Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2018/ШЦТ/08

 

 

 

                                 

 

                                   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

            Нарийн бичгийн дарга  А.Золзаяа

Улсын яллагч Д.Дуламжав

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Очирбат

Шүүгдэгч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дуламжаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч А.*******т холбогдох эрүүгийн 1836000000210 дугаартай, 178/2019/0005/Э/ индекстэй хэргийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны 02 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, бага эмч мэргэжилтэй, ******* багийн эмч ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт Алтантуяагийн *******

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч А.******* нь 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймгийн ******* сумын эхэн багийн нутаг дэвсгэр Хусны урд гэх газарт Ц.ын хацар тус газарт буудаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч А.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Хохирогчид хохирол төлбөр төлсөн, хохирогчтой сайн дураар эвлэрсэн гэв.

Хэргийн газар үзлэг хийсэн “...Хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр Хусны урд тал гэх газарт байв...тээврийн хэрэгслийн зүүн талын хаалганы шилийг сумны хошуу нэвтэрч орсон ул мөр үүссэн байх бөгөөд уг хаалганы цонхны доод хүрээнээс дээш 19,5 см зайд 1.3х1.3 см хэмжээтэй цонхны шил дотогш хагарч нүх үүссэн байв.Тээврийн хэрэгслийн баруун хаалганы шил цонхны доод хүрээнээс 20.5см зайд 1х0.8 см хэмжээтэй дотроос гадагш чиглэлтэй хагарч нүх үүссэн байв.Уг хаалганы цонх урд хэсгээрээ 20х17 см хэмжээтэй хагарсан байв.Хэргийн газарт хонгионы хошуу илрүүлэх ажиллагаа явуулсан боловч ямар нэг ул мөр илэрсэнгүй...” гэх  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-6-9-р хуудас/

Эд зүйлийг хураан авсан тухай тэмдэглэл /хх-16-р хуудас/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-17-19-р хуудас/

Хохирогч / ПЕ регистрийн дугаартай, эрэгтэй, настай, бүрэн дунд боловсролтой, ******* сумын ИНХ-ын дарга ажилтай/ овогт гийн ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр Хусны урд тал гэх газарт Д.Болдоо, Д.Арслан, Б.Аззаяа нартай 2 тооны үхэр, 1 тооны тэмээ  гаргаж байгаад 14 цагийн үед цэнхэр өнгийн Портер маркийн *******- ХОҮ улсын дугаартай машин дотроо сууж байтал хүн хашгираад байх болохоор нь эргэн тойрноо хартал А.******* гартаа буу барьчихсан ирж байсан.Тэгээд машины ойролцоо А.******* ирээд над руу буугаа чиглүүлэхээр нь согтуу хүн яачих ч юм билээ гэж бодоод суудлынхаа түшлэгийг хойшоо налуулаад суутал буун дуу гараад машины хаалганы салхины шилэнд нүх гараад баруун талын хацар хорсоод нүүрнээс цус дусахаар нь машинаас буугаад гүйж очоод А.Багаанбаярын бууг булааж авсан.Нүүрнийхээ цусыг арчиж тогтоогоод харахад А.*******ын буудсан бууны сум машины хаалганы салхины шилийг цоолж миний баруун хацраар нэвт гарсан . Машин дээрээ очоод харахад машины зүүн талын хаалганы салхины шилийг цоолж гарсан байсан.Тухайн үед А.******* согтуу байсан болохоор үйлдлээ хянах чадваргүй байсан байх, түүнээс бид хоёрын дунд ямар нэгэн маргаан ,зөрчил болоогүй. Надад хохирол 1000000 төгрөг өгсөн. Одоогоор миний баруун хацар мэдээгүй байгаа.Цаашид энэ хэвээр байвал хот руу явж эмчлүүлэх байх, тэр зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү ... гэх мэдүүлэг / хх -23-24-р хуудас/

Гэрч Д.Болдоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн”...тэмээгээ гаргаж байгаад гэнэт буун дуу гарахаар нь босоод хартал *******- ХОА улсын дугаартай Портер машинд сууж байсан Ц. машинаасаа бууж гүйгээд А.*******ын гараас бууг булааж авч байсан.А.******* Ц.ын баруун хацрын шүргүүлж буудсан байсан.Тухайн үед А.******* нэлээд согтуу буу барьчихсан “ ойртсон хүнийг буудна шүү”гээд орилоод ирж байсан... гэх мэдүүлэг / хх 25-26-р хуудас/

Гэрч Д.Арслангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...А.******* согтуу “ ойртсон хүнийг буудна шүү” гээд гартаа буу барьчихсан ирж явсан. Д.Болдоо хутга хурцалж сууж байгаад “А.******* аа зүгээр байгаарай” гэхэд сонссон шинжгүй дөхөж ирээд *******- ХОА улсын дугаартай Портер машинд сууж байсан Ц. руу нэг удаа буудсан.Ц. машинаасаа бууж ирээд бууг нь булааж аваад түлхэж газарт унагасан. Ц.ын баруун хацар суманд шүргүүлсэн байдалтай байхаар эмнэлэг дуудаж өгөөд а.*******ыг хэсгийн төлөөлөгчид хүлээлгэж өгсөн ...гэх мэдүүлэг / хх-27-28-р хуудас/

Гэрч Б.Аззаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...А.Цагаабаяр согтуу гартаа буу барьчихсан орилоод ирж байснаа Портер дотор сууж байсан Ц. руу нэг удаа буудсан.Ц. машинаас бууж ирээд бууг булааж авсан. Ц.ын баруун хацар суманд шүргүүлсэн байсан ... гэх мэдүүлэг /хх 29--р хуудас/

Гэрч Ц.Жаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр манай нөхөр А.******* архи уучихаад үгэнд орохгүй болохоор машиных нь түлхүүрийг аваад нуучихсан чинь машиныхаа багажны хэсгээс буу аваад засмал зам руу зугтаачихсан.Би араас нь 10-аад минутын дараа яваад ******* багийн ойролцоо мал нядалж байсан хүмүүс дээр очиход  Ц.ын баруун хацар хэсэгт шүргүүлж буудсан байдалтай байсан... гэх мэдүүлэг /хх- 31-32-р хуудас/

Гэрч Ч.Баяржунайгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... А.******* “ өчигдөр ******* багийн Хөх толгой гэх газарт чонотой таарсан, буутай байсан бол алахаар байлаа”гэхэд Наран бат “ надад шинэ ТОЗ-8 буу байгаа “ гээд тэр бууг нь авахаар бид гурав Наранбатын очиж бууг нь аваад А.*******ын машины багаж хэсэгт хийгээд бид гурав  нэг шил архи хувааж уучихаад явсан... гэх мэдүүлэг / хх *******-34-р хуудас/

Гэрч Г.Наранбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... А.******* надаас тоз-8 бууг 1000000 төгрөгөөр авахаар болоод манайд ирээд уг буугаа авч машиныхаа багаж хэсэгт хийчихээд Ч.Баяржунай бид гурав тэднийд очиж нэг шил архи хувааж уугаад харьсан ... гэх мэдүүлэг / хх-35-36-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн  729 дугаартай...Ц.ын биед баруун хацарт зурагдсан шарх,зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.Ц.ын биед гэмтэл учирсан боловч ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн эсэхийг нарийн тогтоох боломжгүй байна.Ц.ын биед учирсан дээрхи гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт / хх-43-р хуудас/  зэрэг баримт болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч А.*******т холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,4, 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг  хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.

Шүүгдэгч А.*******  нь 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр Хусны урд тал гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буугаар буудаж хохирогч Ц.ын хацар хэсэг рүү сум шүргэснээс хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь  хохирогч Ц.ын мэдүүлэг, гэрч Д.Арслан,Д.Болдоо, Б.Аззаяа,Ц.Жаргал, Ч.Баяржунай,Г.Наранбат нарын мэдүүлэг болон Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн  729 дугаартай шинжээчийн ...Ц.ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан.. гэх дүгнэлт, шүүгдэгч А.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг  зэргийг шүүхийн шийдврийн үндэслэлээ болгов.

Шүүгдэгч А.******* нь иргэн Г.Наранбатаас Тоз-8 маркийн бууг чоно алах зорилгоор худалдаж авсан бөгөөд тухайн өдөр архи ууж согтууран эхнэртэйгээ маргаснаас уг буу буюу галт зэвсэгтэй зүй бус болгоомжгүй харьцаж Ц.ын машин руу буудсанаар иргэн Ц.ын баруун хацрыг сум шүргэж түүний биед нь хөнгөн гэмтэл учруулсан  байна.

Иймд шүүгдэгч А.*******ыг  хохирогч Ц.ын биед хөнгөн гэмтэл  учруулсан  гэмт хэрэг үйлдсэн нь  тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч А.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-58/, хохирогчид төлөх төлбөргүй болох нь хохирогч Ц.ын “ хохиролд 1 сая төгрөг авсан тул, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй”  гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

            Шүүгдэгч А.*******ын хувийн байдлын талаар гэрч Л.Баянжаргалын өгсөн...А.******* нь зэрэг сумын 10 жилийн сургууль төгсөөд Дарханы Анагаах ухааны коллеж төгссөн хүний бага эмч мэргэжилтэй. Даруу төлөв, үг дуу цөөнтэй, ажилсаг, тусархуу хүн байгаа юм....  гэх мэдүүлэг / хх- -р хуудас/

Гэрч Ц.Жаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...А.******* эцэг эхээс 2-уулаа, айлын том хүүхэд.Бид хоёр 2010 онд гэр бүл болсон.Одоо 1-9 насны 3 хүүхэдтэй.Манай нөхөр хааяа архи уудаг, уусан үедээ догшин ширүүн ааштай болдог.... гэх мэдүүлэг /хх-32-р хуудас/ зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.

Шүүгдэгч А.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох санал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөргүй болон хувийн байдлыг харгалзан өөрийнх нь зөвшөөрснөөр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналыг зөвшөөрч байна.” гэх саналыг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгч А.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлоо төлж барагдуулсан болон хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар торгох ялын 450000 төгрөгийг 01 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэв.

            Шүүгдэгч А.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирол төлбөргүй  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүйг тус тус дурдаж, шүүгдэгч А.*******ын эзэмшлийн ХААН банкны 58520447 дугаартай дансанд байгаа 450000 төгрөг битүүмжилсэн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 5/139 дугаартай Прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4,17.5 дугаар зүйлийн 1,  36.2, 36.6-36.9 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт Алтантуяагийн *******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт Алтантуяагийн *******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч А.*******т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгохыг ялыг 01 /нэг/ сарын хугацаанд төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын  арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.*******т тайлбарласугай.

5.Шүүгдэгч А.******* нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг тус тус дардаж, шүүгдэгч А.*******ын эзэмшлийн ХААН банкны 58520447 дугаартай дансанд байгаа 450000 төгрөг битүүмжилсэн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 5/139 дугаартай Прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

6.Шүүгдэгч А.*******т оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг  Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч А.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Б.ГАНТӨГС

Top of Form