Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 70

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж, шүүгч С.Өсөхбаяр, С.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,

Улсын яллагч П.Даваасүрэн,

Иргэдийн төлөөлөгч С.Дэлгэр,     

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюун-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Л.Бурмаа,

Шүүгдэгч Б.Х , түүний өмгөөлөгч А.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

           

 Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Х д холбогдох эрүүгийн 1806 04220 1151 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эгч, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар, Б.Х .

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Б.Х  нь 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 8 дугаар гудамжны 90а тоот хашаанд бага насны хүүхэд буюу 6 настай эмэгтэй Л.Алтанзулын бэлэг эрхтэнийг оролдож хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. 

         

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

   

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х  мэдүүлэхдээ: “...С.Оюун-

Эрдэнийн гурван хүүхэд манай дүүгийн гэрт тоглож байхад С.Оюун-Эрдэнэ өөрөө байсан. Манай дүүгийн гэрт тоглож байсан хоёр хүүхэд нь юм хэлэлгүй өөрийн гэр рүү орж байсан. Гэтэлд С.Оюун-Эрдэнэ “хүүхэд байгаагүй” гэж хэрэгт мэдүүлсэн байсан. Ажлаасаа ирэхэд нь би зөрөөд хашаанаасаа гарсан. Намайг ороод ирэхэд гурван хүүхэд нь манай гэрт тоглож байсан. Би “та нар одоо  гарцгаа, ах нь хувцсаа угаалаа” гэж хэлэхэд хоёр хүүхэд нь гараад гүйсэн. Нэг хүүхэд нь үлдсэн. Гэтэл гаднаас С.Оюун-Эрдэнэ зөрөөд орж ирсэн. Орж ирээд “яагаад манай хүүхэд энд үлдчихсэн юм бэ” гэж асуусан. Тэгэхээр нь би “цагдаа сэргийлэхээ дуудаж шалгуул” гэж хэлсэн гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюун-Эрдэнэ мэдүүлэхдээ:...”2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр би ажилтай байсан. Тухайн өдөр хоёр хүүхэд маань амралтын өдөр байсан учраас амарч байсан. Тухайн өдөр хүүхэд харах хүн байгаагүй. Гэтэл дүү амарч таараад хүүхдүүдээ дүүдээ үлдээгээд ажилдаа явсан. Тэгтэл дүү “хүүхдүүдийг орхиод гарч байна. Би утасны зай авах гээд доошоо явж байна” гэж хэлсэн. Би дүүгийн хэлснийг сонсоод ажлаасаа шууд гарсан. Манай гэр ажил хоёрын хооронд 5-10 минутын хугацаанд явахаар ойрхон зайтай. Би энэ хүнтэй үүдэнд таараагүй. Намайг ирэхэд хүү маань “аниаг хайгаад олохгүй байна, аниа алга болчихсон” гэж хэлсэн. Би гэрт ороход охин байгаагүй. Энэ айл нэг байшинтай атлаа дотроо олон өрөөтэй. Эхний байшинд нь ороход нэг залуу унтаад нэг жоохон охин хажууд нь зогсож байсан. Дараагийн хаалгыг цохиход хаалгаа нээж өгөөгүй. Хаалгыг нь түлхэхэд манай охин дотор нь дуугарсан. Хаалгыг нь түлхээд ороход угаалгын машинаар хаалгаа дарчихсан байсан. Намайг ороход охин орон дээрээс нь өмдөө татаад босож байсан. Би “та яаж байгаа юм бэ” гэхэд “би яасан юм, тэр цагдаа сэргийлэхдээ шалгуул” гэж хэлсэн. Тухайн үед энэ хүн согтуу юм шиг байсан учраас энэ хүнд юм хэлж чадаагүй охиноо аваад гарсан. Би энэ хүнтэй үүдэнд таараагүй. Гэртээ ирээд гэрийнхэндээ хэлээд цагдаа дуудсан. Гэрч гэж байгаа хүмүүс нь бүх зүйл болоод дууссаны дараа “юу болоод байгаа юм, яасан юм” гээд гарч ирсэн. Тэгэхээр нь би “танай хүн чинь ийм байдалтай миний охиныг энд оруулж ирээд ийм байдалтай байхад та нар ямар хариуцлагагүй юм” гэж хэлэхэд “манай ах ийм үйлдэл хийх ёсгүй, тийм юм бол явах газар руу нь явуулахгүй юу” гэж хэлсэн. Энэ хүнээс нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн дагуу шийтгүүлмээр байна.”гэв.

 

Мөн талуудын хүсэлтээр мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас насанд хүрээгүй хохирогч Л.Алтанзулын өгсөн мэдүүлгүүд /хх-25-26, 27-28, 29-30, 31-32/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюун-Эрдэнийн өгсөн мэдүүлгүүд /хх-33-36, 37-38/,  гэрч Б.Лхагважавын өгсөн мэдүүлгүүд /хх-44-45/, 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-17-23/, 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-13/, Шүүх сэтгэц эмгэг судлалын №685 дугаартай дүгнэлт /хх-134/, Шүүх сэтгэц эмгэг судлалын №919 дугаартай дүгнэлт /хх-66-68/, шинжээч эмч П.Энхчимэгийн өгсөн мэдүүлэг /хх-69-70/,  Б.Х ы гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-39-41, 79-82/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн №5551 дугаартай дүгнэлт /хх-54/, шүүгдэгч Б.Х ы иргэний үнэмлэхний лавлагаа /хх-97/, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт /хх-98/, шүүгдэгч Б.Х ы урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-99/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Х  нь 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 8 дугаар гудамжны 90а тоот хашаанд бага насны хүүхэд буюу 6 настай эмэгтэй Л.Алтанзулын бэлэг эрхтэнийг оролдож хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн болох үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон байна.

 

Дээр дурьдсан үйл баримт дараахи нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч Л.Алтанзулын өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 18-19 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо 8-90а тоотод өөрийнхөө гэртээ манай хашаанд хамт амьдардаг ах намайг гэртээ оруулаад миний триког өвдөг хүртэл доошлуулж байгаад миний боожгойг гараараа оролдоод уруулаараа 5 удаа үнсээд байсан. Хуруугаа хийгээд байсан 3 удаа өвдсөн. Надад тэр ах “зөндөө зайрмаг авч өгнө” гэж хэлсэн. Тэр хүнээс архи үнэртээд байсан. Тэгээд тэр хүн “бид хоёрыг хэнч харахгүй” гэж хэлсэн. Тэгээд би тэр ахтай цуг байж байхад тэр ах зайрмаг авч өгөөд өөрийнхөө гэр рүүгээ авч ороод хаалга цоожлоод миний уруул дээр үнсээд дахиад зайрмаг авч өгсөн. Тэгээд намайг орон дээр хэвтүүлээд миний өмдийг өвдөг хүртэл доошлуулаад гараараа боожгойг оролдоод байсан. Би айгаад уйлаад байж байхад манай ээж гаднаас орж ирээд намайг авч явсан. Байшинтай айлын ах намайг өрөөнд нь байж байхад хаалгаа угаалгын машинаар тагалсан. Угаалгын машин хаалганы хажууд байхад угаалгын машиныг түлхээд хаалгаа тагласан. Угаалгын машиндаа хувцас угаагаагүй байсан. Ээж хаалга түлхээд орж ирсэн. Тэгэхэд тэр ах гэрийнхээ хаалгаа угаалгын машинаар түгжээд миний хацар дээр үнсээд миний өмдийг шувтлаад миний боожгойг үнссэн. Тэгэхээр нь би айгаад уйлтал манай ээж угаалгын машин түлхэж орж ирээд тэр ахтай хэрэлдээд намайг гэртээ дагуулж орсон. Би сүүлд ярихдаа худлаа ярьсан юм. Танихгүй ах миний боожгойг үнсэхдээ өмд тайлж байгаад үнссэн. Манай ээж намайг “яах гэж танихгүй айлд орсон юм” гээд загнаад байхаар нь би айгаад миний өмдийг тайлаагүй, өмдний гаднаас үнссэн гэж худлаа хэлсэн юм. Тэр өдөр хашаанд дүү Л.Батмөнхөөс өөр жаахан хүүхэд байгаагүй.” /хх-25-26, 27-28, 29-30, 31-32/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад С.Оюун-Эрдэнийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр өгсөн: “...Тэгээд хашаанд ирэхэд манай хүү Л.Батмөнх ганцаараа уйлчихсан “аниа алга болчихсон” гээд байж байсан. Гэрт ороод үзэхэд Л.Алтанзул байхгүй байсан. Тэгэхээр нь байшин руу охиноо хайж ороход 2-3 хаалга байхаар нь эхний хаалгыг онгойлгож харахад нэг залуу унтаж байсан бөгөөд хажууд нь 3-4 орчим насны охин байж байсан. Дараагийн хаалгыг тогшиход дотроосоо түгжсэн шинжтэй огт хаалгаа тайлаагүй тул цаад талынх нь буюу 3 дахь хаалган дээр очиход дотроос нь Л.Алтанзул уйлах дуу сонсогдохоор нь хаалгыг нь түлхэхэд дотроос нь юмаар даруулсан шинжтэй байхаар нь хүчтэй түлхэж онгойлгоход угаалгын машинаар даруулчихсан байсан. Тэгээд дотогш ороход Л.Алтанзул уйлчихсан орон дээрээс буугаад над руу ирсэн бөгөөд Б.Х  гэгч хажууд нь зогсож байсан. Тухайн үед охин маань уйлаад Б.Х  гэгч өрөөний хаалгыг угаалгын машинаар даруулсан байсан зэргээс би ямар нэгэн юм болсон байна гэж ойлгоод Б.Х  гэгчийг “та яаж байгаа юм бэ” гэхэд Б.Х  гэгч “би яасын” гэж хэлсэн. Тэгээд би охиноо аваад гэр рүүгээ ороод аргадаж тайвшруулаад “яах гэж тэр айлд орсон юм бэ, тэр ах нь миний охиныг яасан юм бэ” гэхэд “миний өмдийг шувталсан боожгойг үнссэн, гараараа оролдсон” гэж хэлсэн. Дараа нь би Л.Баясгалан гэгчид хандан “би охиноо хайж танай хаалгыг тогшиход чи хаалгаа тайлахгүй байсан” гэхэд Л.Баясгалан гэгч нь “би унтаж байсан, би юу ч сонсоогүй, манай ах тийм юм хийх хүн биш” гэж хэлж байсан.” /хх-33-36/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюун-Эрдэнийн гэрчээр өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр орой 18 цаг өнгөрч байхад манай дүү утсаар яриад “би явлаа утасны батрей авахаар явлаа 2 хүүхдийг нь үлдээлээ шүү” гэхээр нь ажлаасаа шууд гараад гэртээ ирэхэд манай 4 настай хүү маань “аниа алга болчихсон” гээд ганцаараа уйлчихсан байсан. Тэгээд хашаандаа амьдардаг айлуудын хаалгыг нүдэхэд тайлж өгөөгүй унтаж байсан. Дахиад өөр өрөөний хаалгыг түлхэхэд дотор талаасаа угаалгын машинаар дарсан хаалга байсан. Тэгээд түлхээд ороход уг өрөөнд амьдардаг ганц бие залуу согтуу манай охинтой хамт байсан. Манай охин орон дээрээс айсан байдалтай уйлчихсан уруулаа арчаад над руу гүйгээд ирсэн. Тэр залуу нь тухайн үед “би яагаа ч үгүй” гээд байсан. Тэгээд охиноосоо яасан талаар асуухад манай охин “тэр ах намайг гэртээ оруулаад миний триког өвдөг хүртэл нь доошлуулаад байгаад миний боожгойг гараараа оролдоод уруулаараа 5 удаа үнсээд байсан. Хуруугаа хийгээд байсан 3 удаа өвдсөн, надад тэр ах зөндөө зайрмаг авч өгнө” гэж хэлсэн. Тэр хүнээс архи үнэртээд байсан. Охин Л.Алтанзулын бэлэг эрхтэн нь улайсан байсан. Өөр гэмтэл байхгүй байна” /хх-37-38/ гэх мэдүүлэг,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн №5551 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Л.Алтанзулын биед гэмтэл тогтоогдсонгүй.

2. Л.Алтанзулын охин хальс бүрэн гэмтэлгүй байна.” /хх-54/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын №685 дугаартай дүгнэлтэд:

1.Б.Х  нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

2. Б.Х  нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

3. Б.Х  нь хэрэг хариуцах чадвартай.” /хх-59-60/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн байцаалтад шинжээч эмч Б.Даваасүрэнгийн өгсөн: “....Үтрээ уйтан гэдэг бэлэг эрхтэн гэсэн утгатай үг бөгөөд цочрол их гэдэг нь урьд өмнө бэлгийн харилцаанд орж байгаагүй гэсэн үг. Л.Алтанзулын биед ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй байсан.” /хх-62/ гэх мэдүүлэг,

 

Шүүх сэтгэц судлалын 2018 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 919 дугаартай дүгнэлтэд:

1. Л.Алтанзул нь Онихофания буюу хумсаа мэрэх эмгэгтэй байна.

2. Л.Алтанзулын Онихофания буюу хумсаа мэрэх эмгэг нь 2018 оны 4 дүгээр сарын сарын 28-нд бэлгийн хүчирхийлэлд өртсөний улмаас үүссэн байх оломжтой.

3. Л.Алтанзул нь өөрийн насны түвшинд мэдүүлэг өгөх чадвартай.

4. Л.Алтанзул нь хэрэг хариуцах чадваргүй.

5. Л.Алтанзул нь 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн үйл явдлаас хойш Онихофания буюу хумсаа мэрэх эмгэгтэй болсон байна.” /хх-66-68/ гэхдүгнэлт,

 

Мөрдөн байцаалтад шинжээч эмч П.Энхчимэгийн өгсөн: “...Онихофания буюу хумсаа мэрэх эмгэг нь хүүхэд стресст өртсөнтэй холбоотойгоор үүсдэг эмгэг бөгөөд бүх төрлийн хүчирхийлэл буюу дарамтанд өртөх, ойр дотны хүнээ алдах. аваар осол, байгалийн гамшигт өртөх зэрэг нь хүүхдэд стресс болдог юм.” /хх-69-70/ гэх мэдүүлэг,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-7, 8-10/

Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-12-17-23/,

Шүүгдэгч Б.Х ы урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-99/ зэрэг болно.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Дээрхи нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Б.Х  нь 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 8 дугаар гудамжны 90а тоот хашаанд бага насны хүүхэд буюу 6 настай эмэгтэй Л.Алтанзулын бэлэг эрхтэнийг оролдож хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч Л.Алтанзул, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюун-Эрдэнэ нарын өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн №5551 дугаартай дүгнэлт, Шүүх сэтгэц эмгэг судлалын №685, №919 дугаартай дүгнэлтүүд, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Б.Х  зүгээс “…Би энэ хэргийг хэргийг хийгээгүй.” гэх тайлбар, түүний өмгөөлөгч А.Ганбатын”…

 …“ гэх тайлбаруудыг гарган маргаж мэтгэлцэх боловч дээр дурьдсан нотлох баримтууд шүүгдэгч нарын гэм бурууг хангалттай нотолсон гэж үзсэн тул хураангуйлан дараахи байдлаар шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн дүгнэлтэд шүүх няцаалт өгсөн болно.

 

Энэ хэргийн хохирогч нь бага насны хүүхэд хүүхэд байна. Хүчиндэх гэмт хэргийн хохирогч нь бэлгийн халдашгүй байдал зөрчигдсөн байх ба хүний амьдралын нарийн асуудалд хамаарах учраас энэ гэмт хэргийг үүсэх, хянан шалгахад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай журам тогтоож, энэ тухай мэдээллийг задруулахгүй байх, хэргийг шүүх хурлаар хаалттай хэлэлцэнэ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол” гэж хуульчилж өгчээ. 

 

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-д “энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй.” “Бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл” гэж хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан, хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулсаныг ойлгоно” гэж тайлбарлажээ.

 

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч шүүгдэгч Б.Х  нь хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн нь гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч Б.Х д Эрүүгийн хуульд заасан хорих ял шийтгэлийг биелүүлэн эдлүүлэх нь шудрага ёсны зарчимд нийцэх бөгөөд шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Х  нь нийт 2 хоног цагдан хоригдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор тогтов.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюун-Эрдэнэ нь шүүгдэгчээс баримтаар нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн ба энэ хэрэгт битүүмжлэгдэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдав.

       

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Х ыг хүчиндэх гэмт

 хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Б.Х д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар Б.Х д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар Б.Х ы цагдан хоригдсон 2 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

         

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Х д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Х д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ                          Э.ЧИНГИС     

                                    

                                     ШҮҮГЧИД                          С.ӨСӨХБАЯР

 

                                                                                С.ПҮРЭВСҮРЭН