| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2018/0191/Э/ |
| Дугаар | 2018/ШЦТ/193 |
| Огноо | 2018-12-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2018/ШЦТ/193
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга А.Золзаяа улсын яллагч А.Анхбаяр, шүүгдэгч Д.*******, өмгөөлөгч Н.Очирбат оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 1836001990196 дугаартай, 178/2018/0191/Э/ индекстэй хэргийг 2018 оны сарын 14-ны өдөр хүлээн авч 2018 оны дугаар сарын 17-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1979 оны дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, яс үндэс Тува, боловсролгүй, жолооч мэргэжилтэй, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол багт оршин суух хаягтай Одоо Ховд аймгйин Жаргалант сумын ******* багийн - тоотод түр оршин суух, аминдаа 65 толгой бог малтай, сарын өрхийн орлого 500000 төгрөг, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд тусгагдсанаар:
Шүүгдэгч Д.******* нь согрууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Жаргалант сумын багийн - тоотод байрлах иргэн Б.ын гэрт 2018 оны 11 дүгээр сарын 14-ний шөнө 23 цагийн үед Д.*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч Д.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Жаргалант сумын багийн - тоотод байрлах иргэн Б.ын гэрт 2018 оны 11 дүгээр сарын 14-ний шөнө 23 цагийн үед Д.*******тай машины түлхүүрээ өгсөнгүй гэж маргалдаж толгой руу нь цохиж, хавирганд нь өшиглөж зүүн талын дугаар хавиргыг хугалж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах баримтаар тогтоогдож байна.
Үүнд: Хохирогч /Ховд аймгийн Жаргалант сумын багийн - тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй, дугаарын утастай ******* овогт *******ийн *******/-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2018 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр 18 цагийн үед зах дээр нутгийн найз Д., р гэх 2 хөгшинтэй таараад бид гурав хамт гийнд очиход , Д.******* гэх найзтайгаа архи ууж байсан. Тэгээд бид гурвыг ороход “манай аавын найзууд ирлээ” гээд хоол унд хийж өгөөд бид нар сууцгаасан. 2 шил архи гаргаж задлаад бид нар хувааж уусан. Би хагалгаанд орсон болохоор архи ууж болохгүй байгаа. Тийм учраас би та нартай ярьж хөөрөөд хамт сууна гэж хэлээд тухайн задалсан архинаас бид нар уугаад сууж байтал гийн найз Д.******* гэх залуу нь “та нар ямар овоо хөгшин төгцгүүд вэ” гэж хэлээд манай найз руу дайрсан. Тэгэхлээр нь би “ахын дүү болохгүй” гэж хэлээд хажуудаа татаад суулгасан. Удалгүй нөгөө залуу бас руу дайраад байхаар нь би Баттулгыг чи гэртээ харь. Энэ залуу хэтэрхий согтсон байна. Чи ч гэсэн нилээн согтсон байна. Одоо хариад амарчих гэж хэлээд гаргаад явуулсан. р тасраад уначихсан байсан. Тэгтэл нөгөө танихгүй залуутай хамт сууж байтал та одоо намайг гэрт хүрггэж өг гэж хэлсэн. Би архи үнэртүүлсэн байгаа хууль чангарсан цагдаад баригдвал 400000-500000 төгрөгөөр торгуулна. Тийм учраас ах нь явж чадахгүй гэж хэлсэн. Тэгээд ******* гэх залуу чи муу ямар овоо хөгшин төгцөг вэ надад түлхүүрээ өг гэхэд нь би түлхүүрээ өгөхгүй гэж хэлэхэд намайг орон дээр дарж аваад багалзуурдаж байгаад миний гарыг мушгиад миний машины түлхүүрийг аваад гараад явсан Тэгэхлээр нь араас нь дагаад гарахад шууд миний машин дээр ирээд машины хаалга онгойлгох гэхээр нь би хаалган дээрээ очоод одоо боль гэж хэлээд зогстол гараараа шууд миний толгойруу цохиод дахиад миний хавирга хэсэг рүү өшиглөсөн. Тэр үед би машиныхаа хаалга налаад доошоо унахад Д.******* гэх залуу орилоод айлын хашаагаар гараад явсан... Шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт алга дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна . Д.******* нь намайг зодсоны улмаас миний хавирга хугарч эмчлүүлсэн. Тэр зардалд надаас 200000 төгрөг гарсан. Эм тариа авахад 100000 төгрөг гарсан. Би хувиараа таксинд явж амьдардаг болохоор миний амьдралын эх үүсэвэр болсон ажлаа 10 хоногийн хугацаанд хийж чадаагүй . Би өдөрт таксийнд яваад 20000 төгрөг олдог юм. 10 өдөр яваагүй тул нийт 200000 төгрөг бас нэхэмжилж байна. Надад нийт 500000 төгрөгийн хохирол учирсан. Д.******* надтай ирж уулзаж байгаа. Миний хохирлыг барагдуулж өгнө гэж хэлсэн байгаа. 300000 төгрөгийн хохирол төлсөн. Мал болон 1000000 төгрөг өгсөн. Одоогийн байдлаар миний хохирлыг барагдуулаагүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.ын өгсөн...2018 оны 11 сарын 14-ний өдөр Буянт сум руу ажи гараад явсан. Д.******* таараад бид 2 хамт аймгийн төв рүү орж ирээд манайд ирсэн. Гэрт орж хоол идээд нэг шил 0,5-тай архи хувааж ууж дуусаад сууж байтал манай нутгийн р, Д.******* гэх 3 хөгшин орж ирээд манай эхнэр хоол хийж өгөөд би гадна дэлгүүрээс 2 шил архи авч ирж задлаад бид нар сууцгаасан.Тэгээд бид нар уугаад сууж байтал р ах 2 тасраад унасан. Д.******* ах Д.******* бид 3 сууж байгаад Д.Галбадарах ах явлаа гэхэд Д.******* та мшиныхаа түлхүүрйиг өг гэж хэлээд түлхүүрийг нь булааж авсан. Би Д.*******г чи хөгшин хүнийг яаж байгаа юм бэ? түлхүүрийг нь өг гэхэд түлхүүрийг өгсөн. Тэгээд Д.******* манайхаас гараад урагшаа эргээд явсан. Д.Галаа ах машин дотроо сугаад үлдсэн. Би гэртээ ороод унтаж байтал шөнө дунд Д.Галаа ах орж ирэхээр нь та яасан бэ? , наад орон дээрээ унтчих гэхэд буцаад гараад явсан... Тэгээд өглөө 08 цаг өнгөрч байхад Д.******* ахын эхнэр нь орж ирээд та нар бие муутай хүнд яагаад архи өгсөн юм бэ? яагаад хөгшин хүн зодож байгаа юм бэ? зодсон залуу хаана байна олж ир гэсэн. Би тань руу яръя гэсэн ...гэх мэдүүлэг /хэргийн 15-16 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Баттулгын өгсөн.. 2018 оны 11 сарын 14-ний орой 18 цагийн үед нутгийн ах Д.*******, р 2 хөгшинтэй уулзаад бид 3 хамт манай талийгаач Ч. гээд найзын гэх залуугийнд очиход манай аавын найзууд, нутгийн хөгшчүүд ирлээ гээд сүйд болж эхнэр нь хоол унд хийгээд нөхөр нь архи гаргаж ирээд бид нар сууцгаасан. Бид нарыг ороход нэг танихгүй залуутай архи уугаад сууж байсан. гийнд сууж байхад нөгөө танихгүй залуу намайг “муу хөгшин төгцөг” гэж хэлсэн. Тэр үед бид 2 хэрэлдэж муудалцахад манай найз Д.******* намайг гэрээс дагуулж гараад гэрлүү явуулсан. Яг тухайн үед хэн Д.*******ыг зодсон талаар мэдэж байгаа зүйл алга. Д.******* ах өглөө гэртээ ирэхэд зодуулсан байсан. Хэн зодсон талаар асуухад гийн найз нь намайг хүргэж өг гэж хэлэхээр нь архи уучихсан чадахгүй гэж хэлэхэд намайг зодлоо гэж хэлсэн. Тэгээд бид 2 эмнэлэгт очиж үзүүлэхэд хавирга нь хугарсан гэж эмч хэлсэн надад ямар нэг санал хүсэлт байхгүй...гэх мэдүүлэг / хэргийн 19-20 дугаар хуудас /
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 сарын 20-ны өдрийн 678 дугаартай... Д.*******ын биед зүүн талын ХII хавирганы хугарал баруун нүдний доод зовхины цус хуралт баруун хацар хэсэгт 1.2х0.3 см, 1х0.1 см, 0.8х0.1 см зулгаралтууд, дээд уруулын гадна хэсэгт 0.3х0.2 см, 0.1х0.1 см залгаратууд, дээд уруулын дотор талд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
Д.*******ын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
Д.*******ын биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
Д.*******ын биед учирсан гэмтлүүд нь шүүх эмнэлэгийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна
Д.******* нь архаг хууч өвчтэй эсэхийг Шүүхийн шинжилгээний албанаас тогтоох боломжгүй... гэх дүгнэлт / хэргийн 28-рт/
Шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Д.*******гийн өгсөн...2018 оны 11 сарны 14-нд Буянт суманд байж байхад захиргааны хажууд гэх залуутай таараад бид 2 хамт аймгийн төв рүү орж ирээд гийн гэрт ирсэн. би найздаа архи авч өгнө гэж хэлээд гарч яваад нэг шил 0.5-тай Ерөөл архи авч ирсэн.Бид 2 нөгөө архиа уугаад дуусч байхад гаднаас танихгүй 3 ах орж ирээд мэнд ус мэдэлцээд гийн эхнэр нь ахдаа нэг шил архи авч өгнө гэж хэлээд дэлгүүр ороод 0.75-тай “Ерөөл” архи авч ирсэн. Тэр архийг бид нар уугаад дахин нэг шил архи авч уугаад сууж байтал Д.******* гэх хөгшинтэй маргалдаж түлхүүрийг нь булааж авсанаа санаж байна. Д.******* ах машинаа барьж гэрлүүгээ явна гэж хэлэхэд нь би та архи уусан болохоор машин барьж болохгүй гэж хэлээд булааж аваад гадаа гарахад Д.******* ах намайг дагаж гадаа гарч ирээд бид 2 хоорондоо маргалдаж байгаад нэг удаа гараараа нүүр хэсэгт нь цохиод нэг удаа өшиглөсөн. Тэр үед Д.******* ах газарт унасан. Тэгээд би шууд гийн хашаанаас гараад явсан. Би шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрч байна. Ямар нэг санал хүсэлт алга . Би Д.*******ад учирсан хохирлыг төлсөн...гэх мэдүүлэг/ хх-ийн 33-34-рт/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас-аар ******* овогт *******гийн ******* нь ял шийтгэлгүй гэх баримт /хх-ийн 38-рт/
Эд хөрөнгө битүүмжлэх...Д.*******гийн хувьд ноогдох хөрөнгө болох Солонгос улсад үйлдвэрлэсэн цэнхэр өнгийн Хуандай Портер маркийн машин битүүмжилсэн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 40-42-рт/
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 47-48-рт/ зэрэг болно.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамраалтай ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан, энэхүү гэмтэл нь шинэ гэмтэл байсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн болно.
Шүүгдэгч Д.******* нь хохирогч Д.*******ын биед зүүн талын ХII хавирганы хугарал баруун нүдний доод зовхины цус хуралт баруун хацар хэсэгт 1.2х0.3 см, 1х0.1 см, 0.8х0.1 см зулгаралтууд, дээд уруулын гадна хэсэгт 0.3х0.2 см, 0.1х0.1 см залгаратууд, дээд уруулын дотор талд язарсан шарх гэмтэл учруулсан нь шинжээчийн дүгнэлт болон хохирогч, гэрч нарын мэдүүлэг , шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь хөнгөн хохирлыг бий болгожээ гэж үзэхээр байна.
Иймд шүүгдэгч Д.*******гийн үйлдсэн дээрхи гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол ...гэх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг:
Шүүгдэгч Д.******* нь хохирогч Д.*******ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан, хэргээ хүлээн зөвшөөрч хохирлыг төлж барагдуулсан, хохирогчтой эвлэрсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...гэх хүсэлтийг гаргасан байх тул хохирогч Д.*******ад хохирол төлсөн гэж үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Хавтаст хэргийн 38 дугнаар хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар Д.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтооогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгасан ,хохирогчид учирсан хохиролыг төлсөн байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Д.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д.*******д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний, дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй,торгох ял биелүүлэх хүртэл хувьд ноогдох хөрөнгө болох Солонгос улсад үйлдвэрлэсэн цэнхэр өнгийн Хуандай Портер маркийн машин битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтэд: Прокурорын санал болгосон дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч нэг сард 150000 төгрөгөөр тооцож 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх саналтай байна гэв.
Шүүхээс шүүгдэгч Д.*******гийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэм хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.*******д дөрвөн тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянгаар торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.*******гээр 450000 төгрөгний торгох ялыг нэг сард 150000 төгрөгөөр тооцож, 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарлав.
Эрүүгийн 1836001990196 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хохирол төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Д.*******гийн Солонгос улсад үйлдвэрлэсэн цэнхэр өнгийн Хуандай Портер маркийн машин битүүмжилсэн прокурорын 2018 оны сарын -ны өдрийн 5/135 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол-ыг торгох ял биелэгдэх хүртэл, мөн “хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ”-г тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан дөрвөн зуун тавин мянган төгрөгний торгох ялыг сард 150000 төгрөгөөр тооцож 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Д.*******д тайлбарласугай.
5.Эрүүгийн 18360019900196 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид хохирол төлсөн болохыг тус тус дурдсугай,
6. Шүүгдэгч Д.*******д хувьд ноогдох хөрөнгө болох Солонгос улсад үйлдвэрлэсэн цэнхэр өнгийн Хуандай Портер маркийн машин битүүмжилсэн прокурорын 2018 оны сарын -ны өдрийн 5/135 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол-ыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.
7.Шүүгдэгч Д.Нэргүгйин хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсаныг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА