| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2019/0005/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/06 |
| Огноо | 2018-12-28 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Д.ДУЛАМЖАВ |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 2018/ШЦТ/06
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,
Нарийн бичгийн дарга Л.*******цоож
Улсын яллагч Д.Дуламжав
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.*******чимэг
Шүүгдэгч Б.*******, С.*******,Т.*******-*******, Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дуламжаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Б.*******, С.*******,Т.*******-*******, Л.******* нарт холбогдох эрүүгийн 3600000000 дугаартай, 178/0*******/0005/Э/ индекстэй хэргийг 0 оны 1 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол улсын иргэн, ******* оны 08 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх дүү нарын хамт Ховд аймгийн Буянт сумын ******* багт оршин суух, *******, регистрийн дугаартай, Боржигон овогт гийн *******
.Монгол улсын иргэн, ******* оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Ховд аймгийн Чандмань суманд төрсөн, ******* настай, эрэгтэй,тусгай дунд боловсролтой,бетон арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эгч, дүү нарын хамт Ховд аймгийн Жаргалант сумын багийн -1 тоотод оршин суух, регисртрийн дугаартай, Жанудаахан овогт ы *******
3.Монгол улсын иргэн,*******7 оны 0 дүгээр сарын 03-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 1 настай, эрэгтэй,тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмийн оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын багийн -1 тоотод оршин суух, ПЮ700313 регистрийн дугаартай, Харчин овогт ын *******-*******
4.Монгол улсын иргэн, 000 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт Ховд аймгийн Буянт сумын ******* багт оршин суух, ПВ0030716 регистрийн дугаартай, Баргууд овогт гийн *******
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Б.*******, С.*******,Т.*******-*******, Л.******* нар нь бүлэглэн Ховд аймгийн Буянт сумын Цагаанбургас багийн нутаг дэвсгэрт байрлах Арал харгана гэх газраас 0 оны 11 дүгээр сарын *******-нөөс 0-ны хооронд хохирогч Ц.ийн тооны үхэр хулгайлж 1300000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Хохирогчид хохирол төлбөр төлсөн гэв.
Шүүгдэгч С.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа гэв.
Шүүгдэгч Т.*******-******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Шүүгдэгч Л.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож байна. Хохирол төлбөрөө төлсөн гэв.
Хохирогч Ц.ийн /0, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн ажилгүй/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би 0 оны 11 дүгээр сарын *******-ний өдөр Ховд аймаг руу идэшний үхэр ачаад орох хойгуур миний эзэмшлийн хүрэн халзан соёолон эр үхэр,улаан зүсмийн хязаалан эр үхэр хоёрыг хулгайлаад аваад явсан байсан.Тухайн өдөр манай малыг миний дүү Ц.Пүрэвжамц харж үлдсэн.Тухайн орой үхрээ хураахад бүгд байсан бөгөөд өглөө нь 06 цагийн үед үхрээ хураах үед үхэр алга болсон байсан гэсэн... гэх мэдүүлэг /хх-8--р хуудас/
Гэрч Ж.Энхтогтохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би ажлаа тараад орой гэрт иртэл гэр дотор мах эвдээд тавьчихсан байсан.Энэ ямар учиртай мах бэ гэхэд манай хүргэн Т.*******-******* “ Л.******* алдсан үхрээ олж аваад алаад явуулсан байна” гэсэн. Маргааш нь Т.*******-******* надад Л.*******, С.*******, Б.******* бид дөрөв айлын хоёр тооны үхэр хулгайлсан гэдгээ хэлсэн....гэх мэдүүлэг / хх -17--р хуудас/
Гэрч Б.Пүрэвжамцын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...0 оны 11 дүгээр сарын *******-ний өдөр Ц. ах аймаг руу үхэр ачаад явсан, би гэртээ үхрээ хараад үлдсэн.Орой 0 цагийн үед үхрээ хурааж ирчихээд кино үзээд унтсан. Маргааш өглөө нь үхрээ хураасан чинь хоёр үхэр алга байхаар нь Б. ах руу залгаж хэлсэн.Ц. ах ирээд тэр өдөртөө үхрээ хайгаад олоогүй, Буянт сумын цагдаа руу хэлсэн.Тэрнээс хойш хоногийн дараа үхэр хулгайлсан хүмүүсийг цагдаа нар олсон... гэх мэдүүлэг /хх-1-р хуудас/
Мал үнэлсэн тухай тайланд ... соёолон насны эр үхэр 1 толгой 700.000 төгрөг, хязаалан насны эр үхэр 1 толгой 600.000 төгрөг,нийт 1300.000 төгрөг гэх / хх-35-р хуудас/
Шүүгдэгч Л.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...0 оны 11 дүгээр сарын 10-ны үед манай хүргэн ах Т.*******-******* нэг идэшний үхэр байна уу гэхээр нь би ” байгаа” гэж хэлсэн. Маргааш нь би Б.******* гэдэг найзыгаа дагуулаад мотоцикльтой Буянт сумын Зумъяа гэх газарт гэртээ очоод орой 1 цагийн үед Арал харгана гэх газраас өөрийнхөө үхэрнүүдийн хамт Ц.ийн тооны үхрийг хамт авчирч хашаанд хашчихаад Б.******* Т.*******-******* ах руу яриад “үхэр бэлдчихлээ унаа олоод ир” гэхэд Т.*******-******* машин байхгүй гэхээр нь өөрийнхөө найз С.******* луу яриад Т.*******-Эрдэнийг аваад ир, үхрээ бэлдчхлээ” гэж хэлсэн.Хэсэг хугацааны дараа тэр хоёр ирээд бид дөрөв үхрээ гаргаад, шөнө нь С.*******,Т.*******-******* хоёр үхрээ аваад машинтайгаа аймаг явсан. Б.******* бид хоёр үлдсэн... гэх мэдүүлэг / хх-57-58-р хуудас
Шүүгдэгч С.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...0 оны 11 дүгээр сарын 1-ны үед таксинд явж байтал манай найз Т.*******-******* залгаад манай идшинд яваад ирье гэхээр нь бензин хийгээд Буянт сумын Зумъяа гэх газарт байх Л.*******ийнд очиход Б.*******, Л.******* хоёр байсан.Бид дөрөв үхрээ авч яваад шөнө гаргасан. Би яагаад шөнө алж байгаа юм бэ гэхэд Б.******* “ хулгайлж авсан үхэр байгаа юм, тэгээд шөнө алж байгаа” гэсэн... гэх мэдүүлэг /хх 64-65-р хуудас/
Шүүгдэгч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:..Л.*******, Т.*******-******* хоёр өвлийн идэш хэрэгтэй байна үхэр хулгайлъя гэхээр нь би “яах юм бэ” гэсэн чинь “чи найз юм бол ганц удаа тусалчих” гэж хэлэхээр нь зөвшөөрсөн.Л.******* бид хоёр мотоцикльтой тэдний хөдөө байдаг гэрт очоод шөнө Л.******* үхрээ тууж ирэхдээ Ц.ийн үхрийг хамт туугаад ирсэн.Тэгээд удалгүй Т.*******-*******,С.******* хоёр машинтай ирээд бид дөрөв шөнө үхрээ гаргаад С.*******, Т.*******-******* хоёр аймаг руу ачаад явсан... гэх мэдүүлэг /хх 71-7-р хуудас/
Шүүгдэгч Т.*******-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...0 оны 11 дүгээр сарын 1-ны үед Л.*******, Б.******* нар над руу залгаад “хоёр үхэр хулгайлчихлаа,машин олоод хүрээд ир” гэхээр нь би найз С.*******ыг машинтай нь аваад Буянт сумын Зумъяа гэх газар очсон.С.******* “ энэ үхэрнүүдийг яагаад шөнө алж байгаа юм бэ” гэхээр “ хулгайлж авсан үхэр байгаа юм, тэгээд шөнө гаргаж байгаа” гэж хэлсэн.Тэгээд шөнө үхрийн махаа ачиж аваад гэртээ ирэхэд манай ээж Хишгээ ямар мах юм бэ гэхээр нь би Л.*******ийнхоос идшээ хийгээд ирлээ гэсэн... гэх мэдүүлэг /хх-50-51-р хуудас / зэрэг баримт болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч нараас яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.*******, С.*******,Т.*******-*******, Л.******* нарт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,4-д заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг ба шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.
Шүүгдэгч Б.*******, С.*******,Т.*******-*******, Л.******* нар нь бүлэглэн 0 оны 11 дүгээр сарын *******-нөөс 0-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын Цагаанбургас багийн Арал харгана гэх газраас хохирогч Ц.ийн тооны үхэр хулгайлсан болох нь хохирогч Ц.ийн мэдүүлэг, гэрч Ж.Энхтогтох, Б.Пүрэвжамц нарын мэдүүлэг, мал үнэлсэн тайлан, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.*******, С.*******,Т.*******-*******, Л.******* нар нь өвлийн идэш бэлтгэх зорилгоор Ц.ийн тооны үхрийг бүлэглэн хулгайлж шөнийн цагаар нядалж, махыг нь машинд ачиж аймгийн төвд авчирсан үйлдэл нь шууд санаатай, шунахайн сэдэлтээр үйлдсэн болохыг нотолж байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч Б.*******, С.*******,Т.*******-*******, Л.******* нарыг хохирогч Ц.ийн үхрийг бүлэглэн хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1-д заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.
. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.*******, С.*******,Т.*******-*******, Л.******* нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-81-84/, хохирогчид төлөх төлбөргүй болох нь хохирогч Ц.ийн “хохирлын мөнгө 1.300.000 төгрөгийг хүлээн авлаа ” гэх тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.*******гийн хувийн байдлын талаар гэрч П.гийн өгсөн...Б.******* манай том хүү, дороо дүүтэй.006-015 онд Ховд аймгийн 6 дугаар 10 жилийн дунд сургуулийг төгсөж, 017-0 онд Говь-Алтай аймагт цэргийн алба хаасан.Миний хүү төлөв даруу зантай, ажилсаг хүнд тусархуу хүүхэд,архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй... гэх мэдүүлэг / хх- 11-р хуудас/
Шүүгдэгч Т.*******-Эрдэнийн хувийн байдлын талаар гэрч Б.Хишгээгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...миний хүү Т.*******-******* эцэг эхээс 3-лаа, дээрээ нэг эгч, дороо хоёр дүүтэй.005-014 онд Ховд аймгийн 3 дугаар дунд сургууль,014-016 онд Хөгжил политехник коллеж төгссөн, Цэргийн алба хаагаагүй.Манай хүүхэд төлөв даруу зантай, ажилсаг хүнд тусархуу хүүхэд, архи согтууруулах ундаа огт хэрэглэдэггүй ... гэх мэдүүлэг /хх 15-16-р хуудас/
Шүүгдэгч Ц.*******ийн хувийн байдлын талаар гэрч Ж.Энхтогтохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...миний хүү Ц.******* эцэг эхээс 5-уулаа дээрээ ах, 1 эгчтэй, дороо нэг дүүтэй,007-016 онд Ховд аймгийн 6 дугаар сургууль, 016-0 онд Хөгжил политехник коллеж төгссөн.Тусдаа гараагүй учир өөрийн гэсэн хөрөнгөгүй ...гэх мэдүүлэг /хх-17--р хуудас/
Шүүгдэгч С.*******ын хувийн байдлын талаар гэрч А.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ...С.******* нь манай 3 дахь хүүхэд, 006-015 онд Ховд аймгийн 1 дүгээр сургуулийг, 015-017 онд Хөгжил политехник коллеж төгссөн,архи дарс хэрэглэдэггүй, даруу төлөв зантай, ажилсаг тусархуу хүүхэд ... гэх мэдүүлэг /хх-*******-р хуудас/ зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Б.*******, С.*******,Т.*******-*******, Л.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.-т заасан бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч нарт оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас тус бүрт 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс “шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөргүй болон хувийн байдал, цаашид сурч боловсрох, ажиллах хүсэл эрмэлзлэлийг нь харгалзан хорих ялыг тэнсэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан.
Шүүхээс шүүгдэгч Б.*******, С.*******,Т.*******-*******, Л.******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлоо төлж барагдуулсан болон хувийн байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүлйин 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч нарыг 06 сарын хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирол төлбөргүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч С.*******ын эзэмшлийн 43-0 ХОҮ улсын дугаартай Аксент маркийн автомашин битүүмжилсэн 0 оны 1 дугаар сарын 03-ны өдрийн 5/133 дугаартай Прокурорын тогтоолыг цуцлах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 36., 36.6-36. дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт гийн *******, Жанудаахан овогт ы *******, Харчин овогт ын *******-*******, Баргууд овогт гийн ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1-д заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт гийн *******, Жанудаахан овогт ы *******, Харчин овогт ын *******-*******, Баргууд овогт гийн ******* нарыг 06 / зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3.Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч С.*******ын эзэмшлийн 43-0 ХОҮ улсын дугаартай Аксент маркийн автомашин битүүмжилсэн 0 оны 1 дугаар сарын 03-ны өдрийн 5/133 дугаартай Прокурорын тогтоолыг цуцалсугай.
4.Шүүгдэгч Б.*******, С.*******,Т.*******-*******, Л.******* нарын тэнссэн хугацаанд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.
5.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС
Top of Form