Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 00185

 

   Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

Улсын яллагч Ц.Сувдаа,

Шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б холбогдох эрүүгийн 1815003580196 дугаартай, 163/2018/0173/Э индэкстэй хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, Л овогт Л.Б

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Л.Б нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг сумын нутаг “Дөрөлж” гэх газраас иргэн Ш.Эрдэнэсайханы 5 тооны адууг хулгайлан авч 3250000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/

   ТОДОРХОЙЛОХ нь:   

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд миний өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэжээ.                                                                                  

1815003580196 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Яллагдагч Л.Б өгсөн: Би 2018 оны 10 дугаар сарын 18-ны орой 19 цагийн орчимд Булган аймгийн Гурванбулаг сумын нутаг Дөрөлж гэх нэртэй газраас 5 тооны адууг бэлчээр дээрээс нь туугаад Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт байх өөрийн хаваржааныхаа хашаанд авчирч хашиж хонуулсан. Тэгээд маргааш өглөө 07 цагийн үед эхэлж 2 тооны адууг махалсан. Тэгээд машиндаа ачсан. Үлдэгдэл 3 тооны адууг болохоор Номын булагаас аав, эгч хоёрыг дуудаад махалсан. Аав, эгч хоёрт адууг хүнээс худалдан авсан юм, одоо махлаад Улаанбаатар хот руу аваачиж зарах гэж байгаа талаар хэлсэн хулгайн адуу гэдгийг бол огт хэлээгүй. Тэгээд 5 тооны адуугаа махалж дуусгаад машиндаа ачсан. Ингээд сумын төвөөс машинаа бариулах зорилгоор О.Нямбаярыг дуудсан. Би өөрөө жолоодох эрхийн үнэмлэхгүй  учраас О.Нямбаяраар машин бариулж хот орох санаатай дуудсан. 2018 оны 10 дугаар сарын 19-ний шөнө 22 цагийн орчимд Булган аймгийн Баяннуур сумын цагдаагийн постон дээр баригдсан гэх мэдүүлэг /хх-67-68 тал/

Хохирогч Ш.Э өгсөн: “Би 2018 оны 10 дугаар сарын 17-ны орой 16 цагийн үед адуугаа харахад манай адуунууд бүгд бүрэн байсан юм. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 16 цагийн үед адуугаа бүртгэж үзтэл манай адуунаас 5 тооны адуу байхгүй болчихсон байсан. Таны үзүүлж байгаа  5 тооны адууны толгой, шир нь миний хулгайд алдсан 5 тооны адуунууд мөн байна....надад одоо ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй хохирол төлбөр барагдсан гэх мэдүүлэг /хх-27-30 тал/

Гэрч О.Нямбаярын өгсөн: “...Л.Б над руу утсаар яриад би Дашинчилэн сумын төвд байна чи миний машиныг жолоодоод Улаанбаатар хот яваад өгөөч би 20 хонь, 2 адуутай явж байгаа юм гэж хэлсэн. Тэгээд би Л.Б машиныг жолоодоод Улаанбаатар хот явж байгаад Баяннуур сумын хяналтын постонд саатуулагдсан юм” гэх мэдүүлэг /хх-39-40 тал /

Гэрч Б.*******гийн өгсөн:...” 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 15 цагийн үед намайг гэртээ байж байтал манай хүү Л.Б миний утас руу залгаад аав та Л.С эгчийг аваад урд хаваржаан дээр хүрээд ирээч хэдэн адуу махлах гэсэн юм гэхээр нь би охин Л.Саранчимэгийн хамт хаваржаан дээр яваад очтол манай хаваржааны зүүн талд 2 тооны адуу унагаад өвчөөд махалчихсан мөн хаваржааны ард 3 тооны адуу унагаад өвччихсөн байсан юм. Тэгэхээр нь би тэр 5 тооны адууг хараад манай адуу биш байхаар нь энэ хэний адуунууд юм бэ гэж Б асуутал Л.Б надад би хүнээс 5 тооны адуу худалдаж авсан юмаа гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би хүүгээ урьд өмнө хулгайн хэрэгт холбогдож байгаагүй болохоор нь итгээд хаваржааны ард унагасан байсан гурван адууг нь Б хамжилцаж өгсөн юм. Манай охин Л.С мөн хаваржааны ард байсан 3 адууны гэдсийг нь арилгаж өгсөн юм....2 адууг Л.Б өөрөө ганцаараа махалж янзалсан гэж ярьж байсан. Манай охин Л.С бид хоёр хулгайн адуу гэдгийг нь мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-45-46 тал/

Гэрч Л.С өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 1500 цагийн үед манай аав ******* надад сая Л.Б утсаар ярьж байна чи бид хоёрыг урд хаваржаан дээр хүрээд ир гэнэ чамайг бас малын гэдэс арилгаад өг гэнэ гэхээр нь би аавтай хамт урд хаваржаан дээр очтол Л.Б хаваржааны зүүн талд 2 тооны адуу унагаад өвчөөд махалчихсан, мөн хаваржааны ард 3 тооны адуу унагаад өвччихсөн байсан юм...Би хулгайн адуунууд гэдгийг нь мэдээгүй. Би аавын адуунуудыг хараад танихгүй. Бат-Эрдэнийг хүнээс авсан юм гэхээр нь итгээд хаваржааны ард байсан 3 адууны гэдсийг нь арилгаж өгсөн....Аав бид хоёрыг очиход Л.Б хаваржааны зүүн талд байсан 2 тооны адууг ганцаараа махалж янзалсан гэж ярьж байсан юм” гэх мэдүүлэг /хх-48-49 тал/

Гэрч Д.*******ын өгсөн: Бонго3 маркийн **-**БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Л.Б 2018 оны 10 дугаар сарын дундуур миний эзэмшлийн Бонго-3 маркийн **-**БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Булган аймгийн Дашинчилэн суманд гэрээ нүүлгэх гэсэн юм гээд аваад явсан юм гэх мэдүүлэг /хх-51 тал/

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх- 5 тал/,  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-69 тал/, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Гурванбулаг сумын малын үнэлгээ /хх-54 тал/, Булган аймгийн Гурванбулаг сумын мал эмнэлэг үржлийн тасаг тодорхойлолт /хх-83 тал/, мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2017 оны тооллого /хх-84-86 тал/ эд зүйлийн үнэлгээ болон бусад хувийн байдлын талаархи  нотлох баримтууд зэргийг шинжлэн судлав.   

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Б нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг сумын нутаг “Дөрөлж” гэх газраас иргэн Ш.Эрдэнэсайханы 5 тооны адууг хулгайлан авч 3250000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн хууль зүйн факт, үйл баримт болжээ.      

Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугийн талаар өгсөн... Булган аймгийн Гурванбулаг сумын нутаг “Дөрөлж” гэх газраас иргэн Ш.Эрдэнэсайханы 5 тооны адууг хулгайлан авч 3250000 төгрөгийн хохирол учруулсан гэж мэдүүлсэн мэдүүлэг , хэрэг үйлдэгдсэн цаг  хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн  хохирогч Ш.Эрдэнэсайханы ... 5 адуугаа хулгайд алдсан. Хохиролоо барагдуулж авсан гэх мэдүүлэг, тухайн үйл баримтын талаар мэдүүлсэн гэрч О.Нямбаатарын... Л.Б над руу утсаар яриад би Дашинчилэн сумын төвд байна чи миний машиныг жолоодоод Улаанбаатар хот яваад өгөөч би 20 хонь, 2 адуутай явж байгаа юм гэж хэлсэн. Тэгээд би Л.Б машиныг жолоодоод Улаанбаатар хот явж байгаад Баяннуур сумын хяналтын постонд саатуулагдсан юм” гэх мэдүүлэг мэдүүлэг, гэрч Б.Л өгсөн:... 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 15 цагийн үед намайг гэртээ байж байтал манай хүү Л.Б миний утас руу залгаад аав та Л.С эгчийг аваад урд хаваржаан дээр хүрээд ирээч хэдэн адуу махлах гэсэн юм гэхээр нь би охин Л.С хамт хаваржаан дээр яваад очтол манай хаваржааны зүүн талд 2 тооны адуу унагаад өвчөөд махалчихсан мөн хаваржааны ард 3 тооны адуу унагаад өвччихсөн байсан юм. Тэгэхээр нь би тэр 5 тооны адууг хараад манай адуу биш байхаар нь энэ хэний адуунууд юм бэ гэж асуухад би хүнээс 5 тооны адуу худалдаж авсан юмаа гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би хүүгээ урьд өмнө хулгайн хэрэгт холбогдож байгаагүй болохоор нь итгээд хаваржааны ард унагасан байсан гурван адууг нь Бат-Эрдэнэд хамжилцаж өгсөн юм. Манай охин Л.С мөн хаваржааны ард байсан 3 адууны гэдсийг нь арилгаж өгсөн юм....2 адууг Л.Б өөрөө ганцаараа махалж янзалсан гэж ярьж байсан. Манай охин Л.С бид хоёр хулгайн адуу гэдгийг нь мэдээгүй...” гэх мэдүүлэг , Гэрч Д.Б өгсөн: .. Миний эзэмшлийн Бонго3 маркийн **-**БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг  Л.Б 2018 оны 10 дугаар сарын дундуур  Булган аймгийн Дашинчилэн суманд гэрээ нүүлгэх гэсэн юм гээд аваад явсан юм гэх мэдүүлэг, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Гурванбулаг сумын малын үнэлгээ, Булган аймгийн Гурванбулаг сумын мал эмнэлэг үржлийн тасаг тодорхойлолт, мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2017 оны тооллогийн бүртгэл зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.         

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.    

Иймд  хэргийн талаар нотолвол зохих зүйл бүрэн нотлогдсон, гэмт хэргийн бүхий шинжийг агуулсан  байх тул бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.  

Шүүгдэгч Л.Б гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ш.Э 3250000 төгрөгийн хохирол учирсан байна.   

 Шүүгдэгч Л.Б нь 5 тооны адууны үнэ болох 3250000 төгрөгийн хохирлыг мөнгөн төлбөрөөр хохирогчид буцаан төлсөн байх тул хохирол хор уршиг арилсан бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Шүүгдэгч Л.Б ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохмролыг төлсөн болохыг ял хөнгөрүүлэх нөхцөл айдалд тооцож , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Л.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг  харгалзан ялыг хөнгөрүүлэн, эрүүгийн хариуцлага хүлээлгэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүйгүй  болохыг дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон иштэй төмөр сүх 1 ширхэг, хүрэн иштэй хутга 1  ширхэг, шар өнгийн иштэй хутга 1 ширхэг зэргийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, бусдын өмчлөлийн болох нь тогтоогдсон цагаан өнгийн “Бонго-3” маркийн **-**БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгч эзэмшигч Д. Б олгохоор шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

  ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Л овогт Л. Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.Б хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Л.Б оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүхээс тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг  зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг мэдэгдсүгэй.    

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар  хураагдаж ирсэн модон иштэй төмөр сүх 1 ширхэг, хүрэн иштэй хутга 1  ширхэг, шар өнгийн иштэй хутга 1 ширхэг зэргийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслах Г.Өсөхбаярт даалгаж,   2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн  цагаан өнгийн “Бонго-3” маркийн **-**БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож,  цагаан өнгийн “Бонго-3” маркийн **-**БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгч эзэмшигч Д.*******д олгосугай. 

5.Шүүгдэгч  Л.Б нь  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний  бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.ЦЭРЭНДУЛАМ