Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2018/ШЦТ/04

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, улсын яллагч Д.Дуламжав, шүүгдэгч М.*******, түүний өмгөөлөгч Н.Очирбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дуламжаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ы *******д холбогдох, 1*******8/201*******/0003/ индекстэй, 18360018201*******2 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 сарын 21-ний өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Жаргалант сумын *******, *******-р багийн *******-******* тоотод оршин суух, 1**************2 оны 04 сарын 30-ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, яс үндэс казак, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, эрхэлсэн ажилгүй, аминдаа гэр 1 хашаа нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 200000 төгрөг, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2011 оны 04 сарын 13-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн ************** дүгээр зүйлийн **************.2.т зааснаар 0 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, ******* дугаарын регистртэй ******* овогт *******ы *******

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгагдсанаар:

Шүүгдэгч М.******* нь 2018 оны 10 сарын 10-ны өдрөөс 2018 оны 10 сарын 11-ний хооронд Ховд аймгийн Ховд сумын Баруунсалаа багийн нутаг дэвсгэрт байрлах НКВ ХХК-ны хашаанд байсан иргэн Р.*******ийн эзэмшлийн автомашины аккумляторыг хүч хэрэглэхгүйгээр, нуцаар хууль бусаар авч хохирогч Р.*******эд 320000 төгрөгний хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь: Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.******* дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав. Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн *******-******* дугаар хуудас/ Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай ... Хар өнгийн 12 V 80 АН 550 6-QW80/550/ гэсэн бичигтэй, мөн Хятад бичгүүдтэй шинэвтэр аккумляторыг Р.*******эд хүлээлгэн өгөв...гэх тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн *******-10 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / 1*******55 оны 0******* сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 64 настай эрэгтэй бүрэн дунд боловсролтой, авто механикийн мэргэжилтэй, НКВ ХХК-ны манаач, бригадын дарга ажилтай, Ховд аймгийн Ховд сумын Баруунсалаа багт оршин суух, ФД550*******1212 регистрийн дугаартай / Тэмээ овогт Рэнчингийн *******ийн өгсөн... 2018 оны 10 сарын 10-ны өдрөөс 2018 оны 10 сарын 11-ний өдрийн хооронд 21 цагийн үед М.******* хажуудаа 2 хүний хамт манайд согтуу ирсэн. Надаас “тахны төмөр байна уу худалдаж авна” гээд тахны төмөр аваад явсан. Тэгээд маргааш өглөө нь ажилд гарахад гэрийн гадаа байсан цэнхэр өнгийн “ISUZU” маркийн машины аккумлятор алга болчихсон байсан. Тэгээд би шууд *******гийн утас руу нь залгаж “чи аккумлятор хулгайлсан байна. Авч ирж өг” гэж хэлсэн. Тэгсэн М.******* надад “аккумлятор аваагүй” гэхээр гэрт нь очиж уулзахад М.******* архи уучихсан согтуу байх шиг байсан. Надад цагдаадаа өгч л байхгүй юу би аваагүй ээ гэхээр нь би цагдаагийн газар өргөдөл өгсөн. Бээжингийн үйлдвэрийн 100 ампертай шинэ, 320000 төгрөгнийн үнэтэй аккумлятор байсан. М.******* надад юм худалдаж авсан үлдэгдэл 350000 төгрөгийг өгөхгүй байгаа... гэх мэдүүлэг / хэргийн 12-13 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд Ш.Еркинбекийн гэрчээр өгсөн...2018 оны 10 сарын 10-ны өдрөөс 2018 оны 10 сарын 11-ний шөнө Ховд аймгийн Ховд сумын нутагт байдаг кемп дээр хүргэн ах Т.Бахытбекйин машинтай Тогтык гэдэг залуу бид 3 шөнө 21 цагийн үед очсон. Би тус кемпед ажилладаг. Х.******* гэдэг хүнийг таньдаг. Хааяа морины тахны хаягдал төмөр авдаг байсан. Тэр шөнө Р.*******тэй уулзахаар очсон. Бид 3 очихдоо халамцуу архи уучихсан очоод Р.*******ээс хэдэн төмөр аваад бид дөрөв 0,5 литрийн Ерөөл архи хувааж уусан. Тэгээд бид гурав Р.*******ийг үлдээгээд явсан ... гэх мэдүүлэг / хэргийн 1******* дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Бахытбекийн гэрчээр өгсөн.... 2018 оны 10 сарын 10-ны 21 цагийн үед манай эхнэрийн төрсөн дүү нь болох М.*******, хамааатан дүү Х.Тогтик нарын хамт миний Аксент маркийн машинтай Ховд аймгийн Ховд сумын нутагт байдаг кемпид очсон. Аймгаас гарахдаа бид 2 пиво уучихсан халамцуу байсан.Кемп дээр очоод Р.******* гэдэг манаачид М.******* нэг шил архи гаргаж задалсан. Тэгээд архи ууж дуусах үед М.******* миний машинд тахны төмөр гээд нилээд их төмөр ачсан. Тэндээс хөдлөөд аймаг орж манай гэрт М.******* бид хоёр 2.5 литрийн Боргио пиво хоёрыг уусан. Маргааш өглөө нь би машинтайгаа Ховд сумны Улаанхарагана гэх газарт хүн хүргэж өгөхөөр явсан. Орой гэрт ирэхэд М.******* надад “ шөнө би кемпээс аймаг руу хөдлөхдөө машины аккумлятор хулгайлж аваад ирсэн” гэж байсан. Өглөө манайд Р.******* ирж “та нар машинаас аккумлятор хулгайлсан байна” гэж ирээд явлаа. Би аваагүй гэж хэллээ гэж хэлсэн. Цагдаад өгнө гэж хэлээд явлаа гэж хэлсэн...гэх мэдүүлэг / хэргийн 20-21 дүгээр хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Серикбайгийн өгсөн... 2018 оны 10 сарын 10-ны өдрөөс 2018 оны 10 сарын 11-ний орой хамаатан Т.Бахытбекийнд бид хоёр архи уусан. Гэтэл Т.Бахытбекийн хүргэн ах нь гээд М.******* орж ирээд Ховд аймгийн Ховд сумын нутагт байдаг кемп дээр очсон. М.******* хэлэхдээ Р.******* гэдэг хүнээс тахны төмөр авна гээд бид 2-ыг аваад очсон. Кемпний гаднаас машины хойно хэдэн төмөр хийж байх шиг байсан. Тухайн үед Т.Бахытбек бид 2 архи уучихсан согтуу байсан. Би өөр ямар нэгэн зүйл хараагүй. Дараа нь би хөдөө мал дээр байхад Т.Бахытбек надад утсаар бид 3 кемп дээр очсон шөнө М.******* кемпний гадна байсан машины аккумляторыг хулгайлсан байна. Тэр хэрэгт цагдаагийн газарт шалгагдаж байгаа гэж сонссон... гэх мэдүүлэг/ хэргийн 22-23 дугаар хуудас/ Эд зүйл үнэлсэн тухай тайлан ... “Аккумлятор 100 ампер 320000 төгрөг / хэргийн 30 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд М.*******гийн яллагдагчаар өгсөн... 2018 оны 10 сарын 10-ны шөнө 20 цагийн үед Р.*******ийн охин манайд гэрт ирээд “аав дуудаж байна” гэсэн. Тэгээд 21 цагийн үед Ховд аймгийн Ховд сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Хятадын кемпийн манаач Р.*******ийн гэрт Т.Бахытбек түүний найз Тогтык хочтой Х.Серикбайгийн хамт очсон. Тэгээд бид дөрөв нэг шил 0,5 литрийн Ерөөл архийг уусан. Тэээд Р.*******ээс аккумлятороо өгчих гэж хэлсэн. Р.******* өгөхгүй гэсэн. Би Р.*******ийн гэрээс явахдаа гэрийн гадаа аккумлятор байхаар нь аваад машины урд суудлын доор тавьсан. Тэгээд Х.Серикбайг гэрт хүргэж өгөөд Т.Бахытбек бид 2 манай гэрт ирж Т.Бахытбек бид хоёр 2,5 литрийн Боргио пиво 2-ыг ууж дуусаад гэртээ амарсан. Маргааш өглөө нь Р.******* ирээд аккумлятороо авъя гэж хэлсэн. Би аваагүй гэж хэлээд явуулсан. Тэгээд намайг цагдаа дээр дуудсан. Би тэгээд аккумляторыг буцаагаад өгсөн....гэх мэдүүлэг / хэргийн 36-3******* дугаар хуудас / Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар.... Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2011 оны 04 сарын 13-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн ************** дүгээр зүйлийн **************.2.т зааснаар шүүгдэгч М.******* нь 0 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан ... гэх баримт /хэргийн 42 дугаар хуудас/ Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.*******гийн өгсөн...Би хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгон гэмшиж байна. Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө ... гэх мэдүүлэг зэрэг болно. Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамраалтай ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж үзэхэд шүүгдэгч М.******* нь 2018 оны 10 сарын 10-ны өдрөөс 2018 оны 10 сарын 11-нйи өдрийн хооронд Ховд аймгийн Ховд сумын Баруунсалаа багийн нутаг дэвсгэрт байрлах НКВ ХХК-ны хашаанд байсан иргэн Р.*******ийн эзэмшлийн автомашины аккумляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Р.*******эд 320000 төгрөгний хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал, үйл баримт нь хохирогч Р.*******, гэрч Х.Серикбай, Т.Бахытжан нарын мэдүүлэг, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийг хураан авсан хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ тогтоосон тайлан зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.*******гийн дээрхи гэмт үйлдэл нь...бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан...гэх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг “ бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг : Хохирогч Р.******* нь мөрдөн шалгах ажиллагаанд...хулгайд алдагдсан 320000 төгрөгийн үнэ бүхий аккумлятороо буцаан авсан нэхэмжлэх зүйлгүй...гэж мэдүүлсэн тул шүүгдэгч М.******* нь бусдад төлөх төлбөргүй байна. Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч М.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгасан, төлөх төлбөргүй байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч М.******* нь Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2011 оны 04 сарын 13-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ************** дүгээр зүйлийн **************.2-т зааснаар 0 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан нь хэргийн 42 хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна. Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч М.*******гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 06 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид учирсан 320000 төгрөгний үнэ бүхий аккумляторыг буцаан өгсөн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, иргэн Т.Бахытбекийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох саналтай байна гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтэд: Шүүгдэгч М.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохиролыг төлсөн, урьд нь хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн үйлдэлдээ шүүхээр шийтгүүлж байсан хэдий ч ******* жилийн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдээгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийн хувьд маргахгүй байгаа,хохирлыг төлсөн, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэж өгнө үү гэв. Шүүхээс шүүгдэгч М.*******г бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагчаас гаргасан дүгнэлт тайлбар, шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт, тайлбар, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хор уршгийг арилгасан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.*******г хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар ... оршин суух газар, ажил, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг... хүлээлгэх нь зүйтэй байна. Эрүүгийн 18360018201*******2 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.*******, 36.8,36.10,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч ******* овогт *******ы *******г бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.*******г хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар ...оршин суух газар, ажил, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх ...үүргийг шүүгдэгч М.*******д хүлээлгэсүгэй. 4. Эрүүгийн 18360018201*******2 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, болохыг тус тус дурдсугай. 5.Т.Байхытбекийн эзэмшлийн *******1-*******2 ХОА улсын дугаартай “Аксент” маркын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2018 оны 12 сарын 10-ны өдрийн 5/134 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”- ыг хүчингүй болгосугай. 6.Шүүгдэгч М.*******д “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй. *******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.1 дүгээр зүйлийн 4.5-д заасан тэнсэнгийн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнсэнгийн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч М.*******д тайлбарлан өгсүгэй. 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш ******* хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА