Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2019/ШЦТ/12

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа,  улсын яллагч А.Анхбаяр, шүүгдэгч Ж.*******, түүний өмгөөлөгч Н.Очирбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д  зааснаар  яллах дүгнэлт үйлдэж шүүхэл шилжүүлэн ирүүлсэнийг шүүгдэгч ******* овогт ******* *******т холбогдох, 178/2019/0012/ индекстэй, 1836000000206  дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 сарцын 24-ний өдөр хүлээн авч, 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, Ховд аймгийн Мянгад сумын ******* багт оршин суух, оны 09 сарын 08-ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, яс үндэс  дөрвөд, боловсролгүй, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл-2, эгчийн  хамт амьдрах, аминдаа гэр нэг, 50 толгой мал  /үхэр-20 адуу-20/  хөрөнгөтэй, сарын өрхийн орлого-180000 төгрөг,Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2007 оны 05 сарын 11-ний өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 2 жилийн хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан **************  регистрийн дугаартай, ******* овогт ******* *******. 

           Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд тусгагдсанаар:

Шүүгдэгч  Ж.******* нь 2018 оны 06 сарын 03-наас 2018 оны 06 сарын 04-нд шилжих шөнө  Ховд аймгийн сумын Нарийн гол багийн нутаг дэвсгэр “Цуурай” гэх газраас иргэн Ш.*******ын нэг тооны хээр зүсмийн адууг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр  шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд: Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч /Ховд аймгийн суманд оны 12 сарын 15-ны өдөр төрсөн,  настай, эрэгтэй,  дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Ховд аймгийн сумын багт оршин суух сумын  даргын ын газрын дарга  ажилтай, / ******* овогт ******* *******ын өгсөн...Миний 1 тооны адуу Мянгад сумын малчин Ц.Дашням гэдэг хүний адуунд байсан. 2018 оны 06 сарны 03-наас 2018 оны 06 сарны 04-нд шилжих шөнө Ц.Дашням над руу  утсаар “таны адуу чинь алга болчихсон байна. Би хайгаад олсонгүй” гэж хэлсэн.Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Миний адуу хээр зүсмийн, зөв талын гуяндаа урагшаа харсан саран тамгатай, буруу талын чихэндээ сийх имтэй, соёолон насны адуу байсан. Би 2016 онд Ш.Даваажаргалаас бэлгэнд авч байсан. Хулгайд алдсан адууныхаа мөнгийг бэлнээр авсан тул гомдол санал байхгүй шүүх хуралд оролцохгүй...гэх мэдүүлэг/ хэргийн 07-08 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд  Ц.Дашнямын гэрчээр өгсөн...2018 оны 06 сарны 03-наас 2018 оны 06 сарны 04-нд шилжих шөнө Ш.*******ын хулгайд алдсан хээр зүсмийн морь алга болсоны дараа би Жагайгаас асуусан юм. Жагай яаж мэдсэнийг мэдэхгүй. Надад Ш.*******ын морийг Ж.******* хулгайлсан байж магадгүй гэж хэлсэн....гэх мэдүүлэг / хэргийн 38-39 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд  М.Чойжилын гэрчээр өгсөн...2018 оны 06 сарын дундуур асууж байсан. Тухайн  үед манайх Ховд аймгийн Мянгад сумын ******* багт нутаглаж байсан. Манайд зүс таних Ж.******* ганцаараа хүрэн зүсмийн морьтой ирээд явсан. Ц.Дашням надаас Ш.*******ын хээр зүсмийн морь алга болчихлоо. Та харсан уу гэхээр нь тэр өдөр Ж.******* ирээд явсан болохоор авсан байна гэж  таамагласан. Өөр гадны хүн манай нутгаар ирээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 14-рт/

Мал үнэлсэн тухай тайлан...4 насны  морь-600000 төгрөг / хэргийн 19 дүгээр хуудас/

Шүүгдэгч Ж.*******ын  мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн... 2018 оны 06 сарны 03-наас 2018 оны 06 сарны 04-нд  шилжих шөнө 11 цагийн үед Ховд аймгийн сумын  Нарийн гол баийн нутаг дэвсгэрт “Цуурай”  гэх газар 2 тооны холбоотой хээр зүсмийн  адуу байсан. Тэгэхээр нь хүлээсийг нь тайлж нэг тооны хээр зүсмийн үрээг морьтойгоо хөтлөөд Ховд аймгийн Мянгад сумын ******* багт өөрийн адуундаа аваачиж тавьсан. 2018 оны 10 сард хулгайлж авсан адууг нядлаад Ховд аймгийн Жаргалант сумын ******* морь захад аваачиж 500000 төгрөгөөр өгсөн. Би бэлнээр мөнгийг авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 24-27-рт/

Эд хөрөнгө битүүмжлэх.../Ж.*******ын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 7 настай хүрэн зүсмийн морь/  тогтоол, гэрэл зураг, үзлэг хийсэн тэмдэглэл//

“Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар ******* овогт ******* *******  нь Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2007 оны 05 сарын 11-ний өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 2 жилийн хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан... гэх баримт / хх-ийн 50-рт/  зэрэг нотлох баримт болно. 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамраалтай ач холбогдолтой, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай , үнэн зөв, түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн нотлогдвол зохих байдлуудыг шалган тогтоосон  байх тул дээрхи нотлох баримтуудыг үнэлж үзэхэд: 

Шүүгдэгч  Ж.******* нь 2018 оны 06 сарын 03-наас 2018 оны 06 сарын 04-нд шилжих шөнө Ховд аймгийн сумын Нарийн гол багийн нутаг дэвсгэр “Цуурай” гэх газраас иргэн Ш.*******ын нэг тооны хээр зүсмийн, зөв талын гуяндаа урагшаа харсан саран тамгатай, буруу талын чихэндээ сийх имтэй, соёолон насны 600000 төгрөгний үнэ бүхий  адууг бусдын эзэмшлийнх гэдгийг  мэдсээр байж нууцаар авсан нь мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бий болгосон гэж үзнэ.

            Шүүгдэгч Ж.******* нь бусдын малыг нууцаар  авсан нь  Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан...Бусдын малыг хулгайлсан бол...гэх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг “ бусдын мал хулгайлах “ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

            Шүүгдэгч Ж.******* нь  бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ 7 настай, 600000 төгрөгний үнэ бүхий морийг ашигласан, мөн бусдын малыг хулгайлан бусдад зарж 500000 төгрөгний орлого олсон байх тул гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 600000 төгрөгний үнэ бүхий морь, гэмт хэрэг үйлдэж олсон орлого 500000 төгрөг зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1. 2, 3, 4 дүгээр дэх хэсэгт зааснаар тус тус хурааж улсын  орлого болгох нь хуульд нийцнэ.

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг :

 Хохирогч Ш.******* нь   гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн...Хулгайд алдсан адууныхаа мөнгийг бэлнээр авсан тул гомдол санал байхгүй шүүх хуралд оролцохгүй...гэх мэдүүлэгээр  тогтоогдож байх тул шүүгдэгч  Ж.*******ыг  бусдад  төлөх төлбөргүй гэж үзлээ.

                        Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ж.*******  нь  гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгасан, төлөх төлбөргүй байгааг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал  тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Ж.******* нь Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн2007 оны 05 сарын 11-ний өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 2 жилийн хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан  нь хэргийн 50 дугаар   хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар  тогтоогдож байна.

Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Ж.******* нь  бусдын мал хулгайлсан нь нотлогдсон тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар  1 жилийн  хугацаагаар  хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй хэрэг хянан шийдвэрллэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг хийхдээ унаа болгон ашигласан 7 настай хүрэн   зүсмийн  морины үнэ болох 600000 төгрөгийг улсын орлого болгох, хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх  хэмжээг өөрчилж   энэ өдрөөс эхлэн цагдан хорих саналтай гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Ж.******* нь хохирогчид учирсан хохирол болох 1 тооны  адууны үнэ 600000 төгрөгийг төлсөн, урьд нь Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2007 оны 05 сарын 11-ний өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 2 жилийн хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан  хэдий ч 10 жилийн  хугацаанд дахин гэмт хэрэг үйлдээгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийн хувьд маргахгүй байгаа, хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэж өгнө үү гэв.  

Шүүхээс шүүгдэгч Ж.*******ыг бусдын нэг тооны адуу хулгайлсан   гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэм хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга  ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн  улсын яллагчаас гаргасан дүгнэлт тайлбар, шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт, тайлбар,   шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хор  уршгийг арилгасан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.*******ыг хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.5-д зааснаар...оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх ...үүргийг хүлээлгэхээр тогтов.  

Эрүүгийн 1836000000206 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ж.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Ж.*******ын өмчлөлийн 7 настай хүрэн зүсмийн морь   битүүмжилсэн прокурорын 2018 оны  12 сарын 17-ны өдрийн 5/136 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол” -ыг   хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17 дугаар зүйлийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10,36.13  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.*******т ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн1836000000206 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч  Ж.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.5 дугаар зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүгдэгч Ж.*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 600000 төгрөгний үнэ бүхий  7 настай морь, гэмт хэрэг үйлдэж олсон орлого 500000 төгрөгийг  тус тус  хурааж улсын төсөвт шилжүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэгийг шүүгдэгч Ж.*******т  хүлээлгэсүгэй.

6.Шүүгдэгч Ж.*******ын өмчлөлийн 7 настай хүрэн зүсмийн морь   битүүмжилсэн прокурорын 2018 оны  12 сарын 17-ны өдрийн 5/136 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол” -ыг   хэвээр үлдээсүгэй.

7.Шүүгдэгч Ж.*******т “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй. 

   8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 , 38.2 дугаар зүйлийн 1-д  зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Т.ЦЭЦЭГМАА