| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Содовын Цэрэндулам |
| Хэргийн индекс | 163/2018/0185/Э |
| Дугаар | 00194 |
| Огноо | 2018-12-10 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 00194
ЧБулган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэрэндулам даргалж,
нарийн бичгийн Н.Эрдэнэбулган,
улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
хохирогч Ц.А ,
иргэний нэхэмжлэгч Ч.Эрдэнэбат,
Иргэний хариуцагч Ц.А ,
хохирогчийн өмгөөлөгч М.Даваасүрэн,
шүүгдэгч Ц.Г түүний өмгөөлөгч З.Баттулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 163/2018/0185/Э индекстэй, 1815001980146 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 01 дугаар сарын 07-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4 тодорхой эрхэлсэн ажилгүй, урьд ял шийтгэлгүй, Х овогт Ц.Г
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Г нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг Мэргэний хөтөл гэх нэртэй газарт **-**БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох замын хөдөлгөөний дүрмийн 2.1а, 9.2 дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган зорчигч Б.Т эрүүл мэндэд хүнд хохирол, Ц.А эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, О.Б эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Ц.М амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Г өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн нэмж ярих зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.А өгсөн: 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн өглөө Бямбажав, Б.Т , Ц.М , Ц.Г бид хэд уулзаад говийн хүмүүс хангай үзчихээд ирмээр байна гээд Хөвсгөл аймаг руу тавуулаа нийлж явсан. Булганаас гараад явж байгаад осолд орсон. Би машины хойд талын суудал дээр сууж унтаж явсан болохоор ямар шалтгааны улмаас осол болсныг сайн мэдэхгүй байна. Нэг мэдэхэд машин хөдлөх шиг болохоор нь хөөе юу болж байнаа, хурдаа хасаач гэж хэлэхийн хооронд осолд орсон. Тэгээд эмч цагдаагийн албан хаагчид ирэхэд ухаан орох шиг болоод дахиад ухаан алдаад эмнэлэгт сэрсэн. Миний гар хугарч, биеэрээ дүүрэн шархтай болж, оёдол их тавиулсан. Мөн хоёр талын хэдэн хавирга хугарсан. Шүүгдэгч Ц.Г өөс эмчилгээний зардалд 1.244.091 төгрөгийг нэхэмжилж байна. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хэмжээгээр машиныхаа засварын мөнгийг гаргуулах хүсэлтэй байна. Хохирлыг маань барагдуулчихвал өөр гомдол, санал байхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Ч.Эрдэнэбатын өгсөн: Манай байгууллагын зүгээс иргэн Ц.А тэй байгуулсан гэрээнд заасны дагуу барьцаанд тавигдсан эд хөрөнгийг эзэмших, ашиглах явцад гуравдагч этгээд хохирол учруулвал зээлдэгч уг хохирлыг дангаараа хариуцна гэж заасан байдаг. Зээлдэгч Ц.А нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн эргэн төлөлтөө хийх байсан боловч хийгээгүй өдий хүрлээ. Иймд үндсэн зээл 1.134.730 төгрөг, алданги 85150 төгрөг, нийт 1.192.880 төгрөгийг иргэн Ц.А ээс гаргуулах байнгаа зээлийн гэрээний дагуу зээлийг төлүүлнэ. Энэ мөнгийг бүрэн барагдуулчихвал өөр гомдол, саналгүй гэв.
1815001980146 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Яллагдагч Ц.Г өгсөн: 2018 оны 07 дугаар сарын 01-ний өглөө 07 цагийн үед би хоёр дүүтэйгээ /Б.Т аа, талийгаач Ц.М / хамт Орхон аймагт байдаг хамаатангийндаа байж байсан чинь дүү Ц.М ын гар утас руу Ц.А гэдэг өмнө нь барилга дээр цуг ажиллаж байсан зүс таних эмэгтэй залгаад Булганд хүрээд ир, цуг Хөвсгөл далай ороод ирье гэж хэлсэнийг дүү Ц.М бид хоёрт дамжуулж хэлээд бид хэд Орхон аймгийн Дөмөг зах дээрээс жижиг суудлын таксигаар Булган аймгийн төвд 07-08 цагийн хооронд очсон. Тэгээд бид гурав гурилын үйлдвэрийн хойно баригдаж байгаа барилгын хойно Ц.А тэй уулзсан. Ц.А өөрийнхөө машинтай бид хэд дээр согтуу маягтай ирсэн. Тэгээд ирэнгүүтэээ бид хэдэд урьд шөнө найзуудтайгаа уулзаад шөнөжингөө архи уугаад биенээс гараагүй байна гээд намайг өөрийнхөө машиныг бариад Хөвсгөл далай ороод өгөөч гээд гуйхаар нь би үгүй үгүй надад жолооны үнэмлэх байхгүй, машин барихгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь Ц.А одоо ийшээ хээрийн замд гараад цагдаа байхгүй, гайгүй гэж хэлээд гуйгаад байхаар нь би машиныг нь барихаар болсон. Тэгээд Ц.А өөрийнхөө хамт ажилладаг байсан Бямбажавыг ажил дээрээ байхад нь гар утсаар ярьсаар байгаад ажлаас нь гаргаад ирсэн. Тэгээд би Ц.А ийн машиныг бариад явсан. Миний хажууд Бямбажав сугаад, хойд суудал дээр Ц.А , талийгаач Ц.М нар сууж явсан.Ц.А дэлгүүрээс нэг авдар лаазтай пиво, өөр бусад идэх юм авч гарч ирсэн. Тэгээд шууд Хөвсгөл рүү гарсан. Булган аймгийн төвөөс гараад Төлүүгийн давааны наана газрын нэрийг нь мэдэхгүй байна шулуун засмал зам дээр явж байсан чинь Prius-20 машины зүүн урд дугуй буудаад тухайн үед зүүн гарын урд дугуй гэнэт хагарч чанга чимээ гарах шиг болсон. Миний жолоодож байсан Prius-20 машин хэд хэдэн удаа хоёр тал руугаа дайвалзаад замаас гарч онхолдсон. Замаас машин гарснаас хойш бүх зүйл маш хурдан болж өнгөрсөн болохоор сайн хэлж мэдэхгүй байна. Намайг нэг сэрсэн чинь би Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт сэрсэн. Намайг сэрэхэд 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр болсон байсан гэх мэдүүлэг /хх-147-149 тал/
Хохирогч О.Б өгсөн”…2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ...Би машины урд талын жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан. Ц.А , Ц.М , Б.Т тэр 3 машины арын суудал дээр сууж явсан Ц.Г ийг машин бариад явж байхад чи машин барих эрхийн үнэмлэхтэй юмуу гэж асуухад үнэмлэхгүй гэж байсан. Тэгээд би Ц.А ээс чи эрхийн үнэмлэхгүй хүнээр машинаа бариулж болж байгаа юмуу гэхэд зүгээр зүгээр аятайхан яв цагдаа төвөөс гараад байхгүй гэж хэлсэн. Бид нар Дондогийн Булаг гэх газар өнгөрөөөд цааш явж байтал миний сууж байсан талын дугуй чанга дуугарсан чинь машин муригнаж байгаад эргэх шиг болсон. Тэгээд юу болсноо мэдээгүй. Нэг мэдсэн эмнэлэг дээр ирсэн байсан...тухайн үед надтай уулзах үед Ц.Г халамцуу байсан. Одоо надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/,
Хохирогч О.*******ийн өгсөн: 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр би гадуур явж байгаад гэрт орж ирсэн чинь манай хүргэн ах Дагва намайг таны хүү Ц.М Булган аймагт авто осолд ороод нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд би тэр өдрөө Булган аймагт ирсэн. Одоогоор санал гомдол нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 40 тал/,
Хохирогч Ц.А өгсөн...Машиныг Ц.Г бариад явсан. Тэгээд би машин хөдлөхөд унтсан. Нэг мэдсэн чинь чанга дуу гарах шиг болсон. Сэрээд юу болж байна хурдаа хасаачээ гэж хашгираад хартал машин эргэх шиг болсон. Тэгээд би юу болсноо мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 тал/,
Хохирогч Б.Т өгсөн: “би 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн төвөөс Хөвсгөл аймаг орох гээд Б.Т , Ц.М , Ч.Ц.Г , Ч.Ц.А , О.Бямбажав нарын хамт Приус 20 маркийн **-**Бул улсын дугаартай машинтай гарч явсан. Тэгээд хөлөөд удаагүй байхад унтаад өгсөн. Тэгээд хэр удасныг мэдэхгүй Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт сэрсэн. Машиныг Ц.Г унаад хажууд Ц.А , зүүн гар талд Ц.М сууж явсан...Ц.Г Булган аймгийн төвөөс хөдөлж явахдаа өмнө 1 лааз пиво уусан” гэх мэдүүлэг /хх-47 тал/
Иргэний хариуцагч Ц.А өгсөн: “**-**БУЛ улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн байсан. 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр надад мөнгөний хэрэгцээ гараад Хос Капитал ХХК-д нэг сая таван зуун мянган төгрөгийн гэрээ хийж уг өөрийн **-**БУЛ улсын дугааартай Тояота Приус маркийн тээврийн хэрэгсэл барьцаанд тавьж зээл авсан. Одоо би 1134730 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа энэ зээлээ төлж дуусгаад би уг тээврийн хэрэгслийн эзэмшлээ гэрээнийхээ дагуу өөрийн нэр болгож авна. Уг зээлийг авахын тулд өөрийн **-**БУЛ улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн эзэмшлийг гэрээний дагуу Хос Капитал ХХК-ын эзэмшилд шилжүүлсэн. Миний нэр дээр эзэмшил нь байсан юм” гэх мэдүүлэг /хх-63-65 тал/
Гэрч Ж.*******гын өгсөн...Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг “Мэргэн хөтөл” гэх газарт асфалтан зам дээр явж байхад миний хажуугаар прус маркийн машин гүйцэд түрүүлээд, замдаа нийлээд явсан. Би араас нь явж байсан , замын урьд талд нэг тоос босоод явчихсан яваад очиход намайг гүйцэд түрүүлсэн Приус маркийн тээврийн хэрэгсэл замын урд талд осолд орчихсон байсан. Уг тээврийн хэрэгсэл нь ямар нэг зүйлтэй мөргөлдөөгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 63-65 тал/,
Гэрч Т.*******ы өгсөн”...2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 14-15 цагийн үед...Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Мэргэн хөтөл гэх газар ажлын машинтай явж байхад асфалтан замын урд талд Приус маркийн тээврийн хэрэгсэл онхолдсон байдалтай машины хажуу талд 2 хүн хэвтээд ёолоод байсан. Тэгээд би ойр хавьд байсан айлд цагдаа болон эмнэлэгт дуудлага өгөхөөр явсан...тухай үед анх ирэхэд хар өнгийн өмдтэй хар саарал өнгийн майктай 30 орчим насны залуу байсан. Машины үрүүл дээр суусан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 тал/
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 46 тоот дүгнэлтээр: 1.Ц.М биед цээж хэвлийн битүү гэмтэл, уушигны зүүн баруун дэлбэнгийн ар хэсгийн няцрал, зүүн уушигны ар доод дэлбэнгийн шарх, элэгний задрал, хурц цус алдалт /2500 мл/ зүүн 3,4,5,6,7,8,9,10,11,12-р хавирганы хугарал, хуйханд цус хуралт, нүүр мөчдийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх үед үүссэн шинэ гэмтэл байна.
3. 4. Дээрх гэмтлүүд нь үхэлд нөлөөлсөн болно.
5. талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
6. талийгаач Ц.М нь цээж, хэвлийн битүү гэмтэл, хурц цус алдалтын улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ гэх дүгнэлт /хх-ийн 80-81 тал/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 176 тоот дүгнэлтээр: Ц.А биед зүүн атгаал чөмөгний хугарал, зүүн 6,7-р хавирганд хугарал, зүүн бугалга, шилбэнд шарх, эрүүнд зөөлөн эдийн няцрал, баруун шагай, шилбэнд сорив гэмтэл тогтоогдлоо.
2. дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.
З. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна.
4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 95 тал/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн 175 тоот дүгнэлтээр: 1. О.Б биед духанд сорви гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.
3. дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна.
4. дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 104 тал/
Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 252 тоот дүгнэлтээр: Б.Т биед баруун чамархайн шугаман хугарал, зүүн 5,6-р хавирганы хугарал, баруун чамархай, зүүн зулай хэсгийн цус хуралт, баруун бугалга, баруун дал, нуруунд нөсөө гэмтэл тогтоогдлоо
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Учрах үедээ амь насанд аюултай тул шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх /хх-ийн 115 тал/,
Булган аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 46 тоот дүгнэлтээр: 1. Жолооч Ц.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байна.
2. жолооч Ц.Г нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна.
3. жолооч Ц.Г МУ-ын ЗХД-ийн 9.2 дэх заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна мөн 2.1а заалт Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхгүй байна.” гэсэн заалтуудыг зөрчсөн байна.
4. Уг зам тээврийн осол болсон шалтгаан: Жолооч Ц.Г нь хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйгээс уг зам тээврийн осол хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон байна гэх дүгнэлт /хх-89 тал/,
“Лэндс” ХХК-ны 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 18/169 тоот **-**БУЛ Улсын дугаартай Тоёота Прус-20 маркийн тээврийн хэрэгслийн хохирлын хэмжээг 7711500 /долоон сая долоон зуун арван нэгэн мянга таван зуун/ төгрөгөөр тогтоосон дүгнэлт /хх-ийн 69-76 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол / хх-ийн 1-2 тал/, гэмт хэргийн гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 7 тал/, Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, / хх-ийн 8-14 тал/, хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-15 тал/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 16-19 тал/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл/ хх-20-24 тал/,
Өвчний түүх /хх-116 тал/, Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар / хх-ийн 163 тал/, Ял шалгах хуудас / хх-ийн 217 хуудас/, Хохирлын баримтууд / 1-р хх-ийн 231-240 , 2 дугаар хх-21-63, 204-210, 3-р хх-10-14,74-81 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулагдаж, бэхжүүлэгдсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг Мэргэн хөтөл гэх нэртэй газарт **-**БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох замын хөдөлгөөний дүрмийн 2.1а, 9.2 дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган зорчигч Б.Т эрүүл мэндэд хүнд хохирол, Ц.А эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, О.Б эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Ц.М амь насыг хохироосон үйл баримт болжээ.
Энэ үйл баримтын талаар хавтаст хэрэгт хэргийн газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэгийг хуульд заасан журмын дагуу хийж үйлдсэн тэмдэглэл, схем зэрэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч О.*******ийн мөрдөн байцаалтанд өгсөн...2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр би гадуур явж байгаад гэрт орж ирсэн чинь манай хүргэн ах Дагва намайг таны хүү Ц.М Булган аймагт авто осолд ороод нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд би тэр өдрөө Булган аймагт ирсэн. Одоогоор санал гомдол нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 40 тал/, хохирогч О.Б мөрдөн байцаалтанд өгсөн... 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр би машины урд талын жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан. Ц.А , Ц.М , Б.Т тэр 3 машины арын суудал дээр сууж явсан Ц.Г ийг машин бариад явж байхад чи машин барих эрхийн үнэмлэхтэй юмуу гэж асуухад үнэмлэхгүй гэж байсан. Тэгээд би Ц.А ээс чи эрхийн үнэмлэхгүй хүнээр машинаа бариулж болж байгаа юмуу гэхэд зүгээр зүгээр аятайхан яв цагдаа төвөөс гараад байхгүй гэж хэлсэн... Нэг мэдсэн эмнэлэг дээр ирсэн байсан. Одоо надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/, хохирогч Б.Т мөрдөн байцаалтанд өгсөн…2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн төвөөс Хөвсгөл аймаг орох гээд Б.Т , Ц.М , Ч.Ц.Г , Ч.Ц.А , О.Бямбажав нарын хамт Приус 20 маркийн **-**Бул улсын дугаартай машинтай гарч явсан. Тэгээд хөлөөд удаагүй байхад унтаад өгсөн. Тэгээд хэр удасныг мэдэхгүй Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт сэрсэн. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-47 тал/ хохирогч Ц.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн.... 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн өглөө Б, Б.Т , Ц.М , Ц.Г бид хэд уулзаад говийн хүмүүс хангай үзчихээд ирмээр байна гээд Хөвсгөл аймаг руу тавуулаа нийлж явсан. Би машины хойд талын суудал дээр сууж унтаж явсан болохоор ямар шалтгааны улмаас осол болсныг сайн мэдэхгүй байна. Нэг мэдэхэд машин хөдлөх шиг болохоор нь хөөе юу болж байнаа, хурдаа хасаач гэж хэлэхийн хооронд осолд орсон. Ослын улмаас гар хугарч, биеэрээ дүүрэн шархтай болж, оёдол их тавиулсан. Мөн хоёр талын хэдэн хавирга хугарсан. Шүүгдэгч Ц.Г өөс эмчилгээний зардалд 1.244.091 төгрөгийг нэхэмжилж байна. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хэмжээгээр машиныхаа засварын мөнгийг гаргуулах хүсэлтэй байна. Хохирлыг маань барагдуулчихвал өөр гомдол, санал байхгүй гэх мэдүүлэг, Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Ч.Эрдэнэбатын өгсөн: ...Манай байгууллагын зүгээс иргэн Ц.А тэй байгуулсан гэрээнд заасны дагуу барьцаанд тавигдсан эд хөрөнгийг эзэмших, ашиглах явцад гуравдагч этгээд хохирол учруулвал зээлдэгч уг хохирлыг дангаараа хариуцна гэж заасан байдаг. Зээлдэгч Ц.А ээс зээлийн үлдэгдэл 1.192.880 төгрөг гаргуулах байгаа боловч зээлийн гэрээний дагуу зээлийг төлүүлнэ. Энэ мөнгийг бүрэн барагдуулчихвал өөр гомдол, саналгүй гэх мэдүүлэг, Иргэний хариуцагч Ц.А өгсөн..: “**-**БУЛ улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн байсан. 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр надад мөнгөний хэрэгцээ гараад Хос Капитал ХХК-д нэг сая таван зуун мянган төгрөгийн гэрээ хийж уг өөрийн **-**БУЛ улсын дугааартай Тояота Приус маркийн тээврийн хэрэгсэл барьцаанд тавьж зээл авсан. Одоо би 1134730 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа энэ зээлээ төлж дуусгаад би уг тээврийн хэрэгслийн эзэмшлээ гэрээнийхээ дагуу өөрийн нэрээ болгож авна. Уг зээлийг авахын тулд өөрийн **-**БУЛ улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн эзэмшлийг гэрээний дагуу Хос Капитал ХХК-ын эзэмшилд шилжүүлсэн. Миний нэр дээр эзэмшил нь байсан юм” гэх мэдүүлэг /хх-63-65 тал/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.*******гын өгсөн...Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг “Мэргэн хөтөл” гэх газарт асфалтан зам дээр явж байхад миний хажуугаар прус маркийн машин гүйцэд түрүүлээд, замдаа нийлээд явсан. Би араас нь явж байсан , замын урьд талд нэг тоос босоод явчихсан яваад очиход намайг гүйцэд түрүүлсэн Приус маркийн тээврийн хэрэгсэл замын урд талд осолд орчихсон байсан. Уг тээврийн хэрэгсэл нь ямар нэг зүйлтэй мөргөлдөөгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 63-65 тал/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.*******ы өгсөн”...2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 14-15 цагийн үед...Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Мэргэн хөтөл гэх газар явж байиал асфалтан замын урд талд Приус маркийн тээврийн хэрэгсэл онхолдсон байдалтай машины хажуу талд 2 хүн хэвтээд ёолоод байсан. Тэгээд би ойр хавьд байсан айлд цагдаа болон эмнэлэгт дуудлага өгөхөөр явсан...тухай үед анх ирэхэд хар өнгийн өмдтэй хар саарал өнгийн майктай 30 орчим насны залуу байсан. Машины үрүүл дээр суусан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 тал/, амь хохирогч Ц.М нь цээж, хэвлийн битүү гэмтэл, хурц цус алдалтын улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан болохыг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 46 тоот дүгнэлт, хохирогч Ц.А биед зүүн атгаал чөмөгний хугарал, зүүн 6,7-р хавирганд хугарал, зүүн бугалга, шилбэнд шарх, эрүүнд зөөлөн эдийн няцрал, баруун шагай, шилбэнд сорив гэмтэл үүссэн болохыг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 176 тоот дүгнэлт, “...хохиоргч О.Б биед духанд сорви гэмтэл тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн 175 тоот дүгнэлт, “...хохирогч Б.Т биед баруун чамархайн шугаман хугарал, зүүн 5,6-р хавирганы хугарал, баруун чамархай, зүүн зулай хэсгийн цус хуралт, баруун бугалга, баруун дал, нуруунд нөсөө гэмтэл тогтоосон Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 252 тоот дүгнэлтүүд, шүүгдэгч Ц.Г нь Ц.Г МУ-ын ЗХД-ийн 9.2 дэх заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна мөн 2.1а заалт Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхгүй байна.” Гэсэн заалтуудыг зөрчсөнг тогтоосон Булган аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 46 тоот дүгнэлтээр, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зэрэг нотлох баримтууд авагджээ.
Эдгээр хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд шүүгдэгч Ц.Г нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг Мэргэний хөтөл гэх нэртэй газарт **-**БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох замын хөдөлгөөний дүрмийн 2.1а, 9.2 дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган зорчигч Б.Т эрүүл мэндэд хүнд хохирол, Ц.А эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, О.Б эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Ц.М амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хохирогч нарын биед учирсан гэмтэл, талийгаачийн амь хохирсон шалтгааныг тогтоосон болон зам тээврийн ослын дүгнэлтийг эрх бүхий шинжээчид тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан, хэргийн бодит байдалтай нийцсэн, хэрэгт ач холбогдолтой байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Ц.Г ийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Б.Т биед хүнд, Ц.А биед хүндэвтэр хохирол, О.Б биед хөнгөн хохирол учруулсан, Ц.М амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Ц.А нь эд хөрөнгөнд учирсан хохирол 7711500 төгрөг, эрүүл мэндэд учирсан хохирол 1244091 төгрөг бүгд 8955591 төгрөг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжлэлийн шардлага гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад нотлох баримтын шаардлага хангасан эрүүл мэндэд учирсан хохиролд түгжээт хадаас 850000 төгрөг, толгойн зураг авахуулах 150000 төгрөг, ор хоногийн 10% 50796 төгрөг, Орхон аймагт үзүүлсэн 20900 төгрөг, эмийн сангаас авсан эмүүд 172395 төгрөг бүгд 1244091 төгрөгийг шүүгдэгч Ц.Г өөс гаргуулах үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 499 дүгэр зүйлийн 499.1-т зааснаар тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т зааснаар Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэргслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэйг хуульчилсан байна.
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд тээврийн хэрэгслийг шилжүүлсэнээс үүдэн зам тээврийн осол гарч Б.Т ын биед хүнд, Ц.А ийн биед хүндэвтэр, О.Б биед хөнгөн хохирол учруулж, Ц.М ын амь насыг хохироход хохирогч шууд нөлөөлөөгүй ч гэсэн хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн байх тул Ц.А эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон машины үнэ 7711500 төгрөгийн 50%-г шүүгдэгчийн эд хөрөнгийн байдлыг харгалзаж 3855750 гаргуулж Ц.А т олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат нь манай байгууллагын зүгээс иргэн Ц.А тэй байгуулсан гэрээнд заасны дагуу барьцаанд тавигдсан эд хөрөнгийг эзэмших, ашиглах явцад гуравдагч этгээдэд хохирол учруулвал зээлдэгч уг хохирлыг дангаараа хариуцна гэж заасан байдаг. Зээлдэгч Ц.А нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн эргэн төлөлтөө хийгээгүй ба үндсэн зээл 1.134.730 төгрөг, алданги 85150 төгрөг, нийт 1.192.880 төгрөгийг иргэн Ц.А ээс гаргуулахаар байгаа боловч зээлийн гэрээний дагуу зээлийг төлүүлнэ. Энэ мөнгийг бүрэн барагдуулчихвал өөр гомдол, саналгүй гэж мэдүүлж байх тул гэрээний дагуу” Хос капитал” ХХК зээлдэгч Ц.А ээс зээлээ нэхэмжилж болохыг дурьдаж, нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.
Хохирогч О.*******, Б.Т нар нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж байгаа боловч оршуулахтай холбогдон гарсан зардал, эрүүл мэндэд учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгч Ц.Г т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Г нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдлыг харгалзан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгч гомдол саналгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хураан авсан иргэний бичиг баримтгүй, Хохирогч О.******* оршуулахтай холбогдон гарсан зардал, хохирогч Б.Т эрүүл мэндэд учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1- 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Х овогт Ц.Г ийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн хохирол учруулсан, хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 / гурван/ жилийн хугацаагаар хасаж, 1 / нэг / жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г т оногдуулсан 1 /нэг / жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Ц.Г нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, хохирогч Бямбажав гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 1, 508 дугаар зүйлийн 508.2, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1- дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Г өөс 5099841 төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.А т олгох, Хохирогч О.******* оршуулахтай холбогдон гарсан зардал, хохирогч Б.Т , Ц.А нарын эрүүл мэндэд учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг, иргэний нэхэмжлэгч Хос капитал ХХК–ны нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Г т урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж түүний ял эдлэх хугацааг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч тэдгээрийн өмгөөлөгч нар Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Г т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ