| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Оюунханд |
| Хэргийн индекс | 102/2022/01278/И |
| Дугаар | 210/МА2023/00567 |
| Огноо | 2023-03-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2023/00567
| 2023 оны 03 сарын 17 өдөр | Дугаар 210/МА2023/00567 |
*********-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Нямбазар, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2022/03138 дугаар шийдвэртэй,
*********-ийн нэхэмжлэлтэй,
*********, ********** нарт холбогдох,
Эм Ди Ай Оргил ХХК-тай байгуулсан 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 102/2019/ЭДАО/01 дугаартай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан гэрээний үүргийн гүйцэтгэлийг **********ын өмчлөлийн, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэр гудамж, хд-79 дүгээр байр, 12 тоот хаягт байрлах 99 м.кв талбайтай 3 өрөө сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
*********-ийн өмчлөлийн, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 39/1 тоот хаягт байрлах 439 м.кв бүхий цехийн барилгын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдээр тус тус хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *********, хариуцагчийн төлөөлөгч *********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: ********* нь Эм Ди Ай Оргил ХХК-тай 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан 108/2019/ЭДАО/01 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 515,002,600 төгрөг болон хугацаа хэтрүүлсний алданги 257,501,300 төгрөг, нийт 772,503,900 төгрөгийг Эм Ди Ай Оргил ХХК-аас гаргуулж *********-д олгуулж, энэхүү өр төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүд болох **********ын өмчлөлийн , Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэр гудамж, хд-79 дүгээр байр, 12 тоот хаягт байрлах 99 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
*********-ийн өмчлөлийн, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 39/1 тоот хаягт 439 м.кв бүхий цехийн барилгын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдээр хангуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Эм Ди Ай Оргил ХХК-иас 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 695,253,510 төгрөг гаргуулж *********-д олгож, хариуцагч нь үүргийн гүйцэтгэлийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэсэн. Гэвч хариуцагч гомдол гаргаж Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 578 дугаартай магадлалаарбарьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгаа тохиолдолд уг хөрөнгийн өмчлөгч хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох учиртай тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав. гэж шийдвэрлэсэн.Хяналтын шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 001/ХТ2021/00791 дугаартай тогтоолоор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 578 дугаартай магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
108/2019/ЭДА0/01 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 108/2019/БЭДАО/01 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж тус барьцааны гэрээний зүйл нь **********ын өмчлөлийн, Хан-Уул дүүрэг, 1-р хороо, Үйлдвэр гудамж хд-79 дүгээр байр 12 тоот хаягт байрлах 99 м.кв бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *********-ийн өмчлөлийн , Хан-Уул дүүрэг 11-р хороо, Зайсан гудамж 39/1 тоот хаягт байрлах 439 м.кв бүхий цехийн барилгын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө гэж гэрээнд нэрлэн зааж, гэрээнд барьцаалуулагчийг төлөөлж Эм ди ай оргил ХХК-ийн гүйцэтгэх захирал, ********** нар гарын үсэг зурж улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн.
Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд уг хөрөнгийн өмчлөгч *********, ********** нар нь хариуцагч, 108/2019/ЭДАО/01 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний шаардах эрх, 2019/БЭДАО/01 дугаартай дээрх үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ хоёр нь салгаж үл болох эрх юм.
Иймд "********* болон Эм ди ай оргил ХХК-ийн хооронд 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан 108/2019/ЭДАО/01 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн шинээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг Эм Ди Ай Оргил ХХК нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд **********ын өмчлөлийн, Хан-Уул дүүрэг. 1-р хороо, Үйлдвэр гудамж хд-79 дүгээр байр 12 тоот хаягт байрлах 99 м.кв бүхий 3 өрөө сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *********-ийн өмчлөлийн, Хан-Уул дүүрэг 11-р хороо, Зайсан гудамж 39/1 тоот хаягт байрлах 439 м.кв бүхий цехийн барилгын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдээр хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: .********* нь *********-ийн үүсгэн байгуулагч бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирал болно. Компанийн үл хөдлөх хөрөнгө 000484705 дугаартай Ү-2206016229 улсын бүртгэлийн дугаарыг ашиглан бичиг баримтад засвар хийж н.Оргилбаяр гэгчийг захирал болгож залилан хийсэн нь тогтоогдсон. Уг н.Оргилбаяр гэх хүний залилангийн үйлдлийн улмаас манай компанийн хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр бусдад барьцаалсан тул уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч *********-нд холбогдох Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 39/1 тоот хаягт 439 м.кв бүхий цехийн барилгын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэгч *********-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч **********ад холбогдох Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэр гудамж, хд-79 дүгээр байр, 12 тоот хаягт байрлах 99 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч ********* татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.а. 439 м.кв талбай бүхий цехийн барилгын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавих, барьцааны гэрээнд төлөөлж гарын үсэг зурах эрхийг олгосон агуулга авагдаагүй байх тул шүүх Эм Ди Ай Оргил ХХК-д барьцааны гэрээ байгуулах эрх олгосон итгэмжлэл гэж үзэх үндэслэлгүй гэсэн.
"Эм Ди Ай Оргил" ХХК болон Хаатшуүн" ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Д.Оргилбаяр нь *********-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 39/1 тоот хаягт байршилтай 439 м.кв талбай бүхий цехийн барилгын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавих хүсэл зоригоо илэрхийлсний үндсэн дээр тус үл хөдлөх эд хөрөнгийг газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээнд 3 жилийн хугацаанд барьцаалж болохыг зөвшөөрч 08/2019 дугаар итгэмжлэл олгож, түүнийг нотариатч баталгаажуулж улмаар 108/2019/БЭДАО/01 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн.
08/2019 тоот бичиг нь "Хаатшуүн" ХХК-ийн эрх бүхий этгээдийн шийдвэр бус тус эд хөрөнгийг барьцаанд тавих эрх олгосон, Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан бүх шаардлагыг бүрэн хангасан итгэмжлэл юм.
Хариуцагч нь тус үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус эсэх талаар огт маргаагүй. Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: ********* бол миний компани юм. Энэ компанийг надаас н.Гэрлээ авч, Д.Оргилбаяр руу шилжүүлсэн байдаг. Энэ компанийн гэрчилгээ шилжүүлсэн асуудлаар 8 жил шүүх, цагдаа, прокурорт гомдол гаргаж явсан. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ өгдөггүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мэтгэлцээгүй, юу ч дуугараагүй. Энэ хүмүүс залилан хийсэн. Би эд хөрөнгөө алдсан. н.Ганбат, Д.Оргилбаяр гэж хүмүүсээ яагаад дуудахгүй байгаа юм гэжээ.
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж, мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдсон тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч ********* нь хариуцагч *********, ********** нарт холбогдуулан 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 102/2019/ЭДАО/01 дугаартай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч **********ын өмчлөлийн, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэр гудамж, хд-79 дүгээр байр, 12 тоот хаягт байрлах 99 м.кв талбайтай 3 өрөө сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
хариуцагч *********-ийн өмчлөлийн, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 39/1 тоот хаягт байршилтай, 439 м.кв талбай бүхий цехийн барилгын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдээр хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:
3.а. ********* болон Эм Ди Ай оргил ХХК нар нь 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 108/2019/ЭДАО/01 тоот Газрын тосны бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр нийт 695,253,510 төгрөгийг Эм Ди Ай Оргил ХХК нь *********-нд төлөх шүүхийн шийдвэр гарч, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /хх 21-30/
Дээрх 108/2019/ЭДАО/01 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч *********-ийн өмчлөлийн, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 39/1 тоот хаягт байршилтай 439 м.кв талбай бүхий цехийн барилгын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан, 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 108/2019/ БЭДАО/01 дугаартай барьцааны гэрээ авагдсан. Уг гэрээнд *********-ийг төлөөлж гүйцэтгэх захирал О.Сайнбилэг, Эм Ди Ай Оргил ХХК-ийг төлөөлж Д.Оргилбаяр, ********** нар гарын үсэг зуржээ. /1хх 7-10 /
4. Талууд 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 108/2019/БЭДАО/01 дугаартай барьцааны гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар маргажээ.
4.а. Барьцааны гэрээ байгуулсан бичгийн нотлох баримтаас үзвэл барьцаалагч талаас *********-ийг төлөөлж гүйцэтгэх захирал О.Сайнбилэг гарын үсэг зурж, тус компанийн тамгыг дарж, барьцаалуулагч талаас Эм Ди Ай Оргил ХХК түүнийг төлөөлж гүйцэтгэх захирал Д.Оргилбаяр гарын үсэг зурж, тус компанийн тамгыг дарж, иргэн ********** гарын үсэг зурсан, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна./1хх 10/
Дээрх барьцааны гэрээний нэг тал болох Эм Ди Ай Оргил ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулалгүйгээр тухайн барьцааны гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар дүгнэлт өгөх боломжгүй байна.
5. Нэхэмжлэгч тал барьцааны гэрээ хүчин төгөлдөр гэсэн агуулгаар давж заалдах журмаар гомдол гаргажээ.
Хэрэв нэхэмжлэгч ямар нэгэн үйл баримтыг баталж байвал түүнийгээ нотлох үүрэгтэй.
Хөрөнгийг барьцаанд тавих эрх олгосон гэх итгэмжлэлд хэн гарын үсэг зурсан, уг итгэмжлэл хуулийн хүчин төгөлдөр эсэх, гэрээний тал болж оролцсон, гарын үсэг зурсан этгээдүүдийг тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн оролцуулж, үйл баримтыг тогтоож байж, хуулийг тайлбарлан хэрэглэх боломжтой болох юм.
Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2022/03138 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Ш.ОЮУНХАНД