| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2019/0001/Э/ |
| Дугаар | 2018/ШЦТ/02 |
| Огноо | 2018-12-24 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 2018/ШЦТ/02
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч А.Анхбаяр, шүүгдэгч Ж.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт Жамъянгийн *******д холбогдох эрүүгийн 1836000000209 дугаартай, 178/29/00/Э/ индекстэй хэргийг оны 12 сарын 24-ний өдөр хүлээн авч, оны 12 дугаар сарын 24-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, аймгийн суманд 1992 оны 02 сарын 26 - ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс баяд, дээд боловсролтой, механик инженерийн мэргэжилтэй, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт амьдрах, Алтайн хүдэр ХХК-д даапын оппериатор ажилтай, хашаа, гэртэй, сарын өрхийн орлого 1500000 төгрөг, аймгийн сумын дугаар багийн - тоотод оршин суух, ******* ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд тусгагдсанаар:
Шүүгдэгч Ж.******* нь Ховд аймгийн Буянт сумын Цагаанбургас багийн нутаг дэвсгэр Шар хадны дөрөлж гэх нэртэй газарт оны 12 сарын 04- ний рорй 19 цагийн үед өөрийн өмчлөлийн - УВХ улсын дугаартай тоёото приус маркийн тээврий хэрэгсэлийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 3.4 б-д заасан заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Я.ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтыг хянан хэлэлцэв.
Хэргийн газар үзлэг хийсэн тухай...Хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Буянт сумын Цагаан бургас багийн Шар хадны дөрөлж гэх газарт - УВХ улсын дугаартай авто машин Ховд аймгаас 22 км 500 м зайтай хар замын хажуу тал руу унасан байдалтай байв. Үзлэгээр тээврийн хэрэгслийн мөр замын эсрэг урсгал руу орсон хэсэгт үүссэн мөрийг 2-ын тоогоор тэмдэглэж, гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Хэрэг ослын газарт тээврийн хэрэгслийн мөр замаас гарсан хэсгийг 3- ын тоогоор тэмдэглэж гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. 2 , 3 дугаар цэгээс 3.5 м хүртэл 2 цэгээс А цэг хүртэл 6.70 м, 3 цэгээс А цэг хүртэл 6 м Е үсгээр хэрэг учралын газарт байх - УВХ улсын дугаартай авто машиныг тэмдэглэв. Е цэнгээс 2 дугаар цэг хүртэл .5 м Е цэгээс үл хөдлөх цэг хүртэл 22 км Е цэгээс жалга хүртэл 3.20 м тээврийн хэрэгслийн арын дугуйнаас жалга хүртэл 4.9 м, жалганы өргөн 4.60 м замын налуу хэсэг 5 м замын хөвөө 1 м замын өргөн 7.20 м 2 дугаар цэгээс замын хөвөө хүртэл .40 м Е цэгт байрлах - УВХ улсын дугаартай авто машины эргэн тойрон тээврийн хэрэгсэл дотор байсан эд зүйлс тээврийн хэрэгслээс цацагдсан байдалтай тээврийн хэрэгслийн эд ангиудаас хагарч бутарсан эд зүйлийн хэсгүүд цацагдсан байдалтай байв...гэх тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн 05-08 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн сумын харьяат, оны 02 сарын 07-ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын засал чимэглэлийн мэргэжилтэй, ******* ******* дугаарын регистртэй / ******* овогт *******гийн ын өгсөн... оны 12 сарын 04- ний өдөр Говь-Алтай аймгаас Ховд аймгийн чиглэлд Ж.*******ий хамт түүний - УВХ дугаартай “Приус” маркын тээврийн хэрэгсэлтэй явсан. Ховд аймгийн Манхан сумаас 58 км-ийн зайд осолд орсон. Тухайн үед суудлын бүсээ зүүгээгүй байсан. Осол болох үед бид хоёр 0 км цагийн хурдтай явж байсан. Би нэг сэрэхэд машинаас шидэгдсэн байсан. Миний баруун хөлийн шууны ар талын савхан яс хугарсан. Жолооч Ж.******* суудлын бүсээ зүүсэн байсан. Архи согтууруулах ундаа хэрэглээгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг / хэргийн 14-15 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Аз-Эрдэнийн гэрчээр өгсөн...Би оны 12 сарын 04-ний өдөр Ховд аймгийн төвөөс Зэрэг сум руу ганцаараа явж байсан. Тэгтэл зам дээр нэг хүн гар өргөөд зогсож байхаар нь зогссон. Тэгтэл замын хажуу тал руу машин унасан байсан. Тэр хүн цагдаа сэргийлэх, эмнэлэг дуудаад өгөөч гэсэн. Би сүлжээтэй газраас 2 дугаарлуу залгаж замын хажуу тал руу машин унасан байна гэдгийг хэлж дуудлага өгсөн. Тэр залуу манай найзын хөл хугарсан эмнэлэг авч явах хэрэгтэй байна гэж байсан Архи согтууруулах ундааны зүйл үнэртээгүй. Тэр залуу зам халтиргаатай байснаас осол боллоо гэж байсан... гэх мэдүүлэг / хэргийн -22 дугаар хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн оны 12 сарын 11-ний өдрийн 7 дугаартай...Я.ын биед гэмтэл учирсан байна. Я.ын биед баруун жижиг шилбэ ясны дээд хэсгийн 1/3 хэсгийн хөндлөн зөрүүтэй далд хугарал, зөөлөн эдийн няцрал, цээж, хэвлий, өгзөг, гуяны баруун хажуу хэсгийн тус бүр өнгөц зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Я.ын биед учирсан дээрхи гэмтлүүд нь цаг хугацааны хувьд шинээр үүссэн гэмтлүүд байна. Я.ын биед учирсан дээрхи гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамраана. Я.ын биед учирсан дээрхи гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн дугаар хуудас /
оны 12 сарын 12- ны өдийн 27 дугаартай шинжээчийн ...1. - УВХ улсын дугаартай “Приус” маркийн авто машин жолоодон явсан жолооч Ж.******* нь МУ-ын ЗХД-ийн 12.1-д заасан...Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна...
2. ЗХД-ийн 3.4 б-д заасан...Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэгтэй ...гэсэн заалтуудыг зөрчсөн.
Осол гарсан шалтгаан нөхцөл: - УВХ улсын дугаартай “Приус” маркын авто машин жолоодон явсан жолооч Ж.******* нь хурд хэтрүүлж анхаарал болгоомжгүй явснаас шалтгаалан зам тээврийн осол гарсан байна... гэх дүгэнлт/ хэргийн 32 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.*******ий хэргээ хүлээн мэдүүлсэн... оны 12 сарын 04-ний орой 19 цагийн үед Говь-Алтай аймгаас Ховд аймгийн чиглэлд өөрийн - УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож Ховд аймгийн Манхан сумаас 58 км-ийн зайд явж байх үед хар замын эсрэг урсгал руу машин унасан. Осол болсон зүйлийн талаар сайн санахгүй шоконд орсон байсан. Нэг сэрэхэд манай найз машинаас шидэгдсэн 2-3 м-ийн зайд ухаангүй хэвтэж байсан. Я. миний хөл эвгүй мэдээгүй байна гэсэн. Би зам дээр гар өргөж байгаад нэг саарал өнгийн Приус-11 маркын машиныг зогсоож, Я.ыг эмнэлэгт хүргэсэн. Хурд хэтрүүлсний улмаас осол гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Осол болох үед би өөрөө жолоо барьж байсан ба суудлын бүсээ зүүсэн. Харин манай найз Я. суудлын бүсээ зүүгээгүй байсан. Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй, эрүүл байсан. Хохирогчид учирсан хохирлыг төлсөн...гэх мэдүүлэг зэрэг болно.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамраалтай ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтыг үнэлж дүгнэхэд:Шүүгдэгч Ж.******* нь оны 12 сарын 04-ний өдөр Говь-Алтай аймгаас Ховд аймгийн чиглэлд өөрийн өмчлөлийн - УВХ улсын дугаартай “Приус” маркын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Ховд аймгийн Буянт сумын Цагаанбургас багийн нутаг Шар хадны дөрөлж гэх газарт...МУ-ын ЗХД-ийн 12.1-д заасан...Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна..., ЗХД-ийн 3.4 б-д заасан... Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэгтэй ... гэсэн заалтуудыг зөрчиж, хурд хэтрүүлсний улмаас осол гаргаж, тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Я. нь авто машинаас шидэгдэж эрүүл мэндэд ...баруун жижиг шилбэ ясны дээд хэсгийн 1/3 хэсгийн хөндлөн зөрүүтэй далд хугарал...гэх хүндэвтэр хохирол учирсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй ба хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй болохоо илэрхийлсэн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хэргийг хялбаршуулсан хянан шийдвэрлэх шаардлагад нийцэж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн болно.
Иймд шүүгдэгч Ж.******* нь өөрийн өмчлөлийн - УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчиж, зам тээврийн осол гарган, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 1-д ...авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан...гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ж.*******ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг:
Хохирогч Я. нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ...Гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй...гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ж.*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* овогт *******ийн ******* нь ял шийтгүүлж байгаагүй болох нь хэргийн 64 дүгээр хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” – аар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ж.*******ийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Ж.*******ийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Ж.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг харгалзан... авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох шийтгэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж байна гэв.
Шүүгдэгч Ж.******* өөрөө өөрийгөө өмгөөлж хэлсэн үгэндээ: Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийн зүйлчлэлийн хувьд маргахгүй, улсын яллагчийн санал болгосон 450000 төгрөгний торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлнө. Хохирогчид учирсан хохирлыг төлсөн гэв.
Шүүхээс шүүгдэгч Ж.*******ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.*******ийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ж.*******д оногдуулсан 450000 төгрөгний торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлж,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Ж.*******д тайлбарлан өгөхөөр тогтов.
Эрүүгийн 1836000000209 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ж.******* нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.
Шүүгдэгч Ж.*******д “хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ”-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТ*******Х нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ж.*******д оногдуулсан 450000 төгрөгний торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Ж.*******д тайлбарлан өгсүгэй.
5.Эрүүгийн 1836000000209 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ж.******* нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6.Шүүгдэгч Ж.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА