Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/00581

 

2023.03.17 210/МА2023/00581

 

******* ******* *******, *******.******* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

*******ийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч *******.Алтанцэцэг даргалж, шүүгч *******.Батзориг, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2022/03346 дугаар шийдвэртэй

*******эхэмжлэгч ******* ******* *******, *******.******* нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч *******.*******д холбогдох

Түрээсийн гэрээний үүрэгт 21,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 18,000,000 төгрөг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жавхлан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонмаа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Дагважанцан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.*******омин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.*******эхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.*******.******* нь өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чагдаржавын гудамж, ******* центр 701 тоот хаягт байрлах, 3 өрөө орон сууцыг өөрийн ******* ******* *******-аар дамжуулан 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр А*******У-ын иргэн М.*******ахман (Nakhman Michael), хамтран түрээслэгч *******.******* нарт түрээслэхээр түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээний 6.1-д зааснаар оффисын талбайг сарын 1,500,000 төгрөгөөр түрээсэлж, төлбөрийг сар бүрийн 27-ны өдөр шилжүүлэхээр тохирсон. Гэтэл түрээслэгч нь түрээсийн төлбөрийг зохих ёсоор төлж барагдуулаагүй бөгөөд 2018 оны 06 дугаар сараас 2021 оны 01 дүгээр сар хүртэл хугацаанд нийт 14,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

1.2.Мөн гэрээний 5.1-д заасны дагуу 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс гэрээг цуцалсан 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл 23,665,000 төгрөгийн алданги төлөхөөр байх хэдий ч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн 7,000,000 төгрөгийн алданги төлөх үүрэгтэй.

1.3.М.*******ахман гадаад улсын иргэн, Монгол Улсад байхгүй тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасны дагуу хамтран түрээсийн гэрээ байгуулсан *******.*******гаас үүргээ гүйцэтгэхийг шаардаж байна.

Иймд хариуцагчаас түрээсийн төлбөрт дутуу төлсөн 14,000,000 төгрөг, алданги 7,000,000 төгрөг, нийт 21,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.*******эхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч *******.*******тай 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 18/02 тоот түрээсийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр зохигчид сарын түрээсийн төлбөр 1,500,000 төгрөгөөр Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Г.Чагдаржавын гудамж, 46 дугаар байрны 701 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай түрээслэхээр харилцан тохиролцсон. Түрээсийн төлбөрт хариуцагч нийт 35,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн.

2.2.Түрээсийн гэрээний хугацаанд буюу 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүртэл нийт 18,000,000 төгрөг төлөх ёстой байснаас уг гэрээний хугацаанд 12,500,000 төгрөг төлж, 5,500,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Хэрэв нэхэмжлэгч нь алданги бодвол түрээсийн гэрээний үлдэгдэл 5,500,000 төгрөгөөс бодох ёстой. Гэтэл хариуцагч нь нийт 35,500,000 төгрөг төлсөн тул түрээсийн төлбөр төлөгдсөн гэж үзэж байна.

Түрээсийн гэрээ 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөр дуусгавар болж, гэрээний 8.2-т тохиролцсоны дагуу зохигчдын хооронд амаар болон бичгийн хэлбэрээр гэрээг сунгасан акт, хэлцэл байгуулагдаагүй. *******эхэмжлэгч нь хариуцагчаас 17,500,000 төгрөгийг түрээсийн төлбөрт илүү авсан.

2.3.Түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт заасны дагуу улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус байна.

Иймд ******* ******* *******, *******.******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

*******.******* нь ******* ******* *******-тай 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Г.Чагдаржавын гудамж, 46 дугаар байрны 701 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 1 жилийн хугацаатай сарын 1,500,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон. Түрээсийн гэрээний хугацаанд нийт 18,000,000 төгрөг төлсөн. Тус түрээсийн гэрээ нь Иргэний хуульд заасан хэлбэрийг зөрчсөн, хүчин төгөлдөр бус тул хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, түрээсийн төлбөрт төлсөн 18,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Түрээсийн гэрээ нь ******* ******* *******, *******ахман Майкл нарын хооронд байгуулагдсан тул *******.******* гэрээний оролцогч биш. Хариуцагч *******.******* нь сөрөг нэхэмжлэл гаргах эрхгүй тул сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

4.Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгч ******* ******* *******-ийн татгалзал, тайлбарын агуулга:

Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуульд заасан хэлбэрийг зөрчиж байгуулсан, хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Түрээслүүлэгч нь эд хөрөнгийг шилжүүлэн өгөх, түрээслэгч нь түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн бөгөөд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний үүргийг талууд биелүүлэх ёстой. Гэтэл *******.******* нь өнөөдрийг хүртэл түрээсийн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй, гэрээний үүргийг зөрчиж байгаа хэрнээ түрээсийн төлбөрт шилжүүлсэн 18,000,000 төгрөгийг ******* ******* *******-аас буцаан шаардаж байгаа нь үндэслэлгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******.*******гаас 11,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* *******, *******.******* нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******.*******гийн нэхэмжлэгч ******* ******* *******-д холбогдуулан гаргасан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, түрээсийн төлбөрт төлсөн 18,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* *******, *******.******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263,000 төгрөг, хариуцагч *******.*******гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******.*******гаас 190,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* *******, *******.******* нарт олгож шийдвэрлэжээ.

 

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1.2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч ******* ******* *******, *******ахман Майкл нарын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй гэрээний харилцаа үүсээгүй, хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэхгүй. Учир нь Гэрэгэ крейтив солушин ******* оффисын зориулалтаар үйл ажиллагаа явуулдсан, *******ахман Майкл нь тус компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлын албан тушаал эрхэлдэг. Гэрээнд Гэрэгэ крейтив солушин *******-ийг төлөөлж *******ахман Майкл нь гарын үсэг зурсан.

Түрээсийн гэрээг байгуулахад *******.******* нь Гэрэгэ крейтив солушин *******-ийн ажилтан байсан учир тус гэрээг орчуулах үүрэгтэй оролцсон. Гэтэл шүүх *******ахман Майкл, хариуцагч *******.******* нарыг хамтран үүрэг гүйцэтгэгчээр дүгнэж, хариуцагчаас түрээсийн төлбөр гаргуулах нь үндэслэлгүй байна.

6.2.Мөн түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг зөрчиж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.

6.3.Хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 247,950 төгрөг төлсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан. Гэтэл шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталсан атлаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,950 төгрөгийг буцаан олгоогүй нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

7.1.*******эхэмжлэгч нь түрээсийн төлбөр болон алдангид 21,000,000 төгрөг нэхэмжилсэн боловч шүүх 10,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ шийдвэр нь хариуцагч талд илт ашигтай боловч нэхэмжлэгч уг асуудлаар маргаагүй.

7.2.Хуульд зааснаар хэргийн оролцогч нь үнэн, зөв тайлбар мэдүүлэг өгөх үүрэгтэй. Анх *******.******* нь шүүх хуралдаанд оролцохдоо 10,000,000 төгрөгийн хэмжээнд эвлэрэх талаар хариу тайлбар гаргаж байсан. Мөн шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргахдаа тухайн гэрээг харилцан тохиролцож байгуулсан, харин 18,000,000 төгрөгийг үндэслэлгүй төлсөн гэж маргаж байсан. Гэтэл одоо гэрээ байгуулаагүй, төлбөр төлөхгүй гэж маргаж шүүхэд харилцан зөрүүтэй тайлбар гаргаж байна. Мөн гэрээг *******ахман Майклын удирдаж байсан компанийн ажилтны үүднээс байгуулсан гэх үндэслэлгүй тайлбар гаргасан. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1.1-т гэрээг үгийн шууд утгаар тайлбарлана гэж зохицуулсан. Түрээсийн гэрээнд Гэрэгэ крейтив солушин *******-тай холбоотой зүйл байхгүй, хариуцагч өөрөө нотлох үүрэгтэй.

Мөн хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарт түрээсийн гэрээг зөвхөн хуулийн этгээд байгуулдаг гэсэн. Гэтэл гэрээний чөлөөт байдлын зарчмаар иргэн мөн адил түрээсийн гэрээ байгуулах бүрэн боломжтой.

Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯ*******АВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2.*******эхэмжлэгч ******* ******* *******, *******.******* нар нь хариуцагч *******.*******д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 21,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгч ******* ******* *******-д холбогдуулан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, түрээсийн төлбөрт төлсөн 18,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан боловч уг шаардлагаасаа татгалзсан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталсан нь зөв. Гэхдээ шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хэргийг хэрэгсэхгүй болгох талаар тусгаагүй, мөн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж хуваарилсан нь зөв боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсгийг баримтлаагүйг тус магадлалаар залруулна. Улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгоогүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

 

3.******* ******* ******* нь *******ахман Майкл (Nakhman Michael), *******.******* нартай 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 18/2 дугаар түрээсийн гэрээг байгуулж, түрээслүүлэгч ******* ******* ******* нь Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Г.Чагдаржавын гудамж, 46 дугаар байрны 701 тоот хаягт байрлах ажлын байрыг офиссын зориулалтаар түрээслэгчийн эзэмшил ашиглалтад 1 жилийн хугацаагаар шилжүүлэх, түрээслэгч *******ахман Майкл (Nakhman Michael), *******.******* нар түрээсийн төлбөрт сард 1,500,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ. (хэргийн 7-8 дахь тал)

3.1.Зохигчид Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулсныг анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна. Хариуцагч *******.******* хүсэл зоригоо илэрхийлж хамтран түрээслэгчээр гэрээг байгуулсан тул түүнийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Хариуцагчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлгүй болно.

3.2.Харин шүүх гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагыг хангаагүй учир мөн хуулийн 318.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус, 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж зөв дүгнэсэн атлаа талуудыг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хожим хүлээн хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэлээр уг гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн нь буруу байна.

Учир нь, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт зааснаар талууд гэрээгээ хожим хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн буюу үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэх бөгөөд түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 6/8915 дугаар лавлагаагаар тогтоогдсон байна. (хэргийн 66 дахь тал)

Иймд зохигчдын хооронд байгуулагдсан 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх тул хариуцагчийн давж заалдах гомдлын энэ хэсэг үндэслэлтэй байна.

 

4.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.

Дээрх хуулийн зохицуулалтын дагуу хариуцагчаас үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшил, ашиглалтыг бодит байдлаар буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох боломжгүй тул хариуцагч нь түрээсийн гэрээнд заасан түрээсийн хэмжээгээр тооцсон төлбөрийг нэхэмжлэгчид төлнө.

Анхан шатны шүүх хариуцагчийг 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд ажлын байрыг эзэмшиж ашигласан, мөн уг хугацаанд нийт 35,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу зөв тогтоосон боловч тооцооллын алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулна. 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл нийт 29 сард 43,500,000 төгрөг тооцогдохоос төлсөн 35,500,000 төгрөгийг хасахад хариуцагчийн төлбөл зохих төлбөр 8,000,000 төгрөг (29*1,500,000-35,500,000) байна.

*******эхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагчаас 8,000,000 төгрөг төлөхийг шаардах эрхтэй.

Харин хүчин төгөлдөр бус хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус буюу талуудад эрх, үүрэг үүссэн гэж үзэхгүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги төлөхийг шаардах эрхгүй.

 

5.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн хууль хэрэглээний болон тооцооллын алдааг залруулж хариуцагчаас 8,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2022/03346 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт гэснийг 492 дугаар зүйлийн 492.1.1-д гэж, 11 000 000 гэснийг 8,000,000 гэж, 10 000 000 гэснийг 13,000,000 гэж, 2 дахь заалтын баталсугай гэснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 дахь заалтын 190 950 гэснийг 142,950 гэж тус тус өөрчилж, мөн заалтын 56.2, гэсний дараа 106 дугаар зүйлийн 106.6, гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******.*******гаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,950 төгрөгийг буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ *******.АЛТА**************Э*******ЭГ

ШҮҮГЧИД *******.БАТЗОРИГ

Д.ЗОЛЗАЯА