ/376 дугаартай дүгнэлтэд: “Д.*******гийн биед хамар ясны шинэ хугарал, хамрын нуруу хэсгийн зөөлөн эдийн гэмтэл, гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтэл нь шинэ гэмтэл бөгөөд нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 34/,

Насанд хүрээгүй хохирогч Д.*******ы Г-228 дугаартай төрсний гэрчилгээний хуулбарт “ овогт ын ******* нь 2003 оны 7 сарын 2-ны өдөр төрсөн” гэжээ. /хх-н 21/,

Цагдаагийн алба хаагч, а/х Н.Гүлбанугийн нас тоолсон тэмдэглэлд “Д.******* нь 2018 оны 11 сарын 1-ний өдрийн байдлаар 15 нас 8 сар 30 хоногтой байсан” гэжээ. /хх-н 22/,

Насанд хүрээгүй хохирогч Д.*******ы хамрын хэсэг хавдсаныг харуулсан, 2018 оны 11 сарын 1-ний өдөр авахуулсан гэрэл зураг /хх-н 4/,

“” чих хамар хоолойн төрөлжсан мэргэжлийн улсын үйлчилгээтэй их сургуулийн клиникийн 2018 оны 11 сарын 16-ны өдрийн 108/04 дугаартай албан бичигт “ овогтой ******* нь “DS:свежий перелом носа” оноштойгоор 2018 оны 11 сарын 15-нд ЕМА-тай репозиция мэс засал хийлгэсэн ба мэс заслаас хойш 1 сарын хугацаанд эмчийн хяналтад байж эмчилгээ хийлгэх нь үнэн болно, захирал Э.Жаргалхүү” гэжээ. /хх-н 14/,

Хохирлын баримтууд, яаралтай тусламжийн хуудас /хх-н 9-10, 15-20, 32-33/

Хаан банкны орлогын мэдүүлгийн баримтад “Д.*******оос 5750414217 тоот дансаар Д.*******д хохирол 1.128.855 төгрөг шилжүүлэв” гэжээ. /хх-н 80/

Шүүгдэгч Д.******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд бүртгэлгүй” ãýх ÿë øàëãàõ õóóäàñ  /хх-н 48/ иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 46/, ******* дүүргийн 3 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 49/ áîëîí áóñàä áè÷ãèéí íîòëîõ áàðèìòóóäûã òàëóóäûí õ¿ñýëòýýð øèíæëýí ñóäàëñàí áîëíî.

Прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт гэм буруу болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн үйл баримт, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн дараахь дүгнэлтийг гаргаж шийдвэрлэлээ.  

I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Шүүгдэгч Д.******* нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний орой 19 цагийн үед ******* дүүргийн 3 дугаар хороо, 38 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “*******” нэртэй кофе шопын зааланд “хөзрөө үлдээсэнгүй” гэх шалтгаанаар насанд хүрээгүй хохирогч Д.*******гийн нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж, толгойгоороо хамар луу нь нэг мөргөсний улмаас түүний биед хамар ясны шинэ хугарал, хамрын нуруу хэсгийн зөөлөн эдийн гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******ийн мэдүүлсэн “******* хөзрөө аваад явлаа гээд байхаар нүүрэнд нь нэг удаа алгадаж, хамар луу нь нэг удаа мөргөсөн” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогч Д.*******гийн мэдүүлсэн “Би хөзрөө үлдээхгүй гэсэн чинь ******* ах “чи ямар овоо юм бэ?” гээд атгасан гараараа миний зүүн шанаанд нэг удаа цохиж, толгойгоороо хамар луу нэг удаа мөргөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 26/, насанд хүрээгүй гэрч Б.Энхтулгын мэдүүлсэн “******* ах “чи яасан сүртэй юм” гээд хөзрийн хайрцагийг ******* руу шидээд, хүн цохиж байгаа чимээ гарахаар нь хартал ******* нүүрээ дараад зогсож байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27/, хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №09шэ/376 дугаартай дүгнэлт /хх-н 34/, хохирогчийн нүүрэн хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 4/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй,үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Хэргийн үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг дүгнэхэд  Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг дүгнэвэл Д.******* нь хөзрөө үлдээсэнгүй гэсэн үл ялих зүйлээр шалтаглан насанд хүрээгүй хохирогчийн биед халдсан үйлдэлдээ шууд санаатай хандсан ба хохирогчийн буруутай үйлдэл тогтоогдсонгүй.

Улсын яллагчаас шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь насанд хүрээгүй хохирогч Д.*******, насанд хүрээгүй гэрч Б. нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар давхар тогтоогдож байна.

Иймд Д.*******ийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг хүлээн авч, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар ç¿éëèéí 1 äýõ õýñýãò заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогчийн хамрын яс нь хугарч, хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүх хуралдаанд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.******* мэдүүлэхдээ “эмчилгээний зардал 1.128.855 төгрөг хүлээн авсан, харин одоо 26.700 төгрөгийн зардал нэхэмжилж” байна гэжээ. Иймд шүүгдэгч Д.*******оос 26.700 төгрөгийг гаргуулж хохирогч талд олгох нь зүйтэй байна.

 

II.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Ø¿¿ãäýã÷èéí ¿éëäñýí Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт çààñàí ãýìò õýðэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга зурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заасан.

Улсын яллагчаас Д.*******т Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 520.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгч Д.******* нь “удахгүй ажилд орох гэж байгаа тул торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэсэн санал гаргав.

Д.******* нь “урьд ял шийтгэгдэж байгаагүй, ам бүл ганцаараа амьдардаг” зэрэг хувийн байдлууд тогтоогдсон болно.

Шүүх шүүгдэгч Д.*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгч Д.******* нь 2015 оны Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэргийн улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт хамаарах хохирогчийн эмчилгээний зардалд 1.128.855 төгрөг төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

Д.*******ийн хувийн байдал, хохирогчийн эрүүл мэндэд учирсан эмчилгээний  зардалд 1.128.855 төгрөг төлснийг харгалзан хуульд заасан ялуудаас торгох ялыг сонгохдоо доод хэмжээг баримтлан оногдуулахаар шийдвэрлэлээ. Түүний хөрөнгө, цалин хөлс бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацааг тогтоов.

Ш¿¿ãäýã÷ид õîëáîãäîõ èðãýíèé áè÷èã áàðèìò ø¿¿õýä øèëæèæ èðýýã¿é, ýä õºðºí㺠áèò¿¿ìæëýýã¿é, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч íü энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, ýíý õýðýãò ãàðñàí хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны çàðäлыг òîäîðõîéëж èð¿¿ëýýã¿é áîëíî.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч овгийн *******ийн *******ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрýã үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасíààð шүүгдэгч овгийн *******ийн *******ийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ял øèéòãýñ¿ãýé.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн дотор хэсэгчлэн биелүүлэхийг, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Д.*******т мэдэгдсүгэй.
  4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Д.*******т óðüä àâñàí хувийн баталгаа гаргах òàñëàí ñýðãèéëýõ àðãà õýìæýýã хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.******* нь хохирогчийн эмчилгээний зардалд 1.128.855 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд Д.*******оос 26.700 /хорин зургаан мянга долоон зуун/ төгрөгийн эмчилгээний зардал гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******д олгосугай.
  6. Д.*******т õîëáîãäîõ èðãýíèé áè÷èã áàðèìò ø¿¿õýä øèëæèæ èðýýã¿é, öàãäàí õîðèãäñîí õîíîãã¿é, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, ýä õºðºí㺠áèò¿¿ìæлэгдэýã¿é, ýíý õýðýãò ãàðñàí хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны çàðäлыг òîäîðõîéëæ èð¿¿ëýýã¿é áîëîõûã òóñ òóñ äóðäñóãàé.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.БАЙГАЛМАА