| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2018/1083/Э |
| Дугаар | 1106 |
| Огноо | 2018-12-17 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Гансүлд |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 1106
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,
Улсын яллагч Ц.Гансүлд,
Шүүгдэгч, хохирогч Т...., түүний өмгөөлөгч Ц.Батбаяр /ҮД:1002/,
Шүүгдэгч, хохирогч М...., түүний өмгөөлөгч Л.Батаа /ҮД:1824/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Данайдаг овогт ...ын ..., Боржгон овогт ...ын ... нарт холбогдох 1808042021321 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, уурын авто угаалгын зохион байгуулагч ажилтай, ам бүл 2, ээжийн хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 14 дүгээр гудамж 564 тоотод оршин суух, урьд
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 137А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, эдлэх ялын хугацааг 1 жил 3 сарын хугацаагаар тогтоож, 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Данайдаг овогт ...ын ... /РД:УУ91031614/.
Монгол улсын иргэн, 1974 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй,, “Шаргын зам ” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, тоосго 11 дүгээр гудамж 214 тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтай ...тоотод оршин түр суух, урьд
- Орхон аймгийн Сум дундын шүүхийн 1997 оны 318 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан, тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн, 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хээгт заасан 2 жилийн хорих ялд 1 жилийн хорих ялыг бүгдийг багтааж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, 1999 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Боржгон овогт ...ын ... /РД:.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:
Яллагдагч Т.... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 09 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн ...тоот хаягт байрлалтай нийтийн байранд иргэн М....г “чанга ярьж, унтуулсангүй” гэх шалтгаанаар маргалдан зодож, биед нь баруун богтос ясны далд хугарал, зүүн сарвууны долоовор хурууны үзүүрт шарх, баруун сарвуунд зулгарапт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Яллагдагч М.... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедзэ 2018 оны 09 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 31 дүгзэр хороо, Алтайн ...тоот хаягт байрлалтай нийтийн байранд иргэн Т....ыг “хаалга өшиглөж эвдэлсэн” гэх шалтгаанаар маргалдан зодож биед нь баруун чихний дэлбээн дээд 1/2 хэсгийн эд тасарч үгүй болсон эдийн дутагдал бүхий шарх, эрүүний зүүн булангийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
1.Хохирогч Т....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр найз ...этэй уулзаж “Рич" караокед орж 3 пиво уугаад тэндээсээ шөнийн 02:00 цагийн үед гараад найз ...гэрт очсон. Би түлхүүрийг нь аваад гэрт нь очсон. Тэгээд гэрт нь очоод унтах гэж байхад хажуу талын айлын эхнэр нөхөр 2 хоорондоо маргалдаад чанга чанга яриад амраахгүй байхаар нь тус айлын хаалгыг нүдээд унтаж амармаар байна гэж хэлэхэд нөхөр нь буюу ... гэдэг хүн хаалгаа онгойлгоод чамд ямар хамаатай юм пизда минь гэж хэлээд намайг түлхэхээр нь би зөрүүлээд ...г түлхсэн. Тэгтэл цаанаас нь эхнэр нь хүрч ирээд намайг хараагаад үснээс зулгаагаад авахад нөхөр нь хажуунаас миний нүүрэнд гараараа цохиод намайг кридорт ... эхнэрийн хамт нийлж зодоод гэртээ орчихоор нь миний уур хүрээд хаалгыг нь өшиглөхөд хаалга нь доод хэсгээрээ цөмөрсөн. Тэгтэл ... буцаж гарч ирээд бид 2 хоорондоо коридорт зодолдож байхад ... миний баруун талын чихний дээд хэсгийг хазаад тасалчихсан. Тэгээд нийтийн байрны манаач ирээд салгасан. ... миний баруун талын чихийг хазаж дээд хэсгийг нь тасалсан. ...” гэх мэдүүлэг /хх 8-10 х/,
2.Хохирогч Т....ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би өнөөдөр гоо сайхнаараа хохирч байгаад гомдолтой байна. Миний чихийг Монголд эмчлэх боломжгүй гэсэн. Ийм царайтай ажилд орох боломжгүй. Гадуур малгайгүй явахад ч хэцүү. Би чихээ эмчлүүлнэ. Энэ хүнээр чихнийхээ хохирлыг төлүүлнэ цаашид чихний эмчилгээтэй холбоотой зардлаа нэхэмжилнээ ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
3.Хохирогч М....н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө гэртээ эхнэрийн хамт амарч байхад манай гэрийн үүдийг хүн хүчтэй нүдээд байхаар нь манай эхнэр тэр хүнд хандан айл андуураад байгаа юм бишүү гээд хэлэхэд тэр залуу хаалганы доод хэсгийг цөм өшиглөхөөр нь би босоод хаалга онгойлгоход тэр залуу миний баруун гарын шууг хөлөөрөө өшиглөөд гар гэмтээсэн. ...Тухайн үед миний 2 гар хөдөлж чадахгүй өөрийгөө хамгаалах боломжгүй байсан. Тэгээд тэр залуугийн доор хөдөлж байгаад баруун чихний дээд хэсгээс хазахад нөгөө залуугийн чих нь урагдсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх 60-63 х/,
4.Хохирогч М....н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би энэ залуу намайг зодож гэмтээсний улмаас ажил төрлөө хийх боломжгүй байгаа. Би гар гэмтээд ажлаа хийхгүй байгаа. Би лизингтэй, байрны түрээсийн мөнгө төлдөг. Тиймээс хохирлоо нэхэмжилж байна. 7.000.000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
5.Шүүгдэгч Т....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “......гэрт нь очиход хажуу талын айлын эхнэр нөхөр 2 хоорондоо маргалдаад чанга чанга яриад амраахгүй байхаар нь тус айлын хаалгыг нүдээд унтаж амармаар байна гэж хэлэхэд нөхөр нь буюу ... гэдэг хүн хаалгаа онгойлгоод чамд ямар хамаатай юм гэж тхэлээд намайг түлхэхээр нь би зөрүүлээд ...г түлхсэн. Намайг коридорт ... эхнэрийн хамт нийлж зодоод гэртээ орчихоор нь миний уур хүрээд хаалгыг нь өшиглөхөд хаалга нь доод хэсгээраэ цөмөрсөн. Тэгтэл ... буцаж гарч ирээд бид 2 хоорондоо коридорт эодолдож байхад ... миний баруун талын чихний дээд хэсгийг хазаад тасалчихсан. ...” гэх мэдүүлэг /хх 60-63 х/,
6.Шүүгдэгч Т....ын шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй гэсэн” /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
7.Шүүгдэгч М....н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө гэртээ эхнэрийн хамт амарч байхад манай гэрийн үүдийг хүн хүчтэй нүдээд байхаар нь манай эхнэр тэр хүнд хандан айл андуураад байгаа юм бишүү гээд хэлэхэд тэр залуу хаалганы доод хэсгийг цөм өшиглөхөөр нь би босоод хаалга онгойлгоход тэр залуу миний баруун гарын шууг хөлөөрөө өшиглөөд гар гэмтээсэн. ...Тухайн үед миний 2 гар хөдөлж чадахгүй өөрийгөө хамгаалах боломжгүй байсан. Тэгээд тэр залуугийн доор хөдөлж байгаад баруун чихний дээд хэсгээс хазахад нөгөө залуу босоод чих нь урагдсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх 60-63 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
8.Шүүгдэгч М....н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2018-09-06-наас 7-нд шилжих шөнө гэртээ орж ирэхэд эхнэр унтаж байсан. Би тэгээд найзуудыгаа гаргаж өгсөн тухайгаа эхнэртээ ярьж өгөөд байж байхад хажуу талын айл архи уугаад сонсогдоод байж байтал хаалга нүдээд байсан. Тэгээд айл андуураад байгаа юм уу? гэхэд битгий хуц гээд хаалга цөм өшиглөсөн. Тэгээд миний хоолойг боогоод гэрт зөндөө нүдсэн. Миний зүүн гарын долоовор хурууг хазсан. надад босох боломж байхгүй байсан болохоор эхнэрээсээ тусламж хүссэн. Тэгээд энэ залуу буцаж орж ирээд намайг коридорт чирж гаргаж ирсэн. Би өөрийгөө хамгаалахын тулд чихийг нь хазсан. чих нь тасарсанд харамсаж байна. Баримтаа гаргаад ирвэл хохирол төлнө ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
9.Гэрч М....ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Манай хажуу талын өрөөнд 3 залуу нэг хүүхэн архи ууж байгаа сонсогдоод дахин дэлгүүр хаахаас өмнө архинд гарна гэж ярьж байсан. Тэгээд манай нөхөр 00:00 цаг өнгөрч байхад ирээд Солонгост байдаг найзтайгаа уулзаад оройтлоо гээд 1 лаазтай пивотой орж ирсэн. Тэгээд нөхөр бид 2 хэвтэж байхад хаалга чанга тогшихоор нь нөгөө залуучуудын нэг нь өрөөгөө андуурч байгаа байх гэж бодоод айлаа андуураад байна гээд хэлэхэд тэр залуу онгойлгохгүй бол хаалгыг чинь цөм цохиод орлоо шүү гэж хэлээд хаалганы доод хэсгийг өшиглөөд эвдэлчихлээр нь нөхөр босоод хаалгаа онгойлгоход тэр залуу баруун гарлуу нь өшиглөсөн. Тэр залуутай нөхөр барьцалдаж авахад нөгөө залуу нөхрийг дараад орон дээр унаад дээр нь гарч суугаад цохиод байхаар нь би тэр залуугийн хувцаснаас нь татаад болиоч гээд хэлэхэд дийлэхгүй байсан. Тэгтэл нөхөр миний хурууг хазчихлаа аваачээ гэхээр нь үснээс нь татаж салгаад тэр залууг гэрээсээ түлхэж гаргаад хаалгаа хаасан. Гэтэл дахин гэрийн хаалгыг цөм өшиглөөд ороод ирэхээр нь нөхөр “чи ямар даварсан бацаан бэ” гээд очиход нөгөө залуу заамдаад коридорт гарсан би жижүүрийг дуудахаар явсан. ... Нөгөө залуу чихээ бариад өрөөндөө орсон. ... ... манай нөхрийн баруун гарын шууг өшиглөж хугалсан, зүүн гарын долоовор хурууг хазаж нүүр толгой руу нь олон удаа цохисон. ...” гэх мэдүүлэг /хх 17-19 х/,
10.Гэрч Р.Бямбажавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 07-ны шөнө 03:00 минутын үед 2 давхарт хүмүүс маргалдаад байхаар нь очиход манай 3 давхарт амьдардаг ... эхнэрийн хамт 13 тоотод ирсэн ... гэх залуутай маргалдаад зодолдсон байдалтай коридорт шалан дээр цус болсон байсан. ... ...тай заамдалцсан, ...н ам нь цус болсон гараа барьсан зогсож байхаар нь ... ...ыг салгахад ... ах чих хазчихсан гээд чихээ бариад ...тай маргалдаад байсан. ...” гэх мэдүүлэг /хх 23-24 х/,
11.Гэрч Б....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би ...ын хамт “Рич” бааранд орж 3 пиво уугаад, тэндээс гараад такси бариад замын цагдаагийн үүдэнд ...ыг буулгаад би өөрөө цаашаа хадмынхруу явсан. ... Тэгээд буцаад 1 цагийн дараа гэртээ ирэхэд цагдаа нар ирсэн ...ын баруун чих нь тасарсан, манай нийтийн байрны залуу ... баруун гараа барьсан байдалтай сууж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 25-26 х/,
12.Шинжээчийн 11039 дугаар дүгнэлт
1.М....н биед баруун богтос ясны далд хугарал, зүүн сарвууны долоовор хурууны үзүүрт шарх, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдпоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 32 х/,
13.Шинжээчийн 10222 дугаар дүгнэлт
1....ын биед баруун чихний дэлбээн дээд 1/2 хэсгийн эд тасарч үгүй болсон эдийн дутагдал бүхий шарх, эрүүний зүүн булангийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Баруун чихний шарх хатуу ирмэгтэй зүйлийн, эрүүний зөөлөн эдийн няцрал хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Баруун чихний дэлбээн дээд 1/2 хэсгийн эд тасарч үгүй болсон нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.38.2-д зааснаар хөдөлмөрийн чадварыг тогтмол 15% сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг болно. гэх дүгнэлт /хх 36 х/,
14.Шинжээч эмч Б.Ариунзулын “... ...ын биед баруун чихний дэлбээн дээд хэсгийн эд тасарч үгүй болсон эдийн дутагдал бүхий шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмаар хүндэвтэр зэрэгт хамаарна. ... Дээрх гэмтэл нь хазахад үүсэх боломжтой. ...” гэх мэдүүлэг /хх 30 х/,
15.Гэрч Т....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай дүү ... нь төлөв даруу зантай, элдэв бусын муу зуршил байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 27-28 х/,
16. “Хятад улсад үйлдвэрлэсэн модон хаалга 96,000 төгрөгийн үнэлгээтэй” гэх Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 40-41 х/,
17.Т....ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 65 х/
18.Т....ын шийтгэх тогтоолын хуулбар /хх 72-77 х/
19.М....н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 78 х/
20.М....н шийтгэх тогтоолын хуулбар /хх 95-97 х/
21.М....н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 99, 118 х/
22.М....н гаргасан хохирлын тооцоо /хх 117 х/
23. М....н гаргасан хохирлын баримтууд /хх 133-136 х/
24.М....н оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 119, 120 х/
25.М....н эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх 121 х/
26.М....н “Шаргын зам” ХХК-ийн цалингийн болон чөлөөтэй байсан талаарх тодорхойлолт /хх 137, 163 х/
27.М....н 2017, 2018 онуудад хувиараа нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай тодорхойлолт /хх 164 х/
28.М....н орон сууц хөлслөх гэрээ /хх 165 х/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
Т.... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 09 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнийн 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн ...тоот хаягт байрлалтай нийтийн байранд архидан согтуурсан үедээ иргэн М....г “чанга ярьж, унтуулсангүй” гэх асуудлаас маргалдан зодолдож биед нь баруун богтос ясны далд хугарал, зүүн сарвууны долоовор хурууны үзүүрт шарх, баруун сарвуунд зулгарапт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
М.... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 09 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнийн 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн ...тоот хаягт байрлалтай нийтийн байранд иргэн Т....ыг “хаалга өшиглөж эвдэлсэн” гэх шалтгаанаар маргалдан зодолдож биед нь баруун чихний дэлбээн дээд 1/2 хэсгийн эд тасарч үгүй болсон эдийн дутагдал бүхий шарх, эрүүний зүүн булангийн зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Т....ын “... шөнийн 02:00 цагийн үед гараад найз ...гэрт очсон. Би түлхүүрийг нь аваад гэрт нь очсон. Тэгээд гэрт нь очоод унтах гэж байхад хажуу талын айлын эхнэр нөхөр 2 хоорондоо маргалдаад чанга чанга яриад амраахгүй байхаар нь тус айлын хаалгыг нүдээд унтаж амармаар байна гэж хэлэхэд нөхөр нь буюу ... гэдэг хүн хаалгаа онгойлгоод чамд ямар хамаатай юм пизда минь гэж хэлээд намайг түлхэхээр нь би зөрүүлээд ...г түлхсэн. Тэгтэл цаанаас нь эхнэр нь хүрч ирээд намайг хараагаад үснээс зулгаагаад авахад нөхөр нь хажуунаас миний нүүрэнд гараараа цохиод намайг кридорт ... эхнэрийн хамт нийлж зодоод гэртээ орчихоор нь миний уур хүрээд хаалгыг нь өшиглөхөд хаалга нь доод хэсгээрээ цөмөрсөн. Тэгтэл ... буцаж гарч ирээд бид 2 хоорондоо коридорт зодолдож байхад ... миний баруун талын чихний дээд хэсгийг хазаад тасалчихсан ...” гэх мэдүүлэг /хх 8-10 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч М....н “... 2018 оны 09 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө гэртээ эхнэрийн хамт амарч байхад манай гэрийн үүдийг хүн хүчтэй нүдээд байхаар нь манай эхнэр тэр хүнд хандан айл андуураад байгаа юм бишүү гээд хэлэхэд тэр залуу хаалганы доод хэсгийг цөм өшиглөхөөр нь би босоод хаалга онгойлгоход тэр залуу миний баруун гарын шууг хөлөөрөө өшиглөөд гар гэмтээсэн. ...Тухайн үед миний 2 гар хөдөлж чадахгүй өөрийгөө хамгаалах боломжгүй байсан. Тэгээд тэр залуугийн доор хөдөлж байгаад баруун чихний дээд хэсгээс хазахад нөгөө залуугийн чих нь урагдсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх 60-63 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Шүүгдэгч Т....ын “... Намайг коридорт ... эхнэрийн хамт нийлж зодоод гартээ орчихоор нь миний уур хүрээд хаалгыг нь өшиглөхөд хаалга нь доод хэсгээраэ цөмөрсөн. Тэгтэл ... буцаж гарч ирээд бид 2 хоорондоо коридорт зодолдсон ...” гэх мэдүүлэг /хх 60-63 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Шүүгдэгч М....н “... 2018 оны 09 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө ... миний 2 гар хөдөлж чадахгүй өөрийгөө хамгаалах боломжгүй байсан. Тэгээд тэр залуугийн доор хөдөлж байгаад баруун чихний дээд хэсгээс хазахад нөгөө залуу босоод ирсэн чих нь урагдсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх 60-63 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Гэрч М....ы “... тэр залуу онгойлгохгүй бол хаалгыг чинь цөм цохиод орлоо шүү гэж хэлээд хаалганы доод хэсгийг өшиглөөд эвдэлчихлээр нь нөхөр босоод хаалгаа онгойлгоход тэр залуу баруун гарлуу нь өшиглөсөн. Тэр залуутай нөхөр барьцалдаж авахад нөгөө залуу нөхрийг дараад орон дээр унаад дээр нь гарч суугаад цохиод байхаар нь би тэр залуугийн хувцаснаас нь татаад болиоч гээд хэлэхэд дийлэхгүй байсан. Тэгтэл нөхөр миний хурууг хазчихлаа аваачээ гэхээр нь үснээс нь татаж салгаад тэр залууг гэрээсээ түлхэж гаргаад хаалгаа хаасан. Гэтэл дахин гэрийн хаалгыг цөм өшиглөөд ороод ирэхээр нь нөхөр “чи ямар даварсан бацаан бэ” гээд очиход нөгөө залуу заамдаад коридорт гарсан би жижүүрийг дуудахаар явсан. ... Нөгөө залуу чихээ бариад өрөөндөө орсон. ... ... манай нөхрийн баруун гарын шууг өшиглөж хугалсан, зүүн гарын долоовор хурууг хазаж нүүр толгой руу нь олон удаа цохисон. ...” гэх мэдүүлэг /хх 17-19 х/,
Гэрч Р.Бямбажавын “...2018 оны 09 дүгээр сарын 07-ны шөнө 03:00 минутын үед 2 давхарт хүмүүс маргалдаад байхаар нь очиход манай 3 давхарт амьдардаг ... эхнэрийн хамт 13 тоотод ирсэн ... гэх залуутай маргалдаад зодолдсон байдалтай коридорт шалан дээр цус болсон байсан. ... ...тай заамдалцсан, ...н ам нь цус болсон гараа барьсан зогсож байхаар нь ... ...ыг салгахад чих хазчихсан гээд чихээ бариад ...тай маргалдаад байсан. ...” гэх мэдүүлэг /хх 23-24 х/,
Гэрч Б....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... буцаад 1 цагийн дараа гэртээ ирэхэд цагдаа нар ирсэн ...ын баруун чих нь тасарсан, манай нийтийн байрны залуу ... баруун гараа барьсан байдалтай сууж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 25-26 х/,
Шинжээчийн 11039 дугаар дүгнэлт
1.М....н биед баруун богтос ясны далд хугарал, зүүн сарвууны долоовор хурууны үзүүрт шарх, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдпоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 32 х/,
Шинжээчийн 10222 дугаар дүгнэлт
1....ын биед баруун чихний дэлбээн дээд 1/2 хэсгийн эд тасарч үгүй болсон эдийн дутагдал бүхий шарх, эрүүний зүүн булангийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Баруун чихний шарх хатуу ирмэгтэй зүйлийн, эрүүний зөөлөн эдийн няцрал хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Баруун чихний дэлбээн дээд 1/2 хэсгийн эд тасарч үгүй болсон нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.38.2-д зааснаар хөдөлмөрийн чадварыг тогтмол 15% сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг болно. гэх дүгнэлт /хх 36 х/,
Шинжээч эмч Б.Ариунзулын “... ...ын биед баруун чихний дэлбээн дээд хэсгийн эд тасарч үгүй болсон эдийн дутагдал бүхий шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмаар хүндэвтэр зэрэгт хамаарна. ... Дээрх гэмтэл нь хазахад үүсэх боломжтой. ...” гэх мэдүүлэг /хх 30 х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Т...., М.... нар харилцан бие биенийхээ эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогтдсон тул шүүгдэгч нарын үйлдэл, тэдгээрийн эрүүл мэндэд учирсан хохирол хоорондоо шалтгаант холбоотой, уг гэмтлүүдийг бусдын эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна /хх 32, 36 х/ гэж дүгнэсэн зэрэг нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг.
Шүүгдэгч нар харилцан зодолдсон өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Т...., М.... нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, хэргийн зүйлчлэл тохирсон тул шүүгдэгч нарыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч М.... нийт 7,202,470 төгрөгийн хохирол нэхэмжилсэн, үүнээс эм тарианы зардал 177,570 т, хаалга эвдэлсэнтэй холбоотой шууд болон шуд бус зардал 136,000 т, хөрөнгийн үнэлгээ, КТГ, шүүх эмнэлэгт үзүүлсний төлбөр 146,000 т, нийт 467,570 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Т....аас гаргуулах, харин ахуйн хэрэглээнд авсан 2 удаагийн зээлийн хүү нийт 992,900 т, байрны түрээсийн төлбөр 750,000 т, нийт 1,742,000 төгрөг нь шүүгдэгч Т....ын гэм буруутай үйлдэлтэй шууд болон шууд бус ямар ч холбоогүй зардлууд тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
М.... ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар байгууллагын тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтууд гаргаж ирүүлсэн боловч нийгмийн даатгалын шимтгэлийг хувиараа төлсөн, тухайн байгууллагад ямар хугацаанд ажиллаж байгаа нь тодорхойгүй зэрэг зөрүүтэй болон дутуу гаргаж ирүүлсэн баримтуудыг үндэслэж уг асуудлыг шийдвэрлэх болможгүй тул холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Хохирогч Т....ын хувьд чихний эмчилгээтэй холбоотой зардлын баримт ирүүлээгүй, энэ шүүх хуралдаанаар нэхэмжлэх зүйлгүй гэсэн, цаашид чихний эмчилгээтэй холбоотой гарах зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг мөн нээлттэй үлдээх нь зүйтэй.
Улсын яллагч: М....д 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Т....ад 550 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан.
Шүүгдэгч Т....ын өмгөөлөгч: Шүүгдэгч нь хөдөлмөрийн чадвар 15 хувь алдсан тул Улсын яллагчийн санал болгосон ялыг багасгаж, уг ялын доод хэмжээгээр буюу 240 цагийн ял оноож өгнө үү? гэх саналыг гаргасан.
Шүүгдэгч М....н өмгөөлөгч: Миний үйлчлүүлэгч тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэг, орлоготой хүн байгаа тул хуульд заасан торгуулийн ялын доод хэмжээгээр ял оноож өгнө үү? гэх саналыг гаргасан.
Т...., М.... нарын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд Т...., М.... нар тус бүр урьд 1 удаа шүүхээр ял шийтгүүлж байсан хэдий ч энэ байдал нь тэдгээрт оногдуулах ял шийтгэлийг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдалд хамаарахгүй, шүүгдэгч нар гэм буруугаа ойлгож гэмшсэн, гэмт хэргийг согтуугаар үйлдсэн, М.... ажил хөдөлмөр эрхэлдэг, Т.... тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэггүй, байнгын цалин хөлс орлоггүй, М....н хүний эрүүл мэндэд учруулсан хор уршиг бүрэн арилаагүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Т....ад 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, М....д 1000 нэгжтэй тэнцэх 1,000,000 төгрөгийн торгуулийн ял тус тус оногдуулж, торгуулийн ялыг 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.
Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Данайдаг овогт ...ын ..., Боржгон овогт ...ын ... нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т....ыг 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
М....г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан М....д үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан М....д мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Т....ад мэдэгдсүгэй.
6.Т...., М.... нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, М.... бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7.Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Т....аас 467,570 төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 11-214 тоотод оршин суух ... регистрийн дугаартай М....д олгож, М....н нэхэмжлэлийн шаардлагаас 1,742,900 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, М.... ажилгүй байсан хугацааны цалингийн, Т.... чихний эмчилгээтэй холбоотой зардлын баримтуудаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т...., М.... нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ
| С.-.гь з иэл : ___ Г, , mi згс > .'*ГЪ СПЭ 3с Г - ** Ml ■ |