Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2018/ШЦТ/175

 

                        

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,

улсын яллагч, хяналтын прокурор Х.Ө

нарийн бичгийн дарга К.Е,

шүүгдэгч С.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.с овогт С.Мад холбогдох 1813003700231 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгоп Упсын харьяат, 1978 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Баян-Өлгии аймгиин Өлгий сумд төрсөн, 40 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, биеийн тамирийн багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр баг, 26 гудамж 9а тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шиитгүүлж байгаагүй, Ш.с овгийн С.М, РД:БЮ.........

 

Шүүгдэгч С.Мын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.М нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Рысжан ХХК-ийн 5 дугаар шатахуун түгээх станцын түгээгч Н.Өийг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 20 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэрүүл маргааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.М нь 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 20 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Рысжан ХХК-ийн 5 дугаар шатахуун түгээх станцад, түгээгч Н.Өийг өөрийн найз болох Агийн УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэлд 20 литр бензин хийж өгч, мөнгийг нь дараа өгье гэхэд нь тус шатахуун түгээх станцын түгээгч Н.Ө нь барьцаанд утсаа үлдээгээд яв гэж хэлэн түүний машынхаа урд байсан гар утсыг авснаас болж хэрүүл маргаан үүсгэж, улмаар С.М нь “Чи миний гар утсыг авдаг хэн юм бэ” гэж өөрийнхөө гар утсаа Н.Өээс булааж авч, баруун талын гараараа түүний хоёр нүдний гол хэсгээр 2-3 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл буюу биед тархины битүү гэмтэл, тархины доргилт тархины дух болон дагзны хэсэгт даралттай, церебралный архнойдит, хамрын нурууны мурийлттай, хамрын нуруунд хавантай, нурууны мурийлттай, хамрын нурууны зүүн хажуу талыг хамарсан шархтай, хамрын хөндийгөөс цус гарсан, зүүн талд нөжирсөн цустай, зүүн нүдний дотор буланд нүдний салстад цус харвасан зэрэг зөөлөн эдийн бэртэл гэмтэл учруулсан байна.  

 

 Дээрх нөхцөл байдлууд, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

-Хохирогч Н.Өийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Миний бие “Рысжан” ХХК-ийн 5 дугаар шатахуун түгээх станцад түгээгч ажилтай ба 24 цагийн үүрэг гүйцэтгэдэг юм. 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр өглөө 09 цагт ажилдаа очиж ажлаа хүлээж авсан бөгөөд үдээс хойш 14 цагийн үед байнга шатахуун авдаг манай шатахуун түгээх станцын байнгын үйлчлүүлэгч С.М гэх залуу өөрийнхөө 9333 БӨА улсын дугаартай “Премио” маркийн тээврийн хэрэгслээр ирээд чи 30 литр бензин зээлээр өгөх үү гэхээр нь би зээлээр бензин өгч чадахгүй гэж учраа хэлсэн. Тэрээр С.М машинаараа яваад өгч, хэсэг хугацааны дараа дахиж хүрч ирээд шатахуун түгээх станцын хажууд ирж зогсоод надад утсаа өгөөд өөрийнхөө эхнэр лүү яриулсан. Эхнэр нь та бензин хийгээд өгчих, би мөнгийг нь таны данс руу шилжүүлье гэсэн тул би дагуулаад ирсэн УАЗ-469 маркийн бор өнгийн машинд 30 литр шатахуун түгээж өгсөн. Тэгээд С.М тухайн машиныг дагуулаад яваад өгсөн. С.Мын эхнэр над руу бензиний мөнгийг шилжүүлсэн. Энэ үед С.М эрүүл байсан. Тэгээд орой нь 19 цаг 40 минутын үед С.М согтуу, архи уусан байдалтай   өөрийнхөө тээврийн хэрэгслииг жопоодож шатахуун түгээх станц руу хүрч ирээд хажуудаа өдөр нь бензин хийж өгсөн бор өнгийн УАЗ-469 маркийн машин дагаж ирсэн. Тэрээр С.М өөрийнхөө машинаас бууж ирээд тэр машинд 20 литр бензин хийгээд өгчих гэж хэлсэн. Би очиж тухайн УАЗ-469 маркийн машинд 20 литр бензин хийж өгсөн бөгөөд нийт үнэ нь 39600 төгрөг болсон. Тэгээд УАЗ-469 маркийн машин болон С.М нар өөр өөрсдийнхөө машиныг асаагаад явах гэж байхаар нь би С.Мад хандаж мөнгөө өгөхгүй юм уу гэхэд миний эхнэр шилжүүлнэ гэж тоглоом, шоглоом болгосон. Тэгээд картаа гаргаж ирээд энэ картаас мөнгө шилжүүлээд ав гэхээр нь би картыг нь аваад уншуулсан чинь үлдэгдэл мөнгө нь хүрэлцэхгүй байсан. Тэгээд С.М явах гэж байхаар нь би С.Мад чи барьцаанд нэг юм үлдээгээд яв, чи согтуу байна, маргааш бензин аваагүй гэж хэлж магадгүй гэж машиныхаа урд байсан гар утсыг нь туслах талын урд хаалгаар нь ороод авсан чинь чи миний гар утсыг авах хэн юм вэ гэж миний гараас утсыг булааж аваад баруун талын гараараа миний хоёр нүдний гол хэсгээр 2-3 удаа цохисон. Тэр үед УАЗ-469 маркийн жолооч хараад гүйж ирээд намайг салгаж авсан. Тэр үед би машинаас буугаад хамгаалалтын албаны залуучуудыг дуудсан. Миний хамраас цус гараад байхаар нь тогтоох арга хэмжээ авсан. Тэгээд машин хүрч ирэхээр нь тухайн машинуудад бензин хийхээр явж байхад С.М яваад өгсөн. Удалгүи хамгаалалтын албаны залуучууд хүрч ирээд цагдаа дуудсан. Удалгүй цагдаа нар ирэх үед С.М еөрийнхөө машинаа жолоодож хүрч ирсэн. Тэгээд цагдаад би гомдоп гаргасан. С.М бид хоёр урьд өмнө нь бие биенээ таньдаг, байнгын харилцаатай таньдаг байсан ба намайг зодсонд нь уурлаад гомдол гаргасан юм. С.М надаас уучлалт гуйж надад учирсан хохирол болох 300000 төгрөгийг бэлнээр өгч, зодоон болох үед авсан 20 литр бензиний үнэ болох 39600 төгрөгийг барагдуулж өгсөн. Надад одоо С.Мурагаас нэхэмжлэх зүйл байхгүй, ямар нэгэн гомдолгүй тул хэргийг түргэн хугацаанд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүүлэг /хавтаст хэргийн 24-25, 26-27 дугаар хуудас/,

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 540 дугаартай дүгнэлтэнд “...иргэн Н.Өийн биед тархины битүү гэмтэл, тархины доргилт тархины дух болон дагзны хэсэгт даралттай, церебралный архнойдит, хамрын нурууны мурийлттай, хамрын нуруунд хавантай, нурууны мурийлттай, хамрын нурууны зүүн хажуу талыг хамарсан шархтай, хамрын хөндийгөөс цус гарсан, зүүн талд нөжирсөн цустай, зүүн нүдний дотор буланд нүдний салстад цус харвасан зэрэг зөөлөн эдийн бэртэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагиин үйлчлэлээр үүсгэгдсэн. Иргэн Н.Өийн биед гэмтэл эрүүл мзндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл ба 1-10 хоногт үүссэн гэмтэл болно. Иргэн Н.Өийн биед үүссэн гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно. Иргэн Н.Өийн биед үүссэн гэмтэл газар унаснаас үүсэх боломжгүй гэмтэл байна. Иргэн Н.Өийн биед үүссэн гэмтэл хатуу мохоо зүйл буюу зодуулснаас үүсэх бүрэн боломжтой гэмтэл байна. Үүссэн гэмтлийн шинж байдал гадаргуу нь харилцан үйлчлэл нь хатуу мохоо зүйл буюу зодуулснаас үүсэх бүрэн боломжтой байна” гэх дүгнэлт  /хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас/,

Шүүгдэгч С.Мын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Ховд аймгаас найз болох А гэх залуу ирээд буцах гэж байсан. Би найз болох А тухайн өдөр 13 цагийн үед уулзсан ба А гэх найз минь Өлгийгээс УАЗ-469 маркийн машин худалдаж аваад явж байсан тул надад бензин хийж өг гэсэн. Тэгээд 14 цагийн орчимд байх би Аг дагуулаад байнга шатахуун авдаг “Рысжан” ХХК-ийн 5 дугаар шатахуун түгээх станц руу очсон. Тухайн өдрийн түгээгчээр миний таньдаг Н.Ө гэж хүн сууж байсан ба тэр хүнд очиж 30 литр А-80 маркийн бензин хийж өгөөд мөнгийг нь миний эхнэр Н.Өийн данс руу шилжүүлсэн. Тэгээд тэндээс хөдлөөд Аг гаргаж өгөхөөр болж Шар нуурын постын чиглэлд очиж 0.75 литрийн 1 шил архийг А бид хоёр хуваагаад ууж ярилцаад суусан юм. Агийн худалдаж авсан машиныг миний таньдаггүй нэг залуу жолоодож явж байсан. Бид архи уугаад сууж байгаад нэлээн оройтсон бөгөөд А надад дахин 20 литр бензин хийж өг, энэ бензин Ховд аймаг руу хүрэхгүй юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд би дагуулаад дахин “Рысжан” ХХК-ийн 5 дугаар шатахуун түгээх станц руу ирээд Агийн машинд 30 литр бензин хийж өгсөн. Тэгээд би түгээгч Н.Өийг одоо мөнгө байхгүй, маргааш ирээд өгье гэхэд заавал одоо өг гээд байсан. Би өөрийнхөө машинд ороод сууж байхад туслах талын хаалгаар машин руу орж ирээд мөнгө байхгүи бол гар утсаа барьцаанд тавьчих гэж хэлээд машины урд талд байсан миний гар утсыг авахаар нь уурлаад утсыг булааж аваад Н.Өийн нүүр хэсэгт 2-3 удаа цохичихсон юм. Тэр үёд А ирээд Н.Өийг татаад машинаас буулгаад салгаж авсан. Тэр үед би уурлаад өөрийн машинаа жолоодож гэрт очоод 40000 төгрөг аваад буцаад шатахуун түгээх станц руу очсон чинь цагдаа дуудчихсан байсан. Би очих үед цагдаа нарт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байна, түгээгч Н.Өийн эрх чөлөөнд халдсан байна гэж миний машиныг журмын хашаа руу авч яваад намайг цагдаагийн газар луу дагуулаад ирсэн. Тэр өдөр би бензин авсан 39600 төгрөгийг түгээгч Н.Өт өгч чадаагүй юм. Тэгээд маргааш нь эрүүл болсон хойно Н.Өркембект очиж уучлалт гуйж бензиний мөнгийг өгсөн. Өчигдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Н.Өт хохирлын мөнгө гэж 300000 төгрөг бэлнээр өгч дахин уучлалт гуйсан. Би өөрөө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож улмаар Н.Өийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Н.Өээс уучлалт гуйж хохирлыг нь барагдуулж өгсөн тул хэргийг түргэн хугацаанд шийдвэрлэж өгнө үү. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Мөн шүүгдэгч С.Мын хувийн байдлыг тодорхойлсон дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судаллаа. Үүнд:

- 2012 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр олгосон “РД:БЮ, овог:Ш.с, эцэг/эх/-ийн нэр:С, нэр:М, яс үндэс:казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар:Баян-Өлгий, Өлгий, төрсөн огноо:1978-03-26, хаяг:Баян-Өлгий, Өлгий, 2-р баг, Цагаан эрэг, 16 гудамж, 2 тоот, хүчинтэй хугацаа:2032-03-23, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45 дугаар хуудас/,

- шүүгдэгч С.М нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дүгээр хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн Засаг даргын “Тус багийн иргэн С овогтой М нь /БЮ78032616/ тоот регистрийн дугаартай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. С.Мын үл хөдлөх хөрөнгө: 336 м.кв талбайтай хоёр давхар байшинтай, 700 м.кв өмчлөлийн газартай, Ланд-200 маркийн 88-68 БӨА машинтай бөгөөд хувиараа хөдөлмөр эрхэлдэг. С.М нь урьд өмнө хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, төлөв даруу зантай, найз нөхдийн дунд нэр хүндтэй, багаас зохион байгуулсан олон нийтийн ажилд идэвх санаачилгатай оролцдог” гэх тодорхойлолт /хх-ийн 46 дугаар хуудас/,

- БЮ78032616 тоот регистрийн дугаартай, Ш.с овогтой С.М нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр баг, 26 гудамж 9а тоотод оршин суудаг” гэх иргэдэд үйлчлэх автомат машины лавлагаа /хх-ийн 47 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “YO213002412 гэх улсын бүртгэлийн дугаартай, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2-р баг, Цагаан эрэг гэх газар байршилтай, үйлчилгээний зориулалттай, 26 м.кв талбайтай, 1 хүний өмчийн хувийн сууц, YO213002742 гэх улсын бүртгэлийн дугаартай, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5-р баг, Ховд гол гэх газар байршилтай, 63,75 м.кв талбайтай, 1 хүний өмчлөлийн хувийн сууц, YO213004747 гэх улсын бүртгэлийн дугаартай, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5-р баг, Ховд гол гэх газар байршилтай, 336 м.кв талбайтай, 1 хүний өмчлөлийн амины орон сууц,  Г0213006104 гэх улсын бүртгэлийн дугаартай, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11-р баг, Бүркит Яармаг-1, гудамж, 121 тоотод байршилтай, 701 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний 1 хүний өмчлөлийн газартай” гэх эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 48 дугаар хуудас/,

-Баян-Өлгий аймгийн Авто тээврийн үндэсний төвийн “1. улсын дугаар: 8281 БӨА, марк:MITSUBISHI, модель:CHALLENGER, арлын дугаар:K991102016, үйлдвэрлэсэн он:1997, орж ирсэн огноо:2007-09-21, эхэлсэн огноо:2011-03-26, 2. улсын дугаар: 8868 БӨА, марк:TOYOTA, модель:LAND CRUISER 2008 арлын дугаар:JTMHU09J504007327, үйлдвэрлэсэн он:2007, орж ирсэн огноо:2008-01-01, эхэлсэн огноо:2017-12-19” гэх тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 49 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн үл ойлголцох нөхцөл байдал, бусдыг хүндэтгэх, бусадтай харилцах харилцааны соёл, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байдал, өөрийн сэтгэл хөдлөл, уур омгоо удирдан жолоодох чадвар дутмаг зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, цохиж зодохоо урьтал болгон хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, хувийн сэдэлтээр, бусдыг үл хүндэтгэн дээрх гэмт хэргийг үйлджээ гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Н.Өийн биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 540 дугаартай  дүгнэлт /хх-ийн 34-35 дугаар хуудас/-ээр тогтоогдож байх ба энэ нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн хохирол байна.

Иймд шүүгдэгч С.Мын дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Н.Өийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хор уршигт 300000 төгрөг төлсөн ба  хохирогч шүүгдэгч нар нь мөрдөн байцаалтын шатанд сайн дураараа эвлэрсэн, хохирогч Н.Ө нь ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч С.Мыг бусдад төлөх төлбөргүй байна.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Мад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон, 480 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 сарын дотор буюу эхний сард нь 240.000, дараагийн сард нь 240.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж дуусган, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлыг, харин эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус ял оногдуулахдаа харгалзан үзлээ.

Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болно.

Шүүгдэгч С.Мад урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг өөрт нь буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ш.с овогт С.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мыг 480 “дөрвөн зуун наян” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 сарын дотор буюу эхний сард нь 240.000 төгрөг, дараагийн сард нь 240.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд шүүгдэгч С.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Мын иргэний үнэмлэхийг өөрт нь буцаан олгосугай.

8.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Д.А