| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2018/0193/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/01 |
| Огноо | 2018-12-24 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 2018/ШЦТ/01
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,
Нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож
Улсын яллагч А.Анхбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг
Хохирогчийн өмгөөлөгч Г.Батзаяа
Шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч С.*******д холбогдох эрүүгийн 16000000150 дугаартай, 178/2018/0193/Э/ индекстэй хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* оны 07 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, Ховд аймгийн ******* сумын дунд сургуульд галчаар ажилладаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Ховд аймгийн ******* сумын *******-******* багт оршин суух, ПО ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч С.******* нь Ховд аймгийн ******* сумын Баянгол багийн нутаг дэвсгэрт байрлах Систем гэх газарт 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр - ХОҮ улсын дугаартай Тоёото прогресс маркийн автомашин жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасныг зөрчиж зам тээврийн осол гаргаж мотоцикль жолоодож явсан С.гийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон өмгөөлөх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 2 сая төгрөгний хохирол төлсөн гэв.
Хохирогч С.гийн /6/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр сумын төвөөс гол руу харих гээд мотоцикльтой явж байтал урдаас нэг жижиг машин ирээд мөргөсөн. Тэгээд намайг эмнэлэгт хүргэж өгсөн.Тухайн үед би мотоциклийнхоо арааг 2-т хийгээд хүндрүүлээд замаас гарах гэтэл намайг гарч амжаагүй байхад ирээд мөргөсөн ... гэх мэдүүлэг /хх-6-8-р хуудас/
2018 оны 09 дүгээр сарын *******-ны өдрийн 22 дугаартай Ховд аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлтэнд...1.С.******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8-д тээврийн хэрэгсэл байрлан явах,8.1-д эгнээний тоог зорчих хэсэг дээрхи тэмдэглэл буюу 5.10 а,б, 5.11.а,б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол зорчих хэсгийн өргөн,автомашины өргөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд эсрэг хөдөлгөөнтэй бол тухайн зорчих хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно.8.2-т Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.9.2-т: Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг тус тус зөрчсөн байна.
2.Улсын дугааргүй Шарк-200 маркийн мотоцикль жолоодож явсан жолооч С. нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-т механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедэ авч явна. а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, б/ тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байна.9.2-т жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг тус тус зөрчсөн байна.
3.Уг зам тээврийн осол гарах болсон үндсэн шалтгаан нь - ХОҮ улсын дугаартай Тоёото прогресс маркийн тээврийн хэрэгслийн жолооч С.******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэснийг зөрчсөнөөс үүдэн гарсан байна гэх /хх- 30-р хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд “... хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн ******* сумын Систем гэх газар байна. ...Хэргийн газар хохирогчийн бололтой саравчтай ногоон малгай газар унасан байсныг “3” тоогоор тэмдэглэв.Хэргийн газрын үзлэгээр аль ч тээврийн хэрэгслийн жолооч зогсоох арга хэмжээ аваагүй мэт харагдаж байна.Ямар ч тоормозны ул мөр байхгүй,мөн аль аль нь зам тавьж өгөх боломжтой 2 талдаа саад болохоор зүйлс 2 метрээс хол зайд байсан болохыг тэмдэглэв...” гэх /хх-34-35-р хуудас/
Гэрэл зургийн үзүүлэлт / хх--р хуудас/
Жолооч С.гийн согтуурал шалгасан тэмдэглэлд ...0.00% гэх /хх-45-р хуудас/
Шүүгдэгч С.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээн мэдүүлсэн... 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр би хадам ах Г.ы хамт Ховд голд байх Жуман гэх айлаас мал авахаар - ХОҮ улсын дугаартай прогресс маркийн машинтайгаа явсан.Бид хоёр тэр айлаас орой 21 цагийн үед хөдлөөд Систем гэх газар ирж байтал урдаас нэг мотоцикльтой хүн гарч ирэхээр нь би гэрэл шилжүүлээд тормозоо гишгэтэл машинаа зогсоож чадалгүй бид хоёр хоорондоо мөргөлдсөн.Бид хоёр машинаасаа буугаад мотоциклийн жолоочийг өөрийнхөө машинаараа эмнэлэгт хүргэж өгчихөөд хэсгийн төлөөлөгчид мэдэгдээд , дараа нь аймгаас цагдаа нар ирж хэргийн газарт үзлэг хийсэн Тухайн үед би эрүүл явсан, миний хажууд хадам ах сууж явсан, уг машин хадам ахын машин ... гэх мэдүүлэг / хх-55-57-р хуудас/
Гэрч Г.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр миний эзэшлийн - ХОҮ улсын дугаартай прогресс маркийн автомашинтай хадам дүү С.*******ы хамт ******* сумын төвөөс Жаман гэх айлаас мал авахаар явсан. Бид хоёр орой 21 цагийн үед буцаад С.******* миний машин бариад явж байтал бид хоёрын урдаас нэг мотоцикль гарч ирээд С.******* тормозоо гишгэсэн боловч зогсоож чадалгүй мөргөлдсөн. Бид хоёр машинаасаа буугаад очиход манай сумын байсан.Хөл өвдөөд байна, хугарчих шиг боллоо гээд орилоод байхаар нь бид хоёр машиндаа аваад сумын эмнэлэгт авчирч үзүүлээд эмнэлгийн машинд бензин хийж аймгийн эмнэлэг рүү хүргүүлсэн.Тэгээд хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн.Би 2017 онд жолооны эрхээ хасуулсан байсан ба тухайн үед архи уусан байсан болохоор хадам дүү С.*******д машинаа бариулсан. С.******* архи уудаггүй... гэх мэдүүлэг /хх 67-68-р хуудас/
Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2018 оны 09 дүгээр сарын 12-нд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байтал 102-ын ерөнхий жижүүрээс ******* суманд аваарь гарсан байна.Яваад ир гэсний дагуу шинжээч Мөнхбаатарыг аваад явсан. ******* сумын Баянгол багийн Систем гэх газарт ирэхэд машин мотоцикль хоёр мөргөлдсөн байдалтай байсан ба гэмтсэн хүнийг аймгийн эмнэлэг рүү явуулаад жолооч С.*******ыг хэсэг дээр авчирч тандагч багажаар болон өөрөө үнэрлэж үзэхэд ямар нэгэн архи согтууруулах ундаа илрээгүй... гэх мэдүүлэг /хх 137-р хуудас/
Гэрч Б.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ******* сумын Систем гэх газарт аваарь гарсан гэх дуудлагын дагуу жолооч Б.Ганзориг, шинжээч Мөнхбаатар нарын хамт хэргийн газар луу явсан.Мотоцикльтой явсан С.г аймгийн эмнэлэг рүү явуулаад жолооч С.*******, Г. нарыг цагдаагийн хэсгийн байранд авчран тандагч багажаар шалгахад С.*******аас согтууруулах ундааны зүйл илрээгүй, Г. согтуу байсан... гэх мэдүүлэг /хх 138-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1195 дугаартай...1.С.гийн биед баруун өвдөгний дунд менискийн дотор хэсгийн сэмэрсэн урагдал арын болон урд чагтан холбоосын дотор дээд хэсгийн хөндлөн урагдал тасрал, өвдөгний орчмын зөөлөн эдийн няцрал,тархи доргилт, баруун хөлний гуяны ард дунд хажуу хэсгээс доош баруун шилбэний ард хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, хамрын нуруу, баруун гарын долоовор хуруунд шарх, зүүн шилбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
2.С.гийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр нэг цаг хугацаанд үүссэн,шинэ гэмтлүүд байна.Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн цохигдох,мөргөлдөх,доргих, унах үед үүсэх боломжтой.
3.С.гийн биед учирсан баруун өвдөгний дунд менискийн дотор хэсгийн сэмэрсэн урагдал арын болон урд чагтан холбоосын дотор дээд хэсгийн хөндлөн урагдал тасрал гэмтлүүд нь гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, өвдөгний орчмын зөөлөн эдийн няцрал,тархи доргилт, баруун хөлний гуяны ард дунд хажуу хэсгээс доош баруун шилбэний ард хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, хамрын нуруу, баруун гарын долоовор хуруунд шарх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн шилбэний зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4.С.гийн биед учирсан гэх гавал ясны зүүн чамархай хэсгийн хугарал нь 2018 оны 10 сарын 23-ны өдрийн СД/2/, КТГ/2/, СРТ/3/-ар тогтоогдсонгүй.Иймд 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 534 тоот дүгнэлт үндэслэлгүй байна гэх дүгнэлт / хх142-143-р хуудас/ зэрэг баримт болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч С.******* нь 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Ховд аймгийн Эрдэнбүрэн сумын Баянгол багийн нутаг Систем гэх газарт Г.ы эзэмшлийн - ХОҮ улсын дугаартай Прогресс маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс өмнөөс ирж байсан мотоциклийг мөргөж, уг мотоциклийг унаж явсан С.гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч С.гийн мэдүүлэг, гэрч Г., Б..Ганзориг, Б. нарын мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1195 дугаартай дүгнэлт, шүүгдэгч С.*******ы хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч С.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хх-94/, хохирогчид 2000000 төгрөгний хохирол төлсөн болох нь хохирогч С.гийн “хохиролд 2000000 төгрөг авсан” гэх мэдүүлэг, ХААН банкны баримт зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч С.*******ы хувийн байдлын талаар гэрч М.Нагашбайгийн өгсөн...би С.*******ы авга ахын хүүхэд.С.******* 2011 онд ******* сумын дунд сургууль төгсөөд Баян-Өлгий аймгийн политехник коллежийн авто засварын ангийг төгссөн, 2013-2014 онд Говь-Алтай аймагт цэргийн алба хаасан.С.******* нь хүнтэй нийтэч, эелдэг харьцаатай,ажилсаг залуу....гэх мэдүүлэг / хх-65-р хуудас/
Гэрч А.ын өгсөн...С.******* нь илүү дутуу зангүй,хүнд тусархаг,хөдөлмөрч сайн залуу.С.******* нь ******* сумын дунд сургуульд галчаар ажилладаг.../хх-66-р хуудас/ гэх мэдүүлэг зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.
Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд 3 сая 809 мянга 340 төгрөгний хохирлын баримт гаргаж өгсөн ба шүүгдэгч С.******* 2 сая төгрөг төлсөн, үлдэгдэл зөрүү 903.905 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч С.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 2 сая төгрөг төлсөн,цаашид гарах хохирлыг төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид 2 сая төгрөгний хохирол төлсөн, цаашид гарах хохирлыг төлөхөө илэрхийлсэн болон хувийн байдал, мөн гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл байсныг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар торгох ял оногдуулж, уг торгох ялыг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү ” гэх саналыг тус тус гаргасан.
Шүүхээс шүүгдэгч С.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, 2000000 төгрөгний хохирол төлсөн, цаашид гарах хохирлыг төлөхөө илэрхийлсэн, зэрэг хувийн байдлуудыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч С.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүй,, хохирогчид 2000000 төгрөгний хохирол төлснийг дурдаж, шүүгдэгчээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирлын 903905 төгрөгийг гаргуулж хохирогч С.д олгуулах, шүүгдэгчийн 3 тооны морь битүүмжилсэн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .1, .2, .6, .7, .8, .10, .13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч С.*******аар торгох ялын 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгийг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.*******д тайлбарласугай.
5. Шүүгдэгч С.******* нь хохирогч С.д 2000000 / хоёр сая/ төгрөгний хохирол төлснийг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч С.*******аас 903.905 /есөн зуун гурван мянган есөн зуун таван/ төгрөг гаргуулж хохирогч С.д олгуулж цаашид гарах эмчилгээний болон бусад холбогдох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай..
6.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдаж,шүүгдэгч С.*******ы 3 тооны морь битүүмжилсэн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч С.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС