Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 12

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                            Хэргийн индекс: 114/2016/0103/3/

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Д.Дунгаамаа, З.Чулуунбаатар, Д.Дэлгэрбаяр, Л Пүрэвжав, Н.Цолмон, Ж.Насанжаргал, Я.Мөнхсувд болон М.Ундрах, Д.Мөнхбилэг, Ж.Гармаа, Д.Бямбасан, Б.Нина, Ч.Алтанбаатар нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. Цэнд-Аюушийн нэхэмжлэлтэй

 

            Хариуцагч: Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох         

            Нэхэмжлэлийн шаардлага: “Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  2016  оны  11  дүгээр  сарын  15-ны  өдрийн 108 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай”

 

Нэхэмжлэгч: Д.Дунгаамаа, З.Чулуунбаатар, Д.Дэлгэрбаяр, П.Пүрэвжав, Н.Цолмон, Ж.Насанжаргал, Я.Мөнхсувд, Б.Батхуяг, Б.Ганзориг болон М.Ундрах, Д.Мөнхбилэг нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэнд-Аюушийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/437 дугаар “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай”, А/438  дугаар “Газар өмчлөх эрхийг хүчингүй болгох тухай” захирамжуудын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай”

Нэхэмжлэгч “Атаман стиль” ХХК болон Ж.Гармаа, Д.Бямбасан, Б.Нина, Ч.Алтанбаатар нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэнд-Аюушийн нэхэмжлэлтэй

            Нэхэмжлэлийн шаардлага: Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын

29-ний өдрийн А/441 дүгээр “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай”

Documents and Settings\ Захиргаа\Desktop\Шийдвэр.doc

захирамжийн “Атаман стиль” ХХК, Д.Цэнд-Аюуш, Ж.Гармаа, Д.Бямбасан, Б.Нина, Ч.Алтанбаатар нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны

хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Дунгаамаа, З.Чулуунбаатар, Д.Дэлгэрбаяр, Л Пүрэвжав,  Н.Цолмон, Ж.Насанжаргал, Я. Мөнхсувд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч:                          Б.Содболд

Нэхэмжлэгч М.Ундрах, Д.Мөнхбилэг, Ж.Гармаа, Д.Бямбасан, Б.Нина, Ч.Алтанбаатар нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч:                                                                             Д.Цэнд-Аюуш,

Өмгөөлөгч:                                                                                                      Б.Цэдэндамбаа

Нэхэмжлэгч:                                                                                                    Б.Батхуяг

Нэхэмжлэгч Б.Ганзоригийн өмгөөлөгч:                                                         Л.Цуурай         

            Нэхэмжлэгч “Атаман стиль” ХХК-ний захирал                                            Ө.Гансүх

            Хариуцагч Дархан-Уул аймгийн иргэдийн

            Төлөөлөгчдийн Хурлын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч:                       Л.Алтанчимэг

            Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч:                 Ц.Чулуунцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Дунгаамаа, С.Эрдэнэчулуун, З.Чулуунбаатар, Д.Дэлгэрбаяр, Л.Пүрэвжав,  Н.Цолмон, Ж.Насанжаргал, Я. Мөнхсувд  нар  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболдын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/237, А/175 дугаар захирамжуудаар Дархан-Уул аймаг Дархан сумын нутагт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Д.Дунгаамаа, С.Эрдэнэчулуун, З.Чулуунбаатар, Д.Дэлгэрбаяр, Л.Пүрэнжав, Н.Цолмон, Ж.Насанжаргал, Я.Мөнхсувд нарт газар эзэмшүүлсэн ба Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/246 дугаар захирамжаар уг газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн.

Газар эзэмшүүлж, өмчлүүлэх тухай засаг даргын шийдвэр гарсанаар бидний Үндсэн хуульд заасан эрх минь хэрэгжлээ гэж их баярлаж байсан. Гэтэл газар эзэмшүүлэх, өмчлүүлэх эрх олгосон өмнөх засаг дарга А.Энхболдын 2016 оны А/237, А/246 дугаар захирамжуудыг одоогийн Дархан-Уул аймгийн засаг дарга С.Насанбат нь 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/437, А/438 дугаар захирамжуудаар тус тус хүчингүй болгосон нь бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна. Тухайн захирамжуудыг гардаж аваад танилцах үед захирамжуудын үндэслэх хэсэгт Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 108 дугаар тогтоолыг үндэслэл болгосон байсан ба бид тус тогтоолын хуулбарыг олж танилцахад өмнөх Дархан-Уул аймгийн ИТХ-ийн Тэргүүлэгчдийн гаргасан бидний газартай холбоотой тогтоолыг хүчингүй болгосон байх тул тус тогтоол нь эдгээр захирамжуудын нэгэн адил нэхэмжлэгч нар бидний газар эзэмших, өмчлөх эрхийг зөрчиж байна гэж үзэж байна. Хууль тогтоомжийн дагуу газар эзэмших, өмчлөх эрхээ баталгаажуулж гэр бүлийн хэрэгцээний алга дарам газар авсан. Дархан-Уул аймгийн иргэн бидний эрхийг Засаг дарга С.Насанбат хэт улс төржсөн харалган бодлоор үзэж хуулийн дагуу гэхээсээ илүү хувийн сонирхолдоо хөтлөгдөн хүчингүй болгосонд гомдолтой байна.

Иймд Дархан-Уул аймгийн засаг дарга А.Энхболдын 2016 оны А/237, А/246 дугаар захирамжийг хүчингүй болгосон засаг дарга С.Насанбатын дээрх захирамжууд болон Дархан-Уул аймгийн ИТХ-ийн Тэргүүлэгчдийн тогтоол нь Монгол улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулиар хамгаалагдсан нэхэмжлэгч нар бидний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж байх тул Дархан-Уул аймгийн ИТХ-ийн Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 108 дугаар тогтоол болон Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/437, А/438 дугаар захирамжуудын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, С.Эрдэнэчулуун нэхэмжлэлээсээ татгалзсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

     

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг 2 дугаар хороолол Бурхант 11-10А тоотод оршин суух Халх Боржигон овгийн Мандахын Ундрах нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/175 дугаар захирамжаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг Хүрээлэн 6-4 тоот 700 м.кв талбайтай газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээний 000556051 дугаартай, 04501-2016/19787 дугаартай гэрээгээр газар эзэмшсэн. Мөн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/246 дугаар захирамжаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Хүрээлэнгийн 6-4 тоот 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг өмчлүүлсэн.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг 5 дугаар хороолол 6-38 тоотод оршин суух Яанар овогт Даваанямын Мөнхбилэг нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 5 дугаар  сарын  25-ны өдрийн А/175 дугаар захирамжаар Дархан сумын 15 дугаар баг Хүрээлэн

6-23 тоот 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээний 000556038 дугаартай, 04501-2016/19780 дугаартай гэрээгээр газар эзэмшсэн.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг 20 дугаар хороолол 3 дугаар байрны 85 тоотод оршин суух Хоньтынхон овогт Дашбалбарын Цэнд-Аюуш нь Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/175 дугаар захирамжаар Дархан-Уул аймгийн Дархан сумын  10 дугаар баг 23 дугаар хороололд 500 м.кв талбай бүхий амины орон сууцны зориулалттай газрыг 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр газар эзэмших эрхийн гэрээний 000556063 дугаартай, 04501-2016/19806 дугаартай гэрээгээр газар эзэмшсэн.

Дархан сумын 5 дугаар баг 20 дугаар хороолол 3 дугаар байрны 5 тоотод оршин суух Гөрөөчин овогт Жүгдэрийн Гармаа нь Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/175 дугаар захирамжаар Дархан-Уул аймгийн Дархан сумын  10 дугаар баг 23 дугаар хороололд 500 м.кв талбай бүхий амины орон сууцны зориулалттай газрыг 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр газар эзэмших эрхийн гэрээний 000556066 дугаартай, 04501-2016/19805 дугаартай гэрээгээр газар эзэмшсэн.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг 1 дүгээр хороолол 34 дүгээр байрны 22 тоотод оршин суух Боржигон овогт Дашзэвэгийн Бямбасан нь Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/175 дугаар захирамжаар Дархан-Уул аймгийн Дархан сумын  10 дугаар баг 23 дугаар хороололд 500 м.кв талбай бүхий амины орон сууцны зориулалттай газрыг 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр газар эзэмших эрхийн гэрээний 000556065 дугаартай, 04501-2016/19808 дугаартай гэрээгээр газар эзэмшсэн.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг 5 дугаар хороолол 4 дугаар байрны 146 тоотод оршин суух Дайр овогт Батжаргалын Нина нь Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн А/135 дугаар захирамжаар Дархан-Уул аймгийн Дархан сумын  11 дүгээр баг 13 дугаар хороололд 680 м.кв талбай бүхий амины орон сууцны зориулалттай газрыг 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр газар эзэмших эрхийн гэрээний 000556069 дугаартай, 04501-2016/19810 дугаартай гэрээгээр газар эзэмшсэн.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг 6 дугаар хороолол 18-96 тоотод оршин суух Шонт-Уул овогт Чундын Алтанбаатар нь Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/175 дугаар захирамжаар Дархан-Уул аймгийн Дархан сумын  10 дугаар баг 23 дугаар хороололд 500 м.кв талбай бүхий амины орон сууцны зориулалттай газрыг 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр газар эзэмших эрхийн гэрээний 000556064 дугаартай, 04501-2016/19807 дугаартай гэрээгээр газар эзэмшсэн. Тухайн аймаг орон нутгийн засаг захиргаа, төрийн захиргааны байгууллагаас олгосон газрыг иргэд бид үндэслэлтэй газар олголт гэж үзэж байна. Учир нь газар олгохыг хүссэн өргөдлийг тухайн шатны аймаг, сумын Засаг даргад гаргадаг учир бид бүхэн хуулийн дагуу аймгийн Засаг даргад тус тусдаа хүсэлтээ гаргаж байсан. Бидний хүсэлтийг Засаг дарга хүлээн авч захирамж гаргасны үндсэн дээр уг газрууд олгогдсон учир бид нарт ямар нэгэн буруу байхгүй гэж үзэж байна. Бидний газрыг хүчингүй болгосон аймгийн Иргэдийн Хурлын тогтоол, аймгийн Засаг даргын захирамж нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 108 дугаар тогтоолын нэхэмжлэгч М.Ундрах, Д.Мөнхбилэг нарт холбогдох хэсгийг, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/437, А/438, А/441 дугаар захирамжуудын  нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Батхуяг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Б.Батхуяг миний бие 2016 онд Дархан-Уул аймгийн засаг захиргаанд Гэр бүлийн хэрэгцээнд газар авах тухай хүсэлтээ хууль журмын дагуу гаргаж өгсөн.

Үүний дагуу хүсэлтийг минь хүлээн авч иргэдэд олгогдохоор төлөвлөгдсөн газар болох Дархан сумын 15 дугаар багын 6-20 тоот 700 м2 талбай бүхий газрыг олгосон бөгөөд аймгийн Газрын харилцаа хот байгуулалтын газар кадастрын зураглал хийж 2016 оны 07 дугаар сарын 08-нд би газраа ЭХЭУБГазарт бүртгүүлсэн билээ.

Би насаараа цагдаагийн байгууллагад алба хашсан, цаашид улсаас үнэгүй олгож буй 0,7 га газраа авч ашиглах, хувийн орон сууц барихаар төлөвлөөд байсан. Миний газар авсан, өгсөн бүх баримт хуулийн дагуу хийгдсэн. Газар нь хүртэл аль 1999 оноос айлуудад олгогдохоор төлөвлөгдсөн газар билээ.

Ингээд аймгийн засаг дарга (тухайн үед байсан)-ын 2016 оны 07 дугаар сарын 06-ны А/246 тоот захирамж гарсан байсан. Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 29-нд Дархан-Уул аймгийн засаг дарга С.Насанбатын А/437, А/438 дугаар захирамж гарган миний эрхийг ноцтой зөрчиж, хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд дүрэм журмын дагуу авсан газрыг эзэмших эрхийн гэрчилгээ, мөн өмчлөх эрхийг минь хүчингүй болгосонд гомдолтой байна.

Засаг дарга С.Насанбатын хүчингүй болгосон захирамжийг 2016 оны 12 дугаар сарын 15-нд гардан авсан бөгөөд түүнтэй нь танилцахад иргэнд газар өмчлүүлэхдээ тухайн газрын төлөв, байдал чанарын улсын хянан баталгаа хийнэ гэснийг зөрчсөн мөн хот тосгоны батлагдсан хэсэгчилсэн “ерөнхий төлөвлөгөөг” зөрчсөн гэжээ.

Гэтэл би төлөвлөгдсөн газарт, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраар кадастрын мэргэжилтэн, дарга бүх хүмүүсээр хянуулж баталгаажуулж авсан. (Бүгдийг хавсаргав)

Засаг дарга өөрчлөгдсөн гэж ард түмний амьдралаар тоглож эрхийг нь үндэслэлгүй зөрчиж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд аймгийн засаг дарга С.Насанбатын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний А/437, А/438 дугаар захирамжуудын хавсралтад (46 дугаарт) дурьдагдсан Бат-Очирын Батхуяг надтай холбогдох хэсгийн заалтыг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

  

Нэхэмжлэгч Б.Ганзориг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Б.Ганзориг би 2016 онд аймгийн засаг захиргааны холбогдох газарт нь өргөдөл хүсэлт өгч, иргэдэд олгож буй газраа авахаар болсон юм. Аймгийн засаг даргын А/246, А/247 дугаар захирамж гарч түүний хавсралт 81-д надад Дархан сумын 14 дүгээр багийн Өнгөт 4-32 дугаар газрыг өгсөн. Энэ газар нь 1999 оноос айл өрхөд олгогдохоор төлөвлөгдсөн байсан ба Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга, мэргэжилтнүүд очиж үзэн, кадастрын зураглал хийн хянан баталгаажуулж өгсөн билээ.

Ингээд би бүх зүйлийг журмын дагуу бүрдүүлж газраа өмчилж авсан. 2016 оны 11 дүгээр сарын 29-нд шинэ засаг дарга С.Насанбатын А/437, А/438 тоот захирамж гарч миний газар өмчлөх, эзэмших эрхийг хүчингүй болгосныг 2016 оны 12 дугаар ссарын 01-нд хүлээн авч мэдлээ.

Би иргэн хүний хувьд хуульд заагдсан эрхийнхээ хүрээнд төлөвлөгдсөн газарт нь бүх зураглалын дагуу хянан баталгаажуулж мөнгө төгрөгөө журмын дагуу төлөөд авсан байхад  хүчингүй болгож байгааг хууль бус үйлдэл гэж үзэж гомдолтой байна.

С.Насанбат нь шинээр засаг төр өөрчлөгдсөнтэй холбоотойгоор засаг даргын тушаал шийдвэрийг хүчингүй болгох нэрийн доор ард түмний амьдралаар тоглож хохироож байгаад нь гомдолтой байна. Би газар авахдаа болон надад газар олгосон байгууллага ч аль аль нь хууль тогтоомжийн дагуу явагдсан.

Иймд аймгийн Засаг дарга  С.Насанбатын 2016 оны 11 дүгэр сарын 29-ний өдрийн А/438, А/437 дугаар захирамжийн хавсралтын 81-д байгаа надад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Атаман стиль” ХХК-ийн захирал Ө.Гансүх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Атаман стиль” ХХК-нд 2016 оны  5 дугаар сарын 06-ны өдрийн А/135 дугаар захирамжаар Дархан сумын 13 дугаар баг Өмнөд үйлдвэрийн районд 16000 м2 газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар тус тус эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл  2016 оны орон нутгийн сонгуулиар засаг дарга солигдож, С.Насанбат аймгийн Засаг дарга болсоныхоо дараа 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/441 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамж гаргасан ба тус захирамжийн хавсралтад “Атаман стиль” ХХК-ийн нэр бичигдсэн байна.

            ...Иймд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/441 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн “Атаман стиль” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарын шүүхэд ирүүлсэн тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэг, Ц.Чулуунцэцэг, Д.Элдэвсайхан нар шүүх хуралдаан дээр гарсан тайлбартаа: Иргэн Д.Дунгаамаа, З.Чулуунбаатар, Д.Дэлгэрбаяр, Л.Пүрэвжав, Н.Цолмон, Ж.Насанжаргал Я.Мөнхсувд, Б.Батхуяг, Б.Ганзориг нар болон М.Ундрах, Д.Мөнхбилэг нарын нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1.Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 32 дугаар тогтоолоор Дархан-Уул аймгийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан байна.

 2016 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг нэгж талбар тус бүрээр биш баг тус бүрээр нийтэд нь багцалж, ойлгомжгүйгээр хаана юу, хэдэн м.кв газар, ямар зориулалтаар эзэмшүүлэх, өмчлүүлэх, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар олгох эсэх нь тодорхой бус, батлагдсан зураг төсөлгүй шаардлага хангаагүй төлөвлөгөө батлуулсан  байсан.

2. “Аймгийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг тодотгох тухай” аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 46 дугаар тогтоол нь аймгийн ИТХ-ын 2016 оны 32 дугаар  илт хууль бус тогтоолыг үндэслэн аймгийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг 1 дүгээр хавсралтаар /14 дүгээр багт 42000 м2, 15 дугаар багт 33600 м2 газрыг гэр бүлийн хэрэгцээнд өмчлөх/, 2 дугаар хавсралтаар /14 дүгээр багт гэр бүлийн хэрэгцээнд “Онгот гурван толгойн энгэр” Онгот 4 дүгээр гудамж 1-59 тоот хүртэл, 15 дугаар багт гэр бүлийн хэрэгцээнд УГТЭШХ-ийн урд талд Хүрээлэн 6 дугаар гудамж 1-25 тоот хүртэл, Хүрээлэн 7 дугаар гудамж 1-24 тоот хүртэл/ өмчлүүлэх газрын хаягийн жагсаалтыг тус тус баталсан байна.

            Гэтэл Дархан сум 2016 онд Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх газрын хэмжээ байршлыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн аймгийн Засаг даргад өргөн мэдүүлээгүйн улмаас “Иргэнд 2016 онд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай”  Монгол улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 173 дугаар тогтоолд Шарын гол, Орхон, Хонгор сумдад 134.91 га газар өмчлүүлэхээр шийдвэр гарсан байхад уг тогтоолыг зөрчин Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хуралдан гэр бүлийн хэрэгцээнд Дархан сумын 14 дүгээр багт 42000м2, 15 дугаар багт 33600м2 газарт газар өмчлүүлэх, өмчлүүлэх газрын хаягын жагсаалтыг баталсан, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн баталсан “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах тухай” журамыг зөрчсөн, мөн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө баталсан аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2016 оны 32 дугаар тогтоолд тодотгол хийхдээ уг тогтоолыг үндэслэл болгосон нь  хууль, тогтоомжид нийцээгүй тул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хуралдан Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т “Хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно”  гэж заасны дагуу хүчингүй болгосон.

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016.11.29-ны өдрийн А/441 дүгээр “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн Д.Цэнд-Аюуш, Ж.Гармаа, Д.Бямбасан, Б.Нина, Ч.Алтанбаатар, “Атаман стиль” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

1. Монгол Улсын Газрын тухай хуулийн 31-р зүйлийн 31.2-т Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна гэсэн заалтыг зөрчиж төлөвлөгөөнд тусаагүй газарт хүсэлт ирүүлсэн, хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно гэж заасны дагуу Засгийн газрын 2016 оны 10-р тогтоолын 1, 2 дугаар хавсралтаар батлагдсан “газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах, дуудлага худалдаа явуулах” журам-ыг зөрчин газар эзэмшүүлэх захирамж гаргасан.

2. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана” гэж хуульчилсаны дагуу газар эзэмших хүсэлтээ гаргаагүй байхад аймгийн Засаг даргын “Газар эзэмшүүлэх тухай” 2016.05.06-ны өдрийн А/135 дугаар  захирамж нь өргөдөл, хүсэлтийн хамт  аймгийн ГХБХБГ-т 2016.05.06-ны өдөр ирж бүртгэгдсэн, аймгийн Засаг даргад бичсэн өргөдөл нь аймгийн Засаг даргын Тамгын газрын өргөдөл, гомдлын бүртгэлд бүртгэгдээгүй, аймгийн Засаг дарга өргөдлийг нь цохолт хийлгүй шууд захирамж гарган, газар эзэмшүүлэх гэрээ хийхээр ирүүлсэн, хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж, төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт газар эзэмшүүлсэн байсан.

3. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна” гэсэн заалтыг зөрчин Дархан сумын Засаг даргын саналыг авахгүйгээр аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх асуудлыг аймгийн Засаг дарга өөрийн эрх мэдлээ урвуулан ашиглаж, хувийн ашиг сонирхлын үүднээс  шийдвэрлэсэн.

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны А/327 дугаар захирамжаар  төрийн албан хаагч, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч нарыг оролцуулсан 8 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан Дархан-Уул аймгийн Засаг даргаас 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлөх болон бусад чиглэлээр гарсан захирамжуудын хууль, эрх зүйн үндэслэлийг нягтлан шалгаж зөрчил дутагдлуудыг илрүүлэн аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар шалгалтын дүнг танилцуулан, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т зааснаар орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагаар мэдээлэл хийн хууль эрх зүйн үндэслэлгүйгээр иргэдэд газар олгогдсон шийдвэрүүдийг хүчингүй болгохыг 2016.10.24-нд Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, 2016.11.15-нд аймгийн Засаг дарга,  2016.11.25-нд ГХБХБГ-ын дарга, мэргэжилтнүүд тус тус 3 удаа орон нутгийн мэдээллийн хэрэгслээр, мөн ГХБХБГ-ын цахим, фэйсбүүк хуудас /www.darkhan.gazar.gov.mn, www.facebook.com/darkhanuul.landoffice/-д 2016.11.18-ны өдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 46, 48, 64 дүгээр тогтоолуудыг тус тус хүчингүй болгосон мэдээлэл, 2016.11.24-нд хууль бус шийдвэрээр газар эзэмшиж, өмчилсөн иргэн, хуулийн этгээдийн газрыг хүчингүй болгохоор болсныг урьдчилан мэдээлж, байгууллагын мэдээллийн самбарт тус тус байршуулсан байна. 

1. Шалгалтаар олон ноцтой зөрчил дутагдлууд илэрсэн. Үүнд: 2016 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг шаардлагын түвшинд аргачлалын дагуу боловсруулаагүй, газрыг нэгж талбар тус бүрээр биш, баг тус бүрээр нийтэд нь багцалж, ойлгомжгүйгээр хаана юу, хэдэн м.кв газар, ямар зориулалтаар, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар олгох эсэх нь тодорхой бус, батлагдсан зураг төсөлгүй шаардлага хангаагүйн улмаас хууль бус газар олголтууд хийгдэх суурь үндэс нь болсон. Уг ажлын хэсгийн дүгнэлтийг аймгийн Засаг даргын зөвлөлийн 2016.10.26-ны өдрийн 12 дугаар хуралдаанаар хэлэлцүүлж, Газрын тухай хууль болон бусад дүрэм журмын дагуу олгогдоогүй иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн.

2. Аймгийн ГХБХБГ-ын мэргэжилтнүүдийн зүгээс удирдах дээд албан тушаалтан газрын даргадаа аймгийн Засаг даргын шийдвэрээр  газар олгох захирамж шийдвэр гарсан ч Газрын тухай хуулинд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар шинээр газар олгохдоо дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэх ёстой гэсэн өргөдөл гаргаж, хууль бус шийдвэрийг эс зөвшөөрч Төрийн албаны тухай хуулийн 1З дугаар зүйлийн  13.1.4 харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх”-т заасны дагуу “Атаман стиль” ХХК-тай газар эзэмшүүлэх гэрээ, гэрчилгээ хийгээгүй байна.

Дээрхи зөрчил дутагдал гарсан тул Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно”, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд Дархан Уул аймгийн Засаг даргын 2016.05.06-ны өдрийн А/135 дугаар захирамжийн иргэн Б.Нина, “Атаман стиль” ХХК-д А/175 дугаар захирамжийн Д.Цэнд-Аюуш, Ж.Гармаа, Д.Бямбасан, Ч.Алтанбаатар нарт  холбогдох хэсгийг хүчингүй болгосон болно.

Иймд Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн  2016 оны 108 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2016 оны А/437, А/438, А/441 дүгээр захирамжууд нь хууль зүйн үндэслэлтэй тул дээрхи  нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ  нь:

 

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг үндэслэн дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч нарын  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч С.Эрдэнэчулуун нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-т зааснаар шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж,  татгалзсан хүсэлтээ  бичгээр ирүүлсэн байна.

 

1. Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  2016  оны  11  дүгээр  сарын  15-ны  өдрийн 108 дугаар тогтоолыг  хүчингүй болгуулах”  шаардлагын тухайд:

 

            Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь Дархан суманд Монгол Улсын Засгийн газраас шинээр өмчлүүлэх газрын хэмжээг тогтоогоогүй байхад Дархан сумын 14, 15 дугаар багт гэр бүлийн хэрэгцээнд нийтдээ 75,600 м.кв талбайд иргэнд газар өмчлүүлэхээр  2016 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол хийсэн нь Засгийн газрын 2016 оны 173 дугаар тогтоолыг зөрчсөн гэх үндэслэлээр 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 108 дугаар тогтоол гаргаж  өмнөх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 46 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан ”Захиргааны акт...батлан  гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” 15 дугаар зүйлд заасан оролцогчийн эрхийг эдлүүлээгүй байх бөгөөд дээрхи тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйл, 49 дүгээр зүйлд заасантай нийцээгүй байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  2016  оны  11  дүгээр  сарын  15-ны  өдрийн 108 дугаар тогтоолыг  хүчингүй болгуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

            2. Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох Дархан-Уул аймгийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/437 дугаар “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжийн иргэн Д.Дунгаамаа, З.Чулуунбаатар, Д.Дэлгэрбаяр, Л.Пүрэвжав, Н.Цолмон, Ж.Насанжаргал, Я.Мөнхсувд, М.Ундрах, Д.Мөнхбилэг, Б.Батхуяг, Б.Ганзориг нарт холбогдох А/438 дугаар “Газар өмчлөх эрхийг хүчингүй болгох тухай” захирамжийн иргэн Д.Дунгаамаа, З.Чулуунбаатар, Д.Дэлгэрбаяр, Л.Пүрэвжав, Н.Цолмон, Ж.Насанжаргал, Я.Мөнхсувд, М.Ундрах, Б.Батхуяг, Б.Ганзориг нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

 

            Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/237 дугаар  “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 30 дугаар зүйлийн 30.1 дэх заалт, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн  хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 32, 46 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Иргэн Д.Дунгаамаад Дархан сумын 14 дүгээр баг Онгот 4-34 тоот, 753 м2, Б.Батхуягт Дархан сумын 15 дүгээр баг  Хүрээлэн 6-20 тоот, 700 м2 , Б.Ганзоригт Дархан сумын 14 дүгээр баг, Онгот 4-32 тоот, 741 м2 газрыг  тус тус  гэр бүлийн хэрэгцээнд эзэмшүүлэхээр 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/175 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, 21.3.2, 28 дугаар зүйлийн 28.1.2, 30 дугаар зүйлийн 30.1 дэх заалт, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн  хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 32, 46 дугаар тогтоолыг тус тус үндэслэн иргэн З.Чулуунбаатарт Дархан сум 15 дугаар баг, Хүрээлэн 6-12 тоот, 700 м2, Д.Дэлгэрбаярт Дархан сум 15 дугаар баг, Хүрээлэн 6-9 тоот, 700 м2, Л.Пүрэвжавт Дархан сум 15 дугаар баг, Хүрээлэн 6-8 тоот, 700 м2, Н.Цолмонд Дархан сум 15 дугаар баг, Хүрээлэн 6-5 тоот, 700 м2 , Ж.Насанжаргалд Дархан сум 15 дугаар баг Хүрээлэн 6-10 тоот 700 м2, Я.Мөнхсувдад  Дархан сум 15 дугаар баг, Хүрээлэн 7-13 тоот, 700 м2 , М.Ундрахад Дархан сум 15 дугаар баг, Хүрээлэн 6-4 тоот, 700 м2, Д.Мөнхбилэгт Дархан сум 15 дугаар баг, Хүрээлэн 6-4 тоот, 700 м2 газрыг  тус тус  гэр бүлийн хэрэгцээнд эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

       Дээрхи захирамжуудыг үндэслэн  нэр бүхий иргэдтэй газар эзэмшүүлэх гэрээ байгуулан, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон болох нь хэрэгт авагдсан гэрээ, гэрчилгээгээр нотлогдож улмаар дээрхи иргэдийн газар эзэмших эрх нь баталгаажсан байна.

        Улмаар Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/246 дугаар “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.3, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн  хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 32, 46 дугаар тогтоолыг тус тус үндэслэн иргэн З.Чулуунбаатар, Д.Дэлгэрбаяр, Л.Пүрэвжав , Н.Цолмон, Ж.Насанжаргал, Я.Мөнхсувд, М.Ундрах Д.Дунгамаад Б.Батхуяг, Б.Ганзориг нарын эзэмшлийн  газрыг тус тус өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

       

            Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/437 дугаар “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.7, 47 дугаар зүйлийн 47.3 дахь заалт, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн  хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 108 дугаар тогтоолыг тус тус үндэслэн захирамжийн 1 дэх хавсралтаар  2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/175 дугаар захирамжийн хавсралтад дурьдсан З.Чулуунбаатар, Д.Дэлгэрбаяр, Л.Пүрэвжав,Н.Цолмон, Ж.Насанжаргал, Я.Мөнхсувд, М.Ундрах Мөнхбилэг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/237 дугаар захирамжийн хавсралтад дурьдсан Д.Дунгаамаа Б.Батхуяг, Б.Ганзориг нарын Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/438 дугаар “Газар өмчлөх эрхийг хүчингүй болгох тухайзахирамж түүний хавсралтаар иргэн З.Чулуунбаатар, Д.Дэлгэрбаяр, Л.Пүрэвжав, Н.Цолмон, Ж.Насанжаргал, Я.Мөнхсувд, М.Ундрах, Д.Дунгаамаа, Б.Батхуяг, Б.Ганзориг нарын газар өмчлөх эрхийг хүчингүй  болгожээ.

 

            Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй байхад 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/437 дугаар “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжаар нэхэмжлэгч З.Чулуунбаатар, Д.Дэлгэрбаяр, Л.Пүрэвжав, Н.Цолмон, Ж.Насанжаргал, Я.Мөнхсувд, М.Ундрах, Мөнхбилэг Д.Дунгаамаа Б.Батхуяг, Б.Ганзориг нарын  Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байхаас гадна уг захирамж нь нэр томъёоны хувьд зөрчилтэй байна. Мөн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/437 дугаар “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжаар нэхэмжлэгч З.Чулуунбаатар, Д.Дэлгэрбаяр, Л.Пүрэвжав, Н.Цолмон, Ж.Насанжаргал, Я.Мөнхсувд, М.Ундрах, Мөнхбилэг Д.Дунгаамаа Б.Батхуяг, Б.Ганзориг нарын  Газар эзэмших эрхийн гэрчилгээг, А/438 дугаар  “Газар өмчлөх эрхийг хүчингүй болгох тухай захирамжаар нэхэмжлэгч З.Чулуунбаатар,Д.Дэлгэрбаяр, Л.Пүрэвжав, Н.Цолмон, Ж.Насанжаргал, Я.Мөнхсувд, М.Ундрах, Д.Дунгамаа, Б.Батхуяг, Б.Ганзориг нарын Газар өмчлөх эрхийг тус тус  хүчингүй болгож шийдвэрлэхдээ Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн  47 дугаар зүйлийн 47.3 –д “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна” гэх хуулийн заалтыг үндэслэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасантай нийцээгүй байх ба Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/237 дугаар, 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/175 дугаар “Газар эзэмшүүлэх тухай ” 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/246 дугаар “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай  захирамжууд нь маргаан бүхий захиргааны акт байхад Захиргааны ерөнхий хуулийн  47 дугаар зүйлийн 47.3-д заасан илт хууль бус акт байсан учир Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу  хүчингүй болгосон гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь дээрхи газар эзэмшүүлсэн А/175, А/237, иргэнд газар өмчлүүлэх тухай А/246 дугаар захирамжуудын улмаас бусдын эрх хөндөгдсөн нь тогтоогдохгүй байна.

 

             Мөн хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан ”Захиргааны акт...батлан  гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” 26.2 ”Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” 27 дугаар зүйл “Сонсох ажиллагааг явуулах”, 15 дугаар зүйлд заасан оролцогчийн эрхийг эдлүүлээгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбаруудаар нотлогдож байна.

 

            Иймд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/437 дугаар “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай”, А/438 дугаар “Газар өмчлөх эрхийг хүчингүй болгох тухай” захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйл хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно. 49 дүгээр зүйл. Эрх зүйн зөрчилгүй захиргааны актыг цуцлах. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1”... газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн бол ... албан тушаалтан өөрөө ... хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэх  хуулийн заалтуудтай нийцээгүй, Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  2016  оны  11  дүгээр  сарын  15-ны  өдрийн 108 дугаар тогтоолыг  хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдож байх тул  Дархан –Уул аймгийн засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/437 дугаар “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжийн нэхэмжлэгч З.Чулуунбаатар, Д.Дэлгэрбаяр, Л.Пүрэвжав, Н.Цолмон, Ж.Насанжаргал, Я.Мөнхсувд, М.Ундрах, Мөнхбилэг, Д.Дунгаамаа Б.Батхуяг, Б.Ганзориг нарт, А/438 дугаар “Газар өмчлөх эрхийг хүчингүй болгох тухай захирамжийн нэхэмжлэгч З.Чулуунбаатар, Д.Дэлгэрбаяр, Л.Пүрэвжав, Н.Цолмон, Ж.Насанжаргал, Я.Мөнхсувд, М.Ундрах, Д.Дунгамаа, Б.Батхуяг, Б.Ганзориг нарт  холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

         

          3. Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох Дархан-Уул аймгийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/441 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн иргэн Д.Цэнд-Аюуш, Ж.Гармаа, Д.Бямбасан, Б.Нина, Ч.Алтанбаатар, ”Атаман стиль” ХХК-нд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

 

            Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/175 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, 21.3.2, 28 дугаар зүйлийн 28.1.2, 30 дугаар зүйлийн 30.1 дэх заалт, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн  хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 32, 46 дугаар тогтоолыг тус тус үндэслэн иргэн Д.Цэнд-Аюушд Дархан сум 10 дугаар баг 23 хороолол, нэгж талбарын 4506102566 дугаар бүхий 500 м2 газрыг, амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр, Ж.Гармаад Дархан сум 10 дугаар баг, 23 дугаар хороолол, нэгж талбарын 4506102565 дугаар бүхий 500 м2 газрыг амины орон сууцны зориулалтаар, Д.Бямбасанд Дархан сум 10 дугаар баг, 23 дугаар хороолол, нэгж талбарын 4506102568 дугаар бүхий 500 м2  газрыг амины орон сууцны зориулалтаар, Ч.Алтанбаатарт Дархан сум 10 дугаар баг, 23 дугаар хороолол, нэгж талбарын 4506102567 дугаар бүхий 500 м2 газрыг амины орон сууцны зориулалтаар, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/135 “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар Б.Нинад Дархан сум 10 дугаар баг, 23 дугаар хороолол, нэгж талбарын 4506102570 дугаар бүхий амины орон сууцны зориулалтаар 680 м2  газрыг амины орон сууцны зориулалтаар, “Атаман стиль” ХХК Дархан сум 13 дугаар баг, Өмнөд үйлдвэрийн районд 16000 м2 газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар тус тус  эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

 

            Дээрхи захирамжуудыг үндэслэн иргэн Д.Цэнд-Аюуш, Ж.Гармаа, Д.Бямбасан, Ч.Алтанбаатар, Б.Нина нартай амины орон сууцны зориулалтаар газар  эзэмшүүлэх гэрээ байгуулан, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон болох нь хэрэгт авагдсан гэрээ, гэрчилгээгээр нотлогдож улмаар дээрхи иргэдийн газар эзэмших эрх нь баталгаажсан байна.

 

            Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/441 дугаар “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухайзахирамжаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.7, 47 дугаар зүйлийн 47.3 дахь заалт, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 108 дугаар тогтоолыг тус тус үндэслэн захирамжийн 1 дүгээр хавсралтаар Д.Цэнд-Аюуш, Ж.Гармаа, Д.Бямбасан, Ч.Алтанбаатар, Б.Нина нарын, 2 дугаар хавсралтаар “Атаман стиль” ХХК-ний газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгожээ.

 

            Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй байхад 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/441 дүгээр “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжаар нэхэмжлэгч  Д.Цэнд-Аюуш, Ж.Гармаа, Д.Бямбасан, Ч.Алтанбаатар, Б.Нина нар болон ”Атаман стиль” ХХК-ний Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байхаас гадна Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/135 дугаар “Газар эзэмшүүлэх тухай”, 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/175 дугаар захирамжууд нь маргаан бүхий захиргааны акт байхад Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-д “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна”  гэх хуулийн заалтыг үндэслэн  илт  хууль бус акт гэж  үзсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасантай нийцэхгүй байна.

 

            Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан ”Захиргааны акт...батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” 26.2 ”Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” 27 дугаар зүйл “Сонсох ажиллагааг явуулах”, 15 дугаар зүйлд заасан оролцогчийн эрхийг эдлүүлээгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбаруудаар нотлогдож байна.

 

            Иймд хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/441 дугаар “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай”  захирамжийн  нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг нь  Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 Эерэг нөлөөлөл бүхий  хууль бус захиргааны  актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно. 49.3 Эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг түүнд гомдол гаргах боломжгүй болсон хэдий ч дараах тохиолдолд  цуцалж болно. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 “... газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн бол ... албан тушаалтан өөрөө ... хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно”  гэх  хуулийн заалтуудтай нийцээгүй  байхаас гадна  нэхэмжлэгч нарын эрх хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн нь тогтоогдож байх тул                         Дархан-Уул аймгийн Засаг дарга 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/441 дүгээр “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжийн нэхэмжлэгч Д.Цэнд-Аюуш, Ж.Гармаа, Д.Бямбасан, Ч.Алтанбаатар, Б.Нина нар болон ”Атаман стиль” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох үндэслэлтэй байна.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.1, 106.3.12 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-т зааснаар нэхэмжлэгч С.Эрдэнэчулуун нь шүүх хуралдааны явцад Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/437, А/438 дугаар захирамжуудын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталсугай.

2. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 15 дугаар зүйлийн 15.1, 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.2, 49 дүгээр зүйлийг 49.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Дунгаамаа, З.Чулуунбаатар, Д.Дэлгэрбаяр, Л.Пүрэвжав, Н.Цолмон, Ж.Насанжаргал, Я.Мөнхсувд болон М.Ундрах, Д.Мөнхбилэг, Ж.Гармаа, Д.Бямбасан, Б.Нина, Ч.Алтанбаатар нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэнд-Аюуш нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11  дүгээр сарын 15-ны  өдрийн 108 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

3. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 15 дугаар зүйлийн 15.1, 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.2, 49 дүгээр зүйлийг 49.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Дархан –Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/437 дугаар “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжийн нэхэмжлэгч З.Чулуунбаатар, Д.Дэлгэрбаяр, Л.Пүрэвжав, Н.Цолмон, Ж.Насанжаргал, Я.Мөнхсувд, М.Ундрах, Мөнхбилэг, Д.Дунгаамаа, Б.Батхуяг, Б.Ганзориг нарт, А/438 дугаар “Газар өмчлөх эрхийг хүчингүй болгох тухай захирамжийн нэхэмжлэгч З.Чулуунбаатар, Д.Дэлгэрбаяр, Л.Пүрэвжав, Н.Цолмон, Ж.Насанжаргал, Я.Мөнхсувд, М.Ундрах, Д.Дунгаамаа, Б.Батхуяг, Б.Ганзориг нарт А/441 дүгээр “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай захирамжийн нэхэмжлэгч Д.Цэнд-Аюуш, Ж.Гармаа, Д.Бямбасан, Ч.Алтанбаатар, Б.Нина нарт болон ”Атаман стиль” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр  үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 35100 төгрөг, аймгийн Засаг даргын Тамгын газраас 35100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч нарт, нэхэмжлэгч нараас илүү төлсөн 280.800 төгрөгийг төрийн сангаас гаргуулан нэхэмжлэгч нарт буцаан олгосугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай. 

 

       

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ж.ОЮУНЧИМЭГ