Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2

 

Г.*******ад холбогдох эрүүгийн хэргийн тухай

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Д.Дуламжав, хохирогчийн өмгөөлөгч Б.Хосбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

Ховд аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолтой Г.*******ад холбогдох эрүүгийн 201621010042 дугаартай хэргийг хохирогчийн  өмгөөлөгч, ялтны өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэй хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1946 онд Ховд аймгийн ******* суманд төрсөн, 70 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, ******* ******* ******* ******* нь 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Ховд аймгийн ******* сумын******* багийн нутаг дэвсгэрт иргэн *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан баруун гар луу нь сандлаар цохиж биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Ховд аймгийн ******* сум дахь сум дундын шүүх ”******* *******ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч ******* ******* ******* *******ыг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Г.*******ад оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацааны хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Г.*******ад оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, хяналт тавихыг Ховд аймаг дахь Цагдаагийн газрын ******* сум дахь Цагдаагийн хэлтэст даалгаж” шийдвэрлэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Хосбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогч *******ын бие махбодид учирсан баруун гарын шуу ясны хугарал гэмтэл нь ялтны гэм буруутай шууд санаатай үйлдлийн улмаас хохирогчид учирсан болох нь хэрэгт хуулийн дагуу авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Хохирогч нь дээрх гэмтлийн улмаас Ховд аймаг болон Улаанбаатар хотод очиж эмчилгээ оношилгоо хийлгэсэн ба түүнтэй холбогдож гарсан зардал болон өмгөөлөгчид төлсөн үйлчилгээний хөлс зэргийг баримтаар нэхэмжилсэн атал хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн этгээд нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан бол оногдуулсан ялыг тэнсэж хянан харгалзахаар заасан байхад Г.*******ад оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзсан нь буруу ба хуулийг буруу хэрэглэсэн шийдвэр гэж үзэж байгаа тул хэргийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Г.*******ын гэм буруу нь нотлогдоогүй байхад хэргийг шүүхээр хэлэлцүүлэхээр шилжүүлсэн ба шүүх хэргийн нотолбол зохих асуудлыг нотлоогүй, мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу явагдсан байхад Г.*******ыг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа хэтэрхий нэг талыг барьж хэргийг бүрэн шалгаагүй. Хохирогч *******ын гомдолд дурдсан асуудлыг бүрэн шалгаагүй орхигдуулсан. Хохирогчийн аль гарт гэмтэл учирсаныг мөрдөн байцаалтаар шалгаж тогтоогоогүй, мөн хохирогчийн биед гэмтэл учирсан цаг хугацааг тогтоогоогүй.

 Г.*******ын шүдийг хохирогч ******* цохиж гэмтээсэн асуудлыг нарийвчлан шалгаж тогтоогоогүй. Г.*******ын гэм бурууг хангалттай шалгаж тогтоогүй атлаа гэм буруутайд тооцож ял оногдуулж байгаа нь Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчиж байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байх тул хохирогч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

            Шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. Учир нь: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан: гэмт хэрэг гарсан байдал / гэмт хэргийг хэдийд, хаан, яаж үйлдсэн/ гэмт хэргийн сэдэлт, *******ын гар гэмтсэнтэй холбоотой хохиролын хэмжээ нь хэдэн төгрөг болох нь ойлгомжгүй байх ба хэдий хэмжээний хохирол учирсныг шалгаж тогтоох шаардлагатай байна.

Хэргийн баримтаас үзэхэд: хохирогч *******ын “. . .миний баруун гарлуу төмөр сандлаар цохисон. . .” гэх мэдүүлэг / хх-н 19 /, гэрч *******ын “ . . .Г.******* надад *******ыг хутгатай байсан гэж хэлэхээр нь би *******ын биед нэгжиж үзэхэд хутга олдоогүй . . . “  мөн  “ . . . *******ын хэлээд байсан хутгыг би маргааш нь орны гутсан дороос олж авсан. Би хутга яагаад гутсан доор хийсэн юм гэж *******аас асуухад ******* намайг цохиод босгохгүй байсан болохоор би арайхийж босоод хутга барьж өөрийгөө хамгаалсан.

Би *******ыг айлгах гэж тэглээ гэж надад хэлсэн . . . “ гэх мэдүүлэг / хх-н 21-22 /, гэрч Ч.Жаргалсайхан “ . . . ******* сандлаар цохихоор нь гараараа хаасан тэрнээс хойш өвдөөд . . . байна гэж хэлсэн. . .” гэх мэдүүлэг/ хх-н 27 /, Г.*******ын сэжигтэн, яллагдагчаар байцаагдахдаа өгсөн “. . .  Ядамжав босож ирээд шкабны дээрээс хутга аваад одоо хүрээд ир чамд би яадгийг харуулаад өгье гэж хэлээд дайрахаар нь би гал тойроод зугтсан / хх-н 48, 51 / . . . “гэх мэдүүлгүүд хэрэгт авагдсан байхад мэдүүлэгт дурдсан зүйлүүдийг шалгаж тогтоогүй, төмөр сандлаар *******ыг цохисон эсэх, ******* хутга барьж Г.*******ыг хөөсөн зэрэг үйлдлүүдийг, Ядамжавын гар гэмтсэн нь Г.*******ын ямар идэвхтэй үйлдэл хийснээс болж гэмтсэн болох, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэгийн гэрч Шинэжил, Даваасүрэн нарыг асуулгахаар өгсөн гомдлын дагуу гэрч нарыг асуух зэрэг дээр дурдсан ажиллагаануудыг  шалгуулахаар уг хэргийг нэмэлт мөрдөн байцааалтанд буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Давж заалдах шатны шүүхээс хэргийг мөрдөн байцаалтанд буцааж шийдвэрлэсэн тул хохирогчийн өмгөөлөгч Б.Хосбаярын хохирлыг бүрэн гаргаагүй талаар бичсэн давж заалдах гомдолд дүгнэлт өгөх боломжгүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон давж заалдах шатны шүүхээс ТОГТООХ нь:

1.Ховд аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 11 дугаар сарын 01-ний өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаасугай.

2.Хэргийг прокурорт очтол Г.*******ыг урьд батлан даалтанд өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээнд нь хэвээр үлдээсүгэй.

3.Энэ магадлал нь нэн даруй заавал биелэгдэх бөгөөд Хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохгүйг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Н.ТУЯА

                                       ШҮҮГЧИД                                   Н.МӨНХЖАРГАЛ

                                                                                          Б.ДАМБА