Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 205/МА2023/00014

 

 

Б.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Завхан аймгийн сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 11/ШШ2023/00025 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Б.*******ын нэхэмжлэлтэй, Д.*******д холбогдох гэм хорын хохиролд 89.58.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2023 оны 0 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Б.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.*******аас хариуцагч Д.*******д холбогдуулан гэм хорын хохиролд 89.58.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон үндэслэлийн агуулга: ...Шүүгдэгч Д.******* 2018 оны 09 сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт -ын зах дээр ******* ******* улсын дугаартай ******* ******* маркийн автомашинаар ухрах хөдөлгөөн хийх үедээ Т.*******ийг мөргөж амь насыг нь болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 977 тоот шийтгэх тогтоолоор тогтоогдсон. Уг тогтоолоор шүүгдэгч Д.*******д гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан боловч түүний зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******д гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах үүргээ биелүүлэхгүй байх тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Талийгаач Т.******* 2005 оноос 2018 оны хооронд дүүрэг, дугаар хороо, гудамж, 5 тоотод Б.*******тай амьдарч байсан бөгөөд амьдрах хугацаандаа 5 хүүхэдтэй болсон, өнөөдрийн байдлаар Б.******* 5 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой гэсэн ангилалд багтан амьдарч байна. Иргэн Б.*******д ХХК-д хандан хохирогчийн амь насанд учирсан хохирлын / шууд хохирол, алдагдсан боломж, сэтгэл санааны хохирол/-г хийлгэсэн бөгөөд ний нийт дүн 89,58,00 төгрөг болж байгаа... гэжээ.

Хариуцагч Д.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Д.******* 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт -ын зах дээр ******* ******* улсын дугаартай ******* пронтер маркийн автомашинаар ухрах хөдөлгөөн хийх үедээ талийгаач Т.*******ийг мөргөж амь насыг нь болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэгт холбогдож Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.11.11-ний өдрийн 977 дугаар шийтгэх тогтоолоор гэм буруутай болохыг тогтоосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн ар гэрийн зүгээс хохирол төлбөр баримтаар 1,323,020 төгрөг гарсан боловч миний зүгээс 5,000,000 төгрөг төлсөн. Мөн түүнчлэн гурил, будаа, хонины мах, нүүрс зэргийг өгч байсан. Эрүүгийн хэрэг маргаан шийдэгдсэний дараа мөн адил 2020, 2021 хонины мах, нүүрс, сүү цагаан идээ зэрэг өөрийн боломжоор өгч байсан. Миний хувьд төрөлхийн 50 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай, Завхан суманд хүний мал маллаж байна. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3. дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* нь гэмт хэргийн улмаас учирсан болон бусад хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хариуцагч "" ХХК-иас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж" шийдвэрлэсэн. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* нь нэхэмжлэлээ иргэний хариуцагч "" ХХК-иас нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлдээ " " ХХК-ийн хохирогчийн амь насанд учирсан хохирлын гээр /шууд хохирол, алдагдсан боломж, сэтгэл санааны хохирол/ гэж 89,58,00 төгрөг нэхэмжилсэн байна. Гэвч иргэний хуулийн 508 дугаар зүйл хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгах: 508.1 Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй. 508.3 Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрд тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна." гэж тус тус заасан. Гэтэл нэхэмжлэгч нь " " ХХК-ийн гээр төлбөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Түүнчлэн Хөрөнгийн ний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт "хөрөнгийн ний зүйл гэж тодорхой үнэ цэнээр үнэлэгдэх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө, бизнесийн үйл ажиллагаа, санхүүгийн өмчлөх эрхийг" гэж заасан байтал " Үнэлгээ" ХХК нь Хүний амь насанд учирсан хохирлын гэх хуульд байхгүй, хуульд заагаагүй гаргаж, энэхүү гээр нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Завхан аймгийн сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 11/ШШ2023/00025 дугаар шийдвэрээр

Иргэний хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар овогт ын *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч овогт ын *******ийн нэхэмжлэлтэй, овогт аагийн *******д холбогдох Гэм хорын хохиролд 89,58,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...нэхэмжлэгчийн хувьд хохирогчийн амь насанд учирсан хохирлыг нэхэмжилсэн байхад эрүүгийн журмаар уг хохирлыг төлсөн гэж үзэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5.2-т гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах гэж заасан боловч хариуцагч гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар ямар ч арга хэмжээ аваагүй. ...хохирол төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй гэх зэрэг асуудал бол ...иргэний журмаар нэхэмжилсэн гэм хорын асуудалд огт хамаарахгүй. ..Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д заасан эдийн бус хохирол гэдэгт нэхэмжлэлд дурдсан хохирогчийн амь насанд учирсан хохирол юм. Улсын дээд шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай тайлбарт гэмт хэргийн улмаас учирсан хохирлын асуудлыг эрүүгийн хэрэгт нэхэмжлэл гаргасан эсэхээс үл хамааран зөвхөн хуульд заасан тохиолдолд иргэний журмаар шийдвэрлэнэ гэж заасан. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд зөвхөн эдийн бус гэмт хор учирсан тохиолдолд сэтгэл санаанд учирсан үр дагаврыг харгалзан үзэх талаар заасан, Иргэний хуулийн 228, 229 дүгээр зүйлийн холбогдох заалт нь хохирлыг арилгах ерөнхий зохицуулалт, мөн хуулийн 230.2-т гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэмт хорыг мөнгөөр нөхөн төлнө гэж нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлийг зохицуулсан. Мөн Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-т ...харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно гэж заасан. ...Нэхэмжлэгч тал өөрөө иргэний нэхэмжлэгч байсан бол иргэний хариуцагчаас нэхэмжлэх боломжтой. Гэмт хэргийн улмаас учирсан эд бус гэм хорын асуудал учраас ямар нэгэн байдлаар иргэний хариуцагчаас шүүхэд хандан нэхэмжлэх хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Мөн хэрэг маргаан эрүүгийн журмаар шийдвэрлэгдсэн учраас энэ асуудал дээр ямар нэгэн асуудал яригдахгүй гэж тайлбарлаж байна. Улсын Дээд Шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай тайлбарт эрүүгийн хэрэгт нэхэмжлэл гаргасан эсэхээс үл хамааран иргэний журмаар нэхэмжлэл гаргах боломжтой гэж тайлбарласан байдаг. Тийм учраас эрүүгийн хэрэгт нэхэмжлэл гаргасан эсэхээс үл хамааран иргэний журмаар гэм хорын хохирлыг нэхэмжилж байгаа. Дээрх нөхцөл байдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Гомдол гаргасан нэхэмжлэгч тал шүүхэд гомдол гаргах хугацааг харж үзнэ үү гэж хүсэж байна. Хавтаст хэргийн 88-р хуудсан дээр шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгчид хүргүүлэхээр 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр шууданд хийсэн гэсэн тэмдэглэгээ байдаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд 2023 оны 03 дугаар сарын 07-нд шүүхэд давж заалдах гомдлыг хүргүүлсэн байдаг. Үүнээс тооцоход 1 хоногийн хугацаа хэтэрсэн байдал харагддаг. Анхан шатны шүүхийн шийдвэр давж заалдах гомдлыг хүлээж авсан асуудал байдаг. Үүнийг бас анхаарч үзнэ үү гэж хүсэх байна. Завхан аймгийн сум дундын иргэний хэргийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа. Учир нь Иргэний хуульд заасны дагуу хүний амь нас эрүүл мэндтэй хохирлыг анхан шатны шүүхийн гэм буруутайд тооцсон шийдвэр дээр ХХК , болон бусад хохиролтой асуудлаас ХХК-ийг иргэний хариуцагчаар татаад цаашид гарах хохирол хор уршгийг төлөхөөр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол дээр тусгаж өгсөн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалт дээр ХХК-иас иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрхтэй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй гэж заасан байдаг. Анхан шатны шүүх хуралд ортол гарсан зардлыг ******* төлсөн учраас ялыг хөнгөрүүлж оногдуулсан. Цаашид гарах зардлыг иргэний хариуцагч ХХК гаргах ёстой гэж шүүхийн шийдвэрт тусгагдсан. Энэ хүрээнд учирсан хохирлыг хариуцаж Иргэний хуульд заасны дагуу гэм хорын хохирлыг тухайн компани хариуцах заалт байгаа. ...анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хариу тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

1. Нэхэмжлэгч Б.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан болгоомжгүй гэмт хэргийн улмаас Т.*******ийн амь нас хохирсон, шүүхээс Д.*******д гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар үүрэг хүлээлгэсэн боловч хор уршгийг арилгаагүй. Хүний амь нас хохирсонтой холбоотойгоор учирсан хохирлыг ний байгууллагаар үнэлүүлэхэд 89.58.00 төгрөгний хохирол тооцогдсон гэж хариуцагчаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

2. Хариуцагч Д. нь ...Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Б.******* нь гэмт хэргийн улмаас учирсан болон бусад хор уршгийн зардлыг иргэний хариуцагч ХХК-иас нэхэмжлэх эрхтэйгээр шийдвэр гарсан, мөн Иргэний хуулийн 508 дугаар зүйлд хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгах талаар хуульчилсан атал хуульд байхгүй, хуульд заагаагүй гаргаж, энэхүү гээр нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлан мэтгэлцэж маргажээ.

3. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 977 дугаартай шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Д.*******ы гэм буруутай үйлдэл нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дүгээр зүйлийн 0. дэх хэсэгт заасны дагуу дахин нотлох шаардлагагүй байжээ.

Дээрх шийтгэх тогтоолд Д.ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэж, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид анхааруулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* нь гэм хэргийн улмаас учирсан болон бусад хор уршгийн зардлыг иргэний хариуцагч ХХК-иас нэхэмжлэх эрхтэйг мэдэгдэж, Д.******* нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй талаар дурдаж шийдвэрлэжээ.

. Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэн бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй билээ.

Монгол Улсын Үндсэн Хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заажээ.

Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байх ёстой.

5. Бусдын амь насанд учруулсан гэм хорд ямар хохирлыг тооцох, түүнийг хэрхэн арилгах талаар Иргэний хуулийн 508 дугаар зүйлд тодорхой зохицуулсан байна.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нас барсан бол түүний оршуулахтай холбогдсон зардал болон гэм хор учруулсны төлбөрийг гэм буруутай этгээд нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд гэм хор учруулсны төлбөрт ямар зардал хамаарах түүнийг тооцох журам зэргийг мөн зүйлийн 508.2, 508.3, 508. дэх хэсгүүдэд дэлгэрэнгүй заажээ.

Эндээс харахад хохирогч нас барснаас учирсан гэм хорыг Иргэний хуулийн 508 дугаар зүйлд заасан зардал болон төлбөрийн хүрээнд гэм буруутай этгээд нөхөн төлөх үүрэгтэй байна.

. Хариуцагч Д.******* нь амь хохирогчид оршуулгатай холбогдсон зардлаас тодорхой хэмжээний мөнгийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлсөн нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлд заасан зайлшгүй зардалд хамаар ч байх тул анхан шатны шүүх шүүгдэгч Д.*******ыг нь бусдад төлөх төлбөргүй гэж шийтгэх тогтоолдоо дүгнэж байсан байна.

Мөн амь хохирогч нь ажил хөдөлмөр эрхэлж цалин хөлс авч, орлого олж байгаагүй талаар тайлбар, дүгнэлт хэрэгт авагдсан байх ба энэ талаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагад тодорхой тусгаагүй тул Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2 дахь хэсэгт заасан гэм хор учруулсны төлбөрийг гаргуулах үндэслэлгүй юм.

7. Түүнчлэн Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт нэрлэн заасан амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд-ийг эдийн бус хохиролд хамааруулан үздэг тул мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасны дагуу гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлүүлж болно.

 Тэгвэл одоогийн байдлаар хүний амь насыг мөнгөөр үнэлсэн хуулийн зохицуулалт байхгүйн дээр ажил хөдөлмөр эрхэлж цалин, хөлс авч байгаагүй амь хохирогчийн хувьд ирээдүйд ийм хэмжээний орлого олох байсан гэсэн ний хийсвэр тооцоог үндэслэн гэм хорын хохирлыг гаргуулах боломжгүй байна.

8. Нөгөө талаар хэрэгт авагдсан шийтгэх тогтоолд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгчийг ХХК-наас гэмт хэргийн улмаас учирсан хохирол бусад хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр байгаа, мөн шүүхээс Д.*******д гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар хүлээлгэсэн үүрэг нь түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд үргэлжлэх үүрэг тул тэнссэн хугацаа дуусгавар болсноор үүрэг дуусгавар болно гэж шүүх энэ маргаанд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийг зөв тайлбарлан дүгнэсэн байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Д.*******аас гэм хорын хохирол гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 11/ШШ2023/00025 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь хэсгүүдэд зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД Ц.ОЮУН-ЭРДЭНЭ

Ж.БАТТОГТОХ