| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 28 |
| Огноо | 2018-12-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 12.1.1., 17.2.2., |
| Улсын яллагч | Д.Уянга |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 28
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,
Улсын яллагч Д.Уянга,
Шүүгдэгч С.Э , түүний өмгөөлөгч А.Мөнхсайхан нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Э д холбогдох эрүүгийн 1806 01051 0168 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5, ээж, дүү нарын хамт Налайх дүүрэг 2 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, С.Э .
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч С.Э нь 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 62 дугаар байрны 1 дүгээр орцны хонгилд үйл ажиллагаа явуулдаг “Дэвшил” СӨХ-ны өрөөнд иргэн Г.Майхүүгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндэх гэмт хэргийг,
2018 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 62 дугаар байрны 1 дүгээр орцны хонгилд үйл ажиллагаа явуулдаг “Дэвшил” СӨХ-ны өрөөнд иргэн Г.Майхүүгийн бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндэх гэмт хэргийг үйлдэх явцдаа хөнгөн зэргийн гэмтэл учруулан
Г.Майхүүгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг,
2018 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 62 дугаар байрны 1 дүгээр орцны хонгилд үйл ажиллагаа явуулдаг “Дэвшил” СӨХ-ны өрөөнд иргэн Г.Майхүүд хүч хэрэглэн заналхийлж авахаар 320.000 төгрөгийг нь дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Э мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад үнэн зөвөөр мэдүүлсэн учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн талуудын хүсэлтээр мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Г.Майхүүгийн өгсөн мэдүүлэг /хх-36-38/, гэрч Д.Гантуяагийн өгсөн мэдүүлэг /хх-47/, хэргийн газрын үзлэгийн гэрэл зургууд /хх-18-21/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2148 дугаартай дүгнэлт /хх-54/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12279 дугаартай дүгнэлт /хх-134/, Шүүх сэтгэц эмгэг судлалын №858 дугаартай дүгнэлт /хх-134/, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /хх-126/, шинжээчийн №1837 дугаартай дүгнэлт /хх-65/, С.Э гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-95/, шүүгдэгч С.Э гийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-97/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Э нь 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 62 дугаар байрны 1 дүгээр орцны хонгилд үйл ажиллагаа явуулдаг “Дэвшил” СӨХ-ны өрөөнд иргэн Г.Майхүүгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндэх гэмт хэргийг,
2018 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 62 дугаар байрны 1 дүгээр орцны хонгилд үйл ажиллагаа явуулдаг “Дэвшил” СӨХ-ны өрөөнд иргэн Г.Майхүүгийн бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндэх гэмт хэргийг үйлдэх явцдаа хөнгөн зэргийн гэмтэл учруулан Г.Майхүүгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг,
2018 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 62 дугаар байрны 1 дүгээр орцны хонгилд үйл ажиллагаа явуулдаг “Дэвшил” СӨХ-ны өрөөнд иргэн Г.Майхүүд хүч хэрэглэн заналхийлж авахаар 320.000 төгрөгийг нь дээрэмдсэн болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Г.Майхүүгийн өгсөн: “...2018 оны 2 дугаар сарын 1-ний өдөр 07 цагт ажил дээрээ ирсэн юм. Ингээд өрөөндөө орцны жижүүр болох Д.Гантуяатай юм ярьж суусан бөгөөд Д.Гантуяа гараад явсны дараа намайг ганцаараа сууж байхад 08 цаг 40 минутын үед гаднаас хар өнгийн богино курткатай, хар өнгийн ноосон малгай өмссөн, бордуу царайтай залуу орж ирээд хаалган дээр зогсож байхдаа “Монгол бөхийн боссынхоо утсыг өгөөч, би ярих гэсэн юм” гэхээр нь би “аж ахуйн нэгжтэй өөрөө очоод уулздаг юм, надад утас нь байхгүй, мэдэхгүй” гээд хэлээд гаргасан юм. Тэгсэн чинь эргээд 5-10 минутын дараа уг залуу нь гартаа тавагны хагархай барьчихсан орж ирээд “чимээгүй байгаарай, би хаалгыг чинь түгжчихсэн, дуугарвал хохьчино шүү, мөнгөө гарга” гэж хэлсэн. Тэгэхээр нь би айсандаа өөрийнхөө түрийвчийг гаргаж ирээд өгсөн ба уг залуу нь миний түрийвчэнд байсан 320.000 төгрөгийг авсан ба би “наад түрийвчинд чинь бичиг баримт байгаа, би бичиг баримтаа авъя” гэж хэлсэн чинь миний түрийвчийг буцаагаад өгсөн. Би уг залууг мөнгөө авсныхан дараа “чи одоо гараа, чамд юу хэрэгтэй юм бэ” гэж хэлсэн чинь очоод өрөөний гэрэл унтрааснаа “өмдөө тайл хохино шүү” гээд миний хоолойг боогоод “дуугарвал ална шүү” гээд шилээ бариад дайрсан. Тэгээд намайг өрөөнд байсан орон дээр “өмдөө тайлаад хэвт” гэж хэлсэн. Би “эгчийн дүү болохгүй ш дээ, би чинь хөгшин настай хүн” гэж хэлсэн чинь “дуугай бай, чиний настай байх чинь хамаагүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би айгаад хэлснийх нь дагуу өмднийхөө баруун талын гуяыг, баруун хөлнийхөө гуталтай тайлсан юм. Намайг тайлж байхад тэр залуу гартаа барьсан шилээ миний нүүрэн дээр тулгаад “эвтэйхэн байхгүй бол нүүрийг чинь зүснэ” гээд байсан. Улмаар намайг буйдан дээр дээшээ харуулж хэвтүүлээд, шилээ өрөөний голд байсан шар өнгийн модон ширээ дээр тавьчихаад өмдөө шувтлаад бэлгэвч хэрэглэлгүйгээр надтай бэлгийн харыдаанд орсон. Надтай 5-10 орчим минут л бэлгийн харьцаанд орсон. Гарахынхаа өмнө “чи олон юм ярих юм байхгүй, янз бүрийн байдлаар цагдаа сэргийлэхэд хэлсэн байвал, чамайг хаа газар чинь ална шүү” гэж хэлээд гараад явсан...Хөхөхөд огиод байсан болохоор тэр залуу “за, боль” гээд нойтон оргиод байхаар нь трусик цус болсон байсан. Эмчийн дүгнэлт дээрх цус нь надаас гарсан цус мөн. Би алдагдсан 320.000 төгрөг, шүүх эмнэлэгт 10.000 төгрөгөөр үзүүлсэн, 150.000 орчим төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн. Тийм болохоор эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Эд зүйлээ дээрэмдүүлж, хүчиндүүлж бие эрхтэн, эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирсондоо одоо болтол гомдолтой байна.” /хх-36-38/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Д.Гантуяагийн өгсөн: “...2018 оны 2 дугаар сарын 1-ний өдөр ажил дээрээ ирсэн. Би 08:00 цаг өнгөрч байхад байрны гаднах хогоо цэвэрлэж явахад захирал орцноос хогоо аваад гарч ирсэн. Захиралтай цуг өрөө рүү нь орсон. Аяга кофе уугаад 5-10 минутын дараа би ажлаа хийх гээд гарсан. Майхүү захирал ганцаараа өрөөндөө үлдсэн. Би байрны зүүн талын 4 дүгээр орцноос эхэлж хогоо аваад явж байхад гутал зардаг эмэгтэй “таныг захирал чинь дуудаад байна” гэж хэлэхээр нь өрөөнд нь очиход Г.Майхүү захирал өрөөндөө айсан байдалтай сууж байсан. Хажууд нь гуталчин Даваа сууж байсан. Би гайхаад “та яасан бэ” гэж асуухад Г.Майхүү захирал “300.000 төгрөгийг минь аваад, намайг хүчиндээд гарчихлаа” гэж хэлсэн.” /хх-47/ гэх мэдүүлэг,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн №2148 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Г.Майхүүгийн биед умайн хүзүүний салстын өнгөц язрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь бэлгийн харьцаанд орох үед хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар амь
насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.
5. Г.Майхүү нь бэлгийн бойжилт олсон байна. Анхны сарын тэмдэг нь 16 настайдаа ирсэн байна.
6. Үтрээний арчдас, наалдац дээр эр бэлгийн эс илрээгүй байна.
7. Г.Майхүү нь бэлгийн замын цочмог трихомонад өвчтэй байна. Дээрхи өвчин нь бэлгийн замаар болон ахуйн замаар халдварлах боломжтой. Дээрх өвчний үед үтрээгээр загатнах, үтрээнээс үнэртэй шингэн ялгарах зэрэг шинж тэмдэг илэрнэ.
8. Цус нь 1 дүгээр бүлгийн харьяалалтай байна.
9. Г.Майхүүгийн цусанд спиртийн зүйл илрээгүй байна.” /хх-54/ гэх дүгнэлт,
Хавсаргасан зураг болон баримт /хх-55-56/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн №1201 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн шар алаг өнгийн хивсэнцэрт гэмтэлгүй, ягаан өнгийн дотоожинд шинээр гарсан гэмтэлгүй байна.” /хх-62/ гэх мэдүүлэг,
Хавсаргасан зураг болон баримт /хх-63-64/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн №1837 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн шар алаг өнгийн хивсэнцэрт гэмтэлгүй, ягаан өнгийн дотоож, сальфетика зэрэгт цус илэрч байна. Үрийн шингэн, эр бэлгийн эс илрээгүй.
2. Илэрсэн цус нь хүний цус байна.
3. Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн хивсэнцэр, ягаан өнгийн дотоож, сальфетика зэрэгт илэрсэн цус нь О/I/ бүлгийн харьяалалтай байна.” /хх-65/ гэх дүгнэлт,
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-16-17, 18-21/,
-Таньж олуулах ажиллагаанд ашигласан гэрэл зургууд, “зураг 3, зураг 4” гэж дугаарласан зураг дээр хохирогч С.Майхүү нь С.Э г таньж зааж байна.” / хх-128-129/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын №858 дугаартай дүгнэлтэд:
1.С.Э нь гэмт хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн ямар нэг өвчингүй байсан байна.
2. С.Э нь тэр үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлийг ойлгон өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна.
3. С.Э нь сэтгэц эмнэлгийн хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна.
4. С.Э нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
5. С.Э нь хэргийн талаар тавьсан асуултанд хариулах мэдүүлэг өгөх чадвартай байна.
6. С.Э нь хэрэг хариуцах чадвартай.” /хх-134-135/ гэх дүгнэлт,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №12279 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. С.Э гийн бэлэг эрхтэнд гэмтэл, эмгэг өвчин тогтоогдсонгүй.
2. С.Э нь хурьцал үйлдэх чадвартай байна.
3. Сүүлд бэлгийн харьцаанд хэзээ орсоныг тогтоох боломжгүй.
4. С.Э нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.” /хх-139/ гэх дүгнэлт,
-Шүүгдэгч С.Э гийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-97/ зэрэг болно.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Дээрхи нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч С.Э нь 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 62 дугаар байрны 1 дүгээр орцны хонгилд үйл ажиллагаа явуулдаг “Дэвшил” СӨХ-ны өрөөнд иргэн Г.Майхүүгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндэх гэмт хэргийг, 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 62 дугаар байрны 1 дүгээр орцны хонгилд үйл ажиллагаа явуулдаг “Дэвшил” СӨХ-ны өрөөнд иргэн Г.Майхүүгийн бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндэх гэмт хэргийг үйлдэх явцдаа хөнгөн зэргийн гэмтэл учруулан Г.Майхүүгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг, 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 62 дугаар байрны 1 дүгээр орцны хонгилд үйл ажиллагаа явуулдаг “Дэвшил” СӨХ-ны өрөөнд иргэн Г.Майхүүд хүч хэрэглэн заналхийлж авахаар 320.000 төгрөгийг нь дээрэмдсэн болох нь хохирогч Г.Майхүү, гэрч Д.Гантуяа, шүүгдэгч С.Э гийн яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд болон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн №2148, №1201, 1837 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, хавсаргасан гэрэл зургууд, Шүүх сэтгэц эмгэг судлалын №858 дугаартай дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, таньж олуулах ажиллагаа болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч С.Э нь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэх гэмт хэргийг, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэргийг, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруу тус тус шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч С.Э д Эрүүгийн хуульд заасан хорих ял, торгуулийн ял шийтгэлийг биелүүлэн эдлүүлэх нь шудрага ёсны зарчимд нийцэх бөгөөд шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч С.Э д шүүхээс оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 30 хоногийн хугацаагаар тогтоож, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан хорих ял нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч С.Э нь нийт 128 хоног цагдан хоригдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Э гийн яллагдагчаар цагдан хоригдсон нийт хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор тогтов.
Хохирогч Г.Майхүү нь гэм хорын хохирол, нөхөн төлбөртэй холбоотой нийт 480.000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Э г хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хуагцаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч С.Э д шүүхээс оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 30 хоногийн хугацаагаар тогтоож, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх ялыг 4 жил 30 хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар С.Э д оногдуулсан 4 жил 30 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар тус тус шүүгдэгч С.Э гээс 480.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Майхүүд олгосугай
6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба С.Э д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Э д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС