| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2019/0001/Э/ |
| Дугаар | 2019/ШЦТ/02 |
| Огноо | 2018-12-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 2019/ШЦТ/02
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Ж.Лхамдолгор,
Улсын яллагч П.Итгэл,
Шүүгдэгч Н.Б, Б.Днарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б, Б.Днарт холбогдох эрүүгийн 1838006790435 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Өвгөд багийн нутаг дэвсгэр Өвгөдийн гол гэх газарт Б.Д-тай маргалдан улмаар түүнийг мөргөж хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Днь 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Өвгөд багийн нутаг дэвсгэр Өвгөдийн гол гэх газарт Н.Бтэй маргалдан улмаар түүнийг тармуурын ишээр нуруун тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Өвгөд багийн нутаг дэвсгэр Өвгөдийн гол гэх газарт Б.Д-ай маргалдан улмаар түүнийг мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Б.Днь 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Өвгөд багийн нутаг дэвсгэр Өвгөдийн гол гэх газарт Н.Бтэй маргалдан улмаар түүнийг тармуурын ишээр нуруун тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь
Шүүгдэгч Н.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Намайг очиход Баянмөнхийн хүү Б.Днь хутга угаагаад гэрийн гадаа сууж байсан. Даваадэжидийг гэрт байхаар нь жи мобайлын утас аваад гараад ир гэж хэлэхэд Б.Дугааж байсан хутгаа барьж босож ирээд хоолойд тулгаад алаад хаячихна шүү гэсэн. Би гэрийн гадаа ирээд эгч рүү нь чанга дуугарсан болохоор тэгж уурласан байх гэж бодож байна. Яахаараа чи намайг алдаг юм гээд мотоциклио данхраадаад бууж ирээд заамдаж байгаад нүүрлүү нь 2 удаа мөргөсөн. Хамраас нь цус гоожихоор нь тавьчихаад “Бүгдийг чинь ална” гэх хашгираад мотоциклио асаагаад Даваадэжидийн араас хөөхөд тэдний ойролцоо байдаг Хашаа гэдэг залуу гарч ирээд намайг боль гэхээр нь би гэрийнх нь гадаа унагасан тармуурны ишээ авах гээд буцаад ирсэн. Тэгтэл Б.Дминий зүүн чихний хойд хэсэг рүү 2 удаа цохисон. Тэгэхээр нь модыг нь булааж аваад мотоциклио асаагаад тармуурны ишээ суудал дээрээ тавиад явсан....Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Днь 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Өвгөд багийн нутаг дэвсгэр Өвгөдийн гол гэх газарт Н.Бтэй маргалдан улмаар түүнийг тармуурын ишээр нуруун тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Дугарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр манайд Н.Б ирээд эгч рүү хандаж утас аваад ир гээд том дуугараад байхаар нь би очоод та яагаад том дуугараад байгаа юм гэхэд мотоциклиосоо бууж ирээд намайг дагзны ар луу гараараа нэг удаа цохиод заамдаж авснаа мөргөөд гэрлүү шахсан. Энэ үед эгч гарч ирээд яагаад байгаа юм болиоч гэхэд эгчийг зодох гээд хөөсөн. Би Н.Бгийн авч явсан тармуурын ишээр нурууных нь гол хэсэг рүү нэг удаа цохисон. Эгч энэ хугацаанд зугтаасан. Эгчийг дайрна гээд мотоциклиороо хөөсөн. Миний хамраас их хэмжээний цус гарч байсан болохоор гэрийн хажууд тонгойгоод сууж байсан. Эгч тусламж гуйж орилтол манай ойролцоо байдаг Хашаа гээд залуу гарч ирээд тэр хоёрыг салгаад Н.Бг явуулсан. Н.Б Хашаа руу том том дуугарч тэр хавиар хэсэг орилж байгаад тармуурын ишээ аваад мотоциклтойгоо гол уруудаад яваад өгсөн...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Манайд Н.Б ирээд эгч рүү хандаж утас аваад ир гээд том дуугараад байхаар нь би очоод та яагаад том дуугараад байгаа юм гэхэд мотоциклиосоо бууж ирээд намайг дагзны ар луу гараараа нэг удаа цохиод заамдаж авснаа мөргөөд гэрлүү шахсан. Энэ үед эгч гарч ирээд яагаад байгаа юм болиоч гэхэд эгчийг зодох гээд хөөсөн. Би Н.Бгийн авч явсан тармуурын ишээр нурууных нь гол хэсэг рүү нэг удаа цохисон. Эгч энэ хугацаанд зугтаасан. Эгчийг дайрна гээд мотоциклиороо хөөсөн. Миний хамраас их хэмжээний цус гарч байсан болохоор гэрийн хажууд тонгойгоод сууж байсан...Н.Б бид хоёр эвлэрсэн одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/,
Хохирогч Н.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Б.Дугааж байсан хутгаа барьж босож ирээд хоолойд тулгаад алаад хаячихна шүү гэсэн. Би гэрийн гадаа ирээд эгч рүү нь чанга дуугарсан болохоор тэгж уурласан байх гэж бодож байна. Яахаараа чи намайг алдаг юм гээд мотоциклио данхраадаад бууж ирээд заамдаж байгаад нүүрлүү нь 2 удаа мөргөсөн. Хамраас нь цус гоожихоор нь тавьчихаад “Бүгдийг чинь ална” гэх хашгираад мотоциклио асаагаад Даваадэжидийн араас хөөхөд тэдний ойролцоо байдаг Хашаа гэдэг залуу гарч ирээд намайг боль гэхээр нь би гэрийнх нь гадаа унагасан тармуурны ишээ авах гээд буцаад ирсэн. Тэгтэл Б.Дминий зүүн чихний хойд хэсэг рүү 2 удаа цохисон. Тэгэхээр нь модыг нь булааж аваад мотоциклио асаагаад тармуурны ишээ суудал дээрээ тавиад явсан. Тэдний гэрээс хөдлөөд Давааням гэдэг айл руу чиглээд явсан. Явж байтал толгой эргээд явж чадахгүй болохоор нь замд байсан Мэндсайхан гэдэг айлд орсон. Б.Дминий гарыг эвгүй болгочихлоо гэхэд миний дээлийг тайлаад Мэндсайхан ах үзээд мөр нь мултарсан юм шиг байна гэсэн...Б.Дбид хоёр эвлэрсэн одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/,
Гэрч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...дүү Дугартайгаа байж байтал Н.Б ирээд гэрийн гаднаас утас гаргаад ир гэхээр нь утсыг нь аваад гараад ирсэн чинь тэр хоёр барьцалдаад авчихсан байж байсан. Н.Б мотоцикпиосоо бууж ирээд Дугарыг заамдаж түрээд гэр лүү шахаж байгаад нүүрлүү нь хэд хэдэн удаа мөргөсөн. Дугарын хамрын цус гоожихоор нь Н.Б тавиад над руу дайраад алчихъя гээд мотоциклиороо хөөсөн. Б.Дмөргүүлснийхээ дараа ухаан нь балартсан юм шиг байсан. Тэндээ суугаад үлдсэн. Би зугтааж гүйгээд ойролцоо байдаг хүмүүсийг нэрээр нь дуудаад хашгирсан. Намайг зугтаж байтал мотоциклиосоо буугаад хойноос чулуу шидээд байсан. Тэгж байтал манай ойролцоо байдаг Мөнхбат гэдэг айлын хүүхэд Хашаа хүрч ирээд одоо яв гэж хэлсэн чинь Н.Б мотоциклио асаагаад явсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 31-33 дугаар хуудас/,
Гэрч С.Ц-йн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Н.Б Дэжээг мотоциклиороо хөөж байгаад мотоциклиосоо бууж ирээд гуд гуд татаад байхаар нь зээ хүү Хашбаатарыгаа явуулаад дурангаар харахад Н.Б урагшаа нэг гүйснээ ноцолдож байсан газарлуугаа очоод юм хайж байгаад мотоцикль дээрээ суугаад цаахан талд нь байсан Дэжээгийн гэрийн гадаа очиж байсан. Ойрхон хониндоо явж байсан нэг хүн очиж явтал Н.Б мотоциклио асаагаад явсан. Хашбаатарыг буцаж ирэхээр нь согтуу байна уу гэж асуухад үгүй эрүүл байна гэж байсан. Оройхон Б.Дманайд ирэхээр нь “Чи зодож хүчрэхгүй байна уу” гэхэд “хүчрэхгүй юм байна гэрлүү багалзуурдаж шахаад нүүрлүү мөргөөд” гэсэн. Нүүр нь хавдчихсан байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 34-35 дугаар хуудас/,
Гэрч М.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Гэрээс гартал эмээ тийшээ очоорой гэсэн. Мотоциклио асаагаад очиход Дэжээгийн гэрээс наахан Н.Б Дэжээг ална гэж орилоод байсан. Дэжээ мөрөө бариад уйлаад байсан. Намайг очиход Н.Б мотоциклийнхоо толийг хайж байгаад хөдлөөд явсан. Б.Днүүр нь хавдаад цус болчихсон эгчийнхээ ойролцоо байсан. Мотоциклиороо гэрт нь хүргэж цусыг нь угаалгасан. Энэ үед Дэжээ, Б.Дхоёр юм яриагүй. Цусаа угаачихаад Н.Бд зодуулчихлаа гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 36-37 дугаар хуудас/,
Гэрч С.Д-йн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай бэр эгч Лхагваа орж ирээд өвчин намдаах эм асуусан. Яасан гэхэд Н.Б гараа гэмтээчихсэн манайд хэвтэж байна гэсэн. Хэсэг байж байгаад хүүгийндээ ороход Н.Б баруун хананд нь хувцастайгаа хэвтэж байсан. Юу болсон гэхэд манай хадам дүү зодчихлоо гэж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 40-41 дүгээр хуудас/,
Гэрч Д.Л-йн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 27-ны орой зүс таних Н.Б бүрэнхий болж байхад буюу 22 цагийн орчимд манайд мотоциклио унаад ирсэн. Ирэхдээ зүүн гар нь унжчихсан байсан. Юм дуугарахгүй суугаад байхаар нь гараа яачихсан юм гэж асуухад Дугард зодуулчихлаа. Зүүн талын дал мөррүү модоор цохьчихлоо гэж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 39 дүгээр хуудас/,
Гэрч Х.Мэ-ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Н.Б мотоциклио нэг гараараа бариад нэг гараа энгэртээ нугалчихсан манайд ирсэн. Гараа яагаав гэж асуухад Б.Дшонгийн модоор саваад гар хугалчихлаа гэж хэлсэн. Хувцасыг нь тайлаад гарыг нь харах гэхэд ёолоод ойртуулахгүй байсан. Тэгэхээр нь ойрхон байдаг дүү Отгоог нь хүү Сумъягаараа дуудуулсан. Ирэхээр нь Мөнх-Эрдэнэ гэдэг хүнийг дуудуулсан. Мөнх-Эрдэнэ ирээд гарыг нь барьж үзээд яс нь бүтэн байна мах нь тасарсан байж магадгүй гээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 42-44 дүгээр хуудас/,
Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 443 дугаартай дүгнэлтэд:
1.2. Б.Дугарын биед хамар ясны хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгджээ.
4. Б.Дугарын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 50 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 442 дугаартай дүгнэлтэд:
1.2.Н.Бгийн биед тархинд доргилт, дагзны хуйханд няцралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгджээ.
4. Н.Бгийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна
5. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 55 дугаар хуудас/,
Шүүгдэгч, хохирогч нар нь сайн дураараа эвлэрсэн тухай 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /ХХ-ийн 85 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Б, Б.Днарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн 1838006790435 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Н.Б, Б.Днар нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 76, 77 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Б, Б.Днар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Хохирогч Н.Б, Б.Д нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн 1838006790435 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Б, Б.Днарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Д-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Н.Б, Б.Днар нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн 1838006790435 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б, Б.Днарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР