| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2018/1089/Э |
| Дугаар | 1113 |
| Огноо | 2018-12-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунтуяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 1113
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,
Улсын яллагч Ц.Ариунтуяа,
Шүүгдэгч, хохирогч А....,
Шүүгдэгч, хохирогч Д.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цоохор овогт ...ийн ..., Хас овогт ...ын ... нарт холбогдох 1808040461229 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 34 настай, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “...” ХХК-д туслах ажилтан ажилтай, ам бүл 1 Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Цоохор овогт ...ийн ... /.../.
Монгол улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, эрэгтэй, 33 настай, бүрэн дунд боловсролтой гагнуурчин мэргэжилтэй, хувиараа барилгын туслах ажилтан хийдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн ...тоотод оршин суух, урьд
-Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, Хас овогт ...ын ... /.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:
Яллагдагч Д.... нь 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “хашааны хаалга нүдлээ” гэсэн шалтгааны улмаас иргэн А....ыг зодож, цамцны захаар нь хоолойг нь боож түүний эрүүл мэндэд “баруун бугуй, зүүн сарвуунд шарх, хүзүүнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол хүний эрүүл мэндэд учруулсан,
Яллагдагч А.... нь 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “би хашааны хаалга, үүдийг нүдээгүй” гэсэн шалтгааны улмаас иргэн Д....ын нүүр, толгой хэсэгт өшиглөж, зодож, цохиж түүний эрүүл мэндэд “баруун нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт, хүзүүнд зулгаралт, цус хуралт" бүхий хөнгөн хохирол хүний эрүүл мэндэд учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
1.Хохирогч А....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 24-ний орой 21 цагийн орчим би ажлаа тараад гэр лүүгээ явж байсан чинь ... согтуу 2 хүүхдээ дагуулчихсан чи хашааны хаалга нүдээд байгаарай гэхээр нь би танай хашааны хаалгыг нүдээгүй чи юу яриад байгаа юм гэсэн чинь миний толгой руу гараараа цохиод авахаар нь чи яагаад намайг цохиж байгаа юм бэ гээд түлхсэн чинь миний цамцнаас зуурчихаад тавихгүй байхаар нь боль гэсэн болихгүй дайраад байсан, хүүхэд нь ааваа боль гэж хашгираад байсан. Тэгж байгаад ... миний толгой руу болон баруун бугуй, зүүн гарын хуруунуудыг зууралдаж байгаад гарынхаа хумсаар урчихсан. Хоолойг цамцны захаар боогоод улаалгачихсан хорсоод байсан. ...Би ...тай зууралдаж өөрөө салахгүй цамцнаас зулгаагаад байхаар нь нүүр лүү нь гараараа 2-3 удаа цохисон. ... ч мөн намайг цохисон. ... Би ...ын нүүр лүү гараараа цохисон нь үнэн. ...... чи манай хашааны хаалгыг цохиод байсан гэх шалтгаанаар над руу дайраад байсан. Би хашааны хаалга үүдийг нүдээгүй. ... Надад ямар нэгэн гомдол санал байхгүй нэхэмжпэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 7-8 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
2.Хохирогч Д....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2018 оны 08 дугаар сарын 24-ний орой 22 цагийн үед Бааска /.../ миний нүүр толгой руу хэд хэдэн удаа өшиглөөд авсан. ...Бааска /.../ намайг хальтарч унахад миний толгой руу өшиглөж 2 нүд рүү өшиглөсөн. Толгойны зүүн талын дагз орчим язарчихсан байсан. Ямар нэгэн эд зүйлээр цохиогүй зөвхөн хөлөөрөө өшиглөсөн. ...нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэх мэдүүлэг /хх 11-12 х /,
3.Шүүгдэгч А....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...... намайг өөрөө эхэлж дуудаад миний толгой руу эхэлж гараараа цохисон. Би зөрүүлээд цохисон. Би ...ыг зодож цохисон болохоо хүлээж байна. ... гэхдээ зүгээр байгаагүй шүү. ...” гэх мэдүүлэг /хх 61-62 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
4.Шүүгдэгч Д....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би одоо мэдүүлэг өгөхгүй. Өмгөөлөгч аваагүй байгаа, прокурор, шүүхийн шатанд өмгөөлөгч авах бодолтой байна. ...” гэх мэдүүлэг /хх 66-67 х/,
5.Шүүгдэгч Д....ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би үйлдсэн хэрэг дээрээ маргахгүй, гэм буруугаа хүлээж байна, А....аас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
6.Гэрч А....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...... ах тухайн үед надад хэлэхдээ “би ажлаа тараад явж байсан чинь гэрийнх нь ойролцоо гудамжинд согтуу залуу таарч намайг зодчихлоо тэгээд би мэдүүлэг өглөө гэж хэлсэн”. Тухайн үед ...ын биеийнх нь ил харагдах хэсгийг хартал хүзүү нь зулгарчихсан. Нүүр орчим зулгарчихсан юмуу улаачихсан байдалтай харагдсан. Өмсөж явсан хувцас хунар нь шороо болчихсон харагдсан. ...” гэх мэдүүлэг /хх 16-17 х/,
7.Гэрч А....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тухайн үед ажлаа тараад явж байхад нь зүс таних гэрийнх нь ойролцоо амьдардаг согтуу тэр залуу шалтгаангүй заамдаж аваад хоорондоо зууралдаж ноцолдсон гэж надад хэдсэн. Тэр залуу нь зуураад салахгүй байхаар нь ганц хоёр удаа цохисон гэж надад хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 18-19 х/,
8.Насанд хүрээгүй гэрч З....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр аав ... тэр ахад яагаад танихгүй хүнд гэр орон зааж өгөөд байгаа юм гэсэн чинь тэр ах ямар танихгүй хүнд танай гэрийг зааж өгсөн юм гээд маргалдсан. ...... гэдэг ах толгой нүүр, нуруу руу нь нилээн хэд цохисон. Аавын баруун нүд дух нь хавдчихсан. Нүүр толгой нь цус болчихсон харагдсан. Аавыг ... ах гараараа цохисон өшиглөсөн. ...” гэх мэдүүлэг /хх 21-22 х/,
9. Шинжээчийн 10493 тоот дүгнэлт
1.А....ын биед баруун бугуй, зүүн сарвуунд шарх, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх 27 х/,
10.Шинжээчийн 1092 тоот дүгнэлт
1.Д....ын биед баруун нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт, хүзүүнд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.4.5 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
З.Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
6.Дээрх гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Одоогоор баруун нүдний хараанд нөлөөлөх гэмтэл тогтоогдоогүй болно. ...” гэх дүгнэлт /хх 30-31 х/,
11.Шинжээч эмч М.Аригуунтөгс: “...Д....ын баруун нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл нүдний хараанд нөлөөлөхгүй. Дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. гэх дүгнэлт /хх 40-41 х/,
12.А....ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 75 х/
13.А....ын ... ХХК-ийн ажил байдлын тодорхойлолт /хх 77 х/
14.А....ын суурь боловсролын гэрчилгээ /хх 78 х/
15.А....ын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 79 х/
16.А....ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 80 х/
17.Д....ын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 81 х/
18.Д....ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 84 х/
19.Д....ын шийтгэх тогтоолын хуулбар /хх 87-90 х/
20.Д....ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 115 х/
21.Эвлэрлийн баталгаа /хх 122, 123 х/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
Шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийн мэдүүлгийг яллах талын нотлох баримтанд тооцсон.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.... нь 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 21 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баруун салааны хуучин эцсийн буудлын орчимд “хашааны хаалга нүдлээ” гэсэн шалтгааны улмаас иргэн А....ыг зодож, цамцны захаар нь хоолойг нь боож түүний эрүүл мэндэд “баруун бугуй, зүүн сарвуунд шарх, хүзүүнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол,
Шүүгдэгч А.... нь 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 21 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баруун салааны хуучин эцсийн буудлын орчимд “хашааны хаалга нүдлээ” гэх асуудлаас болж Д....тай муудалцан нүүр, толгой хэсэгт нь өшиглөх, цохих зэргээр түүний эрүүл мэндэд “баруун нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт, хүзүүнд зулгаралт, цус хуралт" бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь:
Хохирогч А....ын “... ... миний толгой руу болон баруун бугуй, зүүн гарын хуруунуудыг зууралдаж байгаад гарынхаа хумсаар урчихсан. Хоолойг цамцны захаар боогоод улаалгачихсан хорсоод байсан. ...Би ...тай зууралдаж өөрөө салахгүй цамцнаас зулгаагаад байхаар нь нүүр лүү нь гараараа 2-3 удаа цохисон. ... ч мөн намайг цохисон. ...... чи манай хашааны хаалгыг цохиод байсан гэх шалтгаанаар над руу дайраад байсан. ...” гэх мэдүүлэг /хх 7-8 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс /,
Хохирогч Д....ын “... 2018 оны 08 дугаар сарын 24-ний орой 22 цагийн үед Бааска /.../ миний нүүр толгой руу хэд хэдэн удаа өшиглөөд авсан. ...Бааска /.../ намайг хальтарч унахад миний толгой руу өшиглөж 2 нүд рүү өшиглөсөн. Толгойны зүүн талын дагз орчим язарчихсан байсан. Ямар нэгэн эд зүйлээр цохиогүй зөвхөн хөлөөрөө өшиглөсөн. ...” гэх мэдүүлэг /хх 11-12 х/,
Шүүгдэгч А....ын “...... намайг өөрөө эхэлж дуудаад миний толгой руу эхэлж гараараа цохисон. Би зөрүүлээд цохисон. Би ...ыг зодож цохисон болохоо хүлээж байна. ... гэхдээ зүгээр байгаагүй шүү. ...” гэх мэдүүлэг /хх 61-62 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Шүүгдэгч Д....ын “...би үйлдсэн хэрэг дээрээ маргахгүй, гэм буруугаа хүлээж байна, А....аас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Гэрч А....ын “...... ах тухайн үед надад хэлэхдээ “би ажлаа тараад явж байсан чинь гэрийнх нь ойролцоо гудамжинд согтуу залуу таарч намайг зодчихлоо тэгээд би мэдүүлэг өглөө гэж хэлсэн”. Тухайн үед ...ын биеийнх нь ил харагдах хэсгийг хартал хүзүү нь зулгарчихсан. Нүүр орчим зулгарчихсан юмуу улаачихсан байдалтай харагдсан. Өмсөж явсан хувцас хунар нь шороо болчихсон харагдсан. ...” гэх мэдүүлэг /хх 16-17 х/,
Гэрч А....ын “...тухайн үед ажлаа тараад явж байхад нь зүс таних гэрийнх нь ойролцоо амьдардаг согтуу тэр залуу шалтгаангүй заамдаж аваад хоорондоо зууралдаж ноцолдсон гэж надад хэдсэн. Тэр залуу нь зуураад салахгүй байхаар нь ганц хоёр удаа цохисон гэж надад хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 18-19 х/,
Насанд хүрээгүй гэрч З....ын “...2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр аав ... тэр ахад яагаад танихгүй хүнд гэр орон зааж өгөөд байгаа юм гэсэн чинь тэр ах ямар танихгүй хүнд танай гэрийг зааж өгсөн юм гээд маргалдсан. ...... гэдэг ах толгой нүүр, нуруу руу нь нилээн хэд цохисон. Аавын баруун нүд дух нь хавдчихсан. Нүүр толгой нь цус болчихсон харагдсан. Аавыг ... ах гараараа цохисон өшиглөсөн. ...” гэх мэдүүлэг /хх 21-22 х/,
Шинжээчийн 10493 тоот дүгнэлт
1.А....ын биед баруун бугуй, зүүн сарвуунд шарх, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх 27 х/,
Шинжээчийн 1092 тоот дүгнэлт
1.Д....ын биед баруун нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт, хүзүүнд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.4.5 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
З.Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
6.Дээрх гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Одоогоор баруун нүдний хараанд нөлөөлөх гэмтэл тогтоогдоогүй болно. ...” гэх дүгнэлт /хх 30-31 х/,
Шинжээч эмч М.Аригуунтөгсийн: “...Д....ын баруун нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл нүдний хараанд нөлөөлөхгүй. Дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. гэх дүгнэлт /хх 40-41 х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч А...., Д.... нарын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн болон хүлээлгэх эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаарх хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч А...., Д.... нар харилцан бие биенээ зодож хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон учраас хөнгөн хохирол, шүүгдэгч нарын үйлдэл хоорондоо шалтгаант холбоотой, мөн тэдгээрийн эрүүл мэндэд учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл /хх 27, 30-31 х/ гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг.
Шүүгдэгч А...., Д.... нар өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, А...., Д.... нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
А...., Д.... нар нь бие биедээ гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь тэдний бичгэр гаргасан хүсэлт, тайлбар /хх 122, 123 х/-аар тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.
Улсын яллагч: А...., Д.... нарт тус бүрт нь 310 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргасан.
Шүүгдэгч нар: Гэм буруу дээр маргаагүй, ялын талаар тусгайлан санал гаргаагүй болно.
А...., Д.... нарын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, хувийн байдлын хувьд хоёулаа улирлын чанартай ажил эрхэлдэг, тогтмол орлоггүй, албадан хөдөлмөр эрхлэхэд харшлах зүйлгүй, гэмт хэргийн хор уршиг арилсан зэргийг тал бүрээс нь харгалзан тэдгээрт улсын яллагчийн санал болгосон тус бүрд нь 310 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулахаар шийдвэрлэсэн.
Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Цоохор овогт ...ийн ..., Хас овогт ...ын ... нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А....ыг 310 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Д....ыг 310 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан А...., Д.... нарт мэдэгдсүгэй.
4.А...., Д.... нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А...., Д.... нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ