| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2019/0001/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/02 |
| Огноо | 2018-12-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 2018/ШЦТ/02
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******т холбогдох эрүүгийн 1804000000176 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга З.Ганцоож
Улсын яллагч Д.Аянагүл
Шүүгдэгч Д.******* нар оролцов.
Монгол улсын иргэн, 1986 оны 5 дугаар сарын 07-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 32 настай, дээд боловсролтой, үйлдвэрийн механик, инженер мэргэжилтэй, ******* ******* ******* НӨҮГ-ын харъяа хог ангилах үйлдвэрт манаач ажилтай, ам бүл 6, эхнэр *******, 1-11 насны 4 хүүхдийн хамт /цахим үнэмлэхний хаягаар: ******* аймгийн ******* сумын 2 дугаар баг, ******* гэх газар/ одоо ******* дүүргийн 4 дүгээр хороо, *******ын 8 дугаар гудамжны 4 тоотод оршин суух, овгийн ийн ******* /РД:/
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Д.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 4 цагийн орчимд ******* дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******* ” зоогийн газрын гадна талбайд “гурван янханы гар хөл болдог чи юу вэ” гэсэн шалтгаанаар хохирогч Д.ын нүүрэн тус газарт утас атгасан гараараа цохиж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Д.*******ын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Тухайн зоогийн газар орж найзтайгаа хоол идсэн. Тэнд гурван эмэгтэй хоол идэж байсан бөгөөд би таксинд суусан эмэгтэйгээс юм асуух гэтэл таксины жолооч хөдлөөд явах гээд байхаар нь жолоочтой хэрэлдэж маргасан. Би таксины жолоочийн нүүрэнд гараараа 2 удаа цохьсон. Хохирол төлбөр нийт 290.000 төгрөг өгсөн. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч Д.ын мэдүүлсэн: “...2018 оны 12 дугаар сарын 7-ны үүрээр 4 цаг өнгөрч байхад надаар байнга таксигаар үйлчлүүлдэг гэх хүүхэн ******* дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* зоогийн газрын баарнаас ирээд аваадах гэж утсаар яриад очиход тай цуг хоёр хүүхэн баарнаас гарч ирээд миний улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суухдаа хаалгаа гялс түгжээрээ явъя гэж надад хэлээд би машинтайгаа хөдлөх гэтэл нэг согтуу залуу ирээд миний машины хаалга цонхыг нүдээд байхаар нь машинаасаа буухад “гурван янханы гар хөл болдог чи хэн бэ” гэж хэлээд намайг шууд заамдаж аваад баруун гараараа миний зүүн шанаанд нэг удаа цохиод ******* -ийн баруун талын харанхуй руу чирч аваачиж гар утас барьсан гараараа миний нүд рүү цохих шиг болоход нүүр халуу дүүгээд явсан. эмнэлэгт зураг авахуулах 135.000 төгрөг, эм авахад 25.000 төгрөгийн зардал гарсан. ******* надад зураг авахуулж, ирж очих бензиний мөнгө гээд 200.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8/,
Мөрдөн байцаалтад гэрч Б.гийн мэдүүлсэн: “...2018 оны 12 дугаар сарын 6-ны орой би цуг ажилладаг , бид гурав “ ” бааранд суусан тэр бааранд найз тай таарахад нэг найзын хамт явж байсан. Бид гурав шөнийн 3 цаг өнгөрч байхад баарнаас гарах гэтэл “машинтай явж байна, та нарыг хүргээд өгье” гээд гарсан. Машинд нь суугаад явж байхад ******* зоогийн газар луу манай найзыг хүргэж өгчихөөд буцаад ирье гэсэн тэнд ороод цай уугаад сууж байхад гийн найз нь гэх залуу явахгүй “хэдүүлээ архи ууя, энд буудалд оръё” гээд байхаар нь бид нар архи уухгүй гээд би байнга үйлчлүүлдэг таксинд явдаг ах руу яриад эндээс ирээд авчих гээд утсаар ярьсан удаагүй ах ирчихлээ гээд бид гурав машинд нь ороод суухад араас тай цуг явж байсан залуу гарч ирээд бид нарын суусан таксины цонхыг цохиод байсан. Тэгээд ах машинаасаа буухад тэр залуу шууд заамдаад авсан. Тэр хоёр маргалдаад цаашаа ******* зоогийн газрын байшингийн булан руу явсан. Тэгээд ах ирэхэд нүд нь хавдчихсан, цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 14-15/,
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №09шэ/406 дугаартай дүгнэлтэд: “Д.ын биед зүүн нүдний ухархайн хананы хугарал, тархины доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи зөөлөн эдийн гэмтэл, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг болон хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл зүүн нүдний ухархайн хананы хугарал, тархины доргилт гэмтүүлд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 18/,
Хохирогч Д.ын нүүрэн хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3/
Хохирогч Д.ын 2018 оны 12 сарын -ний өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтэд “шүүгдэгчээс нийт 290.000 төгрөгийн хохирол авсан” гэжээ. /хх-н 53/,
Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/
билдинг ХХК-ийн “ий овогтой ******* нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс манай компанийн ерөнхий гүйцэтгэгчээр “******* дүүргийн 3 дугаар хороо, хог ангилах төвийн барилга угсралтын ажилд барилгын талбайн харуулаар ажиллаж байгаа нь үнэн болно” гэсэн албан тоот /хх-ийн 35/
Шүүгдэгч Д.******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд бүртгэлгүй” гэх ял шалгах хуудас /хх-н 36/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 33/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт гэм буруу болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн үйл баримт, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн дараахь дүгнэлтийг гаргаж шийдвэрлэлээ.
I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч Д.******* нь согтуугаар 2018 оны 12 дугаар сарын 07-ны шөнө 04 цагийн үед ******* дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******* ” зоогийн газрын гадна талбайд “гурван янханы гар хөл болдог чи юу вэ” гэсэн шалтгаанаар таксины жолооч Д.ын нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохиж, улмаар түүний биед зүүн нүдний ухархайн хананы хугарал, тархины доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи зөөлөн эдийн гэмтэл, зүүн хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “Би таксины жолоочийн нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохьсон” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч Д.ын “намайг шууд заамдаж аваад баруун гараараа миний зүүн шанаанд нэг удаа цохиод, зоогийн газрын баруун талын харанхуй руу чирч очоод гар утас барьсан гараараа миний нүд рүү цохих шиг болоход нүүр халуу дүүгээд явсан” талаарх мэдүүлэг /хх-н 7-8/, гэрч Б.гийн “ ах машинаасаа буухад тэр залуу шууд заамдаад авсан. Тэр хоёр маргалдаад цаашаа ******* зоогийн газрын байшингийн булан руу яваад буцаж ирэхдээ ахын нүд нь хавдчихсан, цус гарсан байсан” гэх мэдүүлэг /хх-н 14-15/, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №09шэ/406 дугаартай дүгнэлт /хх-ийн 18/, хохирогчийн нүүрэн хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тус хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үнэлэв.
Улсын яллагчаас шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгч Д.******* нь гэм буруугийн талаар маргаагүй, түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч Д., гэрч Б. нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг дүгнэвэл шүүгдэгч Д.******* нь таксины жолооч Д.ыг “хамт байсан эмэгтэйчүүдийг авч явах гэлээ” гэж уурлан улмаар түүнд хүч хэрэглэн гэмтэл учруулсныг, үйлдэлдээ шууд санаатай хандсан гэж үзнэ. Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн нь нөлөөлсөн гэж үзсэн ба хэрүүл маргааныг шүүгдэгч өөрөө эхлүүлжээ. Харин хохирогчийн буруутай үйлдэл тогтоогдохгүй байна.
Иймд Д.*******ын үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Д.******* нь хохирогчийн эмчилгээний зардалд 290.000 төгрөгийг бэлнээр төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн 53 дугаар талд ирүүлсэн хохирогч Д.ын хүсэлтээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Д.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
II.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга зурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заасан.
Улсын яллагчаас Д.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн торгох ял оногдуулах саналтай мэтгэлцээгүй ба прокурорын шатанд торгуулийн ялыг зөвшөөрсөн байна. Иймд прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Д.*******т 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин хөлсийг үндэслэн уг ялыг 2019 оны 5 дугаар сарын 20-ны дотор хэсэгчлэн төлүүлэхээр хугацааг тогтоож шийдвэрлэв.
Д.******* нь “урьд ял шийтгэгдэж байгаагүй, ам бүл дөрвүүлээ, байнгын ажил хөдөлмөр эрхэлдэг” зэрэг хувийн байдлууд тогтоогдсон болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзах нь зүйтэй. Шүүгдэгч Д.******* нь 2015 оны Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэргийн улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт хамаарах хохирогчийн эмчилгээний зардалд 290.000 төгрөг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1; 8; 9 дэх хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА