| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намдагийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 179/2019/0004/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/04 |
| Огноо | 2018-12-26 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Г.Сэндэнсүрэн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 2019/ШЦТ/04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Манлайбаяр,
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,
Шүүгдэгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналтай ирүүлсэн П.Б-д холбогдох эрүүгийн 1838007970428 дугаар хэргийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хялбаршуулсан журмаар хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, П.Б.
Шүүгдэгч П.Бнь 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 024777 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийн дагуу мод бэлтгэж, Хөвсгөл аймгийн Түнэл сумаас Мөрөн сум руу ... улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэхдээ гарал үүслийн 0002780 дугаартай хугацаа хэтэрсэн бичгээр 3.0 метр куб мод тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.Б нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 024777 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийн дагуу мод бэлтгэж, Хөвсгөл аймгийн Түнэл сумаас Мөрөн сум руу ... улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэхдээ гарал үүслийн 0002780 дугаартай хугацаа хэтэрсэн бичгээр 3.0 метр куб мод тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч П.Б-н мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр мод тээвэрлэх эрхийн бичгээ Түнэл сумын ойн байцаагч Б гэх хүнээс аваад хөдөө байх гэрлүүгээ гараад түлээгээ бэлтгэчихээд ...10 дугаар сарын 16-ны шөнө Түнэл сумаас Мөрөн сум руу орж ирээд 1 дүгээр багт цагдаагийн эргүүлд саатуулагдсан. Модны гарал үүслийн гэрчилгээнд ямар нэгэн зөрчил байхгүй, харин мод тээвэрлэх эрхийн бичгийн хугацаа нь хэтэрсэн байсан. Тухайн мод тээвэрлэх эрхийн бичгийг 10 дугаар сарын 10-ны өдөр авсан бөгөөд тухайн өдрөө модоо ачиж орох байсныг би мэдээгүй юм” гэх мэдүүлэг,
Хохирогч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай сумаас Б гэж хүн мод ачиж яваад баригдсан гэсэн. ...дүгнэлтэд гарсан хохирлыг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,
Гэрч Х.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “би тухайн өдөр Б-д энэ гоожинг нэг өдрийн хугацаатай бичиж өгсөн. Тэр өдрөө хүчинтэй байх учраас зөвхөн өнөөдөр л модоо Мөрөн рүү оруулаарай гэж хэлсэн чинь за гээд явсан. Түүнээс хойш надаас гарал үүслийн гэрчилгээ бичүүлж аваагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,
Гэрч Ж.П-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2018 оны 10 дугаар сарын 16-ны орой дэд ахлагч Э-н хамтаар шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Эргүүл хийж яваад 1 дүгээр багаас ... гэсэн улсын дугаартай Бонго жи маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад тухайн үед машин дээрээ үхрийн мах ачсан доор нь түлээний мод ачсан явсан. Гарал үүслийн бичиг бий юу гэхэд жолооч гарал үүслийн бичиг гаргаж үзүүлээгүй дуугүй л байгаад байсан. Тэгэхээр нь машиныг нь аваачаад журмын хашаанд хийсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,
2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 024777 дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг, 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн РБ72101015 регистрээр П.Б нэрээр нэг өдрийн хугацаатай бичигдсэн Мод модон материалын гарал үүслийн гэрчилгээ /хх-ийн 51-52 дугаар хуудас/,
Шүүгдэгч П.Б-н тээвэрлэж явсан гэх модонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-4 дүгээр хуудас/,
Эд хөрөнгө битүүмжлэх прокурор, мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 23-27 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум дундын ойн ангийн инженер Ц.Эрдэнэчимэгийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн: “Иргэн П.Б-н бэлтгэсэн модыг хэмжихэд 13-25 сантиметрийн диаметртэй, 1.3 метрийн урттай, 3.0м3 хэмжээтэй, түлшний зориулалтаар тайрч бэлтгэсэн шинэс мод болох нь тогтоогдов. ...экологи эдийн засгийн үнэлгээ 180.000 төгрөг“ гэх дүгнэлт /хх-ийн 35-37 дугаар хуудас/ зэрэг дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Шүүгдэгч П.Б нь гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байна.
Иймд шүүгдэгч П.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч П.Б нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч нь хохиролд 180.000 /нэг зуун наян мянга/ төгрөгийг төлж барагдуулсан тухай ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 65 дугаар хуудас/ байх тул шүүгдэгч П.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 1838007970428 дугаартай хэрэгт эд хөрөнгө битүүмжилсэн 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын журмын хашааг хариуцсан Б.Б-с 3.0м3 хэмжээтэй шинэс модыг хурааж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НЯМСҮРЭН