Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2019/ШЦТ/001

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,

улсын яллагч, хяналтын прокурор Х.Ө

нарийн бичгийн дарга К.Е,

шүүгдэгч К.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М-х овогтой Хын Ад холбогдох 1813003450240 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, 1987 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн Б сумд төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, компыотерийн программ хангамж мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Б сумын сургуулийн дотуур байранд жижүүр ажилтай, Баян-Өлгий аймгийн Б сумын ****  дүгээр багт эхнэр 2 хүүхдийн хамт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, уХ мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, М-х овогт Х овогтой А, РД:****.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.А нь Баян-Өлгий аймгийн Б сумын ****  дүгээр багийн нутаг дэвсгэрт 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр тус иргэн Ө овогтой Сийг өмнө үүссэн таарамжгүй харьцаанаас үүдэн хоорондоо маргалдан хэрэлдэж, түүний нүд рүү цохиж биед нь хөнгөн зэргийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  /прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х.А нь Баян-Өлгий аймгийн Б сумын ****  дүгээр багийн нутаг дэвсгэрт 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр тус иргэн Ө овогтой Сийг өмнө үүссэн таарамжгүй харьцаанаас үүдэн хоорондоо маргалдан хэрэлдэж, түүний нүд рүү цохиж биед нь хөнгөн зэргийн хохирол учруулсан

 

Дээрх нөхцөл байдлууд, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

- Хохирогч Ө.Сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 21-ний өдер 18 цагийн үед хүргэн дүү Х.Аийн гэрт очоод чи минии блокыг яагаад ачсан юм бэ гэхэд хүргэн дүү Х.А “чиний блок биш” гэхээр нь наад блок чинь миний блок гэж хэлсэн. Тэр үед хүргэн дүү Х.А намайг шууд дэгээдэж унагааж цээжин тус газар нэг цохиод нүүр лүү минь өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 11, 15-16 дугаар хуудас/,

- Гэрч И.Бахытгүлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүргэн ах Ө.С манайд согтуу ирсэн. Тэгээд манай нөхер Х.Атэй хэрүүл маргаан гаргаж хоорондоо маргалдсан. Тэгээд Х.А хүргэн ах Ө.Сийг гэрээс чирч гаргаад явсан. Нөхөр Х.А хүргэн ах Ө.Сийг баруун гарын нударгаар нүүр лүү нь 2-3 удаа цохиж зодсон” /хх-ийн 17 дугаар хуудас/,

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад К Хын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 96 тоот Ө.Сийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шижээчийн дүгнэлтээр /хх-ийн 20 дугаар хуудас/,

Шүүгдэгч Х.Аийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 21-ний өдер манайд хүргэн ах Ө.С ирсэн. Манайд ирэхдээ архи уусан байдалтай ирсэн. Тзгээд бид ахуйн маргаанаас болж хоорондоо маргалдсан. Тэр үед би Ө.Сииг баруун гараар нүд рүү нь 2-3 удаа нударгаар цохисон. Тэр үед Ө.Сиин баруун нүд нь хавдаж доод хэсгээс бага зэрэг цус гарч байсан. Би бусдын биед гэмтэл учруупснаа хүлээн зөвшөерч байна, миний буруу” /хх-ийн 35 дугаар хуудас, шүүх хуралдаан тэмдэглэл/ гэх мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөн шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судаллаа. Үүнд:

- Баян-Өлгий аймгийн Б сумын ****  дүгээр багийн Засаг даргын “Х овогтой А нь тус сумын ****  дүгээр багт оршин суудаг. Эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Төлөв даруу зантай, урьд өмнө ямар нэгэн хэрэгт холбогдож байгаагүй” гэх тодорхойлолт /хх-ийн 43 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Б сумын төрийн сангийн төлөөлөгчийн “Б сумын ****  дүгээр багийн иргэн Х овогтой А нь 2017 оны жилийн эцсийн мал тооллогоор адуу 5, үхэр 2, хонь 10, ямаа 40, бүгд 57 толгой мал тоолуулсан” гэх тодорхойлолт /хх-ийн 44 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Х.Аийг ямар нэгэн дансгүй болохыг тодорхойлсон Г, Х, Т банкны албан бичиг /хх-ийн 45-46 дугаар хуудас/,

- шүүгдэгч нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 дугаар хуудас/,

-Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 12 дугаа рсарын 25-ны өдрийн “Х.Аийн нэр дээр өнөөдрийн байдлаар манай цахим мэдээллийн санд ямар нэгэн эд хөрөнгө бүртгэгдээгүй байна” гэх албан бичиг /хх-ийн 50 дугаар хуудас/,

- 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр олгосон “РД:*****, овог: М-х, эцэг/эх/-ийн нэр:Х, нэр:А, яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар:Баян-Өлгий, Б, төрсөн огноо:1987/10/05, хаяг:Баян-Өлгий, Б, 1-р баг, Цэцэгт, хүчинтэй хугацаа:2032/10/05, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

Гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа, шүүгдэгчийн бусадтай харилцах харилцааны соёл, өөрийн сэтгэл хөдлөл, уур омгоо удирдан жолоодох чадвар дутмаг зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, цохиж зодохоо урьтал болгон хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, хувийн сэдэлтээр, бусдыг үл хүндэтгэн дээрх гэмт хэргийг үйлджээ гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Ө.Сийн биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 96 тоот дүгнэлт /хх-ийн 20 дугаар хуудас/-ээр тогтоогдож байна. 

Иймд шүүгдэгч Х.Аийн дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Ө.Сийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан ба нийт 90000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд төлж барагдуулсан /хх-ийн 16 дугаар хуудас/, хохирогч шүүгдэгч нар нь сайн дураараа эвлэрсэн, хохирогч Ө.С нь ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Х.Аийг бусдад төлөх төлбөргүй байна.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Х.Аийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн 6.****  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.****  дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүгдэгчийг гэм буруутай болохыг үндэслэл болгосон нотлох баримтууд болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон бусад баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө цээрлүүлэн, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлж, нийгэмшүүлэх зорилгоор, эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохируулж, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,  гэмт хэрэг гарахад хохирогчийн хууль бус үйлдэл нөлөөлсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөр төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4, 3 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан үзэж түүнд нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.Аийн үйлдсэн энэхүү гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 5.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баян-Өлгий аймгийн Б сумын захиргаанд 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж байна. 

Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Х.Аийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоолоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Х.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна.

Шүүгдэгч Х.Аийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний үнэмлэх зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шүүгдэгчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүхийн тухай хуулийн 3****  дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М-х овогтой Хын Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Аийг Баян-Өлгий аймгийн Б сумын захиргаанд 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Х.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгч Х.Аийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний үнэмлэх зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.А