Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/00427

 

 

 

 

 

 

 

 

 

 

     2023         02         27                                         210/МА2023/00427

 

 

Асийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2022/03626 дугаар шийдвэртэй

Англи улсын иргэн Ас (А)-ийн нэхэмжлэлтэй

УНҮТББ-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, түрээсийн зардал гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Үндэслэлгүй олгогдсон цалин 2,384.5 ам.доллар, байгууллагын санхүүд учруулсан хохиролд 4,600 ам.доллар, нийт 6,984.5 ам.доллар буюу 21,795,341 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Номин-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Халиунаа, хариуцагчийн өмгөөлөгч В.Гэрэлт-Од, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга: А нь Уьд 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үндсэн ажилтны орон тоонд багшаар ажиллаж байгаад 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр тус сургуулийн захирлын 21/22-014 тоот тушаалаар ажлаас халагдсан. Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-т заасныг үндэслэн Уийн Үйл ажиллагааны дотоод журмын 4е, Хөдөлмөрийн гэрээний 11 d.iv /d,e,k/ заасан ноцтой зөрчлүүдийг удаа дараа гаргасан гэж заасан. Нэхэмжлэгч нь сургуулиас өгч буй үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэг, ноцтой зөрчил, сахилгын зөрчил гаргаж байгаагүй ажил үүргээ үнэнч шударгаар гүйцэтгэж байсан. Хариуцагчийн тушаалд дурдсан зөрчил нь ажлаас чөлөөлөхөөс өмнө авагдаж байгаагүй ба ноцтой зөрчил удаа дараа гаргасан ямар ч нотолгоо, баримт байхгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн авч, ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоон, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, түрээсийн төлбөр гаргуулж өгнө үү.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг удаа дараа зөрчил гаргасан гэх баримт, энэ талаар ажилтанд мэдэгдсэн, арга хэмжээ авсан зүйлгүй ба тушаал нь үндэслэлгүй юм. Үүнтэй холбоотой сөрөг нэхэмжлэл ч мөн үндэслэлгүй учир сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал болон сөрөг нэхэмжлэлийн агуулга: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Ас нь Удирдах зөвлөл, удирдлагаас баталсан бодлого, журмыг удаа дараа зөрчсөн, удирдах зөвлөлөөс өгсөн хууль ёсны удирдамжийг мөрдөж ажиллаагүй. Тэрээр насанд хүрээгүй эмэгтэй сурагчийн биед дур мэдэн хүрсэн, мөн эмэгтэй сурагчийн гар утсыг нь булааж авч нийтэд, анги дотор түүн дээр бичигдсэн захидал, харилцааны нууцыг нь задалж, чанга дуугаар 2, 3 удаа уншсан зэрэг нь хууль зөрчсөн, хүний халдашгүй байдал, хувийн эрх, эрх чөлөөний нууцад шууд халдсан үйлдлүүд билээ. Энэ талаар эцэг, эхчүүдээс сургуулийн захиргаанд захидал ирүүлж, түүнд сануулсан захидлыг сургуулийн удирдлагаас хүргүүлж, анхааруулга өгч байсан хэдий ч Ас нь ямар нэг хариу өгөөгүй байдаг. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагч нь Асийг үндэслэлтэй ажлаас чөлөөлсөн тул түүнд үндэслэлгүй олгогдсон 2,384.5 доллар төгрөг, байгууллагын хөрөнгөд хохирол төлбөр учруулсан 4,600 доллар буюу нийт 6,984.5 ам.доллар буюу 21,795,341 төгрөгийг гаргуулж өгнө үүгэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч Асын хариуцагч Уьд холбогдуулан Багшийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон түрээсийн төлбөрийг гаргуулах нэхэмжлэл, хариуцагч Уийн нэхэмжлэгч Асиас 6,984.5 ам.доллар буюу 21,795,341 төгрөг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйл, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Уийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 266,927 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Ас нь Уийн захирлын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Тэрээр сургуулиас үүрэг болгосон даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэг, аливаа зөрчил гаргаж байгаагүй ажил үүргээ шударгаар гүйцэтгэж байсан. Ажлаас чөлөөлсөн тушаалд дурдсан сахилгын ноцтой зөрчил нь түүнийг ажлаас чөлөөлөхөөс өмнө авагдаж байгаагүй ба ноцтой зөрчил удаа дараа гаргасан гэх ямар ч нотолгоо байхгүй.

Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргасан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй атал анхан шатны шүүх "Нэхэмжлэгч багш Антони Дэвид Жеоржи Хемменс нь иргэнд бага болон суурь боловсролыг олгох мэргэжилтэн бөгөөд энэ үүргээ биелүүлэх явцдаа тушаалд заасан зөрчлүүдийг давтан гаргасан нь тогтоогдсон энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4 дэх хэсэгт заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлд хамаарч байна" гэж дүгнэн хэрэг шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн.

Улаанбаатар Олон Улсын дунд сургуулийн Үйл ажиллагааны журам 4-Е хэсэгт "Ажлаас челеелех процесс" гэсэн хэсгийн 4-Е 2-т "УБОУДС-ийн дүрэм, журам, Монгол улсын Хөдөлмөрийн болон Иргэний хуулийн дараах зөрчил н сануулгын тооноос үл хамааран захирлын эсхүл хөндлөнгийн эрх бүхий байгууллагын шалгалтаар тогтоогдсон бол ажлаас чөлөөлнө гэж заасан. Гэвч захирлын болон хөндлөнгийн шалгалт хийгдсэн, шалгалтаар тогтоогдсон процесс хийгдээгүй, хэрэгт энэ тухай нотлох баримт байхгүй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Санд гараар бичиж өгсөн баримтуудын эх хувь болох “эмэгтэйчүүд үргэлж гал тогоонд байх ёстой” гэж чангаар хашгирч хэлсэн гэх орчуулгын баримтын эх хувь дээр MR Ha гэж бичсэн байхад, орчуулгад Ноён Х гэж оруулсан. Уг баримтыг шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэр гаргасан нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой үнэлээгүй буюу шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: А нь хүүхдүүдтэй зүй бус харьцаж, удаа дараа ноцтой зөрчил гаргасан. Хамгийн анх 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр А -д сургуулийн захирлын зүгээс 7, 8 ноцтой үйлдэлд нь анхааруулга өгсөн. Тухайлбал: А хичээл дээрээ утсаараа оролдож буй охины утсыг нь хураан авч, гар утас дээр нь байсан зүйлийг 2, 3 удаа анги даяар чанга уншсан. Уг үйлдлээрээ а нь зөвхөн Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчөөд зогсохгүй хувь хүний нууцад халдсан. Мөн Ан багшийн зүгээс тухайн сургуулийн охидыг үргэлж “He” буюу Сайн уу хөөрхнөө гэж дууддагаас болж охид эвгүй байдалд ордог. Мөн нэг охиныг “Чи надтай хүндэтгэлгүй харьцлаа, надтай инээмсэглэж харьцсангүй” гэж загнан охин уйлахад гуяыг нь илж аргадсан байдаг. Багшийн зүгээс анги дотор хошин яриаг зохистой түвшинд байлгах ёстой байтал ангийн хөвгүүдийн зохисгүй яриаг таслан зогсоолгүй улам өөгшүүлдэг байсан.

Эдгээр зүй бус үйлдлүүдтэй нь холбогдуулан сургуулийн захиргааны зүгээс “Та хичээл орж буй ангийнхаа хаалгыг үргэлж нээлттэй байлгах ёстой. Таны хичээл заах аргачлал хүүхдэд аюулгүй байх ёстой байтал хүүхдүүд таны хичээл дээр суухдаа тав тухгүй байдалтай байна. Иймд та P буюу хувь хүний гүйцэтгэлээ сайжруулах төлөвлөгөөг мөрдөж, өөрийнхөө ажлын арга барилд анхаарч ажиллана уу, энэ бол сахилгын шийтгэлийн нэг төрөл болохыг анхаарна уу” гэж анхааруулга өгсөн ч тэрээр өөртөө дүгнэлт хийж, ажилдаа сайжруулалт хийгээгүй. Ажил олгогчийн зүгээс багшийг зүй бус үйлдэл гаргасан талаар мэдсэн даруйдаа халах байсан ч Антони Девид Жеорже Хемменс-д өөрийгөө сайжруулах боломж олгосон ч зөрчил гарсаар байсан тул сургуулийн захиргааны зүгээс А ажлаас нь чөлөөлсөн. Сургуулийн үйл ажиллагааны дүрмийн 4E хэсэгт зааснаар зөвхөн нарийн мэргэжлийн мэдлэг шаардагдсан тохиолдолд гуравдагч этгээдийг оролцуулах ба бусад тохиолдолд сургуулийн захирал нь ахлах ангийн хичээлийн эрхлэгч, дэд захирлуудтай зөвшилцөн шийдвэр гаргах эрхтэй байдаг тул эрхийн хүрээнд шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Улсын иргэн А (А) нь хариуцагч УНҮТББ-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор, түрээсийн зардал гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, үндэслэлгүй олгогдсон цалин 2,384.5 ам.доллар, байгууллагад учруулсан хохирол 4,600 ам.доллар, нийт 6,984.5 ам.доллар буюу 21,795,341 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт зааснаар талууд хөдөлмөрийн эрхийн маргаанаа шүүхийн бус журмаар урьдчилан шийдвэрлүүлэх боломжгүй үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гомдол гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч нэхэмжлэгчийн гомдолд иргэний хэрэг үүсгэсэн нь мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсэгт нийцсэн, нэхэмжлэгч хуульд заасан хугацааны дотор шүүхэд гомдлоо гаргажээ. /хх5/

 

4. Уь, Ас нар 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус гэрээгээр Ас нь Уьд 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд багшаар ажиллахаар харилцан тохиролцсон, зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна. /хх8-16/

 

5. Хариуцагч Уийн захирлын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 21-22/014 тоот тушаалаар нэхэмжлэгч А-тэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасныг үндэслэн, Уийн Үйл ажиллагааны дотоод дүрэм журмын 4(Е) заалт, хөдөлмөрийн гэрээний 11.d.iv (d,e,k)-д заасан ноцтой зөрчлүүдийг удаа дараа гаргасан нь тогтоогдсон гэж үзэн, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хх100/

 

6. Ажил олгогчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн цахим шуудангаар хүргүүлсэн албан захидлаар сургуулийн зүгээс өмнө нь нэхэмжлэгчид хандан Гүйцэтгэлийг сайжруулах төлөвлөгөө хүргүүлснийг хүлээн авахаас татгалзсан үйлдэлд нь албан ёсны анхааруулга өгч, цаашид тодорхой үүргийг хүлээн ажиллахыг үүрэг болгосон.  Тус захидлаар нэхэмжлэгчийн эмэгтэй сурагчидтай зүй бус харьцсан, ангид бүдүүлэг үг хэллэг хэрэглэсэн талаархи эцэг, эхчүүдээс сургуулийн захиргаанд ирүүлсэн гомдол болон сургуулийн бодлого, журмыг мөрдөн ажиллах, ёс зүйг сахин ажиллахыг шаардсан байна.

Зохигчдын хооронд сургуулийн бодлого, журмыг баримтлан ажиллах, тодорхой үүргийн зөрчлийг гаргахгүй байхтай холбоотой харилцсан цахим шуудангийн захидалд 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шүүх үзлэг хийж нотлох баримтаар бэхжүүлэн авсан болон сурагчдын эцэг, эхчүүдийн зүгээс нэхэмжлэгч А-ийн сурагчидтай зүй бус харьцсан тухай гомдлууд хэрэгт нотлох баримтаар авагджээ. /хх 46-47, 143-150/

 

7. Мөн дээрх үзлэгийн тэмдэглэлээр бэхжүүлэн авсан хавсралт баримтад дурдсанаар тус сургуулийн удирдлагад хандан нэхэмжлэгч А-сийн зүгээс сургуулийн 9 дүгээр ангийн хүүхдүүдтэй зүй бусаар харилцсан тухай эцэг, эхийн захидал болон гэрч АНУ-ын иргэн С (Wi)-ы “...анхны гомдлыг 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээж авсан ... 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ”багш охиныг хөөрхөнөө” гэж дуудаад байна гэх гомдол 9-р ангийн сурагчаас ирсэн, охины биед нь хүрсэн тухай сурагчийн ээжээс гомдол ирсэн ...1 эмэгтэй сурагчийн текст мессежийг ангид уншсан, утсыг хурааж авахаас доторхыг үзэх ёсгүй. Гүйцэтгэл сайжруулах талаар 12 сарын 3-ны өдөр ярилцахад оролцохоос татгалзсан, хамтарч ажилладаггүй ...12 сарын 6-ны өдөр эцэг эхээс гомдол ирсэн” гэх агуулга бүхий мэдүүлэг авагдсан байна.

 

8. Дээрх үйл баримтыг нэхэмжлэгч баримтаар няцааж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлоогүй байна. Иймд нэхэмжлэгч А нь зохигчдын хооронд 2020 оны 12 дугаар сарын 14-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 11.d хэсгийн iv-д заасан d, e, k-д заасан зөрчлийг давтан гаргасан гэж дүгнэж хариуцагч Уийн түүнийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй, зөрчил тус бүрдээ тогтоогдсоныг анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэжээ.

 

9. Нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасан 6 сарын дотор буюу 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр сануулах шийтгэл ногдуулжээ. Мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрөөгүй буюу 4 сарын дотор дахин зөрчил гаргасан үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй гэж анхан шатны шүүх дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

10. Хариуцагч Унь 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 21-22/014 тоот тушаалд 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 21-22/020 тоот тушаалаар Хавсралт 1-ын 1-6 дахь заалтуудыг хүчингүй болгожээ. Тус хавсралтын 1-6 дахь заалтаар хариуцагч нь нэхэмжлэгчид олгосон цалин хөлс бусад тэтгэмж, хангамж олгосон байх бөгөөд ажил олгогч шийдвэрээ цуцалсан нь түүнийг буцаан гаргуулах үндэслэл болохгүй, ажил олгогчийн бүрэн эрхэд хамаарах асуудал байна. Түүнчлэн ажил олгогч эрх хэмжээгээ хэтрүүлж шийдвэр гаргасан, хуулиар зөвшөөрөөгүй мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчид олгосон гэх үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болсон, хариуцагч шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй байна.

 Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2022/03626 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               М.БАЯСГАЛАН

 

                                                     ШҮҮГЧИД                          Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                Э.ЭНЭБИШ