| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2018/0249/Э |
| Дугаар | 260 |
| Огноо | 2018-12-17 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 260
**** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч М.Энхбаатар
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх
Нарийн бичгийн даргаар Б.Намуунзул нар оролцов.
**** аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогт **** ****д холбогдох 1831000000232 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, **** аймаг, **** суманд 1*** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, барилгын удирдлага мэргэжилтэй, ам бүл *, эхнэр, хүүхдүүдийн хамт **** аймаг, **** сум, * дүгээр баг, * дугаар хэсэг, *** тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх **** овогт **** ****, /РД: МЮ********/,
Шүүгдэгч О.**** нь **** оны 10 дугаар сарын 20-ны шөнө 19 цагийн үед **** аймгийн **** сумын * дугаар баг, * дүгээр хэсэгт байрлах “****” дэлгүүрийн гадаа асаалттай орхисон байсан 75-52 **** улсын дугаартай “Приус 30” маркийн цайвар цэнхэр өнгийн тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1.Шүүгдэгч О.****гийн мөрдөн байцаалтын шатанд **** оны 10 дугаар сарын 29-нд яллагдагчаар өгсөн: ...Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. **** бид 2 багийн найзууд байгаа юм. ****ын ах Ганбат ахын машиныг бид 2 хамтдаа хааяа унаж хэрэглэдэг. **** оны 10 дугаар сарын 20-ны орой 19 цагийн үед Ганбаа ах руу утасдаж “машиныг чинь аваад явчихлаа” гэж хэлсэн. Тухайн үед **** эгч буруу ойлгосон юм шиг байна лээ. Уг машиныг Ганбаа ахын машин гэж миний хувьд боддог байсан юм. Тийм учраас энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Миний хувьд буурын гол руу хүнтэй уулзах гэж төмөр замын ягаан байрны урдаас тээврийн хэрэгслийг авч явсан. Би өөр мэдүүлэг өгмөөргүй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 56-57-р ху/,
2.Шүүгдэгч О.****гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...**** оны 10 дугаар сарын 21-ний өдөр Төмөр замын 2 дугаар 60 айлын биллъярдын газраас хэрхэн яаж гарснаа мэдэхгүй байна. Өөр хүний машин унаж явснаа ч санахгүй байна. Айлын гадаа очоод өөрийнхөө машиныг биш байна гэдгийг мэдээд эзэмшигч рүү нь холбогдож машиныг нь буцаан олгосон гэв. ...гэх мэдүүлэг,
3.Хохирогч Б.М мөрдөн байцаалтын шатанд **** оны 10 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: ... Би **** оны 10 дугаар сарын 20-ны орой гэрт амарч байгаад дэлгүүр орж талх авах гээд өөрийн эзэмшлийн 75-52 **** улсын дугаартай “Приус 30” маркийн автомашинаар **** сум 7 дугаар багийн ягаан байрны урд байрлах “****” хүнсний дэлгүүр лүү явсан. Ингээд дэлгүүрийн урд талын хэсэг шороон хэсэг дээр машинаа асаалттай үлдээгээд дэлгүүр орсон юм. Дэлгүүрт ороод 2-3 минут орчим болоод талх авчихаад гараад ирсэн чинь машин алга болсон байсан. Ингээд нөхөр Ганбат болон цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм. Цагдаагийн ажилтан ирээд “****” дэлгүүрийн хяналтын камерыг шүүж үзэж байхад нөхөр Ганбатын утас руу **** гэх залуу залгаад “Ганбат ахаа би таны машиныг уначихсан явж байна” гэж ярьсан гэсэн. Ингээд цагдаагийн байгууллагын ажилтан нарын хамт **** сумын 8 дугаар баг Буурын голын гудамжинд айлын хашааны гадаа миний машин байсан. **** нь согтолттойгийн хувьд согтуу байсан. Хэр хэмжээний согтуу байсан, биеэ хянах чадвартай байсан эсэхийг мэдэхгүй байна. Тээврийн хэрэгсэлд бага зэрэг эвдрэл учирсан байсан бөгөөд под карлон, арын хаалган дээр нь зурагдсан зураас, урд гупер сэтэрсэн байсан. Дээрх гэмтлүүдийг **** төлж барагдуулж, янзалж байгаа. Тээврийн хэрэгслийг бүрэн бүтэн хүлээн авсан, миний тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийг засаж, янзалж өгч байгаа болохоор гаргах санал хүсэлт, гомдол байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 18-р ху/,
4.Гэрч Б.О мөрдөн байцаалтын шатанд **** оны 10 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: ... **** оны 10 дугаар сарын 20-ны орой 19 цаг өнгөрч байхад гадаа машин ирэх чимээ гарсан. Тэгэхээр нь манайд харанхуй болсон хойно хэн ирдэг билээ гэж бодоод гэрээсээ гараад харсан чинь хашааны гадаа үүдэнд машин ирээд зогссон байсан. Очоод харсан чинь **** гэх миний зүс мэддэг залуу, бас нэг танихгүй залуугийн хамтаар “Приус 30” маркийн машины хажууд зогсож байсан. Тэгээд **** гэх залу надад хандаж “Соёлоо ах байна уу” гэж манай нөхрийг асуухад нь” гадуур ажилтай явж байгаа, ирэх болоогүй” гэж хэлсэн чинь “Оюунаа эгчээ би хэний машин барьж ирснээ мэдэхгүй байна, машиныг нь хүнд нь өгөх гэхээр хэний машин барьж ирснийг мэдэхгүй байна, хаанаас авчирсан талаараа ч мэдэхгүй байна яах уу” гэж асуусан. Би тэгэхээр нь “хаанаас ямар учиртай машин авсан юм бэ, түлхүүр нь хаана байна” гэж асуусан чинь “мэдэхгүй байна, түлхүүр нь хаана байгааг ч бас мэдэхгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь машинд нь орж түлхүүрийг нь хайгаад урд хайрцганд үзсэн чинь эрэгтэй хүний жолооны үнэмлэх гарч ирсэн чинь “наад хүнийг чинь таних юм байна, манай найзын ах” гэж хэлсэн. Тэгэхээр нь Ганбат гэж хүнийг таньдаг бол “утасдаж хэлж мэдэгд” гэж ****д хэлсэн. Ингээд **** нь утсаар ярихдаа “Ганбаа ахаа би таны машиныг унаад явчихсан байна, буурын голд айлын гадаа байна” гэж яриад байсан. Ингээд 5 минутын дараа цагдаагийн алба хаагч нар ирсэн үзлэг шалгалт хийсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 20-21-р ху/,
5.Гэрч Ж.Я мөрдөн байцаалтын шатанд **** оны 10 дугаар сарын 21-ний өдөр өгсөн: ...Би **** оны 10 дугаар сарын 20-ны орой тасарчихсан бүрэнхий болж байхад Суурь гэдэг хүний хамт ягаан 5 давхрын гадаа явж байхад “сайн уу ****аа” гээд зүс таних залуу мэндлэхээр нь “сайн” гэсэн чинь “ганц шил архи уух уу” гэхээр нь “тэгье” гээд “****” дэлгүүр орсон. Тэгээд архи аваагүй гарч ирээд гадаа байгаа “Приус 30” машиндаа суугаад “суучих” гэхээр нь Суурь ах бид 2 суух гэсэн чинь “Суурь ахыг яах гээд байгаа юм бэ” гэхээр нь “таньдаг юм аа” гэсэн чинь “суу суу” гэхээр нь бид нар суугаад буурын гол ороод “Хүслэн” гэх дэлгүүрийн гадаа зогсоод машинаа унтраагаагүй буугаад 1 шил архи, 1 ундаа аваад гараад ирсэн. Тэгээд нэг айлын гадаа очоод нэг эгчийг дуудаад гарч ирснийх нь дараа “энэ машин миний машин биш байна” гээд ярилцаад байхад нь Суурь ах архи, ундаагаа аваад явчихсан. Тэгээд машин барьж явсан залуу надаас утас нэхээд байхаар нь нөгөө эгчийн хүү бололтой нэг залуу утсаараа нөгөө залуугийн гар утас руу залгахад машиных нь сандлын завсар байсныг авсан. Мөн тэр айлын эгч, машины жолооч хоёр бичиг баримтыг нь үзээд “таньдаг хүний машин байна” гээд байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 24-25-р ху/,
6.Гэрч Б.З мөрдөн байцаалтын шатанд **** оны 10 дугаар сарын 29-ний өдөр өгсөн. ... Би **** оны 10 дугаар сарын 20-н буюу амралтын өдөр байсан юм. Би тухайн өдөр гадуур найз Гансүх, Батбаяр нартай хамт миний өөрийн машинтай явж байсан юм. Хэдэн цагт ****тэй уулзсан талаар сайн санахгүй байна. Гансүх **** рүү залгаад уулзахаар болсон юм. Замд явж байхад Энхтайван тааралдаж аваад “**** гэртээ байна” гэхээр нь гэрийнх нь гадаа очсон. Миний машинд Батбаяр, Гансүх, **** нар 1 шил 0,5 граммын шилтэй архи ууцгаагаад юм яриад суусан юм. Би тухайн үед архи уугаагүй. Ингээд архи уугаад Гансүхийг гэрт нь хүргэж өгөөд ****, Батбаяр, Энхтайван нар Энхтайван ахын гэрт нь буугаад би өөрөө хувийн ажилтай байсан болохоор яваад өгсөн юм. Цааш нь юу болсон талаар мэдэхгүй байна. ... гэх мэдүүлэг, /хх-ийн 26-р ху/,
7.Гэрч Ч.Г мөрдөн байцаалтын шатанд **** оны 10 дугаар сарын 29-ний өдөр өгсөн. ... Би **** оны 10 дугаар сарын 20-н буюу амралтын өдөр байсан юм. ****, Батбаяр 2 уулзаад Олон улсын худалдааны төв дээр явж байгаад би **** рүү залгаж “хаана байна” гэхэд “гэртээ байна” гэхээр нь ****ын хамт гэр лүү нь явахаар болсон юм. Ингээд явж байгаад замд Энхтайван тааралдаад бид нар ****гийн гэрийн гадаа очсон. **** гэрээсээ гарч ирээд бид нар 0,5 литрийн 2 шил архи хувааж уусан. Тэгээд ****гийн гэрийн гаднаас намайг хүргэж өгөх гээд хөдөлсөн юм. Би гэртээ хэдэн цагт орсон талаар мэдэхгүй байна. ****, Энхтайван, ****, Батбаяр нар явцгаасан. Өөр миний хувьд мэдэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 27-р ху/,
8.Гэрч Л.Г мөрдөн байцаалтын шатанд **** оны 10 дугаар сарын 02-ны өдөр өгсөн. ...**** оны 10 дугаар сарын 20-ны өдөр эхнэрийн хамт гэртээ амарч байсан юм. Тэгсэн эхнэр Б.**** “дэлгүүр орж талх авна” гэж хэлээд гарч явсан. Дэлгүүр явахдаа өөрийн эзэмшлийн 75-52 **** улсын дугаартай “Приус 30” маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Ингээд гараад барагцаагаар 10 минутын дараа над руу залгаад “дэлгүүрийн гадаа орхисон байсан машинаа алдчихлаа” гэж ярьсан. “****” дэлгүүрийн гадаа очиж байхад **** гээд машинаа унаад явсан залуу над руу залгаад “таны машиныг унаад явчихсан байна” гэхээр нь “хаана байна” гэсэн чинь “буурын голд гудамжинд айлын хашааны гадаа байна” гэж ярьсан. Тэгээд байгаа газар нь эхнэр, цагдаагийн ажилтан нарын хамт очсон. ****гийн байгаа газар очиход эхнэрийн цайвар өнгийн “Приус 30” маркийн машин байсан бөгөөд хажууд нь **** зогсож байсан. Согтуу байсан. Хэр хэмжээний согтуу байсан гэдгийг нь мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 28-29-р ху/,
9.Гэрч О.М **** оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн. ... **** оны 10 дугаар сарын 20-ны орой гэртээ амарч байхад 20 цагийн үед санагдаж байна миний утас дуугараад харсан чинь **** өөрийнхөө дугаараас залгаж байсан. Утсаа авсан чинь “би Ганбаа ахын машиныг унаад явж байна, Ганбаа ахын утас байна уу” гэж асуухаар нь дугаарыг нь хэлж өгөөд утсаа салгасан. Хэд хоногийн дараа **** эгчийн машиныг дэлгүүрийн гаднаас **** унаад явсан гэж сонссон. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 30-р ху/,
10.Гэрч Ц.М **** оны 11 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...**** оны 10 дугаар сарын 20-ны орой 19 цагийн үед би гадуур явж байтал Цагдаагийн газрын 102 дугаараас миний 99134008 дугаарын утас руу залгаад “**** хүнсний дэлгүүрийн гадаа асаалттай байсан иргэн Б.****ын эзэмшлийн “Приус-30” маркийн 75-52 **** улсын дугаартай, саарал өнгийн тээврийн хэрэгсэл алдагдсан байна” гэх мэдээллийг авч эрүүгийн мөрдөгч нарыг дуудаж, цуглуулан хувиарлан мөн тухайн өдрийн ажлын хэсгийн алба хаагчид болон сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарт энэ хэргийн мэдээлэл өгч, бүслэн хаах, постуудыг гарган ажиллуулах зэрэг эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулж, өөрөө “****” нэртэй дэлгүүрт очиж, тухайн дэлгүүрийн камерын бичлэг үзэж байтал хохирогч ****, түүний нөхөр Ганбат нар ирэхээр нь уулзаад шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн байж байтал иргэн Ганбатын утас дуугарч нэг танихгүй эмэгтэй “Ганбаа юу, танайх ямар машинтай вэ, манай гадаа нөхрийн танил дүү нь машиныг чинь унаад ирчихсэн, хэний машин юм бол гээд байна, би урд хайрцгийг нь ухаж үзтэл чиний үнэмлэх гараад ирлээ, тэгээд залгаж байна, одоо буурын голд байна” гэж ярихаар нь би иргэн Ганбат нарын хамт “Буурын гол”-д очиход О.**** гэгч нь их хэмжээний согтолттой, хөл дээрээ тогтож чадахгүй байдалтай байсан. Тэгээд би Ганбаттай утсаар ярьсан гэх Оюунаа гэх эмэгтэйтэй уулзахад “энэ залууг **** гэдэг юм. Манай нөхрийн хуурай дүү нь байгаа юм, хэнийх нь мэдэхгүй машин жолоодоод ирчихсэн байна, тэгэхээр нь би “хэний машин юм бэ” гэж асуухад “мэдэхгүй харин хэний машин юм бол оо” гээд байхаар нь урд талын хайрцгийг нь онгойлгож үзэхэд Ганбат гэх хүний үнэмлэх гарч ирэхээр нь утсыг нь олж ярьсан. Ганцаараа машинтай ирээгүй, өөр бас 2 согтуу хүн хамт байсан, зугтаагаад явчихсан” гэж хэлсэн. Тэгээд би ****г эрүүгийн мөрдөгч Билгүүнд өгч явуулсан. Маргааш нь иргэн ****гээс “яагаад иргэн ****ын машиныг авч явах болсон, хэнээс зөвшөөрөл авсан бэ” гэж асуухад “хэнээс ч зөвшөөрөл аваагүй, би согтуу байсан, юу болсныг мэдэхгүй байна” гээд байсан. ...гэх мэдүүлэг,
11.Гэрч Ж.Э **** оны 10 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн. ... **** оны 10 дугаар сарын 20-ны өглөө 10 цаг өнгөрч байхад “Баян” дэлгүүрийн зам дагуу алхаад явж байхад миний мэддэг ****, Гансүх, Батбаяр нар машинтай явж байсан. Тэгээд машинд суугаад юм ярьж байгаад “****гийнд очиж байна” гэхээр нь хамт явахаар болсон юм. Ингээд ****ын машинд 0,5 литрийн архи хувааж ууж дуусгачихаад Гансүх ажилтай гэхээр нь гэр лүү нь хүргэж өгөх гээд явсан. Ингээд Батбаяр, **** бид 3 манай гэрт дэлгүүрээс 1 шил архи авч уугаад манай гэрээс өдөр ****, Батбаяр нар гарч явсан. Хэдэн цаг болж байсан талаар анзаарч хараагүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 32-33-р ху/,
12.Гэрч Ч.Н **** оны 11 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн. ...О.****тэй садан төрлийн холбоо байхгүй, миний хуурай дүү шиг байдаг юм. О.**** нь даруу төлөв зантай, үг дуу цөөтэй, элдэв ааш байдаггүй, шударга, тайван зан чанартай, Архи хааяа баяр ёслолоор хэрэглэдэг. Ажилч, дэг журамтай залуу байгаа юм. Ахуй амьдралын хувьд боломжийн гайгүй амьдралтай, гэр бүлхийн хүн нь ЕБСургуульд багш ажилтай, өөрийн төрийн захиргаанд ажилладаг. Миний хувьд холбогдсон хэргийн талаар мэдэхгүй байна. ... гэх мэдүүлэг, /хх-ийн 34-р ху/,
13.Гэрч Д.Н **** оны 11 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн. ...О.**** бид 2 багийн найзууд. О.**** нь даруу төлөв зантай, нийтэч, хамт олонч зан чанартай, хүнд тусархуу, бага байхын үг дуу цөөтэй, элдэв ааш байдаггүй, тайван хүн. Архийг баяр ёслолын үеэр л хэрэглэдэг. Ахуй амьдралын хувьд боломжийн гайгүй амьдралтай. Дээд боловсролтой, сэхээтэн гаралтай, уг суурь хүмүүжил сайтай залуу гэж боддог. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 35-р ху/,
14.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн **** оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №63 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1.Хэргийн газраас илрүүлж бэхжүүлэн авсан 2 болон 5 гэж дугаарласан 2 ширхэг гарын мөрүүд нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Бусад гарын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй.
2.Шинжилгээнд тэнцэж байгаа гарын мөрүүд нь папилон санд байгаа хүмүүсийн гарын хээний дардас, эзэнгүй хэргийн гарын мөрүүд, О.****гийн гарын дардастай тохирохгүй байна. ...гэх дүгнэлт, /хх-ийн 40-р ху/,
Шүүгдэгч О.****гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 65-р ху/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 05-06-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 07-12-р ху/, хэв загвар, дээж авсан тэмдэглэл, /хх-ийн 13-14-р ху/, шүүгдэгч, хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 43-44,49-51-р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /хх-ийн 01-02-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, /хх-ийн 54-57-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 60-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
**** аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.****г **** оны 10 дугаар сарын 20-ны шөнө 19 цагийн үед **** аймгийн **** сумын 7 дугаар баг, 1 дүгээр хэсэгт байрлах “****” дэлгүүрийн гадаа асаалттай орхисон байсан 75-52 **** улсын дугаартай “Приус 30” маркийн цайвар цэнхэр өнгийн тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч О.**** нь тухайн үед бусдын машиныг андуурч авсан гэдгээ мэдээгүй, айлын гадаа очоод машины урд гэрлээ хараад өөрийн машин биш гэдгээ мэдсэн үйл баримт тогтоогджээ. Энэ нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн...
Хохирогч Б.****ын ...Цагдаагийн ажилтан ирээд “****” дэлгүүрийн хяналтын камерыг шүүж үзэж байхад нөхөр Ганбатын утас руу **** гэх залуу залгаад “Ганбат ахаа би таны машиныг уначихсан явж байна” гэж ярьсан гэсэн, гэх мэдүүлэг, /хх-ийн 18-р ху/,
Гэрч Б.О ...Тэгээд **** гэх залу надад хандаж “Соёлоо ах байна уу” гэж манай нөхрийг асуухад нь” гадуур ажилтай явж байгаа, ирэх болоогүй” гэж хэлсэн чинь “Оюунаа эгчээ би хэний машин барьж ирснээ мэдэхгүй байна, машиныг нь хүнд нь өгөх гэхээр хэний машин барьж ирснийг мэдэхгүй байна, хаанаас авчирсан талаараа ч мэдэхгүй байна яах уу” гэж асуусан. Би тэгэхээр нь “хаанаас ямар учиртай машин авсан юм бэ, түлхүүр нь хаана байна” гэж асуусан чинь “мэдэхгүй байна, түлхүүр нь хаана байгааг ч бас мэдэхгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь машинд нь орж түлхүүрийг нь хайгаад урд хайрцганд үзсэн чинь эрэгтэй хүний жолооны үнэмлэх гарч ирсэн чинь “наад хүнийг чинь таних юм байна, манай найзын ах” гэж хэлсэн. Тэгэхээр нь Ганбат гэж хүнийг таньдаг бол “утасдаж хэлж мэдэгд” гэж ****д хэлсэн. Ингээд **** нь утсаар ярихдаа “Ганбаа ахаа би таны машиныг унаад явчихсан байна, буурын голд айлын гадаа байна” гэж яриад байсан. гэх мэдүүлэг, /хх-ийн 20-21-р ху/,
Гэрч Ж.****ын ... Тэгээд нэг айлын гадаа очоод нэг эгчийг дуудаад гарч ирснийх нь дараа “энэ машин миний машин биш байна” гээд ярилцаад байхад нь Суурь ах архи, ундаагаа аваад явчихсан. Тэгээд машин барьж явсан залуу надаас утас нэхээд байхаар нь нөгөө эгчийн хүү бололтой нэг залуу утсаараа нөгөө залуугийн гар утас руу залгахад машиных нь сандлын завсар байсныг авсан. Мөн тэр айлын эгч, машины жолооч хоёр бичиг баримтыг нь үзээд “таньдаг хүний машин байна” гээд байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 24-25-р ху/,
Гэрч О.****ын ... **** оны 10 дугаар сарын 20-ны орой гэртээ амарч байхад 20 цагийн үед санагдаж байна, миний утас дуугараад харсан чинь **** өөрийнхөө дугаараас залгаж байсан. Утсаа авсан чинь “би Ганбаа ахын машиныг унаад явж байна, Ганбаа ахын утас байна уу” гэж асуухаар нь дугаарыг нь хэлж өгөөд утсаа салгасан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 30-р ху/,
Гэрч Ц.****ы... Б.****ын эзэмшлийн “Приус-30” маркийн 75-52 **** улсын дугаартай, саарал өнгийн тээврийн хэрэгсэл алдагдсан байна” гэх мэдээллийг авч, ...өөрөө “****” нэртэй дэлгүүрт очиж, тухайн дэлгүүрийн камерын бичлэг үзэж байтал хохирогч ****, түүний нөхөр Ганбат нар ирэхээр нь уулзаад шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн байж байтал иргэн Ганбатын утас дуугарч нэг танихгүй эмэгтэй “Ганбаа юу, танайх ямар машинтай вэ, манай гадаа нөхрийн танил дүү нь машиныг чинь унаад ирчихсэн, хэний машин юм бол гээд байна, би урд хайрцгийг нь ухаж үзтэл чиний үнэмлэх гараад ирлээ, тэгээд залгаж байна, одоо буурын голд байна” гэж ярихаар нь би иргэн Ганбат нарын хамт “Буурын гол”-д очиход О.**** гэгч нь их хэмжээний согтолттой, хөл дээрээ тогтож чадахгүй байдалтай байсан. Тэгээд би Ганбаттай утсаар ярьсан гэх Оюунаа гэх эмэгтэйтэй уулзахад “энэ залууг **** гэдэг юм. Манай нөхрийн хуурай дүү нь байгаа юм, хэнийх нь мэдэхгүй машин жолоодоод ирчихсэн байна, тэгэхээр нь би “хэний машин юм бэ” гэж асуухад “мэдэхгүй харин хэний машин юм бол оо” гээд байхаар нь урд талын хайрцгийг нь онгойлгож үзэхэд Ганбат гэх хүний үнэмлэх гарч ирэхээр нь утсыг нь олж ярьсан. ...гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул шүүгдэгчийн үйлдлийг “Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах” гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4-р зүйлийн 1-д “согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан боловч мөн хуулийн ерөнхий ангийн 2.1-р зүйлийн 4-д “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн гэмт этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэм хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” заасан байх тул шүүгдэгч О.****д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 1.5, 36.3-р зүйлийн 2, 36.6-р зүйлийн 1, 36.9-р зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1-р зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19-р зүйлийн 1.1-д зааснаар **** аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7-р зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогт **** ****д холбогдох эрүүгийн 1831000000232 тоот хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасугай.
2.О.**** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй болон битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
3.О.****д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, хохирогч шүүгдэгч,түүний өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор **** аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН